ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Далай аварга зодог тайлчихлаа, та vvнийг юу гэж бодож байна?

Зєв
34
29%
Буруу
50
42%
Мэдэхгvй
34
29%
 
Total votes : 118

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Fri Aug 21, 2009 9:39 am

....................Миний “жинхэнэ бөх” 5-р бүлэг

5. Өшиглүүлсэн... луйвардуулсан...

Үеийнхнээсээ түрүүлэн арслан болсон манай хүн заал танхимын барилдааныг огт алгасалгүй амжилттай сайхан барилдаж ард түмнээ баясгах нь өөрийн тасралтгүй сайн бэлтгэлтэй хийгээд, ард түмнээ баясгах чин сэтгэлтэйг нь илтгэнэ. Манай хүн ч унахыг мартан бараг л бүх том жижиг барилдаанд түрүүлнэ... би гэдэг хүн өөрөө түрүүлсэн юм шиг л байнга хөөрөөстэй... 2005 оны үед санагдана бөхийн өргөөнд хамгийн олон түрүүлсэн бөхийн жагсаалтыг тасархай тэргүүлж байсан... одоо ч энэ рекордоо эзэмшдэг байх. 2001 оны цагаан сарын барилдаан түүний хамгийн оргил цэгтээ байсан үе нь боловуу гэж би боддог. Тэрээр цагаан сарын барилдааны шөвгийн 8-д Өсөхбаяр зааныг амлаж барилдан ёстой л нэг “цэнгэн хөгжилдсөн”... эхлээд хөл аваад... дамжиж суганд нь шижээд...авсан хөлөө тавьчаад шууд хутгаад “эпон”-оор нь буулгав. Шөвгийн 4-д Пунцагааг өөрийнх нь дархан барьц давхар шуудагыг нь бариулж байгаад л халз хутгаж дайраад давав... Баагий аварга манай бөхөөс жийрхэн Сумъяад унаж өгсөн ч Сумъяа шөвгийн 8-д Ганаатай тунахдаа бүх юмаа дууссан тул энэ удаа манай бөх мөн л цэнгэн хөгжилдэв...хонгодож дайраад хий хөмрүүлээд давж цагаан сард 2 дахиа түрүүлэв. Угаасаа л цагаан сард заан цолтой түрүүлсэн бөх аварга болдог, аваргууд л 2 түрүүлдэг заншлаар явж буй тул манай хүн аварга болох нь ойлгмжтой... тэгээд ч 80 жилийн ой 10-н даваатай болно, үзүүрлэхэд л аварга болохоор заалт бөхийн дүрмэнд байсан юм.
Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 80 жилийн ойн наадам өргөн дэлгэр сайхан эхлэв... 70 жилийн ойгоор том Сүхбатад унаад түрүүлж чадагүй ба түрүү жил түрүүлэх боломжгүй болсон тул тахимаа өгч наадамчин олны уйтгарааг тайлчаад өнөө жил түрүүлнэ гэж зэхэж буй Баагий аварга, түрүүлэхийн бөөн хүслэн дунд явж буй төрийн наадмын 2 үзүүр Сумъяабазар, 1 үзүүр Гантогтох, төрийн наадамд 6 удаа 6 ба түүнээс дээш давж хий нь арилсан Цэрэнпунцаг, 3 удаа 7 давж жинхэнэ заанаа баталчаад байгаа Өсөхбаяр нарын хамт Монгол улсын залуу арслан Агваансамдагийн Сүхбат түрүүлэхийн төлөө өрсөлдөж эхлэв. Харин манай Ганбат аань 6-гийн даваанд нутгийн анд Одгэрэл начныхаа давааг ахиулж өгснөөр наадмаа өндөрлөн том цол авна гэсэн итгэлийг минь бүр мөсөн үгүй хийв. Арслан цолонд хүрснийхээ эрхийг эдэлж манай залуу арслан 7 удаа гар амар давав. Харин 7-гийн даваанд Ганаа 94 онд тунан давж заан болох замаа засч байсан Бумбаяр начинг амласнаар Өсөхбаяр заан Сумъяабазар заан нар тунав. Тунааны барилдаанд шуудагны барьцнаас мордоод Өсөхөө давахад Сумъяа уйлсаар л тахимаа өгч харагдав. Бумбаяр Гантогтох зааныг шороодуулж заан болсноор манай хүний 2 өрсөлдөгч энэ даваанд унав. Сүүлд нь Сумъяа “алдаа гаргаж харамсалтайгаар унасаан, уг нь бүх хүчээ шавхаж барилдаад унасан бол харамсах юу байхав” гэж хэлж байлаа. За ингээд 8-ын даваанд Бат-Эрдэнэ аварга, Цэрэнпунцаг заан, Өсөхбаяр заан нар шинээр зааны болзол хангасан Доржсамбуу, Батзориг, Бумбаяр нарыг давж манай хүн заан болоод байгаа Одгэрэлтэй хүч үзэв. Идэрчүүдийн барилдаанаас эхлээд манай хүнтэй бүхий л тэмцээн уралдаанд хамт өрсөлдөж ирсэн Одгэрэл манай хүнийг сугадаж шигшээд дайрахад нь гишгэгдэл тааруулж мушгиад мухар тонгороод агаарт нисгэв. Сүүлд манай найз: “аварга Ганболд зааныг амаллаа шүү эсвэл дараа даваанд унаж өг гэж Одгэрэл зааныг дарамтаалсаар байгаад давсан” гэсэн бол саяхан нэг өөр байрлалаас авсан бичлэг үзэхэд Одгэрэл заан уначаад гараараа газар цохиж харагдсан, энэ бол санасандаа хүртэл барилдаж чадаагүйгийн илрэл билээ. Ер нь бол миний “жинхэнэ бөх” бол ямар ч барилдаанд өөрийнхөөрөө зоримог сайхан барилдаж, санасаа хийгээд л, хожим хойно нь харамсахааргүй барилдаанаа дуусгадаг гайхамшигтай онцлогтой бөх гэдгийг нь Их аварга Баянмөнх багш нь байнга хэлдэг билээ. Хэзээ ч “амаа барьж” үзээгүй бөх гэсэн шүү.
Шөвгийн 4 бөхийн барилдаан Монголчуудын хувьд, Монгол наадмын түүхнээ хамгийн муугаар дурсагдах шившигт баридаанууд болсон. Бат-Эрдэнэ аварга Цэрэнпунцаг зааныг амласан тул Сүхбат арслан Өсөхбаяр заантай тунан барилдав. Аль давсан нь дүрмийн дагуу цол ахих хариуцлагатай барилдаанд тунан барилдсан 2 бөхөөс манай бөх давдагаараа давав, сурсан зангаараа хөлийг нь сул аваад л цацаж гаргаж ирээд хаяад...би орилоод л босож ирж амжаагүй байтал...манай хүн тэрий хадан унав... Унасандаа уурлан өөрийгөө давсан хүнээ өшиглөн унагаачаад гавъяа байгуулсан мэт мушилзан алхах Өсөхбаяр “ямар танхай ээтгээд бэ... наадхаа барьж хорь гэж...” гэхээс авахуулаад зүсэн зүйлээр түүнийг хараан орилох наадамчид... эвхрэн хэвтэх Сүхбат арслан...сандралдан гүйх Гансүх заан (эмч), Баянмөнх аварга... эмнэлгийн машинруу багшийгаа дамжлаад авч явах шавь нар... энэ хүн ингээд хүнд гэмтэх үү... дахин барилдах уу... миний бөх хэмээн төсөөлөгч, барилдаан хэмээн шимтэн сонирхох зүйлүүд цаашид яаж үргэлжлэх бэ?... цаашдаа хэн нэгэн танхай этгээд Монгол наадмын дэвжээнээ унасандаа уурлаад хүнийг дахин барилдах боломжгүй болгосоор байх уу... гэх үй олон асуултууд, харамслууд, уй гашуу үзэн ядалтууд энэ наадамд хэн түрүүлэх бэ? хэн ямар цол авах бэ? гэдгээс урьтан надад бодогдож... ойлгомжгүй байдлаар наадам цаашид үргэлжлэв... талбай дээр үлдсэн 2 бөх барилдаад ч байгаа юм шиг... яг юуны төлөө, яах гэж энэ 2 бөх барилдаж байгаа билээ... унасан нь одоо тэгээд бас яах бол... наадамчид тал бүр тийш сураг тавин 2 3 цагаар ч үргэлжилсэн ойлгомжгүй байдлыг тэсвэрлэн, гайхан цэнгэлдэх хүрээлэндээ хайртай бөхөө хүлээсээр... наадам болоод байна уу барилдаан болоод байна уу... ямар нэгэн аллага хядлага болоод байна уу... эмнэлгээс сураг ажиг хүлээсээр... Сүхбат арсланг маань ямар ч байсан буцаад наадмын талбайдаа гараад ирээсэй гэж наадамчид хүсч байсан биз ... түрүү бөх, энэ наадам ч бүхэлдээ утгаа алдаж... юу болоод байгааг ойлгох хүнгүй хүлээсээр л... уйлсаар л... залибарсаар л... би л өөрийгөө юу хийж байсныг одоо бодоод бодоод огт санадаггүй юм... Саяхан би энэ барилдааны бичилгийг үзэж суухад 1997-оос 2000 онд төрсөн миний 5 шавь хажуугаас харчаад эхлээд баахан инээв... элгээ хөштөл инээх тэднийг эхлээд би маш гайхав... яагаад байна аа та нар гэхэд... тэр унахыг нь ээ ямар инээдтэй юм бэ гээд л бүгд элгээ хөштөл инээсний дараа... “энэ Өсөхбаяр чинь ямар зэрлэг аймшигтай хүн бэ? Одоогийн нь аварга мөн юмуу... паах...” гэж ам уралдан харааж, муулж гарав. Өмнө нь үүнийг огт сонсоогүй, үзээгүй гэсэн нь намайг эхлээд их гайхуулсан бол тэд тэгэхэд дөнгөж л хөлд орж, хэлд орж байсан юм байна шүү дээ... энэ барилдааны түүхийг мэдэхгүй хүмүүс одоо их олширсон байх, гэхдээ нүдээрээ үзсэн амьд гэрч бидний хувьд “дахин ийм зүйл үзэхгүй юмсан“ гэж хүсдэг. Энэ үйл явдал муугаар дууссан бол ямар үр дүнд хүрэх байсаныг хэн ч мэдэхгүй, би лав төсөөлж ч чаддаггүй бол бодоод бодоод ойлгож чадахгүй мулгуу хүмүүс ч бас байдаг мэтээ...
Гэвч энэ бүх муу зүйл бурханы аварлаар гаагүй төгссөн... Хэдэн цаг юу болоод байгааг ойлгохгүй, юу хүлээгээд байгаагаа ч мэдэхгүй, зүгээр л хайртай бөхөө хүлээх ёстой хэмээн нэг л их гомдол... гайхшрал дунд суусан хүмүүсийг баярлуулан Сүхбат АВАРГА маань догонцон орж ирэв... Нэг цагдаа хажууд нь...хэд хэдэн цагдаа ойролцоо бүсэлсэн байдалтай Өсөхбаярыг дагуулан (дахиад танхайрч мэднэ гэж бодсон биз) гарч ирж Монгол наадмын ёсоор тахимыг нь өгүүлэв... Авараг хүний ёсоор өрсөлдөгчөө үнсээд л шинэ залуу аварга Сүхбат тугаа догонцон тойров. АВАРГА гэж бичээд байгааг ойлгож байгаа биз дээ. МҮБХ-ны дүрэм ёсоор Сүхбат арслан аварга цолны болзлыг нэгэнт биелүүлчихсэн байсан үе. Дараагийн даваанд барилдах юм болов уу... барилдлаа гэхэд улсад 11 удаа түрүүлж үзсэн нэг ч удаа үзүүрт унаж байгаагүй дархан аварга хүн хүлээж байгаа...
Манай бөх маань гарахын өмнө хөлийн цэц хийж байсан Төв аймгийнхаа харьяат улсын начин (харцага) Сэрээтэр гуайгаас “АХАА БИ УНАСАН Ч АВАРГА БОЛОХ УУ?” гэж асуусан гэдэг. Сэрээтэр гуай “тиймээ, аварга болсон... бие чинь муу байгаа бол тахимаа өгчөөд л ирхэгүй юу даа...” гэж хэлсэн гэнэ лээ... наадамчид энэ хүнд гэмтэл болон цаашдын ирээдүйг нь бодоход барилдалгүй унах байх... эсвэл эсрэгүүцэл үзүүлж чадалгүй унах байх гэж бодсон биз. Гэвч миний бөх тийм хүн биш ажгуу... юу түүнийг давахад хүргэв гэж би одоо хүртэл боддог... сүүлд нь аварга өөрөө “Бат-Эрдэнэ аваргатай үзүүрт үлдэж давж түрүүлэх бол миний мөрөөдөл байлаа” гэж ярьсан... Манай бөх бол бүх юмаа шавхан ялалтын төлөө тэмцэж чаддаг гайхамшигт сдортын тэмцэлтэй хүн...түүнээс өөр хүн бол энэ даваанд ялалт байгуулж чадахгүй нь нэгэнт илэрхий бизээ. мөн давбал мэдээжийн хэрэг “далай аварга” болно. Арслан цолгүй хүн 10 давж түрүүлбэл аварга болно, энэ аварга хүн дахиад нэг удаа 9 давж түрүүлэхэд далай аварга болно. Яг үүнтэй ижилхэн 1 удаа 9, нэг удаа 10 давж түрүүлсэн хүн (эхлээд 9 давж түрүүлсэн) ижил цол авах нь ямар ч **н** хүнд ойлгомжтой зүйл. Шинэ аварга маань уг нь Баагий аваргыг хүрээд л хаях хэмжээнд байсан, гэмтэл бэртлээсээ болж яаж ч чадаагүй бөгөөд харин Бат-Эрдэнэ аварга бүх барьцандаа ээлж дараалан хүрч давах гэж тэмцээд чадалгүй барьц сонгох болов... мэдээж ийм их тэмцэл зүтгэл гаргаж байгаа манай бөхийг бурхан тэнгэр ч яаж мартхав... Өөрийн талаар барьц авсан Сүхбат аварга маань учраа бөхөө төвдөлгүй хаясан...босоод л шууд гүйсэн...урд даваанд тугаа ч гүйж тойрч чадахгүй байсан хүн далай аварга болчоод хамаг хурдаараа хэн нэгэн хүнийг хайн талбайгаар гүйв... түүний аварга болох хүсэл...Бат-Эрдэнэ аваргыг давж багшийнхаа ачийг бага ч гэсэн хариулах гэсэн хүслийг мулгуу Өсөхбаярын тийрэлт болон бусад бүх зүйл зогсоож чадсангүй... түүний бие ямар ч муу байсан, баярласан сэтгэл нь өвдөлтөөс нь хэт илүү байсан байлгүй дээ... хайгаад гүйгээд байсан хүнээ цэнгэлдэхийг хагас тойрч байж сая л нэг юм олов, мэдээж их аварга Хорлоогийн Баянмөнх... тэд тэврэлдэн уйлалдана, мэдээж багш шавь хоёрын насан туршийн мөрөөдөл, Их аваргын шавь залуу далай аварга Агваансамдангийн Сүхбат...
Өсөхбаярын “буянаар” наадам сунжирч (Монгол даяар бүх наадамчид, хөдөөний иргэд, гадаадын зочид төлөөлөгч нарыг ямар их чилээснийг одоо бодоход...)... харуй бүрий болж байв, шагналаа авахаар индэр дээр гарч ирсэн Сүхбатад ерөнхийлөгч Багабанди “аварга” цолны үнэлэх гардуулав... манай хүн мэдээж “би түрүүн аварга болсон, одоо далай аварга болох ёстой...” гэж хэлэхэд ерөнхийлөгч энэ юун хэрэг болохыг лавлах зуур бөхийн холбооны тэргүүн Нямдорж “нэг тийм асуудал байгаа, түүнийг хэд хоногоос хуралдаад шийднэ” гэж ерөнхийлөгчийг “хулхидаад” өнгөрөв. Манай хүн ч тэгэх л юм байх, нэгэнт л биеийнхээ эрүүл мэндээр дэнчин тавьж түрүүлсэн нь ҮНЭН гэж бодсон биз. Луйвар эндээс л эхлэв... бөхийнхөө цол дүрэм бүх юмаа шийдэж чадахгүй мунгинаж суусан бөхийн холбоо “арслан цолгүй хүн түрүүлбэл л цол алгасаж аварга болно, арслан цолтой хүн түрүүлбэл цол алгасахгүй” гэсэн арай дэндүү инээдмийн тайлбар тавиад аваргыг маань луйвардав... Бөхийн холбооны тэргүүнийг сонгох санал хураалт болж байгаа гэж саная, “санал хураалтаар Нямдорж 300 санал, Баяхнмөнх 250 санал авлаа... Нямдорж түрүүчийн дарга тул түүний 100 саналыг хүчингүй болгож, Баянмөнх дарга биш байсан тул 50 санал нэмье, ингээд Баянмөнх дарга боллоо” гэвэл Нямдорж шууд харваж үхнэ... ийм зүйл байж ч болохгүй... гэтэл Нямдорж болон түүнийг тойрон хүрээлэгчид ийм л зүйл хийж Монгол бөхийн түүхийг харлуулж, Монгол улсын шударга ардчилсан нийгмийг гутаав. Аварга маань харин тухайн үед өөрөө сүрийг бадраан тэмцсэнгүй... нэгэнт л бусдаасаа хол тасарсан цолтой дахиад хэд түрүүлэх зай байна... “гуядаад авна даа” гэдэг нутгийн ахын омог нөлөөлсөн биз. Харин Өшиглөгчбаяр нь “Сүхбат надад ам мэх хийсэн” гэв, улсын наадамд ийм өндөр даваанд гарч ирээд битгий хэл зүгээр л гудамны 2 хүүхэд барилдаж байхдаа ам мэх хийлцдэг шүү дээ, ингэж хэлэх нь “би **н**” гэсэнтэй агаар нэгэн буйзаа. 2001 он бол манай хүн 30 настай, ёстой л нэг хазайлгахад бэрх нэгэн болсон үе байлаа... тэрээр энэ жил цагаан сар болон улсынхаа их баяр наадамд тус бүр 2 дахь удаагаа түрүүлэв.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Fri Aug 21, 2009 9:54 am

