1977 он ................Ливерпүүлийн Европ дах эзэрхийлэлийн эхлэл.....Энэ өдөрийг олон олон Копууд үл мартах биздээ...Урд жилд нь УЕФА Цомыг гардаад байсан Боб Пейслигийн цэргүүд Мөнхийн хотод болох финалд Европын хамгийн нэр хүндтэй цомын төлөө хүрэлцэн ирээд байлаа... Цаг агаар намуухан тогтуухан тэр үдэш Ливерпүүл хотын тэн хагас нь Хотон шувууны эмблемьтэй туг дарцагаа орон гэрийнхээ үүд довжоо дээвэр цонх зэрэг газруудад хийсгэн намируулжээ. Тэр үеийн Хотон шувуудын бүрэлдэхүүн ч аймшигтай байсан үе..
Ахлагчаар залуухан Уэльс Эмилин Хьюз, довтлогчоор Англиас төрөн гарсан нэгэн үеийн цуутай хөлбөмбөгчин Кевин Кийган, Ирланд жигүүр Стив Хэйвей, Нутгын Скоусер Иан Каллахан, Томми Смит, Англи тоглогчид Фил Ниль, Терри Мкдермот , Жимми Кейс, Буучидын тоглогч асан Рэе Кеннеди тэргүүтэй Хотон шувууд Будант Албионд хоёрдах Европын Цомыг аваачих үүрэг хариуцлага ноогдсон байв. Ливерпүүл тэр жил ямар ч баг урьд нь биелүүлж байгаагүй Гурамсан Цомын төлөө улиралын төгсгөлд тун ойртож очоод байв. Лигийн Аварга болох нь зайлшгүй байсан тэд нар ФА Капын финалд заналт дайсан Манчестэр Юнайтедад 2-1 ээр хожигдож Гурамсан Цом авах мөрөөдөл нь талаар болсон аж. Ромд болсон финалд очихын тулд Улаанууд эхний тойрогт Умард Ирландын баг Крусайдер багийг нийлбэр дүнгээр 7-0 харьцаатай буулгаж авсан байна. Энфиельдэд болсон эхний тулаанд Ливерпүүл өрсөлдөгчөө 2 гоолоор хожсон бол Ирландад болсон тоглолтонд эхний хагаст Кийган гоолдож тоглолтыг тэргүүлэн улмаар хоёрдугаар үеийн сүүлийн 10 минутанд Улаанууд 4 гоолыг айлын хаалганд хийсэн нь тэдний Европын тавцан дах бас нэгэн гайхалтай ялалт байлаа. Ингээд хоёрдугаар шат буюу 16 д тэд Туркын баг Трабзонспортой таарлаа. Туркэд болсон энэ тулаан Туркын баг 1-0 гэсэн харьцаагаар Улаануудыг буулган авсан ч хоёрдах хариу зочлон тоглолтондоо эхний 20 минутанд 3 гоол дарааллан алдсан юм. Кийган энэхүү тоглолтонд сүүлчийн гоолыг хийж үр дүнг хөдлөгөшгүй болгосон билээл.. 8/1 д өмнөх Финалд үзүүрт үлдсэн Францын баг Сайнт Этиеннтэй нэгийгээ үзэхээр таарав. Сайнт Этиенний талбайд Улаанууд нэг гоолоор хожигдолоо. Франц баг үнэхээр сайн формтой гайхалтай байсан аж. Эвей гоол хийж чадаагүй Улаануудын ирээдүй нилээн бүрхэг тийшээ хандав. Учир нь Сайнт Этиеннэ зочлон тоглосон тоглолтууддаа үнэхээр айдас хүргэмээр Рекордтой байлаа.Гэвч Энфиельдэд тэдний энэ Рекорд дуусгавар болсон юм. Гайхал Кийган тоглолт эхлээд 2 минут болоогүй байтал гоолдож орхих нь тэр.. Копууд цэнгэлдэхийг нураах дөхөн шаагилдаж байсан ч Франц баг тун удалгүй тооны харьцааг тэнцүүлэн Копуудыг нам гүм болгож орхилоо.. Рэе Кеннеди 59 дэх минутанд гоолын харьцааг нэгээр нэмлээ. Гэвч Эвей гоолын дүрмээр Франц баг бууж өгөх болоогүй байлаа. Тун удалгүй Ливерпүүлийн сүпер сэлгээ Девид Фейрклоф сэлгэгдэн орж ирээд тоглолтын үндсэн цаг дуусахаас 6 минутын өмнө тооны харьцааг 3-1 болголоо.
