hosko wrote:Пеллегрини: Ямар ч байсан багийн философи зөв тийш явж байна
Юве-д дахин хожигдсон ч гэсэн Мануэл Пеллегрини сэтгэл хангалуун байна....
Миний бодлоор улирлын өмнөх тоглолт бүр чухал ач холбогдолтой болж байна. Бид Юве-гийн тоглолтын арга барилыг маш сайн мэддэг. Бид гоолын боломж аль болох их гаргахын төлөө тэмцсэн. Зарим нэг зүйл дээр муу байсныг эс тооцвол бид төлөвлөж байснаараа тоглосон...Цаашид иймэрхүү байдлаар гоол алдахгүй байх талаарх бэлтгэлийг хийх болно. Хэнийг гараанд гаргахаа би нэг сарын хугацаанд хараахан шийдэж амжаагүй байна. Тоглогч бүрийн чадвар, бэлтгэлжилтийн түвшинг үнэлж байна. Бидэнд үүнийг хийхэд тодорхой цаг хугацаа *a*рдлагатай.
Баг маань тоглолтоос тоглолт бүрд сайжирч байна. Булангаас эсвэл стандартаас мөргүүлж алдаж байгаа алдаан дээрээ одооноос эхэлж эрчимтэй ажиллана. Үүнийг залруулах нь тийм ч хэцүү зүйл биш.... Ер нь ингэх болоцоо хараахан гараагүй байна... Бид цугларалтандаа гараад удаагүй байна шүү дээ...
Багт дэвшилт гарч байгаад би баяртай байна. Ер нь бол бид зөв зүгт явж байнаа.... Зарим чухал тоглогчид тоглолтонд оролцоогүй нь тайвширч болох нэг шалтгаан....
Тоглогчдийн хэн илүү бэлтгэлжилттэй байгаа нь л гараанд гарах болно. Мөн удахгүй Кака тоглож эхэлнэ.
Энэ ярилцлагаас үзвэл ер нь хамгаалалж тоглох тактиктай байгаа юм шиг байна. Алонсог авах гэж байгаа учрыг одоо л ойлголоо. 4-2-2-2, эсвэл 4-2-3-1 тактикаар тоглох нь.
Игуайн, Голландууд л харамсалтай байна. Зарагддаггүй юмаа гэхэд бүтэн улирал сэлгээнд суух нь, Хайран тоглогчид, хайран цалин, зарагдаагүй нэг нь ашиглагдахгүй мөртлөө л цалин аваад. Одоо Гути, Сальгадо, Гаго, Рауль зэрэг тоглогчид болиосой. Дэмий зай бөглөөд, Өнгөрсөн хэдэн жил хангалттай баг баллалаа шд. Би уул нь Голландуудыг сэлгээнд сууж байхаар өөр багт очоод, гараанд гараад, эд нарыг сэлгээнд суугаад хэл ам хйихгүй, сайн сэлгээ болно байх гэж бодож байсийн. Тэгсэн чинь ер нь гараанд гарч тоглох шинжтэй, гарч тогловол өөдлөхгүй нь өнгөрсөн хэдэн тоглолтонд ч хангаллтай харагдлаа. Уул нь Голландууд ч ер нь явна гэж ярихгүй байгаа. Гути, Гаго эд нар ер нь бараг гарааны тоглогчид болох гэж байгаа юм бишүү.
Тэгэхээр муу Пеллегрини хараад байхад ирэх улиралд аягүй л бол
----------------Касилась----------------
-----------------(Дудек)-----------------
Рамос-----Пепе-----Р.Альбол----Марсело
(Сальгадо)-(Гарай)-(Метцелдер)-(Арбело)
-----------Ф.Гаго----Ч.Алонсо------------
--------(Л.Диарра)---(М.Диарра)---------
Кака------------------------------Роналдо
(Гути)---------------------------(Гранеро)
------------Бензэма----Рауль--------------
---------------(Рууд, Игуайн)--------------
гэж тоглох юм шиг байна.
Миний бодлоор
----------------Касилась-----------------
-----------------(Дудек)-----------------
Рамос-----Пепе-----Р.Альбол----Марсело
(М.Торрес)-(Гарай)-(Метцелдер)-(Арбело)
---------Л.Диарра------------------------
--------(М.Диарра)------Кака-------------
--------------------(ВандерВаарт)---------
Роналдо--------------------------А.Роббен
(Шнейдер)------------------------(Дренте)
----------Игуайн------Бензема------------
----------(Рауль)----(Хунтелаар)----------
гэж авч үлдээд, Алонсог авахаа болиод, нэг төвийн гайгүй хамгаалагч аваад (уул нь Лусиог авчихсан бол зүгээр байсийн, хаашаа билээ 5 саяар явсан), Гарайг 1 жил зээлдүүлээд, Гранеро, Негредог зээлээд, М.Сальгадо, Гаго, Гути, Нистелойг зарах хэрэгтэй.
Та нар Дрентег муу хэлээд байгаан. Уул нь сэлгээгээр оруулаад урагш нь гүйлгэчихэд гүйцэгдэхгүй дээ. Айлынхан ядраад ирэхээр нь л гаргаж ирээд кросс хаяад байхад. Сая сүүлд хэд хоногийн өмнө 4-2 ддог тоглолтонд сүүлийн дамжуулалт яааж өглөө яг тэрэн шиг дамжуулалтууд их өгнө байх.