....................Миний “жинхэнэ бөх” 6-р бүлэг

6. Хар дарсан зүүдүүд...

Тамирчин хүний хамгийн том өрсөлдөгч бол гэмтэл бэртэл билээ. Наадмаар айхтар гэмтэсний дараа гэмтлээс ирсэн аварга маань ялалтаа үргэлжлүүлэн урьдын адил гялалзсан сайхан барилдаанаа гаргаж учраануудаа гар ачсаар л байв. Тэрээр нас тогтож, бяр сууж, цол ахихын үеэр гар ачих, шуудагнаас шахаж татах мэхүүдийг гарамгай хийдэг болсон юм. Сүмо бөхийн дэвжээнд хамгийн олон мэх хийсэн бөхийн жагсаалтыг олон шинэ мэх зохиосон гэгдэх Кюкүшүзан эзэмшдэг бол Монгол наадмын дэвжээнээ энэ жагсаалтад манай бөх хангалттай дээгүүр орно. Цэрэнтогтох 80-аад оноос хойш л лав манай бөх шиг олон сайхан уран мэх даацтай, даамгай хийдэг хүн байгаагүй нь ойлгомжтой. Түүний өрсөлдөгчөө тохуурхах мэт гарамгай хийх уран гар ачаанд “у.ав Сумъяабазар, у.а Мөнх-Эрдэнэ, у.з Ганбат, у.з Бумбаяр...” гээд бараг түүнтэй өрсөлдөж байсан бүхэн нь унасан даа... Аварга болчоод нөгөө “чоныг” хэд удаа амалж авч хаяж бахыг минь хангаж билээ... нэгэн барилдаанаар өмнөх үеийн төлөөлөгчид буюу 64 оны лутнуудыг даваа дараалсан авч хаясаар түрүүлж байлаа... багадаа их л дарагддаг байсан даа... харин нэгэн барилдааны үзүүр түрүүнд Бат-Эрдэнэ аваргатай үзүүрт үлдээд давахдаа айвтар нидрэв... Баагий аварга уурлаад тахимаа өгөлгүй сэнжигдэж барьж байгаад л баахан загнав... Баагий аварга мөн ч олон хүнийг нидэрч байхад “таныг дээ...” гэж бодож байсан бизээ. Харин хажуугаас нь нэгэн хүн “болж, өөрсдийнх нь зааж өгсөн юм нь” гэж хэлсэн гэж бөх сонинд нийтэлсэн байсан. 2002 оны цагаан сарын барилдаанд бас л сайхан барилдаан үзүүлж ц.а Цогзолдоржийг шороодуулчаад дээгүүр нь дэгдэн гарч гүйж 5 давав. Сүүлийн 8-д шууд нөгөө Батаагаа авч мордоход нь дагуулж мушгаад давав. Харин Мөнх-Эрдэнэ арслан Доржсамбууг авсан тул манй аваргын тооцоо ёсоор Өсөхөө Сумъяа 2 тунав. Өсөхбаяр анхаарлаа алдсан үед Сумъяа ард нь гарч давахад Өсөхбаяр нэлээн л юм болж байж тахимаа өгөв, арга ч үгүй биз “но”-той барилдаан болсон юм. Би харин их харсамсав, аварга бид 2ын санаа бол Өсөхөөг даваад гараад ирэхээр нь наадмын тооцоогоо аварга хүний ёсоор хийх байсан билээ. Ингээд шөвгийн 4-д Сумъяа манай бөхийг ухарч явж байгаад ганган татаж хавираад давав... Сумъяа боорцогоо аваад шууд л Өсөхөө дээр очиж дээж хүртээсэн нь “уучлаарай... гэхдээ нөгөөдөхийг чинь хусчлаа шүү” гэсэн санаа байлгүй. За ингээд том жижиг барилдаанудад түрүүлсээр л улсын наадамд хүрэв.
Ардын хувьсгалын 81 жилийн ойн баярт нэгэнт аварга цолонд хүрсэн тул манай бөх 7 удаа ёстой л нэг гар амар давлаа. У.н Пэрэнлэйдорж, у.з Бумбаяр нарыг 6, 7-гийн даваанд арчаад өнгөрөхөд нь үнэхээр сайн байгаа аваргаа хараад за ингээд дахиад түрүүлдэг юм байж л гэж бодлоо. Харин Ганбат маань гаагүй нээх хүнд барилдаан туулалгүй начнаа баталсан Жамъянпүрэвээр 6 давж дунд шөвөгт үлдээд Гантогтоход амлагдан хялбар дийлдэв. Тунааны барилдаанд төрийн наадамд 5 дахь удаагаа тунан барилдаж Өсөхбаяр Сумъяабазарыг давав. Давахдаа бас болоогүй барилдаан удааширч барьц шодон барилдаж Өсөхбаяр заанд аз тааран давсан билээ. Шөвгийн 4 бөхийн барилдаан бас л таагүй дурсамж үлдээсэн... Бат-Эрдэнэ аварга бол Өсөхбаяр заантай яс үзэхэд их л хүнд барилдаан гаргахаар байсан энэ үедээ түүнд тахим өгөх болсон нь тунасан манай аварга, хүргэн дүү Ганаа 2-ын барилдааныг шударга бишээр өрнөхөд хүргэв. Ийнхүү шөвгийн 4-д худлаа барилдан аварга маань тахимаа өгсний дараа, үзүүрт үлдсэн 2 бөх удтал хүч шавхахв... Өсөхбаяр барилдааны турш хамгаалсан бол, Ганаа цөөхөн хэдэн амжилтгүй довтолгоо өрнүүлэв... Ганаа давхар шуудагтай Өсөхөө барьцгүй болох агшинг ч ашиглаж амжилгүй байсаар шодох болж азийн шооны нүх Өсөхбаяр зааны талаар бууснаар сүүлийн удаа заан гэж нэрлэгдэв. Яагаад манай аварга тахим өгөв? 1-рт Баагий аварга Өсөхбаярт тахим өгсөн тул тэр 2 яс үзэж хүчээ шавхаад Өсөхбаярт хялбар түрүү алдах аюул тулгарсан, 2-рт өөрөө 2 түрүүлсэн (нэгд нь Ганааг давж) ачит багшийнх нь хүү хүргэн дүү нь өмнө бүлтийгээд л зогсож байсан, 3-рт Гантогтох арслан болчвол дараа дараагийн наадамд Өсөхбаяр Сумъяабазар 2-ын тунаа олширч (Сумъяа унах нь их ашигтай) түүний амжилтанд эерэгээр нөлөөнө... гэх мэтийн бодьтой шалтгаануудын улмаас бууж өгсөн. Мэдээж энэ бол түүний хийсэн хамгийн шударга бус зүйл нь гэж би боддог, Ганааг аргалж байгаад л давсан л бол манай хүн 3 дахиа түрүүлэх байлаа, гэхдээ Ганааг давна гэдэг бас л маш хүнд даваа, цаана нь гар амар Өсөхбаяр хүлээж байгаа... Үүний дараа бүүр өвөл “наадмаар хийсэн сэргээшийн шинжилгээнд Сүхбат унасан” гэсэн мэдээлэл гарав. Хариуд нь Б сорьц өгөх цаг хугацааны болон бусад бололцоог бөхийн холбоо олгоогүй гэсэн шалтгаанаар, мөн ноднигийн аюултай “тийрэлтийг” эмчлэх зорилгоор хүчтэй эм хэрэглэсэн гэх мэтийн тайлбараар энэ мэдээлэл газар аваагүй дарагдсан юм. Спортоор хичээллэж буй хэн ч ийм зүйлтэй холбогдож болдгийг спорт сонирхогч бид дэлхий даяараа сайн мэднэ, Сумъяабазар л гэхэд албан ёсоор шийтгэгдэж (2 үзүүрлэж байх үедээ) шийтгэлээ хүлээсэн байдаг бол Өсөхбаяр аварга түрүүлчээд байгаа өнөө жилийн наадмын дараа ч энэ асуудалтай орооцолдсон л явж байна. Харин бусад жилүүдэд авсан шинжэлгээнүүдээс ямар ч “но” илрээгүй бөгөөд тодруулан хэлбэл түрүүлсэн жилүүддээ биш Гантогтоход тахим өгсөн жилээ энэ хар ярианд өртсөн юм шүү гэдгийг “тодотгоё”, энэ нь ч Ганаад унах шалтгаанбайсан ч юм билүү... тийрүүлээд хэвтэж байсныг л бид нүдээрээ харсан шүү дээ...харин бусад нь бол цуу яриа төдий бөгөөд мөн ямар ч албан ёсны шийтгэл энэ тэр хүртээгүй хүн шүү... Манай аварга бол сэргээшээр аварга болох бөх биш, өөрийн хөдөлмөр зүтгэл, ур чадвараараа үеийнхнээсээ тасран аварга болсон агуу аваргуудын нэг гэдгийг бөх мэддэг хүн бүр хэлнэ буйзаа. Харин энэ 2002 оны наадам бол арай дэндүү муухай наадам болсон. Түрүүлсэн бөх нь 2 удаа шодож, 1 удаа тахим авч түрүүлсэн нэр зүүсэн бол үзүүрлэсэн бөх тахим авч, шөвгийн 4-д үлдсэн 2 бөх бууж өгсөн ёстой “хар дарсан зүүд” шиг наадам болж өнгөрсөн юм.
2003 цагаан сараар манай бөхийг мөн л миний адил дахин шүтэгч Бүрэнбаатар хэмээх залуухан начин уран сайхан барилдаан үзүүлж Бат-Эрдэнэ аваргаар 6 даваад шөвгийн 4-д шалгарав, түүнийг манай аварга амалж барилдаад татаж хавираад “газар ойтол” нь савснаар 3 дахь удаагаа цагаан сарын түрүүг булаацалдахаар шалгарав. Одгэрэл зааны давж мөн л 3 дахь удаагаа цагаан сард түрүү булаалдахаар шалгарсан Сумъяабазар зааны хувьд хэдхэн хоногийн өмнө Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаад 2 дахь удаагаа түрүүлж Ёкозүна цолонд хүрээд буй Дагвадоржийн (96 оны улсын шонхор) төрсөн ах, улсад 2 удаа 7 давж шөвгөрсөн Долгорсүрэн зааны хүү гэдгийг Монгол даяар мэдэх бөлгөө. Энэ барилдаанд угийн уран барилдаанд аварга маань мөн уран барилдаан гаргаж том барилдаанд л лав хийж үзээгүй давуулж гуядах мэхийг хийж үр дүн нь “энэ мэхийг дахиж хийхгүй” гэж гарав. Ийнхүү энэ үеийн манлайлагч Сүхбат аварга маань сүүлийн 3 жил тасархай түрүүлэх маягтай байсан төрийнхөө их баяр наадамд зодоглохоор ирэв. Цолныхоо эрэмбээр мөн л торолгүй 7 давав. Баагийн аваргын Аварга дээд сургуулийн бөх Баяржавхлан Баагий аваргад шууд унасан бол харин манай аваргын шавь шинэ харцага Батбаатар багшийнхаа эсрэг шазруун үзсэн нь, “чаддаг юм бол заан болоорой” гэсэн үг аваргаас сонссон юм байх гэсэн сэтгэгдэл төрүүлж байв. Баагий аварга новишрдогоороо новширч Сумъяабазарт бууж өгснөөр өшиглүүлснээсээ хойг яг 2 жилийн дараа манай аварга, Өсөхбаяр арслан 2 тулав... Бат-Эрдэнэ гэдэг 11 түрүүлсэн аварга 1999 онд 8 дээр Ганбат, 2000 онд 8-ын даваанд Гантогтохтой, 2001 онд 9-ийн даваанд Цэрэнпунцагтай, 2002 онд 8-ын даваанд Өсөхбаяртай, 2003 онд 8-ын даваанд Сумъяабазартай буюу сүүлийн 5 наадмын шөвгийн 4-д худлаа барилдаан хийж ард түмнээ хулхидав. Манай бөхийг түрүүлгэхгүй гэж ингэж олон удаа мунгинаснаас ганцхан удаа л Өсөхбаярт “аз” таарч шооны нүхээр түрүүлж байснаас бусдад нь шударга үнэн дийлж түүний хор бүтэлгүйтэж байв. Энэ удаа ч Сумъяа түрүүлж чадаагүй билээ. Тунасан 2 хүчтэнийн барилдаан удаашрав... Өсөхбаяр шуудагдахыг хүлээн хамгаалав, гоол алдахгүй хэмээн 11-лүү хаалган дээр шавж хамгаалж буй баг ямар хэцүү байдаг билээ дээ яг тэрэн шиг... харин манай аварга Өсөхөөг энэ удаа золгооноос өмнө хаяж үнэхээр чадаагүй юм шүү... ингээд шуудагдахад Өсөхбаяр ч арал чацаар илүүрхэн давж чадалгүй 2 бөх мөн л бие бинээ түшин их удав...2 талаараа 66 удаа шуудагдсан (рекорд амжилт байж таараа) энэ хүнд тулааны явцад 2 бөх бүх хүчээ барж, их халуун байсан тул тагнай хатаад, хаях ч шүлсгүй болсон тухайгаа Өсөхбаяр сүүлд нь хуучилж байлаа... энэ хүнд барилдаан өрнөх зуур мэшээн суух Сумъяа... миний хувьд манай аварга даваад ч нэмэргүй боллоо, ийм болчоод яаж Сумъяаг бархав гэж бодоод айлд очиж аймгийн морины наадмын сонин дуулахаар явж одов. 3.30 минут ноцолдож 66 шуудагдсаны эцэст давуулж гуядан Өсөхбаяр давсан. 2 бөх ихэд цуцан бараг л өндөр нь намхныгаа дарж унах гэж байгаа юм шиг л сэтгэгдэл надад төрж байж билээ. Яагаад далай аварга цолыг нь өгөхгүй байнаа гэсэн гайхшрал, хүлээлт... МҮБХ-ны тэргүүний төлөөх эцэс төгсгөлгүй хэрүүл маргаан... энэ асуудал нэг мөр шийдэгдэж далай аварга цолыг нь өгөөсэй гэсэн хүслэн... Нямдорж Данзан 2 л лав өгөхгүй дээ гэсэн халаглал... нэмээд гавьяат тамирчин өгч болохуйц олон том амжилтууд... мөн л гавьяатаа өгөлгүй удаах гачлан... Би гэдэг хүн ёстой л “хар дарсан зүүд” шиг аймшигтай 2 жилийг үдэв.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Fri Aug 21, 2009 10:09 am