Юу болсон нь ойлгомжтой.. Копууд Энфиельдийг нураах дөхөн дуулалдана. Ингэснээр тэд хагас шигшээд Клубын түүхэндээ анх удаагаа шалгаран үлдэхээр болсон ажээ..Хагас шигшээд тэд Швецарийн баг ФС Цюрихтэй таарлаа. ФС Цюрих өмнөх шатандаа Зүүн Германы тухайн үедээ хүчирхэг байсан баг Динамо Дресдэнг үхэл сэхлийн дэнсэн дээр буулган авсан баг байлаа. Гайхалтай нь энэхүү 8/1 шатанд тааварлагдаж байгаагүй олон олон тоглолтууд болсон билээ. Европын Цомыг гурвантаа хүртсэн Германы алдарт Байерн Мюнхэн Зөвлөлт холбоот улсын баг Динамо Киевт 2-1 харьцаагаар хожигдон аваргаа хамгаалж чадаагүй бол, Испаний эзэн хааны баг Алдарт Реал Мадрид мөн л Белгийн аварга баг Клуб Брюжжэд 2-0 ээр хожигдон энэхүү тэмцээнийг орхисон ажээ. Сонирхуулж хэлэхэд энэхүү Клуб Брюжж баг нь өмнөх жилийн УЕФА Капын финалд Ливерпүүлд хожигдож байж. За Тэгээд ФС Цюрихтэй хийсэн эхний тоглолт мөн л зочлож тоглосон юм. Нэг гоол алдсан ч Улаанууд 3 гоол нэмж хийснээр Ромруу явах тасалбараа бараг халаасандаа хийж орхив. Хариу тоглолт мэдээж өнөөх Европын том багуудын хувьд там болон хувираад байгаа Энфиельдэд болох ёстой болов..Тоглолт ч болдог ёсоороо боллоо. Хотон шувууд зочин багийг 3-0 гэсэн харьцаагаар гэртээ итгэл төгс буулган аваад анхныхаа Европын Цомын финалд шалгарсан бөлгөө.
Кийган мөн л энэ тоглолтонд гуравдах гоол буюу төгсгөлийн гоолыг хийсэн юм... За ингээд 1977 0ны 5 сарын 25 өдөр боллоо.. Энэ өдөр Ливерпүүл хотын тэн хагас Хотон шувууны дүрсээр чимэглэгдсэн Улаан өнгөөр хучигдажээ. Хотын дарга энэ өдөр ажиллах цагийг 2 цагаар хасч байсан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байна... Боб Пейслигийн цэргүүдийг хөгжөөн дэмжихээр Ливерпүүлээс Мөнхийн хот Ромд 30,000 мянган Копууд хүрэлцэн иржээ. Олимпико стадионд тэдний эсрэг хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох Европын Цомд өрсөлдөх баг нь Германы алдар баг Боруссиа Мюнгенгладбах баг байлаа. Тэдний алдан үе хэмээн нэрлэгддэг үе бол яах аргагүй 1970-1980 он байсан юм. Тэд 1974-1977 оны хооронд нийтдээ Лигийн тайтлыг гурав дарааллан хүртсэн нь Алдарт Байерн Мюнхэны амжилттай зэрэгцэн очоод байсан үе.Тэдний дасгалжуулагч нь Германы битгий хэл Европын хөлбөмбөгийн түүхэнд цөөхөн төрсөн алдар Хеннес Виеслер байсан юм. Түүний нэртэй дасгалжуулагчын Академи хүлтэр 2005 онд үүд хаалгаа нээсэн ажээ. 1976 он түүнийг залгамжласан дасгалжуулагч бол Удо Латтек байлаа. Түүний удирлаган доор Боруссиа Мгладбах тэр жилийнхээ Европын Цомд тун хүчтэй өрсөлдсөн .
Тэдний Финалд гарч ирсэн зам ч гэсэн амаргүй дардан байсангүй. Тэд эхний шатанд Австрийн Виенна багийг 3-1 ээр хожоод дараагын шатанд (16) Италийн Торино багийг 2-1 ээр хожин 8/1 д өмнөх шатанд Реал Мадридыг мулталсан Белгийн баг Клуб Брюжжыг 3-2 оор хожин хагас шигшээд хүрэв. Хагас шигшээд тэдний эсрэг тоглосон баг нь нутгынх нь баг Байерн Мюнхэнг уйлуулан нутаг буцааж орхисон Зөвлөлт Холбоот улсын баг тухайн тэмцээний тэсрэлт Динамо Киев байлаа.. Нутагт нь 1-0 ээр хожигдсон ч тэд нутагтаа тэднийг 2 гоолын харьцаагаар хожин мөн л өөрсдийн түүхэн дэх анхны Европын Цомын финалд шалгарч үлдэх нь тэр...За ингээд 1977 оны 5 сарын 25 нд Ромын төв цэнгэлдэх Олимпикод Будант Английн баг Ливерпүүл Баруун Германы баг Боррусиа Мюнгенгладбахтай тоглож эхлэв..
