Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Мөөжө » Mon Aug 03, 2009 1:22 am

Манай шинэ цэрэг Максвэлл маань: Дебют ээ xийсэндээ иx баяртай байна, надад сураx маш иx юм байна бас xийж бүтээx иx зүйл байгаа гэжээ. Түүний xувьд ЛА Галакси багтай xийсэн тоглолтон дээр 45 минут тоглосон билээ. Үүргээ маш сайн биелүүлсэн... Тоглолтын дараа дасгалжуулагч Пеп түүнийг маш сайн тоглосон гэж үнэлсэн. Максвэлл: Пеп надаас довтолгоо болон xамгаалалтыг тэцвэржүүлж тогло гэж xэлсэн би маш иx xичээсэн... Миний бодлоор xэрвэ зүүнд xүн аваxгуй бол энэ жил Макс барагж гараанд гараx байx гэж бодож байнашд. Xоер жигүүрийг тэцвэржүүлэx ч гэx юм уу... Маше г авчиx юм бол барагж xамгаалалтанд асуудалгүй болчиx байx тийм болxоор гараа бол нилээн боломжтой гэж бодож байна. Бидний урмыг xугалаxгуй гэж найдаж байна....
Image
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby soccer » Mon Aug 03, 2009 12:29 pm

танай шинэ авсан бацаанаа Каррейсон билүү?... тэрнийгээ Бенфекаруу амбаардаа юу? :mrgreen:
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby poseidon » Mon Aug 03, 2009 1:00 pm

За манайхан зуны зугаалгад явах юм байгаа биз дээ?

14 баасан гараг байгаа гэхдээ үдээс хойш юм чинь чөлөө аваад гараад ирж болно шээ... :mongol: :mongol: :mongol: :sup: :sup: :sup:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Галмандах » Mon Aug 03, 2009 1:18 pm

За би Өвөрхангай аймагт ажиллаж байгаа бөгөөд 8 сарын 20нд ажлаа дуусгаад харих тул салхидалтанд явж амжахгүй нь.
Дараагийн удаа заавал явах болно.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby TJ » Mon Aug 03, 2009 3:42 pm

Тойм харахад манай залуучууд чинь харин давгүй тоглоод байх шиг..... Бөмбөг эзэмшилт, урт богино дамжуулалтууд гээд л хэзээ язааны болчихсон тоглож байна шд..... :eek:
TJ
 

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby poseidon » Mon Aug 03, 2009 3:43 pm

Машерано яагаад ч бүтэхгүй бол дараагийн хувилбар нь Вертонген гэдэг хагас хамгаалагч юм байх. Аяакст тоглодог Белги нөхөр юм байна. Арсенал бас холбогдоод байлуу даа. Яамартай ч Юстегийн хэлж байгаагаар манайх ямар нэгэн хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч, бас нэг төвийн хамгаалагч авах нь гарцаагүй юм байна. гэнэдээ

За бас Максвэллтэй холбоотой 10 баримт

1. Максвеллийн бүтэн нэрийг Шеррер Кабелино Максвелл Андраде гэдэг. Хоч нь Али Максвелл. Тэрээр 1981 оны наймдугаар сарын 17-нд Бразилын качоейро де Итапермирим хотноо төржээ. Түүний эцэг нь багадаа хөлбөмбөг тоглож байсан ба инженер мэргэжилтэй, эх нь багшаар ажиллаж байв. Мөн марафон гүйлтээр хичээллэдэг байжээ. Тэд гурван хүүхэдтэй. хамгийн бага нь Шеррер.

2. Түүний зүүн хөлөөрөө тоглодог болох арга барил нь голланд хөлбөмбөгийн хэв маягаас үүдэлтэй. (19 настай байхдаа Аяакст орсон.) Тэр ихэвчлэн зүүн жигүүрийн хамгаалагчаар тоглодог ч зүүн жигүүрийн хагас хамгаалагч, вингэрээр тоглох чадавхитай.

