Жүдо

Moderator: Бөхийн модууд

Re: Judo

Postby Чуугий » Wed Jun 24, 2009 2:50 pm

Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч, ноён Marius Vizer өнөөдөр өглөө Монголд хүрэлцэн ирлээ. Тэрбээр УИХ, Засгийн газрын гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар анх удаагаа манай улсад айлчилж байгаа юм.

Ноён Marius Vizer өнөөдөр өглөө Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан бол өнөөдөр 16.00 цагаас БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар түүнийг хүлээн авч уулзах аж. Түүнчлэн тэрбээр Монголын жүдо бөхийн тамирчдын бэлтгэл, сургуулилттай танилцаж, жүдочидтой тусгайлан уулзах төлөвлөгөөтай байгаа юм байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Чуугий » Mon Jul 06, 2009 9:41 am

Бразилд болсон их дуулга тэмцээнд Х.Цагаанбаатар мөнгөн медал авсан гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Бамбууш » Tue Jul 07, 2009 10:16 am

Алт авчих хоншоор байсангүй л дээ.
Манайхан тэгээд олигтой хэд нь гадагшаа тэмцээн уралдаанд
орохоороо мөнгө эсвэл хүрэл л зүүх юм. Алт бол тун ховор
Цагаанаа одоо жиндээ дэлхийд 4 т эрэмблэгдэж байгаа юу?
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Judo

Postby Чуугий » Tue Jul 07, 2009 10:17 am

3т.........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Чуугий » Tue Jul 07, 2009 10:19 am

Дэлхийн оюутны “Универсиад” их наадмын жүдо бөхийн тэмцээний техникийн зөвлөгөөн өчигдөр орой (VII.06) болж, Монголын шигшээ багийн тамирчид сугалаагаа татлаа. Техникийн зөвлөгөөний үеэр Монголын шигшээ багийн дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтохыг их наадмын жүдо бөхийн тэмцээний Техникийн хорооны гишүүнээр Ази тивийг төлөөлүүлэн сонголоо. Энэ хороонд Африк тивээс Египет, Америк тивээс Бразил, Европоос ОХУ-ын төлөөлөгчдийг тус тус сонгосон байна.

Эрэгтэй:

60 кг: Нийт 28 тамирчин. Д.Амартүвшин-Wyns Senne (Бельги)

66 кг: Нийт 36 тамирчин. С.Мияарагчаа – Cho Jun-Ho (БНСУ)

73 кг: Нийт 37 тамирчин. С.Ням-Очир-Zyl Gideon van (Өмнөд африк)

81 кг: Нийт 35 тамирчин. Г.Түвшинжаргал-Virta Antti (Финлянд)

90 кг: Нийт 34 тамирчин. Э.Тулга-Liu Peng (БНХАУ)

-100 кг: Нийт 29 тамирчин. Б.Тэмүүлэн – Erjavec Matija (Словен)

+100 кг: Нийт 21 тамирчин. Б.Сугаржаргал – Gonzalez Escobar (Испани)

Эмэгтэй:

48 кг: Нийт 19 тамирчин. М.Уранцэцэг – Маncer Souhila (Алжир)

52 кг: Нийт 25 тамирчин. Б.Бат-Эрдэнэ – Kagaya Chino (Япон)

57 кг: Нийт 29. М.Бундмаа-Rogic Jovana (Серби)- Aloisi Valentina (Итали)

63 кг: Нийт 63 тамирчин. Ц.Мөнхзаяа-Gromova Irina (ОХУ)

70 кг: Нийт 24 тамирчин. П.Лхамдэгд – Mirjanic Branka (Словен)

-78 кг: Нийт 20 тамирчин. Я.Дулмаа – Grant Stephanie (Австрали)

+78: кг: Нийт 12 тамирчин. Б.Мөнхтуяа – Veljic Ivana (Серби)
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Чуугий » Wed Jul 08, 2009 7:19 pm

-100 кг /Эрэгтэй/: Энэ жинд барилдсан манай тамирчин Б.Тэмүүлэн эхний өрсөлдөгч болох Словены тамирчин ErjaҮec Matija-г ялсан ч хоёрдугаар тойргийн барилдаанд ОХУ-ын тамирчинд ялагдав. Улмаар манай бөх торгуулийн тойрогт Азербайжаны бөхөд оноогоор хожигдсоноор энэ удаагийн тэмцээнийг орхилоо.

+100 кг /Эрэгтэй/: Энэ жинд барилдсан манай тамирчин Б.Сугаржаргал эхний тойрогтоо Испанийн бөх Эскоба Гонзалесыг ялж, дараагийн тойрогт Польшийн бөхөд ялагдсанаар энэ удаагийн тэмцээнийг дуусгалаа.

