World Cup - Germany 2006: Group C, ARG-NED-SCG-CIV

Хэсгээс аль 2 баг шалгарах вэ?

Аргентин, Голланд
25
71%
Аргентин, Серб
5
14%
Аргентин, Зааны ясан эрэг
0
No votes
Голланд, Зааны ясан эрэг
1
3%
Голланд, Серб
2
6%
Зааны ясар эрэг, Серб
2
6%
 
Total votes : 35

World Cup - Germany 2006: Group C, ARG-NED-SCG-CIV

Postby El Payaso » Mon May 29, 2006 6:51 pm

Image


АРГЕНТИН

Image


дасгалжуулагч: Хосе Пекерман

хаалгачид:
Роберто Аббондансьери (Бока Хуниорс, Аргентин)
Леонардо Франко (Атлетико, Испани)
Оскар Уштари (Индепендьенте, Аргентин)

хамгаалагчид:
Фабрицио Колоччини (Депортиво, Испани)
Роберто Айяла (Валенсия, Испани)
Габриэль Хейнце (Манчестер Юнайтед, Англи)
Хуан Пабло Сорин (Вильярреал, Испани)
Габриэль Милито (Сарагоса, Испани)
Николас Бурдиссо (Интер, Итали)
Леонардо Куфре (Рома, Итали)

хагас хамгаалагчид:
Лионель Скалони (Вест Хэм, Англи)
Эстебан Камбьяссо (Интер, Итали)
Хавьер Машерано (Коринтианс, Бразил)
Луис Гонсалес (Порту, Португал)
Пабло Аймар (Валенсия, Испани)
Xуан Роман Рикельме (Вильярреал, Испани)
Максимилиано Родригес (Атлетико, Испани)

довтлогчид:
Карлос Тевес (Коринтианс, Бразил)
Эрнан Креспо (Челси, Англи)
Лионель Месси (Барселона, Испани)
Родриго Паласио (Бока Хуниорс, Аргентин)
Хавьер Савиола (Севилья, Испани)
Хулио Крус (Интер, Итали)

Марадона, Кампес, Батистута, Ортега гээд дэлхийн хөлбөмбөгийн ногоон талбайд шидтэнүүдийг бэлтгэн нийлүүлдэг томоохон экспортлогч бол яах аргагүй Аргентинчууд. Аргентинийн шигшээ баг үеийн үед байрлал бүрдээ шилдэг тоглогчид бүхий хамгийн шилмэл шигшээ багуудын нэг байсаар ирсэн энэ удаад ч хэвээрээ. 2002 онд хүн бүхэн л Аргентинчуудын алтан дагинийг өргөх ээлж гэцгээж байсан ч хар шуурга дайраад өнгөрсөн. Гэхдээ ингэлээ гээд сэтгэлээр унасангүй тэд. Залуучуудын шигшээгийн торгон жолоог гурвантаа өргүүлсэн Пекерманыг шигшээ багт дуудан насанд хүрэгчидийн шигшээг одоо түрүүлүүл гэсэн үүрэгийг өгсөн. Пекерман ч шигшээг гардаж авуутаа л орвонгоор нь эргүүлж багийн хор найруулагч Верон, Аймар нарын оронд Барсад гологдсон Рикелмег дуудаж өөрийнхөө удирдлаганд залуучуудын аварга болж явсан тухайн үеийн жаалууд өнөө үеийн одуудыг дуудан шигшээ багтаа тоглуулах болсон.

Image

Энэ нь ч үр дүнгээ өгч Өмнөд Америкийн хэсгээс хамгийн түрүүнд ДАШТ-д орох эрхээ авсан. Ингэхдээ бүүр эртний өстөн болох Бразилчуудыг нийслэлдээ 3-1 ээр буулган авч бардам гэгч нь Герман зорих тийз хүртсэн.

Номер-10
Шигшээ багийн өнөөгийн нүүр царай бол яах аргагүй Барсагийн гологдмол жаал Рикелме. 2002 онд өмнөд Америкийн шилдэг тоглогч болж байсан ч Бельса түүнийг шигшээд дуудсангүй. Барса дахь бүтэлгүйтэл нь хүн бүхэнд хайран тоглогч ингээд унтарлаа гэж үү гэж бодоход хүргэсэн. Гэхдээ жижигхэн хотод очин шар шумбагч болсоноор бүх юм өөрчлөгдсөн. Шар өнгийн хувцас түүнд тун чиг зохиж ла лигт дэвшээд хэдхэн жил болж байсан жижиг багийг ла лигийн төдийгүй европийн дэвжээнд гаргах болж, энэ бүх зүтгэлийг нь Пекерман үнэлэн дэлхийн хамгийн шилдэг шигшээ багуудын нэгийнх нь 10 дугаарыг өмсөх эрхийг өгсөн. Нүдээ олсон шийдвэр.
Image
Гайхалтай уран техник салхи шиг хурд хүч чадал үгүй ч хашир ухаан заль мэх мэдрэмжээр тэр бүхнээс илүү. Ямар ч хэрэггүй үйлдэл хийж тоглолтыг уйтгартай болгодог гэдэг ч яаг эндээс түүний үхлийн цохилтууд аюултай дамжуулалтууд ирдэг. Хөлбөмбөгийн аналистууд түүнийг ноён зальтан гэж нэрийдэх болсон нь ч үүнтэй холбоотой. Энэ улирал түүний хувьд гайхалтай улирал болсон гэхэд болно. Багаа анхны удаа аваргуудын лигт тоглуулж ингэхдээ бүүр хэний ч санаанд оромгүй амжилт үзүүлж шөвгийн дөрөвт хүргэсэн. Энэ нь түүнийг багийг удирдан зохион байгуулж амжилтанд хүргэж чадах жинхэнэ лидер мөн гэдэгийг хүн бүхэнд хэлээд өгсөн. Конфедрешн капийн финалд Бразилд хожигдон гунигтайхан шилдэг тоглогчийн шагналаа гардаж авч байсан тэрээр одоо харин алтан дагинийг өргөхөөр багийнхаа хамт Германд ирээд байна.

