Реалын Перез Галактикогоо байгуулахын тулд Испаний Кажа Мадрид гэсэн хадгаламжийн банк, Сантандер гэсэн хамгийн том арилжааны банкуудаас тус бүр 76,5, нийт 153 сая еврог зээлэхээр гэрээгээ байгуулаад Кажа Мадридаас мөнгөө авчихсан юм байна. Энэ зээлийн барьцаа болгож, Испаний Медиа Про гэсэн ТВ-д багын тоглолтыг дамжуулах эрхийг зарсан 600 сая еврогийн гэрээгээ барьцаалжээ.
Мэдээж Кака, Роналду 2-ыг авахдаа Милан, МЮ багуудад мөнгийг тодорхой хугацаанд цувуулж төлөх байдлаар гэрээ хийсэн тул шууд их мөнгө гарахгүй нь ойлгомжтой байх. Эхний авсан мөнгөөрөө эхний төлбөрүүдийг хийсэн байх.
Роналду Реалд ирсэнээрээ хөлбөмбөгийн түүхэнд хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч болсон байна. Тэрээр Реалд жилдээ 13 евро авах бөгөөд энэ үзүүлэлтээрээ Интэрийн Ибраг давж гарч. Тэрээр МЮ-д байхдаа 7.5 сая орчим евро авдаг байсан юм байна. Испанид хэдийгээр өндөр орлоготой иргэдийн татварын хувь хэмжээ 43% байдаг ч татварын тусгай нөхцөлөөр өндөр орлоготой хөлбөмбөгчид жилд 24%-хэнийг төлдөг байна. Ийм болохоор тэрээр Ибрагаас илүүг, бүр гар дээрээ бараг 2 дахинг илүү авдаг болж таарах нь
Англид сая татварын хувь хэмжээгээ нэмэж, 50% болгосон, ирэх оны санхүүгийн жилийн эхнээс хэрэгжиж эхлэнэ. Энэ хооронд бас Англичууд элдэв хуулийн цоорхой бодож, янз бүрийн зүйл судалж байгаа бололтой. Зарим нь бүр тоглогчдод зээл гэж цалингаа өгч байя тэгвэл бараг 3%-ийн татвар төлөх нь гэж яригдаж байна