FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Wed Aug 26, 2009 10:31 pm

Спорт инн гэдэг паабанд үзэхээр Форевер тохирсон гэж Сүлдээс дөнгөж сая надад мэдэгдсэн.

Иймээс 2009 оны 8 -р сарын 28-ны 23 цаг гэж Циркийн баруун талд орших СПОРТ ИНН гэж пабад цуглан Өнгөрөгч улирлын үр шим болсон цомын төлөөх тоглолтоо үзье.

Бүгдээрээ сайхан танилцая... Бас бус зүйлс байгаа...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby ЦАГААН » Wed Aug 26, 2009 10:36 pm

poseidon wrote:ЗҮҮК, ЦАГААН, миг28 нарын нэг нэг бичлэгийг устгав... Энэ талаар дахиж ам нээвэл "бандана шүү" :mrgreen:



:-o :-o их хурдтай юмааа
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Ortiz » Wed Aug 26, 2009 11:38 pm

poseidon wrote:Спорт инн гэдэг паабанд үзэхээр Форевер тохирсон гэж Сүлдээс дөнгөж сая надад мэдэгдсэн.

Иймээс 2009 оны 8 -р сарын 28-ны 23 цаг гэж Циркийн баруун талд орших СПОРТ ИНН гэж пабад цуглан Өнгөрөгч улирлын үр шим болсон цомын төлөөх тоглолтоо үзье.

Бүгдээрээ сайхан танилцая... Бас бус зүйлс байгаа...

Ок очноо... :mongol:
Тэнд уулзацгаая, жэрси байвал өмсөөд ирээрэй зургаа авуулана шүү :???:
~Més que un club~
User avatar
Ortiz
Culé
Culé
 
Posts: 1875
Joined: Mon Oct 27, 2008 1:41 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby PrOXy » Thu Aug 27, 2009 12:31 am

посейдоноо утас, yim-ээ пм-ээр явуулаач.. чадвал очих санаатай.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby barca forever » Thu Aug 27, 2009 12:29 pm

Miro Klose wrote:хаана уулзалдах гэж бгаан би Мадридийг төлөөлөөд очиж болох уу Пэрэз ээс томилолт авцан танайхаас туршлага судлах хэрэгтэй бна

Чамаар яадын.
Куле нар баяр тэмдэглэж байxад юун ч мэдэгдэxгүй миерда энэ тэр вэ?
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Thu Aug 27, 2009 1:51 pm

УЕФА-аас өнгөрөгч улирлын аваргуудын лигийн шилдэгүүдийг шалгаруулах зорилгоор 12 тоглогчийн нэрийг зарласны тэн хагас нь буюу 6 нь Барсагийн тоглогчид байна. Үүний дотор манай нэгдүгээр хаалгач Виктор Валдес байгаа нь сайшаалтай хэрэг. Би л хувьдаа Валдес маань өнгөрөгч улирал П.Чех, Э.Ван Дер Сар нараас хавьгүй илүү тоглосон гэж бодож байна. шалгарсан 12 тоглогчийг 4 категорид хуваасан байна. Шилдэг хаалгач, шилдэг хамгаалагч, шилдэг хагас хамгаалагч, шилдэг довтлогч номинаци тус бүрт 3 нэр дэвшигч байгаа.

Шилдэгийн шилдэгүүдийг өнөөдөр буюу наймдугаар сарын 27-нд энэ улирлын аваргуудын лигийн эхний тойргийн сугалаатай хамтатган тодруулах ажээ. Шилдэгт нэр дэвшигсэд:


Шилдэг хаалгач


Петр Чех (Челси)

Виктор Валдес (Барселона)

Эдвин Ван Дер Сар (Манчестер Юнайтед)


Шилдэг хамгаалагч


Жерард Пике (Барселона)

Жон Терри (Челси)

Неманья Видич (Манчестер Юнайтед)


Шилдэг хагас хамгаалагч


Стивен Жерард (Ливерпуль)

Чави Эрнандес (Барселона)

