ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Далай аварга зодог тайлчихлаа, та vvнийг юу гэж бодож байна?

Зєв
34
29%
Буруу
50
42%
Мэдэхгvй
34
29%
 
Total votes : 118

Re: Даян аварга А.Сvxбат

Postby *R9* » Sun Jul 12, 2009 4:54 pm

asa wrote:Сүхбатад өөрт нь хэрэгтэй барилдаан болохоор би барилдчихаж ч магадгүй гэж худлаа сенсааци дэгдээж үзэгчид татах гэсэн юм байгаа биз. Яс юман дээр барилдвал залуучуудаа хүчрэхгүй онигоо болно.


Би чамайг гичийний ***өг гэе. Энэ Челси хооронд бишшүү. Чи бөх үз дараа нь энэ илүү үгээ бич

За бүгд намайг уулчлана биз.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Даян аварга А.Сvxбат

Postby *R9* » Sun Jul 12, 2009 4:59 pm

Barnaba wrote:За ингээд хар багаасаа начин байхаас нь дэмжиж ирсэн хайрт аваргынхаа сэдэвт юм бичье гэж бодлоо.
Анх заан болчихоод Мөнх-Эрдэнэ арсланд барьцгүй хавируулаад Мөнх-Эрдэнэ арслан дэвээд явцан, тэгэхэд уул нь Аварга маань унаагүй юм штээ ....бас Пунцаг гарьд-д тосгуулж цохиулаад нүүрээрээ унахад ямар их харамсаж байв аа .... цагаан сарын барилдаанд Магалжавт унахад бас л харамсаж байлаа .....
Харин нэг цагаан сарын барилдаанд Бат-Эрдэнэ аваргыг урдуураа гүйлгэж татаад давахад үнэхээр сайхан байсан шүү...
галзуу 5-н заан гэж ярьдаг байсан дараа нь Ганбат нэмэгдээд 6 заан гэж ярьдаг байсан..тэр үед Гантогтох, Сумъяа 2 Өсөхөө аваргад мөн ч их дарагдсан даа, харин Сумъяа Сүхбат аварга 2-н хоорондын барилдаанд гэвэл наадмаар 2 таарч 1, 1 давсан, заалны барилдаанд анх Сүхбат аварга давж байсан юм. заалны барилдаанд харьцаа 4:6 байдаг байха аа Сумъяа арай илүү давсан байдаг байх....
Нэг хэсэг 5-н даваанд Батзориг зааныг начин байхад дандаа таарч давдаг байсан .... Аваргын эхний 2 түрүү бол үнэхээр гайхамшигтай түрүүнүүд байсан.... Монгол бөхөд Шинэчлэл-г авчирсан Аварга даа.....

Саяхан болсон Жавхлангийн тоглолтон дээр дуулагдсан Сүхбат аваргад зориулж хийсэн ::Нууцхан сэтгэлийн үнэн:: дуу их гоё дуу байна лээ ....
...Уяран хайланхан ард үлдсэн эгэлхэн мөчүүд минь
Ухаант ардын минь итгэлд хүрээ болов уу яагаа бол
Унаж босч тэнцэж үнэнтэй нөхөрлөсөн андуухан энэхэн заяа минь
Унаган төрөлх нутаг гэгээн өвгөдийн ариун ёсондоо таацаа юм болов уу
Хаая хааяхан сэтгэл минь сэмрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэнслэх юм аа... шүлгийн хэсгээс......

за ингээд зогсохгүй бичээд байвал бичээд л байх юм шиг байна. хэдэн зураг оруулчихья....

2- аваргын халз барилдаан...
Image

2 - аварга
Image

Image

Image

Барилдахад барнаба үзүүлдэг. Даяа дархан дархан аварга бөх.


Куда ша а а х :eek: :eek: :eek: :eek: :eek: :eek: :eek: :eek: :eek: :eek: :eek: :eek: :eek:
Last edited by *R9* on Sun Jul 12, 2009 5:03 pm, edited 1 time in total.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Даян аварга А.Сvxбат

Postby *R9* » Sun Jul 12, 2009 5:02 pm

Увсаас шинэ цолтон төрөхийг ямар их хүлээвээ.


:mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol:


Би тасарлаа.

Баярлалаа 2 залуу минь :eek: :eek: :eek: :eek: :eek: :eek: :eek: :eek:

Хойтон дахиад цол нэмнээ.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Даян аварга А.Сvxбат

Postby .boldoo. » Sun Jul 12, 2009 9:50 pm

MyLoVe wrote:Хөөрхий аваргыг хийсэн хэвээрээ шив дээ тэхдээ бөх гэдэг ямар сайхан спорт гэдгийг таниулж чадсан аваргдаа баярлаж явдаг да
Атаархсан хүмүүс юу гэх нь хамаагүй миний бөх сонирхож эхэлсэн Сүхбаттай эхлээд Сүхбатаар дууссан даа

:beer Би ч бас Сүхбатаар л бөх сонирхож эхэлсэн одоо тэгээд үзэхээ больсон доо
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Даян аварга А.Сvxбат

Postby У.Тэмүүжин » Mon Jul 13, 2009 2:01 am

Төөгөө wrote:

Энийг үзсэн чинь бас эвгүй болж бна шүү! нулимас гараад! Анх удаагаа Жавхлан сонсжиноо

:sad:: :sad:: :sad::
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Thu Jul 16, 2009 8:01 pm

Аваргаа зодог тайлснаас нь хойш шавь нарыг нь л их харах юм. Цол авчаад "тахимаа ч авалгүй" багшдаа очиж үнсүүлээд нуруулуугаа нэг цохиулаад эргэдэг дээ :D тэр л ёстой хамгийн сайхан мөч байдаг болсон шүү дээ :-D Зодог тайлснаас нь хойш 2007 онд Отгонбаяр Тогтохбаяр, Мөнгөнцоож, Азжаргал нарын хүчтэнгүүдийг цувуулж начин болсон бол 2008 онд Даваабаатар Өсөх-Ирээдүй, Рагчаа нарыг шороодуулж харцага боллоо. 2009 оны хувьд Пүрэвжав харцага цолоо баталж, Отгонбаяр начин цолоо батлав. Энэ жилийн хувьд ихээхэн найдвар тавьж байсан а.н Бүрэнтөгс 2 дээр у.н Лхагвадоржтой таараад унасан, хамгийн их ирээдүйтэй нь энэ залуу санагдаад байдаг юм. Харин тэр 2 дахь "ирээдүйн аварга" шагналыг авсан Увсын Ганзориг яасан бэ? а.з ч билүү цол авцан байсна санагдана. 1 3 дахь "ирээдүйн аваргууд" болох Даваабаатар, Содномдорж нар боломжийн л байна да
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby El Payaso » Sat Jul 18, 2009 1:06 pm

чадвар ч сайн л даа... тэхдээ sportsmanship behavior гэдэг юм байхгүй л дээ... тийм болохоор нэг их дуртай байсангүй ээ... одоо ч тэгээд үе үе бөхийн өргөөнд орж ирж мирж шоудаад л явжийдаг болсон байлээ дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аварга А.Сvxбат

Postby avarga » Sat Jul 18, 2009 8:49 pm

Амгаланбаатар гэж бүтэлгүй хог байнаа. Сүхбат багшийнхаа сүүлчийн барилдаанаараа түүнд итгэл хүлээлгэж заан болгосон ач тусыг уландаа гишгэж байна. 800 жилээс хойш хоёр жил бүтэлгүй барилдаж доогуур даваанд унасан. Энэ жил бүүр шийдэж, гурвын давааны найраа хийгээд явж байх юм. Өөртөө тийм итгэлгүй бөх үү, чадал нь энэ үү, эсвэл мөнгөний сонирхолтой нөхөр байх. Наадмаас хойш огт таалагдахаа больчихоод байна энэ цол нь ахадсан заан...
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Барнаба » Wed Jul 22, 2009 11:38 pm

Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby erka2 » Thu Jul 23, 2009 8:53 am

ooriih ni turuulsen gargasan Amgalanbaatar gej zaan mon ch ooriig ni gutaaj bnada.mani hun martagdah geed baiga um bailgui dee.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: Даян аварга А.Сvxбат

Postby jugder_08 » Sat Jul 25, 2009 1:34 pm

Аваргыгаа дэмжиж байна аа. МҮБХ-ы ерөнхийлөгч болчоосой. Тэгвэл Үндэсний бөх сэргээ л ирнэ дээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Цэнгүүн » Tue Jul 28, 2009 12:31 am

jugder_08 wrote:Аваргыгаа дэмжиж байна аа. МҮБХ-ы ерөнхийлөгч болчоосой. Тэгвэл Үндэсний бөх сэргээ л ирнэ дээ.