....................Миний “жинхэнэ бөх” 7-р бүлэг

7. Авах ёстой алдар цолнуудаа авсаар...

Монгол улсын далай даян аварга Агваансамдагийн Сүхбат 2004 оын 7 сарын 12-ны өдөр, Улаанбаатар хот, төв цэнгэлдэх хүрээлэнгийн наадмын индэр дээрээс түрүү бөхийн шагналаа авч байхдаа: “Би зөвхөн энэ ялалтын төлөө л ноднингийн 7 сарын 12-оос өнөөдрийг хүртэл бүтэн 365 хоног бэлтгэлээ шаргуу хийлээ...”
2004 оны цагаан сараар шөвгийн 8-д үлдээд Дорхсамбуу заантай 6-гийн давааны оноолтоор барилдав... Доржсамбуу хөлөөрөө хашиж мордоод зайндаа өөрөө сунаад манай аваргаас түрүүлээд тохиолдов... өөрөө мэдэхийн дээдээр л мэдэхээр барилдаан өрнөв... харин олон түмэн дунд “жудагтай” хэмээн нэрлэгддэг Доржсамбуу шууд л босоод дэвээд явав... Манай үзэгчид бол мэдээж хамгийн мэргэн шүүгч нар шүү дээ. Чанарав гуай: “манай үзэгчид бол хамгийн шударга сайн шүүгчид, тэдний талд шийдэхэд л бараг болно доо” хэмээн энэ барилдааны талаар хэлж байв. Харин мэдээж нэгэнт Монгол бөх бол биеэ даасан спорт тул өөрийн гэсэн дүрэм журамтай байж таарна, харин бөхчүүд ёс жудагтай, талбайд гарсан бол араас нь дайрч болно гэдэг заалтыг ашигладаггүй, цэцүүд маань нас ахисан буруу шийдвэр их гаргадаг гэдгийг ашиглан зальтдаггүй байх нь чухал билээ. Бөхийн өргөөнд суусан үзэгчид ундааны саваар дэвжээг дүүргэх үзэгдлийг анх удаа хайртай аваргаа өмөөрөн гаргасан ч манай цэц нар уламжлал ёсоороо буруу шийдэж манай аваргыг хохироов... хамгийн гол нь унасан гэдгээ мэдэрмээр энгийн барилдаан өрнөж, барилдаж байгаа Доржсамбуу бүү хэл үзэж суугаа бүх үзэгчид ч харчаад дургүйцэж байхад тэрээр тоохчгүй тахимаа авалгүй туг тойрсон юм. Энэ тэгээд нөгөө айхтар жудаг нь юм байхдаа... аварга маань хайтртай бор дээл тэргүүтэй хэрэглэлүүдээ цуглуулж аваад бөхийн өргөөнөөс хурдан хурдан алхаж гарахыг завдаснаа зог тусав... “луйвардуулсан ч, би чинь Монголд хамгийн олон дэмжигчтэй аварга хүн шүү дээ...” гэж бодсон биз... тэдэнтэйгээ цугтаа баярлахаар эргэв... энэ зуур замаасаа хүнээс бичлэг авч үзээд... хөлийн цэц Дагвасүрэн гуайд үзүүлэн тайлбар хийснээ... шийдвэр нэгэнт гарсан тул Монгол барилдаанаа хүндэтгэн аварга хүний ёсоор Доржсамбуу дуудаж ирүүлээд тахимаа өгөв... “би давсан ч Монгол барилдаанаа хүндэллээ шүү“ гэж цэц Доржсамбуу 2-д хэлсэн биз. Дараагийн даваанд Доржсамбууг гарахад ч хүмүүс түүнийг харааж, саваа шидсээр л байв... Манай аварга бол бахархам сайхан зан чанартай Монгол бөх билээ. Тэрээр үнэн шударгын төлөө тэмцэж, элт буруу шийдвэрийг эсэргүүцдэг, нэхэл хатуутай нэгэн болохоос хэзээ ч хүнээс даваа луйвардаж аваагүй ухаантан, шударга хүчтэн билээ. 1998 онд бөхийн өргөөний нээлтээр манай бөхийг даваагүй байж туг тойрсон Бат-Эрдэнэ, 1999 оны цагаан сараар уначаад давсан хэмээн гүрийсэн Цэрэнпунцаг (Гантогтоход бас 2000 оны наадмаар мулайсан), наадмын талбай дээр унасандаа уурлаж ялагчаа өшиглөх нэгэн, энэ удаа уначаад улаан цайм даваа луйвардах Доржсамбуу нар жудагтай юу энэ бүхэнд хохирогч (Пунцагаас бусдад) болж байсан Сүхбат аварга жудаггүй хүн болж таарч байна уу... Мөнх-Эрдэнэ арслангийн хүслийг биелүүлэн давуулахдаа тэрээр гомдолтойгоор ч гэсэн эр хүний ёсоор тахимаа өгч л байсан (1997 он), Доржсамбууд энэ удаа улайтал нь бичлэг үзүүлж байгаад тахимаа өгчил байна... үзэгчид түүнд нижгэнэтэл алга ташин талархал илэрхийлсэн... өөрийг нь өшгөлчөөд таахалзан зогсож байгаа хүнийг дараа даваанд өөрөө барилдаж чадах эсэх нь эргэлзээтэй байхад ч Өсөхбаяраас тахим авачаад үнсжил байсан (тахиж битгий шившиг болоорой гэж сэтгэлдээ шивнэсэн биз), Өсхөхбаярыг гэмтэлтэй байж байгаад эдгэрч ирээд бөхийн өргөөнд барилдаан үзээд суухад нь манай аварга орж ирэнгүүтээ шууд түүн дээр очиж ах аваргын ёсоор үнсэж, илааршсанд нь талархал илэрхийлэхэд бөхийн өргөө тэр аяараа нүргэлж байв... Өсөхбаяр улайж байв... түүнийг аймаар өшгөлснөө санаа байлгүй дээ.
2004 оны наадам миний амьдралдаа үзсэн хамгийн сайхан наадам. 7 сарын 10-ны өдөр уралдсан даага, шүдлэн насны морьдын урладаанд манай аваргын ах Агваансамдангийн Батсүхийн уясан гал шарга даага, мөлүү хул шүдлэн (ерөнхий сайд байсан М.Энхболдын) 2 нь түрүүлж... 11-ний өглөө түүний хүргэн ах Э.Эрдэнэчулууны “Амгалан төрийн алтан магнай” шарга азарга нас нийлсэн жилээ азарганы анхны түрүүгээ (бага насандаа 2 удаа түрүүлсэн, өнөө жил 2009 онд түрүүлснээр нийт 6 удаа улсад түрүүлсээд байна) түртэж манай аваргын хувьд ёстой наадмын од нь гийж, “өм” нь нээгдсэн өдөр байв. “Наадам өнгөө дагадаг” гэж өвөгдийн үг байдаг... 12-нд бөхийн дэвжээнээ далай аварга Сүхбат (далай аварга цолоо луйвардуулсан) гялалзсан сайхан амжилт гаргав. 4 даваанд түрүүчийн 2 жилийн түрүү бөх Өсөхбаяр аваргыг манай бөхийн гарын шавь Дундговь аймгийн начин Пүрэвжав давснаар наадмын өнгө ерөнхийдөө ойлгомжтой болов. Алдарт бөх “Хур харцагын” нутгаас дахин төрсөн хур харцага буюу улсын харцага цолын болзлыг биелүүлээд байгаа Пүрэвжав шавиараа манай аварга торолгүй давдаг 7-гийн даваагаараа давав. Цэрэнпунцаг гарьд 5-ын даваанд Өсөх-Ирээдүй хэмээн Сэлэнгэ аймгийн арслан амалж даваад начин болголгүй буцаасан юм. Сүүлд Сэлэнгийн унаган хүү миний хуурай ах Мөнхболд маань “5-ын даваанд Сүхбат аварга Доржсамбууг давж гарч ирсэн Завхан аймгийн заан (Пунцагтай нэг нутаг) И.Батсайхан амалж авахад, Пунцагаа амаа буцаахыг хүсэхэд нь аварга зөвшөөрөөгүй тул зөрүүлээд аваргын шавь Өсөх-Ирээдүйг Пунцагаа амалж давсан” гэж ярьж байлаа. Ийм шалтгаанаас ч болсон уу, угаасаа дийлэхээ байсан бөгөөд барилдаан удаашраад шуудагдвал хялбар унах байсан тул эртхэн барилдаанаа дуусгая гэж бодсон уу... юутай ч түрүү даваанд Бат-Эрдэнэ аваргын ээлжит нэгэн жонхууны ачаар сүүлийн удаа шөвгөрч буй Цэрэнпунцаг гарьд манай аваргыг бараг л зодох шахаад хөөж гарав... наадмын талбайг хэд тойруулж хөөсний эцэст золгох болж... золгонгуут анхны хүрэлтээр л манай аварга давж төрийнхөө их баяр наадамд 3 дахь удаагаа үзүүрт шалгарав. Нөгөө талаас мөн л түүний хадам дүү Гантогтох Сумъяабазарыг хүч бяраар ааглан, шуудагдан голлон дайрч, 4 хөллүүлээд ард нь гарч даваад 3 дахь удаагаа түрүү булаалдахаар гарч ирэв. Энэ 2 бөх бол унаган багаасаа нэг доор хамтдаа бэлтгэл хийсэн “алтан хослол” билээ... 1998 онд хоюул амжилтгүй барилдан 6, 7-гийн даваанд цуваран унасан бол 1999 онд мөн адил 6 дээр хоюул унасан, 2000 онд түрүү булаацалдсан бол, 2002 онд шөвгийн 4-д хоорондоо барилдсан, 2003 хоюул амжилтгүй барилдсан бол өнөө жил хоюул амжилттай барилдан түрүү булаацалдахаар шалгаран үлдэв. Байнга цуг блтгэл хийж, нэг галд гардаг тул бэлтгэлжилтйин байдлаас болж хоюулаа зэрэг сайн эсвэл хоюулаа зэрэг муу барилддаг гэсэн үг. Нэг нь л уначвал нөгөөд сэтгэл санааны хувьд болон биеийн хүчний (айлын бөхтэй хүнд барилдаан хийх) хувьд их дарамт ирж байнга бүтэлгүйтдэг юм. Харин энэ шийдвэрлэх барилдаанд аварга хүний бас нэгэн нандин чанар харагдсан, “аварга аваргаараа төрдөг” гэж аварга хүн (Мөөеө аварга) хэлсэн байдаг... Эцсийн барилдаанд сайн төвлөрч, сандралгүй тайван барилдаж заавал “түрүүлдэг”. Дамдин аварга үзүүрлэж үзээгүй байхдаа 5 дараалан түрүүлж сүүлд цагийн эрхээр хэд үзүүрлэсэн, Мөнхбат аварга үзүүрлэх нь бүү хэл шөвгөрөөчгүй (спардкадаар авсан заан цолтой) “бярандаа буйлж” байхдаа 5 дараалж түрүүлсэн бол, Баямөнх аварга 10 түрүүлэхдээ 3 хан үзүүрлэсэн (2 нь нялх ногоо байхдаа, нэг нь хулхидуулсан!!! 1974 он), Баагий аварга ч 11 түрүүлсний эцэст цагийн эрхээр ганц үзүүрлэсэн (2001 онд) зэрэг нь аварга хүн гэж хэн бэ? гэдгийг харуулна. Манай аварга ч энэ Дархан аварга бөхчүүдийн “бичигдээгүй” хууль ёсоор улсад үзүүрлэлгүй барилдааны замналаа дуусгасан юм. Ганаагыг шуудгийг урдаас барьж хүчийг нь хорьж барьж байгаад баруун талаараа мордох гэж хуурч байгаад зүүн тосгуулж хавираад л давав. Төрийн наадамд 3 дахиа түрүүлж ном ёсороо өгдөггүй далай аварга цолыг нь “ингээд далай аварга өгөхгүй мулай” гэсэн байртайгаар л авав. Наадмын индэр дээрээс түүний хэлсэн үг амжилт гаргахаар тэмүүлж буй хүн бүрийн хувьд цээжилж авч, алтан дүрмээ болгон даган мөрдмөөр ёстой л нэг ”Монгол аварга” хүний үг байлаа. Далай даян аварга маань: “Би зөвхөн энэ ялалтын төлөө л ноднингийн 7 сарын 12-оос өнөөдрийг хүртэл бүтэн 365 хоног бэлтгэлээ шаргуу хийлээ...”
2004 оны намар болсон уламжлалт нийслэлийн өдрийн барилдаанд манай аварга маань Өсөхбаяр аваргатай үзүүрт үлдээд, шууд золгоё гэж санал гаргаад золгож, давхар шуудагдав. Ингээд шууд л хөлөөрөө хашиж мордоод хэт илээрхэн хаяхад нь би “манай аварга ч аргагүй л тасархай аварга юм даа, түрүү жил 66 шуудагдаад хаяж чадаагүй дээрээ дүгнэлт хийж бэлтгэлээ сайн хийсний үрээр Өсөхөөг шуудагдаад ч ийм амрхан хаядаг болчиж” гэсэн сэтгэгдэл төрж байлаа. За ингээд 2005 оны цагаан сар болж манай аварга маань харин 5-ын даваанд у.н Сумъяабэйсийг шахаж татах гээд хөл алдан яалт ч үгүй унаж барилдаанаа дуусгав. Харин манай мартагдсан дууль 2-р Бат маань энэ цагаан сард шөвгийн 4-д шалагарсан нь түүний аймгийн арслан (1998 он) цолтой байхаасаа хойш цагаан сард үзүүлж буй хамгийн том амжилт нь билээ. Улсын наадамд харин манай Ганбат 6-гийн даваанд олон жил заан цолны төлөө тэмцэж буй Мягмарсүрэн найздаа даваа ахиулж өгөв. Харин энэ наадмын өмнө ерөнхийлөгийн зарлиг гарч “Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх Агваансамдангийн Сүхбат таныг 20 ба 21-р зууны заагт Монгол бөхийн торгон ногоон давжээнээ нэгэн “үзэгдэл” болон тодорч бөхөд хартай олон мянган ард түмнээ баясуулан цэнгүүлж, төрийн наадамд 3 удаа түрүүлсэн их амжилтыг тань үнэлж Монгол улсын үндэсний спортын гавьяат тамирчин цолоор шагнав” гэснээр манай бөх үндэсний спортын гавьяат тамирчин болов. Үндэсний бөхийн спортын гавьяат тамирчин өгөх нь зүй ёсны хэрэг харин яагаад дөнгөж одоо гэж, чөлөөт бөхийн ОУХМ цолд хүрч, сүмо барилдааны “дэлхийн хошой аварга” болж байсан хүнийг хэдэн жилийн өмнө энэ бүх амжилтуудыг нь хамтатган дүгнээд гавьяат болгож болоогүй гэжүү... Их спортод гаргаж байсан энэ амжилтууд “ДЭЛХИЙН 2 УДААГИЙН АВАРГА” цол тийм хямд зүйл гэж үү?... 2005 оны наадмын 7-гийн даваанд Баагийн аварга мөн л Мөнхбаатарт бууж өгсөн (7 жил ДАРААЛАН худлаа барилдав ) ба манай аварга Мягмарсүрэн, Рагчаа нараас ам сонгон барилдах болов(цаана нь Өсөхөө, Сумъяа, Ганаа 3 байгаа). Хавар 2 өдөр дараалан болсон барилдаанд эхний өдөр манай аварга Рагчаа начинг барьцгүй хавирч хол даваад, маргааш нь барьц шодуулан унаж байсан удаатайг бөгөөд Мягмарсүрэнд унасныг нь бодоод бодоод ололхгүй суух зуур аварга маань Мягмарсүрэн амлан барилдаад унав. Ийнхүү 2000 оноос өнөөдрийг хүртэл он хүртэл ёстой л нэг үеэ манлайлан барилдахдаа ийм доор даваанд унаагүй байсан аварга маань шороодож Монголчууд 4 заан төрснөөс (2001 он) хойш 4 жилийн дараа шинэ заантай болов.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby asa » Fri Aug 21, 2009 10:25 am

Умшмаар л байна. Доонч хэсэгхэн газрыг нь гүйлгэсэн чинь "давс" нь хэтийдчихсэн болтой. Болилоо.
"Тогооч болох гээд байгаа юм бол Давсаа тааруулж сурмаар даа"
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Fri Aug 21, 2009 10:30 am

....................Миний “жинхэнэ бөх” 8-р бүлэг

8. “Юм бүхэн цаг хугацаатай.“

За ингээд 2005 оны наадам дууссаны дараачаас эхлэн манай аварга маань нөгөө алдарт бүтэн жил шаргуу бэлтгэл хийдэг нь хөдөлсөн юмуу гэлтэй барилдаануудыг машиндаж гарав. Намар ойрмогхон болсон 4 барилдаанд дараалж түрүүлснийхээ дараа тэртээ 2 удаа дэлхийд манлайлж байсан сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор одов. Энэ тэмцээнээс хүрэл медаль зүүж ирсэн боловч, мөнгөн медалийн төлөө барилдаанд мөрөндөө гэмтэл авсан юм. Ирээд 2006 оны 1 сард ёстой гайхамшигтай мэдээ дуулдав. “2 далай аваргын халз барилдаан” гэж сайхан юмыг нөгөөн олон дампуурсан хадгаламж зээлийн хоршоонуудын нэг нь зохион байгуулав. Шинэлэг арга хэмжээгээр дүүрэн энэ барилдааны хувьд бүх зүйл урьдаас төлөвлөгдсөн 3 удаа барилдуулахаар зохион байгуулагдсан байв. Ийм ч учраас 2 далай аварга нэг нэг удаа сул даваа бие биедээ өгч ялагчийг шийдвэрлэх сүүлийн барилдаанд гарах болов. Энэ барилдааны шагналын сан 30 сая төгрөг ба ялагч нь (2:1, 3:0 байхаас үл хамааран) 80%-ийг нь авах ёстой байв. Мань мэтэд бол тэр мөнгө ямар хамаа байхав гол нь л барилдаан бас үр дүн чухал байв. Энэ барилааны үеэр 2 аваргын зодог шуудагны дуудлага худалдаа, 2 аваргын тэмээний ясан (Буур аваргын зээ) болон үхрийн ясан сийлбэрийнх дуудлага худалдаа болж улсын цолгүй бөхчүүийн барилдаанд манай аваргын шавь “танк” хочит а.а Ж.Отгонбаяр үзүүрлэж байв. Энэ барилдааны үеэр цагаан сараас бусад үед бараг дүүрдэггүй бөхийн өргөө жирийн үеийхээс хэт өндөр үнэтэй билеттэй үед дүүрч билээ. Үнэхээр сайхан тэмцэлдээн бол энэ байлаа. Аварга маань мөрний гэмтэлтэй байгаа тул би хүмүүстэй бооцоо тавихаас татгалзав. Уг нь бол ямар ч хүнтэй аваргынхаа төлөө бол бооцоо тавихаас буцах хүн биш л юмсан. Манай аваргын хувьд бол Өсөхбаяр аваргыг 2003 оны наадмаас өмнө улсад 3 удаа, цагаан сард 3 удаа ... гээл хөврөнө, би лав ганц удаа унасныг нь санаж байна, 2 бөх хоюул заан байхад нэгэн удаа Өсөхөө давуулж гуядаад давж билээ. Харин 2003 онд наадмаар барилдаж байхад нь “бөх хэт мэдэгч” Чанарав гуай “Өсөхбаяр чинь энэ жил харин зочоо багатай зөв барилдаж байна даа, урьд жилүүдэд дэмий сандарсаар амархан унадаг байсан” гэж хэлж байсан нь 2 бөхийн тов тодорхой харьцуулалт бөлгөө. Харин 2003 оны намраас Өсөхбаяр цолондоо хүрч итгэл суухын хирээр сайн өрсөдөж энэ 2 бөх намаржингаа л түрүү булаацалдсан санагдана. Лав л нэг удаа 4:4 боллоо гэж байсан, их л ширүүн сайхан өрсөлдсөн дөө (би оюутан болоод айлын карма өрөөнд телевизгүй нэг жил суусан юм). 2004 онд Өсөхөө аварга гэмтээд, мөн олимп гээд энэ 2 бөх цөөн таарсан байх Боохой Данзан арслангийн барилдаан болон нийслэлийн өдрийн барилдаанаар манай аварга давсан харин 2005 онд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд манай аварга барьц шодож даваад түүнэс хойш таараагүй юм. Ингээд сүүлийн шийдвэрлэх барилдаан мөн удааширч харин 2 аваргын өөрсдийн зохиосон дүрмийн дагуу хураадаад давсан нь давхар шуудаг, нөгөө нь барьцгүй байдлаас эхэлж барилдаж байв. Ингээд удаан барилдасны эцэст Өсөхбаяр аварга давж ялагчаар тодорсон билээ. Энэ бол Өсөхөө аварга манай аварыг 2 дахь удаагаа дийлж буй томоохон ялалт нь билээ.
2006 оны цагаан сарын барилдаан гэж бөөн жүжиг болж УИХ-ын эрхэм гишүүн Бат-Эрдэнэ аварга түрүүлэв. Сумъяабазар Өсөхбаяр нар наадмаар даваа ахиулж байсан ачийг нь санах мэт үсрэн унацгаав. 12 удаа ард түмнээ баярлуулан түрүүлж байсан цагаан сардаа 13 дахиа түрүүлэхэд нь үзэгчид зүгээр л хайр найргүй харааж ундааны саваар нүүрлээ нь хусаж хүлээж авав. 7 жил наадамд хийсэн үйлээ ийнхүү эдлэх мэтээ. Дэд тэргүүн Данзан сандран захиалгаар мэт “Баагий аварга хэнээс ч даваа гуйгаагүй, зүгээр учраанууд нь унаж өгсөн... наадмаар хэнд ч бууж өгөхгүй та нар сайн бэлдээрэй...” гэх зуур би Баяржавхлан 6 давчвал тэгээл Баагийн аварга түүнийг заан болгож өгч таараа ш дээ 2003 оны 7-гийн давааны өрөө бодоод гэж санав. Гэтэл өдөр тутмын сонин дээр “цагаан сард УИХ гишүүн түрүүлж байгаа юм чинь улсад ерөнхийлөгч Энхбаяр түрүүлж чадна” гэсэн утгатай егөөдөл гарч элэг авав. Энэ хавар Баяхнмөнх аварга тэргүүтэй хэсэг нөхөд Мэргэжлийн Үндэсний бөхийн холбоо байгуулна, үйл ажиллагаа явуулна гэж байхан давхив. Анхны барилдаан нь төв цэнгэлдэх хүрээлэнд болж байсан тул найзтайгаа очиж үзэв. Өөрийн аваргаа 2002 оны үед энгийн хувцастай явж байхад нь нэг харж байснаас бодитоор бол хараагүй надад аваргынхаа барилдахыг дэрэгдээс нь харах үнэхээр сайхан байлаа. Энэ барилдаанд манай аварга шөвгийн 4-д Доржсамбуу заанд бараг бодлоготойгоор шахуу шороодож, Доржсамбуу Ганааг мөн давснаар анхны барилдаанд түрүүлсэн бол Батзориг заан 1-ийн даваанд хамгийн эхэлж давж билээ. Мэргэжлийн бөхийн холбооноос зохион байгуулж буй уг барилдаан нь гаднаас хархад л гял цал хийсэн, шинэлэг эд байв. Засуул хөлийн цэцүүдийн хувцаснаас өгсүүлээд шинэ сайхан зүйл их байв... удаан барилдсан бөхчүүд “суран шахаа” гэх сүмогийн дэвжээ шиг бөөрөнхий дотор барилдах ба давалцах дүрэм нь яг сүмо шиг түлхэгдэн гарсан нь унах учиртай байв. Мөн 2 оос дээш даваа бүгд Монгол ёсоороо ам авч барилдах ба 6 минут барилдаад л элэг бүс сэнжиг, дан давхар золгоод л хаялцахгүй бол суран шахаандаа ордог байв (тунасан бөхчүүд 2 удаа дахвар шуудагддаг). Талийгч а.а Мөнгөнхуяг, у.х Баасандорж нар л нэг биш удаа суран шахаанд орсон санагдана. Даваа бүр мөнгөн шангал өндөртэй ба том цолтой бөх давбал их мөнгө авдаг байв. Энэ барилдаанд у.а Мөнх-Эрдэнэ, у.г Баяраа нарыг давсан залуучууд нэлээд их мөнгө цохисон санагдана. Мэргэжлийн бөхийн холбооны 2-р барилдаан спортын төв ордонд болж билээ. Дүрэм нь арай болосронгуй болсон суран шахаанд сүмогийн дүрмээр биш Монгол дүрмээрэ барилддаг болсон байлаа. Суран шахаанд орвол шагнал нь багсадаг байлаа, ийнхүү дүрмээр өндөр Дамба арслан мөнгөө хасууллаа гэхэд үзэгчид нир хийтэл инээж билээ. Би үзэхээр очиход аварга маань машинтайгаа дөнгөж ирж байв. Бараг л залуу бөх байхаасаа өмссөн малгай гутал 2-тоо их л хайртай... хөнгөн, биед эвтэйхэн гэж магтана, харин анх түрүүлснээсээ хойш өмссөн аз авчирдаг алдарт бор дээлийг Монголчууд хэзээ ч мартахгүй бизээ. Энэ маань миний биеийн хэвийг бүүр авчихсан өмсөхөөр “хаб” гээд л таараад сайхан ордог гэж ирээд л ярина. Харин манай эмэгтэй дүү: “ах нэг гэрийн өмдөө голоод ерөөсөө өмсдөггүй байсан юм, гэтэл тэр өдөр барилдаан үзэж ирчээд манай аварга яг ийм өмд өмссөн явж байна лээ, энэ муухай өмд биш юм байна гээд тэр өмдөө өмссөнөөс хойш урагдаж дуустал нь салаагүй дээ, Сүхбат аварга бор дээлнээсээ салдаггүй шиг л юм болсон” гэж хүмүүст ярьж намайг онигоо болгодог юм. Үзэгчдийн дунд хээв нэг хувцасаа солин өмсөх эгэлхэн аварга маань энэ барилдаанд ёстой тасархай түрүүлж харих ягаачгүй байна гэдгээ зарласан юм. Улсын хүчтэй начин Ш.Уламбаярыг барьцгүй хавираад л давсан бол үзүүр түрүүнд анхны барилдааны түрүү бөх Доржсамбууг давсан у.х Рагчааг дөнгөж хүрээд л, гарыг нь зөрүүлж татаж ард нь гараад л давж билээ. Манай аварга барилдааны төгсгөлд “6 минут ихдэж байна, одоо дэлхий дээр 6 минут барилддаг олипын төрлийн барилдаан ч алга” гэж бүх өрсөлдөгчөө будаа болгосон хүний дүрээр өгүүлж сууж билээ. Энэ миний аваргын дэмжигчийн хувьд бөхийн замналынх турш олон удаа баярласнаа отголж байгаа хэрэг гэж би яахан мэдэх билээ.