ФА Капын финалд ялагдаснаасаа яг 4 хоногын дараагаар Улаанууд энэхүү тоглолтыг тун эрч хүчтэй эхлүүллээ. Тэд эхний хэдэн минутанд тоглолтыг гартаа аван улмаар Терри Мкдернотт 27 дах минутанд бөмбөгийг эсрэг талын хаалганд булшилж орхилоо... Хоёрдугаар хагас эхлээд тун удалгүй эсрэг багийн тоглогч Аллан Симонсен тэнцээний бөмбөгийг хийгээдэхлээ..
Тоглолт ч тун сонирхолтой өрнөж байна. Төд удалгүй Хүчирхэг Улаанууд тооны харьцааг холтгож дөнгөв. 64 дэх Минутанд Хэйвей булан цохиход хамгаалагч Смит бүхнээс өндөрт үсрэн мөргөж Гладбахын хаалганд бөмбөгийг орууллаа... Тэд тоглолтыг бүрэн хяналтандаа авсаар л..Кийган бөмбөгийг талбайн төвөөс аван айлын 16 руу хурдлан орж ирэхэд хамгаалагч Берти Вокц хурдыг нь гүйцэлгүй түүнийг унагааж орхив. Франц шүүгч шууд эргэлзэлгүйгээр пеналт заасаныг Фил Ниль тун тайван цохиод тооны харьцаа 3-1 боллоо. Шүүгч сүүлчийн шүглээ үлээж тоглолт дууссасныг мэдэгдэх тэр агшин бол Ливерпүүлийн Европд эзэрхийллээ тавьсаны эхлэл үе байсан юм....
Түүний дараах 9 жилд тэд Европын Цомын финалд 5 удаа хүрсэнээс 4 хожиж нэг хожигдож байв......Энэ бүхний ач гавъяа бол тэр үед багийн дасгалжуулагч байсан Боб Пейслитэй салшгүй холбоотой билээл... Тэрээр Английн хөлбөмбөгийн түүхэндэх хамгийн агуу дасгалжуулагч юм.
Түүн шиг груван удаа Европын Цомыг хүртсэн нэг ч дасгалжуулагч өдий хэр байхгүй бөлгөө...
Хамгийн сүүлд тэд 1986 онд Юувентусын эсрэг Хейсил цэнгэлдэхэд тоглон хожигдох үеэр Догшин скоусерууд 36-н фанатуудын амь наасаар наадсанаас болж Британий ямар нэгэн клуб Европд тоглох эрхээ 5 жилээр хасуулсан байдаг...Харин Ливерпүүл 10 жилээр хасуулсан байж байгаад сүүлд 6 жил болон өөрчлөгджээ. Магадгүй тэр осол болоогүй бол тэр үймээн самуун болоогүй бол Ливерпүүл өдийд хэдэн Аваргуудын Лигийн цомтой зогсож байхыг хэн ч үл мэднэ....
Тиймээ энэ бол Ливерпүүл хэмээх багийн түүхийн өчүүхэн нэг хэсэг билээ..70-аад оны эхнээс 80-аад оны сүүл хүртэл КОПУУДЫН оргил үе шиг тийм нэгэн оргил үеийг хүлээн буй нэгэн Коп үүнийг чадан ядан тэрлэж дуусгав.. Түүх үргэжилсээр л....
За бичлэгийн тоо маань яг 1977-д хүрэв. Тийм учраас энэхүү нийтлэлийг бичье хэмээн сэтгэсэн бөлгөө..Бичлэгийн тоо маань 1996 онд хүрэхэд АГУУ менежер Боб Пейслигийн талаар нэгэн нийтлэл бичмүү хэмээн бодном.
Алс сурахаар явж буй Мээш, Сургуулиа төгсөхөөр Шанхай одож буй Бобоз хоёрт зориулав.. Сурлага хөдөлмөрт чинь өндөр амжилт хүсье!!!! Хаанаас ирсэн хэн бэ гэдгээ битгий мартаарай Монгол хүний оюун ухаан хүч чадалыг өндөрт өргөж явна гэдэгт мөн Коп гэдгээ санан явна гэдэгт итгэнэм.
Маниус хэзээ ч ганцаараа алхахгүй....