Андрес Иниеста (Барселона)


Шилдэг довтлогч


Самуель Этоо (Барселона)

Лионелв Мэсси (Барселона)

Криштиану Роналду (Манчестер Юнайтед)


Би сонгодогсон бол Валдес, Пике, Чави, Мэсси гэмээр байна даа. Таныхаар бол хэн хэн байх бол?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цоомоо » Thu Aug 27, 2009 1:54 pm

Битгий хэт туйлшир.
Вальдес, Видич, Чави, Месси л гэж авна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby RoMeRo » Thu Aug 27, 2009 1:56 pm

poseidon wrote:Спорт инн гэдэг паабанд үзэхээр Форевер тохирсон гэж Сүлдээс дөнгөж сая надад мэдэгдсэн.

Иймээс 2009 оны 8 -р сарын 28-ны 23 цаг гэж Циркийн баруун талд орших СПОРТ ИНН гэж пабад цуглан Өнгөрөгч улирлын үр шим болсон цомын төлөөх тоглолтоо үзье.

Бүгдээрээ сайхан танилцая... Бас бус зүйлс байгаа...


За за ойлоо ойлоо. Очноо...
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4618
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby RoMeRo » Thu Aug 27, 2009 1:59 pm

Чех/В.Д.Сар/, Терри /Видич/, Иньеста /Хави/, Месси

Шилдгийн шилдэг нь Месси
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4618
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby RoMeRo » Thu Aug 27, 2009 2:01 pm

Дээр нь нэмээд Цагаанбаатарынхаа алтыг тэмдэглэе...
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4618
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Thu Aug 27, 2009 3:14 pm

Цоомоо wrote:Битгий хэт туйлшир.
Вальдес, Видич, Чави, Месси л гэж авна.


хэхэ би зүгээр орчуулга хийсэн юм Оле Оле дээрээс таалагдсан юм л даа
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby barca forever » Thu Aug 27, 2009 3:23 pm

За спортс инн д xэлцэн шүү тоглолт энэ тэр үзнэ гээд .

Нээx туйлшраад ч байx юмгүй бараг л тэгж аваx байx дөө.
Мид д Xави ор Иниеста
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Thu Aug 27, 2009 3:27 pm

Энэ бас их гоё санагдлаа. Оле Олегийн fcbnews_nic бичсэн байна лээ. Нэмээд өөрийнхөө хачир мачрыг оруулчихлаа


Арилжаа наймааны цонх хаагдахад хэдхэн хоног үлдчихээд байгаа үед багийн бүрэлдэхүүн хангалттай биш байна гэж олон күлэ нар үзэж байгаа билээ. Бид Шахтерын хамгаалагч Димитро Чигринськийг авахад тун ойрхон байгаа тухай мэдээллэж байгаа. Түүнийг бид авбал энэ зуны гурав дахь гурав дахь худалдан авалт болно. Бид үүний хажуугаар Этоо, Силвиньо, Касерес, Глеб, Виктор Санчез болон Жоркэра гэсэн 6 тоглогчоо явуулчихсан байдаг. Үүн дээр нэмэгдээд Гудди, Энрикэ хоёрыг үдэж магадгүй байна. Ийм нөхцөлд бидний хүн хүч өнгөрсөн улирлынх шиг байж чадах уу?


Манай бүрэлдэхүүн дараа жилийн эхний хоёр сард буюу Африкийн Үндэстнүүдийн цом эхлэх үед явах Яаяа, Кейта нарыг оруулалгүй, Гудди, Энрикэ хоёрыг зээлэх буюу зарна гэсэн тохиолдлыг тооцон, Чигринський болон Милитог оруулаад яг хорь болж байна. 2 хаалгач, 8 хамгаалагч, 5 хагас, 5 довтлогч.


