Юу хийж чаддагаа үзүүлий Улаанууд минь!!!За одоо ингээл шинэ улиралын эхний тоглолт эхлэхэд хэдхэн цаг үдлээ. Дараагийн улирал болох бидэнд янз бүрийн зүйлс тэр тусмаа баяр хөөр, уур уцаар, инээд, магадгүй нулимс ч авчирахыг бид таашгүй. Гэхдээ энэ улирал манай ихэнх фэнүүдэд баяр авчирна гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл бид өнгөрсөн улирал юу хийж чаддагаа үзүүлж энэ жил ч өнгөрсөн улиралаас илүү ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ жил ихэнх экспэртүүд Чэлси-г аварга авах боломжтой гэж байгаа, гэвч би түүнд санал нэг биш байна бидэнд асар их боломж байгаа гэж боджийно. Чэлсигийн нэг сул тал нь 1 сард Африкийн цом болох учир ихэнх тоглогчоо алдах нь тодорхой. Мөн шинэ менежэр ирээл шууд хожоод унахгүй нь тодорхой. Ирэх улиралд Сити-д ч боломж байгаа, мөн Арсэнал гайхалтай улиралын эхний тоглолтоо хийж 6-1-ээр хожсон, энэ нь ч тэднийг тайтл өрсөлдөөнөөс хасах эрт байгааг хэлж байгаа. МАНУ-д энэ жил тайтл-аа хамгаалах боломж их бага байна, учир нь тэд гол тоглогч Роналдо, Тэвэз 2-оо алдсан. Мөн тэд багтаа нээх том шинэчлэл хийсэнгүй. Мэдээж Овэн, Валэнсиа ирсэн ч тэд нээх том өөрчлөлт хийгээд байхгүй л болвуу.
Манайхан бусад топ багуудыг бодвол хүндхэн өрсөлдөгчтэй эхний тоглолтоо таарчээ. Тэд мөн улиралын өмнөх нөхөрсөгүүд дээр сайн байгаагаа ч харуулсан. Тэд жил болгон л бүрэлдэхүнээ сайжруулан топ багуудтай өрсөлдөх чадвар сайжирсаар л. Хэрри Рэднап ч манайхнаас 3 оноо салгах гэж их үзнэ байх. Бэртэлүүд манай багийнхныг бүтэн хүчээр гаргах боломж гаргахгүй нь. Reina, Johnson, Carra, Ninja, Insua, Kuyt, Lucas, Masch, Benny Onion, Gerrard and Torres гэж гарах байх. Мэдээж энэ бүрэлдэхүүнд эдгээр тоглогчид багтаагүй байгаа Riera, Babel, Dagger, Aurelio, Ngog, Voronin, Dosser, Aquaman or El Zhar гэх мэт.
Хувьдаа би багийн ерөнхий хүч сайжирч байгаа ч бидэнд 1,2 хүн хэрэгтэй байсаар л. Гадуур олон шуумууд нисэж л байна гэвч албан ёсны сайт болон блогуудад иттэсэн нь дээр болву. Ж бэртэлээс ирж тоглох болвуу, тэгээд дунд Мангас, Лукас 2 тоглох байх . Энэ улиралд Лукас-аас бид илүү довтолгоонд оролцохыг харахыг хүсэж байна, учир нь дунд шугамын 2 ард үлдээд байхаас манайханд довтолгоонд илүү хүч хэрэгтэй. Өнөөдрийн гол тоглогчдын нэг Глэн Жонсон байж болохын. Баруун жигүүрээр гайхалтай кросс болон дэмжих тал дээр их хэрэг болно. Өнөөдөр манайхан хожихыг хүсвэл хамгаалалтанд ч довтолгоонд ч сайн байх хэрэгтэй учир нь тэдний довтолгоо болон хамгаалтанд сайн. Одоогоор Дэфө формондоо байна, агаарт Крауч тоглочино, Кийн бас хурдтай. Мөн тэднээс довтолгоонд Лэннөн, Модрич гээл манайханы хамгаалалтаас их юм шаардана. Мөн орос залууг ч сайн барих хэрэгтэй учир нь тэр манайхнаас оноо салгаж чадсан өнгөрсөн улирал. Гэвч тэдэнд мэлээн хэдэн бэртэлийн асуудал байгаа гэж дуулднам, тиймээс манай довтолгооны хослол Жэрри, Торрэс 2 маань сайн хословол 2,3 гоал хийх боломж манайд байсаар л.
Мөн манайхнаас Benny Onion маань тэдэнд гай учруулж мэднэ учир нь ихэнх баг Жэрри, Торрэс 2-г маань бүтэн тоглолт бариад байгаа.
За тэгээд эцэст нь удаан хүлээсэн улирал эхэллээ. Урд зун элдэв зүйл хийсэнгүй энийг л хүлээж байв, хэдий нөхөрсөг толголтуудаар жаахан хорхойгоо дарсан ч гэлээ. Маргаашын тоглолтын үр дүн 2-1 гэсэн таамаглал элбэг байна.
Come On You
Reds!!!
Keep the Faithsource: http://www.thisisanfield.com/kopblog/20 ... -you-reds/