-78 /Эмэгтэй/: Энэ жинд манай тамирчин Я.Дулмаа барилдсан. Манай тамирчин гараагаа амжилттай эхэлж, Grant Stephanie (Австрали), Celletti Marisa (Итали) нарыг тойргийн барилдаанд ялсан ч БНСУ-ын бөхөд ялагдсан бол улмаар дагах барилдаанд Сербийн тамирчин Tamara Milisic-тэй барилдаж, оноогоор ялагдал хүлээлээ. Я.Дулмаа өрсөлдөгч бөхөө барилдааны эхний хоёр минутад ялж явсан ч цаг дуусахын өмнө юко үнэлгээ алдсанаар Сербийн бөх энэ барилдааны ялагч болсон юм.

+78 /Эмэгтэй/: Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд буюу +78 кг-д Б.Мөнхтуяа барилдлаа. Манай бөх өчигдөр барилдсан Монголын бусад тамирчдын адил эхний тойрогтоо ялсан ч /Сербийн бөхийг/ дараагийн тойргийн барилдаанд БНСУ-ын бөхөд ялагдсан. Улмаар торгуулийн тойргийн барилдаанд Тайванийн бөхөд ялагдсанаар манай бөх энэ удаагийн тэмцээнийг орхилоо.

Дэлхийн оюутны „Универсиад“ их наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө Белградын Үзэсгэлэн, чимэглэлийн төвд үргэлжилж байна. Өнөөдрийн барилдааны эмэгтэйчүүдийн 63кг-д өрсөлдсөн, ОУХМ Ц.Мөнхзаяа эхний өрсөлдөгч болох ОХУ-ын Громова Иринад ялагдлаа. Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д барилдаж буй манай тамирчин П.Лхамдэгд эхний хоёр тойргийн барилдаанд Словен, Ливаны бөхчүүдийг тус тус яллаа. Хэсгийн дараагийн барилдаанд П.Лхамдэгд Казахстаны тамирчинтай барилдан ялалт байгуулж мөнгөн медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Түүнчлэн өнөөдрийн барилдааны эрэгтэйчүүдийн 90 кг-д барилдсан Э.Тулга эхний тойрогтоо БНХАУ-ын бөх Лиу Пенгэд ялагдсан бол 81 kг-д өрсөлдсөн Г.Түвшинжаргал Финляндын бөхтэй эхний тойргийн барилдаанд хүч үзэж, ялагдал хүлээлээ
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Чуугий » Fri Jul 10, 2009 9:41 am

Х.Цагаанбаатар дэлхийн чансааг тэргүүлж эхэлсэн байна. :gold



Универсад наадамд оролцож байгаа манай жудочидоос эрэгтэйчүүдийн 73 кг-н жинд барилдсан С.Ням-Очир хүрэл эмэгтэйчүүдийн 70кг-н жинд барилдсан П.Лхамдэгд мөнгөн медал тус тус авжээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Чуугий » Sat Jul 11, 2009 1:49 pm

Универсад наадамд оролцож байгаа манай жудочидоос эмэгтэйчүүдийн 48 кг-н жинд барилдсан М.Уранцэцэг мөнгөн медаль авсан байна.Алтын төлөө Японы Асами Харуна хэмээх бөхөд ялагджээ.
М.Уранцэцэг 19 настай залуу тамирчин бөгөөд түүнийг Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас өөрөө сонгон авчирчээ. Тиймээс бид М.Уранцэцэгийг медаль авсан даруй Х.Баттулга гишүүнтэй Сербиэс утсаар холбогдож, өөрийнх нь сонгосон залуу бөх “Универсиад” наадмаас медаль хүртсэнийг дуулгаж, баяр хүргэлээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Чуугий » Thu Jul 16, 2009 7:29 pm

С.Мияарагчаа: Х.Цагаанбаатар бид хоёрын хэн нь дэлхийн аваргад явахыг хараахан шийдээгүй байгаа
Image

Дэлхийн оюутны “Универ сиад” их наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн, жүдо бөхийн ОУХМ С.Мияарагчаа Монголын шигшээ багийн медаль хүртэх найд-ва-руу дын нэг байлаа. Харамсалтай нь, манай бөх энэ удаагийн наа дамд эхний тойрогтоо БНСУ-ын бөх Чо Жун-Ход ялагдсанаар тэм­цээнийг орхисон юм. Ази тивийн аваргын хүрэл медальт, дэлхийн аваргын 9-р байрын шагналт, ОУХМ С.Мияарагчаатай “Универ-сиад” наадмын талаар ярилцлаа.


-Таныг медаль авах боломжтой бөх, харин алт уу, мөнгө байх уу гэж хүмүүс ярилцаж байлаа. Тэмцээний талаар, БНСУ-ын бөхтэй хийсэн барилдааныхаа талаар манай уншигчдад ярихгүй юу?

-Энэ тэмцээнээс медаль авна гэж хүмүүс итгэл хүлээлгэж байсныг би сайн ойлгож байсан. Тэр утгаараа сэтгэлзүйн хувьд тодорхой хэмжээний ачаалалтай байлаа. Сугалаагаар эхний тойрогтоо БНСУ-ын бөхтэй таарсан. Жин хассан үед эхний барилдаан хийхэд хэцүү байдаг л даа. Сая зургаан кг хассан. Дөнгөж барилдаан эхлээд тахимдаж, юко үнэлгээ авсан ч жингээ буруу хассанаас болсон байх, барилдааны төгсгөлд нэлээд ядарсан. Цаг дуусахаас өмнө хоёр торгуулж, Солонгосын бөх бид хоёр тэнцсэн. Үндсэн цагт тэнцсэн учир цаг сунгаж барилдахад, хэн хэн нь үнэлгээ авч чадаагүй. Ингээд шүүгчдийн саналаар буюу хантайгаар Өмнөд Солонгосын бөхөд ялагдсан.

-Биеийн байдал жаахан таагүй байх шиг байсан. Барилдаанд нөлөөлсөн байх?

-Ходоод, цөсөндөө эмчилгээ хийл гэх шаардлагатай байсан ч сая тэм цээний өмнө эмчлүүлж амжаагүй нь буруудлаа. Жин хассан үед эхний барилдаан эвгүй л дээ. Зуураад явдаггүй юм. Уг нь ч Солонгосыг эхний тойрогтоо ялчихсан бол эсвэл өөр хүнтэй таарсан бол медаль авах найдвар байлаа. Харамсалтай л санагдаж байна. Надад итгэж байсан багш нар болон холбооныхныхоо урмыг хугалсандаа харамсч байна.

-Манай эрэгтэйчүүд тэмцээний сүүлийн өдөр болсон багийн тэмцээнд маш сайн барилдлаа. Хүрэл медалийг атгаад алдлаа гэсэн үг. Багийн тэмцээнд та маш сайн барилдсан.

-Манайхан эхлээд Бразилын багтай барилдсан. Миний хувьд тэр өдөр өмнөх алдаагаа засч, багийн тэмцээнд сайн барилдлаа. Бразилын бөхийг юкогоор ялж аваад, гарт нь өчиж, цэвэр ялсан. Дараа нь ОХУ-ын багтай барилдахад, жингийнхээ бөхийг юко, базари үнэлгээгээр ялсан ч багийн нийт оноогоор манайх ялагдсан. Ингээд дагах барилдаанд манай баг Английн багийг хожиж, хүрэл медалийн төлөө Японы шигшээтэй таарсан.

-Японы багтай хийсэн барилдаан зохион байгуулагчдын анхаарлыг татсан маш сонирхолтой барилдаан болсон. Манайхан үнэхээр харамсалтай ялагдлаа?

-Миний хувьд эхний барилдааныг хийсэн. Өрсөлдөгчөө суйлах мэхээр цэвэр ялсан. Хоёр дахь барилдааныг манай С.Ням-Очир хийсэн. Харамсалтай нь, С.Ням-Очир маань Японы бөхийг базаригаар хожиж яваад, цаг дуусахаас 15 секундын өмнө базари алдаж, тэнцсэн. Хэрэв энэ барилдаанд үнэлгээ алдаагүй бол эсвэл дараагийн барилдаанд Г.Түвшинжаргал ялсан бол хожил манай талд байлаа. Харамсалтай нь, дараагийн барилдаанд Г.Түвшинжаргал, Б.Тэмүүлэн нар тэнцэж, Э.Тулга ялагдсанаар хоёр баг адилхан нэг хожил, гурван тэнцээтэйгээр тэнцэж, дахин барилдаан хийсэн. Нэмэлт барилдааныг тэнцсэн бөхчүүд хийдэг. Үндсэн тав, нэмэлт гурав гээд нийт найман барилдаан хийх тохиолдол багийн тэмцээний хувьд ховорт тооцогддог. Ингээд нэмэлт барилдаанд манайх ялагдал хүлээсэн. Хэрэв энэ барилдаанд манайх хүрэл медаль хүртсэн бол “Универсиад”-аас анх удаа багаараа медаль авчирах байлаа. Мөн Монголын жүдочид түүхэндээ анх удаа багаараа Японы багийг ялсан тохиолдол гарах байлаа. Гэхдээ манайхан сайн барилдсан.

-Таны хувьд “Универсиад”-д хоёр дахиа оролцов уу?

-Тэглээ. Өмнө нь 2007 онд оролцохдоо эхний тойрогтоо Казахын бөхийг цэвэр ялсан ч, хоёрдугаар тойрогтоо Францын бөхийг базари, юкогоор хожиж яваад цэвэр ялагдсан. Универсиад бол аргагүй том наадам л даа. Нэг талаас шинэ олимпод бэлтгэгдэж байгаа шилдэг залуучууд ирж байна, нөгөө талаас өмнөх олимпиос медаль авсан туршлагатай тамирчид оролцдог. Энэ тэмцээнээс ирэх олимпод өрсөлдөх тамирчдын талаар нэлээд судалгаа хийлээ.

-Медаль хүртсэн тамирчдынхаа талаар юу хэлэх вэ?

-Манай гурав /П.Лхамдэгд, М.Уранцэцэг, С.Ням-Очир/ нар сайн барилдсан. Ялангуяа, эмэгтэйчүүдийн 48 кг-д өрсөлдсөн М.Уранцэцэг маань маш сайн барилдлаа. Урнаа тавдугаар сард Азийн аваргаас хүрэл медаль авч байсан бол сая аваргын төлөө барилдаж, мөнгөн медаль хүртлээ. Энэ жил анх удаагаа улсын аварга болсон залуу тамирчин. Улсын аваргаас хойш явсан хоёр том тэмцээнээс хоёулангаас нь медаль хүртэж байгаа нь ирээдүйд сайн тамирчин болохыг нь харуулж байна. Эрэмгий, дайчин барилдаантай. Дүүдээ баяр хүргэе.

-Таны хувьд мөн энэ жил анх удаагаа улсын аваргад түрүүлсэн байх аа?

-Тэгсэн. Манай жинд Х.Цагаанбаатар сүүлийн жилүүдэд сайн барилдаж байгаа. Энэ жилийн хувьд анх удаа Х.Цагаанбаатарыг ялж, улсын аварга болсон.

-Х.Цагаанбаатарыг энэ жил үндсэндээ гурван тэмцээнд ялав уу?

-Арванхоёрдугаар сард болсон холбооны нэрэмжит заалны тэмцээнийг оролцуулбал, гурав яллаа. Улсын аварга шалгаруулах тэмцээн, мөн Төмөр замын нэрэмжит олон улсын тэмцээнд ялсан. Өмнө нь Цагаанааг хожиж үзээгүй байсан л даа.

-Удахгүй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Танай жингийн хувьд Х.Цагаанбаатар, та хоёрын хэнийг нь ДАШТ-нд оролцуулах вэ гэдэг асуудал хараахан шийдэгдээгүй байгаа. Таны бодлоор хэн нь оролцох боломжтой бол?

-Би энэ талаар сайн мэдэхгүй байна л даа. Хэнийг явуулах талаар багийн хурал хийж, шийдэх байх. Уг нь бол Монголын жүдо бөхийн холбооны гаргасан чансаагаар би нэгдүгээрт бичигдэж байгаа. Энэ чансааг харгалзах тухай яригдаж байсан. Тийм бол явах байх гэж бодож байгаа. Хэрэв дэлхийн аваргад оролцох боломж олгож, холбооны зүгээс болон багш нар маань итгэл хүлээлгэвэл, дэлхийн аваргад сайн барилдахын төлөө өөрийгөө дайчилна.

-Жүдо бөхийн холбооны чансааг жин тус бүрт нь гаргадаг уу?

-Жин тус бүрт нь. Өнгөрсөн жилээс эхлэн бөхчүүдийн чансааг гаргадаг болсон юм.

-С.Мияарагчаа, нутаг хаанах вэ?

-Дундговь аймгийн харьяат. Манай аав Дундговь аймгийн хүн л дээ. Олон улсын хэмжээний мастер цолтой, самбо, жүдо бөхийн дасгалжуулагч. Аавын маань нэг мөрөөдөл байдаг юм. Нутгаасаа сайн бөх төрүүлэх юмсан гэсэн. Энэ мөрөөдлийг нь биелүүлж, ирээдүйд аавынхаа халааг авч, сайн дасгалжуулагч болох хүсэлтэй явдаг. Тийм болохоор миний хувьд, жүдо бөхөөр хичээллэх сонирхолтой нутаг усныхаа хүүхдүүдийг дэмжих хүсэлтэй байгаа.

-Найзууд чинь таны оролцсон тэмцээнийг хэр үздэг вэ?

-Нутгийн найз Соёмбо, багын найз Баттулга гээд найзууд олон ирнэ ээ. Байнга. Соёмбо маань сэтгэл санаа болон бусад олон зүйлээр тусалж, дэмждэгт нь маш их баярлаж явдаг. Намайг дэмждэг найз нөхөддөө бүгдэд нь баярладаг шүү гэж хэлмээр байна.

-Ярилцлагын төгсгөлд та жүдо бөхийг болон таныг тусалж, дэмждэг хүмүүст талархал илэрхийлж болно?

