''Гэнэтийн уналтын дараа юу болох вэ ? Берлиний дэлхийн аваргад Елена Исинбаева гурав дахь захиалгаа давж чадалгүй, хөндлөвч модыг унагаахад бүх дэлхий даяар энэ чимээг сонссон билээ. ''Хэрвээ ойн дунд мод унавал чимээ гарах боловч, хэн ч түүнийг харахгүй, бас анзаарахгүй'' гэж философийн ухаанд ярьдаг ч Елена Исинбаева дэлхийн аварга байтугай ямар ч жижиг тэмцээнд захиалсан өндөрөө давж чадалгүй хасагдахад тэр дуулиан нь дэлхий даяар тардаг юм...
Зөвхөн цөөхөн хэдэн агуу тамирчид л өөрийнхөө эргэн тойронд ялалтын хүрээллийг үүсгэж чаддаг ажээ. Энэхүү хүрээлэл дунд байх үедээ тэд өрсөлдөгчдөдөө ч тэр , өөрөө өөртөө ч тэр аль алинд нь ялагдашгүй болдог юм. Иймээс ялалт, амжилт гэдэг бол тэдний хувьд энгийн л нэг зүйл мэт болж байгаа хэрэг. Сиднэйн олимпийн 400 метрийн гүйлтийн аварга Кэти Фриман, уралдаж байх үедээ ялагдах вий гэсэн түгшүүртэй мэдрэмжийг үргэлж мэдэрдэг хэмээн ярьжээ. Ийм мэдрэмжээсээ салахгүй бол юунд ч хүрч чадахгүй бөгөөд тэр өөрийгөө төвлөрүүлдэг аргаа хуваалцсан юм.. ''Би ялах тухай юу ч боддоггүй, бас ялагдах тухай ч гэсэн. Зүгээр л юу хийх тухайгаа л боддог'' Эдгээр үгсийг тэр Австралийн олимпийн телевизийн тайлбарлагч Брюс Макаванейд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьдсан аж. Фримэн юу хийдэг гэж ? ''Тэр үргэлж л ялдаг юм''
Тайгер Вудс , Рожер Федерер , Серена Уйльямс , Карл Луйс гээд өрсөлддөг төрөл болгондоо ноёрхлоо тогтоосон эдгээр агуу тамирчидад амжилт гаргана гэдэг хүнд асуудал биш. Бага зэрэг хичээхэд л бүх зүйл болно. Гэхдээ бэртэл гэмтэл, юм уу өвчин эмгэг, шинэ хүчтэй өрсөлдөгч гарч ирэн тэрхүү ялалтын хүрээллийг нь үгүй хийвэл юу болох бол. Тайгер өвдөгний хагалгаанд орж, Рожер Надалийн өмнө өвдөг сөхөрч, Луйс ялагдал хүлээж, Серена хувийн асуудлаас болж хүссэндээ хүрч чадахгүй үед юу болох бол ?
Энэ асуудал яг одоо Еленагийн өмнө тулгараад байна. Өнгөрсөн даваа гариг хүртэл Елена ямарваа тэмцээнд оролцсон л бол ялдаг бичигдээгүй хууль үйлчилж байлаа. Сүүлийн таван жилд үзүүсэн амжилтаараа тэр ийм хуулийг бүтээгээд байсан юм. Тэр үргэлж бүгдийг ялан дийлж, рекорд амжилтыг байнгаа шинэчилж, хүссэн зүйлээ хийдэг байлаа.
Тэгвэл яагаад Берлинд ийм зүйл болчихвоо ?
Заримдаа ялагдашгүй аваргын бүдрэлт бусад өрсөлдөгчөд нь амжилтын хаалгыг нээж өгдөг бол заримдаа энэ нь хэсэгхэн хугацаанд үргэлжлээд тэр хаалга эргэн хаагддаг юм. Жишээлбэл Карл Луйс 1990 оны эхэнд бүтэлгүйтэx хүртлээ 100 метрийн гүйлт болон уртын харайлтын төрөлд арваад жилийн турш ялагдал гээчийг ховорхон мэдэрсэн тамирчин. Гэтэл 1991 оны зун Лорэй Буррел 100 метрийн дэлхийн рекордыг түүнээс булаан авч сенсаац тарьсан билээ. Энэхүү явдлыг дэлхий нийт Луйсын эрин өндөрлөө хэмээн хүлээн авсан ч Карл ердөө сар гариуйхны дара Токогийн дэлхийн аваргад дахин дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож өөрийгөө хэн гэдгээ харуулсан юм.
