by Бамбууш » Sat Aug 08, 2009 11:17 am
За өөрийн бодлоо бичье! Удахгүй та бүхэн салхидалтанд явах гэж байгаа юм чинь шилдэгүүдээ тодорхой хэмжээгээр тодоруулаад явсан нь дээр байхаа. Гол нь форум гэдэг зүйл оршиж байгаагийн утга учир нь энд бичлэг үйлдэж санаа бодлоо эерэгээр сөрөгөөр хэлэлцэж мэдлэгээ дээшлүүлж бусадтай танилцаж сайхан найз нөхөд болоход байдаг байх гэж би сэтгэнэм. Миний бие 2006 оны 6 сард элссэнээс даруй суниасан 3 жил ард өнгөрчээ. Энэ хооронд завтай үедээ СПОРТ-ЦОНХ руу заавал орж энд юу хэлэлцэгдэж байна манай багаар юу байна энэ тэр гээд их олон юм сонирхдог байж. ДАШТ-аас хойш нилээн завгүй байгаад форумд хальт орж Ливерпүүл дээр юу бичигдсэнг л уншиад гардаг байв. Харин энэ жил гэрт неттэй болоод мөн цаг зав арай гайгүй болсоны ачаар өдөрт 10-20 бичлэг үйлдэж унтаагаас шууд идэвхитэйчүүдийн эгнээнд шилжилээ. Форум маань ч гэсэн их өргөжин тэлж хуучны архагууд цагийн явцад орж ирэх нь ховор болж харин шинэкөвүүд болон дунд үеийнхэн СПОРТ-ЦОНХ хэмээх энэхүү форумыг тодорхойлж байнаа. Нас нь ч харьцангуй залуу талруугаа болжээ. Ирэх жилүүдэд форум маань улам хүчийг аван гялалзах байхаа хэмээн найдаж байна. Бибби хүү нэг удаа : Манай форум монголд хандалтаараа эхний 6-д ( андуурсан бол засаарай Бибби) явж байна гэж хэлсэн нь энэ форумын үнэ цэнийг илтгэсэн үг байлаа. За за олон юм нуршиж уншигч авгай болон эрчүүдийг чилээгээд яахав.
Оны Шилдэг гишүүн
За энэ Номинацад миний бодлоор өрсөлдөх ёстой мөн хүртэх эрхтэй хүмүүс гэвэл
Гүүнер
Угаанаа
Гээ Баяраа
Посейдэн
гэсэн хүмүүс юмаа. Яагаад гэдгээ жоохон үгээр хүн болгонд тайлбарлья!
1.Гүүнер.. Нохой толгойт форум нээгдсэн цагаас эхлэн энд байж ирсэн архагчуудын нэг. Архаг гэснээр л энэ Шилдэгт нэр дэвшиж байгаа юм бишээ. Бичлэгийн тоо нь 10000 аль хэдийн давжээ. Мөн бичлэгийн тоогоор ч шилдэгт дэвшиж байгаа юм биш ( Миний зүгээс л дээ) . Хэдийгээр энэ нохой толгойт их чатладаг дэмий , хүн амьтан доёолж дооглодог хэдий ч бичих ёстой зүйлээ бичээд л явдаг, мөн өөрийн үзэл бодлоо мэдлэгээ бусадтай эерэг замаар хуваалцдаг зэрэг олон зүйлүүд түүнийг энэ номинацад нэр дэвшүүлэхэд хангалттай шалтгаан болох болов уу..
Дэмий чат хийгчид түүнээс сайн суралцаж аваарай. Тэр өөрийн багийн сэдэв дээрээ ямагт өөрийн үзэл бодолоо бичиж байдаг юм шүү.
2. Угаанаа.... Ливерпүүлийн гандан бууршгүй хэрүүлч, баян, охидын эрлэг, хайнга энэ тэр гэсэн олон гуншингууд түүнийг дагалдаастай.. Элссэн огноогоор ярьвал дунд үедээ орно. Тэрээр бичиж эхлэснээс хойш форумд асар хурдан шинэчлэл өөрчлөлт бий болсон. Эергээр ч сөргөөр ч тэр.. Гэхдээ эерэг тал нь давамгайлна. Ливерпүүлийг маш олон хүний дургүй баг болгосон ч тэр хэрээрээ олон хүнийг багтаа татаж бичдэггүй уншдаг хүмүүсийг бичдэг болтол нь татаж чадсан. ( Жишээ нь гэвэл би. Бичдэггүй нэг хэсэг уншиад л гардаг байхдаа түүний багаа гэсэн сэтгэл үзэл бодлоо хамгаалахыг хараад инээд ч хүрдэг байсан, овоо юм даа гэж хүндлэх сэтгэл төрдөг байв. Тиймээс ер нь өөрийн дэмжиж явдаг багаа дэмжиж бичлэг хийж байя. Багаа түүн шиг гадна дотны хамгаалалтаас үг хэл гар нударгаа оролцуулан хамгаалж байя гэж бодсон билээл).
3. Гээ Баяраа.. Олон олон тоглогчдын намтар түүхийг өөрийнхөөрөө бичсэн сайхан нийтлэлүүдийг манай Форумд гуцвал ганцхан Гээ Баяраа л хийдэг. Хийх хийхдээ хийсэн шиг хийнэ. Хэрүүл уруул хийж байхыг нь миний хоёр цэхэр бараг харж байгаагүй дээ. Мөн дэмий чат ч хийдэггүй. Түүний бичлэгийн тоог чанарт шилжүүлвэл бараг 100%-90% нь маш чанартай гэж гарах байх. Насаар маш залуу бараг миний ач хүү шиг күү ( мух мух мух) . Сэтгүүлч мэргэжилтэй. Эргээд мартагдахааргүй сайхан нийтлэлүүд оруулдаг яг л 10 шиг... Сөрөг тал нэгээхэн ч байхгүй байхаа гэдэгтэй та бүхэн санаа нэгдэх биз.
4.Улаан газарт Поси.. Газарт Күле маань бас форумдаа толгой цохих нийтлэлчдын нэг яах аргагүй мөн. багийнхаа САЙТЫг хүлтэр сэтгэл зүрхээ гарган хийсэн мөн сайхан бичлэгүүдээр сэдвээ авч явдаг гээд шилдэгт байх чанарууд олон бий. Нэг тэсэрсэнээс өөрөөр бараг л кэрүүл кийж гүйгээгүй дээ миний харж байснаар..Үлгэр жишээ ч гишүүн гээд яриад дурдаад байвал олон юм бий. Шилдэгт өрсөлдөхөд гайхах зүйлгүй.
За дараагийн номинац бол Шилдэг хөгжөөн дэмжигчид юмаа. Энийг тодоруулахад олон хүчин зүйлс бий. За эхлээд нэрлье дараа нь бичье!
Ливерпүүл Копууд
Барса Күле
Байерн Немцүүд ( мвуахахахахахха)
Челси Хэнцэрүүд
1.Ливерпүүлийн фенүүд гэж... Хүний тоогоор форумдаа толгой цохих байх. Би өөрөө Ливерийн фен Коп учраас бас энд багаа оруулж байгаа хэрэг биш шүү. Манай сэдвийн хуудасыг нэг үзэхэд л хангалттай. Монголд өөр ямар форум 400 гарсан хуудастай сэдэвтэй бэ?? Хуудасны тоондоо нээх чухал бишээ. Хэдийгээр ихэнхи нь хэрүүл уруул мэтгэлцээн байдаг ч гэсэн Ливерийн сэдэв бол СПОРТ-ЦОНХЫН хамгийн халуун цэг. Мөн манайханы ардчилсан байдал. Өнөөдөр бид хоорондоо хэрэлдэж уралцаж л байдаг, мөн үндэсний шигшээ дэмжих дээр ихэнхи нь өөр өөр шигшээ дэмждэг ч гэсэн эргээд Клуб дээр ирэхээр КОП гэсэн туган доор нэгдэж чаддаг. Багийн гишүүнээ шүүмжлэж мөн магтаж ч чадна. Худлаа юман дээр нь нээх сүрхий хөөргөөд байдаггүй. Копуудгүйгээр форумыг нэг төсөөлөхгөөд үзээрэй. Шал уйтгартай байхсандаа.
2.Барса Күлечүүд.. Хамгийн үлгэр жишээ ч багийн сэдэв. Хаа нэгтэй Миерда нар ороод хэрэлдсэн байдаг ч манайх шиг хоёр гурван хуудасаар буцална гэж байхгүй. Мөн Күлечүүд өөрсдөө их соёлтой талруугаа нөхдүүд. Нэг тийм бардам зан энэ тэр ханхлаад байдаг юм эдний сэдвээр орохоор. Хэд хэдэн хуудас дамнасан хэрүүлийн оронд хэрэгтэй мэдээлэлүүдийг гишүүн бүр нь бичсэн байдаг нь сайхан шүү бас л..
Тэд манайхтай хүчтэй өрсөлдөх байх даа энэ тэр.
3.Байерн... Бундеслигийн хамгийн хөл хөдөлгөөнтэй сэдэв. Арга ч үгүй дээ хөөрхий бүгд Байернг дэмждэг юм чинь ( мвуахахахаххаха) . Эдний сэдэв Бундеслигийн нүүр царайг жинкэнэ тодотгодог сэдэв дээ. Фенүүд нь ч тэр ялгаа байхгүй Бундеслигийг бусдад мэдүүлж явдаг нөхөд. Бундес үздэггүй ч эдний сэдвээр байнга орж уншиж байдаг. Мэдэхгүй юмаа бичиж түмний доог болж эсвэл нетээс хэдэн зүйл ухаад мэддэг болж духлаа аашиснаас мэддэг хүмүүсийн бичлэгийг нь уншаад гарсан нь хамаагүй дээр. Фенүүдийн хувьд бусад өрсөлдөж байгаа багуудтайгаа харьцуулбал тоогоор цөөхөн ч чанарын хувьд дутаад байх зүйл байхгүй дээ.
4. Челси Хэнцэрүүд... Яааая заналт дайснуудын сэдэв ч....... Ямаан давсагын ачаар манай сэдэв тэдний сэдвээс хамгийн халуун гэдэг тодотголыг нь булаагаад авчихсан даа. Тэрнээс өмнө бол Хэнцэрүүдийн сэдэв номер 1 байлаа. Одоо ч гэсэн манай дараа орох сэдвийн хуудас нь тэднийг шилдэг сэдэвт дэвшихэд нөлөөлөх том хүчин зүйлс. Фенүүдийн хувьд хэдэн хагайн ообнуудыг эс тооцвол ерөнхийдөө дажгүй. Хэнцэрүүдийн нас нь ч гэсэн 20 гарцгаасан дандаа ажил төрөл авгай хүүхэдтэй, үзэл бодол нь төлөвшсөн нөхдүүд. Мик өвгөн, Буг нагац гэж хоёр ахмад дайчинтай . Зиак тэгээд хүн болгон л орж байдаг сэдэв мөн өөрсдийн гэсэн өвөрмөц дүр төрхтэй Хэнцэрүүд шилдэг хөгжөөн дэмжигчидэд орох нь зүйн хэрэгээ.
Оны Шилдэг Нийтлэл
За энд миний бодлоор
1. 10 дамины :Хөлбөмбөгт хэрхэн татагдсан бэ? дээр бичигдсэн бэсрэг тууж шахуу нийтлэл. ААААААААААААААААЙМАР зүгээр л ААААААААААЙМАР... Хүнтэй нь юу ярихав. Угаас олон олон сайхан нийтлэл бичлэгүүдийг үйлдэж мань мэтийн унших дуртай нөхдүүдийн шавайг хангаж байдаг күн...
2. Салбадайгын Аваргуудын Лигийн 8/1 Итали , Английн Дуэл.. Спортньюс мн дээр нийтлэгдсэнийх нь дараагаар нэг харсан сэтгэдэлүүд нь талийж өгсөн байна билээ. Төрлөхийн бичих авъяастай гар даа Салбадай ч.. Тэр бичлэгийг Аваргуудын Лиг 2008-2009 дээрээс олоод уншиж үзээрэй үзээгүй хүмүүс .. Сааак нийтлэл
3. Бобозын Ливерпүүл дээр бичигдсэн Сами Хийпия болон багийнхаа тоглогчдын бүтэн улирал хэрхэн тоглосон талаар бичсэн бичлэг.. Гоё бичлэг гэхэд арай дутуудна. Сайн бичлэг чанартай баримттай сайхан бичлэг гэхэд болно доо. Яг хэддэх хуудсанд байгааг мэдэхгүй юм. Гэхдээ олоод уншвал миний хэлсэнтэй санаа нэгдэх байхаа.
4.XБ-н Бенеамата дээр бичигдсэн Златан үлдэх ёстой гэсэн бичлэг. Санаагаа маш Цомхон хэрнээ бүрэн дүүрнээр гайхалтай илэрхийлсэн бичлэг. Мөн л Спортньюс дээр нийтлэгдсэн. Хэн хүний зөндөө л нийтлэл бичлэг, орчуулгууд нийтлэгдэж байдаг ч XБ -н энэ бичлэг давс хужир нь гайхалтай таарсан сайхан бичлэг байгаа даа. Та бүхэн уншиад санаа нийлэх байхаа.
Оны Шилдэг Шинэ гишүүн
Уянгаа
Реалист
Цагаанаа
Ливерпүүлфен( Амараа)
1. Чөөгий Уянгааг яагаад шилдэг Шинэ Гишүүнд дэвшүүлэх болов гэвэл бодоод байхад хэд хэдэн шалтгаан бий. Чөөгийг дэмждэг энэ охин бичдэггүй уншдаг хүмүүсийг хүлтэр бичдэг болгоод зогсохгүй Форумын Хагсраа Агентлагын эх үндэсийг тавьсан ээмэгчин.. Нэг Блог нээсний дараагаар чөлөөт цаг хоосорч Уянгын блог гэрлийн хурдаар бичлэг нь дүүрч эхлэсэн. Гүнжээ, Тунгаа, Али, Амараа гэсэн хэдхэн охидуудын маань тоог нэгээр нэмсэн. Яагаад Шилдэг Шинэ гишүүнд дэвшиж болохгүй гэж?
2.Реалист зурхайч.. зурхайчын хувьд бас л шинэ давалгаа нээсэн шүү. Гол нь орж ирээд багийнхаа сэдэвт сайхан сайхан бичлэгүү өөрийн бодол энэ тэрийг бичсэн. Хэрүүл уруул чат мат гэж гүйхгүйгээр шууд л ажлдаа орсон. Миний санахын орж ирээд удаачгүй нэг сайхан бичлэг хийсэн. 10 хүлтэр магтаад амжина лээ. Шилдэг Шинэ гишүүнд нүүр бардам дэвшинээ.
3.Цагаамнаа.. За бөхийн сэдвээр ордогууд нь мэдэх байхаа. Энэ залуу бөхийн сэдвийг жинкэнэ утгаар нь амь оруулж байгаа күн дээ. Жинкэнэ бөх шимтэн сонирхогч.. Бичлэгүүдиг нь үзээрэй. Жүгдэр энэ хоёр сайхан сайхан бичлэг хийсэн багаа. Энэ зуны наадмын дваануудын барилдааныг бичсэнийг умшсан чинь наадам үзсэн шиг л болно билээ. Айхтар бичдэг Гацаанаа байна билээ дээ харин ч нэг...Уншаагүй нь уншиад үзээрэй.
4. Манай Амараа... Дээдэх 3 аа бодвол арай өмнө элссэн ч гэсэн ер нь Шинэдээ орно. Манай сэдвээр ордог хүмүүс Амараагын маань юу бичдэг ямархуу орчуулга хийдгийг нь мэдэх байх. Эмэгтэй хүн гэхэд Спортыг айхтар мэднэ үзнэ уншна судална. Торресын талаар глзуу орчуулга хийсэн байгаа Нандогын сэдвээс ороод үзээрэй. Тугал нэг удаа Амараагийн орчуулга нээх гоё ёстой алдаа мадаггүй сайхан гэж магтсанта би санал нийлдэг. Манай күн шилдэг болоход гайхах юмгүй дээ...
Форумд үнэтэй хувь нэмэр оруулсан күнд
10, Косоо, Бибби хүү гурвыг нэрлэмээр байнаа хувийн зүгээс...
10-н хувьд ойлгомжтой.
Косоогын хувьд бичлэг үйлдэдгүй ч гэсэн энэ форумыг ерөнхийд нь Техник талаас нь авч явахад мөн үүсгэн байгуулахад хамгийн хүнд ачааг нь үүрсэн күн.
Бибби хүүгин хувьд мөн л оюутан хэрнээ цаг заваа энд зарцуулж бусдын хүслийг удсан ч найдвартай биелүүлж байдаг.. Миний бодлоор эдэнд дундаасаа нэг бэлэг дурсгалын зүйл өгвөл яадаг бол гэж бодож байна.
Зиак зиак зиак ингээд өөрийн бодлоо маш нуршуугаар бичиж та бүхэнд хүргэлээ. Бид СПОРТ-ЦОНХ гэсэн форумд орж нэгдэж нягтарч бие биесээ таниж нет ээр бараг нэг албан байуулгаын хамт олон, нэг багахан сургуулийн сурагчид шиг болтолоо үзэл бодлоо илэрхийлцгээн ойртсон гэж мөхөс би бодном. Тиймээс дундаасаа яагаад шилдэгүүдээ шалгаруулж болохгүй гэж??
Ху намын хурган дарга нар өөрсдийгөө нэр дэвшүүлээд өрсөлдөгчгүй л шилдэг болцгоогоод байдаг юм билээ. Тэрний хажууд СПОРТОД оруулж байгаа хувь нэмэр энэ тэрийг бодсон ч том Шаавал манай энэ Шилдэг Шалгаруулах бол үнэ цэнэтэй байх шүү.... Ийм л байна эрхэм гишүүдээ . Нэмээд хэлэхэд энэ миний л бодол шүү. Мөн та бүхэнд нэмж хасах зүйл байвал нэмж хасаарай. Хамгийн гол нь жаахан идэвхитэй л байцгаавал .Хэрвээ энэ дээр санаа нэгдэж байвал эдгээр номинацад нэр дэвшсэн хүмүүс дээрээ саналаа идэвхитэй өгөөд явцгаая!!
SIX is da number...k Is da Code
G is da Mode