Виктор Валдес болон Хосе Мануель Пинто нар гэмтэл бэртэлгүй өнгөрсөн улирал шигээ тоглох аваас хаалгачийн байрлалд Жоркэраг үгүйлэх шалтгаан алга. Пинто өнгөрөгч улирал Эспаньолтой тааруухан үзснээс бусдаар Эзэн хааны цомын турш сайн тоглосон. Гэхдээ Валдесыг гэмтэх буюу өнжих үедсайн орлож чадна гэдэгт би эргэлзэж л байна. Гэхдээ миний бодлоор энэ улирал Валдес аз муутай л байхгүй бол хамгийн супер тоглолтуудаа үзүүлэх болов уу?


Баруун жигүүрийн хамгаалалт дээр зогсох Дани Алвес улирлын өмнөх тоглолтууд, бэлтгэлийн үеэр гайхалтай физикаль чанараа хангалттай харуулсаар байгаа. Хэдийгээр Алвесыг энэ улиралд хэд хэдэн тоглолтыг өнжинө гэдэгт эргэлзэхгүй байгаа ч домогт ахлагч маань болон Ла Масиагийн дараагийн шинэ од болох Мартин Монтаяа нар гэсэн сайн сонголтууд байгаа. Алвес шар, улаан жавтий хүртэх, гэмтэл бэртэлд ороогдох үед ийм сонголт гарна.

Төвийн хамгаалалтын хослолын хувьд гарааны бүрэлдэхүүнд Пуёоль, Пике нар зогсох биз. тэдний арыг Маркес, Чигринський (хэрвээ тэр ирвэл шүү дээ!), Милито (бүрэн эдгэрсэн тохиолдолд) нар даана. Пике бол дэлхийн хэмжээний супер хамгаалагч болох замаа засаад эхэлсэн хүн, ахлагчтай хамтраад түүний 3-4 жилийн өмнөх сайн тоглолтуудыг дахин давтах биз. Бас Рафадаа итгэхгүй байх арга алга. Гэхдээ түүний байрлалд Чигринський ирж байгаа нь жаахан сэтгэл зовьнуулж байна. Милитогийн хувьд эдгэн ирж, өмнөх үе шигээ гайхамшигтай тоглолт үзүүлж чадах эсэх нь эргэлзээтэй хэвээрээ л байгаа. Бидний аз болоход залуухан, ирээдүйтэй шинэ төвийн хослол болох Фонтас, Муниеса нар бэлтгэгдэж байна. Гэхдээ тэд нэгдүгээр багт багтахын тулд илүү сайжрах шаардлагатай байгаа.

Зүүн жигүүрийн хамгаалалтад Абидаль, Максвэлл нар байна. Хэн нь ч гараанд гарч магадгүй. Том тоглолтод хэнд нь илүү итгэл үзүүлэлхийг Пэп л мэддэг байх даа.


Хагас хамгаалалтын шугамаа Дэлхийд хамгийн шилдэг хэмээн бардамнах бүрэх эрх бидэнд байгаа. Чави, Иниеста, Яаяа нарын гурвал бол өнөө цагийн хагас хамгаалалтын хамгийн гайхалтай шугам. Ихэнх багууд төвийн шугамандаа 4 тоглогчтой тоглох болсон өнөө үед шүү дээ. тэдний сэлгээ болох Бускэтс, Кейта нар аль ч байрлалд нь нөхөж чадахуйц маш сайн сонголтууд. Гуддиг хэрвээ зарсан ч асуудалгүй мэт. Гэвч Африкийн цомд Яаяа, Кейта нар маань явах үед бидэнд маш нухацтай бодох асуудлууд босч ирнэ. Энэ шалтгааны улмаас Фабрегас, Маскерано нартай холбогдож, худалдан авахыг бүхэл зуны турш оролдсон. Залуусын багаас Жонатан Дос Сантос, Тиагу Алкантара нар бэлтгэгдэн гарч ирж байгаа ч Иниеста, Чави нарыг орлоно гэдэг бол одоохондоо боложгүй зүйл. Хагас хамгаалалтын шугаманд асуудал үүсч магадгүй. Ялангуяа ирэх оны нэг, хоёрдугаар сард.


