Moderator: Moderators
by Бамбууш » Fri Jul 17, 2009 6:32 pm
by ТӨӨГӨӨ » Fri Jul 17, 2009 6:43 pm
by Оргил » Fri Jul 17, 2009 8:38 pm
by El Payaso » Sat Jul 18, 2009 12:00 pm
by Бамбууш » Fri Jul 24, 2009 10:09 am
El Payaso wrote:чи тэгээд Лондонд байгаа хүн хаанах хаанах хүүхэн хусав... аль нь дээр байна? ккк...
by Ms.G » Fri Jul 24, 2009 10:16 am
by Бамбууш » Sat Aug 08, 2009 9:42 pm
by Tomroo_Kop » Sat Aug 08, 2009 11:51 pm
by Бамбууш » Sun Aug 09, 2009 12:15 am
by Шүдэрхэг » Sun Aug 09, 2009 12:52 am
by Шүдэрхэг » Sun Aug 09, 2009 5:38 am
Бамбууш wrote:Польш хүүхнүүд ер нь хамгийн шулуун гэлцдэг юм билээ. Би үзсэн харсан.
by Шүдэрхэг » Thu Aug 13, 2009 3:21 pm
by Norman_Whiteside » Thu Aug 13, 2009 5:38 pm
Бамбууш wrote:Амьдралаасаа.....
Би гэдэг хүн санаа сэтгэл үзэл бодол нийлсэн, өвөр түрийдээн орж өссөн
нилээдгүй найзтай күн.. Гэхдээ сэтгэлд дотор минь гарын 10 хуруунд л багтах хэдэн
архичин хүнд нөхөд бий... Миний амьдралын Филисофи бол нэг хэсэг Анд гэсэн үгэн
дээр л тулгуурлаж байв.. Одоо ч би энэ зангаасаа няцахгүй буцахгүй гэж хичээж явна.
Гэвч санаснаар болдоггүй амьдрал юм даа. Хааяа багын хэдэн нөхдөө мартчихсан
л тууж явна. Миний амьдралын хамгийн сайхан үеүүд 10 дугаар хороололд өнгөрсөн.
Тэнд л би энэ хорвоо дээр найз гэдэг үгний утга учрыг мэдрүүлсэн хэдэн нөхдүүдтэй
танилцаж улмаар нөхөрлөн одоог хүлтэр тэднийгээ сэтгэлдээн өөр шигээ сэтгэн
санаж явна... Найз нөхөд цагийн аясд ялгаран гардаг гэсэн үг юутай үнэн үг бэ!!
Аав ээж хоёрын минь хэрүүл уруул зодоон нүдээн намайг гэрт тогтоход хэцүү болгодог байв.. Тэр үед би чинь бага ангийн учраа мэдэхгүй бацаан л явж байсан.
Гэрт байж суухын аргагүй болохоор гадаан гарж далан малан хавьцаа очиж чулуугаар
байлдаж байгаа нөхдүүдийг харж зогссдог байв.. Би чинь 4 дүгээр анги хүртэлээ
ангийн гоожуур охидын атаман л байва шд. Гэрээсээ ховорхон гардаг, ном ун*a*д л хэвтэчдэг,
өөрийн гэсэн шал хэврэг хиймэл ертөнц үүсгэчихээд түүндээ хэнийг ч нэвтрүүлэхгүй
гэж үздэг цабаан.. Бас хичээл сурлагандаа ч сайн хүүхэд байлаа. Магтаж байгаа юм биш.
Хагасайн Бүтэн сайн өдөр өглөө 7 цагаас босоод хичээлээ хийчээд
Математикийн номоо ангийнханаасаа түрүүлээд үзээд бодох бодлогыг нь
бодоод дуусгачдаг байсан юм. Тэр үед зүгээр л хичээл хийх дуртай нөхөр байж.
Гэхдээ бүүр нэг тийм номын цагаан солиотой гомбо рагчаа бол байгаагүй.