Монголчууд бидний өвөг дээдэс Их Монгол улсаа байгуулсны 800 жилийн ой, ардын хувьсгалын түүхэн 85 жилийн ойн баяр наадамд 1024 бөх барилдуулах бэлтгэлийг орон даяар хангаж (аймгуудын наадмыг урьдчилан хийж) наадам өргөн дэлгэр сайхан эхлэв. Мөн наадмын өмнө шийдвэрлэсэн нэгэн олны сонирхол татсан асуудал бол наадмаар 10 давж түрүүлсэн бөх яах бэ гэдэг асуудал. Үүнд наадмын үндэсний бөхийн салбар хороо тулсгайлан хуралдаж тодоос тод хариулт өгөв. Түрүүлсэн бөх нэг л цол ахина гэж, 2 далай аваргын аль түрүүлсэн нь даян аварга болно эсвэл арслан төрнө гэсэн үг билээ. Наадмын 2 дахь өдөр 5-ын даваа шувтарч начингууд төрж дуусав. Манай аваргын шавь нараас өөрийг нь өшиглүүлчээд хэвтэж байхад өргөөд явж байсан шавь нь болох Баянхонгор аймгийн арслан Сэр-Од у.н Адъяахүүгээр 5 давж начин болоод тахимаа ч авахаасаа өмнө аварга багшдаа ирж үнсүүлэн, нуруун дээрээ цохиулан буцаж гүйдэг “шинэ моод”-ыг анх тэлгэрүүлэв. Ингээд 6-гийн даваанд Сэр-Одыг авч давав. Наадам бүрээр 6-гийн даваанд шавиа авдаг нь тэртэй тэргүй Өсөхөөд унахаас цааш би л давчихъя гэсэн санаа юм шүү. Аваргын шавь нараас Амгаланбаатар начин у.з Бумбаяраар 6 давж харцага цолонд хүрэв. Харин энэ даваанд харамсалтай барилдаан болж шинээр начны болзол хангасан ц.а М.Батжаргал улсын гарьд Гантогтохыг давав. Би дээр нэгэнтээ манай аварга Ганаа 2 хамтдаа амжилт гаргадаг шигээ, нэг л муу барилдвал нөгөөдөх хэцүүддэг тухай жишээнүүд татан өгүүлснийг энд сануулах нь илүүц биз. Миний хүслэн болон 6 зааны үеийн шилдэг 4 төлөөлгч болох Сүхбат, Өсөхбаяр, Сумъяабазар, Гантогтох нарыг наадмын шөвгийн 4-д шалгаран үлдэж барилдаасай гэдэг байв. Энэ 4 бөхийн аль нэг 3 нь бол 4 удаа улсын наадамд шөвгийн 4д үлдэж байсан бол бүгд хамтдаа л үлдэж чадаагүй юм. Энэ наадмаар энэ 4 хүчтэн шөвгийн 4д үлдэх байх гэтэл манай барилддаг найз “тэр бүтэхгүй ээ, Сүхбат аварга л лав шөвгийн 4д үлдэж чадахгүй, саяхан бэлтгэл дээр гэмтэл авсан” гэж хэлж байв. Сар гарангийн өмнө л миний нүдэн дээр шуугиулж байсан (мэргэжлийн бөхийн холбооны 2 дахь барилдаанд түрүүлж) аваргаа тийм доор унана гэж би яаж итгэх билээ. Миний аль дээр хийсэн тооцоо ёсоор Баагийн аварга Баяржавхланг заан болгох боломж гартал 1-рт Батжаргал гэж муу өрсөлдөгч даваад гараад ирсэн, 2-р Мөнхбаатар гэж ноднин заан болгуулсан хүн байгаа тул түүгээр Баяржавхлангийн өрийг даруулж цайруулаад өөрөө цагаан сараар шившиг болсноо бодон цаашаа даваа бодохоор болж Батжаргалыг нухаж 7 давав. За ингээд би тооцоо хийв. Баагий аварга давсан бөгөөд Баяржавхлан Мөнхбаатараар заан болох ойлгомжтой ба 8 дээр түүнийг Баагий аварга хэвтүүлээд шөвгийн 4д манай аварга, Өсөхөө, Сумъяа нар үлдэнэ. Баагийн аварга мэдээж олон жил үзүүрлэсэн арслан болж чадахгүй яваа Сумъяаг арслан болгож өгнө, Өсөхбаяр аваргатай тунасан манай аваргын хувьд Өсөхбаяр барилдахын төлөө биш унахгүйн төлөө үзэхэд л манай аваргыг хангалттай их цуцаана, цаана нь гар амар Сумъяабазар... энэ жил түрүүлнэ гэдэг худлаа боллоо гэж бодох зуур Баагийн аваргын барилдааны харан зогсож байсан Сүхбат аварга Баагийн аварга туг тойрсны дараа шууд Амгаланбаатар шавиа заан болгож өгөөд буцав. За яахав наадам нэгээр дуусах бишдээ Сумъяа энэ жил түрүүлээд арслан болчоосой л гэж хүлээж сууя гэж бодонгоо наадмын тэмдэглэлээ үргэлжлүүлэхдээ юу гэж бичих билээ гэдгээ бодов... манай аварга маань унаж сэтгэлийн хүнд дарамтанд байх үед наадмын талбайд үл мэдэгдэх нэгэн мэдэгдэл уншигдаж, Сүхбат аварга маань засуул Пүрэвийг чирч гулдран 9 хөлт цагаан тугны зүг алхана... “ард түмэн минь намайгаа өршөө... аавын минь оронд аав болж өдий хүртэл намайг тэтгэсэн ачит багш минь намайгаа өршөө... бөхийн спорт хэмээх хэцүүхэн спортоор хичээллэн 20-иод жил болж та бүхэнтэйгээ хамт наадлаа... олон удаагийн хүнд бэртэл гэмтэл маань удаан эдгэрч цаашид барилдахад бэрх болсон тул...” хэмээн цааш үргэлжлэх энэхүү гайтай эмгэнэлийн гэмээр мэдэгдэл намайг бүр нэг мөсөн шороонд булах мэт санагдав... худлаа байлгүй дээ л гэж байн байн бодно... цэлмэг тэнгэрээс аянга буух мэт энэ аймаар мэдээ...хаа сайгүй эмгэнэн гашуудах наадамчид... юу болоод байгааг үл ойлгох мэт зогсох Бат-Эрдэнэ аварга Өсөхбаяр аварга Сумъяабзар гарьд... Их багшийнхаа зүүн өвдөгнөөс эртний заншлаар адис аван энгэрт нь наалдан жааахан хүүхэд шиг л цурхиран уйлах миний “жинхэнэ бөх”... энэ бүгдийг харж чадалгүй зайгаа аван бултах Цэрэнтогтох аварга, малгайгаараа нүдээ мөн нулимсаа нуун уйлах Гантогтох, бараг босож ч чадахгүй уйлан суух Пүрэвжав харцага... хэдхэн хормын өмнө баярлаж байсан наадамчид юу болов гэмээр байдал... хэзээ ч мартахгүй санаж явах эмгэнэлт дурсамж... юу гэж тайлбарлах болоо гэсэн хүлээлт...дахиад барилдах байлгүй дээ, бидний сайн мэдэхээр Жордан ах гуай хэдэн удаа зодог тайллаа даа гэсэн бодол...уйл ч чадахгүй, юу болоод байгааг ч ойлгож чадахгүй, хоол ч орохгүй мэлрэх түүний үнэн ч дэмжигч...
“юм бүхэн цаг хугацаатай” миний сайхан барилдах ч цаг хугацаатай... одоогийн маань барилдаан залуугийнхаа барилдааныг гүйцэхээ байж... өнөө жил бэлтгэлээ сайн хийж байгаад сайн барилдая гэж их хичээлээ...даан ч бэртэл гэмтлээс болж бэлтгэлээ санасандаа хүртэл хийж чадахаа байлаа... түрүү үзүүрт хүрэхгүй л бол би барилдах хэрэггүй... хэн нэгэн хүний давааг ахиулж өгдөг бөх баймааргүй байна... Шавь нар маань намайг орлож сайхан барилдацгаах болно, тэднийхээ төлөө л үлдсэн амьдарлаа зориулна даа... хэмээх тайлбаруудыг наадмын талбайгаас телевизүүдэд өглөө... мэдээж дөнгөж зодог тайлаад, наадмын талбай дээрээ бас бус тэмцлийн улмаас зодог тайллаа гэж хэлэхгүй нь ойлгомжтой... баярн өдөр ийм маягаар л аргалж өнгөрөөнө... яг яагаад зодог тайлав? Юуны улмаас ийм шийдвэр гаргав, хэн нөлөөлөв...? үүний дараа нэг завтай цагтай тайлбарлажил таарна... харин зарим нэг “малууд” эхлээд зодог тайлахдаа бие өвдлөө гэчээд сүүлд нь өөр юм ярвьсан, цол гуйсан энэ тэр гэж ярьж өөрийгөө мал гэдгээ гайхуулдаг... бид бүхний амьдрал, бидний бүх зүйл дээр нь нэмээд Сүхбат аваргынхаа сайхан барилдааныг харан суух маань ч цаг хугацааны хязгаартай юм даа... “ЮМ БҮХЭН ЦАГ ХУГАЦААТАЙ” гэж...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Fri Aug 21, 2009 10:36 am