Гэхдээ үүнээс гарах нэг гарц байгаа. Магадгүй Пэпийн хамгийн их хүсч байсан наймаа болох Чигринський батлагдвал хагас хамгаалалтын шугаманд ч гараад байх бололцоотой байх. Чигринськийг хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчаар тоглох чадвартай гэж үзсэн байж болох юм. Украйн залуу аварга хүчирхэг бие, бөмбөг сайн эзэмшдэг, дамжуулалт сайтай гэж хэлэгддэг. Тэр яагаад 25 саяар үнэлэгдэв? Маш залуу, олон талын авъяастай учраас л гэж бодож байна даа.Үүнээс гадна хоёр боломж байна.

1. Глеб, Гудди шиг (эсвэл Гудди үлдэж болох юм) дундаж түвшний тоглогчдыг авч, сэлгээний сандалд суулгах цаг хугацаа бидэнд байна.

2. Дэвшин гарч ирж байгаа залуучууд туршлага сууж, өсч сайжрах. Яг л Боян, Бускетс нар шиг цоордоггүй юмаа гэхэд Педро шиг хэмжээнд тоглох байлгүй дээ.


Тэргүүн эгнээний гурвалын хувьд гарааны эрх Мэсси, Ибрахимович, Анри нарт ногдоно. Тэд аль ч багийн хамгаалагчдын цөсийг чичрүүлэх хүчирхэг довтлогчид. Харин тэдний сэлгээнд Боян, Педро болон хагас хамгаалалтаас татагдах Иниеста нар байна. Тэд хэдийгээр итгэл хүлээхүйц тоглогчид ч гарааны гурвыг хангалттай нөхөж чадна гэдэг нь бас л эргэлзээтэй асуудал. Нөөцөнд Жэффрен, Гай Ассулин нар байгаа ч тэднийг эзэн хааны цом болон цөөн тооны лигийн тоглолтуудад л гаргах биз.


За ерөнхийдөө бүрэлдэхүүний хувьд ийм дүр зураг ажиглагдаж байна. Багийн бүрэлдэхүүн ийм жижиг байх нь том шалтгааны үндэс болж магадгүй юм. Хэдий тийм боловч манай бүх тоглогчид (Бускэтс, Педро нарын амжилттай замналаас үлгэр авсан нөөц багийнхныг оруулдаад) маш өөдрөг үзлээр дүүрэн урам зоригтой байгаа давуу тал байгаа нь ирэх улирлыг ганзага дүүрэн үдэх маш чухал хүчин зүйл болно. Хүн бүр л Мадридын аварга наймаа, галактикосын талаар өгүүлж, манай 2006-2007 оны бүтэлгүйтлийг дурсч байгаа ч бидэнд тэр үеэс ялгаатай нь амжилтыг хүсэмжилсэн өлсгөлөн чанар, хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа эрч хүчээрээ өнгөрөгч улирлыг давтаж болохыг үгүйсгэх аргагүй. Нэмж хэлэхэд манай баг бүх өрсөлдөөнд ялах бүрэн бололцоотой ч түүнд хүрэх нь урьд урьдынхаасаа илүү байх болно. ӨРсөлдөгч багууд маань өнгөрсөн жилийнхээс илүү эрч хүч, ялах хүсэх эрмэлзэлтэй тулах болно. Тоглолт бүр финалын тоглолт шиг хүнд ширүүн байх болно. Яагаад гэвэл бид чинь аваргууд шүү дээ. Аль ч баг аваргыг өвдөг шороодуулахыг туйлаас хүснэ.


Өнгөрөгч улирал бид туйлаас азтай байж, гэмтэл бэртэлд бага өртсөн. Харин энэ улирал бидэнд тийм аз тохиохгүй ч байж магад. Алвес, Мэсси, Ибрахимович, Пике, Валдес гэх мэт гарааны тоглогчдын хэн нэг нь буюу хэд хэдээрээ удаан хугацаагаар гэмтвэл байдал маш хүнд болно. Тийм зүйл бүү тохиогоосой гэж л залбирч байна.


