Гампер Стат.......Пинто: 5
Ерөнхийдөө Ок. Өнөөх ганц довтолгооных нь эсрэг юу ч хийж чадаагүй гоол алдсан.... Угаасаа өөр нэг их хийгээд байх юмгүй шахуу л байж.....
Монтаяа: 3
Хэт түүхийгээрээ байна даа.... Туршлагагүй, Петров түүний талаар цөмрөөд л гоолдож..... Довтолгоонд ч төдийлөн идэвхигүй.... Хэдийгээр тэр бэлэн биш байгаа ч түүний нас яагаачгүй, хүүхдээрээ амьтан, Б багт хэсэг нүдүүлээд ирэхээр ойрын ганц нэг жилийн дараа сайжраад үндсэн багруу ороод ирэх найдлага төрүүлж байгаа л нөхөр.....
Фонтас: 7
Бат бөхийн үзүүлэн..... Хүчирхэг такл, мөн л хүчирхэг бие бялдар.....
Пуёол: 7
Давгүй.... Зарим нэг андуурал, үл ойлголцол Монтаяатай гаргаж байсан ч үүнийг тэд хамтдаа тоглож байгаагүй гэдгээр цайруулж болох.....
Максвелл: 8
Довтолгооны моментуудыг байнга гаргаж байснаас гадна хамгаалалтад хяналт тавьж байсан.....
Бүскүэтс: 7
Төвөөс тоглолтыг маш сайн хянаж байснаас гадна түүний такл, бөмбөгний төлөөх тэмцэлд ялалт байгуулж байсан зэрэг нь бараг л төгс байлаа..... Дамжуулалт нямбай байсан.....
Гудди: 4
Нэг их харагдсангүй..... Хөдөлгөөн хурд муутай байна..... Торгуулийн талбайд илүү их аюул тарихын тулд илүү их хөдлөх хэрэгтэй л байж дээ......
Яаяа: 9
Гайхалтай..... Довтолгоонд оролцож, үргэлж аюул тарьж байсан..... Пэп түүнийг АМ байрлалд тоглуулсан нь нүдээ олж байх шиг..... Чавиг заримдаа амрааж байх хэрэгтэй биз дээ...... Энэ Пэпийн үг шүү....
Сайн дамжуулалт, хууралтууд..... Тоглолтын эхний хагаст тэрбээр бусдаас илүү өндөр төвшний тоглолт үзүүлсэн.....
Жэффрэн: 5
Дажгүй ээ..... Маш их оролдлого, зарим тасархай хууралт, оролтууд..... Гэвч төдийлөн оноо болчих аюул тарьж чадсангүй......
Бояан: 5
Хэт их зүйл хүссэн, гэвч Ситигийн хүчирхэг хамгаалалтын дарамтаас цухуйсангүй.... Нас бие гүйцэх болоогүй л байна даа.....
Педро: 6
Сайхан оролтууд хийж байсан, зарим талаар Жэффрэнээс илүү тоглолт үзүүлж байв..... Гэвч төгсгөлд нь бүтээмж байсангүй.....
2-р үе
Алвэс: 8
Монтояагаар солигдоод баруун жигүүр яаж сайжирсан нь тодорхой..... Байнга довтолгооны сонголт болж чаддагаас гадна +40С-н нохой гаслам халууныг ч үл ажрах манай галзуу ажиллагаатай хөдөлгүүр байлаа.....
Пике: 7
Нямбай дамжуулалт. Бөмбөг ихэнхдээ Ситигийн хагаст өнхрөөд байсан тул өөр нэг их хийгээд байх зүйл ч түүнд байсангүй.....
Хэнрике: 7
Зааа Пике шиг л......
Муниеса: 7
Максвелийн дайны аюул "дайсанд" учруулаагүй ч өөрийн үндсэн биш байрлалд ажлаа муугүй хийсэн..... Ихээхэн найдлага төрүүлж мэдэх "этгээд"......
Кэйта: 7
Голын шугам дээр бөмбөгний тэмцэлд ялалт байгуулж байсан, Бүскүэтсийг түүнээр сэлгэсэн нь санаа зовоох зүйл байсангүй.....
Тиаго: 8
Гайхалтай..... Гүйцэтгэл, ухаалаг сонголтууд, мэдрэмж, бөмбөг эзэмшилт гээд л...... Төвийн шугам дээр Ситид дарамт үзүүлэх бас нэг хүчин зүйл байлаа..... Бидэнд ер нь Чэск хэрэгтэй юу.....?
Дос Сантос: 8
Бас л гайхалтай байлаа..... Биеийн хөгжил сайтайн дээр бөмбөг эзэмшилт, ухаалаг дамжуулалт, аюултай цохилт..... Жаахан азгүй л байсан..... Ситигийн нөхдөд түүнийг барих бол ер нь л шүдний өвчин болох маягтай байж..... Нээрээ бидэнд Чэск үнэхээр хэрэгтэй юм уу даа.....?
Гай Ассулин: 6
Зарим давгүй оролтууд хийж байсан, гэвч зарим талаар арай л болоогүй байна даа энэ түвшинд тоглоход.....
Златан: 7
Фитнесс маш дутмаг байна..... Түүнчлэн өнөөг хүртэл багтайгаа нэгдэж тоглоогүй байсан нь нүднээ ил..... Түүний хөдөлгөөн, багийнхантай ойлголцохгүй байдал зэрэг нь бэлтгэлжилт хангалтгүйг тодорхой харуулж байсан..... боловч, Мэсситэй хийж байсан комбинууд үнэхээр найдлага төрүүлээд зогсохгүй хэд хэдэн гоолын момент үүсгээд амжиж..... Формондоо орж байгаад самраад өгөөрэй монхор минь...... хэхэ
Мэсси: 8
Баруун жигүүрээс ирэх аюул занал...... Хурд, хууралт, мөнхийн аюул занал, дарамт.....