Итали
Италичуудыг энэ удаад Ториногын Ювентусыг олон жил удирдсан Липпи дасгалжуулж байна.Хэсэгтээ Гана,Америк,Чех гэсэн жигдхэн багуудтай таарсан ба улажлалаа дагавал Италчууд ямар ч байсан хэсгээсээ гарах нь тодорхой бөгөөд шөвгийн тоглолтонд сүүлийн 20 гаруй жилийн азгүйтлээ засаж чадвал тэд ямарч амжилт үзүүлэх чадвар нөөцтэй. Яг одоогоор шигшээ багаа толгойлоод явах хєлбємбєгчийг нэрлэхэд хэцvv. Шугам бvртээ шилдэг тоглогчтой Италийг ийм сул талтай, эсвэл тэр нь давуу гэхэд бэрх, жигд баг билээ. Гарааны бvрэлдэхvvнд гаргахдаа хэнийг нь гэж илvv харахааргvй, дэлхийд тэргvvлэх шилдэг хамгаалаг,хаалгачид нь “Аззури”-гийн бахархал
Дэлхийн аврагад Италийг амжилтанд хүргэж байсан довтлогчид болох Роси, Скулаччи,Бажо нарыг хэн залгамлах нь тодорхойгүй ч Итали орон хамгын ихээр найдлага тавьж буй Флорецын Тониг орхиж болохгүй юм.Хэдий Инзаги,Дел Пьеро нас ахисан ч Италид шилдэг залуучууд хангалттай байна. “GERMANY-2006”-ийн урьдчилсан шатанд есєн тоглогч “Аззури”-гийн хувцсыг анх ємсєж, эдгээрээс олонх нь байр сууриа баттай эзлээд байна. Бусад улсыг бодвол бvх хєлбємбєгч нь саяхныг болтол дэлхийн хамгийн хvчирхэг лигийн хэргэмийг авч явсан “SERIE- A”-даа тоглодог нь тэдний давуу тал. Хуучны архагууд єдгєє формондоо орохгvй байгаа, шинэчvvл нь сайн тоглож байгаа ч vvнийгээ удаан хадгалж чадах уу зэрэг асуудлаас “GERMANY-2006”-д хэн Италийн баатар болох вэ гэсэн асуултын хариулт олдохгvй байсаар. Саяхан зохион байгуулагч орныг 4:1-ээр хожсон нь тэднийг сайн тоглоно гэсэн баталгаа биш юм.Ингээд хамгийн сүүлийн үеийн байдлаар Итали орон 3н байрлалд хамгийн ихээр итгэл хүлээлгэж буй тамирчдыг товч танилцуулая энэхүү тоглогчидын танилцуулгыг spain man гишүүн бэлтгэсэн юм.
Лука Тони
1977 оны тавдугаар сарын 26-нд Италийн Павулло нель Фриньянод тєрсєн. 193 см єндєр, 88 кг жинтэй. Италийн шигшээ болон Сери А-гийн “Фиорентина” багийн тєвийн довтлогч.
Єєртєє итгэлтэй, єндєр нуруутай энэ залууг хєлбємбєгийн замналаа эхэлж байх vед амжилтад хvрнэ гэж итгэж найдсан хvн бараг vгvй. Эв дvй муутай, болхи тоглолттой байсан болохоор тэр.
1994 онд анхны мэргэжлийн гэрээгээ Сери С-ийн “Модена” багтай байгуулав. Эхний улиралдаа тэр тийм ч єндєр амжилт гаргаж чадсангvй. Долоон тоглолтод оролцож хоёр гоол оруулсан даруухан vзvvлэлттэй дуусгажээ. Дараагийн улирал муугvй амжилттай єнгєрч, залуу довтлогч цєєнгvй гоол орууллаа. Харин дараа жилээс эхлэн Тони байнгын шилжилт хєдєлгєєнд орших болжээ. “Тривезо”, “Лодижани”, “Фиоренцуоле”, “Эмполи” клубvvдэд тэр карьераа vргэлжлvvлж байсан юм. Єєр багт тоглож, шинэ орчинд очих болгондоо тэр ур чадвараа ахиулсаар байлаа.