Практикаас харвал 2008-2009 оны улирлын гурамсан цом хүртсэн амжилтыг давтана гэдэг БОЛОМЖГҮЙ зүйл. Энэ улирлын хувьд Испанийн супер цомыг бид аль хэдийн авчихлаа. Цаана нь 5 цом хүлээж байна. Каталаны цом, Эзэн хааны цом, Европын супер цом, Ла лига, Аваргуудын лиги.

Улирлын төгсгөл гэхэд Ла лига, Аваргуудын лигийг авах нь хамгийн чухал гэдгийг хүн бүр мэдэж байгаа.Энэ хоёрын нэгийг хүртэж чадвал 2009-2010 оны улирлыг амжилттай үдлээ гэж хэлж чадахаар байх болно гэж хувьдаа мунхаглана.Ялангуяа Бернабеуд ялалтын цом өргөхийг туйлаас хүснэ.


Ирээдүйг хэн ч бүрэн тааж чадахгүй гэдэгт би итгэдэг. Аа бас БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ гэж гайхамшигтай үгэнд би бас итгэдэг.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby suldees » Thu Aug 27, 2009 3:57 pm

харин наадхийг чинь уншаад бүрэлдхүүнээ тоолоодч жаахан жулдаад хүн дутаад байдаг 25-28 байж бүх тэмцээнд үзнэ .үзэхгүй хаячихна гэж байхгүй болохоор хүн хэрэгтэй байдаг тэр Кейррисонг яг авсан юмуу . бас энэ хэнрик яагаад зарах гээд байгаан бол . хэрэг болнодоо .бас нээх асуудал гаргадаггүй СМ хэрэгтэй байна .
Яахав энэ украйн ирсэн ч ирээгүйч хамгаалалт бол хөлөө олчихсон асуудал гарахгүй явах байх энэ хенризээ аваад үлдэхэд болох байх.. Дунд шугам болон урдаа хүн хэрэгтэй байна .Дунд шави иниэста 2ыг орлох хүн хэрэгтэй байна хэрэв шави анри 2 гэмтвэл иниэста аль байрлалт гарч тоглох вэ гээд л нэг хүн хэрэгтэй байна .
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Cule » Thu Aug 27, 2009 4:08 pm

Хэзээ язааны Кэйрриссон бэ...... авдагаа аваад явуулдгаа явуулчаад байхад...... :mrgreen:

Максвелл...... :birthday 28 хүрч байгаам байна.....
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby suldees » Thu Aug 27, 2009 4:23 pm

кейррисонг бенфикад дэмий өгсөн юм .
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Hero.Lio » Thu Aug 27, 2009 4:32 pm

Харин одоо бодход дэмий ч өгч үү дээ гээл халаглаад сууж байна.
Максвелл-дээ :birthday

Шилдэг хаалгач Вальдес гэвэл баярлаал явчихна. Хагас, довтолгоог манайхан авах нь эргэлзээ алга. :smile:

Мата-г авчихвал их хэрэгтэй л байгаамдаа. Тэр шуум хэр ортойн бол?
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Thu Aug 27, 2009 5:17 pm

Image
иржээ...... 5 жилийн гэрээ үзэглэх аж.....
25 сая еврогоор авлаа....
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Thu Aug 27, 2009 5:25 pm

Image

УЭФА-н Супер цом хүртэж бсан нь одоогийн бүрэлдэхүүнээс ганц Алвэс л бна даа.. 2006 онд Сэвиллд бхдаа..... Барсаг маань 3-0-р хожиж... хэхэ..
Алвэс бүр тэр тоглолтын баатраар нэрлэгдэж бсан билээ.... Ронниг хөдөлгөөгүй тул....
Бразил эр үнэхээр амжилт сайтай бна аа....... сүүлийн 4 жилд 3 дахь удаагаа супер цомын төлөө тоглох нь.... 2007 онд Сэвиллд бхдаа Миланд 3-1-р хожигдсон...

