Манчестер Юнайтед 09/10: 100th year of the Theatre of Dreams

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby mgl united » Mon Aug 24, 2009 2:20 pm

Манай 100-с дээш гоолтонгууд нэгээр нэмэгдлээ.

Image
User avatar
mgl united
 
Posts: 812
Joined: Mon Aug 24, 2009 11:32 am

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby suineg33 » Mon Aug 24, 2009 2:34 pm

Академийн хүүхдүүд улирлынхаа нээлтэд талбай дээрээ Саутхэмптонд 3-1-р хожигдсон байна.

Английн өсвөрийн шигшээд тоглодог Райан Туниклиф (хагас хамгаалагч) 1 гоолыг нь хийсэн байна.

Академийн баг энэ жил их шинэчлэгджээ.

Дээр дурдсан Райанаас гадна хаалгач Сэм Жонстон, төвийн хамгаалагч нар болох Зики Фрайеэрс, Том Торп, хагас хамгаалагч Жэсси Лингард, довтлогч Равел Моррисон, Уилльям Кин, Жон Кофи (эдгээр тоглогч нар бүгд Английн өсвөр, идэрчүүдийн шигшээд тоглодог), хагас хамгаалагч Ларнелл Коул, мөн Норвегийн довтлогч Этцаз Хуссейн, Чарльтоны академаас авсан Ирланд төвийн хамгаалагч Шон МакГинти, Саутэнд Юнайтедаас авсан довтлогч Майкл Нгүү нарын тоглогч нараар цусаа сэлбэжээ. Бүгд 1992-93 онд төрсөн хүүхдүүд.

Хамгийн их шуугиан тарьж байгаа нь Равэл Моррисон, ютүүб дээр байгаа богинохон клипийг нь сонирхоно уу
http://www.youtube.com/watch?v=0xe29Nc9D5I
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby suineg33 » Mon Aug 24, 2009 2:45 pm

Uuganaa wrote:МАНАЙХ ИНГЭЖ БАЙНА ШД :mrgreen:


Сайн байна шд, амжилт хүсье. Жеррард, Оуэн, Каррагераас хойш танай академи жоохон гацсан байх аа. Барсагийн академийн дасгалжуулагч нарыг авсан бол одоо сайжрах байлгүй дээ.
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby Suugii » Mon Aug 24, 2009 5:58 pm

Image
Шааригаараа гамгүй нааддаг жаал байна даа ккк
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby Amaraa1010 » Mon Aug 24, 2009 7:12 pm

Image
за манай Vidic-г Wigan довтлогчыг алагдсан хэргээр FA авч хэлэлцэх ухааны юм гоал дээр гарсан бна,
хэрвээ шийтгэвэл 3-н тоглолт ban-уулах юм бхаа.... хэрэг алгаа энэ FA гэж, манай хүнийг шийтгэвэл тэгээд
Ballack-н Evra дээр гаргасан алдааг манай SAF бас сөхөхөө мэдэж бгаа блгүй дээ... тэгээд шүүгчийн гаргсан
шийдвэрийг өөрчилдөггүй, тоглолтын дараа тэр тэнчээ хүн зохиж энэ тэр гэээд дараа нь хурал цуглаан хийж бх нь бас л
шудраг бус л санагдаж бна...
up UNITED
Image
User avatar
Amaraa1010
 
Posts: 1550
Joined: Wed Oct 01, 2008 2:43 pm
Location: UB, Mongolia

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby boboZ » Mon Aug 24, 2009 7:26 pm

Tevez: Fergie is scared

"Ferguson is history for me but I know that he is scared of playing against us,"

"It's dangerous for Ferguson's objectives and for him to criticise Manchester City."

"Mark Hughes is only focused on his work and the team, he doesn't get involved in the negotiations,"

"He has been a football player so there is a big difference in the way he treats each player."
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby Amaraa1010 » Mon Aug 24, 2009 7:52 pm

Image

Tottenham-н Luca Modric-н төлөө манайх Carrick + £10 million гэсэн санал явуулах гэж бгаа гэсэн
талаар goal.com дээр гараад ирлээ... Modric ч уул сайн сонголт л доо гэхдээ Carrick-р бол арай л биш юм даа....
up UNITED
Image
User avatar
Amaraa1010
 
Posts: 1550
Joined: Wed Oct 01, 2008 2:43 pm
Location: UB, Mongolia

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby suineg33 » Tue Aug 25, 2009 11:48 am

Нөөцийнхөн Болтоныг 3-1-р буулгаж авчээ.

Эхний гоолыг Кэткарт, Тошичийн дамжуулалтаар. 2 дахийг нь Тошич, төгсгөлийнхийг нь Сэм Хьюсон хийжээ.

