by Nomer 10 » Fri Dec 16, 2005 6:04 pm
Пөөх хэд хоног байхгүйд юу болж орхио вэ.Нэгнээ ямар ч муухай хэлсэн юм,ингэж болохгүй ээ найзууд аа.Маргалгүй л яахав хүн бүр хайртай багийнхаа төлөө,гэхдээ угээ зөв сонгож байцгаая аа. Энэ сэдвийг хааж шинээр нээлээ.Модууд хаалтнаас бүү гаргаарай.Хааснаар маргаан зогсоно гэж найдаж байна.Челси Валенси гээд багуудын топикийг бүү ингэж дүүргээрэй залуус аа.Хаахаасаа өмнө өөрийн бодлыг хэлье.Гэхдээ үнэнийг хэлэхийг зорилоо.
Би хувьдаа МанЮ-гийн дараа Валенсиг дэмждэг.Валенси хэдхэн жилийн өмнө дэлхийн шилдэг багуудын нэг байлаа.Лигидээ тэргүүлж, аваргуудын лигид финалдаж байсан.Харин амжилт нь тогтвортой бус, Кёкюшүзан шиг лифт маягийн тоглолт үзүүлдэг.Энэ байдлаа ухаарч дүгнэлт хийж эхэлсэн байх аа.Ярих юмгүй сайхан баг.
Челси ч гэсэн муу баг байгаагүй ээ.Тэдний Золад би үнэнхүү дуртай байлаа.Яахав лигидээ үзүүр булаалдаж чаддаггүй байсан л даа,харин Роман ирээд сайн мөнгө зарсны хүчинд сайн баг босгосон.Зүгээр хэдэн тоглогчдыг авчираад од болгосон гэж яривал үнэнд үл нийцнэ.Харин тодорчихсон болон тодроод ирж байсан тоглогчдыг нийлүүлж зангидсан гар шиг болгож чадсан ЖМ-ын гавьяа зүйрлэшгүй их.Яг өнөөдөр дэлхийн шилдэг 2 багт Барса Челси 2 тооцогдож байгаа.Олон олон экспертүүд ингэж яридаг.Европыг эзэгнэж байсан Реал,МанЮ багууд одоо уналтын уе дээрээ яваа,бас Милан байр суурь нь ганхаж эхэлсэн.Гэхдээ эдгээр багуудад хуучин цаг нь эргэж ирэх л болно.Романыг муулах хэрэггүй,тэр хөлбөмбөгт нэгэн супер баг бэлэглэж хөлбөмбөгийг улам үзүүштэй болгосонд дайснууд нь ч гэсэн баярлах хэрэгтэй.Бид хөлбөмбөгийн фэнүүд тул гоё тоглолт үзэж байвал сайхан биз дээ.Глэзэр шиг новшнууд олон байвал яана.Челсид атаархах хэрэггүй нөхөд өө.Би тэдэнд дургүй,гэхдээ байгаа байдлыг нь хараад үнэлдэг.Ферги нэхэж яваа багийн хүн мэдээж Арсеналыг хожуулж өөрөө дөхөж очихоо бодож байгаа,гэхдээ энэ жилдээ гүйцэх гэдэг тун хэцүү л дээ.Одоо ингээд маргаанаа зогсоо залуус аа.Бид хөлбөмбөгийн сайхнаас ярилцах гэж цугласан болов уу.Дээрх бичлэгүүдийг уншаад Кайзерын хэлсэн санаанд орлоо.Өмнө нь хүмүүсийн толгойд болчихсон тоглолт талбай дээр жинхэнэ болохоороо хөлбөмбөгийн гайхамшиг гэдгийг жинхэнэ утгаараа бэлэглэж чаддаг.Урьдчилаад толгойд болчихсон тэр тоглолт эхлэх гээд шүгэл дуугарахад хүн бүр цэнгэлийн оргилыг эдэлдэг,хүний амьдралд үүнээс илүү юу сайхан юм бэ гэж байсныг нь уншиж байсан.Мэдээж фэнүүд маргадаг,бүр алалцдаг.Гэхдээ бид хэдүүлээ билээ,цэвэрхэн соёлтой маргая.
Hup Holland Hup