by UNIVERSE » Fri Dec 16, 2005 10:37 am
Ёоо бөөн хэрүүл.......... Тэр тусмаа бөөн хараал зүхэл. Дандаа Чэлси Чэлси. Чэлси та нарыг болон танай тэр дэмждэг багуудыг чинь яацийм? Юуг буруу, юуг бусармаг, юуг тэдэнд хор хүргэхээр хийцэн юм бэ? Бүгд л Чэлси гээд л зүхнэ. Ферги хүртэл Арсэнал Чэлсиг хожоосой ч гээд л ярилцлага өгцөн ч байх шиг. Чэлси ямар ч супер одуудыг худалдаж аваагүй. Сайн дасгалжуулагч, сайн менежментийн л үр гарч байна. Мэдээж мөнгө зарж байна бусадтай адил, гэхдээ хэзээ ч Рэал, Барса шиг одуудыг авч цуглуулаагүй. Одоо л санхүүгийн хувьд дундаж багаасаа өсч томуудын хэмжээнд орлоо. Тэглээ бусдад хараалгахаар юу болцон юм бэ? Лампард, Роббэн, Макалеле, Галлас бүгд л ирэхдээ ямар ч од байгаагүй. Энгийн нэг ирээдүйтэй сайн тоглогч. Ирээд л муу тоглоцгоосон бол тэгээд л мартагдахаар тоглогчид. Гол нь тэд Чэлсид тоглож байгаа болохоор л өөрсдөө итгэлтэй, өөрийн хүч чадал, авъяасаа харуулж байна. Тэгээд Чэлсиг хүчирхэг байлгаж байна. Энэ нь тэгээд бусдад үзэн ядагдах шалтгаан гэж үү?????..............
Тэд зөвхөн өөрсдийн чадахгүйг хийсэнд нь /дэлхийн хэмжээний хүчирхэг том баг болсонд нь/, өөрсдөө тэгж чадахгүй байгаадаа атаархаж үхэх гэж байна. Тэгж байхын оронд өөрсдөө л ажилаа, менежментээ, тоглолтой сайн хийвэл таарна. Өөрийн толгой дээрхийг харахгүй, гүйцэтгэж чадахгүй байж, бусадруу хараал урсгаад л........Дээр нь ямар нэг юмны талаар мэдээлэл, мэдлэг хомс бол шүүмжлэх, хараахаасаа түрүүн мэдээлэл авах, мэдлэгтэй болох хэрэгтэй гэж би бодож байна.... Би лав тэгдэг юм
One day we will do it. Champions Champion