Зоран Тосичын ярилцлага манай сайтад тавигджээ.. Халтуурдах гэж оролдов.
с: Одоог хүртэлх Манчестер дэх байдал чинь хэр тааламжтай бнадаа?
т: Маш сайн. Би энэ клубын төлөө тоглож байгаадаа үнэхээр баяртай бгаа. Би өдөр бүр хамгийн сайнаараа тоглохыг хичээх болно. Ирэх хэдэн тоглолтуудад би өөрт олдсон боломжоо сайн ашиглаж чадна гэж найдаж байна.
с: Бид чамайг нөөц багт олон удаа тоглохыг харсан. Чамд хэр байв?
т: Тоглолтод оролцох нь надад маш чухал. Сүүлийн 6сард би нэгдүгээр багт огт тоглоогүй. Хэрэв би зөвхөн бэлтгэл хийгээд тоглолтод оролцохгүй бол энэ нь сайхан зүйл огт биш. Би нөөц багт тоглосондоо маш их сэтгэл хангалуун байгаа учир нь надад өөрийн байгаа байдал, тоглолтын арга барилаа хадгалахад их хэрэгтэй бсан ба нэгдүгээр багт тоглох боломж олдоход би бэлэн бсан.
с: Англид тоглох болон Сербид тоглохыг харьцуулбал?
т: Энэ 2лигийн хөлбөмбөг тэс өөр. Надад энд тоглосон эхний хэдэн тоглолт үнэхээр онцгүй байсан. Чи энд бүх тоглолтод хүчтэй, бэлэн байх хэрэгтэй. Миний бодлоор ПЛ бол дэлхийн шилдэг лиг тиймээс хамгийн хэцүү нь.
с: Английн лигийн тоглолтод өөрөө бэлэн байхын тулд юу хийв?
т: Би өөрийнхөө бие бялдрыг илүү бэлдсэн. Тоглолтод маш олон асуудал тулгардаг тиймээс чи цаг ямагт хүчтэй бх хэрэгтэй. Би жимд их бэлтгэл хийж сайжирсан. Одоо би ирэх улиралд бэлэн болсон. Ирэх улиралд илүү их тоглохыг хүсэж бна.
с: МЮд ирсэнээс чинь хойш хэн чамд хамгийн их туслав?
т: Вида хамгйин их тусласан. Тэр багийн талаар надад маш их зүйл хэлж тусладаг. Багийн бүх тоглогч надад сайн хандаж үргэлж дэмждэг.
с: Нэгдүгээр багт тоглох тэр үед чамд ямар бсан бэ?
т: Миний дебютээ хийсэн өдөр миний амьдралын хамгийн чухал өдрүүдийн нэг бсан. 75мянган хөгжөөн дэмжигчийн уур амьсгал үнэхээр гайхалтай.
с: Ази дахь аялан тоглолт ямархуу бна?
т: Энэ миний анхны аялан тоглолт. Дараагийн жилүүдэд дахин энд ирнэ гэж итгэж бна.
Энд маш их халуун нь тоглолтод их бэрх. Бид бэлтгэлээ маш шургуу хийж байгаа. Ийм цаг агаарт бэлтгэл хийх хэцүү. Энэ бэлтгэл нь шинэ улиралд бидэнд тус болох болно.
с: Одоо чиний зорьж буй зорилт юу бна?
т: Би бэлтгэл болон тоглолт бүрд хамгийн сайнаараа тоглохыг хичээх болно. Надад боломж гарна гэж найдаж байна, хэрэв тийм боломж гарах аваас би түүнийгээ бүрэн дүүрэн ашиглахыг хичээх болно.
Би тоглолтод оролцохыг хүсэж байгаа тухайгаа огт бодохгүй зөвхөн бэлтгэлээ сайн хийж өөртөө боломжийг бий болгох болно.
с: Нөөц багт тоглохыг чинь харахад чи их хурдан бас их олон хууралт хийдэг. Чи өөрийнхөө тоглолтын яг юуг нь сайн бна гэж үздэг вэ?
т: Нөөцөд тоглох нэгдүгээр багт тоглох маш ялгаатай. Нөөц багт тоглоход маш их орон зай олдож чөлөөтэй тоглох боломжтой. Харин нэгдүгээр багт бол маш хурдан бас хүчтэй тул хууралт хийх орон зай тэр бүр олддоггүй. Хууралт хийхийн оронд чи бөмбөгөөр хурдан тоглох хэрэгтэй. Яг одоо би хамгийн шилдэг тоглолтоо багтаа үзүүлэхийг хүсэж байна. Үүний дараа зарим нэг хууралт хийж болох л юм.
с: Чамайг чөлөөт цохилт сайн цохиж чаддаг тухай сонссон. Хэрэв чамд нэгдүгээр багт цохилт хийх боломж олдвол чи цохилт хийхийг хүсэх үү?
т: Тиймээ би цохих байх. Хэрэв багийнхан маань хүсвэл. Би өдөр бүр бэлтгэлээ сайн хийж байгаа.
С: Оуэний талаар чиний бодол?
Т: Би хүүхэд бхдаа л түүний тоглолтыг үздэг бсан. Түүний 10жилийн өмнө Аргентинд хийсэн гоолыг санаж бна. Одоо МЮд түүнтэй хамт тоглох болсондоо маш их баяртай бна. Дебютдээ гоолдсонд нь их баярлаж байна.