....................Миний “жинхэнэ бөх” 9-р бүлэг

9. Шавьтай бүхэн үргэлжилдэг.

Зодог тайлсны дараагаас л манай аваргыг тойрсон янз бүрийн сайн муу яриа тэртэй тэргүй л сэтгэлийн дарамтанд амьдарч буй намайг бүүр залхааж гүйцсэн... тэгэхдээ дахиж барилдана гэж би л хувьдаа бат итгэлтэй байсан... харих шинж илрээгүй 35 настай залуухан аваргаа дэмжигч олноо баярлуулан наадмын дэвжээнд зодголох бөгөөд дахин түрүүлж авах ёстой дархан аварга цолоо авна гэж итгэж байв. Ардын хувьсгалын наадамд 3 ба түүнээс дээш түрүүлсэн хүн 8 л байдаг юм шүү дээ... 1, 2 жил амарч бэртэл гэмтлээ бүр мөсөн идгээгээд, энэ их тэмцлийнхээ хүнд дарамтнаас бүрэн ангижраад, даян аварга цолоо авчаад наадмын талбайдаа дахин гарна гэж би мөн ч их хүлээсэн дээ. 2007 оны цагаан сараар нэлээд хугацаанд олны нүднээс далд амар ч байсан аварга маань бөхийн өргөөнд орж ирэхэд үзэгчид баярлалдан бараг л бөхийн өргөөг нураах шахсан... тэрээр “ирээдүйн аварга” хэмээх шинэ шагнал бий болгож буйгаа дуулгаад “олимп” хэмээх сургууль байгуулан Монголоос олимпын аварга төрүүлэхийн төлөө, шинжлэх ухааны үндэслэлтэй, нягт нарийн бэлтгэл сургуулилтын доор ажиллахаа дуулгав. Түүний “олимп” сургууль амжилттай ажилж О.Пүрэвбаатар гавьяатын дасгалжуулсан залуучуудын баг нь чөлөөт барилдааны өнөө жилийн улсын аварга багаар тодорч... жүдо, самбогоор ч өндөр амжилт гарган, үндэсний бөхөөр хэд хэдэн улс аймгийн цолтон төрөөд байна. Манай аваргаас хамгийн анх “ирэдүйн аварга” шагналыг нь хүртэж байсан Даваабаатар одоо улсын харцага цолонд хүрч, багшийнхаа ид үеийг үзэгчид олондоо санагдуулан, энэ цаг үед Монголд барилдаж буй бөхчүүдээс хамгийн уран барилдаантай бөх гэгдэж байна... Түүний гарын шавь нараас у.з Амгаланбаатар, у.х Пүрэвжав (харцагаа баталж 3 шөвгөрсөн), у.х Батбаатар, Даваабаатар, у.н Отгонбаяр, у.н Олзгэрэл, у.н Алтансүх, у.н Насандэлгэр, у.н Сэр-Од... зэрэг болон аймгийн алдар цотой цаашдаа өсөх ирээдүйтэй олон залуучуудын дээр түүний манай аваргаар бөхийн эрдэм заалгаж нэгэн үед багш шавийн барилдлагатай байсан олон бөхчүүд улс аймгийн цолонд хүрээд байна. Баянмөнх аварга нэгэн удаа “намайг 20-р зууны шилдэгээр тодруулсан ард түмнийхээ ачийг 21-р зууныг шилдгийг бэлтгэж өгч хариулна” гэж байсан бол түүний шавь Сүхбатын гар дээрээс Монгол улсын 21-р зууны шилдэг бөх, бөхийн зүтгэлтэн лавтайяа төрөн гарах буйзаа... сайн сайхан бүхэн мөнхөд үргэлжилж байх болтугай... “үндсэтэй бүхэн дэлгэрч, үртэй бүхэн жаргадаг” жамаар олон сайхан шавьтай хүний үйл хэрэг үүрд тасралтгүй үргэлжилдэг бөлгөө... түүний шавь нараас ирээдүйн аваргууд болон авч чадаагүй үлдээсн ганц цолыг нь ч авах бөх төрөх болтугай... хамгийн гол нь шавь нар уран сайхан барилдаанаар ард түмнээ баясгах хийгээд, шударга үнэний туйл болон Монгол наадмын дэвжээгээ өнөд хайрлан хамгаалж явна бизээ...
Аваргыг маань одоо ч барилдах гээд гараад ирэхэд нулимас унаган, хормой тосон угтах дэмжигчид нь 80 настай буурлаас эхлээд түүний барилдааныг харж байсан бяцхан хүүхдүүд хүртэл маш олон байгаа билээ. Би лав заримдаа доогуур даваанд унасан ч яахав ганц барилдчихаасай гэж өөрийн эрхгүй хүсэх үе байдаг ч манай аварга хэзээд үнэн шадарга тэмцэл, хөдөлмөрч зүтгэлийн манлай, уран хурц барилдааны жишээ болон ард түмэндээ үеийн үед “үүрдийн цэл залуухан 35 настай аварга” хэвээрээ үлдэг дээ гэсэн бодол маань давамгайлдаг болсон доо.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Fri Aug 21, 2009 10:48 am

....................Миний “жинхэнэ бөх” Төгсгөл бүлэг

10. Миний мэдэх “жинхэнэ бөх” маань хэн байв...хэн байна...хэн байхав...

Би гэдэг хүн анх ухаан ороход л Сүхбат гэж хүн миний нүдэн дээр минь байсан, би түүнийг “жинхэнэ бөх” гэдэг бол энэ хүн юмаа гэж хэнээр ч заалгалгүй өөрөө ойлгож авсан.
Хүн өсөн дэвжихийн төлөө яаж зүтгэж тэмүүлж болохыг бодитоор харуулж, түүнээс нь үлгэр аван би өөрөө ч ялагч байхын төлөө хамт тэмцсэн... миний бөх ч ялсан... заан болсон... үеийхнээс урьтан арслан, аварга, далай аварга, даян аварга болж үеэ манлайлсан... би ч ялсан... хэрэндээ л өөртөө таарах амжилт гаргасан...
Үнэн шударга барилдааны туйл болж, уран сайхан барилдаантай, хүн дийлэхээ байталаа хариагүй байхдаа зодог тайлж хойч үеийн бөхчүүдэд... шударга биш барилдахаыг завдагч нарт үлгэр дурайлал болон үүрд идэр залуухан шуугиулж явсан үеэрээ үлдэхийг эрхэм болгосон. Яагаад ч 4 давж чадахааргүй хөгшин 4 даваад байдаг байсан үе манай аваргын үеэр дуусгавар болж дахин Монгол наадмын дэвжээнээ шударга бус барилдаан цөөн болно, үүнд манай аваргын нөлөөлсөн нөлөөлөл туйлын их болохыг цаг хугацаа харуулана биз ээ. Одооны түүний хийж буй шударга барилдааны төлөөх тэмцэл, шавь нараа бэлтгэж байгаа үйл хэрэг хэдхэн жилийн дараа л үр дүнгээ өгнө. Түүний шавь нараас одоо хамгийн сайн барилдаж буй Пүрэвжав харцага бөгөөд ирээдүйд хамгийн сайн брилдах нь Даваабаатар гэж харагдаж байна. Миний дэмждэг Ганбат заан маань өдгөөгөөс 10 жилийн өмнө миний нүдэн шуугиулсан сайхан барилдаан үзүүлж Ламын гэгээний даншигт түрүүлж байсан бол өнөө жил Даваабаатар өөрийн ширүүн өрсөлдөгчид болох Ду.Батбаяр начин, Рагчаа заан, Батбод харцага нарыг шороодулан түрүүлээд байна. Би бээр түүний үнэн ч хөгжөөн дэмжигчдийн нэг болоод байгаа бөгөөд нөгөө л Сүхбат аваргаа улсад түрүүлэхийг хоног тоолон хүлээдэг байсан шигээ л түрүүлүүлчих тухай тооцоо энэ тэр хийгээд л хоног тоолж байна. Аваргатай маань төстэй барилдааны арга барил, хандлагатайн дээр ижилхэн зан араншинтай бөх юмаа гэж бодогддог юм. Харин нөгөө Батаа буюу Ганбат заанаа ч дэмжихээ мартсангүй, аваргаа зодог тайлснаас хойш мэдээж Ганбатыгаа л идэвхитэй дэмжлээ. 11 жилийн өмнө аймгийн арслан цагаан сард үзүүрлэж байхад нь мөн ч олон удаа түрүүлнэ дээ гэж бодож байсан, тэр хүслийг маань хожуу ч гэсэн биелүүлж өнөө жил цагаан сарл түрүүллээ. Биеийнх гэмтэл бэртэл сайжирж мөн үеийн бөхчүүд нь харих тэр үест бусдаасаа хамгийн залуу нь болох Ганбат маань одоо сайхан л барилдаж байна... улсад 2 удаа заанаа баталж, Монгол Улсын хамгийн шилдэг болчихоод л байгаа...
Монгол наадам мэдээж өөрийн уламжлалыг хойч үедээ өвлүүлэн, цаг үетэйгээ хөл нийлүүлэн баяжин хөгжсөөр л байх болно...Монгол бөхийн түүхнээ харин Агваансамдангийн Сүхбат гэж нэгэн энгийн мөртлөө эгэлгүй эрхэм “тодоос тод” гэрэлт од болон үүрд дурсагдах болно. Түүний уран сайхан, ухаалаг хурц барилдаан, Монголын бөхийн жөгжлийн төлөө өөрийн бөхийн замналаараа дэнчин тавин хийсэн бүхнээр нь ирээдүй бахархана гэж би итгэдэг. Өөрийн үйл хэрэг, шавь нарынхаа амжилт, өөрийн гаргасан гялалзсан сайхан амжилтаараа рекорд амжилт тогтоосон том том дархан аваргуудынхаа зиндаад, тэдэнтэйгээ хамт үеийн үед дурсагдсаар, магтагтсаар байх болноо...
Аварга маань зодог тайлууд түүнд ямархуу хэцүү байгааг, юу гэж тайлбарлах урчаа ч олохгүй мунгинаж явахад өнөө өвөл дуучин Жавхлан гэгдэх энэ үеийн одонцор залуу: “Би дуу дуулахгүйгээр 7 өдөр...тэр бүү хэл нэг өдөр ч амьдарч чадахгүй... гэтэл Сүхбат аварга маань өөрийн дуртай ажлаа, насан туршаа хийсэн ажлаа хийлгүйгээр 2 жил гаруй боллоо... энэ хүн юу гэж боддог юм бол доо... гэж санаад би түүнд зориулж нэг дуу хийсэн юм” гээд “Нууцхан сэтгэлийн үнэн” хэмээх дуу толилуулсан юм... аваргаа их санасан болоод ч тэрүү, хэтэрхий олон шүлэг мэддэг надад хүртэл энэ дууны үг их таалагдсан юмаа...
2009 оны 8-р сарын 14-өөс 20н.