Пэп мөн супер цом хүртэж бсан билээ..... 2 удаа. 1992/93, 1997/98
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Thu Aug 27, 2009 5:33 pm

Супер цомын тоглолт Монакод болох билээ......
Монако-н багтай манай 4 ч тоглогч холбоотой билээ.....

Image

Яаяа маань 3 жилийн дараа хуучин багийнхаа стадионд тоглох нь.......... 2006 онд Грэкийн Олимпиакос багаас Монакод очиж 1 улирал тоглохдоо 27 тоглолтонд оролцож 5 гоол хийж бсан билээ...... 9 сая еврогоор Барса түүнийг зун нь авсан....

өөр нэг тоглогч бол Мэксикийн шигшээгийн Маркэз...... Монакод 4 улирал /1999-2003/ тоглохдоо Францын аварга /2000/, Лигийн цомын аварга /2003/, Супер цом аварга /2000/ болж лигийн шилдэг хамгаалагч цолыг хүртэж бсан.....

Анри..... тэрээр 17 настай мэргэжлийн карэраа энэ багаас эхлэж бсан...... 1994-99 онуудад тоглож бхдаа Лигийн аварга Супер цомын аварга тус тус болж бжээ..

сүүлийн тоглогч бол Абидал 21 настайдаа буюу 2000 онд Монакод ирж 2 улирал тоглосон...... 1 улиралд нь Лиллд лооноор тоглож бсан........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby LeMoN » Thu Aug 27, 2009 7:13 pm

Mr S wrote:Image
иржээ...... 5 жилийн гэрээ үзэглэх аж.....
25 сая еврогоор авлаа....


Арай л үнэтэй хусчлаа даа. Гэхдээ танайх олон цом авсан баг хотойхгүй биз :smile:
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Thu Aug 27, 2009 7:33 pm

Зуны цонх бараг л хаагдлаа. Ноднин бид нилээд наймаа хийсэн бол энэ жил түүнээс ч илүү олныг хийчих ишг боллоо. Цонх хаагдтал 4 хоног үлдсэн. Энэ хугацаанд юу ч болж магад. Юутай одо хийгдээд байгаа наймаанууд дараах байдалтай байна.


Энэ зун шинээр ирсэн тоглогчид

Энрикэ
Хуучин клуб: Байер Леверкүзэн
Нас: 22
Улс: Бразил

Албан ёсоор зарлагдсан: [долдугаар сарын 15]
Гэрээний хугацаа: [4 жил]
Өртөг: -
Жич: Энрикэ нэг жилийн зээллэгээс эргэн ирж байгаа бөгөөд 2008 оны зун 8 сая евро (зээллэгээс эргэн ирснээс хойших дараагийн 4 жил аваргуудын лигт дараалан шалгарбал нэмэлт 2 сая нөхцөлтэй)

Максвэлл
Хуучин клуб: Интэр Милан
Нас: 27
Улс: Бразил

Албан ёсоор зарлагдсан: [долдугаар сарын 15]
Гэрээний хугацаа: [4 жил] (тоглолтын үр дүнгээс хамаараннэг жилээр сунгах)
Өртөг: 4,5 сая евро (тоглолтоос хамааран нэмэлт 0,5сая евро)

Кейррисон
Хуучин клуб: Палмейрас
Нас: 20
Улс:Бразил

Албан ёсоор зарлагдсан: [долдугаар сарын 23]
Гэрээний хугацаа: [5 жил]
Өртөг: 14 сая евро (1-р багт багтсан тоглолтоос хамааран нэмэлт 0,5 сая евро)

Златан Ибрахимович
Хуучин клуб: Интэр Милан
Нас: 27
Улс: Швед

Албан ёсоор зарлагдсан: [долдугаар сарын 27]
Гэрээний хугацаа: [5 жил]
Өртөг: 66 сая евро (Глебийг зээлээр явуулаагүйн нөхөн төлбөр нэмэгдэнэ)
Жич: Этоог Интерт өгсөн үнийн дүнг 20 сая еврогоор үнэлэв.


