Овог нэр:
Keirrison de Souza CarneiroТөрсөн он, сар, өдөр:
1988 оны 12 дугаар сарын 3Төрсөн газар:
Бразил, ДаурадосӨндөр:
181 смБайрлал:
ДовтлогчӨмнөх клуб:
PalmeirasОдоогийн клуб:
FCBarcelona Түүнийг 2009 оны 7 сарын 28-нд Португалын Бэнфика клубруу зээлээр явуулсан.
Ирээдүйн сүпэр довтлогчийнхоо талаар бага зэрэг сонирхъе.
Тэрээр Бразилын Даурадос гэдэг газарт Operário Futebol Club-т хөлбөмбөгчин байсан Адир Карнеиро болон Aлзира Роса Дэ Соуза нарын хүү болон мэндэлсэн байна. Кеиррисон гэдэг нэрийг түүнд эцэг нь өгсөн бөгөөд Доорс хамтлагийн Рок хөгжимчин Жим Моррисонг хүндэтгэн өгсөн байна. Түүний ахыг Kimarrison гэдэг бол дүүг нь Kayon гэдэг.
Кеиррисон аавынхаа хамтаар 2008 оны 4 сард Mato Grosso do Sul мужийн Campo Grande гэдэг хөлбөмбөгийн клубыг худалдан авч нэрийг нь Centro de Futebol Keirrison хэмээн өөрчилж CFK9 гэж товчилон нэрлэх болсон. /Овоо хүү юмаа хэхэ/
Хөлбөмөгийн түүх нь 2007 онд Coritiba багт нэгдснээр эхэлсэн бөгөөд түүний амжилтын эхлэл энэ л багт байжээ. Coritiba-д нэгдээд тус ондоо багаа Бразилын Б лигт /Campeonato Brasileiro Série B/ түрүүлэхэд нь голлох үүргийг гүйцэтгэн дараа жил нь Бразилын дээд лигт /Campeonato Brasileiro Série A/ багаа таниулж чадснаар багийнхаа чухал хүн болсон байна. Тэр улиралдаа 12 гоол оруулснаар багаа тэргүүлсэн байна.
Кеиррисон Бразилын дээд лигийн эхний тоглолтоо 2008 оны 5 дугаар сарын 11-нд хийсэн ба баг нь Palmeiras-т 2:0-р хожигдон өөрөө бэртэл авсан байна.
Тэрээр дээд лигт анхны гоолоо 2008 оны 7 дугаар сарын 9-нд Portugues-ийг 4:0-ээр бут ниргэхэд хийсэн байна. Үүнээс сар хүрэхгүй хугацааны дараа 2008 оны 8 дугаар сарын 3-нд Santos-ыг хожиход анхны hat-trick-ээ хийсэн байна.
Улмаар 2008 ондоо 21 гоол хийснээр Бразилын дээд лигийн мэргэн буучаар тодорсон ба Бразилын түүхэн дэх хамгийн залуу мэргэн бууч болжээ.
Энэ амжилт нь Washington болон Kléber Pereira нарын амжилттай зэрэгцсэн байна.
2009 оны 1 сард Кеиррисон Palmeiras-ын эгнээнд нэгдсэн байна. Түүнийг гэрээг 2 тал эзэмшидэг. Palmeiras клуб Coritiba-гийн эзэмшидэг 20%-ийг худалдаж авснаар өөрийн болгосон бол үлдсэн 80%-ийг Traffic Sport Markering эзэмшидэг байна.
Кеиррисон Palmeiras дахь анхны тоглолтоо 2009 оны 1 дүгээр сарын 24-нд Mogi Mirim-гийн эсрэг хийж 2 гоол оруулан 3:0-ээр хожисон байна.
2009 оны 6 дугаар сарын 26-нд Palmeiras-ын албан ёсны website дээр Барса Кеиррисонд санал тависанаар Palmeiras-ын дараагийн тоглолтод оролцохооргүй болсон байна.
Манай шинэ цэрэг маань 158 тоглолтонд 89 гоол гэсэн айхтар үзүүлэлттэй...
Тун удахгүй шигшээдээ дуудагдах байхдаа.
Португалд ихийг сурч мэдээд дараа жилээс Барсагийн төлөө олон олон гоол хийнэ гэдэгт огтхонч эргэлзэхгүй байна. Урагшаа залуу минь....