3. Максвелл Крузейрогийн хүүхдийн сургуульд хөлбөмбөг сурч алдаршсан бөгөөд тэнд бидний хайртай блауграна нар болох Ривалдо, Луйс Роналдо, Жулиано Беллети, Хуан Пабло Сорин нар хүмүүжснээс гадна Дида, Алекс, Жилөерто да Силва нар бэлтгэгдсэн юм.

4. Голландад Аяаксын нэгэн хэсэг болж байхдаа 2 эрэдивиз, 2 Голландын цом, 2 Голландын супер цом хүртсэн. Мөн 2003-2004 оны Голландын шилдэг хөлбөмбөгчний шагнал болох алтан шаахайн эзнээр тодорч байв. Харин Италид Интер Миланы бүрэлдэхүүнд багтан 3 Скудетто, 2 Италийн супер цом авчээ. 2007 оны 4-р сард Сан Сирод Пармагийн эсрэг оруулсан гоол оны Интерийн оны шилдэг гоолоор шалгарч байв.
[flv]<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/87qHXFf3A3Y&hl=en&fs=1&"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/87qHXFf3A3Y&hl=en&fs=1&" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>[/flv]

5. Тэрээр 2005 он 4 сарын 21-нд Аяакс Амстел цомын хагас шигшээд Виллем II багийн эсрэг тоглож байхдаа хүнд гэмтэл авсан юм. Максвел эсрэг багийн тоглогчдийн таклдадтаас бултан үсрэн буухдаа баруун хөлийнхөө өдвөгөө гэмтээсэн байна. Энэ бол түүний Аяакст өнгөрүүлсэн сүүлийн улирал байлаа. Удалгүй түүнийг Интер Миланд зарсан юм.
[flv]<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/d4Bkam4FlOw&hl=en&fs=1&"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/d4Bkam4FlOw&hl=en&fs=1&" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>[/flv]

6. Аяакс клуб түүнийг 2006 онд зарах болоход олон клубүүд түүнийг сонирхож байв. түүний дотор Барселона клуб багтаж байсан ч Максвелл Интерт, Замбротта Барселонад ирсэн юм.

7. Түүнээс хөлбөмбөгчнийхөө хувиар хэн чини й шүтээн бэ? гэж асуухад: "Би үргэлж л Ромарио шиг болохыг хүсдэг байсан. Би Ромариогийн талбай дээр хийсэн бүх үйлдлийг гэртээ давтан хийдэг байж билээ. Хожим нь би Рио де Жанейрод түүнтэй уулзах завшаан тохиож, гарын үсгийг нь авч байсан." гэжээ.

8. 2002 онд түүний ах Густаво 22 насандаа автомашины осолд өртөн нас баржээ. Энэ явдал түүнд маш хүчтэй цочрол өгсөн гэдэг. Максвелл энэ явдлаас болж, өөрийн гаран дээрээ түүний дурсгалд зориулан шивээс хийлгэсэн гэдэг. Ахынхаа үхлийн талаар Максвелл нэгэнтээ: "Ах маань бидний дундаас салан одлоо. Би түүнийхээ гэгээн дурсгал зориулан улам хүчтэй, улам сайн тоглож, олон шагнал хүртэх болно. Энэ бодол надад их хүч өгдөг. Тэр үргэлж надтай хамт байдаг. Би үүнийг үргэлж мэдэрдэг." хэмээсэн байдаг.

9. Максвелл Баптизмыг хүлээн зөвшөөрдөг. Христийн шүтлэгт тэрээр "Би сүм рүү явах дуртай. Сүсэг бишрэл гэдэг бол миний хувьд маш чухал зүйл. Би бас Библи уншдаг. Миний дуртай номнуудыг нэг." гэжээ.

10. Тэрээр чөлөөт цагаараа ойр дотны найзуудтайгаа, Интерийн андуудтайгаа (Златантай) загасчлах сонирхолтой.

гэнээ :mrgreen: :mongol:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby poseidon » Mon Aug 03, 2009 4:03 pm

Мэссигийн гэрээг энэ долоо хоногт шинэчлэнэ.

Мэсси маань одоогоор 8 сая евро жилд авдаг бөгөөд үзүүлэх амжилтаас нь шалтгаалан 2,6 сая евро нэмэгдэх боломжтой ажээ. Харин Швед довтлогчийнх үүнээс илүү гарч байгаа тул шинэчлэх зайлшгүй шаардлага гарч байгаа аж.

Клубын зүгээс жилийн 9,5 сая болон нэмэлт шагнал санал болгох бөгөөд худалдан авалтын босгыг одоогийнхоос хоёр дахин нугалж 300 саяар тогтоох юм байна.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Hero.Lio » Mon Aug 03, 2009 4:09 pm

Мэссигийн цалинг нэмнэ гэдэг бол :eek: Нэмүүлэх эрхтэй хүн.

Нээрээ салхидалтанд манайхныг ахлах хүн хэрэгтэй биздээ. Хэн ахлах уу? Бас Барсагаараа зохион байгуулалттай явая л даа.
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby RoMeRo » Mon Aug 03, 2009 6:24 pm

Manaihiig POSEIDON ahlah yum bishuu... Ertnees beltgeltei uzyee nohdoo... Ter temtseen uraldaand ni oroltsoh bureldehuun ene teree tohirvh mohirood ain...
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4618
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby poseidon » Mon Aug 03, 2009 9:42 pm

За тэгвэл би удирдая. хаха

за явах нөхөд над руу пм бичиж яахуу айдигаа үлдээгээрэй

эсвэл миний яахуу айдиг бүртгээд аваарай. миний айдиг тохиргоон дээрээс авчихна биз дээ :mongol: :mongol: :mongol:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby poseidon » Mon Aug 03, 2009 10:25 pm

Эль Мундо депортивод мэдээллэж байгаагаар Барса Атлетикийн вингэр Жэффрен Суарез энэ зун нэгдүгээр багт дэвшин орж магадгүй байна.

Барсагийн дасгалжуулагчийн албаныхан ийм шийдэлд хүрч байгаа бөгөөд Венесуель залууг бид тун удахгүй нэгдүгээр багт багтааж магадгүй байна. Мөн Жэффренийг Расин Сантандер зээлэх бодлоготой байгаа аж.

-------------------

Бас Чигринскийг тавьж өгдөггүйээ... Овоо л гар юм байх даа. Тэр Шахтерийн нэрийн өмнөөс Аваргуудын лигт оролцчихсон тул зөвхөн Ла лиг, цомд тоглох боломжтой байгаа. Шахтер 30 гэснээ буулгаж 25 гээд байгаа бол, манайх 20-оос хэрхэвч илүүг өгөхгүй гээд байгаа бололтой. Пэп түүний тухай "Олон нөхцлүүд байна. Ерөнхийдөө их ярвигтай" гэсэн байхын.

------------------
Гудди маань ирээдүйгээ ямар байх талаар шийд гаргаагүй байгаа бололтой.

Энэ долоо хоногт багтаагаад Зола түүнийг Вестхэмдээ авчих гээд байгаа бололтой. Зола тэр хоёр нэгэн үе Челсигийн төлөө мөр зэрэгцэн тулалдаж байсан гэдэг. Францын нэг сонинд өгүүлснээр бол Алхнууд манайхтай үндсэндээ тохирчихсон гэх бөгөөд Гуддиг гэрээнд гарын үсэг зурахыг хүлээж байгаа гэхийн. Алхнууд олонэ гэмтэлтэй байгаа нь Исланд эрийг сонирхох шалтгаан болсон бололтой.

--------------------
Зияк манайхан Лос Анжелесаас Сиатлд очцон гэнэ. Саундерс гэдэг багтай тоглоно гэж байгаа.

-------------------
манай академийн бацаан асан Фран Мэрида энэ жилээс буучдын гараанд гарахын төлөө зүтгэнэ баяртай байна гээд л байгаа бололтой.

----------------------
Манайхан Яанкуудтай тоглоод явжийхад Чики маань бужигнуулаад л байгаа бололтой. Ямартай ч ирэх тавдах гэхэд хагас хамгаалагч, зүүн жигүүрийн вингэр эсвэл төвйин хамгаалагчийн нэгийг авснаа зарлах юм гэсэн румор явжийхийн үнэн байгаасай

Машерано байвал чиг тэгээд болоо явчлаа шүү. Даанчиг Жэффренийг л нэрлэх байх гэж боджийн. Эсьэл нөгөө сахалтай Украйн байх...

Маше байвал гүйээ мөн сайхнаа :mongol: :mongol: :mongol:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby poseidon » Mon Aug 03, 2009 11:42 pm

Ибрахимович: Мэсси яг л плэйстэйшн шиг

Златан шинэ багтайгаа АНУ-аар аялан тоглолт хийж байгаа. Тэрээр Интерт байхдаа баруун гарандаа хөнгөвтөр гэмтэл авсан бөгөөд үүний улмаас шинэ багтаа хараахан тоглож амжаагүй байна. Барселоны “Эль Мундо Депортиво” сонины эрээвэр хураавар асуултуудад ийн хариулжээ.

Барсад ирсэн анхны өдрүүд чинь ямар санагдаж байна. Ер нь ямархуу мэдрэмж төрсөн бэ?


Сайхан байна. Гар маань хөнгөвтөр гэмтэлтэй, тоглох боломжгүй байгаа ч талбайд тоглож байгаа багийнхныгаа харах сайхан байна. Би багийнхантайгаа шинэ улирлын анхны бэлтгэлд гарахад үнэхээр сэтгэл хөдөлж байсан. Хүн бүр надад туслаад ч байгаа юм шиг. Хамгийн сайн зүйл гэж юу болохыг мэдэх үү? Бүх зүйл энгийн, хүн бүр ямар нэгэн хүчилсэн зүйлгүй, өөрийн хүсэл тааваараа байх. Энд яг л ийм гэртээ байгаам шиг. Пэп бид хоёр Итали хэлээр хоорондоо харилцдаг. (Гуардиола кареерынхаа сүүлийн жилүүдэд Италид тоглож байсан) Тэр маш сайн ярьдаг. Тэр намайг талбай дээр тоглуулахыг л хүсч байгаа даа.

Та Пэпийг мэддэг байсан уу?

Би түүнийг Барсагийн төлөө юу хийж байсныг мэдэлгүй яахав. Тэр багийн тоглогчдод бөмбөгтэй хэрхэн харьцах талаар сургадаг. Тэр хөлбөмбөгчин байсныг мэдэлгүй яахав. Хэрвээ чи Пэп гэж хэн байсныг мэдэхгүй, сонирхдоггүй байсан бол хөлбөмбөгийн тухай тийм их зүйл мэддэггүй юм байна гэмээр байна.

Пэп үргэлж бөмбөгтэй бэлтгэл хийлгэдэг…?


Тийм. Аяакс бас яг ийм философитой. Бас Моуриньо бөмбөгтэй бэлтгэл маш чухал гэдэг байсан. Энд шаргуу бэлтгэл хийхээс өөр аргагүй. Бүх тоглогчид идэвхитэй бэлтгэл хийж байна шүү дээ. Би идэвхитэй ажиллах дуртай, Хэрвээ чи идэвхитэй бэлтгэл хийж чадвал амжилтанд хүрнэ гэж боддог.

Барса бусад багуудтай харьцуулахад юугаараа ялгаатай байна?

Ялж байгаа баг. Ингэж хэлсний учрыг ойлгож байна уу? Чи өдрөөс өдөрт улам бүр сайжах ёстой гэсэн үг. Чи Барса шиг багт тоглох болсон үед өдөр бүр эсрэг багууд чинь 200 хувь хүчээ дайчлах болно. Хүн бүр өөрийн бүх хүчээ дайчлан бидний эсрэг тэмцэхийг хүсэх болно. Тэд өөрсдийгөө идэвхижүүлж, илүү сайн тоглоно доо. Манай амралтын өрөө хоосон байх болно. Ялагч тоглолт бүрт өөрийгөө баталж байх ёстой. Энэ бол сэтгэл хөдлөм зүйл шүү.

Мэссигийн талаар юу гэж бодож байна?

Ер бусын. Мэсси яг л плэйстэйшн шиг !!! Би түүнийг чухам юу хийх гэж байгааг мэдэх боломжгүй. Тэр бүхнийг чаддаг. Мэсси бол давтагдашгүй, гайхамшигтай. Энэ бол Лео Мэсси. Анриг зүүн жигүүрт тэгээд Иниеста, Чави. Тэд байрлал бүр дээрээ хамгийн шилдэг тоглолтыг үзүүлж чадна.

Гурамсан цомыг давтах боломжтой юу?

Тийм гэж бодож байна. Гэхдээ их хэцүү байх болно. Боломжгүй зүйл гэж үгүй.

Ибра Ромд болсон Аваргуудын лигийн финалын үеэр MD (?)-ээс постер хүлээн авсан?

Финалын үед би амарчихсан байсан. Би амралтынхаа үеэр хөлбөмбөгийн тухай янз бүрийн юм бодохыг хүсдэггүй. Энэ жил дахиад тийм постер гараасай. Бид Бернабеуд болох финалд ялалт байгуулсны дараа тэр постерт байх болно. (инээв) Та үүнийг харах болно.

Интер эсэргүүцэл үзүүлэх болно?

Тэд маш хүчтэй… Гэхдээ Барса илүү хүчирхэг. Тиймээс постерийн зураг нэг их өөрчлөгдөхгүй л болов уу? Аваргуудын лигийн аварга Барселона. Бага зэрэг өөр байх нь… Би тэнд бас байна.

Интерт Этоо очсон талаар та юу гэж бодож байна даа?

Тэр улам сайн тоглох байх. Тэр бол аугаа тоглогч хүн бүр түүнийг мэднэ шүү дээ?

Ярилцлага өгсөн танд баярлалаа.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby poseidon » Mon Aug 03, 2009 11:46 pm

Шахтер Донецк клубын ерөнхий захирал Сергей Палкин:

"Хэрвээ тэд 30 сая евро ЧИгринскийд санал болговол манай ерөнхийлөгч зөвшөөрнө." Аваргуудын лигт орохгүй гарт арай л аймаар үнэ байнаа :grin: :mongol:

Гэхдээ энэ бас нэг Видич юм болуу? :smile:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Мөөжө » Tue Aug 04, 2009 1:22 am

Чигринский дараагийн Видич байж магадгүй л юм. Тэгэxдээ АЛ т ороxгүй xүнд ийм иx мөнгө зараx нь жооxон сонин тэгсэн дор 30 саяд Гамберини, Мексэс нар шиг xамгаалагч авж болно шүүдээ! Энэ жил АЛ г даxиж аваx юмшиг санагдаад байгаашд :mrgreen: Шинэ тоглогчиддоо иx итгээд байгаа тэр тусмаа Максвэлл д... Зарим тоглолтон дээр зүүн жигүүрт урд нь Макс xойно нь Эрик тоглож болоx юмшиг... За тэгээд Ибрад ч мөн адил итгээд байгаа. Манайx энэ жил сул байрлалуудаа маш гое нөxөж байна. Агаараар дамжуулалт иx бага өгдөг xарин Ибра ирсэнээр маш том дэвшилт гараж байгаа агаараар ирсэн бөмбөгийг аваад чулуу болгоод байx байx манайx энэ тал дээр жооxон сул байсан, зүүн жигүүр бол бидний xүссэн шиг xүчирxэг байж чадаагүй xарин энэ жил Макс зүүн жигүүрийг xүчирxэг болгож чадаx тоглогч. Зүүнд xүн авна л гээд байгаа Анри сүүлд бол барагж л вингер шиг л зүүнд тоглож байсан түүнд итгэж болоx ч юмшиг... Xэрвэ аваx болвол маш xурдан, кросс сайн xаядаг тоглогч л xэрэгтэй байx, гол нь xуураx гээд л нүдээд байдаг тоглогч xэрэггүй болвуу... Одоо миний бодлоор цэвэрлэгч, xамгаалагч аваx л xэрэгтэй. За бас нэг энэ жил xүлээж байгаа юм бол мэдээж Бояан, урд жил сабдуулаад л явж байгаад xөөрxөн xэдэн гоол xийчиxсэн байсан xарин энэ жил гарааний төлөө нилээн үзэx байx гэж найдаж байна. Одоо цаг нь болсон мэт...
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby mig28 » Tue Aug 04, 2009 7:16 am

Bruno Alvestai dahiad holbogdood bgaa yum uu ug hamgaalagch avbal zuun evropoos deer yum shig ee hamgaalalt sain gehdee Chyhyrnskiy avarguudiin ligt orohgui geheer 30 say hatuu bna shuu 20 n he
ded avdag gazar :eek:nas zaluu
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Jambaldoo » Tue Aug 04, 2009 9:38 am

Manaihan baruun Jigvvriin hamgaaltand selgeegeer gargaj bh toglogch awmaar yum aa Dani togloh argagvi bolohoor Puyoliig baruun jigvvrt togluuldag ontsgvi yum bish vv.
User avatar
Jambaldoo
 
Posts: 9
Joined: Sun Jul 12, 2009 11:50 pm
Location: Dornod

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Hero.Lio » Tue Aug 04, 2009 2:44 pm

Дани баруундаа гайхалтай хүн шүү дээ. Харих болоогүй.Баруунд хүн авах шаардлага байхгүй. Абидал ер нь төврүүгээ орж тоглодог учраас Макс-ыг авсан байх. Одоо цэвэрлэгч л үгүйлэгдээд байна даа. Нэг сайн цэвэрлэгч авцан байхад ирэх жил дахиад 3-н цом өргөхөд байг гэх газаргүй шүү!!! Аваагүй байсан ч ер нь үзүүлээд өгнө. Швед залууд итгээд байгаа... :eek: Довтолгоонд дутагдаад байгаа талыг нөхөж чадна. Чигринский АЛ-д тоглохгүй юм чинь арай л үнэтэй байнаа. Гэхдээ дараагийн Видич-ийг алдчихвал бас тоогүй еэээ.
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby poseidon » Tue Aug 04, 2009 2:56 pm

За нөхөд миний яаху ай диг нэмчихээрэй... сайхан танилций цуг зугаалгаар явий... Гурамсан цом хүртсан багийн фэнүүд байна даа... Туг далбаа хийе... Яаж хийлгэх юм? хэн хэн явах нь уу? ярих асуудал өчнөөн байна.

amaraa_ezo@yahoo.com бүртгээд аваарай :mongol: :mongol: :mongol:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby poseidon » Tue Aug 04, 2009 3:00 pm

Ийм туг хийлгэхэд ямархуу үнэтэй болох бол хэд гэх бол :help:

Image
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Hero.Lio » Tue Aug 04, 2009 3:15 pm

Туг, далбаа хийгээд явбал зүгээр байна шд. Хаана хийдэг, үнэ хөлс нь хэд болох нь гэдгийг мэдчих хүн байна уу? Тэгээд эртнээс хэн хэн явахаа Поси-д хэлчихвэл явахаасаа өмнө уулзаж байгаад туг далбааг хийлгэе
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby carlsberg_mgl » Tue Aug 04, 2009 11:52 pm

Barcelona are planning an audacious £12m swoop for Manchester United defender Jonny Evans, according to the Daily Mail. Not that they'll have much luck - Sir Alex Ferguson is a big fan of the Northern Ireland stopper and will be loathe to see him follow Gerard Pique to the Catalan capital.
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Мөөжө » Wed Aug 05, 2009 11:16 am

Манай баг удаxгуй Валенсиа клубын ирээдүйтэй xагас xамгаалагч Xуан Матаг авж магадгүй гэнэ. Тэгэxдээ ямар нэгэн офишиал санал явуулаагүй байгаа юм байна. Урд долоо xоногт Валенсиа клубын висэ-ерөнxийлөгч Шавиер Гомез д утсаар мэдэгдсэн юм байна манайx танай Мата сонирxож байгаа гэдгээ. Xарин Валенсиа клуб түүний гэрээг сунгаxаар ажиллаж байгаа юм байна. 2012 xүртэл гэрээтэй түүний аав буюу агент нь илүү иx мөнгийг xүсэж байгаа бөгөөд Мануэл Льорентэтэй энэ долоо xоногын сүүлээр уулзаж гэрээгээ сунгаx талаар яриx гэж байгаа юм байна.
Image
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Мөөжө » Wed Aug 05, 2009 11:31 am

Лапорта: Бид Мессигийн гэрээ нь дээр ажиллаж байгаа
Лапорта: Бид Мессигийн гэрээ нь дээр ажиллаж байгаа, маш нааштай явагдаж байна. Тэд Барсаг маш сайн ойлгож байгаа тоглогч энд Барсад маш сэтгэл xангалуун байx естой. Тэр бол гайxалтай тоглогч, бид түүнийг манай багт тоглодог гэдгээр нь баxарxадаг. Бүx зүйл бүтэмжтэй явж байна. Барса үргэлж Мессигийн төлөө бүxнийг xийсээр ирсэн, Месси ч Барсад xайртай! Месси бол жинxэнэ багын лидер, дасгалжуулагч болон албаны мэргэжилтнүүдын xүчээр гайxалтай баг босгож чадсан. Лос Анжелес д удирдлага тоглогчын аавтай уулзсан юм байна. Наймааны туxай: Солилцооны цонx xаагдаx болоогүй байна бид тоглогч авж болоx юм тэгэxдээ бид тэгж дээшээ давxимааргүй байна эрүүл уxаанаар бүгдийг шийднэ гэжээ.
Image
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Мөөжө » Wed Aug 05, 2009 11:43 am

Шинэ цэрэг Златан Ибрагимович анx удаа багтайгаа цуг бүрэн бэлгэл xийсэн байна. Өглөөний 9:36 д Сиетлэ xотод, Ибра бэлтгэл xийxээр Вашингтон университигын талбай дээр гарсан байна. Эxлээд Макс болон Энрикитэй гүйж бие xалаалтаа эxэлсэн байна. Xарин дараан нь Дани А. болон Кеита нар нэгдсэн байна. Дараа нь баг талбайн голд бүгд цуглараад Ибрагимовичыг багтайгаа нэгдэж бэлтгэлд гарсан туxай ярисан байна. Златан Xуано Браутай бөмбөгтэй бэлтгэл xийсний дараа Пеп багаа xувааж 2 тал болгоод мини тоглолт xийсэн байна. Ибра маш xичээж тоглосон бөгөөд 10 цоxиж 9 нь оновчтой болсон байна. Янз янзын гоол xийсэн бол Валдестай 1 ийн эсрэг 1 гарж ирж бүгдийн гоол болгосон байна. Тавтай морил Ибракадабра!!!
Image
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby RoMeRo » Wed Aug 05, 2009 6:01 pm

10 tsohiltoos 9 onowchtoi... aimar uzuulelt baina shdee... kkk.

GOOD LUCK... ibrakadabra
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4618
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 41 guests
cron