Бүүвэй аяланхан мэлмэрүүлдэг эжийтэй билээ би
Бүс нь чанга, ухаан хурч өндөр хөх эцэгтэй билээ би
Уран биелгээний аясаар намилзан долгиотох угаасан устай билээ би
Уянгат хуурын эгшигээр зэрэглээтэн мяралзах унасан газар шороотой билээ би

Хааяа хааяахан сэтгэл минь сэмрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэслэх юм даа...

Уяран хайрланхан ард үлдсэн эгэлхэн мөчүүд минь
Ухаант ардын минь итгэлд хүрээ болов уу, яагаа бол...
Унаж, босож, тэмцэж үнэнтэй нөхрөлсөн андуухан энэхэн заяа минь
Унаган төрлөх нутаг, гэгээн өвөгдийн ариун ёсонд таацаа юм болов уу...

Хааяа хааяахан сэтгэл минь сэмрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэслэх юм даа...

Урсах ганц хоромд ч олныг минь уйтгар нөмөрвөл
Мянган хоног зүрх шархалж нэг л гундуухан гэлдэрнэм бишүү би
Иргэх нэгээхэн цаг дор хөх Монгол минь жаргалын нартай мандвал
Айсуу буман өдрөө тайван амгалан, уужим тэнэгэр алахнам бишүү би

Хааяа хааяахан сэтгэл минь дүүрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэвжих юм даа...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Бамбууш » Sat Aug 22, 2009 9:38 am

Хэлэх үг ч олдохгүй байна. Үнэхээр гайхалтай өөр юу хэлэхэв....
Дэндүү
Нулимас хуртал авдаг байна шд. :eek: :-D
ГАЦААНАА wrote:Сүхбат аваргын маань үнэнч хөгжөөн дэмжигч, бөхийн өргөөнд үргэлж аваргын арын суудалд суудаг (Алтангэрэл гуай гэдэг санагдана), аварга бөхийн өргөөнд орж ирэх бүрдээ үнсүүлдэг “азтай” эмээ: “Би Гантогтох тэр 2ын тэврэлдээд уйлаад зогсож байгаа бичилгийг байнга үзэж уйлж суудаг даа...” гэж хуучилж байсан... түүний адил энэ торгон агшны сэтгэлдээ дурсаж болон бичлэгээр үзэн дурсаж уйлж явдаг миний мэт хүмүүс маш олон байдаг бизээ...

:sad::
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Raldii » Sun Aug 23, 2009 8:44 pm

Энэ арай л биш юмаа бараг л унаагүй байхад нь унагачихсан гэх шиг..... Тэр Мө арсланд хавируулаад уначихсан юмаа босч ирээд шуудагаа гөвөөд байдаг юм. Наадмын түрүү бөчүүд гэдэг билүү нэг СД-н дээр их тодорхой байдаг
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Doyo » Mon Aug 24, 2009 1:25 am

ЦАГААН :-D :-D :-D :-D :-D :-D
User avatar
Doyo
Kopites
Kopites
 
Posts: 1252
Joined: Thu Jun 05, 2008 5:00 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby avarga » Tue Aug 25, 2009 9:31 pm

Raldii wrote:Энэ арай л биш юмаа бараг л унаагүй байхад нь унагачихсан гэх шиг..... Тэр Мө арсланд хавируулаад уначихсан юмаа босч ирээд шуудагаа гөвөөд байдаг юм. Наадмын түрүү бөчүүд гэдэг билүү нэг СД-н дээр их тодорхой байдаг

За дараа нэг мөсөн бүгдий нь уншихаас... Мөнх-Эрдэнэ арсланд хавируулсан наадмыг ярьж байна уу? Тэр ч Сүхбат маань хүрчихсэн л дээ... Барьцгүй шууд хавирчихаж билээ. Тоос манараад явчихсан... Тэр жилийн наадмыг тод санаж байна...
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Tue Aug 25, 2009 10:32 pm

avarga wrote:
Raldii wrote:Энэ арай л биш юмаа бараг л унаагүй байхад нь унагачихсан гэх шиг..... Тэр Мө арсланд хавируулаад уначихсан юмаа босч ирээд шуудагаа гөвөөд байдаг юм. Наадмын түрүү бөчүүд гэдэг билүү нэг СД-н дээр их тодорхой байдаг

За дараа нэг мөсөн бүгдий нь уншихаас... Мөнх-Эрдэнэ арсланд хавируулсан наадмыг ярьж байна уу? Тэр ч Сүхбат маань хүрчихсэн л дээ... Барьцгүй шууд хавирчихаж билээ. Тоос манараад явчихсан... Тэр жилийн наадмыг тод санаж байна...



Өө тийм, унасан унаагүй тухай бол нээх сүр болгож бичээгүй юм. Надад бол унаагүй л харагдад байдаг юм :mrgreen: , би одоо ч үзээд л сууж байна. Харин аварга өөрөө би хүрээгүй гэж байгаа бололтой гуяруугаа заагаад юм тайлбарлаад байдаг, за тэгээд зүтгэж байсан заан цолоо авчихсан үзээд үзээд Мөнх-Эрдэнэ арсланг бол дийлэхээргүй байсан л даа, харин Ба аваргатай бол арай өөр үзэх байсан байх. Миний энд бичсэн санаа бол цэцүүд шийдвэрээ гаргаад арслан туг тойрох гээд явахад манай хүн арсланг өөрөө араас нь дуудаад тахимаа өгөөд, үнсүүлээд буцдаг юм тэрийг нь л гол болгож бичсэн нь төвөггүй ойлгогдоно. Доржсамбуутай харьцуулах маягаар бичсэн юм... тэрнээс унасан унаагүй нь ямар ч хамаа байхгүй, давахгүй нь л илэрхий. Raldii юу гэх гээд байгааг нь ёстой ойлгохгүй байгаа юм :smile:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Eternity » Sun Aug 30, 2009 6:02 am

ЦАГААН wrote:Античуудыг манай сэдэв дээр хэрүүл битгий хийгэрэй хиймээр байвал өөр газарл үзэлцье энд лав биш шүү гэж хэлье.

Сайхан бичиж,их л зав гаргаж уншлаа даа.Өрсөлдөгчдийг бол гамгүй л авч,,хүсэлт ёсоор чинь өөр газар үзэлцэнээ,,,
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby barsa68a » Thu Sep 10, 2009 9:13 pm

Belovt(white) mash ih bayarllaa :)( :)(
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby jugder_08 » Mon Nov 23, 2009 2:48 pm

Даян аварга А.Сүхбат: Би арай л эрт зодог тайлчихсан одоо ч хүч, хурд маань хэвээрээ байгаа

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Чөлөөт бөхийн тамирчид амжилттай оролцсон. Нэг хэсэг Х.Баянмөнх аварга, Б.Гантогтох аварга та гурвыг Чөлөөт бөхийн холбоог хувьчлаад авчихсан юм шиг л шүүмжлээд байсан. Чөлөөт бөхийн ДАШТ-д гаргасан багийнхаа амжилтанд та сэтгэл дүүрэн явж чадаж байна уу?

-Энэ жил чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медалийг багийн эмэгтэй тамирчид авч, шинэ гавьяатууд төрж сайхан баярт үйл явдал болсон. Энэ амжилт бол МЧБХ-ны удирдлага, БТСУХ, тамирчид, багш дасгалжуулагч, спорт хороод, биеийн тамирын сургуулиуд, дэмжигч олон түмний хамтын хөдөлмөрийн үр шим гэж үзэж байна. МЧБХ шинэ зохион байгуулалттай, шинэлэг аргаар ажиллаж эхэлж байгаа нь харагдаж эхэлж байна. Дараагийн тэмцээнүүдээс манай эрэгтэй тамирчид аваргалж эхлэх байх.

-”Олимп” сургуулийн хүүхдүүд ч бас сайн барилдаж байгаа. Цаашид ямар тэмцээн уралдаанд орох вэ?

-”Олимп” сургуулийн хамт олон энэ жил сайн амжилт гаргасан гэж үзэж байна. Манай жүдогийн тамирчин Г.Болдбаатар, Азийн аварга, Дэлхийн цомын мөнгөн медаль хүртлээ. Бас олон улсын тэмцээнээс бусад тамирчид маань мөнгө, хүрэл медаль хүртсэн. Цаашид хүүхдүүд маань өсч өндийж, та биднийг олон удаа баярлуулж, Монголынхоо төрийн далбааг олон удаа мандуулж, сүлд дууллаа олон эгшиглүүлэх болно гэдэгт итгэлтэй байна.

-Таны шавь Даваабаатар харцагын барилдаан олны анхааралд байдаг. Өнгөрсөн зун болсон Баянхонгор аймгийн даншиг наадамд сайн барилдсан. Тэр тусмаа улсын наадамд өвдөг шороодсон Д.Батболд харцагын араас нэхэж очиж нутгийн зон олных нь өмнө барилдаж давсан. Та Даваабаатарыг араас нь очиж даагаа нэхэж барилд гэсэн гэдэг үнэн үү?

-Намайг 2001 онд улсын наадамд түрүүлчихээд

Увс аймгийн баяр наадмаар очиж барилдан, үзүүр түрүүнд үлдэхэд Ганбат заантай үлдэхэд Аварга багш маань (Х.Баянмөнх аварга) “Улсын наадамд түрүүлж болсон юм, Увсын наадамд дахиад түрүүл” гэж хэлсэн санагдана. Би шавь нараа болж л өгвөл барилдаан болгонд барилдаад бай гэж сургаж, анхааруулж бэлтгэдэг.

-Ер нь бөхчүүд нутагт нь болсон наадамд өөр нутгийн бөх түрүүлэх ёсгүй юм шиг л загнадаг. Энэ бас буруу жишиг байх. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Тэгж нутгархах гээд байгаа юм бол Ламын гэгээний наадамд зөвхөн Баянхонгор аймгийн бөхчүүд барилдана гээд зарлачихгүй юу. Хэн ухаантай, хөдөлмөрч, авъяастай чадалтай нь ялагч болдог спортын шударга хууль байдаг. Үүнд захирагдахгүй л бол их сонин хуурмаг харагдаад эхэлдэг.

-Таныг сүүлийн үед AMized Fusion гэх бүтээгдэхүүний рекламанд тоглож байгаа гэх юм. Энэ ямар учиртай бүтээгдэхүүн бэ?

-Энэ бүтээгдэхүүний нэрийг танаас анх удаа л сонсч байна. Би тарган хонины мах, таанын айргаа хэрэглээд явж байна. Зарим хүмүүс тэр бүтээгдэхүүнийг хэрэглэх ямар байна гэж асууж байсан. Хүний нэрээр зөвшөөрөлгүй рекламдаж эхэлж байгаа ажил цаашдаа явцгүй л юм болох байх гэж бодож байна. Би л лав тэр бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй.

-Сайн эцгийн нэрийг 3 худалдаж иднэ гэдэг. Нэр хүндтэй яваа нэгнийхээ нэрийг ашиглаж бараагаа сурталчлуулдаг нь ёс. Ер нь танд гэрээтэй ажиллаж байгаа компани бий юу?

-Би ажил бизнесийг сайн ойлгоно. Ажил хийж амжилтын төлөө зүтгэх сайхан л даа. Тэгэхдээ хэн нэгнээс зөвшөөрөл авч, саналаа тавьж сурах хэрэгтэй.