Явсан

Силвиньо
Шинэ клуб: Манчестер сити
Нас: 35
Улс: Бразил

Барсатай байгуулсан гэрээний хугацаа: 2004 - 2009

Албан ёсоор зарлагдсан: [зургадугаар сарын 3]
Гэрээний хугацаа: [1 жил]
Өртөг: -
Жич: Гэрээ дуусгавар болсон

Этоо
Шинэ клуб: Интер Милан
Нас: 28
Улс: Камерун

Барсадтай байгуулсан гэрээний хугацаа: 2004 - 2010

Албан ёсоор зарлагдсан:[долдугаар сарын 27]
Гэрээний хугацаа: [5 жил]
Өртөг: 20 сая евро
Жич:Ибрахимовичийн наймааны нэг хэсэг болсон

Кейррисон
Шинэ клуб: Бенфика
Нас: 20
Улс: Бразилl

Барсатай байгуулсан гэрээ: 2009 - 2014

Албан ёсоор зарлагдсан:[долдугаар сарын 28]
Гэрээний хугацаа: [1 жил]
Өртөг: 0 евро
Жич: Нэг жилийн зээллэгийн гэрээ

Александр Глеб
Шинэ клуб: Штутгарт
Нас: 28
Улс: Беларус

Барсатай байгуулсан гэрээ: 2008 - 2012

Албан ёсоор зарлагдсан:[долдугаар сарын 28]
Гэрээний хугацаа: [1 жил]
Өртөг: 0 евро
Жич: Нэг жилийн зээллэгийн гэрээ

Мартин Касерес
Шинэ клуб: Ювентус
Нас: 22
Улс: Уругвай

Барсатай байгуулсан гэрээ: 2008 - 2012

Албан ёсоор зарлагдсан:[наймдугаар сарын 6]
Гэрээний хугацаа: [1 жил]
Өртөг: 0 евро
Жич: Нэг жилийн зээллэгийн гэрээ, хэрэв Ювентус хүсвэл зээллэгийн хугацаа дууссаны дараа 11 сая еврогийн (1 сая нэмэлттэй) үнээр худалдан авах боломжтой.

Виктор Санчез
Шинэ клуб: Херес
Нас: 21
Улс: Каталон, Испани

Барсатай байгуулсан гэрээ: 2005 - 2010 (2012?)

Албан ёсоор зарлагдсан:[наймдугаар сарын 14]
Гэрээний хугацаа: [1 жил]
Өртөг: 0 евро
Жич: 2010 оны зургадугаар сарын 30-аас өмнө Барса гэрээ байгуулахгүй бол чөлөөт агент болно

Альберт Жоркэра
Шинэ клуб: Жирона (2)
Нас: 30
Улс: Каталон, Испани

barcelona player since: 1994
barcelona contract until: 2010

Барсатай байгуулсан гэрээ: 2005 - 2010

Албан ёсоор зарлагдсан:[наймдугаар сарын 25]
Гэрээний хугацаа: [1 жил]
Өртөг: 0 евро
Жич: Хэрвээ шаардлагатай бол эргүүлэн дуудах нөхцөлтэйгээр зээлсэн
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Thu Aug 27, 2009 11:27 pm

Спорт инн гэдэг паабанд үзэхээр Форевер тохирсон гэж Сүлдээс дөнгөж сая надад мэдэгдсэн.

Иймээс 2009 оны 8 -р сарын 28-ны 23 цаг гэж Циркийн баруун талд орших СПОРТ ИНН гэж пабад цуглан Өнгөрөгч улирлын үр шим болсон цомын төлөөх тоглолтоо үзье.

Бүгдээрээ сайхан танилцая... Бас бус зүйлс байгаа...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Thu Aug 27, 2009 11:30 pm

өөө 2000 бичлг аль хэдийн давцан байна шд... гоё юм бичий гэж бодсон...
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Deck » Thu Aug 27, 2009 11:44 pm

Намайг очвол хүлээн авах уу ? Би бас танилцмаар байна.
Deck
 

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests
cron