Тоттенхэм Хотспар 1:1 Барселона (минут минутаар) Энэ зуны хамгийн анхны тоглолт болж өнгөрлөө. Цаашдаа тоглолтын тоймыг оруулахдаа ийм маягаар оруулж байх санаатай байна. БАрса.мн тоглолтын тоймуудыг ийм маягаар оруулж байхаар шийдлээ. Тэхдээ нилээд цаг орох юм шиг байна. Ээс л иймэрхүү мэдээнүүд хийдэг дээ... Туслаарай.
Удахгүй вэб бэлэн болно.
.....
Оройн мэнд эрхэм уншигчидаа. Энэ тоглолт бол энэ улирлын хамгийн анхны тоглолт гэдгийг та бүхэн хэлэхэд таатай байна. Каталаны нэр төр улирлын анхны тоглолтоо Английн Тоттенхэмтэй хийж байна.
Барселона клуб Вэмбли цэнгэлдэхэд 2 дахь удаагаа зочлон тоглож байна. Анх 1992 оны Аваргуудын лигийн финалд Италийн Сампдориа клубтэй Вэмбли цэнгэлдэхэд тоглож, түүхэн ялалт байгуулсан юм. Харин энэ зун Барсад ихээхэн өөрчлөлт болох төлөвтэй байна. Африкийн арслан маань Италийг зорьж, Швед эр Каталанд газардах нь.
Энэхүү тоглолтын гарааны бүрэлдэхүүнд Лео Мэсси алга. Пэпийн итгэл хүлээлгэдэг Аргентин эрээс гадна шинэ тутам Барсад нэгдсэн Максвэлл, Энрикэ нарын хэн нь ч алга. Энрикэ сэлгээний сандалд сууж байгаа бол Максвэлл булчингийн багахан гэмтэлтэй байгаа аж.
Гарааны бүрэлдэхүүн:
Тоттенхэм: Кудичини /Гомез/, Хаттон /Чимбонда/, Чорлука, Хаддлестоун /Босток/, Ассоу Экотто, Леннон, Паласиос /Ливэрмор/, Женас /Кийн/, Модрич, Дефоэ ба Бент/Кайл/
Барселона: Жоркэра, Монтоя, Касерес, Фонтас, Абидаль, Туре, Виктор Санчез, Педро, Гудьёнсен, Боян ба Гай Ассулин
------------
1' : Вэмблид хуран чуулсан 55000 үзэгчдийн өмнө Барсагийнхан тоглолтод бөмбөг орууллаа.
3' : Барса өөрийн тоглолтын хэв маягаа гарган бөмбөгийг илт давуу эзэмшин эсрэг багийн талбайд тоглолтыг өрнүүлж байна.
7' : Анхны боломж! Яаяа Турегийн дамжуулсан алсын гоёмсог пассыг эсрэг багийн 16 дотор байсан Абидаль тогтоож чадсангүй.
8' : Тоттенхэм маш хурдтай сөрөг довтолгоонд шилжлээ. Гэвч Барсагийн хамгаалалт дээр ирээд зогслоо. Бөмбөгний төлөөх тэмцэлд ялсан хамгаалагч бөмбөгийг хол цөлөн гаргав.
12' : Ленноны 16-ийн дотор дамжуулсан бөмбөг Барсагийнхныг бажгадуулав. Гэвч бөмбөгөнд Барсагийнхан хүрч холдуулж дөнгөв.
16' : Яаяагийн оновючтой дамжуулалтыг Гуди чулуу болгож чадсангүй.
17' : Боян Хаддлестоунаас мултран сугарч, хаалга руу цохисон ч хэтэрхий хол байв. Ойролцоогоор 25 м зай.
19' : Педрогийн 5-ын шугамын дотор хэсэг рүү хаясан гайхалтай дамжуулалт Кудичинигийн хаалганы ойрын буланг чиглэн очиход Итали эр найдвартай хатган гаргалаа.
26' : Барсагийн тасралтгүй дарамтласан удаа дараагийн довтолгоонууд Тоттенхэмын хамгаалалтын баруун жигүүрийг дарамтласаар байгаа ч хатуу, ширүүн хамгаалалтыг нэвтэлж чадахгүй байв. Энэ байдлаа өөрчлөн, Яаяа төвийн бүсээс гэнэт алсын цохилт хийсэн нь хаалгатай тун ойрхон өнгөрлөө.
32' : ГОООООЛ !!!! Яаяа Туре гурван хамгаалагчийг хууран 16-ын талбай дотор орж ирэхэд Боян өнхөрч явсан бөмбөгийг нэмж цохисноор төгс гүйцээлт хийлээ. Барса тэргүүлж эхэллээ. 1-0
37' : Тоттенхэмийнхэн гоол алдмагцаа түрэн хариу барихаар оролдож, хаалга руу цохих бүрт хамгаалагчид найдвартай хааж байна.
38' : Модричийн цохилт хөндлөвч онож, эргэн ойж гарч ирэхэд Ассоу Экотто нэмж цохисон ч Жоркера хааж, нүүрний шугамаар гаргалаа. Булангийн цохилт
44' : Виктор Санчез 30 орчим метр алсаас хүчтэй буудсан ч Кудичини бөмбөгийг хааж, нүүрний шугамаар гаргалаа. Булангийн цохилт.
45' : Эхний хагас Барса ялимгүй давуу байдалтайгаар өндөрлүүлэв. Боян 32 дахь минутад гоол хийж, тооны харьцааг 1-0 болгоод байна.
46' : Хоёрдугаар хагас эхэллээ. Тоттенхэм талбайн төвөөс бөмбөгийг тоглолтод орууллаа. Барса бүрэлдэхүүндээ нилээд өөрчлөлт хийжээ. Пинто, Далмау, Муниеса, Энрикэ, Эспасандин, Муниеса, Кейта , Руеда, Жонатан Дос Сантос,Жэффрен, Рочина ба Эду Ориол гэсэн залуус гарлаа. Бразил хамгаалагч Энрикэгийн Барсагийн бүрэлдэхүүнд хийж байгаа анхны албан ёсны тоглолт энэ болж байна. Түүний цаашдын замналд нь амжилт хүсье. Харин Тоттенхэм Гомез, Чимбонда, Кайл, Кийн нарыг гаргалаа.
59' : Модрич өнөөдөр маш идэвхитэй байна. Тэрээр Барсагийн хамгаалалтад маш их төвөг удаж байна даа. Зүүн жигүүрээр хийсэн түүний оролтууд үргэлж аюултай байсаар байна.
61' : Модричийн булангийн цохилтыг Чимбонда мөргөсөн ч хаалганы хажуугаар гарчихлаа.
65' : Кейтагийн анхны цохилт хаалганы дээгүүр өнгөрлөө. 35 метр орчмоос хүчтэй цохив.
71' : Тоглолтын тэмп удааширч эхлэв. Барса баруун жигүүрээр Жэффрений хурдтай тоглолтыг ашиглан нэвтэрч, 25 орчим метрээс цохисон ч Гомез барьж авлаа.
72' : Леннон Барсагийн хамгаалагчдыг сандралд ортол нь 16-ын талбай дотор сүлжин орж, Кийн рүү дамжуулалт хаясан ч Пинто Роббигоос урьтан хүрлээ. Маш аюултай момент.
73' : Ориол өөр дээрээ ирсэн бөмбөгийг Гомез руу өшиглөж, том боломжийг салхинд хийсгэлээ.
74' : Хаддлестоун, Паласиос нарын оронд Ливэрмор, Босток нар талбайд гарлаа.
81' : Тоттенхэм тоглолтыг хамгийн муудаа тэнцээгээр төгсгөхийг маш их хичээж байна. Харин Барсагийнхан ийм боломж олгохгүйг хичээж, 16-ын талбай дотроо шигүү хамгаалалт хийсээр л.
82' : ГОООЛ... Тоттенхэм зорилгодоо хүрлээ. Ассоу Экоттогийн дамжуулалтыг Ливэрмор мөргөв. Пинто хааж амжсангүй.
90' : Тоглолт дууслаа. Үр дүн 1-1. Аль аль багтаа шударга үр дүн.
Хүмүүс танай үндсэн багтай манай гуравдугаар баг тоглосон гэж байна лээ шүү