Шинэ Мара
Аргентинийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч энэ шигшээ багийн тухай энэ бол гайхалтай шигшээ баг 78,86 оны шигшээ багуудаас ч хүчтэй гэж хэлсэнээ аан тийм Кампес Мара байхгүй гэж үү? Гэхдээ Месси байгаа шүү дээ гэж мэдэгдсэн. Жилийн өмнө Лионель Месси гэсэн энэ нэрийг бараг хэн ч мэдэдгүй байсан. Ла лигийн сүүлийн тоглолтонд оролцон гоол хийснээр Барсагийн хамгийн залуу гоолын эзэн болсон. Дараа нь харин залуучуудын дэлхийн аваргаар жинхэнэ үзүүлээд өгсөн. Бразилд хагас шигшээд хийсэн гоолыг нь хараад бүх дэлхий хөөх шинэ Марадона гэж уулга алдсан.
Image
Харин дараа нь... Дараа нь Барсагийн гарааны 11-т багтаж Жьюлиг ажилгүй болгохоо дөхсөн. Аваргуудын лигт Жозег уйлуулж орхиход багагүй үүрэг гүйцэтгсэн. Марадона өөрөө ч түүнийг залгамжлагчаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Багийн лидер Рикелме ч тэр бол дэлхийн аваргаар хамгийн хурц гялалзах од мөн гэж бахархсан. Барса шинэ одоо алдчихвий гэж айхдаа Ронниетэй хүртэл үзэглээгүй түүнийг авах баг 150 сая еврө төлж байж аваарай гэсэн аймаар том гэрээ хийсэн. Гэхдээ жаалхүү даруухнаар би улам сайн тоглохыг хичээх болноо. Яхав намайг арай олон хүн таньдаг болсон гэхдээ энэ нь бүх зүйл болчихсон гэсэн үг биш надад сурах мэдэх зүйл зөндөө байна гэж хариулсан.
Энэ хүүгийн гайхамшигтай мэдрэмж бөмбөг эзэмшилт оновчтой дамжуулалт өөртөө итгэлтэй байдал нь яах аргагүй хэт залууд нь шигшээ багийн гол тоглогчидийн нэг болгож орхисон. Тэр бол Пекерманы нууц зэвсэг. Тэр талбай дээр бөмбөгөө алдалгүй урагшилж уран гоёо цохилт хийж мэдрэмжтэй дамжуулалтыг хийж чадна. Рикелмегийн голын шугаман дээрхи ачааллыг бууруулж гэнэтийн бөгөөд үхлийн цохилт өгөх болно.
Энэ 2 дээр нэмэгдээд Атлетикогийн лидерийн байр суурийг Торресоос бараг булааж аваад байгаа Макси Родригез, Сонгон шалгаруулах тэмцээнд супер тоглолт үзүүлсэн португийн плэймэкер Луйс Гонзалез нар довтолгоо зохион байгуулалцана. Харин хамгаалалтаас довтолгоонд шилжүүлэх үүрэгийг Интерийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч хэмээн зөвшөөрөгдсөн Камбиассо Кориантесийн алдарт хослолын нэг Машерано нар хүлээнэ.

