World Cup - Germany 2006: Group C, ARG-NED-SCG-CIV

Хэсгээс аль 2 баг шалгарах вэ?

Аргентин, Голланд
25
71%
Аргентин, Серб
5
14%
Аргентин, Зааны ясан эрэг
0
No votes
Голланд, Зааны ясан эрэг
1
3%
Голланд, Серб
2
6%
Зааны ясар эрэг, Серб
2
6%
 
Total votes : 35

Postby Seba » Fri Jun 02, 2006 7:22 pm

el payaso wrote:Манай Месси бид энэ дэлхийн аваргаар хожигдохгүй тоглоноо гэжээ... энэ нь түрүүлнэ гэсэн үг...

Миний хувилбараар хэсгийнхээ 3 тоглолтыг 3ууланг нь хайнцаагаар дуусгаад нутаг буцна гэжийгаа юм болов уу... хайрхааан... :ниг нуг инээх:
Урагшаа, Улбаршаруудаа...!!! :holland
User avatar
Seba
Голландын фэн
 
Posts: 241
Joined: Fri Dec 16, 2005 2:12 pm
Location: San Francisco, CA, USA

Postby noLose » Fri Jun 02, 2006 7:31 pm

Chi tegvel arai ooroor gutranga vzleer setgedeg yum bna.
Delhiin avragad orj bgaa hen ch ======= iig hvsdeggvi l baihgvi yu daaa yalanguya Messi ter bol hojih gej goal hiih gej torson yum
User avatar
noLose
Argentina's fan
 
Posts: 95
Joined: Wed Mar 22, 2006 9:53 pm
Location: Таван Богд компаний SW UTD баг...

Postby Breathe! » Fri Jun 02, 2006 9:32 pm

Seba wrote:
el payaso wrote:Манай Месси бид энэ дэлхийн аваргаар хожигдохгүй тоглоноо гэжээ... энэ нь түрүүлнэ гэсэн үг...

Миний хувилбараар хэсгийнхээ 3 тоглолтыг 3ууланг нь хайнцаагаар дуусгаад нутаг буцна гэжийгаа юм болов уу... хайрхааан... :ниг нуг инээх:


яг тийм байна..... :mrgreen:

хэсгийн тоглолтууд нэг иймэрхүү л дуусах юм байна даа...

Netherlands 2 win 1 draw 0 lose 7 points
Serbia & Montenegro 1 win 1 draw 1 lose 4 points

Argentina 0 wins 3 draws 0 lose 3 points
Cote D'Ivory 0 wins 1 draw 2 lose 1 points

:RD :RD
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby Nomer 10 » Fri Jun 02, 2006 10:59 pm

Манай Ван дер Ваарт хөл нь санааг нь зовоож байгаа ч хүүгээ бодохоос хамаг шаналгаа нь мартагдаж байгаа гэнэ. Хурдхан эдгээд хүүгийнхээ төлөө хүчтэй хурдтай тоглолтуудаа гаргахыг туйлаас их хүсч байгаа ажээ.


***************************************************

Аргентин залуу Куфрегийн аав нь өнгөрсөнд мань залуу маш их гашуудаж, нутаг руугаа түр явахаар шийдэж байсан ч эцсийн мөчид шигшээгийнхээ төлөө багтайгаа үлдсэн байна.

***************************************************

Аргентинчүүд Херцогэнаурах дэх байрандаа ирээд Герман их хүйтэн байна, ингэж санасангүй хэмээн дагжин чичирцгээжээ. Тэд гэхдээ хоол ундны хувьд өөрсдийнхөө хоолыг хэрэглэх юм байна. Дэлхийд алдартай аргентин үхрийн мах болон бусад загас хоол хүнс Аргентинаас байнга ирж байгаа гэнэ. Тэдэнд Пекерман нэг л юмыг хориглосон нь эхнэр хүүхэд, найз бүсгүйчүүд нь юм байна.