ангидаа нийлдэг хэдэн хүүхдүүдтэй . Бас гадаа гарч тоглобол дугуй мугуй түрэх юмуу
бөглөө энэ тэр тоглодог байв.. Гэхдээ л тэр үед би хулганын хамраас ч цус гаргаж
үзээгүй жаалxүү байлаа даа. Миний үеийн гаруудыг томчууд шордож байгаад л
хооронд нь зодолдуулна. Ах холоос харсан шигээ л зогсож байна. аймхай нөхөр байсан даа.. Ангийн банди нарт бол дувт дээрлэхүүлээстэй. Ядаж байхад манай
ангийн 2 дугаар тамаан гээд нэг бондгор нөхөр Миний сайн охинд сайн болж энэ тэр.
Тэгсэнээ хүүхдийн санаагаар бас ахдаа хардаж мардаад хармалаад байгаа юмуу
хаа*a* юм. Намайг бол дувт дарлаастай.. Би ч гэж би амьсгаа царайлаад
өөдөөс нь зодолдож цохилцохын оронд дээрлэхүүлээд сууж байна. Бас нээх бэлэн
нулимастай худлаа шартай.. гарууд бол намайг үгээр идээд л уйлуулчихдаг байсан..
Гэхдээ Бондгор нөхөр бацаан байсан гэхэд аймар **н**
дээрлэхүү бацаан байсан.. Манай ангид нэг ядуу айлын охин байх.. Тэр үед бид нар чинь хоол ундаа анги дээрээ авчираж байгаад их завсралгаагаар иддэг байв..
Мөнгөнцэцэг гээд нээх гоё нэртэй хэрнээ амьдрал нь ч тэр өөрөө ч тэр нэрэндээ
таараагүй нурмайсан шар охин... Тэр охин нэг өдөр хэвийн боов авчирсан санагдана.
Тэгсэн нөгөө Бондгор чинь олны нүдэн дээр нөгөө охиныг чинь шууд майр хийж доромжилоод
Ул боов иддэг уравгар царайтай
Гадуур өмсдөг ганц гуталтай
нус нь хацар дээрээ наалдаастай
Долиржавын( Аавыг нь Дорлигжав гэдэг байсан) Мөөгөн цэцэг гэж
шүлэг мүлэг уншиж энэ тэр.. Бас бэлэн цэцэн үгтэй нусны алчуур байсан байгаа юм
шүү.. Манай ангийн нэгдүгээр тамаан нь өндөр туранкай Бямбаа гээд нөхөр..
Тэр л Бондгорыг сөрнө бусад нь бол үгүй..
Намайг ч боломж гарвал нөхөр жаахан дээрлэхэх гэж үзнэ. Би ч уйлаад л *a*чна.
Бондгорыг бас хэдэн нөхөд ядаж байхад дагалдан баяснаа...
Би нэг өдөр дээрлэхүүлж чадахгүй өөдөөс нь өрвөлзсөн намайг гарынхаа нэг нөхрөөр бөлдөгдүүлж энэ тэр... Бас л Рецидэв гар байсан байгаа шүү..
Аалзад би тоог нь хүртэл зааж өгдөг байлаа.. Гэхдээ их сонин аалз. Заримдаа надтай бүүр найз нөхөд болоод *a*чна. Гэр мэртээ оруулж видео энэ тэр үзүүлээд
хамтдаан дугуй парктлаж унаад л.. . Учрыг нь ч сайн ойлгодоггүй байлаа даа..
Амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн үе намайг тавдугаар ангид ордог зун болсон..
Аав нарийн бичигтэйгээ Солонгос энэ тэр биднээс нууцаар явж байгаад ээжид гардуулаад л ээж тэрийг нь мэдээд бөөн хэрүүл. манай аав ч харгис этгээд эжийг минь мани мэтийн нүдэн гөвж энэ тэр... Нэг иймэрхүү үзэгдэлээс би үнэндээ
залхаад хичээлээ ч хийхээ байсан. Гэртээ ч тогтохоо байсан..
Манай ангийн нөгөө 1 дүгээр өргөмлөлт туранхай шар одоо энэ Гүүнер хорхойгын
амьдраж байсан байранд байсан юм. Тэр зун Бямбаа намайг их өөрчлөсөн..
мань эр надад зодоон модоон зааж өгж байгаа гэж элгийг нь аваад хаячихна.
Өөрөө нэг Карате Маратед явдаг байсан юм шиг байгаан...Мвуахахаха
Намайг нэг өдөр манай байрны надаас 3 дүү жаахан бацаантай зодолдуулдаг
юм. Ах айгаа *a*чнаа нөгөө цабаанаас нь ядаж байхад.. тэгсэн Бямбаа чихэнд
чи зүгээр л ороод хэд цохичих тэгээд үлдсэнийг нь би гүйцээе энэ тэр..
Агаа үнэмшиж энэ тэр. Тэгсэн яаж ч бодсон гурван насаар дүү хүүхдийг би зоддог
юм байгаа биз дээ эрх биш насны ялгаагаар. Майр урам оров. За тэгээд муу туранхай
шарыг дагаж хүнтэй зодолддог ажилтай боллоо. тэр үеийн маниусын зодоон гэж одоо үсдээд доош нь дараад нүүрлүү нь өшиглөх байсан. Манай шар урт чяцтай
юм болохоор ихэнх өрсөлдөгчийнхөө үсэнд түрүүлж хүрээд л доош нь дараад л балбачдаг байсан.. Тэр аргаа надад зааж өгөөд л... Овоо нэг муу хүнээс айхаа больж ирсэн. Урьд нь байрныхаа банди нартаа айгаад гар зөрөлцдөггүй байсан бол
одоо харин гөвшилцвөл гөвшилцөе энэ тэр гэж томордог боллоо..
Би их санаатай үсээ тэр зун хусуулчихсан байсан. Харин лалрууд үсдэж чадахаа
байнгуут чихдэж энэ тэр....
Сүүлдээ бүүр шартайгаа мөхөөлдсөн дээрээс болж муудалцаад нударга зөрүүлж
энэ тэр. ишиг эвэр нь ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг л... надад мань эр гомдож энэ тэр.. За тэгээд хичээл ч ордог юм байгааздээ. Агаа ч бондгортой бүүр тулахын хүслэнд автаж
зуныг өнгөрөөсөн болохоор эхний өдөр л шалтаг олдог юм даа. Бондгор өөрөө л
үйл нь ирсэн Хулганаа шиг намайг өдсөн. Шууд хэрэлдээд үзье энэ тэр гэсэн нөгөөдөх
чинь гайхаж майхаж хараад л.. Би Шар найзруугаа нүдээрээ асууж хараад л..
Мань хоёр энэ сканэриог их бэлтгэсэн юм. Мвуахахаха ..
Гэндүүлээд хамар луу мөргөөд үсдэж дараад хэд өшиглөсөн Миний амьдралдаа
хамгийн их айдаг байсан тэр нөхөр уйлчдаг юм даа. Би лав зодчлоо гэж баярлахаасаа
уур илүү хүрсэн аалзад.. Ийм өчүүхэн амьтанд өдий болтол дээрлэхүүлж явсан байна гэж бодохоор л... Би их заваан зантай хүн юм шиг байгаа юм. Хэн нэгэн намайг
гомдоосон бол би нэг саначихвал мартаж чаддаггүй үнэн ****4... Бодоод л байна..
Бүүр нойр мойр хүрэхгүй... Тэр үеэс хойш би лав ангидаа хүнд дээрлэхүүлж үзээгүй..