Карлитос
Белсагийн дасгалжуулсан сүүлийн олимпийн наадамд дэлхийд өөрийгөө нээж харуулсан энэ залуу европийн багуудын урилгыг үл ойшоон Кориантесийг сонгосон. Бразилчуудын нервийг их хөдөлгөсөн ч яагаад түүнийг Кориантес авсаныг очсон даруйдаа л тоглолтоороо харуулаад өгсөн. Удалгүй харин их зант Бразилчууд түүнийг хүндэлсэн угаасаа тэгэхээс өөр замгүй болгосон. Пекерманы пулёмотуудын нэг нь. Нас нь залуухан цус нь шингэн ёстой л ид ирэн дээрээ яваа залуу. Өмнөд Америк тивийн шилдэг хөлбөмбөгчөөр 22 насандаа 2 ч удаа тодроод амжсан. Жозе хүртэл шүлэнгэтсэн харцаар түүнийг хараад амжсан гэхдээ Кориантес үнэт эрдэнийхээ үнийг өсгөх гээд хүлээсэн. Одоо бол Милан Шеваг орлуулчих санаатай оролдож байгаа. Бух шиг дайчин уулга алдмаар уран тоглолттой түүнийг европын үзэгчид ДАШТ-аар харж цангаагаа тайлах гээд хүлээж байгаа. Манай хүн ч бие бэлдээд хүлээж суугаа.
Image
Тевезийн хамтаар эсрэг багийн хаалгыг шүршэх үүрэгийг туршлагатай супер довтлогч Креспо, Молтогчин туулай хочит Савиола, Интерийн супер бэнч Круз нар хүлээж байгаа. Аль аль нь гоолийн мэдрэмж сайтай шилдэг довтлогчид.

Аяала
Валенсиагийн хамгаалалтын мэргэжилтэн тэрбээр сүүлийн хэдэн жил ла лигийн хамгийн лаг хамгаалалтын системийн гол ноён нуруу болсоор ирсэн.
Image
Багийн хамгийн ахмад тоглогч. Пекерман хамгаалалтын ноён нурууг үүрэх туршлагатай шилдэг хамгаалагч гээд түүнийг сонгосон. Бусад залуусаа удирдаж арын албыг даргална. Том үүрэг. Түүнд ч таарна. Гуравдахь дэлхийн аварга нь түүний хувьд. Арын албаны түүний цэрэгүүд нь гэвэл улаан чөтгөр Хэйнц, Депорын шаргал үст Коллоччини, Агаарт сайн тоглодог Милито, ЕПЛ-ийн цөөхөн легионерийн нэг Скалони нар байх болно. Самуэль, Заннетти нарыг олон хүн дурсч байгаа ч Пекерман нэгийг бодсон бизээ.
Тэд энэ удаад мөн л үхлийн хэсэгт орсон. Одоо Аргентинийн залууст өнгөрсөн дэлхийн аваргаар унасан нэр хүндээ өндөрт өргөх өөрсдийгөө дэлхийн түвшинд нээж харуулах гэсэн зорилготойгоор Германыг зорьж байгаа.
Last edited by El Payaso on Tue May 30, 2006 2:45 pm, edited 1 time in total.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Mon May 29, 2006 6:57 pm

ГОЛЛАНД

дасгалжуулагч: Ван Бастен

хаалгачид:
Эдвин ван дер Сар (Манчестер Юнайтед, Англи)
Хенк Тиммер (Алкмар, Голланд)
Мартен Стекеленбург (Аякс, Голланд)

хамгаалагчид:
Йорис Матейзен (Алкмар, Голланд)
Кью Ялинс (Алкмар, Голланд)
Тим Де Клер (Алкмар, Голланд)
Ян Кромкамп (Ливерпуль, Англи)
Халид Булахруз (Гамбург, Герман)
Джованни ван Бронкхорст (Барселона, Испани)
Андре Ойер (ПСВ, Голланд)
Джон Хейтинга (Аякс, Голланд)

хагас хамгаалагчид:
Эдвигс Мадуро (Аякс, Голланд)
Весли Снайдер (Аякс, Голланд)
Филлип Коку (ПСВ, Голланд)
Ариен Роббен (Челси, Англи)
Данни Ландзат (Алкмар, Голланд)
Рафаэл ван дер Варт (Гамбург, Герман)
Марк ван Боммел (Барселона, Испани)

довтлогчид:
Ян Веннегор оф Хесселинк (ПСВ, Голланд)
Руд ван Нистелрой (Манчестер Юнайтед, Англи)
Робин ван Перси (Арсенал, Англи)
Райан Бабел (Аякс, Голланд)
Дирк Куют (Фейеноорд, Голланд)

Image

Цэцэг, Бяслаг тэгээд мэдээж хөлбөмбөг улбар шар өнгө. Энэ бол Нисдэг хочтой Голландчуудыг дэлхийд төлөөлж байдаг нэрийн хуудас. Хамгийн алдартай фэнүүд тэднийх алдарт гурвал ч бас тэднийх, Тотальний буюу нийтийн хөлбөмбөгийг ч тэд дэлхийд гаргаж ирсэн. Гэхдээ Алтан дагина нутагтаа авчрах дутуу байгаа. Тоглогч байхдаа чадаагүй Алтан Дагинийг дасгалжуулагч болоод аваад ирээ гэж ард түмэн нь Марко Ван Бастенд зарлигдсан.

Image

Пекерман Аргентинийн шигшээг өөрчилсөн шиг шинэчлэлтийг мань эр хийсэн. 2-3 хан жилийн өмнө шигшээ багийн нүүр царай явсан Клуйверт, Макай, Зийдорф, Дэвидс, Стам нар гараанд байтугай банзанд ч харагдахаа байсан. Улбар шар фэнүүд гайхсан. Гэхдээ Ван Бастений өөдөөс хэн дугарах билээ юу ч гэсэн харий гэсэн. Харсан Марко зөв шийдвэр гаргасан гэдгийг мэдсэн. Сонгон шалгаруулах тэмцээнд тэд нэг ч хожигдоогүй. Хамгийн түрүүнд эрх авсан.
Хэсгийн тэргүүн баг Аргентинчуудтай адилхан замыг туулж Герман орох эрхийг тэд авсан. Ван Бастен яаг л Пекерман шиг нэр хүнд нь унасан шигшээ багийг гардаж авсан. 2002 оны дэлхийн аваргад Аргентин хэсгээсээ гарч чадаагүй бол улбар шахууд бүүр япон солонгос явах эрхээ ч авч чадаагүй. Ван Бастен яаг л Пекерманы хийсэн шиг их шинэчлэлийг хийсэн. Дан залуус. Тэгээд урьдчилсан тоглолтуудад энэ шинэчлэл хэр оновчтой байсанг ч харуулж чадсан. Улбар шаруудын тоглогчидийг Аргентинчуудын адилаар дэлхийд алдар гавяагаа дурсгасан шилдэг тоглогчидоос илүү өөрсдийгөө нээн харуулахыг хүссэн залуус бүрдүүлж байгаа тэд мөн л 2002 онд үгүйлэгдэж байсан улбар шар өнгө финалийн тоглолтын цэнгэлдэхийг бүчиж байгаасай гэсэн хүсэлээр дүүрэн байгаа.
Маркогийн шигшээгийн найруулагчийн үүрэгийг залуу од Ван Де Ваарт өөр дээрээ авсан. Багийн лидер байх эрхтэй гэдгээ Хамбургт хангалттай харуулсан. Мундаг найруулагч харамсалтай нь гэмтсэн сураг гарсан. Гэхдээ эдгэнэ гэж найдий.
Image
Ваартийн зүүн гар нь хурдан хөлт Роббен. Еврогийн нээлтүүдийн нэг. Яах аргагүй маш аюултай зүүн вингер. Тэгээд дээр нь Шнайдер гээд хоёр хөлтэй айхтар гар мөн Коку, Ван Боммель, Ландзаат нарын туршлагатай тоглогч нараас дунд шугам нь бүрдэнэ. Дэвидс, Зеедорф нарын нэг их харчихаагүй суперүүд ТВ-ээр ДАШТ үзэхээр болсон.
Image
Харин нүүрний шугамыг Рүүд төлөөлнө. Уран гоёо хууралт техник хүчтэй цохилт байхгүй ч байрлалаа зөв авч хүчирхэг бие ашиглан 2 давхарт ноёлох нь түүний арга барил.
Image
Клуйвертэд олон жил дарагдсан тэрээр сүүлийн жилүүдэд л шигшээгийн довтлогчоор нэрлэгдэх болсон. Түүнд туслахаар бүх л гигантуудын мөрөөдөл болоод байгаа залуу од Дирк Кьют, банзнаас гарч гоолддог Персие, нялх од Райн Бабель нарыг Ван Бастен тодруулсан. Хантлеер, Макай нарыг байхгүйд олон хүн гайхсан. Гэхдээ Ван Бастен шигшээг авсанаас хойш олон гайхшруулсан болохоор тайвширсан.
Арын шугаманд баруун талд Хэйтинга сүүлийн жилүүдэд тоглож байгаа. Гэхдээ энэ жил шар шумбагчидийн эгнээнд өөрийгөө таниулангуутаа Редс рүү тушаал дэвшсэн Кромкамп түүнтэй энэ байрлал дээр ширүүн өрсөлдөх байх. Харин эсрэг талд нь энэ жил цомоор хахаж байгаа Жио зогсоно. Харин төвд Ёорис Матенсен, Болахроуз гэсэн хэцүү нэртүүд тоглоно.
Image Урьдчидсан тоглолтуудыг нэг ч хожигдолгүй дуусгасан нь яах аргагүй энэ шигшээ багийг хэр формтой байгааг харуулаад байгаа юм. Нисдэг голландуудын нэгэн шинэ эрин эхэлсэнийг энэ шигшээ баг бидэнд харуулах юм биш биз? Голландчуудын хувьд довтолгооны хүчирхэг системийг бүрдүүлж чадсан бөгөөд аль ч багийн хаалганд гоолдох чадвартай хэдий ч төвийн хамгаалалт хамгаалалт довтолгоог холбох төвийн хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчдын байрлал нь харьцангуй сул тал байж болох талтай. Гэвч энэ бүхэнийг хэрхэн шийдэх аргаа Марко аль хэдийний олсон бизээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Mon May 29, 2006 7:01 pm

СЕРБ БА МОНТЕНЕГРИ

дасгалжуулагч: Илья Петкович

хаалгачид:
Драгослав Еврич (Анакараспор, Турk)
Оливер Ковачевич (ЦСКА, Болгар)
Владимир Стойкович (Нант, Франц)

хамгаалагчид:
Горан Гавранчич (Динамо, Украин)
Ивица Драгутинович (Севилья, Испани)
Младен Крстаич (Шальке, Герман)
Неманья Видич (Манчестер Юнайтед, Англи)
Милан Дудич (Црвена Звезда, Серб бa Монтанегр)
Ненад Джорджевич (Партизан, Серб бa Монтанегр)
Душан Баста (Црвена Звезда, Серб бa Монтанегр)

хагас хамгаалагчид:
Деян Станкович (Интер, Итали)
Игор Дуляй (Шахтер, Украин)
Предраг Джорджевич (Олимпиакос, Греk)
Огнен Короман (Портсмут, Англи)
Альберт Надь (Партизан, Серб бa Монтанегр)
Саша Илич (Галатасарай, Турk)
Звонимир Вукич (Партизан, Серб бa Монтанегр)
Иван Ергич (Базель, Швейцар)

довтлогчид:
Саво Милошевич (Осасуна, Испани)
Матея Кежман (Атлетико, Испани)
Никола Жигич (Црвена Звезда, Серб бa Монтанегр)
Даниел Любойя (Штутгарт, Герман)
Мирко Вучинич (Лечче, Итали)

Image

Хуучин Югаслав улс задран унаснаар зүүн Европ дахь хөлбөмбөгийн өрсөлдөөн улам ширүүссэн гэж хэлж болно. Хорвати 98 онд сенсаци тарисан бол Словен, Серби Монтенегри нар ч Европод чанга багуудын тоонд зүй ёсоор бичигдэнэ. Энэ жил ч тэд үүнийг нотлон харуулж Сербүүд хүчирхаг армада нарыг урьдчилсан тоглолтонд ялан Герман орох тийзийг гардсан. Аргентин Голландтай нэг хэсэгт орсон. Гэхдээ Испаничуудыг дээрэлхэж чадсан улс Аргентин, Голландыг айлгана уу? Гэхээс айх нь юу л бол. Сербүүдийн хувьд энэ дэлхийн аварга анхны дэлхийн аварга. Магадгүй цагтаа нэг далбаан доор явсан Хорватуудынхаа анхны дэлхийн аваргад тарьсан шуугианыг давтах ч юм билүү хэн мэдлээ.
Гайхамшигт дөрвөл
Сербүүдийн хүчирхэг тал бол тэдний хамгаалалт. Урьдчилсан тоглолтуудад тэд ердөө нэг гоол хаалгандаа алдсан бөгөөд үүний дараа тэдний хамгаалалтын дөрвөлийг гайхамшигт дөрвөл гэж нэрлэсэн. Энэ дөрвөлөөс арай илүү олны танил болсон нь Видич. Сер Алексийн нүдэнд өртөж Англид хөл тавьсан тэрээр эхний үед будилж алдаж байсан ч улирлын төгсгөлд жинхэнэ супер дефендер болж чадах боломжтой гэдгээ бүгдэд харуулсан.

Image

Видич дээр нэмэгдээд Европийн цом хүртсэн севиллийн зүүн ар Драгутинович шалкегийн 1 метр 90 см өндөртэй төвийн хамгаалагч Младен Крстажич, Динамод хүчин зүтгэдэг Украйны лигийн оны шилдэг хамгаалагчаар тодорсон Горан Гавранчич нар гайхамшигт дөрвөлийг бүрдүүлнэ. Голланд, Аргентинийн хүчирхэг довтолгоны систем энэ удаад тэднийг шалгах болно.
Багийн найруулагчийн 10 дугаарыг интерийн од Деяан Станкович өмсөж тоглох бол Шахтёрийн хамгаалалтын хагас Игор Дуляаж төвд хамгаалалт довтолгоог холбох үүрэгийг хүлээнэ. Мөн Помпэйд өвөл элсэн орсон баруун жигүүрийн хурдан хөлт хагас хамгаалагч Короман, хашир туршлагатай Предраг Жёоржевич, Белградын гоолын мэдрэмж сайтай Саша Илич нар голын шугамыг бүрдүүлнэ.

Image

Харин урд шугаманд Матье Кежман, шигшээ багтаа хамгийн олон гоол хийсэн Саво Милошевич, 2 метр өндөртэй Никола Зигич нар тоглоно. Ялангуяа 2 метр 90 кг Зигичийг барих нь хэсгийн бусад өрсөлдөгч багуудын хамгийн том толгойны өвчин байх бизээ.

Image

Сербүүдийн хувьд хүчирхэг хамгаалалтын систем ба сөрөг довтолгоо гэсэн тактикаар урьдчилсан тоглолтуудад тоглон энэ нь ч амжилтанд хүрсэн билээ. Аргентин Голланд гэсэн довтолгоонд гол анхаарлаа хандуулдаг өрсөлдөгч нартай тоглоход ч энэ нь хамгийн тохирсон тактик байх магадлалтай. Анх удаагаа дэлхийн аваргад тоглож байгаа нь тэднийг бие барихад хүргэж болох нь энэ багийн сул тал байж болох хэдий ч бас нөгөө талаар ямар нэгэн дарамт шахалтгүй тоглолт бүртээ оролцож болох нь хүчирхэг 2 өрсөлдөгчөөсөө давуу байдалд оруулна.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Mon May 29, 2006 7:02 pm

ЗААНЫ ЯСАН ЭРЭГ.
Image

дасгалжуулагч: Анри Мишель

хаалгачид:
Жан-Жак Тизье (Эсперанс, Тунис)
Бубакар Копа (Беверен, Бельги)
Жерар Гнануан (Монпелье, Франц)

хамгаалагчид:
Сирил Доморо (Кретей, Франц)
Блаз Куасси (Труа, Франц)
Аблулай Мейте (Марсель, Франц)
Этьенн Бока (Страсбур, Франц)
Хабиб Коло Туре (Арсенал, Англи)
Эмануэль Эбуэ (Арсенал, Англи)
Марк Зоро (Мессина, Итали)

хагас хамгаалагчид:
Дидье Зокора (Сент-Этьенн, Франц)
Эмерс Фаэ (Нант, Франц)
Канга Акале (Осер, Франц)
Ромарик Коффи (Ле Ман, Франц)
Женьери Туре (Олимпиакос, Греk)
Жиль Япи-Япо (Янг Бойз, Швейцар)
Ги Демель (Гамбург, Герман)

довтлогчид: Бакари Коне (Ницца, Франц)
Дидье Дрогба (Челси, Англи)
Аруна Коне (ПСВ, Голланд)
Бонавентур Калу (ПСЖ, Франц)
Абдул Кейта (Лилль, Франц)
Аруна Диндан (Ланс, Франц)

Үхлийн хэсгийн сүүлийн баг. Хар тивийн дэд аваргууд. Энэ жилийн дэлхийн аваргын урьдчилсан тоглолтууд хар тивд бүхэлдээ хөлбөмбөгийн хувьсгал гарсан гэдгийг бид бүхэнд мэдрүүлсэн билээ. Урьдний хар тивийн төлөөлөл Камерун, Нигери, Сенегал нарын оронд Того, Гана, Зааны ясан эрэг гэх мэт тун цөөн сонссон багууд шалгарсан нь энэ тивийн хөлбөмбөгийн хөгжлийн хурдацийг илтгэх мэт. Яаг л энэ багуудын нэг нь Зааны ясан эрэг юм. Үндэстнүүдийн цомийн тэмцээнд аман хүзүүдэж тэд азаар ч нэг ДАШТ-д явах эрх авсан биш гэдгээ нотолсон. Удсан ч гүү тэдний багийн шилдгүүдийн араас европийн томчуул алалдах болсон.

Image
Image

Хамгаалалтын хэдээс Тоуре гэсэн лидерийг нь л мэддэг байсан бол баруун талд Эбоу гээд нэг айхтар залуутай гэдэгийг нь Ганнерст очиход л мэдсэн. Тоуре аргагүй энэ жил супер байгаа гэдгээ аваргуудын лигт харуулсан. Ганнерсийн клийн шийт рекордод Леманнаас гадна энэ залуу их үүрэг гүйцэтгэсэн.
Image
Тоурегийн хамтрагчаар Коуасси Блэйси тоглоно. Зүүн жигүүрт нь Африкийн Роберто Карлос гэж нэрлэгдээд байгаа страсбургийн хамгаалагч Артур Бока байгаа. Ебоу тэр 2 нийлээд 2 жигүүрээр ямар ч багийг сандаргах кросс хийх бизээ.
Image
Харин дунд шугаманд Гигантуудын мөрөөдөл болоод байгаа Дидер Зокора гол дүрд тоглоно. Хүчирхэг бие бялдар хараатай тоглолт нь түүний араас томчуул гүйлдэхэд хүргэсэн. Тэрээр хамгаалалт болон довтолгоог холбож өгөх үүрэгтэй.
Image
Харин тоглолтыг удирдан найруулагчаар 24 хөн настай довтолгооны хагас Яапи Ёопо Гиллис тоглоно. Түүнд дасгалжуулагч 10 дугаарыг өмсөх эрх өгчээ. Ер нь энэ багийн дунд шугам тэрчигээрээ маш залуу. Хагас хамгаалагчидаас хамгийн ахмад нь 26 настай Зокора л байна. Бусад нь дан залуус.
Харин урд талд олон жил багийнхаа нүүрний шугамыг тахлаж байгаа Калоу, Челсигийн хүчирхэг довтлогч Дидьер Дрогба нар тоглоно. Аль аль нь хүчирхэг бие бялдар бүхийн 2 давхарт ноёлж чадах довтлогчид. Энэ 2-ын арыг өөрийн боломжоо хүлээж байгаа залуу тоглогч ПСВ-ийн Аруна даана.
Image
Хар тивийн багуудын адилаар хүч хурд голчилсон тоглолттой залуухан энэ багийн хувьд анхны дэлхийн аваргын сугалаа тун хүндхэн таарсан. Гэвч хэсгээсээ гараад ирлээ гэхэд гайхах юмгүй.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Цоомоо » Mon May 29, 2006 7:30 pm

Рикельмед 10 номерыг єгсєн нь зєв шийдвэр юм аа...Барса бас тvvнд 10 номерыг єгч байсан...
Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Mon May 29, 2006 7:31 pm

Харин манай сайн эр єєрийн vндсэн дугаар 7-г авчээ..ДАШТ-д 3 гоол хийчихвэл л болоод явчихна тэр дээ...
Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Цоомоо » Mon May 29, 2006 7:33 pm

Манай вундеркинд ДАШТ-ын эхний тоглолтыг єнжих бололтой. Харамсалтай...

