Moderator: Хөлбөмбөгийн модууд
by Г.Баяраа » Wed Aug 05, 2009 12:15 pm
by soccer » Wed Aug 05, 2009 2:37 pm
Г.Баяраа wrote:Жозе гэжж...
“Би тоглогч болон албаны хүмүүстэй ойлцохын тулд итали хэлийг өдөрт таван цагаар сурч байгаа. Гэтэл Раньери Англид таван жил байсан хэрнээ одоо болтол ”Өглөөний мэнд”, ”Өдрийн мэнд” гэж хэлж чадахгүй л байгаа юмдаа. Түүний түрүүлсэн цом нь ердөө л супер цом гэдэг жижигхэн тэмцээн, магадгүй Раньери сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байх. Даанч тэр үүнийг хийхэд хэтэрхий хөгшдөнө л дөө…”
Ювентусын менежер Клаудио Раньериг арга барилыг нь шүүмжилсний дараа ”Онцгой нэгэн” ийн хариу барьжээ. 2008 оны зун.
“Би амар хялбар амьдрал хүссэн бол Портуд үлдэж болох л байлаа. Гэхдээ тэгснээрээ би үргэлж хоёрдугаар байранд, бурхны дараа бичигдэх байсан болохоор ийм алхам хийгээгүй юм…”
Челсид анх ирснийхээ дараа хэвлэлийн бага хурал дээр
“Франк Райкаардыг шүүгчдийн өрөө рүү орж байгааг хараад би нүдэндээ ч итгээгүй. Тэгээд дараа нь Дрогбаг улаан карт авахад ”За за энэ ч ойлгомжтой юм боллоо” гэж бодсон..”
“Дасгалжуулагчын хувиар үзүүлсэн амжилтыг маань, Франк Райкаардынхтай харьцуулах юм бол инээдтэй хэрэг. Тэр ямар ч цом хүртэж үзээгүй нэгэн шүү дээ, гэтэл надад цомноос их юм алга…”
2005 оны Аваргуудын лигийн шөвгийн 16-д Барселонатай хийсэн тоглолтын дараа. Тус тоглолтонд Дидье Дрогба улаан хуудас авч талбайд орхисон юм.
“Дарамт шахалт гэдэг миний хувьд шувууны ханиад л гэсэн үг. Шотландад байхдаа би маш их дарамт мэдэрдэг байлаа. Энэ тийм ч хөгжилтэй зүйл биш шүү, заримдаа би үүнээс их айдаг юм. ..”
“Лa Манако гэж ямар юм байдгийг би лав мэдэхгүй юм. За байз Байерн Монако (Мюнхен) гэж байдаг, Монакогийн Гран при байдаг, бас Төвд Монако, Монакогийн вант улс гэж мэднэ. Өөр ямар ч Монаког мэдэхгүй юмдаа..”
Италийн Катанья багийн ерөнхийлөгч Пьетро Ла Монако 2008 оны 11 сард Моуриньог үг хэлээ бодож байх хэрэгтэй хэмээн шүүмжилсний дараа тэрээ ийн хариу барьжээ.
“Нэг тийм гаж зуршилтай хүмүүс байдаг шүү дээ. Том дуран тавьчихаад л бусдын гэр лүү дурандаад л хэрэгт дурлаж байдаг. Сониуч ч гэх юм уу. Арсен тэдгээр хүмүүсийн л нэг байх. Үргэлж челси, челси, челси гэж чалчиж байх юм…”
2005 оны 10 сард Арсен Венгерийн тухай тэрээр ийнхүү ярьжээ. Хожим Жозе энэ үгнээсээ болж уучлалт гуйхад хүрсэн юм.
“Хэрвээ би тоглолт үзэх гэж 50 фунт төлсөн жирийн нэг үзэгч байсан бол Тоттенхэмийнхэн рүү өндөг шидэх л байлаа. Тэд зүгээр л энд хамгаалах гэж ирсэн юм уу хаа*a* юм. ..”
2004 оны Премьер лигт Тоттенхэмтэй тэнцэснийхээ дараа тэрээр өгүүлжээ.
“Тэр намайг өөртэйгээ тоглож байна л гэж бодоод байх шиг байгаа юм.Харин энэ чинь юм мэдэхгүй хүүхдийн л хийж байгаа ажил байхгүй юу. Яахав хөөрхий хүүхэд юм мэдэхгүй, боловсролгүй, нялхаараа байгаа гэдгээ харуулаал биз. Ийм юманд нэг их сүржигнэх хэрэггүй биздээ…”
2007 оны 4 сард Роналду, Жозе хоёрын хүйтэн дайн энэхүү үгнээс болж нилээдгүй хурцадсан гэдэг.
“Роналду яахав сайн нь сайна л даа. Гэхдээ лав шилдэг нь бишээ. Мэдээж баг нь аваргуудын лиг премьер лигт түрүүлсэн юм чинь тэр Алтан бөмбөг авах нь зөв. Гэхдээ миний хувьд Ибрагимович илүү дээр санагддаг юм…”
“Намайг бие тоосон энэ тэрээ гэж юу яриад байгаа юм бэ, яахав би европын аварга, бусдаас жоохон онцгой хүн л байгаа биз. Сүртэй юм бэ..”
by LeMoN » Wed Aug 05, 2009 11:48 pm
by TTS » Thu Aug 06, 2009 1:13 am
by xb » Fri Aug 07, 2009 2:45 am
by Seikoni » Fri Aug 07, 2009 12:01 pm
by CAHAKA » Fri Aug 07, 2009 8:17 pm
by [AMATORY] » Sat Aug 08, 2009 8:05 pm
by hosko » Sat Aug 08, 2009 9:39 pm
by RBK » Sat Aug 08, 2009 9:47 pm
CAHAKA wrote:ВДВ энд ирвэл тэгээд танайхыг л хардаг болно доо.
by hosko » Sat Aug 08, 2009 9:50 pm
by Amapaa » Sat Aug 08, 2009 11:14 pm
by Devil 7 » Sun Aug 09, 2009 1:49 pm
by LeMoN » Sun Aug 09, 2009 3:11 pm
by El Payaso » Sun Aug 09, 2009 6:37 pm
by CAHAKA » Mon Aug 10, 2009 1:42 am
by white » Mon Aug 10, 2009 12:01 pm
by Seikoni » Mon Aug 10, 2009 1:50 pm
by [AMATORY] » Tue Aug 11, 2009 11:02 am
by [AMATORY] » Tue Aug 11, 2009 11:03 am
by xb » Wed Aug 12, 2009 3:56 am
by [AMATORY] » Wed Aug 12, 2009 9:07 am
by CAHAKA » Wed Aug 12, 2009 7:24 pm
by [AMATORY] » Wed Aug 12, 2009 11:15 pm