Удалгvй тvvнд єєрийгєє нээн харуулах боломж олдож, Сери А-гийн “Виченца” баг санал тавив. 2000 онд “Виченца”-гийн бvрэлдэхvvнд хийсэн анхны тоглолтдоо Тони “Милан”-ы хаалганд гоол оруулж, гараагаа муугvй эхэлжээ. Тэр тоглолтод баг нь хvчирхэг “Милан”-ыг 2:0-ээр хожиж шуугиан тарьсан юм. Тэр улиралдаа Тони 31 тоглолтод 9 гоол хийлээ. Гэвч тэндээ мєн л удсангvй, “Брешиа” багийг зорьжээ.
Карло Маццонегийн удирдлагад єнгєрvvлсэн хоёр улирал тvvний хувьд таагvй дурсамж vлдээв. Эхний жил 13 тоглолтод оролцож гоол хийж чадаагvй бол дараа жил нь 16 тоглолтод хоёрхон гоол хийжээ. Олон жил даруухан амжилт гаргаж, гундуухан явсан Тони “Палермо”-д ирснээр амьдралд нь эрс єєрчлєлтvvд гарсан юм. Тєвийн довтлогч Тони тэр улиралд 43 тоглолтод 30 гоол хийж багаа элитvvдийн эгнээнд дэвшихэд гол vvрэг гvйцэтгэжээ. Багаа дээд зиндаанд дэвшихэд тvvний амжилт даган дээшилсэн гэж хэлж болно.
Сери-А-гийн томчуудын эгнээнд ороод “Палермо” жижигдсэнгvй. Лидерvvдтэй ана мана vзэлцсээр зургадугаар байрт орж, UEFA-гийн цомд хvрч vзэх эрхтэй болов. Энэ мэдээг хєгжєєн дэмжигчид нь Сери-А-д ялалт байгуулсан дайтай баярлан хvлээн авчээ. Харин лидер тоглогч Тони нь 20 гоол оруулсан амжилтаар мэргэн буучдын жагсаалтад дєрєвт бичигдлээ.
Эндээ овоо идээших нь vv гэж байтал тэр дахин буйр сэлгэлээ. Энэ удаа тvvний шинэ баг нь хоёр жилийн ємнє Сери-А-д дэвшсэн “Фиорентина” клуб байлаа. 6,8 сая фунт стерлинг зарлагадан байж авсан довтлогч нь єдгєє “Фиорентина”-г хєдєлгєгч гол хvч болоод байна. Єнгєрсєн улирлын сvvлчийн тойрогт “Брешиа”-г хожсоны хvчинд доош унахаас аврагдан 16-д орж байсан энэ баг шинэ улирлын гол сенсаац болоод буй.
Лука Тони 31 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтыг итгэл тєгс тэргvvлсэн. Тонигийн хийсэн хоёр гоолын ачаар оддын цуглуулга “Милан”-ыг буулган авч, тохиолдлоор ийм амжилтад хvрээгvй гэдгээ нотлон харууллаа. Лука Тонигийн бємбєг эзэмших техник, баруун хєлийн оновчтой, хvчтэй цохилт, гоолын мэдрэмж, єндєр нуруугаа ашиглан хоёрдугаар давхарт тоглох чадварууд нь Италийн шигшээ багийн дасгалжуулагч Марчело Липпигийн анхаарлын гадуур єнгєрсєнгvй.
Харин нэг хvндрэлтэй зvйл нь Италид довтлогчийн байрлалд тоглох авьяаслаг залуус дэндvv олон. Хашир туршлагатай Дель Пьеро, Вьери, Монтелла, залуухан Кассано, Жилардино, Якинта болон Лука Тони. Гэвч энэ байрлалд хоёрхон хvний орон тоо байдаг. Ямартаа ч Тони сvvлийн vед шигшээ багтаа байнга дуудагдах болсон. Энэ нь Итали орон тvvнээс ихийг хvлээж байгаагийн илрэл биз ээ.
