За ингээд шинэ улирлынхаа сэдэвийг нээе...Сэдвийнхээ нэрийг олтол хуучин нэрээрээ л явж байя...
Ингээд өнгөрсөн тун таагүй, хар дурсамжтай улирлын дараагаас Перез эргэн ирснээр галзуу, гайхалтай зуны цонх эхэлээ... Баг бол гайхалтай бүрдсэн гол зүйл нь коучээс л их зүйл шалтгаална даа... Ингээд энэ зун нэг иймэрхүү өнгөрөв:
Т
Эргэн ирэхээ зарласан Флорентино Перез өрсөлдөгчгүйгээр сонгогдлоо... Тэрээр Дэлхий болон Испанийн шилдэг тоглогчидыг багтаа тоглуулна, "Excitement Returns" гэсэн уриатайгаар эргэн ирэв. Түүний багт Валдано, Зизу, Бутрагено, Пардеза гээд нэр хүнд бүхий эрхмүүд багтжээ...
Өмнөх удирдлагын үед гэрээ хэлцэл нь хийгдсэн өсөх ирээдүйтэй Аргентина хамгаалагч багтайгаа нэгдлээ... Тэрээр багтаа үлдэх эсэх нь эргэлзээтэй байсан ч өөрийн шургуу бэлтгэл, агаарт сайн тоголдогын ачаар коучийн итгэлийг олоод байгаа билээ... Мөн Алмериагаас Негредог 5 саяаар буцаан авчирлаа...
Арсэн Вэнгер Перезын саналаас татгалзсаны дараа Шар шумбагчдыг 5 жил тун амжилттай удирдсан, бөмбөг эзэмшиж, хурдан темптэй довтолж тоголдог Мануэл Пеллэгриниг коучээр сонглоо...Түүний гэрээг цуцлуулах гэж 4 сая евро төлсөн юм. Тэрээр би 23 жилийн өмнө дасгалжуулагчийн карьераа эхлэхдээ энэ мөчийг мөрөөдөж байлаа гэсээр энэ хүндхэн үүргийг хүлээн авсан юм...
Перезын 2 дах үеийн анхны наймаа... Флорент теамын анхны тоглогч... Миланы домог болсон Какаг 65 сая еврогоор өөрийн болголоо... Хэдийгээр Милан санхүүгийн хямралтай гэгдэж байсан ч Галлиани Перез нарын нөхөрлөл энэхүү шилжилтэнд чухал түлхэц болсон юм.. Түүний танилцуулга 56000 хүн цугласэн нижгэр үйл ажиллагаа боллоо... Ийнхүү Калдероны 4 жил хөөцөлдөөд гүйцэлдүүлж чадаагүй ажлыг 10 хоногийн дотор л амжуулсан юм.
Кака аваад 14 ч хоноогүй байхад өнөө цагийн супер од К.Роналдуг Дэлхийн рекорд 96 сая еврогоор өөрийн болгосноо зарлаж олныг алмайрууллаа... Энэ мөчөөс эхлэн хөлбөмөгийг зах зээлийн үнийг хөөрөгдөж байна гэсэн шүүмжлэл ихээхэн гарч эхэллээ... Гэхдээ энэ наймаа Перез гэхээсээ илүү өмнөх Калдероны удирдлагын үед банкнаас 76 сая еврогийн зээл авч хийгдсэн наймаа байсан юм. Энэ наймааны дараа Перез
Real Raises Debt, But Its All Good хэмээжээ. Роналдугийн танилцуулга дээр 80000 хүн цугласан нь алдарт Марадонагийн Наполид ирсэн танилцуулгыг санагдуулам нижгэр боллоо...
Перез өмнө 6 жил Реалыг удирдахдаа ганц л Испани тоглогч авсан нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг билээ... Хоёр дахь удаагаа энэ алдаагаа давтахыг хүссэнгүй Испанийн ирээдүй болсон Валенсиагийн хамгаалагч Р.Албиолыг 15 сая еврогоор Бернабэуд газардууллаа... Тэрээр анд найз Де Ла Редыг хурдан эдгэхийг хүсэн түүнд зориулж 18 дугаарыг нь авсан юм. Тэрээр багаа солих дургүй байсан ч баг нь мөн л санхүүгийн хүнд байдалд байсан тул түүнийг үдэхээс өөр аргагүй болсон юм...
Зуны турш Давид Виллатай нэр холбогдсон ч тохироцлоонд хүрч чадалгүй байсаар 35+6 саяаар Францын Ирэээдүй болсон К.Бенземаг багтаа элсүүллээ... Багаасаа Р9-г шүтэж байсан энэ залуу мөрөөдлөө биелүүллээ...
Экс Кастиллагийн од Далайн дээрэмчин Гранерог 4 сая еврогоор дахин Бернабэуд авчирлаа... Тэрээр улирлын өмнөх нөхөрсөг тоглолтууд тун сайн байгаа билээ...
Экс Кастиллагийн тоглогч, хамгаалалтын бүх байрлалд тоголдог Арбелоаг Ливерпүүлээс 4 сая еврогоор авлаа.. Тэрээр Перезын удирдлагын эхний үе буюу Лос Глактикогийн үед зай олдолгүй багаасаа явж байсан бол энэ удаад гэртээ эргэн ирлээ...
Бүхий л зуны турш яригдсан Алонсогийн наймаа 30+4 сая еврогийн санал дээр тохиолцлоо... Үнэндээ түүнийг ирэхэд нөлөөлсөн хамгийн гол фактор нь санал болгосон үнэ бус түүний багаасаа явах хүсэлтэйгээ удирдлагадаа илэрхийлсэн явдал байлаа... Талбайн гүнээс тоглолтыг удирддаг, хамгаалалтанд идэвхтэй, хол ойрын пасс, алсын цохилт сайтай чадварлаг түүнийг багтаа элсүүлсэн нь хамгийн чухал наймаа хэмээн олон хүмүүс үзэж байна...
Багаас явсан тоглогчид: # М.Салгадо
10 жилийн турш нэр хүндтэйгээр багийнхаа төлөө зүтгэж 11 цомыг хүртсэн түүнд энэ багт үнэхээр зай олдсонгүй, 2 тал тохиролцон түүнд 4 сая евро төлж, хүндэтгэлийн ёслол, салах ёслол хийх тоглолтыг маргааш хийснээр түүнийг үдэн гаргаж өгнө. Тэрээр Английн Блакбурн багтай 2 жилийн гэрээ үзэглээд байгаа билээ.
# Г.Хайнц
Дайчин хүчирхэг тоглолттой ч ирснээсээ хойш нэг л болж өгөөгүй түүнийг Францын Марсель баг руу явууллаа... Магадгүй үнэгүйгээр, гэхдээ 4 сая еврогийн цалин хэмнэж байгаа... Энэ өдөр нилээд олон Мадридиста нар баярласан байх...
# Хунтелаар
Ердөө зургаахан сарын өмнө ирж байсан Голланд мэргэн бууч 15 сая еврогоор Миланыг зорьлоо...Реалд өөрийгөө харуулах боломж үнэндээ олдсонгүй, гэхдээ хамгаалж тоголсон сүүлийн 20 тоглолтонд 8 гоол гэдэг муугүй л үзүүлэлт... удирдлага коуч солигдосны золиос болсон доо... хайран тоглогч...
# Каннаваро
35 настай түүний гэрээг нь сунгахгүй байсаар хуучин баг Ювэ рүү явлаа. Манайд 3 жил болохдоо хуучин шигээ байгаагүй ч манай хамгаалалтын гол ноён нуруу байсаар л ирсэн билээ...
# Фауберт
Яг яах гэж авсныг нь үнэндээ ойлгоогүй... Дрэнтэтэй 6 сар хөгжилтэй банз халаасны эцэст буцваа хөөрхий...
# Парехо
Ирээдүйн Гүти гэгдээд байгаа авъяаслаг энэ залууг манай хөгжлийн баг болоод байгаа Гетафе руу эргэн авах нөхцөлтэйгөөр явууллаа... Коуч нь бас манай Мичел байгаа...
# Ж.Гарсиа
7 сая еврогоор Кастиллагийн одыг Бэнфика руу явууллаа... Ингэсэн нь өөрт нь ч хэрэгтэй.
# Савиола
2 жил банз халаасны эцэст Бэнфика руу 9 сая еврогоор явлаа... Очингуутаа л дублдсан гэж байгаа...
# Кодина
Залуучуудын багаас гарч ирсэн тун муугүй хаалгач... өнгөрсөн жил манай 3-р хаалгачаар тоголсон... Икер гэж хаан байхад тэрээр явсан нь маш зөв...
# Буэно
Кастиллагийн од... өнгөрсөн жил болон энэ жил дээд багийн хэд хэдэн тоглолтонд оролцсон олны анхаарлын төвд байгаа түүнийг Реал Валладолид баг руу эргэн авах нөхцөлтэйгөөр 2 сая еврогоор явуулжээ...
# Негредо
Хүчирхэг, хурдтай техниктэй... сүүлийн 2 жил Ла лигид 43 гоол хийсэн тэрээр Реалын хунгийг цагаан өмсгөлийг өмсөх бүрэн эрхтэй, гэхдээ энэ жилдээ л лав биш... Рүүдын гэрээг дуустал эргэн авах нөхцөлтэйгөөр 14 сая еврогоор Сэвилла руу явлаа... Гоолдоод гоолдоод дараа жил эргээд ирээрэй...