-Баярлалаа. Юуны өмнө Х.Баттулга ерөнхийлөгчтэй, М.Бөхбат нарийн бичгийн даргатай Монголын жүдо бөхийн холбооны хамт олондоо талархал илэрхийлье. Манай холбооны ерөнхийлөгч жүдо бөх гэлтгүй Монголын спортыг хөгжүүлэхэд их зүйл хийж байгааг манай ард түмэн мэдэх байх аа. Х.Баттулга дарга жүдо бөхийн улсын шигшээ багийн дэргэд 30 хүний бүрэлдэхүүнтэй шигшээ баг байгуулан, цалинжуулж байна. Энэ бол тамирчдын хувьд бас л нэг том хөрөнгө оруулалт. Энэ мэтээр Монголын жүдо бөхийн төлөө олон асуудлыг цогцоор нь шийдэж өгч байгаа Х.Баттулга ерөнхийлөгч болон жүдо бөх сонирхогч, дэмжигчдэдээ баярлаж явдгаа илэрхийлье. Та бүхнийхээ хүлээлгэсэн итгэл найдварыг спортын өндөр амжилтаар хариулна гэж боддог.


Б.Бадмаа
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Чуугий » Thu Jul 16, 2009 7:34 pm

П.Лхамдэгд: Жингийнхээ бөхчүүдийг сайн судалж байгаа

-Универсиад наадамд амжилттай оролцож, Монголын тамирчдынхаа салхийг хагалан, мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Өрсөлдөгч нар ямар байв?

-Баярлалаа. Дэлхийн оюутны Универсиад наадамд анх удаагаа оролцлоо. Бага олимп гэж нэрлэгддэг ийм том наад маас мөнгөн медаль хүртсэн дээ баяртай байна. Жүдо бөхийн төрөлд, ер нь энэ удаагийн наадамд оролцож байгаа тамирчдын 80 орчим хувь нь дараагийн олимпод өрсөл дөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байгаа тамирчид байдаг юм байна. Судалгаагаар ч тэр, бусад орны тамирчин, дасгалжуулагчдын хэлж байгаагаар ч тэр энэ удаагийн наадамд өнгөрсөн Бээжингийн олимпийн наадамд амжилттай оролцсон болон ирэх 2012 оны Лондонгийн олимпод оролцох шилдэг залуу тамирчид ирсэн байна. Наадам маш өргөн цар хүрээтэй, сайхан боллоо.

-Тойргийн барилдаануудад хаанахын бөхчүүдтэй таарав?

-Эхний тойрогтоо Словенийн Миржанич Бранкатай барилдаж, цэвэр ялсан. Хоёр дугаар тойргийн барилдаанд Ливаны бөх Боу Рачид Лоуйсыг, дараагийн тойрогт Казахстаны бөх Аманбелдиеваг тус тус ялсан. Харин зооны аваргын төлөө Английн Гиббон Жемматай барилдаж, улмаар аваргын төлөө барилдах эрхтэй болсон.

-Аваргын төлөө өрсөлдсөн Японы бөхтэй өмнө нь барилдаж байсан уу?

-Японы Кунихара Ёрикотой өмнө нь “Canoe cup”-т барилдаж байсан.

-Кунихара ямар амжилттай бөх бол?

-Дэлхийн цомын алтан медальтай, “Универсиад”-ын хоёр удаагийн аварга бөх.

-Жингийн бөхчүүдийн талаар хэр судалгаа хийв?

-Жингийнхээ бөхчүүдийн барилдааны бичлэгийг бичиж авлаа. Гол өрсөлдөгчдийнхөө мэхэнд судалгаа хийх зорилгоор бичлэг болон зарим мэдээллийг олж авлаа. Дэлхийн аваргад өрсөлдөх бөхчүүдээ нэлээд судалж байгаа. Ер нь явсан тэмцээн бүрээсээ бичлэг хийж ирдэг.

-Лхамаагийн хувьд энэ жил олон улсын тэмцээнү дэд ямар амжилт гаргаад байгаа вэ?

-Дэлхийн цомын тэмцээнд шагналт тавдугаар байрт орсон. Мөн өнгөрсөн тавдугаар сард болсон Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан.

-Хэдэн оноос шигшээ багт харьяалагдаж байгаа вэ?

-Шигшээ багийн тамирчин болоод гурван жил орчим болж байна. Жүдо бөхөөр 1999 оноос эхлэн хичээллэж байгаа.

-Өнгөрсөн Бээжингийн олимпод өөрийг чинь сайн барилдсан гэж боддог?

-Бээжингийн олимпод долдугаар байрт шалгарсан. Олимпийн наадам, энэ удаагийн Универсиад гээд тэмцээн бүрээсээ туршлага хуримтлуулж байна. Тиймээс дараа дараагийн тэмцээнүүддээ амжилттай оролцож, сайн жүдоч болохын төлөө хичээнэ. Энэ дашрамд би өөрийн клубын багш Ш.Цэвэлмаа болон Х.Баттулга захирал тай “Женко” клубын хамт олондоо баярлаж явдгаа илэрхийлэхийг хүсч байна. Монголын жүдо бөхийн тамирчдад үргэлж сэтгэл санаа болоод хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлж байдаг холбооны ерөнхийлөгч Х.Баттулгадаа чин сэтгэлээсээ баярлаж явдгаа танай сониноор дамжуулан уламжилъя. Энэ удаагийн наадамд оролцож байгаа жүдо бөхийн шигшээ багийн тамирчдын зардлыг манай захирал 100 хувь даасан. Тэгэхээр бидний амжилт энэ хүний ач тустай салшгүй холбоотой юм.

Б.Бадмаа
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Judo

Postby Suugii » Fri Jul 31, 2009 12:04 pm

Дэлхийн аваргад орох тамирчдын нэрс тодорсон сураг байсан... мэдсэн хүн байна уу
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Judo

Postby btushig » Mon Aug 03, 2009 6:27 pm

8 сарын 26-30 хооронд Голландын Роттердам хотноо жүдо бөхийн ДАШТ болох билээ. Монголын жүдогийн холбооноос энэхүү тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа.

Эрэгтэйчүүдээс 60 кг-ийн жинд Азийн аварга Г.Болдбаатар, 66 кг-д гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, 73 кг-д Универсиад-2009-ийн мөнгөн медальт С.Ням-Очир, 81 кг-д Л.Нямхүү, 90 кг-д Б.Ариун-Эрдэнэ, -100 кг-д Б.Тэмүүлэн, +100 кг-д Д.Ганхуяг нар оролцохоор болжээ.

УАШТ-д С.Мияарагчаад ялагдсан Х.Цагаанбаатар гавьяат Дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд алт, мөнгөн медаль хүртэн дэлхийд чансаагаараа тэргүүн байранд эрэмбэлэгдэж буй тул ДАШТ-л оролцох эрхээ авсан байна.

Харин бүсгүйчүүдээс 48 кг-ийн жинд М.Уранцэцэг, 52 кг-ийн жинд М.Бундмаа, 57 кг-ийн жинд Т.Баттөгс, 63 кг-ийн жинд Ц.Мөнхзаяа, 70 кг-ийн жинд П.Лхамдэгд, -78 кг-д Я.Дулмаа нар ДАШТ-д оролцохоор болжээ.

Манай жүдока нар Орхон аймгийн бэлтгэлийн баазад бэлтгэлээ хийж байна.

· Ангилал: Жүдо
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Re: Judo

Postby *R9* » Wed Aug 26, 2009 9:45 pm

2009 оны Дэлхийн аваргийн -66 кг-д Цагаанбаатар маань аваргийн төлөө үлдээд байна. Одоо Испайний гарыг хусвал Дэлхийн аварга төрлөө. :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol:

We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Judo

Postby eba7 » Wed Aug 26, 2009 10:51 pm

За ингээд Монголчууд жудогын дэлхийн аваргатай болвоо ингээд. Цагаанбаатартаа баяр хүргэе.

Image
User avatar
eba7
 
Posts: 302
Joined: Sun Mar 09, 2008 3:38 am

Re: Judo

Postby btushig » Wed Aug 26, 2009 11:09 pm

Жилийн өмнө Монгол Улсад Олимпийн наадмын анхны алтан медалийг жудо бөхийн тамирчин авч ирж байсан бол Монгол Улсад Жудо бөхийн Дэлхийн аваргын алтан медалийг 2009 онд Хашбаатарын Цагаанбаатар авч өглөө.

546945178

Голландын Роттердам хотноо болж буй жудо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин, Афиний олимпийн хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга, Зүүн Азийн аварга Х. Цагаанбаатар эхний тойрогтоо хийлж, 2-р тойрогтоо Казакстаны бөх Сергей Лимийг, 3-р тойрогт Бельгийн бөх Фабрис Фламандийг, хэсгийн аваргын төлөө Румыны бөх Дэн Фэсиег ялж, хагас шигшээд ОХУ-ын бөх Алим Гадановыг ялснаар аваргын алтан медалийн төлөө барилдах болсон.

Улмаар аваргын төлөө Испаний бөх Сугой Уриартетэй урамтай сайхан хүч үзэж ялснаар манай улсын түүхэнд жудо барилдаанаар дэлхийн аварга болсон анхны тамирчин боллоо.

Түүний жинд мөнгөн медалийг Испаний бөх, хүрэл медалийг Унгар, БНСУ-ын бөхчүүд хүртэв.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, алтан соёмбот далбаагаа харийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн Хашбаатарын Цагаанбаатар таньд халуун баяр хүргэе.

Учирч байсан бэрхшээлүүдийг даван туулсаар алдрын оргилд дахин хүрсэн таниар бид бахархаж байна.

Мөн нийт Монголчуудаа баярлуулсан явдалд талархал илэрхийлье. Таниас болон бусад Монголын нийт тамирчдаас өшөө олон амжилт ялалтуудыг бид хүлээж байгаа шүү.
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Re: Judo

Postby 21Grams » Wed Aug 26, 2009 11:19 pm

:-D :-D :-D
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Judo

Postby BilguunRM » Thu Aug 27, 2009 12:31 am

:mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol: :mongol:
:-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D :-D
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: Judo

Postby Lampard » Thu Aug 27, 2009 1:17 am

Hoosonguil zaluu yum da, Athenaas hoish tag bolchloo gej sanaa zowj baisan chini ...
:mongol:
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Re: Judo

Postby Suugii » Thu Aug 27, 2009 1:19 am

Lampard wrote:Hoosonguil zaluu yum da, Athenaas hoish tag bolchloo gej sanaa zowj baisan chini ...
:mongol:

Түвшээ таг болох байх гэж санаа зовж байна даа....
Яс юман дээрээ Олимпоос бусадаар бол амжилт маруухан л бөх байсан дааа
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Judo

Postby Mr.Sex » Thu Aug 27, 2009 2:53 am

чи одоо өөрөө олимпоос алт авчихаж чадахгүй байж юу гэх гээд байна???.... Түвшинбаяр ямар ч байсан эх орныхоо нэрийг бээжинд мандуулсан...... тэгээд ч одоо гэмтэлтэй байгаа...... Олимпоос өмнө бол сайн л байсан шд, яахав медал цөөхөн авсан байх....
Түвшээ гэхдээ миний хувьд одоо зодгоо тайлсан нь угаасаа дээр байх... Тэмүүлэн гээд овоо бөхшүү юм жинд нь гараад ирсэн, өөрөө ч тэгээд хүнд гэмтчихсэн.... Одоо бодвол илүү шаанстайгаар нь үндэсний бөхөөр ядаж арслан хийхээ бодно биз дээ...... их спорт бол залуу хүний л спорт л доо угаасаа......
Mr.Sex
 

Re: Judo

Postby Mr S » Thu Aug 27, 2009 8:55 am

:-D Цагаанаа :eek: :mongol: :mongol: :mongol:
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Judo

Postby ХАЛИУН » Thu Aug 27, 2009 8:57 am

сайхан бана шїїв Цагаанаа угаасаа л шийртэй залуу даа. Єнгєрсєн жил олимпоос мултрахад нь хар хэлтэй боовнууд юу юу гэж хуцаж онхолдож байлаа. Коммент бичдэг гарууд їхтэл муулж, гавьятыг нь эргїшїлж ав ч гэх шиг. гэтэл єнєєдєєр Дэлхий аварга боллоо. Доромжлуулах тусам долоон бурхан шиг гялалзаарай хє. ер нь бид дэлхийд данстай хэнийг ч муулж болохгїй, Цагаанаа, Тївшээ, Бадраа, Аса гээд бид хажууд нь юу юм бэ спортоор бол юу ч биш л байхгїй юу. єчигдєр орой Цагаанааг їзчихээд єнгєрсєн жил муулаад байсан гаруудын ємхий їгийг бєгс рїї нь чихмээр санагдсан шїї.

Цаагаанаад баярлалаа, Холбоонд баярлалаа,
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Judo

Postby Odgerel » Thu Nov 12, 2009 10:37 am

Арабуудын аархал (2009-11-09)
Арваннэгдүгээр сарын 20-21-нд АНЭ Улсын Абу-Даби хотноо жүдо бөхийн Гранпри тэмцээн болно. IJF-ээс Их дуулга, Гранпри тэмцээний шагналын санг 150 мянган ам.доллар гэж тогтоосон ч Абу-Дабигийн Гранприг зохион байгуулагчид 200 мянгыг олгохоор шийдвэрлэсэн байна. Аваргууд 5000 ам.доллар, мөнгө, хүрэл медальтнууд 3000, 1500 “ногоон”-ыг тус тус гардах бол сүүлчийн гурван өрсөлдөгчөө иппон буулгасан жүдочдоос шилдэг нэгийг шалгаруулж, 20 мянган доллароор урамшуулах аж. Түүнчлэн Персийн буланд хөл тавьсан жүдочдоос жин бүрт рейтингээрээ тэргүүлэгч бөхчүүд энэ тэмцээнд оролцсоныхоо төлөө 2150 доллар (14 жинд нийт 30.000) авах гэнэ. Монголын жүдочдоос дэлхийн аваргын хэргэмд анхлан хүрсэн Х.Цагаанбаатар хэрэв Арабын Эмиратыг зоривол 66 кг-ийнхны манлай нь учир ямар амжилт гаргахаас үл шалтгаалан 2150 “ногоон” халааслах нь тодорхой гэсэн үг. Абу-Дабигийн Гранпригийн хамгийн одтой оролцогч 27.150 ам.доллар цуглуулах боломжтой юм. Оны төгсгөлд болох дөрвөн том тэмцээний нэг нь энэ бөгөөд эдгээрийн хуваарийг сонирхуулъя.
XI.14-15 Дэлхийн цом Апиа (Самоа)
XI.20-21 Гранпри Абу-Даби (Арабын Эмират)
XI.28-29 Гранпри Чиндао (БНХАУ)
XII.11-13 Их дуулга Токио (Япон)

Таван Цагирагаас иш татав.

Арабууд мөнгөөр зодох нь дээ. Муусайнууд нефьтийнхээ үнийг нэмэж олсон мөнгөөрөө биднийг ингэж даллаж байгаам даа... Цагаанаа очоод тэр их багтаж шингэхгүй байгаа мөнгөнөөс нь чадах хэмжээгээрээ олж ирдэг юм шүү :mongol:
Үндэсний үзэлтэй байцгаая Залуусаа...
Odgerel
 
Posts: 91
Joined: Thu Sep 20, 2007 10:29 am
Location: Гуулин Улс

Re: Judo

Postby Г.Баяраа » Fri Dec 04, 2009 4:47 pm

БНСУ-ын Сувон хотод эхэлсэн жүдо бөхийн “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээний эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан өнөөдөр боллоо. Энэ удаагийн тэмцээнд олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар тэргүүтэй жүдочид оролцож байгаагаас өнөөдрийн барилдаанд манай эрэгтэйчүүдээс Д.Төмөрхүлэг /60 кг/, Ч.Болдбаатар /60 кг/, Б.Хишигбаяр /66 кг/, Х.Цагаанбаатар /73 кг/, С.Ням-Очир /73 кг/, эмэгтэйчүүдээс М.Уранцэцэг /48 кг/, М.Бундмаа /52 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нарын бөхчүүд зодоглосноос жүдо бөхийн ОУХМ М.Бундмаа, Д.Төмөрхүлэг нар аваргын алтан медаль хүртэж, Ч.Болдбаатар, Ц.Мөнхзаяа нар мөнгөн медалийн эзэн боллоо. Түүнчлэн Ч.Ням-Очир, М.Уранцэцэг нар шагналт тавдугаар байрт орсон байна. Харин Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын хувьд энэ удаагийн тэмцээнд жин өгсч 73 кг-д барилдсан бөгөөд манай бөх эхний тойргийн барилдаанд торгуулийн оноогоор ялагджээ.

Ийнхүү “Дэлхийн цом”-ын тэмцээнд өрсөлдөж байгаа Монголын жүдочид эхний өдрийн барилдаанаас хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртээд байна. Маргааш манай бөхчүүдээс олимпийн аварга Н.Түвшинбаяр /+100кг/, О.Ууганбаатар /81кг/, Б.Жанчивдорж /90кг/, Б.Тэмүүлэн -/100 кг/, Б.Төгөлдөр /+100 кг/, Б.Сугаржаргал /+100 кг/, Д.Ганхуяга /+100кг/, П.Лхамдэгд /эм-70 кг/, Я.Дулмаа /эм-78кг/ нар “Дэлхийн цом”-ын дэвжээнд зодоглоно.

“Дэлхийн цом”-д өрсөлдөж байгаа Монголын жүдочид:

Эрэгтэй:

1.Д.Төмөрхүлэг: 60 кг

2.Ч.Болдбаатар: 60 кг

3.Б.Хишигбаяр: 66 кг

4.Х.Цагаанбаатар: 73 кг

5.С.Ням-Очир: 73 кг

6.О.Ууганбаатар: 81 кг

7.Б.Жанчивдорж: 90 кг

8.Б.Тэмүүлэн: -100 кг

9.Б.Тэмүүлэн -100 кг

10.Б.Төгөлдөр: +100 кг

11. Б.Сугаржаргал: +100 кг

12. Д.Ганхуяга: +100 кг

13. Н.Түвшинбаяр: +100 кг

Эмэгтэй:

1. М.Уранцэцэг: 48 кг

2.М.Бундмаа: 52 кг

3.Ц.Мөнхзаяа: 63 кг

4.П.Лхамдэгд: 70 кг

5. Я.Дулмаа: -78 кг


Б.Энх
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Judo

Postby Цоомоо » Fri Dec 04, 2009 4:53 pm

Баяраа энийг ямар сайтнаас авчваа?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron