by Odgerel » Wed Aug 26, 2009 8:51 am
Жүдогийн дэлхийн аварга өнөөдөр эхлэх гэж байна. Бүх жингийн оноолт гарчээ.
Эр
1. 60 кг: Г.Болдбаатар С хэсэгт орсон, эхний тойрогт гоц мөргөөд дараагийн тойрогт Гүржийн Нестортой, Нестор энэ жил 34 настай, Афины олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай, хөгшин гарыг манай хүн нухах байх гэж найднам. Ялбал Узбекийн саяын олимпийн хүрэл медальтай Собиров хүлээж байх нь...
А хэсэгт гал гарах шинжтэй нөгөө айхтар үүрдэг машин Бээжингийн олимпийн аварга Солонгосын Чой Мин Хо болон Австрийн Пайшир гэсэн чангууд байна.
2. 66 кг: Манай найдвар Цагаанаа А хэсгийг толгойлж байна. Манай хүнийн хэсэгт саяын олимпийн мөнгөн медальтай Францын Бенжамин гэгч нөхөр байна. Энэ нөхрийг л ялчихвал төвөггүй хэсгээс гарахаар харагдаад байна.
В хэсэгт нь Японы өнгөрсөн 2 олимпийн аварга Учишиба, өнгөрсөн их Дуулгад манай хүнийг хожиж түрүүлсэн Оросын Гаданов нарын чангууд байна.
3. 73 кг: Нямочир Д хэсэгт орсон бөгөөд Оросын бөхөөс өөр алдартай чангууд нь нөгөө хэсгүүдэд хувиарлагдсан байна. Сугалааны хувьд тун дажгүй харагдаад байна. Эхний тойрогт Мозамбекийн бөхтэй хожвол Оростой ...
Энэ жинд БНСУ ын Ван Ги Чуныг түрүүлнэ гэж мэргэжилтнүүд хэлж байна. Харж л байя...
4. 81 кг: Манай Нямхүү А хэсэгт чангуудтай хамт оржээ. Оросын Нифонтов, Гүржийн Циклаури гэсэн томчуудыг нухаж байж хэсгээсээ гарах нь...
Нямхүү маань хичээх биз ээ...
5. 90 кг: АриунЭрдэнэ А хэсэгт эхний тойрогт Англитай, хожвол Аргентинтай, цаана нь Беларус, Казак, Укрианууд хүлээж байна. Боломжийн сугалаа харагдаж байна.
6. -100 кг: Тэмүүлэн А хэсэгт эхний тойрогт гоц мөргөөд дараагийн тойрогт Солонгос хүлээж байна. Хожвол Бразил хүлээж байх магадлал их байна. Олимпийн аварга авсан жинд юм дуулгах байхаа...
7. 100 кг: Ганхуяг А хэсэгт оржээ, бараг л үхлийн хэсэг харагдаж байна. Алдарт Оросын Михайлин болон Японыг давж байж хэсгээсээ гарах хэцүүхэн даалгавар ....
Эм
1. 48 кг: Уранцэцэг В хэсэгт оржээ. Эхлээд Тайвантай, хожвол АНУ, Солонгосын хожсонтой нь ... А хэсэгт нь Франц, Хойд Солонгос, Испани, Хятадын чангууд байгаа харагдана ... Манай хүн хичээх биз ээ...
2. 52 кг: Манай эмэгтэй найдвар Бундмаа А хэсэгт оржээ. Эхлээд Оростой, цаашид Куба, Бразилийг хожиж байж хэсгээс гарах нь хүндэвтэр сугалаа татсан харагдаж байна. Бундмаа олон жилийн туршлагаараа одоо нэг медаль зулгаах цаг нь болсон доо ...
3. 57 кг: Эрдэнэт Од гавяатын жинд Баттөгс үзэх нь, С хэсэгт орсон бөгөөд эхлээд Израйлтай хожвол Румынтай, ахиж хожвол Япон нядхан хүлээж байна, Бас л чамлахааргүй хүнд сугалаа ...
4. 63 кг: Мөнхзаяа Д хэсэгт оржээ, харахад хэсгийн хамгийн сул байж болох хэсэг харагдаж байна. Эхлээд Голландтай, хожвол АНУ хүлээж байх нь ... А хэсэгт гал гарах шинжтэй Япон, Солонгос, Кубууд байна ...
5. -70 кг: Манай нөгөө найдвар Лхамдэгд Д хэсэгт мөн л тун дажгүй сугалаа татсан харагдана. Манай хүн эхний Голландыг нухвал хэсгээсээ торохгүй гарахаар харагдаж байна. Лхамаа маань нэг юм дуулгах байхаа...
6. -78 кг: Дулмаа нэлээн чанга сугалаа татжээ. Д хэсэгт эхлээд Хужаатай, хожвол Орос хүлээж байна ...
За тэгээд манайхан 2-3 медаль авчих байх гэж найдаад байна. Бүгдэд нь амжилт.
Last edited by
Odgerel on Wed Aug 26, 2009 9:18 am, edited 1 time in total.
Үндэсний үзэлтэй байцгаая Залуусаа...