Манчестер Юнайтед 09/10: 100th year of the Theatre of Dreams

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby 0077 » Mon Aug 10, 2009 10:39 pm

Анжелотти: Юнайтед Роналдогүйгээр ч шилдэг.
-
Челси үлдсэн наймааны хугацаанд багтаа тоглогч авахгүй мөн хэнийг ч зарахгүй гэж шинэ дасгалжуулагч Карло Анжелотти ням гаригт болох Community Sheid -ийн төлөө Юнайтэдтай тоглох тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурлын үеэр өнгөрсөн баасан гаригт хэлсэн байна.

Мөн тэрээр багийн тоглогчид болох Португалийн Декоу, Карвалио нарийг хэзээ ч зарахгүй. Тэд бол чэлси-д хэрэгтэй тоглогчид мөнөөс мөн гэж.

Гэхдээ тоглогчид бидэнтэй үлдэх сонирхолгүй байвал надад хэлэх ёстой, гэхдээ одоогоор тийм тоглогч алга байна.


Тэр бас бүтэн сайны тоглолтын талаар хэдэн үг хэлсэн байна.

Түүнээс сэтгүүлч юнайтедтай хийх тоглолт бол таны челсигийн карриерийн анхны чухал тоглолт гэхдээ та энэ тоглолтонд Кристиано Роналдо-г харагүй. Энэ танд боломж олгох байх гэсэн асуултанд.

Манчестэр бол Роналдогүйгээр ч шилдэг баг. Тэнд Роналдоогоос гадна шилдэг тоглогчид зөндөө бий. Би энэ багийг маш их хүндэлдэг гэхдээ бид энэ цомыг авахыг хүсч байна. Маш хүнд тоглолт болох байхаа.
Гэж тоглолтын өмнө хэлсэн бна.
MANCHESTER UNITED FOREVER WINNER :gold
0077
 
Posts: 13
Joined: Sun Aug 09, 2009 9:35 pm
Location: Old trafford

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby Mojul » Tue Aug 11, 2009 1:31 am

Image
гэмтсэн бна. Шигшээгээс хасагдаж..Азгүй гар уг нь шигшээд гараанд гарах бсым.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby enkuna » Tue Aug 11, 2009 2:34 am

Одоо фит хаалгач ганx Кушак үлдээ юу? Нани бас гэмтчээ дээ манай хүний лонгрэнж гоолууд ч тас лдаа гэмтэл нь гайгүй гэж найдхаас... Пеналт дээр сонин сонголт эрт хийх юм Эврагаар сүүлд цохиулж болмоор юм... Ганц тоглолтоос шийдэгдэж байгаа цомд нээх харамсаад ч яахав энэ тоглолтоор улирлыг шинжээд ч яахав ямартаа ч шинэ улирал эхэлж фэнүүд биднийгээ баярлуулж байгаа нь сайхан хэрэг байна... Манайхан энэ том том ишлээд бичээд байгаагаа багасгавал дээр санагдаад байх юм...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby Mr S » Tue Aug 11, 2009 8:59 am

Image
Фэрги өвгөн 60 сая фунтаа хав дарахаар шийджээ..... мань эр дахин наймаа хийхгүй гэж мэдэгдсэн бхийм......... 17-р Валэнсия 3-р Обэртан Оуэн-г фрийгээр авсан...... Реал-с 80-г аваад 20-г л үржээ...... 60-г банкинд хадгалахаар шийдсэн болтой юм...........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby SAVAGE » Tue Aug 11, 2009 10:27 am

Рүүнийгийн гоол отон гэж харагдаагүй дээ... камер наад өнцөгөөс байсан болохоор Рүүний отонд юм шиг харагдаж байсан... Талбайн зураасыг харахад хамгаалагчтай нэг л шугамд харагдана лээ...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby monhoo_ts2003 » Tue Aug 11, 2009 11:04 pm

ЛИГ
Нийт 24 лигт хуваагдсан хэдэн зуун багийн тоглолт наймдугаар сараас эхэлж дараа оны тавдугаар сарыг дуустал үргэлжилдэг. Улирлын эцсийн нийлбэр дүнгээс шалтгаалж зарим нь дэвшин нөгөө нь доошилно.
Лигийн тоглолтын хожил бүрт 3, тэнцээнд 1 оноо өгдөг. Улирлын турш лиг бүрт багууд өөр хоорондоо хоёр удаа (тус тусын талбай дээр) тоглоно.
Бүх лигийн тоглолт ихэнхдээ стадион дүүрэн хүнтэй болдгоороо онцлог. Энэ нь англичууд хөлбөмбөгөө хэрхэн дэмждэг, энэ нь тэдний амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг болсны гэрч гэлтэй. Ингээд дээд зургаан лигийн талаар товч өгүүлсү.

Barclay’s Premier league
20 баг тус бүр улирлын турш нийт 38 тоглолт хийнэ. Лигийн зохион байгуулалтыг өөрчилснөөр 1992 оноос эхлэн энэ лиг үүссэн. Дотооддоо энэ лигээ гол ивээн тэтгэгч “Barclay’s Bank”-ны нэрээр овоглон “Barclay’s Premier League” хэмээн нэрлэдэг ба гадаад орнуудад Английн “Premier League” хэмээн алдаршсан.
Түрүүлсэн баг Лигийн цомыг гардаж, ирэх улирлын Европын аварга багуудын тэмцээнд (Champions League) xэсгийн тоглолтоос эхлэн оролцох эрхийг авна. Хоёрт орсон баг мөн Аваргуудын лигт xэсгийн тоглолтоос эхлэн оролцох эрхийг авдаг бол 3-4 байр эзэлсэн нь урьдчилсан тоглолтоос эхлэн оролцох эрхтэй болдог. Харин энэ лигт тавдугаар байранд орсон баг UEFA-гийн цомын төлөө тоглох боломжоор хангагдана. Мөн доор өгүүлэх Лигийн цом, FA Cup-д түрүүлсэн баг эл эрхийг авна. Харин дотоодын лигтээ эхний дөрөвт орж, Аваргуудын лигт орох эрхээ авсан багуудаас дээрх хоёр цомыг авсан бол UEFA–гийн цомын эрх нь 6-7 байрт орсон багууд руу шилждэг онцлогтой. Иймд лигийн тавдугаар байрыг эзлэж чадаагүй ч эхний дөрөвт орсон багууд дотоодын цомуудыг авчихвал 6-7 байрын төлөөх тэмцэл өрнөнө. Европын бусад багуудтай тоглох нь клубийн нэр хүндийг өсгөхөөс гадна санхүүгийн асар их ашиг авчирдаг. Харин улирлын төгсгөлд хамгийн бага оноо авч, сүүлийн гурван байр эзэлсэн багууд доод лиг рүү шилжинэ.
Өдгөө дэлхий даяар хамгийн олонд танигдсан, магадгүй хамгийн хүчтэй хөлбөмбөгийн лиг бол Английн Premier league юм.
Дараагийн гурван лиг нь “Coca-Cola League” хэмээн нэрлэгддэг ба дотроо Cocа-Cola Championship, Coca-Cola League-1, Coca-Cola League 2 хэмээн ангилагдана

Championship
24 баг улирлын турш нийт 46 тоглолт хийнэ. Гол ивээн тэтгэгчийнхээ нэрээр “Coca-Cola Championship League” хэмээн нэрлэдэг. Түрүүлсэн баг нь лигийн аваргын цомоо авч эхний хоёр байрыг эзэлсэн багууд дээд зиндаанд шууд шилжих эрх эдэлнэ. 3-6 байранд орсон багууд дээд зиндаанд шилжих гурав дахь эрхийн төлөө хоорондоо хасагдах системээр тоглодог.

League One
Нийт 24 баг өмнөх лигийн зарчмаар өрсөлддөг. Гурван баг дээш дэвшиж харин хамгийн бага оноотой дөрөв нь доод зиндаанд шилжинэ.

League Two
24 багаас эхний гурав нь шууд дээдэх зиндаа руугаа дэвших бол дараагийн дөрвөн баг нь хасагдах системээр тоглон дээд зиндаанд дэвших дөрөв дэх багийг тодруулна Хамгийн бага оноотой хоёр баг доод зиндаанд шилжинэ.

Conference National
24 багаас түрүүлсэн баг шууд дээд зиндаанд дэвших бол дараагийн дөрөв нь хасагдах системээр тоглон дээдэх зиндаанд дэвших хоёр дахь багийг тодруулна Хамгийн цөөхөн оноотой дөрвөн баг доод зиндаа руу бууна.

Conference North ба Conference South
Энд тус бүрдээ 22 багтай газар зүйн байрлалаараа ялгагдах “Умард”, “Өмнөд” гэсэн хоёр лиг зэрэгцэн оршино. Энэ зиндааны хэсэг тус бүрт түрүүлсэн багууд дээд зиндаанд шууд дэвшдэг бол хэсэгтээ 2-5 байрт орсон багууд хасагдах системээр тоглож, дээдэх зиндаанд дэвших хоёр дахь багаа тодруулдаг. Хэсэг тус бүрийн хамгийн бага оноо авсан гурав нийт зургаан баг доод зиндаа руу бууна
Үүнээс дооших лигүүдийн талаар сонирхохыг хүсэгчдэд Английн хөлбөмбөгийн холбооны цахим хуудас http://www.thefa.com/default.htm -д зочлохыг санал болгоё


ЦОМЫН ТЭМЦЭЭНҮҮД
Лиг бүр өөрийн цомтой ба тухайн улиралдаа лигтээ түрүүлсэн баг цомоо гардана. Үүнтэй зэрэгцэн тухайн улиралд лигийн хамааралгүйгээр багууд хоорондоо тоглодог өөр бусад цомын төлөөх тэмцээнүүд мөн явагдана.


Холбооны цом буюу FA CUP
Лиг үүсээгүй байх үе буюу бүр 1872 онд анх зохиогдсон энэ тэмцээн уламжлал болон үлджээ. Хөлбөмбөгийн түүхэнд хамгийн анхны цомын тэмцээн болсноороо алдаршсан.
Анхны цомыг тэр үеийн Лондонд байгуулагдсан “Wanderers” баг авсан бол түүнээс хойш энэ тэмцээний аваргаар нийтдээ 42 баг шалгарчээ. “МЮ” хамгийн олон буюу 11 удаа, “Арсенал” 10 удаа цомыг хүртжээ.

Энэ тэмцээнд багууд лигийн ялгаваргүйгээр өөр хоорондоо сугалаагаар таарч хожигдсон нь шууд хасагдах журмаар явагдах ба доод лигийн клуб дээд лигийн багаа хожиж шуугиан дэгдээх нь олны cонирхлыг татах нэгэн гол шалтгаан болдог.

Энэ жилийн хувьд ийм шуугианаар дүүрэн байсан билээ. Аль 1939 онд л цорын ганц удаа түрүүлж байсан “Portsmouth” их шөвөгт дээд лигээс ганцаархнаа шалгарсан бол харин нөгөө гурав нь Championship лигийн багууд болох “Barnsley”, “West Brom”, “Cardiff” нар үлдсэн юм. Олныг гайхшруулсан тоглолтыг Championship league-d сүүл мушгиж яваа “Barnsley” үзүүлж, дээд зиндааны аваргын төлөө өрсөлддөг “Ливерпуль”, “Челси” багуудыг ээлж дараалан буулган их шөвөгт үлдсэн билээ.

Их шөвгийн болон аваргын төлөөх тоглолтууд 90000 хүний суудалтай алдарт “Wembley” цэнгэлдэх хүрээлэнд зохиогддог.
FA Cup-ийн аваргаар тодорсон баг нь UEFA-гийн цомын төлөө өрсөлдөх эрхийг эдэлдэг ба хэрвээ аваргалсан баг энэ эрхийг дотоодын лигт үзүүлсэн амжилтаараа хэзээний авчихсан бол аман хүзүүдсэн багт энэ эрх шилжинэ.

Лигийн цом буюу CARLING CUP
Английн хөлбөмбөгт шинэчлэл хийх санааг сэдсэн тэр үеийн Лигийн нарийн бичгийн дарга Alan Hacker гэдэг хүний анх санаачилсан Лигийн цомын төлөөх тэмцээн анх 1960 онд зохиогдсон байна. Түүхийн хуудас сөхвөл тухайн үед лигийн тэмцээн цөөн зохиогдож, олж болох орлогыг алдаж байсантай холбогдуулан долоо хоногийн дундуур тоглож байхаар Alan Hacker анх санал оруулж байж. Олон эсэргүүцэлтэй тулгарсан ч бараг танилын нөлөөгөөр буюу тэр үеийн лигийн ерөнхийлөгч сэр Joe Richards хувиасаа ивээн тэтгэж цомыг хийлгэж хандивласнаар анхны тэмцээн нь зохиогдож өдгөө ч цомон дээр түүний нэр сийлээстэй бий.

Нэгэнт лигийн ялгаваргүйгээр багууд хоорондоо өрсөлддөг FA Cup тэмцээн байсаар атал энэ тэмцээнд багууд төдийлэн ач холбогдол өгдөггүй, үзэгчид ч хангалттай ирдэггүй гэх мэт бэрхшээлүүд учирч байсан ч санаачлагч Алан Хакерийн хичээнгүй оролдлогоор нөлөө бүхий дотоод гадаадын хөлбөмбөгийн байгууллагуудыг тухайлбал, Английн болон Европын Хөлбөмбөгийн Холбоо зэргийг лообийдож чадсанаар аваргын төлөө тэмцээн алдарт Wembley цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох болсон. Түрүүлсэн багийг UEFA-гийн цомын төлөө өрсөлдөх эрхээр урамшуулдаг болсноор хүчтэй багууд зөвхөн нөөцийн бус үндсэн багаараа өрсөлддөг. Тэмцээний нэр хүнд өсч үзэгчдийн тоо ч ихээр нэмэгдэн ашиг орлого арвинтай байна.

Үе үеийн ивээн тэтгэгчдийн нэрээрээ овоглон ирсэн лигийн цомын төлөөх энэ тэмцээнийг түүний одоогийн ивээн тэтгэгч Coors Brewers нь өөрийн үйлдвэрлэдэг шар айрагны нэрээр “Carling Cup” хэмээн нэрийдэж буй. Энэ жилийн “Carling Cup”-ийн эзнээр “Toттенхэм” баг “Челси”г хожин шалгарч ирэх жилийн UEFA cup-д өрсөлдөх эрхээ өвөртлөөд буй.
Энэ жилийн хувьд дээрхи хоёр цомын эзэд нь дотоодын лигийн эхний дөрөвт ороогүй багууд тул UEFA-гийн цомд лигийн зөвхөн V байрт орох баг л оролцох эрхээр хангагдахаар болоод байна.

Сommunity Shield Cup
Төдийлэн онцгой ач холбогдолгүй ч улирал болгоны салхийг хагалдаг нэгэн цомын тэмцээн бий. Энэ нь aнх 1908 онд зохиогдож өдгөө хүртэл уламжлал болон явагдаж буй өмнөх улиралын Premier лигийн болон FA cup-ын аварга багуудын хооронд зохиогддог Сommunity Shield Cup юм
Хэрвээ энэ лигийн аварга баг нь мөн FA cup-ийн эзэн болсон байвал тухайн баг Premier лигийн хоёрт орсон багтай энэ цомын төлөө тоглолт хийдэг.
эx сурвалж: www.mongolnews.mn
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby .boldoo. » Tue Aug 11, 2009 11:06 pm

Би өнгөрсөн улиралд билүү бас л энэ премиер лигийн талаар маргаан болоод нэг юм орчуулж тавьж байсан санагдана. Анх английн дээд лигийн багууд янз бүрийн шалтгаанаас болж өөрсдөө тусдаа шинэ лиг үүсгээд тэрийгээ Премиер лиг гэж нэрлэсэн. Тэгээд тэр хуучин байсан дээд лиг нь чанар чансааны хувьд Премиер лигийнхээ доор орж одоогийн Чэмпиншип дивизон болсон гэдэг. Өөрөөр хэлбэл Премиер лиг бол үүсээд удаагүй залуу лиг. Түүнээс тэр өмнөх үеийн дээд лиг зүгээр л нэрээ солиосон биш.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby suineg33 » Wed Aug 12, 2009 10:20 am

За манайхаан наадуулаа ингээд орхичих. Хэдэн жилийн өмнө наадуулын чинь шүтээн нь болчихоод байгаа Ууганаа яг л иймэрхүү толгойндоо орж ирснээ биччихээд, бух шиг зүтгэчихдэг мулга гар байсан. Эндхийн акулуудад зөндөө шүүмжлүүлээд, арай тайван болсон. Дараа нь их юм уншаад, бичих ярих нь ч өөр болоод одоо сайн эксперт болсон байна лээ.

Одоо энэ Туулай, Терминатор 2-с балчир Ууганаа тэр чигээрээ үнэртэж байна. Хөлбөмбөг жинхэнээсээ сонирхдог, сайн мэддэг хүмүүсийн хажууд байхаараа наадуул чинь бас сайжраад ирэх байх. Энэ 2-ийг их сургуулиа ч төгсөөгүй байгаа гэдэгт мөрийцөхөд ч бэлэн. Яахав тэр болтлоо хүний дургүй хүргээд, янз бүрийн юм бичээд явж л байг. Битгий тоо, хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн.

Харин Бобо-гийн хувьд арай туршлагатай мөртлөө, бас л хамаагүй юм бичих юм аа. Өөрөө буруу юм биччихээд, дараа нь нөгөөхөө хамгаалж чадахаа больж бантаад бүүр өөр хэрүүл хийгээд явчихсан байх юм. 2 багийн аль нь илүү байсан бэ гэдгийг харьцуулж ярьж байснаа хүний байршил дээр байгаа экспрессионыг өргөөд авчихсан ч байх шиг. Угаасаа наадах чинь Олд Траффорд-д цагаан кардон дээр фэнүүд нь бичээд барьчихсан сууж байдаг, бараг л хэлц үг шиг үг байх шүү. Тэгээд ч наад үгийн чинь утга Ливерпүүлийн төлөө одоо тоглож байгаа тоглогч, эсвэл зөвхөн Ливерпүүлийг улангасан дэмждэг хөгжөөн дэмжигч нар руу л хандсан байгаа нь тодорхой.

Тэгээд ч наад скауз гэдэг үгний чинь утгыг нээх сүрхий судлаад байвал хамгийн муу махыг зөөлөртөл нь чанасан шөл ч гэмээр утга ч гарч ирж байна. http://www.scouser.com/whats-a-scouser/ Тийм болохоор наад үгээрээ нээх бахархаж цээжээ дэлдээд байх хэрэггүй. Манчестерийн сүүлийн үеийн амжилтыг Ливерпүүлтэй яагаад ч харьцуулж болохгүй, үнэндээ яагаад ч ойртохгүй гэдгийг бүгд л мэдэж байгаа, тэрийг хүлээн зөвшөөрчих л дөө. Тэгээд ч бид танай тэртээ 20 жилийн өмнө гаргасан амжилтыг одоо болж байгаа өрсөлдөөнд яаж хамааруулж болох вэ?!
Last edited by suineg33 on Wed Aug 12, 2009 10:29 am, edited 1 time in total.
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby Tomroo_Kop » Wed Aug 12, 2009 12:44 pm

suineg33 wrote:
Одоо энэ Туулай, Терминатор 2-с балчир Ууганаа тэр чигээрээ үнэртэж байна. Хөлбөмбөг жинхэнээсээ сонирхдог, сайн мэддэг хүмүүсийн хажууд байхаараа наадуул чинь бас сайжраад ирэх байх. Энэ 2-ийг их сургуулиа ч төгсөөгүй байгаа гэдэгт мөрийцөхөд ч бэлэн. Яахав тэр болтлоо хүний дургүй хүргээд, янз бүрийн юм бичээд явж л байг. Битгий тоо, хүүхдүүд ийм дээрээ хөөрхөн.

Манчестерийн сүүлийн үеийн амжилтыг Ливерпүүлтэй яагаад ч харьцуулж болохгүй, үнэндээ яагаад ч ойртохгүй гэдгийг бүгд л мэдэж байгаа, тэрийг хүлээн зөвшөөрчих л дөө.

За энэ Чөөгийд Сүйнэг гурав гурав гэдэг их сургуулиа төгсчихсөн,
хүний хойч ирээдүйг мэддэг,хөлбөмбөг жинхэнэээсээ сонирхдог,
мэдлэг нимгэн нэгнийгээ хажуудаа байлгаж мэдлэгийг нь зузаатгадаг
бас хүний их сургууль төгссөн төгсөөгүйг шууд мэдэж мөрий тавьдаг
хүний дургүй хүргэдэггүй,янз бүрийн юм бичдэггүй
хүүхдүүдийн хөөрхөн муухайг ялгаж салгадаг
чөөгийнүүд дундаа ахмад нь бололтой ТОМ АХ байх шиг байна./Надад зориулж бичсэн үгийг нь яг эсрэгээр нь өөрт нь зориулав/
Би их сургууль төгсөөгүй нь үнэн та мөрийгөө хожлоо :-D
Төгсөж байж л тань шиг мэдлэгтэй болох юм шиг байна.
Жоохон дайсагналтай мэтгэлцэж байгаа ч та нарын надад хэлсэн
бичсэн бүхэн миний өчүүхэн мэдлэгийг нэмж байгаад хэлэхэд талархууштай байна.
Би 2002 оноос хөлбөмбөг сонирхож эхэлсэн.Тэрнээс өмнөх үеийн хөлбөмбөгийн
түүх болон бас бус зүйлийг өөрийн уншсан сонссон үзсэн зүйлээрээ мэдлэгээ хийж
өдий хүрлээ.
Гэхдээ нэг зүйл хэлэхэд энэ ФОРУМЫН чөөгий нар хэтэрхий нэг тал руу туйлшрах юм.
Танай манай 2 хоёулаа л LEGEND болсон клубууд.Түүхийн явцад үзүүлсэн амжилтаараа
аль аль нэг нэгнээсээ ямар нэг талаараа давуу/Ингээд биччихээр бас түүх ярилаа гээд загнаад унав/
Аа бас заавал их сургууль төгсөж байж хөлбөмбөг жинхэнээсээ сонрхдог болно
гэдэг ахар бодлоо надад дахиж тулгахгүй баихыг хүсье.Хүн гэдэг махан бие чинь
хөгжлөө дагаж өөрсдөө хөгждөг.Хөлбөмбөг гэдэг зүйл асар хурдтай хөгжиж байгаа
өнөө үед хөгжлөөс нь хоцрохгүйг л хичээж байна.
Шинэ гишүүн гэхээрээ танай сэдэвт юм бичиж болдоггүй юм уу.
Заавал Ууганаа шиг эсвэл Сүйнэг гурав гурав тань шиг болж байж
бичлэг үйлдвэл та нарт хүлээн зөвшөөрөгдөх үү тэ
Энэ чинь сонирхдог спортынхоо талаар үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт
ИНДЭР шүү дээ.Шинэ нь бай Акул нь бай тэгш эрхтэй үзэл бодлоо илэрхийлэх ёстой шүү.
ЭНЭ БОЛ ФОРУМЫН АЛТАН ДҮРЭМ.
Танай сэдэвт үзэл бодлоо бичиж жоохон мэтгэлцсэн биш мэдлэг муугаараа дуудуулж
хөөрхөн муухайгаа зарлуулж зарим нэг хүний дургүйг хүргэсэндээ ЭНЭХҮҮ бичлэгийг
үйлдлээ.Уншсан нэгэнд нь талархий
DAMNING DEVILS
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby suineg33 » Wed Aug 12, 2009 1:09 pm

Tomroo_Kop wrote:Аа бас заавал их сургууль төгсөж байж хөлбөмбөг жинхэнээсээ сонрхдог болно
гэдэг ахар бодлоо надад дахиж тулгахгүй баихыг хүсье.


Тээр хөөрхөн хүүхэд, их сургууль төгсөж байж хөлбөмбөгийг жинхэнээсээ ойлгоно гэж хэлээгүй. Их сургууль ядаж төгсчихөөр юм бичихдээ ядаж хүний бичсэн юмнаас юу гэсэн байна вэ гэдгийг нь эхлэж уншиж ойлгочихоод, дараа нь логиктойгоор, нөгөө бичсэн юмаа магадлачих үндэслэл, баримтлалд нь тулгуурлаад бичдэг болно. Та нарыг толгойндоо орж ирсэн болгоноо ийшээ орж ирж шүршээд байхаар чинь бичсэн юм. Ганцхан чамд хандаагүй, танаа хэд хэдэн хүнд хандаж бичсэн гэдгийг бас ойлгоорой.

Tomroo_Kop wrote:Би 2002 оноос хөлбөмбөг сонирхож эхэлсэн.Тэрнээс өмнөх үеийн хөлбөмбөгийн
түүх болон бас бус зүйлийг өөрийн уншсан сонссон үзсэн зүйлээрээ мэдлэгээ хийж
өдий хүрлээ.


Сайн байна аа, хөлбөмбөгт хорхойтой хүн болгон л чиний адил.
Улаан Ливерпүүлийн фэн учраас чи Манчестерийг хэзээ ч таалахгүй. Манчестерийн фэнүүд хэзээ ч танайхыг дэмжихгүй, би ч ялгаагүй. Ийшээ орж ирж хэрүүл хийж байхын хооронд ядаж манай багийн талаарх уншиж мэдсэн муу муухай юмнуудыг нь дэлгээд тавьчихаж бай.

Tomroo_Kop wrote:Шинэ гишүүн гэхээрээ танай сэдэвт юм бичиж болдоггүй юм уу.
Энэ чинь сонирхдог спортынхоо талаар үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт
ИНДЭР шүү дээ.Шинэ нь бай Акул нь бай тэгш эрхтэй үзэл бодлоо илэрхийлэх ёстой шүү.


Чиний зөвөө энд хэн ч өөрийнхөө сэтгэгдлийг илэрхийлж болно. Би тэгэхийг чинь хориогүй, шинэкоов учраас манай сэдэвт юм бичиж болохгүй ч гэж хэлээгүй. Зүгээр уншсан хүндээ юм өгчихөөр, хамгийн наад зах нь эрүүл сэтгэлгээгээр юм бичээчээ л гэж хэлж байгаа нь тэр.
User avatar
suineg33
 
Posts: 758
Joined: Thu Mar 29, 2007 2:17 am

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby Mojul » Thu Aug 13, 2009 2:19 am

Английн андер 20д манай залуус болох Том Клеверли, Фабиан Брэнди нар 2 2гоол хийжээ....
Манай 2сайн тоглосон нь өөрсдөд нь тун хэрэгтэй.. Дараа сард Египтэд болох U20н ДАШТд оролцож өөрсдийгөө харуулах боломж олдоно.
Image

Мөн Оливер Норвүүд Хойд Ирландын андер 21т дебютээ хийсэн бна.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby Amgaa » Thu Aug 13, 2009 4:16 pm

Танайхан бас Нойерыг сонирхоод эхсэн байна 20миллон гэнэ дээ
http://www.bild.de/BILD/sport/fussball/ ... nited.html
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby Mr S » Fri Aug 14, 2009 9:31 am

Image
Рио-н хүүхэн...... майр амьтан бна.....
сайтанд нь зураг нь тавигдсан аж......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby Mr S » Fri Aug 14, 2009 9:36 am

Агэурог 30 сая фунтаар авахаар үзэж бгаа гэнэ.....
Фэрги ч улирал дуусахын алдад наймаа хийчээд бдаг.......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby Mojul » Fri Aug 14, 2009 12:43 pm

Саар одоо бараг л 2сар тоглохгүй....
Агуеро ч худлаалдаа.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.15 Олд Траффорд

Postby monhoo_ts2003 » Fri Aug 14, 2009 6:07 pm

suineg33 wrote:
che wrote:залуусдаа боломж олго айн тэр Фостэр бол Ирээдүйн Жэймс шүү дээ эсвэл Касиллас ч юмуу. Үлдсэн 2 хаалгач бэртэнэ гэж хаа байсийн, ондоо хаалгач аваад хэрэггүй. :mrgreen:


Ирээдүйн Жэймс болвол хэрэг алга ш д. Тийм юм бол эртхэн зарсан нь дээр юм байна.


Уулан одооноос эxлээд Сар-ын xалааг бэлдэx xэрэгтэй. надад одооны нөөц 2 xаалгач нэг л биш санагдаад бна! Анx Кушчак -ыг гарж ирж байxад нь мэргэлжтингүүд шилдэг xаалгачыд нэг болно гэж ярицгааж байсан юм сүүлийн 2 жил бараг л Фостераас бараг муу тоглож бгаа юмшиг санагдаад байгаа. xарин Фостер xувьд бол бас л муу даа! 2 жилийн өмнө бxаа зээлээр тоглож байxдаа xаалгач Робинсонд гоал алдаж байсан юм. тэр үед би маню-гийн тамирчин зээлээр тоглодог байсан мэддэгүй байсан юм одоо ч гэсэн xайнга бас алдаа гаргаж тоглодог. тиймээс одоо орлоx xаалгачаа xайx xэрэгтэй болов уу!
MON UNITED 17
Өөрийнxөөрөө амьдрагч
Mon The Mongol
User avatar
monhoo_ts2003
Manchester united 17
 
Posts: 1189
Joined: Mon Dec 17, 2007 1:26 pm
Location: Xувь xүн

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.16 Олд Траффорд

Postby Mojul » Sat Aug 15, 2009 6:38 am

Хамгаалалт хаалгач гээд урьд 2жил шиг улирал үнэн бараан эхлэж бнааа......
гэхдээ боломжийн сайхан мэдээ ганц нэгээр гарч иржийн шүү.....

Вида 5дахь/өнөөдөр/ 1р багтай бэлтгэлдээ гарсан бна. :eek: Ганц нэг долоо хоногоос тоглоод эхлэхийм бна....
ЭВанс бол ирэх 3дахийн Барнлийгийн эсрэг л тоглож мэднэ гэнэ.
Рафаел мөрний гэмтлэсэ ирэх болоогүй л гэхийм. удаж бна шүү......

Улиралын нээлтийн тоглолтод хамгаалалтад Оши Бор Рио Эвра гэжл гарах бололтой...
Ахлагч бенчээс тоглож мэдэх л юм.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.16 Олд Траффорд

Postby baynaTS » Sat Aug 15, 2009 9:34 am


Stand Your Ground and Fight !...
User avatar
baynaTS
The Invincibles
The Invincibles
 
Posts: 2457
Joined: Tue Nov 06, 2007 12:57 am
Location: Calgary Olympic Park

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.16 Олд Траффорд

Postby Amaraa1010 » Sat Aug 15, 2009 12:33 pm

Image
за SAF ч нилээд юм ярисан бна шүү... Title-г бол авах болно, 4 дараалсан аврага хийхэд бол хангалттай,
19 дэхь түрүү их ч амттай бх болно, тэр ч байтугай UCL-н финалд үлдэж Bernabeu-д тоглно, бид хожиж чадсна
хожигдож үзсэн арьван туршлага бгаа тоглогчид маань ч үүнийг сайн мэдэж бгаа... энэ тэр гээл...
Boss ийм юм ярьж бвал бид ч юундаа эргэлзэхэв дээ...
up UNITED
Image
User avatar
Amaraa1010
 
Posts: 1550
Joined: Wed Oct 01, 2008 2:43 pm
Location: UB, Mongolia

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.16 Олд Траффорд

Postby Amaraa1010 » Sat Aug 15, 2009 12:44 pm

Image
09/10 squad...
up UNITED
Image
User avatar
Amaraa1010
 
Posts: 1550
Joined: Wed Oct 01, 2008 2:43 pm
Location: UB, Mongolia

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.16 Олд Траффорд

Postby .boldoo. » Sun Aug 16, 2009 1:11 am

Македа Тосич хоёр байхгүй байна лээ. Дээр нь Харгрийвз байхгүй байна гэж байсан. Эмчилгээ энэ тэр гээд англид байхгүй байгаа биз. Нөгөө хоёр нь ганц ганцаараа авхуулсан зураг дээр ч эхлээд байхгүй байсан. Сүүлд харин нэмэгдцэн байсан. Зурагнаас хоцорциймуу яасын байгаан.
Image Image
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Манчестер Юнайтед 09/10: МЮ vs Бирмингем 08.16 Олд Траффорд

Postby Mojul » Mon Aug 17, 2009 1:47 am

Тоглолт үзэж харсангүй. тойм хальт харахаас......
Бирмингемийг ганц гоолоор хожжээ.... 3оноо авсан нь маш чухал зүйл.......
Рио 2вийк аут...... 8+)
Бэлтгэл дээр л гэмтсэн сурагтай.... Вида бэлтгэлд гарангуут л зөрөөд гэмтчихиймаа......

манайхны бэртэл одоогоор иймэрхүү.......
Edwin van der Sar (hand)
Gary Neville (groin)
Rio Ferdinand (thigh)
Nemanja Vidic (calf)
Rafael (shoulder)
Jonny Evans (ankle)
Owen Hargreaves (knees)
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Манчестер Юнайтед 09/10: Барнли vs МЮ, 19.08.2009

Postby Gunnerz » Mon Aug 17, 2009 9:26 am

берва ямар муу тоглов оо нөгөө л нэг залхуу урагшгүй хэвээрээ овен гарч ирээч нэмэргүй байх шив бервагийн оронд тевез байсан бол гэж өөрийн эрхгүй бодогдлоо, яах аргагүй жигүүр л сайн байлаа даа :smile:
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Манчестер Юнайтед 09/10: Барнли vs МЮ, 19.08.2009

Postby El Payaso » Mon Aug 17, 2009 9:29 am

ер нь тайтле тэмцэл хийхэд хүндхэн л харагдаж байна лээ... Валенсиа Нани Оуэн гээд явсан гаруудыг орлох ёстой хүмүүс сайнгүй л байх шиг байсан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Манчестер Юнайтед 09/10: Барнли vs МЮ, 19.08.2009

Postby enkuna » Mon Aug 17, 2009 11:12 am

Оши багаа ахалж гаржээ Скоулз гараанд байхад жаал гайхаж л суулаа, мань хүн лигийн тоглолтонд анх удаа тууз зүүж байгаа нь энэ гэнэ урьд нь нөхөрсөг болон цомуудад зүүж байсан ч энэ нь тун онцгой хариуцлагатай байсныг дурджээ... Андо, Каррик 2 яагаад тоглохгүй байна? Бэртэлтэй хүмүүс дунд байхгүй л байх юм бас Браун?
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 70 guests