***************************************************

Голланд Мексикийг илт илүүрхэн тоглож 2-1-ээр хожсоныхоо дараа маргааш Австралитай тоглоод 5 тонн ачаатайгаа Германы баруун өмнөд зах дэх байр луугаа явах гэнэ. Дэлхийн аварга эхлэхээр сүр хүчин ихт үй олон фэнүүд нь араас нь уухайлан орж ирэх аж. Хэдэн сарын өмнө Рүүд Бид эндээс армитай очно, Германд бид Европын аварга болж байсан сайхан дурсамжтай, энэ удаад дэлхийн аварга болохоор зорино гэж байсан юм.

***************************************************

Сербийн Вучинич гэмтсэнийй дараа дасгалжуулагч Петкович хүүгээ оронд нь багтаа авчээ. Энэ нь Сербид шуугиан дэгдээгээд байна. Тэр хэлэхдээ Петковичыг би спортын амжилтын үүднээс л сонгосон гэжээ.

***************************************************

Дэлхийн аваргад багтаж чадаагүй Макайг Барса Ларссоныг орлох хүмүүсийн нэгээр тодорхойлжээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Jun 04, 2006 9:01 am

Аргентины 2 дэх олон нийтийн өмнөх бэлтгэл дээр 3000 билет зарахаар бэлджээ. Гэтэл аль өглөөнөөс тэр нь дуусаад цаана нь бас их олон хүн билет асуугаад бөөн уур болж гэнэ. Тэгэнгүүт нь билет хэвлэлтийн нэг хүүхэн нэмэлт билет гялс хэвлээд заруулахаар гадагш гартал нөхдүүд тал талаас нь хурга харсан чоно шиг дайрчээ. Хүүхэн амиа аврахын тулд бүх билетээ агаарт цацаж гэнэ :D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nobun@g@ » Mon Jun 05, 2006 12:10 am

Голланд 1 - 1 Австрали

9` Ruud Van Nistelroi
54' T.Cahill


Ерєнхийдєє манайхны тоглолт болж єнгєрлєє. Харин Австралийн хаалгач ямар лаг байваа. Роббэн, Хэйтинга нарын гээд хэд хэдэн 100 хуви гоолыг хааж чадсан. Ялангуя Роббэн. Чэлсид гаргахгvй байсаар байгаад алуулчиж .... Бас Шнэйдэр, Руудын аюлтай цохилтыг ч хааж байх шиг. Гэхдээ Ван Дэр Сар ч бас дутсангvй. Видукагийн мєргєлтийг гоё хаасан.
Австрали олигтой довтолж чадахгуй байж байгаад 50 дахи минутад Видукагийн оролтыг алдаа гаргаж зогсоосны улмаас пэналти цохих боломж олгов. Видука баланс vнэхээр сайн юумaa. Унахгvй зутгээд байсан. Пэналтийг Видука цохиж алдсаныг манайхан цэвэрлэж чадахгvй байсаар байгаад нэмvvлцэн
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Nomer 10 » Mon Jun 05, 2006 9:13 am

Видукагийн 11 хөндлөвч оноод ван дер Сарын нуруунд цохиод дахиад шон оноод буцсан. Тэр пеналтиг уг нь Ооер цэвэрлэх гэсэн л дээ, даанч зай байгаагүй, ван дер Сараа оночихсон. Тэгээд ойход нь сэлгээгээр орсон Кэхилл хусчихлаа. Энэ тоглолт ер нь Баркли Премиершипийн тоглолт боллоо доо. Английн лигийн 2 хаалгачийг английн лигийнхэн яасан ч их сандраав. Рүүд маань ч баталгаатай гоолдох юм аа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Mon Jun 05, 2006 9:14 am

Шнайдер маань гайгүй байгаа, их эвгүй унасан. Коку тэр 2 бэртээд гарангуут найруулга зогсож байна лээ шүү. Ван дер Ваарт энэ 3 хурдан эдгэхгүй бол горьгүй нээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Seba » Mon Jun 05, 2006 11:57 am

шал дэмий тоглолтон дээр хэдэн хєзрийн тамгуудаа гэмтээчихлээ... Тэр Австралиас гоолдсон Кехилл Австралийн шилдэг мэргэн бууч болсон нєхєр бна лээ (урьдчилан шалгаруулах шатанд)... Ван дер Ваартыг ДАШТ хvртэл сойгоод л байна, бvрэн эдгэрсэн л байгаадаа...