:eek: :eek: :eek:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Takanohana_Nowitzki » Tue Jul 28, 2009 10:43 am

Бамбууш wrote:
MyLoVe wrote:Хөөрхий аваргыг хийсэн хэвээрээ шив дээ тэхдээ бөх гэдэг ямар сайхан спорт гэдгийг таниулж чадсан аваргдаа баярлаж явдаг да
Атаархсан хүмүүс юу гэх нь хамаагүй миний бөх сонирхож эхэлсэн Сүхбаттай эхлээд Сүхбатаар дууссан даа

Энд ёстой гоё хэлжээ. :eek:
Аваргын барилдааныг үзэх гэж монгол бөх үздэг байлаа.
Түүнийг зодог тайлаад уйлахыг хараад гашуун нулимас өөрийн эрхгүй
гарч байсан юм. Зарим нөхдүүд бүү худлаа Шааж буяндаа бузар хийгтун.
Аварга аваргаараа л үлдэнэ. Тэр түүхэнд Өсөхбаяр, Сумъябазар нараас илүүтэйгээр
бичигдэн үлдэх болно. Шавь нар нь түүний үйл хэрэг хүрээгүй алдарыг хүртэнэ.
Гэхдээ аваргаа цолоо дуудуулан наадмын талбайд дахин нэг удаа гарч ирээсэй
хэмээн их хүсч байна.


yaag unen. ene jiliin naadam neeree daanch dee, barits songosoor bgaal duusah yumdaa, uran hurts saihan barildaan uneheer howor bolloo, Dawaabaatariin Byambajaviig hayadag l hamgiin gangan barildaan, jijih Usohoo Ganbaatariig tongordog bas dajgui.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Мөөжө » Tue Jul 28, 2009 11:24 am

Барилддаг байxад нь Сүxбат аваргаа л үздэг байлаа. Манай нэг аxын USA гээс ирсэн найзууд нь энэ xэн бэ? гэxэд нь өөдөөс нь Монгол Жордан тийм л алдартай xүндээ... гэж байсан нь санаанас гардаггүй юм. USA гийн үндэсний спорт болоx сагсан бөмбөгт xувьсгал xийсэн сагсан бөмбөгийн xөгжилыг шал өөр түвшинд аваачсан. Ийм уран тоглолт, xүмүүсийг өөрлүүгээ татаж чаддаг нэгэн. Тийм ч учраас НБА дэлxийд танигдсан... Xарин Сүxбат Монгол бөxийг дэлxийд гаргаагүй ч гэсэн бөx сонирxдоггүй олон xүнийг бөxөд сонирxолтой, Монгол бөx гэдэг чинь ийм гоё уран барилддаг юм гэж xаруулсан гэж бодож байна.
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Sun Aug 02, 2009 12:15 pm

El Payaso wrote:чадвар ч сайн л даа... тэхдээ sportsmanship behavior гэдэг юм байхгүй л дээ... тийм болохоор нэг их дуртай байсангүй ээ... одоо ч тэгээд үе үе бөхийн өргөөнд орж ирж мирж шоудаад л явжийдаг болсон байлээ дээ...


Бөхийн өргөөнд орж ирхэээр нь хүмүүс ерөнхийлөгч орж ирснээс илүү баярлаад алга ташаад л байдаг, аварга ямар та нар надад алга ташаад өг гэж гуйсан уу???
Цагаан сараар ирээдүйн аварга гэдэг шагнал бий болгоод л нэг сайхан залууг 1000$ шагнаж урам зориг, итгэл найдвар хайрлаж дэмжлэг үзүүлж байна. Энэ бас тэгээд шоу юу тээ!!! Даваабаатар, Содномдорж 2 сайн барилдаж нээрэн ирээдпүйн аварга ч юумуу гэсэн байдалтай л одоо сайхан л явцгааж байна.
Наадмын талбай дээр хүрэн дээлээ (энэ жил шинэчилсэн байсан) өмсөөд, зодгоо бүсэлчихсэн шавь наараа дэмжээл, зөвлөөл зогсож байна. Түүнийг барилдахгүй юмаа гэхэд ингээд зогсож байгааг нь хараад баярладаг маш олон хүн байдаг юм. Шавь нар нь цол авчаад гүйж тахимаа ч авалгүй гүйж ирэх нь үнэхээр сайхан харагддаг.
Өөрийн хөдөлмөр зүтгэл авъяас чадвараараа үеийнхнээсээ түрүүлж арслан, аварга, далай аварга, даян аварга болсон хүн, одоо ард түмний баярлуулсаар л байна түүний шавь нар. Түүний барьж гарч ирсэн лоозонгийн ачаар ч юм уу ойрын үед хэд хэдэн шударга барилдаан болж байна. Цаашдаа энэ мэтээр л улам их цэвэршээд байх байлгүй дээ :-D
Хийдгээ хийсэн, хүн улсын нэрийг дэлхийд өргөж явсан ч түүх бий. Ийм хүнийг чам шиг муу худалч, гүтгэгч муулна гэхээр уур хүрээд байх юм.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Бамбууш » Mon Aug 03, 2009 5:13 am

Мвуахахахахах :-o
Гацаанаа нээрээ Салбадайг байхгүй болгож байнаа.
Ер нь Салбадай бол Жижиг Аваргад маань дургүй юм шиг
байгаа нь олон юм дээр ажигалагдаад байгаа.
Тэр Допинг хэрэглэсэн энэ тэр гэж Чукча2002 та 2 ер нь сониноос
уншиж л мэдээ биз дээ? тэрнээс биш хажууд байгаад
хэрэглээд байсаныг нь харсан юмуу?
Худлаа үнэн юм сонсчихоод тэрүүгээрээ бас ингэх нь утгагүй л дээ.
Ялангуяа тэр Чукча ямар юм байнга л допингтосоор байгаад
бие нь явахаа байсан гэх нь аазгай хөдөлгөөд аманд хараал
оруулахыг яана. (mannn
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Даян аварга А.Сvxбат

Postby CAHAKA » Wed Aug 05, 2009 5:03 am

Би чукча паяасо нарын бөхийн сэдэв дээрх бичлэгүүдийг уншлаа.
Өсөхөө-н фэнүүд юм байна. Магадгүй нутгархах үзэл байх л даа.
Өсөхөөг ганц хашраадаг нь жижиг аварга маань л байсан шүү дээ. Тийм болохоор л үздэггүй байх.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Eternity » Sat Aug 08, 2009 8:22 pm

Оллоо.мн-н Допинг тойрсон доголон нулимс нийтлэлд уншигчдийн бичсэн сэтгэгдлээс

1.Сүхбатын хоёр дээж хоёулаа допингтой гарангуут баяд хүний хүргэн учраас нүд үзүүрлэлээ гэж хаа байсан яс үндэсний асуудал хүртэл сөхөж тавиад бөхийн өргөөрүү хувийн хамгаалалттай дайрч ороод, сүүлд нь зурагтаар хүртэл гүтгүүлсэн болж ярилцлага өгөөд тэнэгтэж өгсөн ш дээ.Тэгэж хэл ам хийсний төлөө цолоо хасуулах нь бүү хэл нэмүүлээд онгироод явж байна ш дээ

2.А.Сүхбат бол допингийн аварга.Допинг хэрэглээгүй бол үсрээд л улсын заан цолтой хүн шүү дээ.

3.Яг үнэн.Сүхбат бол худлаа том том үсэрдэг болохоос биш нэг их сайн бөх биш.Уран хурц барилдаантай нь үнэн,гэхдээ хэзээ ч тийм хүн аварга байж чадахгүй.Сүүлдээ допинг хэрэглээд ч Өсөхөө, Сумъяагаа барахаа байгаад зодог тайлсан.Өөрөөсөө ичиж амьдрах хэрэгтэй л дээ.

4.Сүхбат допинг хэрэглэсэн нь батлагдаад яалаа даа.Ичсэн хүн хүн ална гэдэг шиг бөхийн өргөөнд дайрч орж байсан нь саяхан ш дээ.

5.Тийн ш дээ,одоо допингдоо хордоод сэтгэц нь зүгээргүй болсон байна лээ.

6.Сүхбат допингийн аварга гэдэгтэй санал нэг байна.Хэдий сайхан барилдаантай байсан ч хэл ам их хийдэг,нилээн булхайтай бөхийн тоонд ордог байсан.Гантогтох, Сүхбат хоёр хүмүүсрүү шахаж барьц авдаг,зодог шуудаг нь стандарт бус хэт өргөн хатуу хэрээстэй,халах үед гар шууд зүсдэг гээд бөхчүүд бүхэн ярьдаг.

