by Yes Man » Fri Mar 13, 2009 5:53 am
За даа одоо улирал нэгэнтээ дуусах шатандаа орчиж...
МВП - Дуэйн Уэйд, эсвэл Лэброн Жэймс... 3 дахь өрсөлдөгч нь Коби байх магадлалтай.. Гэхдээ Кобид авах шаанс бараг л байхгүй... Нодлин авчихсан, бас багын амжилт, хувийн амжилт төдийлөн нөлөөлөхгүй... Лэброн Жэймсийг багаа дор хаяж 4,5 аар гаргахад өгдөггүй байсан.... Энэ жил ТОП 2т дор хаяж л яваад байгаа... Үлдсэн тоглолтуудад муудчихгүй бол бараг л авна даа... Гэтэл бас Уэйдийг онцлохгүй байж боломгүй... Нодлин 16хан ялуулсан багаа одоогын байдлаар 35 ялуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн... Зөвхөн довтолгоонд л гэхэд 29 оноогоор лигийг тэргүүлж байгаа... Түүнчлэн хамгаалалт ч чанга байгаа... Ер нь төгс байна гэж хэлэхэд буруудахгүй... Энэ маягаараа баг нь ПОд дөрвөөр гарвал Жэймсийг дийлж мэдэх л юм.... Миний сонголт - Лэброн Жэймс...
Улиралын шилдэг дасгалжуулагч - Орландогын Стан Ван Ганди... Баг нь 60 ялж/үлдсэн 18 тоглолтоос 13 ялахад энэ амжилтанд хүрэх боломжтой/ багын түүхэнд хоёр дахь удаагаа гэж нэрлэгдвэл Стан Ван Гандигийн нэр хүчтэй өрсөлдөнө.... Миамигийн Erik Spoelstra... Тэрбээр хаа байсан 77-78 оны улиралд Чикагог анхныхаа жилдээ удирдаж их амжилтанд хүрч байсан Ed Badger тэй энэ зэрэгцээд буй... Өнгөрсөн улиралд Пэт Рэйлигийн удирдсан Илчнүүдээс Эрикийн удирдсан Илчнүүд огт өөр тоглож буй.... Гэхдээ үүнд мэдээж Уэйдийн нөлөө байгаа л даа....
Портландын Нэйт Мкмиллан... Өнгөрсөн жил ПОд ороогүй залуу багаа өдгөө 6д давхиулж байгаа нь энэ шагналыг авахад нь тус болно... Гэхдээ тэдний хувьд нодлин ПОын байрнаас мултарч байсан гашуун түүхтэй... Хэрвээ ингэхгүй харин ч байраа батгаажуулвал Нэйт хамгийн шилдэг коуч болох бизээ... Ялангуяа Ютаг гүйцэж 4т орвол... Миний сонголт - Стан Ван Ганди
Шилдэг шинэ тоглогч - Тэр гэж онцолж хэлэх хүн үнэхээр алга... Драфтын тэргүүн Дэррик Ройз, Мэмфисийн хамгаалагч O.J. Mayo хоёр тэгээд Брүүк Лопез, Майкл Бийсли, Эрик Гордон... Өнгөрсөн жилүүдэд заавал нэг нь онцгой байдаг байсан бол өнөөдөр тэр гээд нэрлэчих хүн алга... Бийсли Бүх Ододын үеээр оноог түүсэн шигээ тогловол уг нь боломжтой.. 60 чавганц уралдаад нэг нь түрүүлдэг гэгчээр Дэррик Ройз л болох байх....
Амжилт нь ахисан тоглогч - Девин Харрис, Дэнни Гранжер, Пол Милсапп, Нэйт Робинсон... Дэнни Гранжер авах боломжтой ч гэсэн онооноос өөр бараг өсөөгүй... Пол Миллсап ч авах боломжтой... Гэхдээ Девин Харрис авчих байх... Энэ маягаараа тогловол ч Нэйт Робинсон авч магадгүй л юм... Гэхдээ өөр шагналыг өгөх биздээ...
Шилдэг 6 дахь тоглогч - Ямарч эргэлзээгүй Нэйт Робинсон... 56 тоглолтоос 7д нь гараанд гарсан... Ялангуяа бүх Ододын тоглолтоос хойш маш сайн тоглож байгаа... Хэдэн ч удаа 30+ оноо авчихав... Багын лидер шиг л тоглож байгаа....
Шилдэг хамгаалан тоглогч - Дуэйн Уэйд... 2.3 булаалт + 1.4 блок шот... Хэрвээ МВПг Лэбронд өгвөл энэ шагнал түүнийх болох байх...