Єнєєдєр Аргентины Ангoлатай хийсэн тоглолтыг vзсэн чинь онцгvй байлаа шvv. Цагаан цэнхэрvvд Африкчуудыг зvгээр л элэглэж байна лээ. Сорин, Рикельмэ этэр тун єнгєлєг харагдаж байв. Аргентины шигшээд гандан орж хэдэн хараалын ном уншуулахаас... :RD
Урагшаа, Улбаршаруудаа...!!! :holland
User avatar
Seba
Голландын фэн
 
Posts: 241
Joined: Fri Dec 16, 2005 2:12 pm
Location: San Francisco, CA, USA

Postby Seba » Mon Jun 05, 2006 12:02 pm

аан тийм, Голланд Мексикийн тоглолт бас дажгvй болж єнгєрсєн. Голландын заменvvд Мексикчvvдийг нилээд илvvрхэж байсан ч 2оос илvv бємбєг Азтекvvдэд бэлэглэж чадсангvй... Шнаeдер ёстой чадварлаг тоглож харагдсан. Аяксийн Раян Бабель ч тун дутахааргvй єнгєлєг vзэгдэж байв. Харамсалтай нь Раян хов хоосон хаалга руу бємбєг оруулж чадалгvй боломж алдахад нь даралт ихэсч сандралд оруулав...
Урагшаа, Улбаршаруудаа...!!! :holland
User avatar
Seba
Голландын фэн
 
Posts: 241
Joined: Fri Dec 16, 2005 2:12 pm
Location: San Francisco, CA, USA

Postby Gankhuu » Mon Jun 05, 2006 5:15 pm

10 minutad GOAldchaad tsaashaa yavsangui shu. Ter Sneijderiin tsohilt goy baina lee shu.

Dutch-uud bie bodohgui bugd l hamaagui toglood biana lee. Sonin shu. Robben ed nar. Umnuus ni l hachin bolood bailaa.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby spain man » Mon Jun 05, 2006 8:26 pm

Nomer 10 wrote:Шнайдер маань гайгүй байгаа, их эвгүй унасан. .

танай наад залуу чин од гээд л байгаад байхын ийш тийш явдаггүй юм байхдаа. Хэрийг нь одоо дэлхийн аваргаар л сайн харъя
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby horidol » Mon Jun 05, 2006 10:02 pm

haraa har
Image
User avatar
horidol
Golden Player
 
Posts: 541
Joined: Sat Dec 10, 2005 1:44 pm
Location: Mongoldoo

Postby Nobun@g@ » Tue Jun 06, 2006 12:12 pm

Image

Image
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Nobun@g@ » Tue Jun 06, 2006 12:16 pm

Image

Image
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Mr S » Tue Jun 06, 2006 3:50 pm

дахиад өөрийнхнийхөө зураг тавьна аа..................

Image

Австралитай хийсэн нөхөрсгийн эхний үеийн үзлээ............ гүй ээ яахав ээ............. эхэлж Оожэр-н цохилтыг хаалгач хаасныг Рууд нэмж ясны бөмбөгдөгч гэдгээ харуулна лээ................... Рууд эхэлж Оожэрт өгсөн л дөө....... тэрийг нь Оожэр холоос хүчтэй цохисон.............
Руудтэй урд тоглосон Ван Пэрси-н тоглолт жаахан тиймхэн бна лээ............
гэхдээ ДАШТ-р бол өөр тоглолт үзүүлнэ гэж найдаж сууна..............
1998 оноос хойш азгүйтлээ........... бүүр ДАШТ-д ч орж чадахгүй болтлоо азгүй явсан манайхан энэ удаа нэг юм дуулгах болов уу гэж найдаж сууна.................