Бас байр майрандаа ч тэр.. Гэхдээ би бүүр аймар лаг тамаан байгаагүй ч ер нь худлаа онгироо зантай шартай найз нөхдөөрөө заримдаа түрий баричдаг л хэвийн нэгэн байсан.Яахав дээд үеийнхэн энэ тэрдээ бол байнга дуудуулаастай шаналгуулаастай..
Далан дээр чулуугаар байлдаж байхдаа өөр шигээ амьдралтай хэдэн нөхдүүдтэй
нийлж эхлээд л манай шар ч бидэнтээ нэгдээд байрны багын найзууд маань ч нийлдэг болоод . Бид хэд бараг нэг үе 13 уулаа нийлдэг байв уу даа..
Сайхан дурсамж одоо бараг надаас бусад нь хүнтэй суугаад хүүхэд шуухадтай болоод
л ажил төрөл хийх нэг нь хийж байгаа сурагтай.. Гэтэл би энд Нэг блогрохуу юм нээчихсэн есөн бусын хүнд хэрэгтэй хэрэггүй худлаа үнэн сараачиж сууж байна.
За за тэгээд иймэрхүү дурамж энэ тэрээ хүн уншихгүй ч бичиж мичээд дараа нь
өөрөө дурсаж суухад гэмгүй байх...
Дараагын удаа найз нөхдийнхөө талаар дэлгэрэнгүй бичнээ. Тэдний тухай ч гэж дээ
өөрсөддөөн тохиолдсон явдал мавдалаасаа ч юмуу..
Та бүхэн ч гэсэн багын нэг иймэрхүү дурсамж энэ тэр байдаг бол сайхан хуваалцаж бичээрэй. Эр хүн заримдаа асуудлыг нударгандаан хурааж авах нь бий гэсэн
Черчиллын үг байдагдаа. Тэгэхээр эрчүүд л болсон хойно
нэг иймэрхүү яриа өрнүүлцгээе!!
by Norman_Whiteside » Thu Aug 13, 2009 5:48 pm
Ms.G wrote:Би first love-тайгаа 9р ангидаа учирч байлаа...
by Ms.G » Thu Aug 13, 2009 5:55 pm
by Norman_Whiteside » Thu Aug 13, 2009 6:20 pm
Ms.G wrote:TJ гээд танхай жаалууд гээд байсаан байсан. Нэг хэсэг зуслан эдэрт хамт яваад нийлдэг л байсан.. Сайхнаа чинь ахтай нь би сайн найзууд байсийм. Тийм аймар хүнд гарууд биш ш дээ, гэхдээ мэдэхгүйээ. Би ямар хамт ууж идээд зодолдож явсан биш. Нэг бүлэг болоол найзлаж явсан. Сайхнаа одоо аав болоод нэлээн намба суусан гэсэн. Гурваа чинь их сургуульд нэг сургууль гээд их таардаг байсан. Харин тэр Ариунболд гэж их эвгүй нөхөр байж мэднэ, харваас нээх муухай царайтай. Би танихгүй л дээ.. Бямбаа чинь ээжийн найзын хүүхэд гээд бас танинаа... Харин тэр учир ургуулжийсан охиныг нь харуул мэдэж магад гэхдээ 5-р сургуулиас нээх хүн таньдаггүймаа...
by Ms.G » Thu Aug 13, 2009 11:28 pm
by Бамбууш » Fri Aug 14, 2009 3:37 am
Norma_Bates wrote:Бамбууш 10-р хороололынх билүү. Түмэнжин ,Шарков Ганзо, Шараа, Шагай энэ тэр гэсэн хүүхдүүдтэй найзлаж зодолдож явсан уу?
by ЦАГААН » Sat Aug 15, 2009 11:02 am
by Бамбууш » Sun Aug 23, 2009 10:32 pm
by avarga » Mon Aug 24, 2009 10:47 am
by Бамбууш » Thu Aug 27, 2009 8:54 am
by ТӨӨГӨӨ » Thu Aug 27, 2009 11:11 am
by umbuu » Thu Aug 27, 2009 12:57 pm