Марчелло Липпигийн хамгийн сүүлийн байдлаар дэлхийн аврагад явах 23 залуус:
K: Буффон, Амэлиа, Перуззи
DF: Барзагли, Каннаваро, Гуросо, Матэрацци, Нэста, Оддо, Паскуал, Заккардо
MF: Баронэ, Каморэнэзи, Ди Ъосси, Пирло, Пэрєтта, Гаттузо
FW: Дэл Пиэрo, Жилардино, Тотти, Тони, Инзаги,Иакунта
Герман хүрэх замдаа:
04/09/04 - Italy 2-1 Norway (De Rossi, Toni)
08/09/04 - Moldova 0-1 Italy (Del Piero)
09/10/04 - Slovenia 1-0 Italy
13/10/04 - Italy 4-3 Belarus (Totti, Totti, Gilardino, De Rossi)
26/03/05 - Italy 2-0 Scotland (Pirlo, Pirlo)
04/06/05 - Norway 0-0 Italy
07/09/05 - Belarus 1-4 Italy (Toni, Toni, Toni, Camoranesi)
08/10/05 - Italy 1-0 Slovenia (Zaccardo)
12/10/05 - Italy 2-1 Moldova (Gilardino, Vieri)
Дэлхийн аврагад зориулж бэлтгэсэн учраас Өнгөрсөн Дэлхийн авaргуудад Италийн хөлбөмбөгчид хэрхэн оролцож байсаныг толилуулъя.
Уругвай-30” дэлхийн аврагыг Европын олон орны адил алс холын аяныг төвөгшөөн орсонгүй.
“Итали-34”-т Италчууд нутаг дээрээ хэнд ч дийлдсэнгүй.Тухайн үед Европт хүчэрхэгжсэн Итали орон хэтэвч зузаанаа ашиглан анхны дэлхийн аврагад сайн тоглосон Аргентиний Моззи,Гуирдо,Ози нарыг урвуулан авч чаджээ.Шөвгийн тоглолтонд Испани,Австрийг хожоод шигшээ тоглолтонд Чехсловакийг 2:1 ээр буулган авч анхны аврагаа авчээ.Шигшээ тоглолтын өмнө Италийн дарангуйлагч Муссолони Шведийн шүүгч Экмондыг хүлээн авч хожуулах үүрэг өгсөн гэдэг яриа байдаг.Гэвч Италчууд тун сайн тоглосон нь үнэн бөгөөд энд хаалгач Компи довтлогч Миазда нарыг дурдах хэрэгтэй юм.
“Франц-38”-д дунд шөвөгт Норвегийг 2:1 ээр шөвгөрөх тоглолтонд талбайн эзэн Францийг 3:1 ээр,хагас шигшээд Бразилийн хөлбөмбөгчидийг 2:1 ээр хожин шийдвэрлэх тоглолтонд Унгарыг илт давуу 4:2 оор хожиж анхны хошой аврага баг болжээ.Тухайн үед Италийг дасгалжуулж байсан Викторио Поззагын амжилтийг давсан дасгалжуулагч одоо хүртэл гараагүй байна.
Дайны дараа Итали хүчэрхэг хэвээр байв тэднийг дэлхийн аврагад дахин түрүүлж алтан дагинийг эх орондоо үүрд авчрана гэж ярьж байв.Гэвч дэлхийн аврага эхлэхээс 1 жилийн өмнө Италийн цөм болсон Торино багын хөл бөмбөгчид онгоцны сүйрлээр амь үрэгдсэн юм.
Ингээд “Бразил-50” д шинэхэн байгуулагдсан шигшээ Шведэд хожигдон Парагвайг хожин дуусгажээ.
“Швейцарь-54”-д талбайн эзэдтэй нэг хэсэгт орж цааш явж чадсангүй.
“Чиле-62”-д Швейцарьтай даагаа нэхэж 3:0 оор хожиж Баруун Германтай хайнцаж талбайн эзэдтэй хийсэн тулаанд ялагджээ.
“Англи-66”-д Чилийн шигшээг 2:0 оор хожиж гараагаа сайхан эхэлсэн хөх тэнгэрийхэн ЗХУ-д 1:0 оор хожигдсон ба дараа нь Ардчилсан Солонгост мөн 1:0 оор хожигдож дэлхийн аврагын тэмцээнд хамгийн муу амжилтаа үзүүлжээ.
“Мексик-70”-д хэсгийн 3н тоглолтод Рива,Ривера,Маззало тэргүүтэй Италийн довтлогчид ердөө ганц бөмбөг оруулжээ.Гэвч хаалгач Албертози болон Бертини,Бургнич нараар толгойлуулсан хамгаалалтыхан нэг ч бөмбөг алдсагүй.Харин шөвгөрөх хийгээд хагас шигшээ тоглолтонд байдал өөрөөр эргэж хамгаалагчдын алдсан бөмбөг бүрт довлогчид 2 гоалаар хариу барьж байсаны ачаар 32 жилийн дараа шигшээ тоглолтонд тоглох эрхтэй болжээ.Хэн нь дэлхийн аврага болох гэдгийг шийдээд зогсохгүй Алтан дагинийг үүрд хадгалах эрхийг хамтад нь олгох хариуцлагатай тоглолтонд Бразилчуудад хожигджээ.
Гарааны 11: Albertosi; Burgnich, Niccolai, Facchetti; Bertini, Cera, De Sisti, A.Mazzola, Domenghini; Boninsegna, Riva
“Герман-74”-д хар тивийн хөлбөмбөгчидөөс өөр хожих баг тэдэнд олдсонгүй.Аргентинтай 1:1 ээр хайнцаж,ид хүчирхэг байсан Польшийг барсангүй тэмцээнээ дуусгав.
Гарааны 11: Zoff; Burgnich, Spinsoi, Morini, Facchetti; Capello, Benetti; Rivera, A. Mazzola; Riva, Chinaglia
“Аргентин-78”-д Хэсэгтээ:
Унгар 1:3 Итали
Аргентин 0:1 Итали
Итали 2:1Франц ийг тус тус хожин илт давамгайлсан бөгөөд.Шөвгийн тоглолтонд Улбаруудад 2:1 ээр дийлджээ. Гарааны 11:
Zoff; Bellugi, Gentile, Scirea, Cabrini; Benetti, Antognoni, Tardelli; Causio, Rossi, Bettega
“Испани-82” Туршлага суусан Итали хэсгийн тоглолтонд маш муу тоглож арай хийж 2р шатанд шалгарчээ.3 удаа тэнцэж бөмбөгний зөрүүгээр гарсан Хөх тэнгөрийхэн Өмнөд Амеикийн 2 том багтай таархад бүгд өнгөрсөнд тооцож байлаа.Гологдсон Итали Аргентинийг 2:1 ээр Бразилийг 3:2 оор хожиж хагас шигшээд Польштой учирлаа.Бразилийн хаалганд 3 гоал хийсэн Роси энэ удаа ч бүх гоалыг оруулжээ.Шигшээ тоглолтонд Баруун Германы хүчтэй багыг 3:1 ээр хожиж дэлхийд 3 түрүүлсэн дархан аврага баг 1 ээр нэмэгджээ.
Зоффын идэвхтэй тоглолт,Жентилэ,Коловати нарын найдвартай хамгаалалт,Тардели,Конти нарын цуцашгүй хөдөлмөр ,Росигийн оновчтой цохилт үнхээр хөл нийлсэн хүчтэй баг байлаа.
Гарааны 11: Zoff; Gentile, Scirea, Collovati, Cabrini; Marini, Antognoni, Tardelli; B. Conti, Rossi, Graziani
“Мексик-86”-д Дасгалжуулагч Биазот багын бүрэлдхүүнийг шинэчлэхдээ довтлогч,хагас хамгаалагчидыг өөрчлөхөө мартсангүй.Довтолгоонд Алтобели Росиг давж гарсан бол хагаст шинээр нэр дэвшигчид төдийлэн үүргээ сайн биелүүлж чадсангүй.Яадхад Зофф шиг хаалгаа цоож шиг барьж яадах хүн олдоогүй нь мэдээж юм.
Хэсэгтээ Болгартай 1:1,Аргентинтай 1:1 ээр тус тус тэнцэж Өмнөд Солонгосыг арай хийж 3:2 хожсон Италчууд плайоффын эхний даваанд Францийг барсангүй дуусгажээ.
Гарааны 11: Galli; Bergomi, Scirea, Vierchowod, Cabrini; B. Conti, Di Gennaro, De Napoli; Vialli, Galderisi, Bagni.