Image

энэ залуу л Улбаруудад өнө эртний мөрөөдөл болсон зүйлийг авчирах бх даа................. /дотроо горьдох/
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Аагий » Tue Jun 06, 2006 5:02 pm

Чи хэзээнээс бас улбар болчихов. Эсвэл би мэдээлэлээс хоцорсон юм болов уу... кеке
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby mick » Tue Jun 06, 2006 5:06 pm

Баярлалаа... Мата
Ах нь завтай болохоор ганган том чанартай зурагнууд тавинаа...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Nomer 10 » Tue Jun 06, 2006 11:45 pm

[quote="Avengo"]Чи хэзээнээс бас улбар болчихов. Эсвэл би мэдээлэлээс хоцорсон юм болов уу... кеке[/quote

Барсагийн фэн л бол улбарын фэн байдаг бичигдээгүй хууль 90-ээд оноос тогтосон юм шүү дээ :D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nobun@g@ » Wed Jun 07, 2006 12:15 am

Nomer 10 wrote:Барсагийн фэн л бол улбарын фэн байдаг бичигдээгүй хууль 90-ээд оноос тогтосон юм шүү дээ :D


Гэхдээ 20р зуундаа дуусчаагvйм уу наадах чинь
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Nomer 10 » Wed Jun 07, 2006 12:23 am

Одоогийн Барсаг хар л даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Wed Jun 07, 2006 2:26 am

Улбар шаруудын тухай танилцуулга

Үе үеийн дэлхийн аваргыг үзүүштэй уран довтолгоо, улбар шар фэнүүдийнхээ гоо сайхан өнгөөр чимж байдаг хөлбөмбөгийн их гүрнүүдийн нэг болох Голландын тухай гурван хэсэгт хуваан бичиж толилуулья.

Эхний хэсэг буюу улсын тухай товчхон

Голланд бол дэлхий дээрхи хамгийн их хүн амын нягтшил ихтэй улсуудад тооцогдоно. 41,5 мянган кв.км газарт 16.5 сая хүн оршиг суудаг. Энэ нь 1 кв.км газарт 390 хүн амьдарна гэсэн үг(Харьцуулахад манай оронд 1 кв.км газарт 1,6 хүн амьдардаг). Голландын хамгийн том хот нь нийслэл Амстердам 730 мянган хүн амтай. Улсын нутаг дэвсгэрийн дөрөвний нэг нь далайн түвшнээс доор байрладаг. Уснаас хамгаалсан 3000 км урт далан барьсан. Өмнө талдаа Бельгитэй, зүүн талаараа Германтай хиллэж, нутгийн бусад хэсэг нь далайтай залгагддаг. Парламентын засаглалтай ч хатан хаан Беатрикс улсын хамгийн том эрх мэдэлтэн нь. Загас, хөлөг онгоц, газар тариалан эдийн засгийн гол хөшүүргүүд. Үр тариа, жимс ногооноос гадна сүүн бүтээгдэхүүн тэр дундаа ялангуяа бяслаг мөн чухал экспортын бараанд тооцогдоно. Салхин тээрмүүд, цэцэгт том талбайнууд мөн хотууд нь гадна дотны хүмүүсийн сэтгэлийг татдаг. Жил бүр 3 сая жуулчин ирдэг. Хөлбөмбөгийн холбоо нь 1889 онд байгуулагдаж, 5 жилийн дараа ФИФА-д орсон. ФИФА-ын чансаагаар одоогийн байдлаар Бразил Чехийн дараа гуравдугаарт бичигдэж байгаа.

Удаах хэсэг буюу дэлхийн аваргад оролцсон түүх

Улбар шаруудын оргил үе нь 1970-аад он байдаг. Тиймээс эндээс эхэлж бичье. Ялангуяа 1974 оны алдарт Иохан Кройффын баг Голландын бүх үеийн шилдэг багт өдийг хүртэл тооцогдсоор байдаг. Германд болсон дэлхийн аваргаар тэд замдаа таарсан болгоныг арчсаар финалд гэрийн эзэдтэй тааран 2-1-ээр хожигдон Бэкэнбауэрын багт цомыг алдсан. Дэлхийн аваргын түүхэнд 54 оны Унгар, 74 оны Голланд, 82 оны Бразил 3-ыг хамгийн азгүй баг хэмээдэг. Жаахан дэгсдүүлээд ярихад тухай тухайн үед 100 хүний 95 нь эдгээр багуудыг түрүүлнэ гэж байсан гэнэм. Германд хожигдсоны дараа Кройфф „Олон жил энэ түүхт тоглолтыг хүмүүс дурсах болно, энэ нь бидэнд магадгүй ялалтаас ч илүү том шагнал байж болох юм“ хэмээн өөрийгөө болон өрөөл бусдыгаа тайтгаруулж байсан гэдэг. 4 жилийн дараа Аргентинд дахин эзэн багтай шигшээ тоглолтод тулгарлаа. Гэсэн ч Кемпесийн багт дахиад л 2-1-ээр хожигдон мөнгөн медал дээр буув. Үүний дараа Голландын дасгалжуулагч „Дэлхийн аварга болох ганцхан арга байдгийг ойлголоо, энэ бол тэмцээнийг нутаг дээрээ зохион байгуулах“ хэмээн цөхрөнгөө баран ярьж байжээ. Урьд нь ямар ч баг 2 дараалан финалд хожигдож байсангүй.