Уэс Браун тоглосон байх юм, гэхдээ 2-р үед сэлгэгдсэн байна. Арсеналын эсрэг гарч магадгүй нь дээ, Жонни Эвансын шагай бэртэлтэй байгаа.

Бүрэлдэхүүн:
Амос, Уэс (Эйкрем), Честэр, Кэткарт, Ди Лаэт, Грэй, Гибсон (Хьюсон), Жэймс, Тошич (Стюарт), Уэлбэк, Кинг
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby suineg33 » Tue Aug 25, 2009 12:03 pm

mgl united wrote:Рүүни 2-3 жилийн дараа ямар ч байсан эхний 10-т ороод ирэх байхаа


101 гоолыг 6 жилийн дотор хийсэн байна, энэ хурдаараа 2-3 жилийн дотор Топ10-д орчихсон л харагдаж байна.

Гэхдээ амиа банди явчихсан болохоор Ваззад гоол хийх шаанс бүүр их нэмэгдэнэ. 2 жилийн дотор очсон байхад гайхах юм алга. Каррик, Нани 2-ын урд ороод пенальт цохидог болчихвол бүүр л иизии байх
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby suineg33 » Tue Aug 25, 2009 2:32 pm

manuuhai wrote:Яаая манай suineg :grin:
Гоол хийхэд нь үү хаа гээд баярлаж байсан байж .. хэдий дургүй ч гэсэн бөмбөг гоол хийхээр нь баярлаж байсан нь үнэншд ...


Тасархай тоглогч нь үнэн, гэхдээ хэт амиа, дэндүү маягтай гээд таалагддаггүй зан чанар зөндөө л байсан. Явна гэж ядаргаатаад л...

Багаа ялалтанд хүргэхэд нь баярлалгүй л яах вэ дээ, хэн ч л тэгнэ.

Гэхдээ МанЮнайтед хэзээ ч нэг хүний баг байгаагүй, загвар бацаан явснаар бусад тоглогчдод өөрсдийгөө нээх их боломж гарч ирж байгаа. Тэр нь ч сайн!
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby mgl united » Tue Aug 25, 2009 2:58 pm

suineg33 wrote:
manuuhai wrote:Яаая манай suineg :grin:
Гоол хийхэд нь үү хаа гээд баярлаж байсан байж .. хэдий дургүй ч гэсэн бөмбөг гоол хийхээр нь баярлаж байсан нь үнэншд ...


Тасархай тоглогч нь үнэн, гэхдээ хэт амиа, дэндүү маягтай гээд таалагддаггүй зан чанар зөндөө л байсан. Явна гэж ядаргаатаад л...

Багаа ялалтанд хүргэхэд нь баярлалгүй л яах вэ дээ, хэн ч л тэгнэ.

Гэхдээ МанЮнайтед хэзээ ч нэг хүний баг байгаагүй, загвар бацаан явснаар бусад тоглогчдод өөрсдийгөө нээх их боломж гарч ирж байгаа. Тэр нь ч сайн!


suineg33 -тай санал нэг байна.
19+1
User avatar
mgl united
 
Posts: 812
Joined: Mon Aug 24, 2009 11:32 am

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby brown... » Tue Aug 25, 2009 3:22 pm

Хэ хэ, юу гээд cr7 гоо янз бүрээр хэлээд байнаа, ямартай ч manu -ийн сүүлийн 3 жилийн амжилтанд тэр хүн хамгийн их нөлөөлсөн шүү дээ.
brown...
 
Posts: 32
Joined: Fri Oct 03, 2008 5:31 pm

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby Amaraa1010 » Tue Aug 25, 2009 3:27 pm

Image

Vidic өөрийнх талаар гарсан цуурхалуудад няцаалт хийсэн бна...
" *Би Barcelona, Real Madrid, AC Milan болон бусад ямар нэгэн клубын талаар ярилцлага
өгөөгүй, би өөрийн ирээдүйн талаар юу ч ярайгүй бхад хаанаас энэ мэдээнүүд гараадгааг
ойлгохгүй бна.
*Wigan эсгэр талбай гарж тоголсноороо би энэ багт хэрхэн аз жаргалтай бгаагаа
харуулсан гэж бодож бна.
*Миний талаар иймэрхүү цуурхал явж бгаа нь манай багын хувьд тийм ч таатай зүйл
биш.
*Мөн дээрээс нь манай эхнэр энд аз жаргалгүй бгаа гэдэг бол худал зүйл, тэр ямар
нэгэн ярицлага өгөөгүй, манай хүн чинь тийм алдартай хүн биш ш дээ..." /epsnstar.com-с иш татав/ гэжээ...

талбайд гархаараа араатан болж хувирдаг гар дааа....
up UNITED
Image
User avatar
Amaraa1010
 
Posts: 1550
Joined: Wed Oct 01, 2008 2:43 pm
Location: UB, Mongolia

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby Monteyne » Tue Aug 25, 2009 3:33 pm

suineg33 wrote:
manuuhai wrote:Яаая манай suineg :grin:
Гоол хийхэд нь үү хаа гээд баярлаж байсан байж .. хэдий дургүй ч гэсэн бөмбөг гоол хийхээр нь баярлаж байсан нь үнэншд ...


Тасархай тоглогч нь үнэн, гэхдээ хэт амиа, дэндүү маягтай гээд таалагддаггүй зан чанар зөндөө л байсан. Явна гэж ядаргаатаад л...

Багаа ялалтанд хүргэхэд нь баярлалгүй л яах вэ дээ, хэн ч л тэгнэ.

Гэхдээ МанЮнайтед хэзээ ч нэг хүний баг байгаагүй, загвар бацаан явснаар бусад тоглогчдод өөрсдийгөө нээх их боломж гарч ирж байгаа. Тэр нь ч сайн!


Тэр утгаар нь хэлээгүй манай багийн тамирчин, олон жил сайхан тоглолтыг нь үзэж харж явсаных амжилт хүсээд л явуулах нь зүйтэй байх ... Бидний нүдэн дээр өсөж томорсон тамирчин шүү дээ ... Нэг захын шар будгаар үсээ будаад тэрийгээ ч угаадаггүй хүүхэд талбай дээр гүйж байдаг байсан ... одоо тэгтэл ямар хүн болсон байна ... Манютд нэг хүний баг угаас биш ... ганц маню ч биш бусад багууд ч адил байх ... Гэхдээ бидний ойрын хэдэн жил ярих юмтай бардам байгаа нь энэ хүнээс маш их шалтгаалсан ...
football is the Manchester United
User avatar
Monteyne
Sir
Sir
 
Posts: 3279
Joined: Tue Dec 30, 2008 3:48 am

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby Уянгаа » Tue Aug 25, 2009 4:03 pm

Дасгалжуулагчид, одод багаа сольдог харин фанатууд...... гээд хэний гарын үсэг дээр байдаг билээ. Хүн болгон хэн нэг одыг дагаад баг хооронд үсрээд байвал фанат гэж байгаад ч яахын
Manchester United
User avatar
Уянгаа
Дэгдээхэй
Дэгдээхэй
 
Posts: 392
Joined: Thu Mar 19, 2009 5:58 pm

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby ТӨӨГӨӨ » Tue Aug 25, 2009 4:53 pm

suineg33 wrote:
manuuhai wrote:Яаая манай suineg :grin:
Гоол хийхэд нь үү хаа гээд баярлаж байсан байж .. хэдий дургүй ч гэсэн бөмбөг гоол хийхээр нь баярлаж байсан нь үнэншд ...


Тасархай тоглогч нь үнэн, гэхдээ хэт амиа, дэндүү маягтай гээд таалагддаггүй зан чанар зөндөө л байсан. Явна гэж ядаргаатаад л...

Багаа ялалтанд хүргэхэд нь баярлалгүй л яах вэ дээ, хэн ч л тэгнэ.

Гэхдээ МанЮнайтед хэзээ ч нэг хүний баг байгаагүй, загвар бацаан явснаар бусад тоглогчдод өөрсдийгөө нээх их боломж гарч ирж байгаа. Тэр нь ч сайн!

аа яахав тоглогчид чинь хөгжөөл харин цом байхгүй тэ?
КР бхад тоглогчид чинь хөгжидөггүй бсан юмуу? Тэрнээс илүү гараад тоглохгүй яасан юм Нани хэн хэн ч билээ бүгд л дарагддаг бсан бизд
Ямар ривалруу чинь явцан биш бас чив чимээгүй байж бгаад гэнэт явцан биш! Хийх ёстой юмаа хийгээд нилээн хэдэн цом авалцахад гол үүрэг гүйцэтгээд олон кит өмсгөл зарж өгөөд л яваа биз дээ тийм бхад нь амжилт хүсий гээд явуулж болно шд. Хэн ч танайхыг 1 хүний баг гээгүй бна. Зүгээр л гол хүн нь бсан!
танай бас хэн билээ дургүй тоглогч гэсэн Хайнц, КР, Пикэ ч гэх шиг
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby Gooner » Tue Aug 25, 2009 5:00 pm

Мань хүн байхгүй болоод бусдад боломж гарсан нь үнэн шт. Ганц Нанид боломж гараад ч байгаа юм бус
Гэхдээ яахав үнэндээ гол хүн байсан лдаа. Хөзрөөр бол улаан "хүн" :mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby Norman_Whiteside » Tue Aug 25, 2009 5:28 pm

Та нар чинь яасан өөдгүй юм бэ? Тэр Португал хүү чинь манай багийг эргэж мундаг болоход ихээхэн хувь нэмэр оруулсан ер нь ПЛ-г ч ийм нэртэй болоход бас багагүй нөлөө оруулсан гэчихвэл буруудахгүй байх шүү. Роналду-г ирэх үед манайх арсенал челси 2-т бас нэлээд тайтл алдаад их хүнд байсан ш дээ. Хүний ач тусыг санаад сайнаар дурсаад баярлаад явалдаа түүний манайд хийсэн 118 гоол, бол бас хамгийн чухал үед ордог байсан шүү. Тэр үнэхээр манай MVP байсан шүү. хэрвээ роналду байгаагүй бол, 2008 онд тийм тасархай тоглолт үзүүлээгүй бол манайх яах ч байсан юм билээ. Роналду маань сайн яваад Реалд очоод олон шагнал, цом аваад одоо цагийн хамгийн мундагаа олон жил хадгалах болтугай. Чөтгөрүүдийн төлөө их юм хийсэн болоод МанЮ түүнийг Леженд гэж зарлаж Албан ёсны сайтынха лежендед бүртгэсэн шүү дээ залуусаа.
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby Mr S » Tue Aug 25, 2009 5:57 pm

Image
энэ залуу Фэргитэй муудалцжээ дээ..... Улаан чөтгөрүүдийг орхиж чадна гээд баахан томорчээ....
Комунити Шэлд-с хойш харьцаа эвгүй болжээ..... Фэрги Гибсонг үндсэн багт аваад бгаа......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby mgl united » Tue Aug 25, 2009 6:04 pm

2008-2009 оны улиралд манайхан Арсеналтай 4 удаа таарчээ.
Үүнээс ПЛ-д 2008.11.08-д 1:2 хожигдож, 2009.05.16-д 0:0 тэнцэж байсан ба ЧЛ-д 2009.04.29-д 1:0 хожиж, 2009.05.05-д 3:1 хожиж байсан билээ. Одоогоор 100%-ийн хожилтой яваа Арсенал манайхтай хэрхэн тоглох нь сонирхолтой байна. Манай залуус сайхан хожоод өгөх байхаа.
19+1
User avatar
mgl united
 
Posts: 812
Joined: Mon Aug 24, 2009 11:32 am

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby mgl united » Tue Aug 25, 2009 6:17 pm

2009.08.29 Манчестер Юнайтед - Арсенал

Image

Image

Image

Image

Image
19+1
User avatar
mgl united
 
Posts: 812
Joined: Mon Aug 24, 2009 11:32 am

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby mgl united » Tue Aug 25, 2009 6:18 pm

2009.08.29 Манчестер Юнайтед - Арсенал
Last edited by mgl united on Tue Aug 25, 2009 6:21 pm, edited 1 time in total.
19+1
User avatar
mgl united
 
Posts: 812
Joined: Mon Aug 24, 2009 11:32 am

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby monhoo_ts2003 » Tue Aug 25, 2009 6:18 pm

Mr S wrote:Image
энэ залуу Фэргитэй муудалцжээ дээ..... Улаан чөтгөрүүдийг орхиж чадна гээд баахан томорчээ....
Комунити Шэлд-с хойш харьцаа эвгүй болжээ..... Фэрги Гибсонг үндсэн багт аваад бгаа......


тийм яриа байxан бн лээ! интэрлүү очмоор байна Мор..... доор ажилмаар байна энэ тэр бааxан юм ярьсан гэсэн.
гэxдээ үнэн xудалын мэдэxгүй.xятадын нэг сайт дээр бичсэн байна. :mrgreen:
Last edited by monhoo_ts2003 on Tue Aug 25, 2009 6:20 pm, edited 1 time in total.
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby suineg33 » Tue Aug 25, 2009 6:18 pm

Norman_Whiteside wrote:Та нар чинь яасан өөдгүй юм бэ? Тэр Португал хүү чинь манай багийг эргэж мундаг болоход ихээхэн хувь нэмэр оруулсан ер нь ПЛ-г ч ийм нэртэй болоход бас багагүй нөлөө оруулсан гэчихвэл буруудахгүй байх шүү. Роналду-г ирэх үед манайх арсенал челси 2-т бас нэлээд тайтл алдаад их хүнд байсан ш дээ. Хүний ач тусыг санаад сайнаар дурсаад баярлаад явалдаа түүний манайд хийсэн 118 гоол, бол бас хамгийн чухал үед ордог байсан шүү. Тэр үнэхээр манай MVP байсан шүү. хэрвээ роналду байгаагүй бол, 2008 онд тийм тасархай тоглолт үзүүлээгүй бол манайх яах ч байсан юм билээ. Роналду маань сайн яваад Реалд очоод олон шагнал, цом аваад одоо цагийн хамгийн мундагаа олон жил хадгалах болтугай. Чөтгөрүүдийн төлөө их юм хийсэн болоод МанЮ түүнийг Леженд гэж зарлаж Албан ёсны сайтынха лежендед бүртгэсэн шүү дээ залуусаа.


Муу багуудыг нугаслахадаа даанч сайн байсан даа, сайн багуудын эсрэг мэдэхгүй ээ мэдэхгүй :grin:
Явсанд нь би лав хувьдаа хэзээ ч харамсахгүй энэний өмнөх улиралд Аваргуудын лигийн финалд багаа алах шахчихаад (үндсэн цагт гоол оруулсныг нь үгүйсгээгүй шүү) зун нь явна энэ тэр гэж далдагнахад нь үнэндээ зайлаад өгөөсэй л гэж бодож байсан.
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

Re: Манчестер Юнайтед 09-10: 100th year of the Theatre of Dreams

Postby suineg33 » Tue Aug 25, 2009 6:45 pm

ЗА НЭГ ЮМ ДУУСЛАА

Манай багийн албан ёсны сэтгүүл болох ИНСАЙД ЮНАЙТЕД сэтгүүл Сэр Алексийн ярилцлагаар эхэлдэг. 9-р сарын дугаарт гарсан түүний ярицлагыг Монгол хэл рүү сийрүүлэн толилуулж байна:

ИЮ:Жил бүр зохиогддог Австрали Английн хоорондох крикетийн цуврал тоглолт ойртож байгаатай холбогдуулан Жеофф Бойкоттой хийж байсан ярилцлагаа бид эргэн харлаа. Тэрээр 2005 оны Олд Траффордод болсон цувралын үеэр таныг Майкл Оуэнийг худалдаж авахыг маш их ятгасан гэсэн байх юм?

САФ: Тийм үү? Би ерөөсөө санахгүй байх юм. Гэхдээ одоо авчихсан юм чинь тэр сэтгэл хангалуун байгаа байлгүй дээ. Майкл Оуэнийг авсан түүх ер нь их сонирхолтой байсан л даа. Үнэндээ манайхан Карим Бенземаг авах талаар нэлээн хөөцөлдөн, зарим нэг дэвшилт гарч байлаа. Бензема гоол оруулах чадвартай 21 настай залуухан тоглогч, бид түүнийг Олд Траффордод гайхалтай амжилт үзүүлэх болно гэж бодож байлаа. Гэхдээ бид Лионоос түүнийг салгаж авахын тулд нэлээдгүй их мөнгө зарлагадах шаардлагатай гэдгийг мэдэж байсан, ер нь бусад багууд ч өндөр үнэтэй нэхдэгтэй холбоотойгоор нь Лионтой наймаа хийхдээ их болгоомжтой байдаг. Утгагүй өндөр үнэ төлчихөж магадгүй шүү дээ.
Давид Гилл Лион клубийнхэнтэй нэлээн удаан хугацааны туршид ярилцсан, гэхдээ эцэстээ тэр хүү Реал Мадридтай гэрээ байгуулсан. Би Бенземагийн төлөө тодорхой хэмжээний үнийг төлөхөд бэлэн байсан, гэхдээ түүнээс цааш биш. Надад Федерико Макида, Данни Уэлбэк гээд хөвгүүд байгааг мартаж болохгүй шүү дээ, бас Академид Жош Кинг гээд нэлээн ирээдүйтэй хүү бас байгаа.

ИЮ:Тэгвэл Майкл Оуэныг авсан наймаа яг хэзээ эхэлсэн бэ?

САФ:Бид улирал төгсөхийн өмнөхөн Майклын агенттай ярилцаж, түүнд Бенземаг илүү сонирхож байгаа тухайгаа илэн далангуй хэлж байсан. Тэгэхээр энэ наймааг гэнэтийн эсвэл Кантонаг авдаг шиг утсаар ганцхан залгаад л шийдчихсэн гэж дүрсэлж болохгүй. Майклыг энэ зун авах боломжтой гэдгийг бид үргэлж мэдэж байсан ба Карлос Тевезийг өөр хэн нэгэнтэй гэрээ хийчихсэн байна гэсэн бодол надад төрсөн байлаа. Карлос руу смс илгээж, утсанд нь дуут мэссэж үлдээж байсан боловч ерөөсөө буцаж холбогдоогүй. Тийм болохоор түүний хойноос хөөцөлдөөд нэмэргүй гэж бодсон. Тиймээс Бенземаг Реал Мадридтай гэрээ хиймэгц, Майкл Оуэныг худалдаж авсан даа.

ИЮ:Таныг 26-гаас дээш насны тоглогч худалдаж авахгүй гэсэн бодлого баримталж байгаа тухай мэдээллэж байсан. Оуэныг худалдан авсан нь энэ мэдээлэлд итгэж болохгүй гэсэн үг үү?

САФ:Яг таг хэлчихсэн зүйл байхгүй л дээ, гэхдээ бид энд ирээд цаашид амжилтаа ахиулах боломжтой, багт юм өгчихөөр тоглогчдыг авчирдаг нь үнэн. Иймээс бид залуу тоглогч нарыг авчирдаг, би ер нь тэд нартай гайгүй сайн ажилласан гэж боддог шүү. Майкл 29 настай гэхдээ тэр чөлөөт агент байсан. Арай өөр нөхцөл байдал л даа. Эвра, Видич нар 24-тэйдөө ирсэн. Тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан боловч тэд өөрсдийнхөө потенциалд арай хүрээгүй байсан. Манайхан тоглогч нарыг хөгжүүлж чаддаг, тэд нарыг улам сайжрахад нь туслаж чаддаг. Маш олон тоглогч нарын ур чадварыг дээд түвшинд нь хүргэж чадсан, Рүүний, Роналду нар бол хамгийн тод жишээ. Пак Жи Сүүныг ч дурдаж болно, ирснээсээ хойш түүний тоглолт эрс өссөн. Тэгэхээр яг энэ гээд хэлчих юм алга аа, гэхдээ бид авах тоглогч нарынхаа насанд маш их анхааралд тавьдаг, цаашид улам их амжилт гаргах хөлбөмбөгдийг л багтаа элсүүлэхийг эрмэлздэг.

ИЮ:Роналду явчихлаа, түүний хийдэг байсан гоолуудыг ирэх улиралд та аль тоглогчдоос хүлээж байна вэ?

САФ:Аваргуудын лигт амжилт гаргах, дахин Английн аварга болохын тулд бид бусад тоглогчдыг илүү сайн тоглуулж, энэ гарсан хоосон зайг нөхүүлэх хэрэгтэй. Хэдэн жилийн өмнө бидэнд Райан Гиггз, Пол Скоулз нар хагас хамгаалалтаас баталгаатай хэдэн бөмбөг хийж өгдөг байсан. Мэдээж Дэвид Бэкхэм дор хаяж л 10 гоол хийдэг байлаа. Сүүлийн хэдэн жил хагас хамгаалалтаас ирдэг гоолууд маань эрс багассан, энэ асуудлыг би шийдэх хэрэгтэй. Уэйнд 18 түүнээс дээш бөмбөг оруулах боломж бий, мөн бидэнтэй нэг жил тоглож идээшиж байгаа Бербатов 20-оос дээш гоол хийх байх. Эдгээрээс гадна Пак, Нани, Валенсия, Оуэн, цаашлаад Макида, Уэлбэк нар нийтдээ 40 орчим гоол бидэнд авчирнэ гэж тооцож байгаа. Хамгаалагч нар стандарт, булангийн цохилтуудаас хэд хэдэн гоол хийх байх аа.

ИЮ:Андерсон байгаа ш дээ...

CAФ: Өө тийм шүү дээ! Хэрэв Андерсон нэг л гоол оруулаадахдаг юм бол, бараг 10 гоол дарааллаад оруулах байх аа. Нээрэн, тэр надад энэ улиралд заавал гоол оруулна гэж амласан байгаа. Харж л байя... Ерөнхийдөө бол бид нэг улиралд бүх тэмцээнүүдэд нийлээд 100 орчим гоол оруулна гэж тооцдог, энэ жилийн хувьд ч мөн ялгаагүй ээ. Мэдээж гоолын хувьд бидэнд Роналдуг алдсан нь том гарз, гэхдээ бид энэ гоолуудыг өөр аргаар нөхөхөөс өөр замгүй, тактик ч үүнийг дагаад өөрчлөгдөнө. Хөгжөөн дэмжигчид маань энэ жил манай багийг арай өөр тактикаар тоглохыг харах болно.

ИЮ:Шинээр дэвшсэн 3 багаас аль нь илүү амжилт үзүүлэх бол...

CAФ: Бирмингэм уржнан Премьер лигт тоглосон болохоор мэдээж туршлагатай. Тийм болохоор нөгөө 2-оо бодвол энэ лигт арай хурдан зохицох байх. Вулвэрхэмптоны хувьд 2004 онд нэг улирал Премьер лигт тоглоод унасан, харин Барнлигийн хувьд сүүлийн 33 жилийн турш дээд лигт тоглоогүй баг. Энэ багийн хувьд хийх ажил их байгаа. Гэхдээ өнгөрсөн улирал би тэдний тоглолтыг хэд хэдэн цэнгэлдэхэд нь очиж үзсэн, үнэхээр дажгүй санагдсан. Карлин Кап-д Турф Мур цэнгэлдэхдээ тэд Арсеналыг 2-0-р буулгаж авсан, маш сайн хөлбөмбөгийг тэд үзүүлсэн. Премьер лигт амжилттай тоглохын тулд олон сайн тоглогч нартай байх хэрэгтэй, тэд Шотландын Хиберниан багаас төвийн довтлогч Стивен Флетчерийг багтаа элсүүлсэн, ямар ч л байсан ажлаа зөв эхэлж байна л гэж хэлмээр байна. Энэ 3-ын аль нь илүү амжилт үзүүлэхийг тааварлахад бэрх ч, Премьер лигт саяхан тоглож байсан туршлага дээр нь үндэслээд Бирмингэмийг гэж хэлье.

ИЮ:Аваргуудын лигийн финалын тухай олон юм асуумааргүй байна л даа, гэхдээ Ромд яг юун дээр буруудсан бэ?

CAФ: Гоол алдсан байдал, тоглолтын цаг манай багийнхныг гонсойлгосон доо. Тэрнээсээ ерөөсөө сайн сэргэж чадаагүй. Тэр гоолыг алдах хүртэл багийнхаа тоглолтод бид сэтгэл хангалуун байсан, манайхан тоглолтыг маш сайн эхэлсэн шүү дээ. Хэрвээ бид эхлээд бөмбөг оруулсан бол бараг тэр чигээрээ хожих байсан байх. Гоол алдсаныхаа хариуд бид хангалттай сайн тоглож чадаагүй.
Тоглолтын сүүл рүү хэд хэдэн гайгүй боломжуудыг гаргасан ч тэрний өмнөхөн 2 дахь гоолоо алдаад тоглолт нэгэнт тодорхой болчихсон байсан. Эцсийн эцэст, бид аварга болох хэмжээнд сайн тоглож чадаагүй ээ. Барселона энэ улиралд гайхамшигтай амжилт үзүүлж, 3 цом зэрэг хүртсэн Испанийн анхны баг болсон. Ямархуу багтай тоглосон нь үүнээс мэдрэгдэж байгаа биз дээ.

ИЮ:Энэ ялагдлыг яаж багийн амжилтанд эерэгээр нөлөөлүүлэх вэ?

CAФ: Ялагдал, бэрхшээл үргэлж л тоглогч нарыг цаашид сайжруулах, хөгжүүлэхэд том сургамж болдог. Энэ жилүүдэд ямар нэг бэрхшээлийг даван туулах аргыг бид үргэлж олсоор ирсэн, тоглолтонд хожигдлоо гэхэд л би тоглогчиддоо дараагийн тоглолт нь илүү чухал тиймээс тэр тоглолтонд заавал ялах ёстой гэж үргэлж хэлдэг. Энэ клубийн хувьд дандаа тийм байсан. Улирлын сүүлчийн тоглолтонд ялагдвал, бүтэн 2-3 сар сэтгэл гонсгор байдаг. Бидний хувьд тийм ч сайхан байсангүй, гэхдээ бид сэргэж, урьдах амжилтаа үзүүлэх болно.

ИЮ:Аварга болох нь дараагийн улиралд тамирчдыг энэ алдараа хамгаалахын тулд урам хурцалдаг гэдэг, тэгвэл шувтаргын тоглолтонд ялагдах нь тэднийг мөн л ялгаагүй хурцлах уу?

CAФ: Тэгэлгүй яах вэ. Бид Аваргуудын лигийн шувтаргын тоглолтонд 2 жил дарааллан үлдлээ. Ялахын амт, ялагдахын гашууныг аль альныг нь мэдэрсэн. Москвагийн бороонд торгуулийн цохилтоор ялахад гайхалтай байсан ч, Ромын бүгчим үдэш ялагдахад маш харамсалтай байлаа. Энэ хуримтлуулсан туршлага маань ирэх 5-р сард Мадридад очиход туслах байх гэж найдаж байна.

ИЮ:Багаа орхисноосоо хойш Жерард Пике маш сайн тоглолоо шүү?

CAФ: Би түүнийг маш сайн тоглогч болно гэдгийг мэдэж байсан. Харамсалтай нь өнгөрсөн улиралд би түүнд гараанд гаргаж тоглуулна гэдгийг амлаж чадахгүй байлаа. Ромд тэрээр багийнхаа хамгийн шилдгүүдийн нэг байсан, мөн саяхан болсон Холбоодын цомын тэмцээнд Испанийн шигшээд маш сайн тоглосон

ИЮ:Та “Эрикийг хайж байна” /Looking for Eric – Эрик Кантонагийн тоглосон кино/ киног үзсэн үү?

САФ:Манай клубийн албан хаагчид олуулаа үзсэн, их таалагдсан шүү. Үнэхээр гайхамшигтай. Кен Лоучийн найруулсан бусад бүх л киноны адилаар нийгмийн ярвигтай сэдвүүдийг хөндсөн байсан. Эрикийг сайн жүжиглэсэн байна гэж бодож байна. Би түүнтэй дээр ярилцахад Кентэй хамтран ажиллахад их таатай байна гэж байсан. Энэ киног шагнал авах байх гэж бодож байна.

ИЮ:Шотланд руу явчихаад ирэхдаа заавал авчирдаг хүнсний зүйлс байдаг уу?

САФ:Ихэнх хүнсний зүйлсийг эндээс авах боломжтой. Хонины чанасан гэдсийг Уиган дахь махны дэлгүүрээс авчихдаг бол төмсний шарвинг Маркс Спенсерээс авчих боломжтой. Харин ганц олддоггүй юм нь Глазгогийн дөрвөлжин сосиск.

ИЮ:Наймааны цонх хаагдах дөхөж буй энэ үед өмнөх улирлуудын наймаа, зарим нэг авч чадаагүй тоглогч нарын тухай санагалзуулдаг биз. 2003 онд Роналдиньог авахад хэр ойрхон байсан бэ?

САФ:Үнэнийг хэлэхэд бид түүнийг худалдаад авчихлаа л гэж бодсон. Гэтэл би түүнтэй уулзахаар Парис руу нисээд очтол бүх юм өөрчлөгдсөн байсан. Түүний төлөөлөгчид өмнө тохиролцсон гэрээгээ голж байгаа мэт санагдсан. Тэгээд л дараагийн өдөр нь түүнийг Барсад очсоныг би мэдсэн дээ. Сэтгэл их л гонсгор байлаа, гэхдээ бид тэр зун Криштиануг авсан шүү дээ. Роналдиньюг авчихсан бол Роналду тэр зун ирэхгүй байсан, Спортингтой түүний талаар урьдчилан тохиролцчихсон байсан болохоор түүний зүгээр л ажигласан хэвээр байсан байх. Ямар ч байсан түүнийг авахаар шаргуу хөөцөлдөхгүй нь тодорхой байсан.

ИЮ:Та энэ улирлын тоглолтын хуваарийн тухай юу гэж бодож байгаа вэ? Хүндэвтэр гэж төсөөлж байгаа үе бий юу?

САФ:Эхлээд сүүлчийн 4-5 тойрогт ямар тоглолтууд оноогдож вэ гэдгийг нь үргэлж хардаг. Тэгээд Крисмасын үеэр аль багтай тоглох нь вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг, дараа нь манай том өрсөлдөгчид болох Челси, Ливерпүүл, Арсенал, Манчестер Сити нартай хэзээ тоглох вэ гэдгийг хардаг. Гэхдээ хуваарь нэгэнт гарсан бол түүнийг өөрчлөх аргагүй учраас түүнд л бэлдэх хэрэгтэй. Ямар ч байсан бидний хувьд ноднингийнхоос хамаагүй дажгүй хуваарь гарсан байна лээ. 3 дахийн оройн Аваргуудын лигт тоглочихоод хагас сайны үдийн цайнаар айлын талбайд тоглоно гэдэг ч бэрх шүү.

ИЮ:Улирлын өмнөх аялан тоглолтын хамгийн давуу тал нь юу вэ?

САФ:Манай багийн хөгжөөн дэмжигчид дэлхийн өнцөг булан бүрт байдаг, тэд маань бид нарыг хагас сайн өдөр болгон Олд Траффордод ирж дэмжээд байж чадахгүй учраас бид тэдэндээ өөрсдийгөө үзэх боломжийг энэ аялан тоглолтоор олгодогт хамгийн давуу тал байгаа.

ИЮ:Өнгөрсөн улирлын туршид Данни Уэлбэк, Кико Макида, Даррон Гибсон нарын залууст өөрсдийгөө нээх боломж олдсон. Энэ улиралд ямар шинэ залуус тодрон гарах бол?

САФ:Залуучуудаас хэнийг нь зээлээр явуулахыг одоохондоо шийдээгүй байгаа болохоор хариулахад хэцүү байна. Одоогийн байдлаар Данни Дринкуотер, Жэймс Честэр, Том Клеверли, Сэм Хьюсон нарыг бусад багууд руу зээлээр явуулж туршлага хуримтлуулья гэж төлөвлөж байгаа. Гэхдээ яг л өмнөх улирлууд шиг хэн нэг нь гэнэтхэн цойлоод гараад ирэхийг үгүйсгэхгүй ээ. Карлин Кап-д залуучуудаа түлхүү тоглуулж тэдний юу чаддагийг харуулах болно
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 72 guests