by poseidon » Sun Aug 02, 2009 5:21 pm
Барсагийн энэ зуны гурав дахь нөхөрсөг тоглолт болж өнгөрлөө. Лос Анжелес Галакси буюу алдарт Бекхэмийн багтай туллаа. Энэ тоглолтод Ибрахимович, Иниеста нар гэмтлийн улмаас оролцоогүй бол Жоркэра оролцогчдын нэрсийн жагсаалтад ороогүй байна.
Pinto (45 Valdés)
Alves (45 Puyol
Marquez(30 Henrique) (60 Pique)
Muniesa (45 Fontàs)
Maxwell (45 Abidal)
Toure (45 Busquets
Dos Santos (45 Xavi)
Keita (45 Victor Sanchez)
Bojan (45 Jeffren)
Messi(45 Henry)
Pedro (45 Gudjohnsen)
11 дэх минутад зүүн араас өгсөн алсын дамжуулалтыг 16-ын талбайн гадна хүлээн авч, уран хөдөлгөөнөөр эсрэг багийн хамгаалагчдыг хуйлруулан хаалганы баруун доод өнцөг рүү цохисон ч хаалгач хааж дөнгөлөө. Ойсон бөмбөгийг багийн ахлагч Мэсси нэмж цохисон ч хамгаалагчийн биенд ойн гарав. Гэвч Педро энэ удаа найдвартай гүйцэтгэл хийв. 1-0
44 дэх минутад хорь орчим метрийн зайнаас хаалттай цохилт гүйцэтгэх эрхийг Галакси олж авлаа. Бэкхэм харих болоогүй гэдгээ харуулж, гайхалтай гоол орууллаа. Пинто сунаад сунаад хүрсэнгүй. Хаалттай цохилтын Маэстро. 1-1
Хоёрдугаар үёийн 66 дахь минутад Бускэтс гурван хамгаалагчдын дундуур гайхалтай угтуулсан дамжуулалтыг Жеффрэнд хаялаа. Жеффрэн бөмбөгийг нэг түлхээд итгэлтэйгээр цохилоо. 2-1
Тоглолтод дахин өөр бөмбөг орсонгүй.
Энэхүү тоглолтод клубт энэ зун нэгдсэн зүүн жигүүрийн хамгаалагч Максвелл дебютээ хийлээ. Тэрээр гарааны бүрэлдэхүүнд багтан 19 дугаартай тоглосон бөгөөд өөрт төрсөн сэтгэгдлийнхээ талаар: "Миний сэтгэл маш хангалуун байна. Би тоглолт бүрт сайн тоглохыг хүсдэг. Гуардиола надад хамгаалалт, довтолгооны тэнцвэрийг хадгалахыг хүссэн. Би хичээж байгаа. Бөмбөг эзэмшилт, их чухал. энэ тал дээр суралцаж байна. Чамд бөмбөг байна гэдэг маш сайхан мэдрэмж төрүүлнэ шүү дээ." гэсэн байна.
Мөн энэ тоглолтод өнгөрөгч улирлын төгсгөлд гэмтсэн Анри, Маркес нар эдгэрэн оролцсон юм.