-Таны хувийн амьдрал олны анхааралд байдаг л даа. Гэр бүлээсээ салсан, залуу бүсгүйтэй амьдарч байгаа гээд л бүтэн жил яригдлаа. Үүнд нэг мөр хариулт өгөөч?

-Гэр бүлээсээ салаагүй, хэн нэгэнтэй амьдраагүй.

-Саяхан та Өсөхбаяр аваргын найран дээр Баясгалан эгчтэй хамт ирлээ. Энэ нь та хоёрын гэр бүлийн харьцаа хэвийн, салаагүй гэдгийн нотолгоо болсон байх. Зориуд хамтдаа ирсэн үү?

-Бид хоёр салах гэж нийлээгүй юм ш дээ.

-Таны “Алтан хүнс” группын үйл ажиллагаа хэр явж байна. Хямрал гээд хүн бүхэн ярьж байгаа. Энэ нь таны бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна уу?

-Энэ хямрал аль хоёр жилийн өмнө мэдрэгдэж байсан. Саяхан буудайгаа хурааж авч дууслаа. Нэг бороо, нэг цасанд даруулсан ч хүлээж байгаад амжилттай сайн ургац авч чадсан. Хүн болгон бүсээ чангалж, арвич хямгач байж энэ хямралыг давж гарах байх. Дэлхий нийтээрээ хямарч байгаа хэцүү давалгаа шүү энэ.

-Таныг байгальд хайртай, байгаль хамгаалах үйлсэд гар бие оролцож, буга, тэмээ зэрэг ховордсон амьтан үржүүлдэг гэдгийг монголчууд мэднэ. Энэ ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа юу?

-Би нэг найздаа 5 хошуу биш 10 хошуу малтай болчихлоо гэж тоглож хэлж байсан. 5 хошуу мал дээр минь гахай, тахиа, галуу, буга, төвд банхар орж байгаа. Бүгд сайн.

-Шинээр нээгдсэн Монгол телевизэд таны хувь байдаг гэдэг үнэн үү? Хэвлэлийн бизнест орох ямархуу санагдав?

-Тийм ээ. Монгол телевизэд миний хувь бий. HD-TV энэ бол хамгийн сүүлийн үеийн технологи. Одоогоор энэ тоон системд олон хөгжингүй орон шилжиж орчихоод байна. 8-10 жилийн дараа дэлхий нийтээрээ энэ системд шилжиж орно гэсэн судалгаа байдаг. Монгол TV 100 жил өнгө нь хувирахгүй дүрс бичлэгээр хангаж чадна гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн наадмаар Монгол TV хурдан морины уралдаан, бөхийн барилдааныг онцгой сайхан үзүүлж чадсан. Манай телевизийн хийсэн бөхийн барилдааны бичлэгийг харж, улсын заан Соронзонболд, аймгийн арслан Баянмөнх хоёрын барилдааныг 16 хувааж удаашруулан харуулж, ямар ч маргаангүй шүүлт явуулж чадсан. Өнгөрсөн наадмаар манай телевизэд наадмын сурталчилгаа, бичлэг хийх зөвшөөрөл олгосон наадмын төв комиссынхонд Монгол TV-ийн хамт олон баярлаж байгаагаа илэрхийлье.

-Та зодог тайлалгүй үргэлжлүүлэн барилдсан бол улсын наадамд дор хаяж 3 түрүүлж бөхөд хайртай монголчуудаа баярлуулах байсан гэдэг юм билээ. Та хувьдаа юу гэж боддог вэ?

-Би арай л эрт зодог тайлчихсан. Одоо л гэхэд хүч, хурд, авъяас маань хэвээрээ

л байгаа. Нэгэнт л ийм хувь тавилан тохиолдсон болохоор олон сайхан шавь төрүүлж, ард түмнээ баярлуулж явъя гэж боддог. Багшийн ажил сайхан ажил. Цаг үргэлж л суралцаж байна.

-Нэгэнт бөхөд найраа байдаг хойно та ингэж өөрийгөө золиослох хэрэг байгаа юм уу?

-”Их спорт болон дэлхийн чанартай уралдаан тэмцээнд найраа байдаггүй, зөвхөн үндэсний бөхөд найраа байдаг. Үүнээс ангид явж, аз хийморь, хөдөлмөрөөрөө бүгдийг ялж дийлэх хэрэгтэй” гэж одоо энэ бэлтгэж байгаа хүүхдүүддээ номлож байгаа. Энэ төр засгийн удирдлагууд, ард түмэн чинь найраатай наадам үзэх гэж наадамд гоёж, бие сэтгэлээ бэлдэж ирээгүй ш дээ. Наадмаа шударга сайхан хийж суръя. Үүгээрээ би ганцаараа цав цагаан, бусад нь хар гэж хэлж байгаа юм биш. Бөхийн барилдаан л шударга болж байвал эрийн гурван наадамд өөр гажуудал байхгүй. Монгол үндэсний бөх өнөөдөр харьж яваа хэдэн цолтой бөхчүүдээр хэмжигдэхгүй, бидний ирээдүй, хойч үе, үе үеийн бөхчүүд монгол үндэсний бөхөө авч явж хөгжүүлнэ.

-Дуучин Жавхлан танд зориулан шүлгийг нь өөрөө бичиж “Нууцхан сэтгэлийн үнэн” дуу зохиосон. Та энэ дуундаа дуртай юу? Та ер нь өөрөө дуулдаг уу?

-Жавхлангийн маань дуу үнэхээр сэтгэлийг минь гэгэлзүүлсэн шүү. “Би 14 хоног дуулахгүй явж чадахгүй. Гэтэл аварга ах маань 2 жил барилдахгүй явахад юу бодогдож, дотор нь багтаж ядаж байгаа бол доо” гэсэн бодлоос үүдэж энэ дуугаа надад зориулж бичсэн гэсэн. Би дуулах дуртай.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Даян аварга А.Сvxбат

Postby BuG » Tue Nov 24, 2009 2:31 pm

Цагаанаа үнэхээр хөдөлмөрч юм. сайхан бичиж. Гэхдээ "Миний жинхэнэ бөх" нийтлэлийн нэгдүгээр хэсэгт бичсэнээр Мөөеө аваргын унаган нутаг Сэргэлэн сум биш Төв аймгийн Эрдэнэсант сум юм. Ээжийн маань нутаг, бас өвөө маань тэр нутгийн хүн, Мөөеө аварга 10 жилийн хүүхэд сумандаа анх түрүүлж байхад нь засаж байсан засуул, бас ч гэж Түмэн эх дуулаад наадам эхлүүлчихдэг дуучин хүн байсан болхоор тэссэнгүй бичлээ... за тэгээд улам сайн хөдөлмөрлөөрэй амжилт хүсье та бүхэнд. Энэ сэдэв дээр чинь бичдэггүй ч болхоос байнгын уншигч шүү... Монгол бөхийн босоо цагаан хийморь өөдөө дэвжих болтугай... :mongol:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Цэнгүүн » Wed Nov 25, 2009 1:23 am

Цагаанаа даа баярлалаа. Гайхалтай :-D
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ABC » Tue Dec 22, 2009 10:29 pm

Цагаанаа сайхн бичжээ гэхдээ хэт нэг талыг барьж бас хачир ихтэй юма.
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Даян аварга А.Сvxбат

Postby doom_lord » Thu Dec 24, 2009 12:08 pm

Жавхлангийн дуу таалагддаггїй їхсэн хїнд зориулсан дуу шиг л байдаг.
You must keep your motherland.
User avatar
doom_lord
 
Posts: 20
Joined: Mon Sep 03, 2007 1:10 am
Location: @sport-tsonh.net

Re: Даян аварга А.Сvxбат

Postby J@x » Fri Jan 15, 2010 9:54 pm

Ахиж барилдаасай :)
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Sat Jan 16, 2010 12:52 pm

За A.I.T-даа зориулаад нэг сул өргөчье дөө :)

2002 оны улс тунхагласны 78 жилийн ойн барилдаанд тухайн үед Монгол улсын аварга цолонд дөнгөж хүрээд байсан залуухан аварга том цолонд хүрсэн жижиг хэмээх Сүхбат аварга маань түрүүлжээ. Энэ барилдааны зарим хэсэг нь одоо ч сэтгэлд тод байна.

Залуу аварга маань:
2-ын даваанд залуу бөх Х.Хурметбекийг
3-ын даваанд а.н Ш.Жаргалсайханыг (одоогийн Завхан аймгийн шилдэг арслан Ширжбазарын Жаргалсайхан)
4-ийн даваанд а.н Ш.Тогтохбаяр (одоогийн начин Шовдойхүүгийн Тогтохбаяр)
5-ын даваанд у.н Элбэг. Түүнтэй барьц шодолцож, Элбэгийн талаар эхлээд таарахад нь тогтоод өөрийн талаар барьж давж байлаа.
6-гийн даваанд у.н Рагчааг (Рагчаа заан цолонд хүрээд одоо гялалзаж явна)
7-гийн даваанд у.з Доржсамбуу
манай аваргатай нэг үеийн хүчтэн Доржсамбуу гарьд одоо ч хүчтэй сайхан барилдаан үзүүлж байна. Мөн гарьд хэмээх том цолонд хүрсэн гэхээр энэ барилдаанд аваргын давсан бөх бүр л цол нэмждээ.

Үзүүр түрүүний барилдааны тод санаж байна. Аварга Сэлэнгэд ч гэлүү нэг барилдаанд ороцчоод шөнө ирсэн тул энэ өдөр их л ядарч байх шиг байсан. Элбэгтэй шодсон... Харин үзүүр түрүүний барилдаанд Доржсамбуу гарьд нэлээд тулгуухан өрөөнд хэсэг хөөгөөд, сүүлд яг нөгөө Бат-Эрдэнэ аваргын унадаг урдуураа гүйлгэж татах мэхэнд ороод их амархан унаж билээ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby El Payaso » Tue Feb 16, 2010 3:33 pm

aa bas l aimaar hudulmur gargaj bichij... ter Ganbatiin zaan bolood Baterdene avargad ugdug bol umnuh davaand ni bat erdene baljaa avargiig amlalgui 7d gargaj ugsunii hariu bsim bishu? ug ni bol Ba avarga Baljaa avargaa avaad Punzag nuguu heden zaanaasaa turuulj am avdag bolohoor Ganbatiig avna gej bodoj bsan Baterdene avarga uzuurt hyalbar hurhe bodood Baljaag bish ter ued Baljaagaas arai sain bsan Bayarsaihan zaaniig ch biluu avsan sanagdaj bna....

Bi bol osohoo sumya punzag gej demjeed hate listed bol ganaa suhbat bailaa kekeke...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аварга А.Сvxбат

Postby El Payaso » Tue Feb 16, 2010 3:37 pm

ter bolovsroloor garad bsan suhbatiin tuhai nevtruuleg hezeeniih ve? dajgui bolson bna lee shde... sumyad ter gar achaag zoriulj 2 jil beldsen gej bna lee... turaad neeh sonin bolzon haragdad bsan suhbat...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Цоомоо » Tue Feb 16, 2010 3:56 pm

El Payaso wrote:. ter Ganbatiin zaan bolood Baterdene avargad ugdug bol umnuh davaand ni bat erdene baljaa avargiig amlalgui 7d gargaj ugsunii hariu bsim bishu? ug ni bol Ba avarga Baljaa avargaa avaad Punzag nuguu heden zaanaasaa turuulj am avdag bolohoor Ganbatiig avna gej bodoj bsan Baterdene avarga uzuurt hyalbar hurhe bodood Baljaag bish ter ued Baljaagaas arai sain bsan Bayarsaihan zaaniig ch biluu avsan sanagdaj bna....

.

1994 онд 768 бөх барилдахад сүүлийн 3-т Бат-Эрдэнэ аварга, Балжаа арслан, Цэрэнпунцаг начин нар үлдэж байв...Тэгээд аварга гоц мөргөөд нөгөө 2 нь тунасан. Тэгэхэд ер нь ахдаа өг, дараа чамайг бодно гэсэн юм шиг байгаан. Тэгээд л тэр бодох нөхцөл нтр нь бүрдсэн жил нь 1999 онд байж дээ...Балжаа тэгээд Ганбатийг заан болгоод Мөнх-Эрдэнэ арслан нутгийн дүүгээ явуулаад Пунцаг Сумъяад тунаад унасан санагдана.
Тэр жил л Пунцаг гарьд дэлбэртлээ уурласан гэсэн шүү дээ...
Балжаа аварга Бат-Эрдэнэ аваргаас намайг үлдээчих, дараагийн даваанд Ганбатаар гар амар яваарай гэж гуйсан юм шиг байна лээ. Тэгээд Пунцаг дараа нь аваргынд очоод "Халхын их аварга дараагийн давааг харж ам авдаг болоо юу" нтр гээд согтуу уйлсан нтр гээд хэн бичсэн байлаа даа. Тиймэрхүү л юм болсийм шиг байгаам.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Цоомоо » Tue Feb 16, 2010 4:07 pm

Сайн уншаад жоохон бодоод эргэцүүлдээ ккэ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron