Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby poseidon » Sat Jul 25, 2009 5:33 pm

Тоттенхэм Хотспар 1:1 Барселона (минут минутаар)

Энэ зуны хамгийн анхны тоглолт болж өнгөрлөө. Цаашдаа тоглолтын тоймыг оруулахдаа ийм маягаар оруулж байх санаатай байна. БАрса.мн тоглолтын тоймуудыг ийм маягаар оруулж байхаар шийдлээ. Тэхдээ нилээд цаг орох юм шиг байна. Ээс л иймэрхүү мэдээнүүд хийдэг дээ... Туслаарай. :mongol: Удахгүй вэб бэлэн болно.

.....

Оройн мэнд эрхэм уншигчидаа. Энэ тоглолт бол энэ улирлын хамгийн анхны тоглолт гэдгийг та бүхэн хэлэхэд таатай байна. Каталаны нэр төр улирлын анхны тоглолтоо Английн Тоттенхэмтэй хийж байна.

Барселона клуб Вэмбли цэнгэлдэхэд 2 дахь удаагаа зочлон тоглож байна. Анх 1992 оны Аваргуудын лигийн финалд Италийн Сампдориа клубтэй Вэмбли цэнгэлдэхэд тоглож, түүхэн ялалт байгуулсан юм. Харин энэ зун Барсад ихээхэн өөрчлөлт болох төлөвтэй байна. Африкийн арслан маань Италийг зорьж, Швед эр Каталанд газардах нь.



Энэхүү тоглолтын гарааны бүрэлдэхүүнд Лео Мэсси алга. Пэпийн итгэл хүлээлгэдэг Аргентин эрээс гадна шинэ тутам Барсад нэгдсэн Максвэлл, Энрикэ нарын хэн нь ч алга. Энрикэ сэлгээний сандалд сууж байгаа бол Максвэлл булчингийн багахан гэмтэлтэй байгаа аж.



Гарааны бүрэлдэхүүн:

Тоттенхэм: Кудичини /Гомез/, Хаттон /Чимбонда/, Чорлука, Хаддлестоун /Босток/, Ассоу Экотто, Леннон, Паласиос /Ливэрмор/, Женас /Кийн/, Модрич, Дефоэ ба Бент/Кайл/

Барселона: Жоркэра, Монтоя, Касерес, Фонтас, Абидаль, Туре, Виктор Санчез, Педро, Гудьёнсен, Боян ба Гай Ассулин



------------

1' : Вэмблид хуран чуулсан 55000 үзэгчдийн өмнө Барсагийнхан тоглолтод бөмбөг орууллаа.

3' : Барса өөрийн тоглолтын хэв маягаа гарган бөмбөгийг илт давуу эзэмшин эсрэг багийн талбайд тоглолтыг өрнүүлж байна.

7' : Анхны боломж! Яаяа Турегийн дамжуулсан алсын гоёмсог пассыг эсрэг багийн 16 дотор байсан Абидаль тогтоож чадсангүй.

8' : Тоттенхэм маш хурдтай сөрөг довтолгоонд шилжлээ. Гэвч Барсагийн хамгаалалт дээр ирээд зогслоо. Бөмбөгний төлөөх тэмцэлд ялсан хамгаалагч бөмбөгийг хол цөлөн гаргав.

12' : Ленноны 16-ийн дотор дамжуулсан бөмбөг Барсагийнхныг бажгадуулав. Гэвч бөмбөгөнд Барсагийнхан хүрч холдуулж дөнгөв.

16' : Яаяагийн оновючтой дамжуулалтыг Гуди чулуу болгож чадсангүй.

17' : Боян Хаддлестоунаас мултран сугарч, хаалга руу цохисон ч хэтэрхий хол байв. Ойролцоогоор 25 м зай.

19' : Педрогийн 5-ын шугамын дотор хэсэг рүү хаясан гайхалтай дамжуулалт Кудичинигийн хаалганы ойрын буланг чиглэн очиход Итали эр найдвартай хатган гаргалаа.

26' : Барсагийн тасралтгүй дарамтласан удаа дараагийн довтолгоонууд Тоттенхэмын хамгаалалтын баруун жигүүрийг дарамтласаар байгаа ч хатуу, ширүүн хамгаалалтыг нэвтэлж чадахгүй байв. Энэ байдлаа өөрчлөн, Яаяа төвийн бүсээс гэнэт алсын цохилт хийсэн нь хаалгатай тун ойрхон өнгөрлөө.

32' : ГОООООЛ !!!! Яаяа Туре гурван хамгаалагчийг хууран 16-ын талбай дотор орж ирэхэд Боян өнхөрч явсан бөмбөгийг нэмж цохисноор төгс гүйцээлт хийлээ. Барса тэргүүлж эхэллээ. 1-0

37' : Тоттенхэмийнхэн гоол алдмагцаа түрэн хариу барихаар оролдож, хаалга руу цохих бүрт хамгаалагчид найдвартай хааж байна.

38' : Модричийн цохилт хөндлөвч онож, эргэн ойж гарч ирэхэд Ассоу Экотто нэмж цохисон ч Жоркера хааж, нүүрний шугамаар гаргалаа. Булангийн цохилт

44' : Виктор Санчез 30 орчим метр алсаас хүчтэй буудсан ч Кудичини бөмбөгийг хааж, нүүрний шугамаар гаргалаа. Булангийн цохилт.

45' : Эхний хагас Барса ялимгүй давуу байдалтайгаар өндөрлүүлэв. Боян 32 дахь минутад гоол хийж, тооны харьцааг 1-0 болгоод байна.

46' : Хоёрдугаар хагас эхэллээ. Тоттенхэм талбайн төвөөс бөмбөгийг тоглолтод орууллаа. Барса бүрэлдэхүүндээ нилээд өөрчлөлт хийжээ. Пинто, Далмау, Муниеса, Энрикэ, Эспасандин, Муниеса, Кейта , Руеда, Жонатан Дос Сантос,Жэффрен, Рочина ба Эду Ориол гэсэн залуус гарлаа. Бразил хамгаалагч Энрикэгийн Барсагийн бүрэлдэхүүнд хийж байгаа анхны албан ёсны тоглолт энэ болж байна. Түүний цаашдын замналд нь амжилт хүсье. Харин Тоттенхэм Гомез, Чимбонда, Кайл, Кийн нарыг гаргалаа.

59' : Модрич өнөөдөр маш идэвхитэй байна. Тэрээр Барсагийн хамгаалалтад маш их төвөг удаж байна даа. Зүүн жигүүрээр хийсэн түүний оролтууд үргэлж аюултай байсаар байна.

61' : Модричийн булангийн цохилтыг Чимбонда мөргөсөн ч хаалганы хажуугаар гарчихлаа.

65' : Кейтагийн анхны цохилт хаалганы дээгүүр өнгөрлөө. 35 метр орчмоос хүчтэй цохив.

71' : Тоглолтын тэмп удааширч эхлэв. Барса баруун жигүүрээр Жэффрений хурдтай тоглолтыг ашиглан нэвтэрч, 25 орчим метрээс цохисон ч Гомез барьж авлаа.

72' : Леннон Барсагийн хамгаалагчдыг сандралд ортол нь 16-ын талбай дотор сүлжин орж, Кийн рүү дамжуулалт хаясан ч Пинто Роббигоос урьтан хүрлээ. Маш аюултай момент.

73' : Ориол өөр дээрээ ирсэн бөмбөгийг Гомез руу өшиглөж, том боломжийг салхинд хийсгэлээ.

74' : Хаддлестоун, Паласиос нарын оронд Ливэрмор, Босток нар талбайд гарлаа.

81' : Тоттенхэм тоглолтыг хамгийн муудаа тэнцээгээр төгсгөхийг маш их хичээж байна. Харин Барсагийнхан ийм боломж олгохгүйг хичээж, 16-ын талбай дотроо шигүү хамгаалалт хийсээр л.

82' : ГОООЛ... Тоттенхэм зорилгодоо хүрлээ. Ассоу Экоттогийн дамжуулалтыг Ливэрмор мөргөв. Пинто хааж амжсангүй.

90' : Тоглолт дууслаа. Үр дүн 1-1. Аль аль багтаа шударга үр дүн.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Hero.Lio » Sat Jul 25, 2009 5:42 pm

Ахиад үзчих шиг л боллоо. :eek: Ингэж бичиж байвал зүгээр юм байна шд.
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby poseidon » Sat Jul 25, 2009 6:47 pm

Гуардиола: Бид сайн тоглосон

Пэп шинэ улирлын өмнөх анхны тоглолтод 22 тоглогчийг оролцуулсан. Энэхүү тоглолт Английн нийслэл Лондон хотноо орших алдарт Вэмбли цэнгэлдэхэд болсон бөгөөд үр дүн 1-1 харьцаатай байв.


"Тоглогчид сайн тоглосон. Гэвч бас бүрэн ур чадвараа гаргасангүй." гэж дасгалжуулагч өгүүлээд "Миний бодлоор эхний хагаст тоглосон 11, хоёрдугаар хагаст тоглосон 11 тоглогчийн аль аль нь сайн тоглосон." гэж нэмж хэллээ.


Мөн тэрээр залуучуудын багаас сонгогдон саях тоглолтод оролцсон тоглогчдын гүйцэтгэлийн талаар:

"Тэд бүгдээрээ залуухан. Сэтгэл нь их хөдөлж, өөрсдийгөө харуулан тоглохыг хүсч байсан." гэж нэмж хэлсэн юм.

Мэсси уг тоглолтод яагаад оролцоогүй талаар "Түүний хөл бага зэргийн зовиуртай байсан." гэж тайлбарлаад "Бид түүнийг хүчлээгүй, Хэрвээ гайгүй болбол бүтэн сайны тоглолтод та нар түүнийг харна шүү дээ" гэсэн юм.

Эцэст нь түүнээс Златан Ибрахимовичийн талаар асуухад "Бид маш сайн тоглогчийн тухай л ярьсаар байна. Тун удахгүй, магадгүй хэдхэн өдрийн дараа албан ёсны мэдээ гарах байх." гэв.

Тоттенхэмтэй хийсэн тоглолтод оролцсон зарим тоглогчдын сэтгэгдэлийг хүргэе.


Андреу Фонтас:

"Ийм цэнгэлдэхэд Барсагийн нэрийн өмнөөс тоглоно гэдэг сайхан мэдрэмж. Энэ бол гайхалтай..."

"Чи талбай дээр гарах үед өөрт чинь хуримтлагдсан бүх дарамт арилах мэт л болно. өөр тоглолтуудад ч Барсатайтогломоор санагдана."

"Бид маш сэтгэл хангалуун тоглож байсан ч харамсалтай нь төгсгөл хирд гоол алдчихсан. Гэвч энэ бүрэлдэхүүнд Барса Б багийн тоглогчид тоглож байсан шүү дээ."

"ОЛон сайн тоглогчидтой тоглоно гэдэг гайхалтай хэрэг шүү."

Энрикэ Адриано:

"Эхэндээ надад нервтэж байгаа мэт санагдаж байсан. Гэвч удалгүй би хэвийн байдалд орж чадсан.Бүр сэтгэл амарчихсан байсан."

"Бөмбөгөнд хүрсэн анхны тохиолдлууд маань санаа зовоосон шүү. Тэгэхдээ цаашдаа гайгүй болсон."

"Багаараа сайн ажилласан. Бид бөмбөг илүү эзэмшсэн шүү дээ."

"Арын шугаманд бөмбөг эзэмшин тоглоход надад хялбар байлаа. Нэг их ялгаа алга. (Тэрээр өмнөх улирал Байер Леверкүзенд зээлдэгдэн тоглосон.) Бас би цаашдаа улам хичээх болноо."

Алберт Жоркэра:

"Би урьд жилүүдийн зуны нөхөрсөг тоглолтуудад багийн ахлагчаар тоглож байсан. Бас аваргуудын лигт сүүлд тоглохдрр ахлагчийн тууз зүүсэн. Үүнийг зүүнээ гэдэг нэр төрийн хэрэг. Бахархал шүү."

"Би өөрөө тоглохгүй байсан ч тоглолт бүрээс баяр хөөр, таашаал авдаг шүү."

"Бид нэгдүгээр үед сайн тоглосон. Би хаалгандаа гоол алдаагүй, цэвэрхэн манасан. Тоглолт хэмнэлээ алдах үед дасгалжуулагч зоригжуулах хэрэгтэй байсан байх."

Хосе Мануэль Руэда:

"Энэ тоглолт их сайхан тоглолт болсон. Бид бүхэл бүтэн нэг үе буюу 45 минут тоглосон. Сайхан байна."

"Ширүүн тоглолт болсон. Бид Стадионд цугласан хөгжөөн дэмжигчид, тэдний тоглогчидтой нь сайн тоглосон гэж бодож байна."

эх сурвалж: www.fcbarcelona.cat
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Lucifer » Sat Jul 25, 2009 11:49 pm

Пози баярлалаа. Хөдөлмөрч залуу шүү. :-D
Бүгдээрээ чадлаараа Позидоо тусалж байцгаая гэж уриалмаар байна. :eek:
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Seikoni » Sun Jul 26, 2009 10:01 am

ашгүй Этүү явав уу..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby poseidon » Sun Jul 26, 2009 12:19 pm

Абидаль: Өрсөлдөөн гэдэг клубт сайн зүйл

Манай зүүн жигүүрийн дархан хамгаалагч Эрик Абидаль саяхан Испанийн өдөрт тутмын "Эль Мундо Депортиво" сонинд ярилцлага өгчээ.



Эрик. Амралтаа хэрхэн өнгөрөөв дөө?

Би гэр бүлийнхэнтэйгээ хамт олон газраар аяллаа. Майами, Нью Йорк, Итали, Тунис, Майорка, Франц, Барселон гээд л...


Танай баг саяхан шинэ тоглогч авсан. Максвэллтэй гарааны эрхийн төлөө өрсөлдөх болж байгаадаа санаа зовж байна уу?

Үгүйдээ. Огтхон ч санаа зовохгүй байна. Тэр ирж байгаа нь клубт төдийгүй надад ч сайнаар нөлөөлнө. Илүү өрсөлдөөн гарна гэдэг бол багийг илүү өндөр түвшинд аваачих болно шүү дээ.



Багийн шинэ хамтрагчийнхаа талаар юу бодож байна даа?

"Тэр бол надаас өөр хэв маягтай тоглогч юм шиг байна лээ. Түүний техник, ур чадвар нь илүү довтолгоонд чиглэсэн байдаг гэж Вейера надаас түүний талаар хэлж байсан. "



Та гурав дахь улирлаа Барселонад үдлээ. Юу нь хамгийн их таалагдаж байна?

Бүх зүйл. Клуб бол гайхалтай. Бас хоол нь м аш амттай, бас Барселон хотын аль хэсэгт явж байхад хүмүүс надад маш найрсаг ханддаг.



Та ихэвчлэн юу идэх дуртай вэ?

"Pa anb Tomaquet" /Лоольтой талх/. Тэрийг "Негро" ресторанд хийдэг юм. Улаан лоолийн нухаш, төмс ордог. Үүнийг гүйцэх амттай хоол байхгүй байхаа. Гайхалтай. (Би бас идэж үзмээр байна)

Нэгэнт хоол ярьсных таны рестораны бизнесс Барселон хотод сүлжээгээ нээх үү?

Барселонд хараахан нээгээгүй байна. Гэхдээ Парист бол бий. Энд би бизнесийн хамтрагчаа хайж байна. Бид Лион, Парист байдгаас өөр "Cafe de Negociants"-тай байхыг хүсч байна.



таны хуучин багийн анд Бензема хамгийн гол өрсөлдөгчийн чинь эгнээнд шилжлээ. Та түүнийг сайн мэднэ. Та түүнийг аваач гэж Пэпийг ятгаж байсан уу?


Үгүй ээ. Би зөвхөн тоглохоо л боддог. Пэп надад хамгаалалтын зүүн жигүүр болон төвийн хэсэгт тоглохыг санал болгодог. Манай багт маш олон сайн тоглогчид байна. Би тэднийгээ Бенземагаас илүүд үзнэ.

Бас таны өөр нэг найз бол Рибери. Тэр Мадрид эсвэл Барселонд газардахад ойрхон байгаа сурагтай?


Түүнийг аль нэг багт нь орорх эсэх талаар би ямар нэг мэдээлэлгүй байна. Ямартай ч тэр бол Барса, Реалын алинд ч таарах тоглолтын хэв маягтай нэгэн. Өөрөө бол Реалыг илүүд үзэхгүй байгаа. Гэхдээ нэг томоохон хүчин зүйл бол түүний эхнэр Мардридыг Барселонаас илүүд үзээд байгаа явдал. Би түүнд Барселоны маш гайхалтай хаусны зургийг явуулж, утсаар ярьсан. Гэвч итгүүлэх гэдэг маш хэцүү шүү дээ. нөгөө талаар Рибери Зидантай хэд хэдэн уулзалт хийсэн. Зидан чинь мэдээж Реал л гэнэ. Зизу олон Франц тоглогчдыг эцсийн шийдвэрээ гарган, Мадридын хаалгыг татахад хүчтэй нөлөө үзүүлэгч хүн шүү дээ. Гэхдээ Бавари түүнтэй холбоотой ямар нэгэн яриа эхлэхээс цааргалж байгаа гэсэн.



Та түүнийг урвуулж чадах болов уу?

Хэрвээ Барсатай гэрээлбэл Мэсситэй хамтран зүтгэж, дахин гурван цомыг авч болох тухай, дараагийн Баллон д'Орын эзэн болох боломтой, бид бүхэн баяртай байх талаар ярьж л байна. Бас Анелькагийн Реал өнгөрүүлсэн азгүйтэл түүний Реалд нэгдэх бодолд саад болж байгаа байх.



Баярлалаа. Цаг заваа гарган ярилцлага өгсөн явдалд тань.



эх сурвалж: www.fcbarcelonanews.com
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Miro Klose » Sun Jul 26, 2009 5:32 pm

neg muu Abidal iin ugend hen ordiin odoo bur Ribery shuu Abidal yu yum Ribery d nolooleh gej orolddog tom ah Zidandaa aluulah gej bgaan
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Цэнгүүн » Sun Jul 26, 2009 5:42 pm

Поси :-D

Энэ залуу ирж байна даа.маш их амжилтыг хүсч байна шүү..ямар дугаартай тоглохийн болдоо 9 болвуу?
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby El Payaso » Sun Jul 26, 2009 5:48 pm

Аякс
Юве
Интер
Барса

гээд грандуудыг дуусгалаа даа... зодог тайлхаасаа өмнэө ахиад нэг грандад газардах байхдаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Цэнгүүн » Sun Jul 26, 2009 6:04 pm

Luca Toni-г линкдээд байгаа гэнэ үү :smile:

Манайх одоо нэг төвын хамгаалагч,хоёр Мид авчихвал болох гээд байна уу.

Gai Asulin Маань Испаний Пассворттой болж :eek: удахгүй баллах хүүдээ.

Tottenham v Barcelona

0-1 BOJAN
http://br.soccerclips.net/videos/totten ... lona-bojan

1-1 LIVERMORE
http://br.soccerclips.net/videos/totten ... -livermore

Энэ тоглолт нь дээр Яаяа аймар байна лээ шүү.Тэр гоолыг бэлдэж өгдөг оролт бол :eek:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Цэнгүүн » Sun Jul 26, 2009 6:09 pm

Thank You Samu - Remembering Etoo at Barca


Legend! Legend! Legend!
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Miro Klose » Sun Jul 26, 2009 6:30 pm

tsenguun wrote:Thank You Samu - Remembering Etoo at Barca


Legend! Legend! Legend!


Manai Real iin ch bas huu shuu ug garal n
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby barca forever » Sun Jul 26, 2009 8:03 pm

За даа одоогын барса гаас xамгийн xайртай тоглогч минь явж байгаам байна даа гэж.
Гэxдээ одоо яая гэxэв явж л байдаг ирж л байдаг юм чинь ккк.
Златан манай xүнээс xол илүү байна л гэж найдаж байна.
Саму анxны жилдээ сериа а ийн мэргэн бууч болж интэртэй олон олон цом өргөөсэй гэж. Гэxдээ л интер гэж бодxоос дургүй xурээд байxын тэнд миний xамгын дургүй 2 португал нэгдчээд байсын ккк..
Image
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Цэнгүүн » Sun Jul 26, 2009 10:48 pm

FC Barcelona – Al Ahly 4-1
Image
Goals
15 Bojan 0-1
30 El Egezy 1-1
40 Rueda 1-2
55 Jeffren 1-3
66 Pedro 1-4

FC Barcelona lineup:

First half: Jorquera; Montoya, Henrique, Muniesa, Abidal; Rueda, Keita, Víctor Sánchez; Gai Assulin, Rochina, Bojan

Second half: Valdés, Dalmau, Fontàs, Martín Cáceres, Espasandin, Gudjohnsen, Touré, Messi, Pedro, Jeffren
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby poseidon » Mon Jul 27, 2009 12:58 am

Барсагийн энэ зуны анхны тоглолт тэнцээ байсан бол хоёр дахь нь ялалт байв. Тэд энэ удаа Египетийн Аль Ахли клубыг буулган авлаа.

Нэгдүгээр үе: Жоркэра; Монтоя, Энрикэ, Муниеса, Абидаль; Руэда, Кэйта, Виктор Санчез; Гай Ассулин, Рочина, Боян

Талбайн төвөөс бөмбөгийг таслан сөрөг довтолгоог эхлүүлсэн Рочина Боянд дамжуулахад, залуу довтлогч өөртөө итгэлтэйгээр нарийн цохиж, анхны гоолыг орууллаа. Энэ гоол 15 дахь минутад орсон юм. Гэвч 30 дахь минутын орчимд Аль Ахлигийн баруун жигүүрийн хамгаалагч бөмбөгийг салган хурдтай цөмрөн орж, довтлогч Эл Эгезид дамжуулав. Египет залуу Жоркэраг хөнгөхөн хууран тэнцээний гоолыг оруулах нь тэр. Тэнцээ 1-1.

40 дэх минут. Хажуугийн шугамнаас Барсагийнхан бөмбөг оруулан төвөөр довтлохыг оролдсон ч эсрэг багийн хамгаалагч цөлөн гаргав. Энэ бөмбөг Руэдад хүрч тэрээр 25 орчим метрээс хаалганы зүүн дээд өнцөгт цөм цохин орууллаа. гайхалтай гоол.

Хоёрдугаар үе: Валдез, Далмау, Фонтас, Мартин Касерес, Эспасандин, Гудьёнсен, Туре, Мэсси, Педро, Жэффрен

Педрогийн Гудди руу хаясан хөндлөн дамжуулалтад эсрэг багийн хаалгач түрүүлж хүрсэн ч бөмбөгөө тогтоож чадсангүй. сул ирсэн бөмбөгийг Жэффрен цохиж, тооны харьцаа 3-1 боллоо. Энэ бол 56 дахь минут. Энэ гоолын үеэр Гуддитэй мөргөлдсөн хаалгач гэмтэл авч, талбайг чөлөөлөв.

11 минутын дараа Барсагийнхан 4 дэх гоолоо хийлээ. Эйдур Гудьёнсены гоёмсог алсын дамжуулалтыг хүлээн авсан Педро бөмбөгөө нэг түрээд л цөм цохилоо. Тэр өнгөрсөн улирлыг бодвол сайжирсан шинжтэй шүү. Гоё дамжуулалт, гоё цохилт.

Вэмбли цомын хоёр дахь тоглолт ийнхүү өндөрлөлөө. Нэгдүгээр үед Рочина сайн тоглосон бол хоёрдугаар үед Педро сайн тоглосон аж.
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Цэнгүүн » Mon Jul 27, 2009 1:23 am

Image
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Барнаба » Mon Jul 27, 2009 7:44 am

Ибра ....
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Мөөжө » Mon Jul 27, 2009 11:19 am

Xөдөө яваад ирсэн Ибра г ашгүй нэг авчиxаж... Xарин Это'о маань л xарамсалтай байна. За тэгээд шинэ титл аваад гайxалтай тоглооосой билээ. Дараа жилээс Сериа А г xарж яваxандээ... Это'о Ронни xоерийн xарандаа...
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Jambaldoo » Mon Jul 27, 2009 2:59 pm

yaay super striker.Yag heregtei toglogchoo awlaaa.Eto'O doo bayarlalaa Intert Ibragaas ilvv amjilt awchraarai.Eto'O my hairtai toglogch bsan shvv. :sad:: :sad::
Ibragiin huwid Eto'O-oos hurdaar l dutah bh busadaaraa yaay aimaar shvv. :gold :gold
User avatar
Jambaldoo
 
Posts: 9
Joined: Sun Jul 12, 2009 11:50 pm
Location: Dornod

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Цэнгүүн » Mon Jul 27, 2009 3:26 pm

"I will be the happiest man in the world"
Image


Mascherano next?
Last edited by Цэнгүүн on Mon Jul 27, 2009 3:31 pm, edited 1 time in total.
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Цэнгүүн » Mon Jul 27, 2009 3:27 pm

Мөөжө wrote:Xөдөө яваад ирсэн Ибра г ашгүй нэг авчиxаж... Xарин Это'о маань л xарамсалтай байна. За тэгээд шинэ титл аваад гайxалтай тоглооосой билээ. Дараа жилээс Сериа А г xарж яваxандээ... Это'о Ронни xоерийн xарандаа...


Манай хоёр хоорондоо тулхандээ.
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Цэнгүүн » Mon Jul 27, 2009 3:53 pm

Barca - Al Ahly
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Галмандах » Mon Jul 27, 2009 4:49 pm

tsenguun wrote:
Мөөжө wrote:Xөдөө яваад ирсэн Ибра г ашгүй нэг авчиxаж... Xарин Это'о маань л xарамсалтай байна. За тэгээд шинэ титл аваад гайxалтай тоглооосой билээ. Дараа жилээс Сериа А г xарж яваxандээ... Это'о Ронни xоерийн xарандаа...


Манай хоёр хоорондоо тулхандээ.

Барсагийн хайртай 2 тоглогч маань шал өөр багт хоорондоо тоглохоор эвгүй л харагдах байх.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Цэнгүүн » Mon Jul 27, 2009 4:53 pm

тэр тусмаа Дэрби юу хэхэ...
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Postby Галмандах » Mon Jul 27, 2009 4:55 pm

Доороос гарч ирж байгаа залуучууд их таалагдаж байна aa.
2 даxь харьяалал билvv (second nationality) тэрийгээ авсан бол ЛА лигийнхний цусыг нь холих паспортоо авсан гээд хэлчихэд болно дoo.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 48 guests
cron