90 онд 16, 94 онд 8, 98 онд шөвгийн 4- т гээд амжилт нь улам л ахьсаар 2002 оны дэлхийн аварга болоход Голландын фэнүүд Одоо дахиад л финалд үлдээд хожигдох нь гэж хошигнолдон байтал урьдчилсан шатанд Чехэд бүдрээд дэлхийн аваргад орж чадсангүй. Энэ 2 баг сүүлийн жилүүдэд нэгэндээ дайсан болоод байгаа. Голланд 2004 оны Европын аваргын урьдчилсан шатанд Чехэд эрхээ алдаад нэмэлт тоглолтыг Шотландтай хийж байж тэмцээнд орох эрхээ авч байсан. Гэтэл жинхэнэ тэмцээндээ дахин тэдэнд хожигдон бүр барахаа байв. 2006 оны дэлхийн аваргын куали сугалаа гарахад дахиад л Чехтэй. Гэхдээ энэ удаад хоёр удаа 2-0-оор хожин арайхийж хариугаа авсан юм. Чехтэй ингэж дайсан болсон ч тэдний жинхэнэ заналт дайсан нь хөрш Герман. Томоохон тэмцээнүүдийн түүхийг харахад энэ 2 багийн хооронд их юм бий. 2 улсад нэгнийгээ гоочилсон дуу шүлэг хэдэн зуугаараа байдаг. Бүр тусгайлан хөтөлдөг вэб хуудсууд ч байх. Дэлхийн аваргад зориулсан ФИФА-06 гэсэн компьютер тоглоом худалдаанд гарахад ямар сайндаа германчууд түүнийг рекламдахдаа „Голланд дэлхийн аварга болно, гэхдээ та үүгээр тэднийг хазаарлаж чадна“ гэж байхав. Сугалааны өмнө багууд тэр дундаа Герман Голландаас маш их айж байсан ч Аргентин тэдэнтэй таарсан юм. Германы дараа улбар шарууд Аргентинтай бас л хонь чоно мэт харьцдаг. Түүх ч бэлээхэн илтгэнэ. Гэтэл энэ удаад өстөнгүүд дахиад таарчээ. Энэ ч онцгой халуун тулаан болох нь тодорхой.

Төгсгөл хэсэг буюу хөлөг дээрхи ван Бастены зоримог нүүдэл

1987 онд домогт И.Кройффын дасгалжуулсан Аякс Цомтой багуудын цомын тэмцээнд Локомотив Москва багийг хожоод аваргалж байлаа. Тэр үеийн 4 анд өдгөө дахиад л их хэргийн төлөө мөр зэрэгцэн алхалж явна. Марко ван Бастен, Жон ван’т Шип, Стэнли Менцо, Роб Вичге нар улбар шаруудын дасгалжуулагчийн штабыг бүрдүүлэн ажиллаж буй. 2004 оны Европын аваргаар голландчуудын хүсч байсан аваргын цом ирээгүй тул том тэмцээний цомоор умдаасч буй фэнүүдийнхээ цангааг тайлахаар дэлхийн хэмжээний шилдэг довтлогч асан ван Бастен ерөнхий дасгалжуулагчийн хариуцлагатай үүргийг хүлээж авсан юм. Тэр ирэнгүүтээ л дотоод байтугай гадаадынхныг цочирдуулсан халаа сэлгээ хийж эхлэв. Өдгөө Хамбургын хана хэрэм мэт хамгаалалтыг бүрдүүлж байгаа Болароузыг Ваалвик хэмээх хэн ч мэдэхгүй жижиг багт байхад нь шигшээд татан авчирахад бүгд гайхширч байлаа. Тэр ажлаа авснаас хойш 2 жилийн дотор аль хэдийн 50-иад шинэков багтаа урьчихаад байлаа. Хэн ч ийм зоригтой алхам урьд хожид хийж байгаагүй гэх. Дэлхийн аваргын жил гарснаас хойш экспертүүд хүртэл түүний ажлыг ойлгохоо болив. Барселоны гол тоглогчдын нэг ван Боммелыг шигшээд урихгүй байсаар. Мөн Аяксын од Шнайдер, Хееренвеений Хунтелаар нар нэр нь дуудагдахыг удаан хүлээлээ.