Олны үг ч ортой доо.....
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Бамбууш » Sun Aug 09, 2009 3:08 am

Наадхыг чинь чам шиг атаархагчид л бичиж.. Ялгаж салгаад байх шаардлага бол алга. Харсан юм шиг шаадаг энэ зарим гарууд өөрсдөөсөө ичиж амьдраасай
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Шүдэрхэг » Sun Aug 09, 2009 5:56 am

Бас л энэ Бөxөөр анх Үндэсний бөx сонирходог болж билээ. Аврага шиг болно гэж xэдэн жил чөлөөтөөр салбаганадаг л байлаа... Ирээдүй ч бсан бх ккк аваарт ороогүй бол одоо идэрчүүдийн наадмаар үзээл явж бх бсан бх даа.... :sad::
レ ノ √ 乇 尺 ア o O レ!!!
User avatar
Шүдэрхэг
Liverpool ийн Hooligan
 
Posts: 507
Joined: Tue Jul 28, 2009 5:04 am

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Fri Aug 21, 2009 8:55 am

За ингээд өөрийн бичсэн зүйлээ оруулъя. Та бүхэн таалан уншина биз... бичих гэж бас л тэвчээр гаргасан юм, унших гэж бас л тэвчээр орох юм шиг байна лээ шүү. Зураг оруулаха ёстой байсан чинь яг тийм гоё зураг олдохгүй юм. Тэгээд видео бичлэг дээрээс зураг авахаар муухай гараад байх юм :help Тэгээд өөрийн блог дээр өөрийн юм гээд зурагтай нь тавиад энэ олон нийтийн юманд нь зурагтай хэсгийг нь засаад орууллаа.

Античуудыг манай сэдэв дээр хэрүүл битгий хийгэрэй хиймээр байвал өөр газарл үзэлцье энд лав биш шүү гэж хэлье.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Fri Aug 21, 2009 9:00 am

............................Миний “жинхэнэ бөх” 1-р бүлэг

1. Миний төсөөлөлд буй болсон “жинхэнэ бөх”