“Итали-90” Талбайн эзэн Итали харьцангуй сулавтар өрсөлдөгчөө дараалан хожиж дараагийн шатанд оржээ.
Австрийг 1:0 оор,Америкийг 1:0 оор, Чехсловакийг 2:0 оор тус тус хожжээ.
Хамгаалалтыхан гойд найдвартай тоглож довтолгоонд Алтобели ,Роси нарыг залгамжлагч Отто хочит Скулаччи тун одтой байлаа.Шөвгөрөх тоглолтонд Уругвай,Ирландыг хожиж 5н тоглолт дараалан гоал алдаагүй урамтай сайхан тогложээ.Хагас шигшээд Аргентинтай 1:1 ээр үндсэн цагт тэнцэ ж,11 метрийн цуврал цохилтоор бүхнийг шийдэх болход Ферри,Донадони нар азгүйтэж ээ .
Гарааны 11: Zenga; Ferri, Bergomi, F.Baresi, Maldini; Donadoni, Ancelotto, Giannini, De Napoli; Vialli, Carnevale
“Америк-94” Хэсгийн бүх өрсөлдөгчид ижил оноо авсан ховор тохиолдол гарсан.Италийн багыг ганцаараа чирээд явдаг довтлогчдын уламжлалыг Бажо залгамжилжээ.Нигерийн хаалгыг 2 гоалаар милааж,дараагийн шатанд Испанийн хаалганд хожлын гоалыг хийж хагас шигшээд мөн Болгарыг хожход багтаа тус хүргэжээ.Шийдвэрлэх тололтонд Бразилтай таарч Италийн азгүйтлээр дууссан ба Бажо,Бареси нар хэрхэн бүтэлгүйтсэнийг та бүхэн тодхон санаж байгаа байхаа.
Гарааны 11: Pagliuca; Tassotti, Costacurta, F. Baresi, Maldini; Donadoni, Albertini, D. Baggio, Evani; R. Baggio, Signori
“Франц-98” Дэлхийн аврагад оролцох эрхээ тэд нэлээн зүдэрч байж авлаа.Дэлхийн аврагын оноолт нэлээн гайгүй таарч Камерун,Австри,Чилтэй тоглосон Виэри,Бажо тэргүүтэй Скуадра Аззури хэсэгтээ төвөггүй тэргүүлжээ.Шилдэг 16д Норвегитэй таарч Виери цорын ганц гоал хийж хожлыг авчирчээ.Шөвгийн наймд талбайн эзэн Францтай учраа таарч нэлээн ширүүн өрсөлдөөнтэй тоглолт болж үндсэн болон нэмэлт цагт 0:0 оор тэнцэж.Тоглолтын хувь заяаг Италчуудыг хэзээ ч баярлуулж байгаагүй 11 метрийн цуврал цохилтоор шийдхэд уламжлалт ёсоор Итали дийлджээ.Ийнхүү тэд 3 дэлхийн аврага дараалан 11 метрийн цуврал цохилтоор хожигджээ.
Гарааны 11:
Pagliuca; Costacurta, Nesta, Cannavaro; Di Livio, Albertini, D. Baggio, Di Matteo, Maldini; R. Baggio, Vieri.
“Япон-Солонгос 2002”-д тэд Евро2000д цомоо бариад алдсан тэр бүрэлдхүүн бараг тэр чигээрээ ази тивийг зорилоо.Хэсэгтээ орон гаран тоглолт хийж мултарах дөхөн байж 2 оор гарсан ба шилдэг 16д Солонгостой таарлаа.Энэ удаад Италичуудыг олон хүн хожно гэж үзэж байсан ч шүүгчийн илт дэмжлэгийн ачаар Солонгосчууд 2:1 ээр хожлоо.Ийнхүү 1966 онд Ардчилсан Солонгост хожигдож хөгөө тарьсан түүхээ 2002 онд Өмнөдөд хожигдон давтжээ.
Гарааны 11:
Buffon; Panucci, Nesta, Cannavaro, Maldini; Zambrotta, Tommasi, Di Biagio, Doni; Totti, Vieri.