Ирэх 7 хоногт гэрэнь дуусах байсан манай чэйрмэн Жильи үргэжлүүлэн ажиллахаар болжээ. Түүнийг Раньери дээр шийдвэртэй арга хэмжээ түргэн авч чадаагүй, наймааны асуудал дээр хэтэрхий зөөлөн гэж шүүмжилж байсан ч үлдээхээр болж. Үндсэн шалтгаан нь гол хувьцаа эзэмшигч ФИАТ-ын гэр бүлийн Эльканы хэдэн залуус завгүй болсон шиг байна.
Камогийн замен Маркьонни Фиорентина руу явжээ. Удахгүй албан ёсоор зарлах юм байна. Түүний гэрээний талыг 2,5-3 сая еврогоор зарсан шиг байна. Түүний хувьд дасгалжуулагч солигдсон, тодорхой наймаанууд хийгдсэнтэй холбоотойгоор тоглолтын тактик өөрчлөгдөх тул цаашид багт тоглох магадлал эрс муудсанаас ийм шийдвэр гаргасан болов уу.
Удинезегээс Д'Агостиног авах яриа хэлэлцээр амжилтгүй болжээ. Өчигдөр манайхан уулзсан боловч тэдний зүгээс 20 сая евро төл, эсвэл Жиовнико, Маркьюзио нарын талыг оролцуул гэсэн этгээд шаардлагаа тавьсаар байна. Манайхан 14-ыг Де Чельигийн хагастай өгье гэсэн бүтэлгүйтсэн байна. Арай дэндүү үнэ нэхэж байна аа Удинезегийнхэн, Дагогийн гэрээ нэлээд хэдэн жилийн байсан юм байх даа.
Даго болохоор өөрөө Ювед очих чин хүсэлтэй, багаасаа Ювегийн фэн байсан, Ювед очвол одоогийн цалингаа бууруулахад бэлэн, Удинезегийн босс Поззи намайг том баг руу явуулахыг зөвшөөрнө гэж ам гарсан гээд л баахан л ярьж
Манайхан энэ залууг авахыг нэлээд хүсч байгаа бололтой. Маргааш Миланд дараагийн уулзалтаа манайхантай хийх төлөвтэй.
Палладиногийн гэрээг дахин 1 жилээр сунгаж Женоад үлдээхээр болжээ. Манай хүн өнгөрсөн улиралд сэлгээнээс орж тоглоод байсан бол сүүл рүүгээ Скуллиг сэлгээ рүү жийгээд гараанд гардаг, жигүүрт тоглодог болсон байсан. Раньеригийн эхний жил одоо яг л Жиовинког гараанд гарга гэдэг байсан шиг Палладиног гараанд гарга гээд л фэнүүд орилолддог байсан, бас л яг Жиовинко шиг их авьяастай гээд л Арсенал хүртэл сонирхсон гэдэг цуу явж байсан. Гэтэл багтаа нэг их тоогдохгүй хүн болчихсон шиг ээ. Овоо сайн идээшээд, дажгүй жигүүр болчихоосой. Жиовинкогоос илүү жигүүрийн байрлалд сайн тоглох залуу шиг санагддаг юм.
Ланзафамэгийн Палермод тоглох зээлийн гэрээг дахин 1 жилээр сунгахаар болж. Мань хүнийг Италийн Кристиано Роналдо л гээд байдаг юм
Төрх нь, бас тоглолтын арга барил нь ойролцоо гээд л хөөргөөд байдаг юм харж л байя. Гэнэт 20 гаран насны дундуур цоорох ч юм билүү. Палермод Мукколи, Кавани 2-ын заменээр үе үе гараад байдаг юм.