Moderator: Бөхийн модууд
by 21Grams » Mon Feb 06, 2006 7:03 am
by 21Grams » Sat Feb 18, 2006 8:53 am
by 21Grams » Sat Feb 18, 2006 9:20 am
by Khosoo » Sat Feb 18, 2006 6:02 pm
by 21Grams » Thu Feb 23, 2006 5:14 pm
by Nobun@g@ » Sat Feb 25, 2006 11:51 am
by PAC » Thu Mar 09, 2006 10:58 pm
by 21Grams » Thu Mar 16, 2006 5:48 pm
by 21Grams » Sun Mar 19, 2006 1:07 am
by ergee » Sun Mar 19, 2006 11:40 am
by cowboy marlboro » Mon Mar 20, 2006 12:54 pm
by 21Grams » Mon Mar 20, 2006 4:31 pm
by cowboy marlboro » Fri Mar 24, 2006 1:55 pm
by 21Grams » Thu Mar 30, 2006 4:30 am
by Senior expert » Wed Apr 05, 2006 7:54 pm
by traffic » Tue Apr 11, 2006 12:50 pm
by traffic » Thu May 04, 2006 10:36 am
by 21Grams » Sat May 06, 2006 11:58 pm
by cowboy marlboro » Mon May 08, 2006 9:07 am
by 21Grams » Thu May 25, 2006 2:28 am
by 21Grams » Thu May 25, 2006 3:01 am
by 21Grams » Sat Jun 03, 2006 4:15 pm
traffic wrote:Хакухо Даваажаргалын ээж Ө.Тамир: Японы “Fuji” телевизийнхнийг ирэхэд зээлийн байр хайж, нутгийн зөвлөлийнхөө тусламжаар байр орцоо будаж багагүй сандарсан
-Энэ сарын Нацу башёд Хакухо Даваажаргал түрүүлж, Дагвадоржийн араас аваргалах бөх гэдгээ монголчуудад төдийгүй япончуудад харууллаа. Хүүгээ түрүүлнэ гэдэгт хэр найдвар тавьж байсан бэ?
-Мэдээж хүүгээ сумод үдсэн эх хүн бүрийн мөрөөдөл бол хүү нь түрүүлж, эзэн хааны цом хүртэхийг харах. Шагнал урамшилдаа биш шүү
дээ. Хүү минь том болж төрийн хүн болж дээ гэдгийг зөвхөн эх хүний нүдээр биш монгол хөвгүүдээрээ бахархсан иргэн хүний нүдээр
харах гэсэн хүсэл юм даа. Миний хүү түрүүлж, Нацу башёг аваргалсанд олон хүн гайхаж цочирдоогүй. Нэгдүгээр сарын барилдаанд миний хүү тэргүүлэх эгнээнд явсан. Гуравдугаар сард мөн л тэргүүлэх эгнээнд явсан ч нэмэлт барилдаан хийгээд түрүүлж чадаагүй. Ер нь хүү маань амжилтаа бага багаар ахиулж байгаа учраас сумо сонирхогчид хүүг минь түрүүлнэ гэж харж байсан. Эхлээд Комүсүби, Секиваки, Озэки цол хүртсэн. Гурван сард япончууд Даваажаргалыг Озэки болох нь тодорхой гэж үзээд Сумогийн холбооноос зохиогддог ёслолын арга хэмжээнд Мөнхбат бид хоёрыг урьсан. Даваажаргалыг Озэки болох, тэмцээнд түрүүлэхийг япончууд ч хүсч хүлээж байсан нь илт байсан.
-Барилдааны үеэр аварга Дагвадорж гэмтэл авсанд монголчууд харамсч байгаа. Үүнээс үүдээд Нацу башё эхлэхийн өмнө далай аварга Өсөхбаяр, Сүхбат, Ганбаатар арслан, Мягмарсүрэн заан, Мөнх-Эрдэнэ арслан зэрэг хүмүүс Осакад очиж Хакухогийн бэлтгэлийг хийлгэсэн нь аварга Дагвадоржид хүнд цохилт оолсон гэж хардах хүмүүс ч байна. Аваргын бие хэр байгаа бол. Хакухо барилдааны дараа аваргатай уулзсан болов уу?
-Барилдааны өмнө далай аварга Өсөхбаяр, Сүхбат, Ганбаатар арслан, Мягмарсүрэн заан, Мөнх-Эрдэнэ арслан зэрэг манай нэртэй алдартай бөхчүүд хүүгийн маань бэлтгэлийг хангуулахаар очицгоосон. Дуучин Жавхлан ч очсон байна лээ. Эдгээр хүмүүсийн хүслээр хүү минь амжилттай барилдлаа. Энэ сайхан барилдааны үеэр Дагваа маань бэртсэн нь үнэхээр харамсалтай. Дагваа ах байхгүй ч, Цэвэгням ах надад их тус боллоо гэж Даваажаргал ярьж байна лээ. Хүний нутагт тэд чинь бие биеэ л түшнэ шүү дээ. Дагвадорж маань Ама Бямбадорж, Даваажаргал, Дүвчингийн хүүд “Та нар хурдан наашаа ойрт, удам судартай хүүхдүүд байж сайн барилд” гэж байнга захиж сургадаг гэсэн. Дагвадорж миний хүүтэй их дотно байдаг. Ер нь манайхан гэр бүлийн найзууд. Долгорсүрэн заан цэрэгт байхдаа ихэвчлэн манайхаар байдаг байлаа. Долгорсүрэн хөдөөнөөс 40-ийн бидонтой хоормог авчирчихаад Мөнхбаттай Дунд голын эрэг дээр өдөржин ноцолдчихдог байж билээ. Намайг анх Мөнхбатын бэр болж очиход Долгорсүрэн тэднийд сууж байсан юм. Тэр үед л анх танилцаж байлаа. Бидний үерхлийг үргэлжлүүлээд хүүхдүүд минь тустай дэмтэй явж байна. Даваажаргалын Озэкийн найранд Дагвадорж эхнэртэйгээ ирсэн. Тэр үеэр Б.Лхагвасүрэн “Бид нэг дээвэр дор бүгдээрээ цуглаж чадлаа” гэж их гоё үг хэлсэн. Гурван сард биднийг Японоос буцахад Дагвадоржийн эхнэр Тамир хүүгээ тэвэрч ирж үнсүүлээд буцсан.
-Хакухо эзэн хааны цом хүртлээ. Төр засаг түүнд гавьяат тамирчин цол өгөх байх, Озэки Даваажаргалын эзэн хааны цомын мялаалга хэзээ болох бол гэж хүлээсэн хүмүүс олон байх шиг байна?
-Таван сард миний хүүг Сэкиваки цолтой байхад “Алтан гадас” одонгоор шагнасан. Жил бололгүй Озэки цол аваад ирэхэд нь “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан нь залуу хүний хувьд их урам өгсөн. Озэки цолны нь найрыг хийхэд манай
бүх л томчууд ирсэн. Баянаа аваргын гэр бүл сайхан ерөөл хэлсэн. Энэ удаад хүүгийн зав зайнаас шалтгаалаад цайллага хийж амжихгүй байж магадгүй нь. Сумогийн ертөнц өөрийн хууль, дэг жаягтай. Хувь хүнийхээ үүднээс дур мэдэн шийдвэр гаргах эрхгүй. Заавал дэвжээний эзнээс хамааралтайгаар шийдвэр гаргадаг юм билээ. Сая гэхэд дэвжээнээс нь чөлөө олгоогүй болохоор ирж чадсангүй.
-Японы Fuji телевиз өвөл ирж кино зураг аваад буцсан. Сая бас ирсэн гэсэн үү?
-Даваажаргал маань шинэ жилээр хоёрхон хоногийн чөлөөтэй ирээд буцсан. Тэр үеэр Fuji телевизийнхэн хамт ирсэн. Дүн өвлийн хүйтэн байсан болоод үзүүлж харуулах юм маруухан, их л тух муутай буцсан. Монгол гэр үзүүлэх гэж Чингисийн хүрээнд гэрт байрлуулж, морь мал унуулаад буцаасан. Fuji телевизийнхнийг анх ирэхэд урьдчилж дуулгаагүй байсан болоод тэр үү бэлтгэл муутай бид их сандарсан л даа. Уг нь Даваажаргал нэлээд цааргалсан юм билээ. Озэки болоход нь телевизээр шууд цацах гэж нэвтрүүлгээ урьдчилж бэлдэж явсан
болоод “одоо цаг нь болсон. Заавал танайхны тухай нэвтрүүлэг бэлдэнэ” гэж зүтгэсээр байж ирцгээсэн байсан. Би сандраад зээлийн байр хөөцөлдөх ч бил үү, нэлээд гүйсэн. Наанадаж үр хүүхдийн нэр, цаанадаж улс орны нүүр царай, гадныхны нүдэнд гайгүй харагдчих юмсан гэж бодсон. Нөгөө зээлийн байр тийм ч амар бүтсэнгүй. Нэгэнт хүү маань тэнд амьдрахгүй болохоор хоёрхон өдөр зураг авахуулахын төлөө өр тавьж байр аваад яахав хүүхдүүдэд төвөг гэж бодоод больчихсон. Нутгийн зөвлөл, амьтан ах дүүтэй хамтарч подьездоо будаж, плитадлаа, байрныхаа гадна талд шавар шохой хийлээ. Дор бүрнээ эрвийхээрээ зүтгэсэн. Мөнхбат бид хоёр олсноо амьтан ах дүүтэй хувааж идэж ууж явснаас хурааж хумьж явсангүй. Мөнхбат байнга л гадагш дотогш явна. Тэглээ гээд наймаа арилжаа хийсэнгүй. Хангамжийн баазын тэр их хөрөнгөн дээр сууж байж хувьдаа ганц тахир хадаас ч аваагүй хоосон хүмүүс. Кабелийн суваг ч үздэггүй байсан нь саяхан шүү дээ. Ямар сайндаа Ганболд заан танайх кабель ч үгүй хүүхдийнхээ тухай мэдээллийг хаанаас авдаг юм бэ гэж гайхаж байсан. Таван цагиргаас уншчихдаг гэхэд “та хоёр больж үз, арай ч дээ” гэж байсан юмдаг.
-Хакухо ар гэрийнхээ амьдралыг өөд татах тал дээр хэр анхаардаг вэ? Хакухогийн түрийвч рүү шагайх сонирхол байгаагаа нуугаад яахав. Хүүг тань олон өрөө хауст, бийлэгжүү амьдардаг гэж хүмүүс ойлгож байгаа. Хакухо санхүүгийн хувьд биеэ дааж чадсан уу?
-Миний хүү одоохондоо тусдаа гэр оронгүй, дэвжээнийхэнтэйгээ амьдардаг. Гэр бүлгүй залуу бөхчүүд тусдаа бие дааж гардаггүй юм билээ. Гарсан ч дэвжээний эзний зөвшөөрөлтэйгөөр гардаг. Мөнгө санхүүгийн хувьд ч тэр, харахад мөнгө аваад байгаа хэрнээ тэр нь дэвжээний санд төвлөрдөг бололтой юм. Бөхчүүд рекламд тоглоход түрүүлснээс илүү хөлс авдаг. Түүнийхээ тодорхой хувийг дэвжээндээ өгдөг гэсэн. Миний хүү чинь болоогүй ш дээ. Нас нь бага, одоо л юмны захад хүрч байна. Олон жил барилдаж, байр сууриа олчихсон
Дагвадорж, Батбаяр нарын хаана нь ч хүрэхгүй. Талийгаач Ганбаатар начин Японоос ирчихээд Даваажаргал бид хэд хамтдаа чөлөөтийнхөнтэй хоол идлээ. Хүмүүс Сэкивакитай хамт хооллосонд баярлалаа гэж бөхөлзөж, тонголзоод Даваажаргалд мөнгө өгөөд байх юм. Уг нь монголоос ирсэн гээд надад өгмөөр юм. Тэгэхэд үгүй юмаа гэж инээж байж билээ. Тэгэхээр фэн клубээс нь ч юмуу жижиг сажиг орлого орж ирдэг л юм шиг байна лээ.
-Баянаа аварга дээхнэ үед “Мөнхбат бөхийн удам залгах хүүтэй биш” гэж Мөөөө аваргыг баалж, аварга ч энэ үгэнд эмзэглэж байсныг санаж байна. Энэ үгийн шарх эдгэсэн үү?
-Би энэ тухай бодохыг, ярихыг хүсдэггүй. Мөнхбат, Баянмөнх хоёр тухайн үедээ өрсөлдөгчид байсан. Гадаадад ч дотоодоо ч нэрээ дуурсгаж, биеэ, бяраа гайхуулж явсан үе. Бие биеэ ирлэж хурцалж, тив дэлхийд хүч үзэж явсан хүмүүст нэгнийхээ хор шарыг малтахдаа бодлогогүй үг унагасан тохиолдол байсныг үгүйсгэхгүй. Түүнээс биш бидэнд нийцдэггүй таацдаггүй юм байхгүй. Даваажаргалыг гараагүй байхад бид гэр бүлийн найрсаг харьцаатай хүмүүс байсан. Анх том хүү маань шарлачихаад эмнэлэгт хэвтэж байхад Баянаа аварга бид хоёрыг эргэж ирдэг юм. Би “Гадагшаа улсаа төлөөлж том тэмцээнд явах гэж байж яах гэж Халдвартын эмнэлэгт орж ирдэг байна. Их л гудиггүй хүн байна” гэж бодоод үлдэж байлаа. Анх бид хоёр Халдвартын эмнэлэгт нүүр тулж уулзсан нь тэр юм. Мөөөө, Баянаа хоёр одоогийнхоор бол Өсөхбаяр, Сумъяабазар хоёр гэсэн үг. Дэвжээн дээрээ өрсөлддөг болохоос дэвжээнээс буугаад л инээж хөгжсөн найзууд. Тэдэнтэй л адилхан. Яахав үгийн шарх удаан эдгэдэг шиг байгаа юм. Бид мартсан хэдий ч хүмүүс мартаагүй байдаг. Манай гэр бүл, Баянмөнхийн гэр бүлийнхний дунд гомдол тунирхал байхгүй.
-Кёкүтенхо Цэвэгням гэрийн үйлчлэгчээр ажиллаж байсан япон эмэгтэйтэй гэр бүл болохоор шийдсэнээ хэвлэлээр албан ёсоор зарласан. Хакухогийн хувьд япон эмэгтэйтэй гэр бүл болох уу, монгол бүсгүйтэй
амьдралаа холбох уу гэдэг нь таавар болоод байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байгаа вэ? Дэвжээний нь эзэн хоёр охинтой гэсэн мэдээлэл хэр бодитой вэ?
-Миний хүү чинь дөнгөж 21 настай. Авгай хүүхэд гэх нь битгий хэл эцэг эхийнхээ өврөөс ч гараагүй шахам амьтан шүү дээ уг нь. Япон руу явахдаа сумо болох зорилго өвөртөлсөн. Залуу хүний хувьд зорилгодоо хүрэхээр зүтгэх байх гэж найдаж байгаа. Гэр бүлтэй болно гэдэг хүний амьдралд тохиох хамгийн баяр жаргалтай үе. Миний хүү амьдралаа өөрөө л сонгоно. Бид заах эрхгүй. Насан туршийн амьдралаа хамт туулах ханиа сонгоно гэдэг хариуцлагатай алхам. Бид “Миний хүү удам судраа бодоод монгол охинтой гэр бүл болоорой”. Эсвэл “Японд байх юм чинь япон охинтой суучих” ч гэдэг юм уу ямар нэг байдлаар хүүгийнхээ амьдралд оролцдоггүй.
by PAC » Sat Jun 03, 2006 5:18 pm
by 21Grams » Sun Aug 20, 2006 6:24 pm