Image
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Nomer 10 » Tue May 30, 2006 12:26 am

Рүүд маань гоолдоод сайхан байнаа, гэхдээ бараг дахиад 2 гоол хийх боломж байсан. Ямар ч л байсан Этогүй ч гэсэн хүчирхэг Камеруныг хожлоо :holland
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Tue May 30, 2006 12:29 am

Van der Vaart маань van der Vater(father) болжээ. Эхнэр Силвия нь 6 сарын 10-нд төрнө гэж байсан ч цагаасаа өмнө төрж, хүүдээ Дамиан гэж нэр өгчээ. Одоо ч манай хүн сэтгэл нь хөөрөөд баллаж өгнө дөө :holland
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Cornerback » Tue May 30, 2006 8:04 am

Савиола нээрээ Аргэнтины Савиолаг дэмжих юм байшд :mrgreen:
User avatar
Cornerback
 
Posts: 400
Joined: Thu Dec 01, 2005 3:32 am
Location: Монгол

Postby mick » Tue May 30, 2006 9:13 am

Манай Челсигийн одууд ихтэй болохоор энэ группийн тоглолтуудыг ихээр үзэх нь дамжиггүй ээ.
Ер нь тэр баг гэж онцгойлохгүй ч хуучин соц орны багууд тэгээд Аргентиний тоглолтыг илүү харж явдаг билээ...
Бушуухан эхлээсэй билээ... :-o
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Nomer 10 » Tue May 30, 2006 9:22 am

Фантазид хэдэн хамгаалагч сонгох гэсэн чинь Португал, Англи, Францын челси хамгаалагчид орж ирээд болдоггүй хэхэ. Чи бас Португалийг харж таарах байх аа, Мориньо бас хэд хэдэн тоглогчид байна :mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby El Payaso » Tue May 30, 2006 11:03 am

Serbia & Montenegro 1 - 1 Uruguay
18' D Stankovic 1 - 0
81' 1 - 1 D Godin

Сербүүд Урагвайн шигшээ багтай тоглож тэнцсэн бол манай хэсгийн өөр нэг баг болох Голландчууд Камеруны багийг буулгаж авлаа... Гоолыг багийн лидер Рүүд хийжээ...

Netherlands 1 - 0 Cameroon
23' R van Nistelrooy 1 - 0
85' улаан карт - A Saidou Камерун

Өнөө орой харин Аргентинчууд Анголын шигшээ багтай хүч үзэх болно...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby El Payaso » Tue May 30, 2006 11:09 am

Би хувьдаа энэ хэсгээс Серб манайхан 2 гарах байх гэж бодоод байгаа... Голланд сайн байгаа ч азгүйтчих юм шиг л зөн татаад байгаам даа... ер нь их эвгүй хэсэг зааны ясан эрэг серб 2 гарсан ч гайхмааргүй ч юм шиг... нэг нв тивийн дэд аваргууд нөгөөх нь бас л зүүн европийн шилдэг шигшээ байдаг... Саарын нас явсаныг Голландын хамгаалагчид дунд туршлагатай сайн хамгаалагч байхгүй байгааг харгалзаж үзвэл энэ хэсэгт азгүйтэх баг нь улбар шарууд ч юм шиг... гэхдээ гараад цаашаа тоглуул мэдээж гоёо л доо... хэхэхэ... сорри 10
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Nomer 10 » Tue May 30, 2006 11:11 am

Мата манайхыг төвийн хамгаалагч муу гээд байлуу. Хамбургын Боуларуз лаг шд, сайхан бярдаж айлынхныг зогсоодог. Шүүгчид тэрийг нь мэдэж чаддаггүй юм хэхэ. Алкмаарын Матисен бас сайн. Зүүн захдаа Барсагийн Жиог, баруун талдаа Ливерпүүлийн Кромкампыг зогсоогоод үзэхэд хэр баргийн довтолгооныг зогсооноо :holland
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Tue May 30, 2006 11:16 am

Энэ ч нээрээ хэцүү хэсэг шүү. Манай 2 баг гарвал цаашаа гоё болно л доо. Серби л эвгүй байна даа, ЗЯЭрэг бол болчих байх. Ван дер Ваарт гэж нэг юм манайх Аргентины дараа 2-оор гарна гэж байсан, 1-ээр гарна гээд зоригтой байх хэрэгтэй шд. Хэсгээсээ гарахгүй байна гэж байхгүй ээ, би одооноос залбираад эхэллээ :)
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Mr S » Tue May 30, 2006 1:05 pm

el payaso wrote:Би хувьдаа энэ хэсгээс Серб манайхан 2 гарах байх гэж бодоод байгаа... Голланд сайн байгаа ч азгүйтчих юм шиг л зөн татаад байгаам даа... ер нь их эвгүй хэсэг зааны ясан эрэг серб 2 гарсан ч гайхмааргүй ч юм шиг... нэг нв тивийн дэд аваргууд нөгөөх нь бас л зүүн европийн шилдэг шигшээ байдаг... Саарын нас явсаныг Голландын хамгаалагчид дунд туршлагатай сайн хамгаалагч байхгүй байгааг харгалзаж үзвэл энэ хэсэгт азгүйтэх баг нь улбар шарууд ч юм шиг... гэхдээ гараад цаашаа тоглуул мэдээж гоёо л доо... хэхэхэ... сорри 10


яг ш дээ...................
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby El Payaso » Tue May 30, 2006 2:39 pm

Жиог эс тооцвол хамгаалагчид дандаа 80-н оноос хойш төрсөн залуу тэгээд дээр нь шигшээдээ бараг 10 аас ч цөөн дуудагдсан туршлагагүй харагдаад л тэгсийм хэхэхэх...

Ван дер Ваарт гэж нэг юм манайх Аргентины дараа 2-оор гарна гэж байсан,
Ваартыг ингээд л үнэн юм яридаг болохоор нь би дуртай ш дээ... :RD
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby honor » Tue May 30, 2006 9:18 pm

saihan bichjee ene group ch saihan toglolt uzuulne dee neg talaar het uitgartai ch bolj magadgui yum alaltsaad goaldahgui bj magadgui
User avatar
honor
Испаний фэн
 
Posts: 325
Joined: Sat Dec 03, 2005 12:22 pm
Location: france

Postby El Payaso » Wed May 31, 2006 10:23 am

манайхан Анголыг 2-0 оор буулгаж авлаа... энэ тоглолтонд манай Ветеран 33 настай Р. Аяала 100 дахь тоглолтоо шигшээ багтаа хийжээ... Тэрээр хамгийн анх 98 оны дэлхийн аваргад оролцож байсан юм... Дэлхийн шилдэг 100 гоолын эхний 10-т ордог гоол дээр хамгаалж гардаг азтай эр дээ хэхэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Khosoo » Wed May 31, 2006 11:53 pm

el payaso wrote:Жиог эс тооцвол хамгаалагчид дандаа 80-н оноос хойш төрсөн залуу тэгээд дээр нь шигшээдээ бараг 10 аас ч цөөн дуудагдсан туршлагагүй харагдаад л тэгсийм хэхэхэх...

Ван дер Ваарт гэж нэг юм манайх Аргентины дараа 2-оор гарна гэж байсан,
Ваартыг ингээд л үнэн юм яридаг болохоор нь би дуртай ш дээ... :RD


Ядаж л Африкт будаа болгоно.. Чиний голоод байгаа 1980-н оноос хойшхууд чинь...
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Nobun@g@ » Wed May 31, 2006 11:59 pm

Энэ хэсгээс Аргэнтин, Голланд хоёор маань гарахгvй л бол дэлхийн аварга сонирхолгvй болчихно. Мата Голландыг хамгаалалт муу гэж. Олонхи нь туршлага багатай тоглогчид ч гэсэн хамгаалалт бол урдынхаасаа сайн байгаа гэж бодож байгаа шд. Сонгон шалгаруулах тоглолтоос эхлээд ойрын хэдэн туршилт нєхєрсєг тоглолтуудад ч гэсэн гоол бараг алдаагvй. :holland :holland :holland :gold
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby El Payaso » Fri Jun 02, 2006 4:02 pm

Манай Месси бид энэ дэлхийн аваргаар хожигдохгүй тоглоноо гэжээ... энэ нь түрүүлнэ гэсэн үг... мөн Анголтой тоглосон тоглолтын талаар би өөрийнхөө шүтээн Аймартай хамт тоглосондуу тун баяртай байна... өмнө нь хамт тайлбайд тоглож байсан гэхдээ энэ илүү онцгой сэтгэгдэл надад үлдээсэн гэжээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby mick » Fri Jun 02, 2006 5:06 pm

Сайхан зураг тавиач... Матааа...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby El Payaso » Fri Jun 02, 2006 6:56 pm

мик ахын хүсэлтээр...

Image
хэн нь 2 дахь Мара болох бол?
Image
Шигшээгийн андууд... ла лигийн плэймэкерүүд...
Image
Түүхт мөч...
Image
Бас нэгэн түүхт мөч...
Image
Миний хийсэн болхи валлпапер...
Image
Man of the Match
Image
Leader...
Image
Молтогчин туулай...
Image
captain...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Next

Return to Дэлхийн аварга 2006

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron