За энэ багийн сэдвийг нээчие... Учир нь хайртай тоглогч маань энд ирсэн... Энэ улиралд ингээд Ла Лигээс харах багтай боллооо...
Посигийн бэлэн бичлэгийг ашиглалчлаа. Баярлалаа Поси
Эспаньол де Барселона клуб нь Каталоны нийслэл, 3 сая гаруй хүн амтай, урлаг соёлын маш том төв Барселон хотод оршдог, Испанийн төдийгүй дэлхийд алдартай клубүүдийн нэг билээ. Тэдний цэнгэлдэхийг 1192 оны зуны олимпын үеэр байгуулсан бөгөөд 53 мянга орчид үзэгчийн суудалтай. Ирэх улиралд 40000 хүний суудалтай цоо шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болж байгаа бөгөөд Корнелла Эль Прат гэдэг нэртэй аж. Энэ шинэ цэнгэлдэх нь яг 2 долоо хоногийн дараа нээлтээ хийнэ.
Эспаньолынхон гэртээ цэнхэр, цагаан судалтай өмсгөл өмсдөг нь Каталаны алдарт адмирал, Итали гаралт Лаурагийн Рожерын сүлдний өнгө ажээ. Барселона, Эспаньол бол дэлхийн хамгийн ширүүн дербинүүдийн нэг юм.
Түүх1900 оны аравдугаар сарын 28-ны өдөр Барселоны их сургуулийн инженерийн факультетын оюутан Анхель Родригез гэгч Сосиедад Эспаньол нэртэй клуб байгуулжээ. Барселон хот бол Каталанчуудын зүрх, тэдний нийслэл хот. Тэнд бас Испаничууд буюу Кастиллууд амьдарна. Аварга том уг хотод БАРСА хэмээх Каталаны клуб байдаг. Харин тэндхийн Испаничуудын клуб бол Эспаньол юм. Чухамдаа Испаничууд Барселона болон бусад Каталаны клубүүдийг сөргүүлэн тэдний зүрхэн дунд Кастилын тугийг хатгажээ.
Клуб байгуулагдмагцаа л маш амжилттай тоглох болж, 1903 онд Каталоны цомын аварга болж, тухайн үеийнхээ хамгийн том тэмцээн болох Эзэн хааны цомын тэмцээнд оролцох эрх олж байв.
1906 онд санхүүгийн хямралд орж, зарим тоглогчид нь өөр клубт оржээ. Гэвч амжилт арвинтай байлаа. Каталоны аварга шалгаруулах тэмцээнд 1906-1908 оны хооронд дараалан 3 түрүүлж, уг амжилтаараа 1912 онд Испанийн эзэн хаан Альфонсо XIII зарлигаар Реал хэмээх цол хүртэл багийн нэрээ Реал клуб Депортиво Эспаньол болгожээ.
Испанийн иргэний дайны үед бүгд найрамдахчууд болон Каталанчуудад илүү таатай харагдахын тулд нэрнээсээ Реал цолыг хасч байжээ. Дайн дууссны дараа эргэн Испани нэрээ авчээ. 1995 оноос эхлэн клубын нэрээ Каталан маягийн дуудлага оруулан засварласан байна. Депортиво гэх Кастил үгийг Каталан аялгад тааруулан Депортиу болгон өөрчилжээ. Гэвч Депортиво гэх үгийн жинхэнэ утга нь Каталан хэлээр “Эспориу” аж. Мөн Эспаньол клуб өөрийгөө Каталанизмын нэгэн хэсэг хэмээн зарлаж байгаа ч олонхи Каталанчуудын хувьд “Тэд бол Кастилчууд” гэх үзэл бодол бат оршсоор байдаг.
Европын тавцанд Эспаньол нилээд сайн тоглодог. Тэд УЕФА-ын цомд 7 удаа оролцож, 2 удаа дэд аваргаар шалгарч байв. Сүүлийн удаагийн оролдлогоороо тэд Севийятай финалд үлдэж байв. Эзэн хааны цомын тэмцээнд 4 удаа түрүүлж байжээ.
Онцлох мэдээлэл• 1928 онд Ла лигийг анхлан үүсгэн байгуулагч клубүүдийн нэг бол Эспаньол бөгөөд тухайн үед Рикардо Саприсса хэмээх алдарт тоглогчийнхоо манлайлал дор, Эзэн хааны цомуудыг хүртэж байв. Саприсса хожим нь Коста Рика руу цагаачлан Депортиво Саприсса клуб байгуулжээ.
• Тэд Европа цом хэмээн нэрлэгдэх болсон УЕФА-ын цомын тэмцээний финалд 2 удаа шалгарахдаа эхнийхэд нь буюу 1988 онд Байер Леверкузен клубт торгуулийн цохилтоор, 2-3 харьцаагаар ялагдаж байсан бол 2007 онд Севийя клубт дахин пенальтиар (1-3) хожигдож байжээ. Тус тоглолтын үндсэн цаг 3-3 -аар өндөрлөж байв.
• 1994 онд өөрийн нөөц багийн байгуулж, Сегунда Б дивизионд тоглуулах болсон юм.
• Тэд Барселоны олимпод зориулан байгуулсан Эстади Олимпик Луйс Компани цэнгэлдэхэд тоглодог бөгөөд 2009 оны наймдугаар сарын 2-нд Барселоны дагуул хотууд болох Корнелла, Эль Прат хоёрын дунд байгуулсан 40000 хүний суудалтай цэнгэлдэхтэй болж байгаа ажээ.