Уртын харайлтад ч гэсэн Майк Поуэлл ''Хаан Карлыг'' түлхэж багагүй сандаргасан удаатай. Гэвч 1992 оны Барселоны олимпоор жинхэнэ шилдэг нь хэн бэ гэдэг нь харагдаж Луйс 3 дахь удаагаа олимпийн аваргаар тодорсон билээ. Аталантагийн олимпийн өмнө гурван жил спортоосоо хөндийрөөд байсан Луйс эргэн ирж бас дахин түрүүлсэн нь агуу тамирчныг хэзээ ч басаж болохгүй гэдгийг харуулсан юм.
1991 оны дэлхийн аваргад түрүүлсэн Мэри Жосе Перек эмэгтэйчүүдийн 400 метрийн төрөлд дэлхийд шилдэг нь байлаа. 1996 оны Аталтагийн олимпийн 200, 400 метрийн төрөлд магнайлсан энэ бүсгүйн ялагдсан тухай мэдээ ховорхон сонин болдог байсан бөгөөд хэрвээ ийм зүйл болвол хэвлэлийн эхний нүүрэнд гардаг байжээ.
96 оны Аталантагийн олимпод мөнгөн медаль хүртсэн Кэти Фриман, Перекд сэтгэлзүйгээрээ ялагдал хүлээсэн хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг юм. Олимпийн өмнө олон олон рекордыг тогтоож эрчтэй байсан Фриман жинхэнэ тэмцээний үеэр Перекийг урдаа алдаж, аварга болох боломжоо алдаж байсан аж. 2000 оныг хүртэл энэхүү хоёр тамирчны тэмцэл хэсэг хугацаанд намжмал байсан ба Сиднэйн олимпоор дахин олны анхаарлын төвд оржээ. Карьерийн сүүлийн олимпдоо өрсөлдөхөөр бэлдэж байсан Перек, Австралийн хэвлэлийнхий үзүүлж буй дарамт шахалтаас болж тэмцээнд оролцохгүй хэмээн Сиднэйг орхиж байсан юм. Тэрхүү олимпод Фриман алтан медаль хүртэж байсныг та бүхэн санаж байгаа байх.
Тулгууртай харайлтын домог Сергэй Бубка 1992 оны олимпоор цагийн хязгаарыг зөрчин урьдчилсан шатнаас хасагдаж байсан удаатай. Энэхүү явдал түүний багийн анд Максим Тарасовт алтан медаль хүртэх боломжыг олгосон бөгөөд Бубка 1993, 1995 , 1997 онуудад дэлхийн аварга болж дээрхи алдаагаа зассан юм. Мөн Барселоны олимпоос хойш тогтоосон тоо томшгүй дээд амжилтуудыг нь дурьдаад байвал дуусахгүй. Харамсалтай нь тэр 1996 оны олимпоос бэртлийн улмаас бас л хасагдаж байсан ажээ.
Этиопын холын зайн гүйлтийн домогт тамирчин Хайле Гебреселассие 2001 оны Эдмонтоны дэлхийн аваргад Чарлес Каматид ялагдахаасаа өмнө 10.000 метрийн дэлхийн аваргын алтыг өөр хүнд алдаж байсангүй. 1993 оноос 4 тэмцээн дараалан энэ төрөлд манлайлсан Гебреселассиегийн эрин 2001 оноор эцэс болсон гэж хэлж болно. Гэвч тооцоонд төдийлөн багтаагүй байсан Хайле 2003 онд эргэн ирж Парисийн дэлхийн аваргад түрүүлэх шахаж байлаа. Этиопын Кенениса Бекеле тэр тэмцээнд өөрийн багш гэж болох Хайлег гүйцэж түрүүлэн анхны дэлхийн аваргын түрүүгээ хүртэж байсан бөгөөд одоог хүртэл дэлхийн дэвжээнд ноёлсоор байна. Берлиний дэлхийн аваргад ч тэр гайхалтай амжилтыг үзүүлж түрүүлээд байгаа билээ.
Зарим домогт тамирчдын хувьд гэнэтийн уналт нь өөрийнх нь төгсгөл ирсний дохио болдог бол ихэнхийнх нь хувьд ердөө л түр завсарлага болж, дахин илүү ихийг хийж бүтээх урам зориг , эрч хүчийг нь нэмдэг юм. Магадгүй Елена Исинбаевагийн энэхүү уналт түүнд нэгийг бодогдуулж , дэлхийн дээвэр өөд тэмүүлэх ирмүүн сэтгэлийг нь хурцалж өгсөн бизээ. Мөн эмэгтэйчүүдийн тулгууртай харайлтын төрөлд шинэ тэмцэл, өрсөлдөөнийг үүсгэнэ байх гэдэгт ч найдаж байна.
2009.8.22
Эх сурвалж :
http://www.berlin2009.org/75-1-311-51-w ... ursts.htmlБаяраа бантагнав