Монголын нэрийг дэлхий дахинаа дархалсан дархан аварга хүн Монгол наадмын торгон ногоон дэвжээнээсээ адис аван, ард түмэндээ баярласнаа илэрхийлж байхад... наадамчин олон түүнд баярлан алга нижигнүүлэн ташин буй энэ гайхамшигт зураглал 2000 оны 7 сарын 12-ны үдээс хойш юм. 20-р зууны төгсгөлийн Монгол наадмын үзүүр түрүүнд Увс аймгийн Хяргас сумын угуул Монгол улсын заан Баянмөнхийн Гантогтох, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх улсын заан Агваансамдангийн Сүхбат нар үлдээд байсан үе. Төрийнхөө наадамд 10 түрүүлсэн Баянмөнх аваргын 2 шавь түүнийг сүүлд түрүүлснээс 13 жилийн дараа бас нэгэн түрүү авахаар зогсож буй нь энэ. Үндэстэй бүхэн дэлгэрч, үртэй бүхэн жаргадаг... үүний адилаар шавьтай хүн, шавь нарынхаа төлөө үнэн сэтгэлээ гарган тэмцсэн хүн заавал амжилтанд хүрдэг ба шавь нь өөрийнх нь хүссэн амжилтанд хүрэх нь багш хүний хувьд өөрөө амжилт гаргаснаас ч илүү сайхан байдаг юм (би үүнийг олонтаа мэдэрсэн хүн)... Баянаа аваргад ямар сайхан байсныг төсөөлөх хүн хэд бол?...
Гантогтох бол ойлгомжтой, ийм алдартай аавын хүү сайн байхаас яахав... харин энэ Сүхбат гэж хэн бэ? Баянмөнх аваргатай насан туршаа өрсөлдсөн нөгөө “Мөнх” нь болох Мөнхбат аваргын унаган нутаг Төв аймгийн Сэргэлэн суманд 1971 онд төрсөн... Баянаа аварга “Шонхор” дээд сургуулиа байгуулж байхдаа анх олж авч “аварга” болтол нь бэлтгэсэн шавь нь. Хувь тавилаан гэж... яагаад заавал Төв аймагт аварга болох хүү төрж түүнийг Баянаа аварга “аварга” болгов...
1992 оны цагаан сараар жижиг Сүхбат гэж 21 настай залуу Монголын ард түмний дунд хэдийнээ танил болчихсон түүнийг энэ цагаан сарын барилдаанд “үзүүрлэнэ“ гэж манай аав ярьж байх юм. Гэтэл гэмтэл авч цагаан сараар барилдахгүй болсонд би баахан гоморхов. Би гэдэг хүн 7 настай дөнгөж л ухаан орж байсан юм байлгүй, миний нүдэн дээр л нэг залуухан эрхэм том том учраануудаа “гоё“ даваад байгаа нь үнэхээр сайхан санагддаг байлаа. Миний хувьд бөх гэдэг бол Сүхбат, барилдах гэдэг бол Сүхбат шиг уран хурц шийдэмгий дайрахыг л хэлнэ. Харин Бат-Эрдэнэ аварга гэдэг ”том бул хар чулуу” бол нэг л бишээ. Хөдлөхгүй зогсоод л байна зогсоод л байна... удаж удаж нөгөө бөх нь доорно ороод унана... миний барилдаан гэж төсөөлөөд байгаа зүйл энэ лав биш ээ. Харин манай бөх бол алсаас хүний хөлд алдалж эсвэл харваж орно... тэгээд нэг мэдэхнээ л нэг хөлийг нь аваад ард гараад зогсож байна... үнэхээр сайхан... их урт гартай хүн юмаа л гэж боддог байж билээ. Ардын хувьсгалын 71 жилийн ойгоор анх улсад барилдаж үзсэн миний “жинхэнэ бөх” гэж төсөөлөгч маань 4 дээр энэ наадмын үзүүр бөх Мөнх-Эрдэнэ начинд уналаа... Ингээд Мөнх-Эрдэнэ миний дайсан болов оо (1996 онд түүнийг түрүүлчээсэй гэж 4.30 минут дэмжитлээ л түүнд аягүй хандсандаа). Ах гуай “танай бөх чинь уначлаа” гэж тавалсан нь одоо ч санагдаж байна.
1993 оны өвөл нэг тэмцээн болно гэж ээж маань хэлэв. Юун тэмцээн юм бүү мэд, лав л барилдах л юм шиг байна. Ээж маань цэцэрлэгийн багш тул түүнээр “арын хаалгадуулж” байж цэцэрлэгээсээ чөлөө аваад цэцэрлэгтэй ойрхон байдаг ахындаа очиж тэмцээн үзлээ. Одоо бодох нээ тэр бол чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болж байгаа нь тэр байсан юм байна. Ээжийн хэлдгээр “удаж удаж л нэг Монгол барилдана, тэгээд баахан танихгүй гадаад барилдана, чи заавал үзэх хэрэг байна уу” гэдэг нь бараг үнэн мэтээ. За тэгээд маргааш нь амралтын өдөр таарсан юм байлгүй тэмцээнээ гэртээ үргэлжлүүлэн үзвээ. Чөлөөт гэдэг барилдааны дүрэм энэ тэрийг сураад л тэмцээн үзэхэд урамтай л болж байна гэтэл үнэхээр гайхалтай хэрэг болж манай бөх барилдах гээд гараад ирлээ... за ёстой үнэхээр сайхан... манай хүн ч яг л үндсээр барилддаг шигээ 2 тойрог гялалзуулаал өрсөлдөгчидөө хугацаанаас нь өмнө гаргаад байв. Гэтэл шийдвэрлэх барилдаанд Солонгосын гэнүү нэг олимпын аваргад хөлдөө чагт эргүүлүүлээд л бөөн бөөн оноо алдаад будаа боллоо. Ингээд цаашид үзэлдсээр Ази тивийн аваргаас хүрэл медаль зүүлээ. Зун улсын наадмаар Баяраа зааныг нөгөө л хөлд нь ороод ард гараад зогсож байдаг миний мэдэхийн “жинхэнэ барилдаан” гэж ойлгоод байгаа зүйлээрээ л давж байна. Аав маань энэ бөхчүүд нэг нэгэндээ бууж өгөөд л начин болоод байх юм, харин Сүхбат жинхнээрээ начин боллоо гэж наадамчидад хэлж билээ. 3 жилийн өмнө л Нууц товчооны даншигт шөвгөрч байсан Д.Баяраа заан (гарьд, агсан) даваа бодсон бол өөр хүн авмаар юм гэж одоо бодогдож байх юм. За ингээд 6 дээр Ширмэнгийн Батхуяг начны давсан миний жинхэнэ бөх маань бид 2-ын дайсан Мөнх-Эрдэнэ арслантай 7 дээр тунаваа. Манай аавын найз “...хөөе чи харав уу, сая ард нь гараад хөлийг нь шаардаад авах шахлаа, Монгол гутал Орос гутал шиг өсгийтэй байсан бол сая Сүхбат хөлийг нь авчих байсан юм, даан ч ул нь хавтгай тул яаж ч болсонгүй гээд л...” харамсаж билээ... барилдааны төгсгөлд Мөнх-Эрдэнэ арслан сайн гэгч нь дарж, “найдвартай” давж авсан тул цагаан гуят Мөнх-Эрдэнэд улам л дургүй болов. Чанарав гуай “Сүхбат өөрийнхөөрөө л хөдөлгөж барилдах байсан юм даа...” гэж хэлсэн нь одоо бичлэг үзэхэд сонсогдоно...
1994 онд 11-нд өөрийнхөө төрсөн сумын наадмыг үзчээд ирсэн тул жаахан алжаагаад 12-ны өдөр бөх үзэж байгаад унтчихсан байна... сэртэл 6-гийн даваанд тунасан гээд Гантогтох Бумбаяр 2 үзэж байна. Ээжээс манай бөх яасан? гэж асуутал, “түрүүн 5-ын даваанд унасан” гэж авлаа. Хамаг уур хүрээд ээжид хуурай агсам тавьж гарлаа... намайг сэрээхгүй яасан юм...тэрнээс чинь болж манай бөх уналаа... (би үзэж байсан бол давах байсан юм гэнээ)... Ээж харин хариуд нь өөрөө л хүний хөл авах гэж “шодогонож гүйж” байгаад унасан гэлээ. 7-гийн даваанд сумын заан Гантогтох манай Баянхонгор аймгийн “том” Сүхбатыг маань Konica-гийн суртчилгаанд 10 гаруй жил хамтдаа тоглотлоо давдаг юм байна. За ингээд шинэ дайсан Ганаа болов оо... хойтон 1995 оны хавар Их сорилго дээр Ганаа манай “том” Сүхбатыг дахин хаяж түрүүлснээр Гантогтох гэж том дайсантай боллоо доо. Гэтэл улсын наадмаар түүнээс том мөн өндөр дайсан тодров. Өсөхбаяр гэж өндөр залууг (нөгөө Их сорилго дээр ёстой толгойтой бүхэнд унаж байсан нөхөр) Мөнхбат аварга үнсээд л начин болгож байна. Үүнийг үзэж суусан манай аймгийн 5 удаагийн арслан өвгөн ах Шаравсамбуу “аан 3 дээр хөгшин арслан яах гэж энэ өндөр залууг аваад байсныг одоо л ойлголоо“ гэх бөгөөд Өсөхбаяр таарсан бүхнээ хаясаар заан болоход өвгөн ах маань: Бат-Эрдэнэ аварга Өсөхбаярыг авахгүй л дээ, Балжиннямыг авна. Мөнхбат аварга “зүүнээ бодоорой” гэж хэлнэ шүү дээ гэснээр Мөнх-Эрдэнэ арслантай тунаж унаснаар дайсан байсан Мөн-Эрдэнэ арслан арай л гаагүй харагддаг боллоо. Өсөхбаяр гэж өндөр эр нөгөө айхтар Ганаа энэ тэрийг машиндаал манай “жинхэнэ бөхөөс” том цолонд хүрсэн тул ирээдүйд манай хүний томоохон өрсөлдөгч гэж тооцоолоод түүнийг дайснаар сонгов. Би угаасаа л Сүхбат, Ганаа 2 л “2 Эрдэний” дараа улсад түрүүлэнэ гэж боддог байлаа. Хүмүүс гэтэл 98, 99 оноос л Сүхбат цоороод лаг болсон гээд байдаг юм, мөн жижиг Сүхбат өндөр болсон гээд байдаг. Би бол “том” Сүхбатаас л насаар бага болохоор “жижиг” гэсэн болохоос намхан хүн бол биш гэж боддог. Цэрэнпунцагаас өндөр, Сумъяа Ганаа 2-оос яльгүй өндөр хүн. Харин манай хүний гол өрсөлдөгч гэж бодож байсан цоороод заан болсон лаг Ганааг хүртэл нухаж байгаа Өсөхөө бол яах ч аргагүй том өрсөлдөгч гэдгийг ойлгов. Ядаж байхад аав “Энэ Өсөхбаяр мориор бол мөн их хурдан морь доо...ёстой хийцтэй бөх... хий нь гараад, мах суугаад ирвэл хэн дийлхэв” гэх нь бүүр уур хүргэнэ. Ямар ч байсан Ганааг ignore list-ээсээ хасч энэ өндөртэй хамтдаа тэмцэхгүй бол болохгүй нээ, хоорондоо “эв найрамдалтай” байвал манай бөхөд хэрэгтэй гэж сэтгэлээ.
1995 оны өвөл ёстой инээдтэй бөхийн төрөл гэж нэрлэгдэх нэг юмыг анх удаа үзлээ. 3 сарын 8 байсан тул баяр тэмдэглэх гээд ээжийн ажлын баахан эгч гуай нар манайд цугласан байв. Япон улсын үндэсний барилдаан л юм гэнэ, сүмо гэдэг гэнэ. Дугуй талбай дээр 2 том мах л бие биенээ гаргах зорилготой үздэг бололтой юм. Америкийн бөх Ярбов ч билүү нэг бүдүүн хар эр хамгийн их жинтэй нь юм гэнэ, манайд цугласан эгч нар бүгд элэг нь татаад саваад ойчлоо. Үнэхээр л хөгжилтэй барилдаан юмаа... Баярсайхан заанаас “та хэнд ялагдав?” гэхэд “яагав нөгөө Баагий аваргад унадаг мангар хард унасан” гэж TV-гээр хээв нэг өгүүлэх юм. 1994 оны сонирхогчдын сүмогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг монгол телевиз гаргаж байсан юм. Үнэхээр бүдүүн том хар эрийг Баагий аварга нэлээд удаан 3, 4 минут байхаа (манай бөхөд бол дэвэх шавах л хугацаа, харин тэднийд бол бараг удаан барилдсан рекорд юм гэнэ) хугацаанд барилдаж байж дэвжээний захад зайлаад давж дэлхийн аварга болсон юм. Харин 85 хүртэлх жинд барилдсан Гантогтох түрүүлснээр Монгол улсын анхны дэлхийн аварга хэмээн түүхэнд үлдэх эрхтэй болов. Харин манай бөх Сүхбат маань 1995 оны 12-сард дэлхийн аварга шалгаруулах сүмо бөхийн 4-р тэмцээнд түрүүлсэн юм.
1996 оны Аталантын алтан олимпид орох эрхийн төлөө барилдаан болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Ганаа маань Ираны алдарт бөх бага Хадимтай хүч үзээд 2:2 оноог 1,1-ээр нь ээлжлэн авсны дараа хөлний гэмтэл нь сэдэрч барилдах боломжгүй болж, харин азаар олимпод цагаан хуудсаар орох болов. Харин энэ хооронд манай бөх маань барилдахгүй жил гаруй болж, Ганаа Сүхбат 2-ыг барилдаагүй бороотой 96-оны наадмаар Сумъяабазар заан болов. Өсвөрийн барилдаанд түрүүлж улсын шонхор болсон түүний дүү Дагвадорж “ямар ч байсан аав, ах 2-ынхоо авсан цолонд хүрнэ дээ” гэсэн ирээдүйдээ итгэлтэй ярилцлага өгч байх цагт Сумъяабазар гэж бас нэг хүчтэй өрсөлдөгч нэмэгдэв.
Last edited by ЦАГААН on Fri Aug 21, 2009 9:04 am, edited 1 time in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Fri Aug 21, 2009 9:02 am

....................Миний “жинхэнэ бөх” 2-р бүлэг

2. Хоёр Батын үе эхэллээ гэж...

Жил гаруй харагдалгүй урам хугалсан Сүхбат начин маань 1996/1997 оны өвөл үлгэрийн орноос томилогдон сонирхолгүй ноололдооныг өөрчлөх элч мэт гараад ирэв. Бусдаас содон ягаан зодогтой түүний барилдаан ч бусдаас содон хэвээрээ. Нас намба сууж бие бялдар нь хувирсан байж таарна. Чансаа өндөр бөхчүүдийн даваа үнэлэх барилдаан гэж мөнгөн шагнал өндөртэй тойргийн барилдаан зохион байгуулахад амжилтай барилдаж, мөн хэд хэдэн барилдаанд амжилттай барилдан Бат-Эрдэнэ аваргыг ч шороодуулж ёстой бишрүүлж өгч байнаа. Улам эрч хүчтэй болж шинээр төрсөн түүнийг би хэзээ улсад түрүүлэх бол гэж хоног тоолон хүлээх болов. Бат-Эрдэнэ аварга ч “бат түрүүлдэг ээ” аажим аажимаар больж Ганбат хэмээх залуухан эрхэмд нэг бус удаа унав. Тэр чансаа өндөр бөхчүүдийн даваа үнэлэх барилдаанд ганц хоёрхон л улсын цолгүй бөх барилдана (Мандах начин а.а цолтой барилддаг байсан санагдана...). Шанаан дээрээ шархны лент “Х” хэлбэртэй наасан өндөр шар залуу (Увс аймгийн арслан Ганбат) таарсан бүхнээ баруун хавираал, хавирсан бүхнээ даваад л лут байна. Цагаан сараар сайн барилдах байх гэтэл 3 дээр Батзориг начинтай тунаад унав. Манай дүү гэж нөхөр бас тэр үед ухаан, мэдээ орж байсан юм байлгүй “Ганбат бол жинхэнэ бөх” гээд ойлгочихсон дэмжээд байдаг. Цагаан сараар Ганбатыг унахаар нь “танай бөх уанчлаа” гэтэл “танай бөх бүүр өчигдөр уначаа биз дээ” гэх юм. Юу болсон гэхээр миний “жинхэнэ бөх” маань 2-ын даваанд Самбо барилдааны дэлхийн аварга а.а Пүрэвсүрэнтэй (у.н) таараад сугадаж хөмрүүлээд “эпон”-оор уначдаг юм. Сайн барилдана гэж найдаж байсныг хэлэх үү харамсалтай л байлаа, бантаал улайгаал хүмүүс надруу жоготой хараад л... “улсын наадам л биш юм даа” гэж сэтгэлээ тайвшруулаал энэ үлдсэн амьтдын барилдаж байгааг дээ гэж бодоол... харин тэр цагаан сараар Бат-Эрдэнэ аваргаас өөр хүнд тахим өгөлгүй удсан Мөнх-Эрдэнэ арсланг Цэрэнпунцаг давж үзүүрлэсэн юм. Хавар нь нэг Завханы а.а хүн Мөнх-Эрдэнэ арслантай уулзсанаа ярьж байна: “Арслаан бяр их үү? гэтэл... их их, би яахав танай нутаг (Цэрэнпунцагийг хэлэв) бяртай, бяртай дээрээ ухаантай дийлдэхгүй юм” гэсэн гэлээ. За тэгээд цагаан сараас бусад барилдаанууд дээр шуугуулж шуугуулсан манай бөх маань улсын наадамд ирлээ. Хүмүүс үзүүрлэчих байх гээл ярьж байна, би бол Бат-Эрдэнэ аваргатай үлдээд хаяад түрүүлээсэй гэж хүсээд, тийм зүйл л мөрөөдөөд, наадмаа төсөөлөөд байлаа. Манай хүн бол угийн их шартай, спортын тэмцэл өндөртэй хүн гэдгийг бүх хүн мэднэ. Тэрээр 1995 оны цагаан сараар 3-ын даваанд Бэгзсүрэнг авч уначаад бөөн уур болж дараа нь болсон 2 ч заалны барилдаанд амалж авч давж байлаа. Тэгвэл энэ 97-ны наадмаар мөн л ёстой даагаа нэхэх гэдгийг чинь үзүүлж гарлаа даа. 3-ын даваанд цагаан сараар унасан самбогийн Пүрэвсүрэнг (гавьяат тамирчин) амлаад даагаа нэхэв, 4-ийн даваанд Жамъяапүрэв начингаас мөн даагаа нэхэв. 1995 оны улсын наадамд 4 даваанд мөн амалж авч барилдаад Жамъкад унаад начин болох замыг сайхан засаж өгч байсан удаатай. Харин 5-ын даваанд манай хүнийг мөн манай талын бөх Гантогтох амалж аваад Өсөхөө Сумъяа гэсэн 2 зааныг тунагадаг юм байна. Энэ өрсөлдөгч 2-той нэг нэгээрээ үзээд будаа болгохгүй яаж байгаа юм болоо гэж намайг гайхах зуур хүмүүс “Сүхбат эхнэрээсээ салаад Ганаа түүндээ уурлаад...” гэсэн бор шувуу нисгэх юм. Ямартай ч энэ 2 барилдаанд давсан Сүхбат Өсөхбаяр 2 зургаагийн даваанд тунан барилдаж Чанарав гуай “зүгээр сул зогсож байгаад л хөлөө өгч байгаа харагдах юм...” гэснээр жижигээ маань давав. 7-гийн даваанд бөхчүүд ам авсаар Пунцагтай тунах нь ойлгомтой боллоо, одоо ганц түүнийг л давчвал заан боллоо шүү гэж тооцов. Гэтэл ам шал өөр болж Балжинням аварга Сүхбатыг амлав. Сая л нэг юм ухаан орж, 5-ын давааны барилдааны учрыг ойлгов. Ийнхүү жижиг хэмээх Агваансамдангийн Сүхбат начин маань заан болов. Наадмын дараа “гэр дүүрэн заан” гэсэн Баянмөнх аваргын гэр бүлийн тухай нийтлэл сонингоос уншиж байлаа... тэр өгүүлэлд заан гэдэг том цол авсан ч “жижиг” гэдэг нэр нь хэвээрэй үлдлээ гэж бичсэн байж билээ. Манай хүн үүнээс өмнө заан болох боломж их л байсан санагдана, бараг бүх өрсөлдөгчөө заан болсны дараа 26 насандаа ийнхүү заан болов. Манай хүн бүүр 1993 онд заан болох боломж байв, 1994 онд Мөнхбат аварга аргалж байгаал 6 даваад Гансүх хүргэнээ заан болгож чадаж байв. Мөөеө аварга хамгийн сүүлд миний мэдэхийн 1985 онд тус жил түрүүлдэг Ганбаатарыг заан болгож өгч байсан үүнээс хойш ийм том амжилт гаргаагүй байх. Харин Баянаа аварга бол 1992 онд Хишигдоржийг заан болгож өгч байсан хүн 1993 онд ямар нэгэн аргаар 6 давж бол чадах байсан, тэгээд л шинээр өсөх идэр начин болсон Сүхбатыг 7 дээр аваад заан болгож өгч болох байв. Гэвч одоо л дөнгөж 97 онд аргалж байгаад заан болгож өгч байх юм. Харин наадмын 8-ын даваанд нөгөө өст дайсан “чоно” гуай Мөнх-Эрдэнэ арслантай 3 дахиа үзэлцэж эхлэв. Би багадаа Мөнх-Эрдэнэ арсланг “чамайг даа...” хүүхэлдэй киноны чоно гэж төсөөлдөг байв (тэгээд Сүхбат бид 2 туулай юм байхдаа). Бат-Эрдэнэ аваргатай хэн сайн үзэх нь даваасай гэж бодов, урд жил Мөнх-Эрдэнэ 4.30 минут үзсэн тул энэ удаа дахиад нэг үзээд алдсан ч яахав гэж бодлоо. Мөнх-Эрдэнэ арслан ч ганган хавирсан, манай хүн гараараа газар тулаад хэд хэд цаашаа сандарч дэгдээд босоод ирэв. Арслан шууд л дэвээд явчив, манай хүн унаагүй тул жаахан маргаан өрнүүлснээ арсланг тугруу явахад нь араас дуудаад тахимаа эр хүний ёсоор өгөөд үнсүүлээд буцав. Би ч өөрийн бөхийнхөө цолонд ханасан байсан тул нээх эмзгэлсэнгүй. Манай бөхийн хувьд бол Бат-Эрдэнэ аваргаас илүү Мөнх-Эрдэнэ арслан хэцүү өрсөлдөгч байсан үе л дээ.
Харин наадмаас өмнө өвөл нэг өдөр радиогоор спортын мэдээ сонсож байтал өчигдөр болсон чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээний Сүхбат Ганхуяг нарын (галзуу хэмээх у.х Г.Ганхуяг) барилдааны бичлэгийг сонсгоё гэдэг юм байна. Баярлаад сонстол манай хүн алж байнаа “7:1-ээр ялж явна, цаг дуусах дөхөж байгааг тайлбарлагч зарлаж байна” за ингээд л дахиад улсын аварга болж дээ гэж бодтол л радио дүүрэн уухайн дуу хадаад л явчлаа юу болоод байгаа юм бүү мэдээ... шуугилдаал байна, тайлбарлагч нэг юм яриад л байх шиг байна... тэгээд эргээд спортын мэдээ тайлбарлагч хэлэхнээ “энэхүү сонирхолтой барилдаанд Ганхуяг 8:7-гоор (байхаа) ялсан юм” гэв. Бодвол галзуу маань ард нь гараад нэг оноо аваад, нэмээд 3 удаа эргүүлчихсэн юм болов уу даа. За тэгээд наадам дуусч намар болоход чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж энэ тэмцээнд явах байсан Ганхуяг гэмтсэн тул оронд нь манай бөх явав. Нэг ялж, нэг ялагдаад барилдаанаа дуусгасан санагдана (мартаж), өмнө нь 95-онд дэлхийн аваргад (94 н байж магадгүй) шагналт байрт шалгарч байсан ази тивийн авргын мөнгө, хүрэл медальтай, ОУХМ цолтой тэрээр ийнхүү чөлөөт бөхийнхөө замналаа өндөрлөв. Мөн сүмо бөхөөрөө ч дэлхийд 2 дахь удаагаа түрүүлсний дараа янз бүрийн гадны шалтгааны улмаас дахин дэлхийн аваргад оролцож чадалгүй дан ганц үндэсний бөхөөрөө тууштай хичээллэн сайн барилдаж улам их амжилт гаргаж эхэлсэн билээ.
1998 оны цагаан сараар нөгөө түрүү жил тодроод гайхагдаж байгаад наадмаар Цэрэнпунцагт хандаа хага даруулсан а.а Ганбат чинь “Х” хэлбэрийн лентээ аваад оронд нь ширвээ сахалаар гангарчихсан...ёстой хүрсэн болгоноо хаяад шуугиулж байнаа. За тэгээд “2 мөнх”, “2 эрдэнэ” гэдэг шиг “2 Бат”-ын үе эхэллээ гэж би гэдэг хүн эргэлт буцалтгүй итгэлээ. Цагаан сараар залуу заануудаас Өсөхбаяр л ганцаараа зодголсон юмуу даа. Ганбаттай шөвгийн 8-д таараад гар ачуулаад ёстой тэрий хадан уналаа... а.а Ганбат у.з Өсөхбаяраар ёстой “цэнгэн хөгжилдөж байнаа”... Шөвгийн 4-д алдарт 2-р Эрдэнэийг зүгээр бярдаж хөөгөөл будаа болгоол... эцэст нь мордоол... таны үе дууслаа гэж мэдэгдэх шиг болов. Нөгөө Эрдэнэтэй үзүүрт үлдээд шууд л барьж аваад суугаа дэгээ хийхнэ тэр, их ойрхон газардсан даа. Өөрөө буруу харж байсан тул Бат-Эрдэнэ аварга яаж унасныг хараагүй байх босож ирээд шууд л тахимаа өгчлөө. Ямар ч байсан дээд амжилт тогтоолоо, цагаан сард улсын цолгүй бөх анх удаа үзүүрлэснээрээ. Наадмаар манай 2 Бат хоорондоо 6-гийн даваанд тунадаг юм даа. Тэгэхэдээ мэдээж 1-р Батаа дэмжилгүй яахав. Манай Ганбат нас залуугийн дээр дөнгөж начин цолонд Баянмөнх багшаараа хүрээд буй тул түрүү жил дээгүүр үзсэн жижгээгээ цааш илүү сайн үзнэ гэж бодлоо. Сүхбат маань ч давлаа... харин дараагийн даваанд улсын наадмын дэвжээнээ шившигтэйгээр унав. Цэрэнпунцаг заантай 7-гийн даваанд тунаж барилдах тэр цаг доор 3 жилийн өмнө намайг унтаж байхад (хулгайгаар) давсан нөхрийг одоо миний нүдэн дээр сайхан хусна даа гэж бодож суутал Пунцагаа зааны ёстой зарлаж байж хийсэн айхтар хүчтэй татаж, тосгуулж хавирах мэхэнд амаараа шороо үмхэн унав. Манай 2 Бат бол Бат-Эрдэнэ аваргыг давна гэж тооцож байсан ба өөр хүн Баагий аваргыг хөдлөгдөггүй байсан үе тул хэн нэг нь түрүүлчих ухааны юм л бодож байсан, гэтэл хоорондоо таараад...давсан нь тас хавируулаад... наадмаа дуусгаваа. Пунцагаа ч сүүлийн 2 жил лааж байна даа, манай 2 Батыг хусаад л... ignore list-д шилжүүлбэл таарна.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Fri Aug 21, 2009 9:09 am

....................Миний “жинхэнэ бөх” 3-р бүлэг

3. Цагаан сарын түрүүг авч, үеийнхнээсээ тасарч эхэллээ...

За тэгээд 1998 оны 12 сард Бөхийн өргөө гэж Монгол улс зах зээлийн нийгэмд шилжиснээс хойших томоохон бүтээн байгуулалт бий болж, үүндээ зориулан сурсан зангаараа бөхийн барилдаанаа зохион байгуулав. Бөхийн өргөөний нээлтэд зориулсан барилдааны эхний даваанууд явагдсан орой мөн Монгол Орос Цеветмет нэгдлийн ойд зориулсан барилдааныг зохион байгуулав. Энэ барилдаанд Бат-Эрдэнэ аварга Сүхбат заан 2 үзүүрт тунан үлдэж, манай хүн том хэрэг мандааваа. Тугны ойролцоо барилдаан шийдэгдэж Сүхбат давсан гэж тахимаа авахыг оролдтол Баагий аварга өгөглгүй баахан маргав, тэгснээ жижигээг буруу хараад зогсож байхад өргөж шидчээд дэлээд явав...үүнээс өөрөөр давах арга байгаагүй юм байлгүй...мэдээж жижиг тахимаа өгөхгүй гүрийтэл Баагий аварга жаахан маргаан өрнүүлж байснаа...хэнэг ч үгүй малгайгаа аваад туг тойроод явав... гэтэл жижиг заан өөрийн малгайгаа засуулаасаа шүүрч аваад Баагийн аваргын урдуур орж тугаа тойров...Баагий аварга даваагүй байж тугаа тойрохыг завдаж байхад, харин будилаантай ч гэсэн давсан “жижиг” маань тугаа тойрох гэж зүтгэх нь зүйтэй мэт... харин түрүү бөхийн байг Баагий аваргыг ав гэснээр залуу заан Сүхбат бөхийн өргөөнд хамгийн эхэнд түрүү бөхийн ёсоор туг тойрсон хүн болов... Үүнээс хойш манай бөх Баагий аваргатай барилдахын бөөн хүслэн болсон биз... нэгэн шинэ үндсэн хуулийн өдрөөр Шөвгийн 4-д үлдээд Баагий аварга Жамъянпүрэв начинд унаад өгчив...гэтэл хажууд нь барилдаж байсан Сүхбат заан Мөнх-Эрдэнэ арсланд мөн л унаад өгч байсан нь энэ 2 бөхийн тэмцэл дээд цэгтэй хүрснийг илтгэнэ.
1999 оны цагаан сараар миний бөх Сүхбат маань Одгэрэл, Цэрэнпунцаг, Өсөхбаяр нарыг цувуулан хаясаар цагаан сард 11 удаа дараалан түрүүлсэн Бат-Эрдэнэ аваргатай нүүр тулав. Миний бүдэг бадаг санаж байгаагаар 1992 эсвэл 1993 онд Баянмөнх аварга нэлээд харьсан хойноо Баагий аваргатай цагаан сарын үзүүр булаацалдаж байсан юм. Энэ манай бөх бид 2 ерөөсөө л давна, өөр зүйл байхгүй гэсэн бүрэн итгэлтэй байв. Баруун гараараа давуулж бариад л урдуураа хөнтөрч татахад Баагий аварга нэг гараа дараад элгээр нь хэвтсэн дээ... Ийнхүү олон жилийн дараа цагаан сард Бат-Эрдэнээс өөр хүн түрүүлэв. Энэ эрчээрээ улсын наадамд хүрэв, 2 Бат маань ч аймаар байна... Гантогтох мэдээж их хичээсэн байж таараа... яагаад гэхээр Баагий аварга 10 түрүүлж Баянхмөнх аваргын дээд амжилтанд зэрэгцэж ирсэн тул энэ жилээс л хөдлөглөгүй дарж авахгүй бол болохгүй болоод байсан үе. 6-гийн даваанд цолны эрэмбээр 4 ширүүн өрсөлдөгчид маань тулав. Уг нь ном ёсоороо бол 6 шилдэг өрсөлдөгчид бүгд тунаж үлдэх байлаа. Яагаад ч юм Баагий аварга Ганболд зааныг (урд даваанд том Сүхбатыг давсан) авалгүй үлдээснээр тэрээр Ганбат начинг авч, Цэрэнпунцагт өөр хүн амлах боломж гарснаар Гантогтох заанд хэцүүхэн сонголт үлдэв. “3 бөхөөс ам авахад нэг боддог, 30 бөхөөс ам авахад бас нэг боддог” гэж Чанарав гуай маань байнга ярьдаг байж билээ. Энэ удаа Ганаа 2 жилийн өмнө намайг алмайруулсан ам авсан шигээ мөн л сонин ам авч Өсөхбаярыг амлав. Бодвол урд жил үзүүрлэчээд өнөө жил мөн сайн байгаа Сумъяагаас Өсөхбаяр сул гэж дүгнэсэн бололтой... тэгээд манай бөх Сумъяатай тунаж хүч үзэх болов. Миний бодлоор бол Ганаа Сумъяаг аваад хамгаалаад барилдахад унасан ч Сумъяа дараа даваанд хүн хаяхааргүй болох мэт, Сүхбат заан бол Өсөхбаяр зааныг шууд л хаяна өөр юм байхгүй... гэтэл тэс өөр сонголт хийв. Магадгүй Ганаагийн маш том алдаа энэ байх. За ингээд наадмын талбай дээр Баянаа аварга тэр 4 бөхтэй бараг л цуг барилдаж байв... гэвч хүсэл байхад хясал бас байх юм... Түүний 2 хүү хоюул унав... Үхэн хатан ч болов хамгаалах рекордтой хүн сайхан юм даа, хамгаалах рекордочгүй хүмүүс бол зүгээр л атаарахсандаа муу хэлж суусан биз... За ийнхүү миний шүтээн Сүхбатын маань заан гэж цоллуулсан хамгийн сүүлийн наадам буюу хамгийн сүүлийн томоохон ялагдал үүгээр өндөрлөв. Үүнээс хойш 5 жилийн хугацаанд Монгол наадмын дэвжээг манлайлан, бөхчүүдээ тэргүүлэн барилдахдаа мөн ч цөөхөн удаа элэг бүсээ тайлсан даа.
Харин 99 оны наадамд 7 дээр Пунцагааг, 8 дээр Сумъяаг хаяад үзүүрт Баагий аваргатай барилдаж түрүүлээд Баянаа багшынхаа ачийг нь хариулъя гэхийн оронд, заан болоод 8 дээр Баагий аваргад бууж өгсөн нь дээр хэмээн үзсэн Ганбат маань, заан болж уйлж зогссон нь түүний Монгол наадмын дэвжээн дэхь эхний бөгөөд бараг эцсийн баярын нулимас байсныг яахан мэдэх билээ. Тэрээр 1999 онд манай Баянхонгор аймагт болсон Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 360 ойд ирж зодоглов. Урьд өмнө нь Цэрэнпунцагийг л манай аймагт ирж барилдахад нь харж байснаас бус бусад том бөхчүүдийг нүдээрээ хараагүй надад энэ сайхан амьтадыг нүдээр харах ховор боломж олдов. Манай нутгийн Даншиг наадам үнэхээр өргөн дэлгэр сайхан болсон, их насны морь гэхэнд 1000 гаруй уралдсан нь Монголын морин уралдааны түүхэн ховорхон тохиох зүйл билээ. Даншгийн 3 дахь өдөр шалгаран үлдсэн 64 бөхийн барилдаан шимтэй сайхан болж энэ наадмаар хармаар байсан Сүхбат заан маань Сүхбаатар аймгийн Алтан-Овооны төрийн тахилгыг дайлаар мордсон тул 2-р Батаа л сайхан дэмжив. Манай хүн шөвгийн 16-д Сумъяабазар заантай тунаанд барьцгүй шахуу тосгуулж хавирахад амаараа шороо үмхэх шахаал унаж билээ. Энэ үед мэдээж ноднин жилийн Пунцаг Жижэгээ 2-ын барилдаан санаанд оролгүй яахав. Шөвгийн наймд Гантогтохтой тунаж даваад, Шөвгийн 4-д урд даваанд Пунцагааг хаясан улсын залуу начин Мягмарсүрэнтэй (у.з) тунаж барилдаад давав. Уг нь Пунцагаа даваад гараад ирсэн бол энэ 2-ын дунд сайхан барилдаан өрнөх байсан даа. Үзүүр түрүүнд манай нутгийн ганц бөхийг давж гарч ирсэн Мөнх-Эрдэнэ арслантай үлдээд мөн л их илүүрхэн давав. Энэ наадамд Ганбат барилдсан өрсөлдөгч нараа гар хүрэх төдий л хаяад, үнэхээр бишрүүлж байв. Гэвч энэ наадам түүний хамгийн сүүлчийн гайхамшигт сайхан барилдаан нь байсан ч юм билүү. 22 настай а.а байхдаа цагаан сард үзүүрлэж (Өсөхөөг будаа болгосон), 23 настай заан цолонд хүрч, олон том бөхчүүд оролцсон том даншигт түрүүлж (Сумъяа будаа болгож) байгаа түүний том цолонд хүрнэ гэдгийг түүнийг дэмждэг надаас эхлүүлээд бүх л бөхийн хорхойтнууд мэдэж байсан байх. Гэвч золгүй явдал болж Ганбат маань “2 Батын” үеийг байгуулалцаж чадалгүй “6 зааны” гэгдэх үед хамаарагдах болсон юм. Би лав хувьдаа түүнийг ямар барилдаанд барилдсан заавал дээгүүр үзнэ гэж найдаал 11 жил идэвхитэй дамжиж байна даа. Дэжмсээр ч байха болно... Ингээд л миний сэтгэл дэхь “жинхэнэ бөх” маань үеийнхнээсээ тасарч эхэлсэн дээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ЦАГААН » Fri Aug 21, 2009 9:21 am

....................Миний “жинхэнэ бөх” 4-р бүлэг

4. Бүх өрсөлдөгчөө хаяж чадаж байгаа тул Сүхбат түрүүлнэ

2000 онд Монгол улсын парламентын сонгууль болж ХУ нам үнэмлэхүй ялалт байгуулав. ХУ намынх л бол хотноосоо хонь бариад дэвшүүлсэн ч ялах байсан гэж яригдах энэ сонгуульд Баянмөнх аварга АН-аасаа нутагтаа нэр дэвшив. Сонгуулийн сурталчилгаанаар явж байхад нь ард иргэд түүнээс нутаг орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөр асуухын оронд нутаг ус, улс орноо төлөөлөн барилдах залуу халааны тухай л асуугаад байсан юм уу даа. Ямар сайндаа л Баянаа аварга: Сонгуулиар явж байхад надаас хүмүүс энэ жил хэн түрүүлэх бэ? гэж асуусан “бүк өрсөлдөгочөө каеж чадаж буй тул Сүкбат түрүүлнэ” гэж иткэлтэйгээр кариулсан гэж хууч хөөрхөв... 2000 оны цагаан сарын барилдаанаар тасархай түрүүлнэ гэж итгэж байтал мань хүн Өсөхбаяр зааны хөлийг “хулгай хийж” даваад шөвгийн 4-д үлдэв. Халахын Их аварга Буянтогтохын зээ хүү аймгийн арслан Магалжав у.н Одгэрэл (у.з), у.н Доржсамбуу (у.г), Баярсайхан, у.ав Балжинням нараар 3,4,5,6 давж Сүхбат заантай шөвгийн 4-д барилдаад зөрүүлж тахимдаад давав. А.з Аваадорж гэж бөх “Магалаа бид нар чинь Сүхбат зааны анхны шавь нар нь юм шүү дээ... Манай багш нэг удаа (1999 оны Алтан-Овооны наадам) Магалаатай нутгийнх нь наадамд очиж барилдаад ... үзүүрт хүрээд ирвэл миний шавь түрүүлнэ биз гэж хэлсэн юм... гэтэл Магалаа цамцаа сольж өмсөж байхдаа санаандгүй багшийг их хүчтэй шанаадчихсан... багш жаахан уурлаад... Магалааг үзүүрт хүрээд ирэхэд нь хаячихсан... Манай багш ч одоо барилдаж байгаа Монголын бөхчүүдээс тасархай шүү дээ...хэдүүн надаар нэг жижиг барилдаанд биеэ халаахыг та нар хараа биздээ...юун Сумъяа Өсөхөө... манай багш л улсад түрүүлнэ...” гэж манай аавд ярьсан нь Сүхбат маань улсад түрүүлнэ гэж улам их итгэл найдвар тавихад хүргэж билээ.
20-р зууны отгон наадам, шинэ хүн түрүүлэхийг 9 жил хүлээсэн наадамчид, өөрийн бөхөө түрүүлэхийг 4 дэхь жилдээ хүлээж байгаа дэмжигч... Манай хүн 5-ын даваанд улсын начин Батзоригыг улсын наадамд 3 дахь жилээ дараалан 5-ын даваанд өвдөг шороодуулав. Аварга сүүлд өөрөө: “Би ямар барилдахүй гэлтэй нь биш дээ, эхний жил тунасан, 2 дахь жил Доржсамбуу Ганбат 2ыг үлдээгээд, 3 дахь жил Ганбат Одгэрэл 2-ыг үлдээгээд л Батзоригийгоо авсан... би ямар барилдахгүй гэлтэй нь биш дээ... их хэцүү өрсөлдөөнтэй үе байлаа шүү дээ” гэж ярьж билээ. Харин Батзориг заан “ингэж олон үзэж байхад ганц давчих байлгүй дээ гээл гардаг, тэгээл унадаг... үнэхээр хүнд өрсөлдөөний дунд бид нэг үед өрсөлдөж байсан даа” гэх юм. Миний мэдэхээр манай бөх Батзориг зааныг маш олон удаа давсан, харин санаж байгаагаар ганц л удаа заалны барилдаанд шөвгийн дөрөвд унаад Батзориг Мөнх-Эрдэнэ арслантай үлдэж билээ. Энэ 2 хүчтэн одоо айл саахалт амьдардаг юм билээ, “Та намайг эд үед мөн их дарсан шүү гэж тоглоомоор ч болтугай үг хаядаг л байхдаа...“ Энэ наадмын 6-гийн даваанд шинээр начны болзол хангасан Сумъяабэйсийг давав. Бэйс бол энэ үед аль хэдийнээ сайн бөх болчихсон байсан бөх, өөрийн нутгаас төрсөн Багабанди ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолд ёстой нэг урамтай сайхан барилдаж а.а байхдаа үзүүрлэж байсан ба 99 оны цагаан сараар Сүхбат заанд нэг унаж байсан бөх билээ. Энэ удаа зоримог шийдмэг сайхан үзсэн боловч зочоож болдоггүй хүнийг хамаагүй зочоож дайрч байгаад сөрж хонгодуулаал нам болов. Ингээд шөвгийн наймд 90-ээд оноос хойш Монгол наадмын дэвжээнээ тодорсон хамгийн шилдэг 8 бөх болох өмнөх үеийн манлайлал 2 Эрдэнэ, энэ үеийн төлөөлөл 6 залуу заан нар үлдэв. Ганбат маань манай бөхөд нээх тус болж чадалгүй Өсөхбаяр заанд амлагдан түрж хөөгдөөд, араараа мордуулаад хялбар дийлдэв. Харин Гантогтох их сайн үзэж өөрийг нь амалж авсан Цэрэнпунцагийг давав. Манай хүн өөрийн хийх ёстой даалгавараа биелүүлж Сумъяабазартай тунасан барилдаанд уран сайхан гар ачив. Манай хүний энэ уран сайхан гар ачааны золиос болочдын үүд ийнхүү Сумъяабазараар нээгдэв. Хэдэн хоногийн өмнө мөн ачуулж байсан Сумъяа энэ удаа бүүр аймаар ачуулж, маш том хохирол амсав. Сумъяаг л ачих гэж манай хүн гар ачаагаа өдөрт маш олон удаа давтдаг байсан юм гэнэ лээ. Ингээд л Сумъяа Пунцаг 2 унаснаар түрүүлэх үүд нь цэлийтэл нээгдлээ. Одоо цуг үлдсэн энэ 3-ыг бол давна гэж итгэл дүүрэн, ам авахыг хүлээж сууж билээ. Чанарав гуай “одоо ам л их юм шийднэ дээ” гэж хэлж байлаа, Бат-Эрдэнэ аварга ч ам авах гэж их удлаа... Баянмөнх аварга дээр очиж удтал ярилцаж, өөрөө ч нэлээн бодох шиг боллоо... Гантогтох зааныг амлав. Урд намар нь болсон улс тунхагласны баяраар Ганаа Баагий аваргын ард нь гараад хаяж чадалгүй унасан, одоо бол нэлээн л сайн үзэхээр болсон гэдэг нь ойлгомжтой... шийдэмгий өртөл Баагий аварга шууд элэг бүсээ тайлж өгчөөд яваад өглөө... ийнхүү энэ наадмаас арслан цолтон шинээр төрөх нь ойлгомжтой болов... Ганаа энэ даваагаараа хожим улсын гарьд цолыг авсан. Тунаж үлдсэн 2 бөхийн барилдаан нэлээд удаан үргэлжилж ёстой хүч шавхсан сайхан тулааны эцэст манай хүн маань өндөр өрсөлдөгчөө зүүн хөлийг нь дамжиж авч ард нь гараад, сүлжээд давав. Яг хаях агшиндаа бага хугацаанд огцом их бяр гаргасан тул манай хүн нэлээд сульдсан. Засуулаа түшиж амс хийж байгаад, бараг л гуйваад тугаа тойров. Энэ нь түүний бас нэгэн чухал чанар, богино хугацаанд өөрт буй бүх хүчээ дайчлан өрсөлдөгчөө буулгаж авдаг... аварга болохоор тэмцэж буй хүн эзэмшвэл зохих чанар мэтээ...
20-р зууны Монгол улсын “манлай бөх”, хөдөлмөрийн баатар, дархан аварга Баянмөнх ард түмэнтэйгээ мэндчилж, сайн шавь нар, сайхан бөхчүүд төрүүлж өгч Монголын ард түмэнд бэлгэлснээ ойлгуулж, өөрөө болон өөрийнх нь хойч үе нь үзүүр түрүү булаацалдах хувьтай, хагас зуун жил нөхрөлсөн Монгол наадмын торгон ногоон дэвжээнээсээ адис авснаар үзүүр түрүүний барилдаан эхлэв... урд даваанд өрсөлдөгч нь нэлээд ядарсан байсан ба өөрөө гар амар давсан тул Гантогтох юу юугүй дайраад хаячия гэж санаагүй байх... нэлээд хугацаанд намдуухан барилдсаны эцэст Сүхбат бүрэн сэргэлт авч барилдаанаа цааш үргэлжлүүлсээр... золгооны барьцнаас шахаж татаж, тавихдаа гэнэт огцом хүч гаргаж хутгаснаар Гантогтохыг давж 2-р мянган жилийн төгсгөл дэхь монгол наадмын дэвжээнээ босоо үлдэн түрүүлж Монгол улсын АРСЛАН хэмээх эрхэм хүндтэй цолыг өөрийн бараг бүх өрсөлдөгчөө цувуулан хаясаар хүртэв... Агваансамдан гуай улсын наадамд 2 удаа 4 давж байсан хүн гэж сонссон юм байна... харин миний “жинхэнэ бөх” маань түрүүлчээд туг тойрч байхдаа “аав минь түрүүлэхийг маань харсан ч болоосой...” гэж бодсон нь лавтай... Сүхбат аваргын маань үнэнч хөгжөөн дэмжигч, бөхийн өргөөнд үргэлж аваргын арын суудалд суудаг (Алтангэрэл гуай гэдэг санагдана), аварга бөхийн өргөөнд орж ирэх бүрдээ үнсүүлдэг “азтай” эмээ: “Би Гантогтох тэр 2ын тэврэлдээд уйлаад зогсож байгаа бичилгийг байнга үзэж уйлж суудаг даа...” гэж хуучилж байсан... түүний адил энэ торгон агшныг сэтгэлдээ дурсаж болон бичлэгээр үзэн дурсаж уйлж явдаг миний мэт хүмүүс маш олон байдаг бизээ...
Last edited by ЦАГААН on Thu Aug 27, 2009 11:52 pm, edited 1 time in total.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron