by poseidon » Thu Aug 27, 2009 3:27 pm
Энэ бас их гоё санагдлаа. Оле Олегийн fcbnews_nic бичсэн байна лээ. Нэмээд өөрийнхөө хачир мачрыг оруулчихлаа
Арилжаа наймааны цонх хаагдахад хэдхэн хоног үлдчихээд байгаа үед багийн бүрэлдэхүүн хангалттай биш байна гэж олон күлэ нар үзэж байгаа билээ. Бид Шахтерын хамгаалагч Димитро Чигринськийг авахад тун ойрхон байгаа тухай мэдээллэж байгаа. Түүнийг бид авбал энэ зуны гурав дахь гурав дахь худалдан авалт болно. Бид үүний хажуугаар Этоо, Силвиньо, Касерес, Глеб, Виктор Санчез болон Жоркэра гэсэн 6 тоглогчоо явуулчихсан байдаг. Үүн дээр нэмэгдээд Гудди, Энрикэ хоёрыг үдэж магадгүй байна. Ийм нөхцөлд бидний хүн хүч өнгөрсөн улирлынх шиг байж чадах уу?
Манай бүрэлдэхүүн дараа жилийн эхний хоёр сард буюу Африкийн Үндэстнүүдийн цом эхлэх үед явах Яаяа, Кейта нарыг оруулалгүй, Гудди, Энрикэ хоёрыг зээлэх буюу зарна гэсэн тохиолдлыг тооцон, Чигринський болон Милитог оруулаад яг хорь болж байна. 2 хаалгач, 8 хамгаалагч, 5 хагас, 5 довтлогч.
Виктор Валдес болон Хосе Мануель Пинто нар гэмтэл бэртэлгүй өнгөрсөн улирал шигээ тоглох аваас хаалгачийн байрлалд Жоркэраг үгүйлэх шалтгаан алга. Пинто өнгөрөгч улирал Эспаньолтой тааруухан үзснээс бусдаар Эзэн хааны цомын турш сайн тоглосон. Гэхдээ Валдесыг гэмтэх буюу өнжих үедсайн орлож чадна гэдэгт би эргэлзэж л байна. Гэхдээ миний бодлоор энэ улирал Валдес аз муутай л байхгүй бол хамгийн супер тоглолтуудаа үзүүлэх болов уу?
Баруун жигүүрийн хамгаалалт дээр зогсох Дани Алвес улирлын өмнөх тоглолтууд, бэлтгэлийн үеэр гайхалтай физикаль чанараа хангалттай харуулсаар байгаа. Хэдийгээр Алвесыг энэ улиралд хэд хэдэн тоглолтыг өнжинө гэдэгт эргэлзэхгүй байгаа ч домогт ахлагч маань болон Ла Масиагийн дараагийн шинэ од болох Мартин Монтаяа нар гэсэн сайн сонголтууд байгаа. Алвес шар, улаан жавтий хүртэх, гэмтэл бэртэлд ороогдох үед ийм сонголт гарна.
Төвийн хамгаалалтын хослолын хувьд гарааны бүрэлдэхүүнд Пуёоль, Пике нар зогсох биз. тэдний арыг Маркес, Чигринський (хэрвээ тэр ирвэл шүү дээ!), Милито (бүрэн эдгэрсэн тохиолдолд) нар даана. Пике бол дэлхийн хэмжээний супер хамгаалагч болох замаа засаад эхэлсэн хүн, ахлагчтай хамтраад түүний 3-4 жилийн өмнөх сайн тоглолтуудыг дахин давтах биз. Бас Рафадаа итгэхгүй байх арга алга. Гэхдээ түүний байрлалд Чигринський ирж байгаа нь жаахан сэтгэл зовьнуулж байна. Милитогийн хувьд эдгэн ирж, өмнөх үе шигээ гайхамшигтай тоглолт үзүүлж чадах эсэх нь эргэлзээтэй хэвээрээ л байгаа. Бидний аз болоход залуухан, ирээдүйтэй шинэ төвийн хослол болох Фонтас, Муниеса нар бэлтгэгдэж байна. Гэхдээ тэд нэгдүгээр багт багтахын тулд илүү сайжрах шаардлагатай байгаа.
Зүүн жигүүрийн хамгаалалтад Абидаль, Максвэлл нар байна. Хэн нь ч гараанд гарч магадгүй. Том тоглолтод хэнд нь илүү итгэл үзүүлэлхийг Пэп л мэддэг байх даа.
Хагас хамгаалалтын шугамаа Дэлхийд хамгийн шилдэг хэмээн бардамнах бүрэх эрх бидэнд байгаа. Чави, Иниеста, Яаяа нарын гурвал бол өнөө цагийн хагас хамгаалалтын хамгийн гайхалтай шугам. Ихэнх багууд төвийн шугамандаа 4 тоглогчтой тоглох болсон өнөө үед шүү дээ. тэдний сэлгээ болох Бускэтс, Кейта нар аль ч байрлалд нь нөхөж чадахуйц маш сайн сонголтууд. Гуддиг хэрвээ зарсан ч асуудалгүй мэт. Гэвч Африкийн цомд Яаяа, Кейта нар маань явах үед бидэнд маш нухацтай бодох асуудлууд босч ирнэ. Энэ шалтгааны улмаас Фабрегас, Маскерано нартай холбогдож, худалдан авахыг бүхэл зуны турш оролдсон. Залуусын багаас Жонатан Дос Сантос, Тиагу Алкантара нар бэлтгэгдэн гарч ирж байгаа ч Иниеста, Чави нарыг орлоно гэдэг бол одоохондоо боложгүй зүйл. Хагас хамгаалалтын шугаманд асуудал үүсч магадгүй. Ялангуяа ирэх оны нэг, хоёрдугаар сард.
Гэхдээ үүнээс гарах нэг гарц байгаа. Магадгүй Пэпийн хамгийн их хүсч байсан наймаа болох Чигринський батлагдвал хагас хамгаалалтын шугаманд ч гараад байх бололцоотой байх. Чигринськийг хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчаар тоглох чадвартай гэж үзсэн байж болох юм. Украйн залуу аварга хүчирхэг бие, бөмбөг сайн эзэмшдэг, дамжуулалт сайтай гэж хэлэгддэг. Тэр яагаад 25 саяар үнэлэгдэв? Маш залуу, олон талын авъяастай учраас л гэж бодож байна даа.Үүнээс гадна хоёр боломж байна.
1. Глеб, Гудди шиг (эсвэл Гудди үлдэж болох юм) дундаж түвшний тоглогчдыг авч, сэлгээний сандалд суулгах цаг хугацаа бидэнд байна.
2. Дэвшин гарч ирж байгаа залуучууд туршлага сууж, өсч сайжрах. Яг л Боян, Бускетс нар шиг цоордоггүй юмаа гэхэд Педро шиг хэмжээнд тоглох байлгүй дээ.
Тэргүүн эгнээний гурвалын хувьд гарааны эрх Мэсси, Ибрахимович, Анри нарт ногдоно. Тэд аль ч багийн хамгаалагчдын цөсийг чичрүүлэх хүчирхэг довтлогчид. Харин тэдний сэлгээнд Боян, Педро болон хагас хамгаалалтаас татагдах Иниеста нар байна. Тэд хэдийгээр итгэл хүлээхүйц тоглогчид ч гарааны гурвыг хангалттай нөхөж чадна гэдэг нь бас л эргэлзээтэй асуудал. Нөөцөнд Жэффрен, Гай Ассулин нар байгаа ч тэднийг эзэн хааны цом болон цөөн тооны лигийн тоглолтуудад л гаргах биз.
За ерөнхийдөө бүрэлдэхүүний хувьд ийм дүр зураг ажиглагдаж байна. Багийн бүрэлдэхүүн ийм жижиг байх нь том шалтгааны үндэс болж магадгүй юм. Хэдий тийм боловч манай бүх тоглогчид (Бускэтс, Педро нарын амжилттай замналаас үлгэр авсан нөөц багийнхныг оруулдаад) маш өөдрөг үзлээр дүүрэн урам зоригтой байгаа давуу тал байгаа нь ирэх улирлыг ганзага дүүрэн үдэх маш чухал хүчин зүйл болно. Хүн бүр л Мадридын аварга наймаа, галактикосын талаар өгүүлж, манай 2006-2007 оны бүтэлгүйтлийг дурсч байгаа ч бидэнд тэр үеэс ялгаатай нь амжилтыг хүсэмжилсэн өлсгөлөн чанар, хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа эрч хүчээрээ өнгөрөгч улирлыг давтаж болохыг үгүйсгэх аргагүй. Нэмж хэлэхэд манай баг бүх өрсөлдөөнд ялах бүрэн бололцоотой ч түүнд хүрэх нь урьд урьдынхаасаа илүү байх болно. ӨРсөлдөгч багууд маань өнгөрсөн жилийнхээс илүү эрч хүч, ялах хүсэх эрмэлзэлтэй тулах болно. Тоглолт бүр финалын тоглолт шиг хүнд ширүүн байх болно. Яагаад гэвэл бид чинь аваргууд шүү дээ. Аль ч баг аваргыг өвдөг шороодуулахыг туйлаас хүснэ.
Өнгөрөгч улирал бид туйлаас азтай байж, гэмтэл бэртэлд бага өртсөн. Харин энэ улирал бидэнд тийм аз тохиохгүй ч байж магад. Алвес, Мэсси, Ибрахимович, Пике, Валдес гэх мэт гарааны тоглогчдын хэн нэг нь буюу хэд хэдээрээ удаан хугацаагаар гэмтвэл байдал маш хүнд болно. Тийм зүйл бүү тохиогоосой гэж л залбирч байна.
Практикаас харвал 2008-2009 оны улирлын гурамсан цом хүртсэн амжилтыг давтана гэдэг БОЛОМЖГҮЙ зүйл. Энэ улирлын хувьд Испанийн супер цомыг бид аль хэдийн авчихлаа. Цаана нь 5 цом хүлээж байна. Каталаны цом, Эзэн хааны цом, Европын супер цом, Ла лига, Аваргуудын лиги.
Улирлын төгсгөл гэхэд Ла лига, Аваргуудын лигийг авах нь хамгийн чухал гэдгийг хүн бүр мэдэж байгаа.Энэ хоёрын нэгийг хүртэж чадвал 2009-2010 оны улирлыг амжилттай үдлээ гэж хэлж чадахаар байх болно гэж хувьдаа мунхаглана.Ялангуяа Бернабеуд ялалтын цом өргөхийг туйлаас хүснэ.
Ирээдүйг хэн ч бүрэн тааж чадахгүй гэдэгт би итгэдэг. Аа бас БОЛОМЖГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ гэж гайхамшигтай үгэнд би бас итгэдэг.