4 сарын дундуур дэлхийн аваргад орох урьдчилсан бүрэлдэхүүнээ зарлахад хөлбөмбөгийн нэр алдар нь түгсэн Макай, Зеедорф, Давидс, Клойверт нарын олон оддын нэрс байсангүй. Энэ явдлын дараа өөр дээр нь ирсэн бүх шүүмжлэлийг няцааж тэрээр „Туршлага гэж юу юм бэ, энэ чинь харьцангуй ойлголт. Талбай дээр 32 настай ахмад тоглогч сохор хүн шиг гүйж байхад 16 настай залуу хүү идэвхтэй бас мэдрэмжтэй тоглож байх тохиолдол бишгүй бий“ хэмээн түс тас хариултыг өгсөн юм. Бодсоноо шууд хэлдэг, хэнээс ч үл хамаарах ван Бастен үүнийгээ ч баталж 21 настай Челсигийн Роббен, 20 настай Аяксын Мадуро нарт тоглолтын хэмнэлийг атгуулж тоглуулаад аль хэдийн туршчихсан. Одоогийн бүрэлдэхүүнд туршлагатай ахмад тоглогч ердөө 3 хүн бий. Эд бол Коку, ван Нистелрой, ван дер Сар нар. Мэдээж энэ гурвын тоглолтоос их зүйл хамаарна. Ван Бастены олон хөзрийн нэг гол хувилбар нь Кокугаар найруулга хийх явдал.

Ван Бастен өөрөө Аякс Милан багуудад хурц од болон гялалзаж амжилттай жилүүдийг үдэхдээ аль алинаас нь авч үлдсэн юм бий. Түүний сайн найз, туслах Жон ван’т Шип „Ван Бастен Аяксын хурц довтолгоо, Миланы оновчтой тактикийг хослуулан үзүүштэй бөгөөд чанартай хөлбөмбөг харуулах болно гэдэгт би итгэлтэй байна“ хэмээн Голландын нэгэн сэтгүүлд ярьжээ.

Дэлхийн аваргаар хэр хол явах бол, залуу тоглогчид сэтгэл зүй хэр байх бол, үхлийн хэсэгт яаж тоглох бол гэсэн олон асуултын хариу цөөн хоногийн дараа тодрох буй заа.

Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby barca forever » Wed Jun 07, 2006 2:08 pm

[quote="Mr S"]Руудтэй урд тоглосон Ван Пэрси-н тоглолт жаахан тиймхэн бна лээ............
van persie 2 yeiin togsgold ni boluzuulj ogson shdeeneg lag goyo trsoxiod daraa ni bas freekick ees ch bas aimaar buudaj baina lee.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Postby Mr S » Wed Jun 07, 2006 2:17 pm

би ч 1-р үеийг нь л үзсэн л дээ...................
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Mr S » Wed Jun 07, 2006 2:19 pm

Avengo wrote:Чи хэзээнээс бас улбар болчихов. Эсвэл би мэдээлэлээс хоцорсон юм болов уу... кеке


өчигдрөөс билүү уржигдраас ч билүү................ ер нь хэзээнээс гэдгээ сайн мэдэхгүй юм бна..................
одооноос ч билүү ха ха...................
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

PreviousNext

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron