ЮВЕНТУС

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Tue Jun 16, 2009 1:13 pm

Image

Манайхны хаана амралтаа өнгөрөөж байгаа талаар зураглал гарч. Зебина, Маннингер, Маркионни нар их аялж байгаа бололтой.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed Jun 17, 2009 10:31 am

Image

Ирэх улирлаас манай залуучуудын U-15, U-17 багуудыг манай багт урьд нь тоглож байсан, бас л домог болсон довтлогч асан Фабрицио Раванелли, хамгаалагч асан Массимо Каррера нар тус тус удирдахаар болсон байна.
Мөн Примавераг удирдаж байсан Маддалони үндсэн багын удирдахаар болсон Феррарагийн багт орж ажиллахаар болсон тул дасгалжуулагч хайж байгаа юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Jun 18, 2009 9:28 am

June 17

Gazzetta dello Sport: Наполи Де Чельигийн талаар Юветэй тохиролцоонд хүрсэн байна. Де Чельигийн гэрээний талыг 4,5 сая еврогоор авч байна. Аягүй бол ирэх улирлыг амжилттай дуусгавал энэ жил Кришитог Женоа авсан шиг бүрэн авчих байлгүй. Гэхдээ Феррара залуучуудын шигшээгийн дасгалжуулагч байсан тул өвгөн Раньери шиг алдаа гаргаагүй гэж найдья.

Tuttosport: Ювегийн довтлогч авах эхний зорилго нь Жузеппе Росси гэх юм. Манай Секко Испанид үүний учрыг олох гэж яваа гэж. Трезегө хэдийгээр Испаний Виярреал руу явах бодолгүй байгаа ч түүнийг оролцуулаад 18-20 сая еврогоор авах боломжтой гэж үзэж байна. Манай багын хувьд Трезегөг оруулаад наймаагаа хийчихвэл Трезегөгийн гэрээний үлдсэн хугацааны цалин гэж 9 сая евро хэмнэх боломжтой байгаа юм байна.

Манай Феррара Сантакрокэг их сонирхож байгаа бөгөөд Де Чельигийн наймаандаа оруулчихаж магадгүй л шиг байна.

AS: Виярреал Россиг 40 саяаар үнэлсэн байна.

Sky Spors: Секко Испанид байгаа дээрээ давхар ажил амжуулчих гэж үзэж, Реалаас Диарраг авах талаар ярилцана гэнэ. Реал 20-25 сая евро хүч байгаа бөгөөд үүнийг нь манайх Де Чельи, Кришито, Палладино, Меллберг, Поульсен нарын арилжаанаас босгох юм.

Палладиног Женоа авсан аваагүй гэсэн 2 зөрчилтэй мэдээ ирээд байна. Харин Кришито Женоад үлдэхээр болсон байна. Раньери гэж дурак залуу, жижигхэн биетэй Кришитог зөвхөн төвийн хамгаалагчаар тоглуулж байгаад зоригыг нь мөхөөж Женоа руу явуулсан. Гэтэл манай залуучуудын багын дасгалжуулагч байсан Женоагийн Гасперини түүний энэ онцлогыг харгалзан жигүүрт тоглуулж, өнгөрсөн улиралд нээсэн. Раньеригийн билгийн нүдгүй, урагшгүйгээс болж хайран залуугаа алдах юм.

Sky Sports: Ювегийн 2 скандинавын хойгын тамирчин явах бололтой. Мелльберг Панатинайкос руу 3,5 саяаар гэж явж байгаа бололтой. Манайхан Канна, Кьеллини 2-ын ард зөвхөн Ариуадо, Легро 2-ыг байлгаж болж байгаа юм байх даа. Эсвэл ирэх жил ДАШТ-тай гээд Меллберг явахыг хүссэн юм болов уу.
Поульсены хувьд хувьд Фенербахче руу 7,5 саяаар явах гээд байгаа бололтой. Гэсэн ч Поульсены эхнэр Турк руу явахад жаахан дүргүйхэн бололтой. Герман энэ тэр руу явчих санаатай шиг. Поульсены хувьд Д’Агостин ирчихвэл ч Сиссико, Маркьзио, Занетти нартай гарааны 11-ын төлөө өрсөлдөх хэрэгтэй болно л доо.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Sat Jun 20, 2009 3:24 pm

Ug n Criscito g yavuulmaargui l bnadaaa.Manai ar n shugam g 2 jiliin daraa zuzaalah l batsaan da ug n
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun Jun 21, 2009 10:35 am

Хэдэн мэдээ оруулья.

Image
Мелльбергийг Олимпиакос руу 2.5 сая еврогоор явуулжээ. Үнэгүй аваад 2,5 саяаар зарлаа. Хөөрхөн л ашиг хийчихэж, тэрээр шинэ багтайгаа жилийн 1,5 саяын гэрээ хийжээ. Манайхан төвийн хамгаалагчаа яагаад явуулчихав даа. Кнежевичийг үлдээх юм байх даа.

Image
Манай хуучин босс Раньери Адвокаатын дараа Зенитыг удирдахаар яриа хэлэлцээ хийж байгаа бололтой. Тэрээр Палермогийн босс болох гээд яриа хэлэлцээ хийж байсан ч Зенгад ялагдсан билээ. :mrgreen:

Image
Манай домог Недди Лациотой гэрээ хийгээд бололтой. Түүний агент Лациогийн босс Лоллитотой уулзсан бөгөөд үүнийгээ баталсан байна.

Image
Манай Примавера багын боссоор Лучиано Бруни боллоо. Тэрээр Сери А-д 1981 он хүртэл, дараа нь 2 жилжижиг Сери Б-ийн багуудад Веронад ирэхээсээ өмнө тоглож байсан. Веронагийн 1984/1985 онд Скудетто хүртсэн гайхамшигт багт тогложээ. Дараа нь хэдэн жижиг багуудад тоглож байгаад зодог тайлсан.
Дасгалжуулагчийн ажилд ороод Сери Д. хэдэн жижиг багуудын Примамера багыг дасгалжуулж байжээ. Ажилд нь амжилт хүсье.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Mon Jun 22, 2009 5:07 pm

За Конфедерэйшн Кап дууслаа. Шигшээ багын хувьд амжилтгүй оролцлоо. Яахав янз бүрийн л шалтгаан байгаа байх. Гэхдээ шигшээ багын асуудал бас манай асуудал болчихож магадгүй л байна шүү. Шигшээгийн хамгаалалтын цөм болох Буффон, Каннаваро, Кьеллини манайд тоглож байна. Дээр нь Гроссо, Доссена гээд яригдаад байгаа. Хамгаалалтын цөм болох 3 маань эхний шалгалтаа тааруухан өглөө. Шигшээгийн ДМ, талбайн дундах тоглолт, жигүүрүүд энэ олон гоолуудад тодорхой буруутай ч бас л сайжирах хэрэгтэй байна аа. Кьеллини маань ер нь хайхрамжгүй, алдаатай тоглолтууд үзүүлж байна. Одоо дараагийн сорилт бол Испанид 7-р сард болох Пийс Кап байна. Яаж сорилтоо давах нь... Хөгшин хүн ч олон тэмцээн эвгүй. манайхан байгаа боломжийн төвийн хамгаалагчаа явуулсан байдаг.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Aagii_03 » Tue Jun 23, 2009 11:40 am

Жиовинко бацаанаа яагаад гомдоогоод байна аа.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed Jun 24, 2009 8:59 am

Жиовинког хаана тоглуулах асуудал дээр дасгалжуулагчийн толгой их өвдөх гээд байна даа. Мань хүнийг бол багын удирдлагын зүгээс үлдээх сонирхолтой байгаа, Удинезегийнхэн Д'Агостиногийн наймаанд оруулчихья гээд л, манайхан татгалзаад л. Мөн Жиовинко өөрөө үлдэх хүсэлтэй, намайг дутуу үнэлээд байна, би өөрийгөө харуулах хүсэлтэй байна гээд л.
Түүний үндсэн байрлал нь довтлогчийн ард АМ-ээр тоглох, зүүн жигүүрт тоглох нь явцгүй гэдэг нь өнгөрсөн улиралд Неддиг орлож гарахдаа харуулаад байсан. Сая ч гэсэн андер 21-д Белорусийн эсрэг тоглохдоо зүүнд муу тоглоод АМ-д шилжүүлэхэд балласан байна. Тэгэхээр Феррарийн хувьд түүний чадварыг нээх л үлдлээ дээ. Диего байгаа болохоор АМ-д байнга тоглох хэцүүхэн... довтлогчийн ард Диего, Жиовинко гээд 2 АМ-тай тоглохоор Яквинта, Амаури, Трезеге, Дель Пьеро гэсэн 4 сайн довтлогчтой болохоор тэднийг сул суулгасан хэрэг болно гээд л шийдэх асуудал их байна шүү. :mrgreen:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed Jun 24, 2009 9:13 am

За даа баахан үлдэнэ гэсэн л хүмүүс байна. Тьяго, Трезегө нар үлдэнэ болоод явчихлаа. Уг нь мань 2 үлдвэл бас л авьяасаа гаргаад эхлэх ч юм шиг. Трезегө бол ард нь Диего тоглоход гоолыг ч ёстой машиндана гээд л хэлээд байгаа... Тьягогийн хувьд ч манайд ирж Раньеригийн 4:4:2-д тоглохоос өмнө ирэх улиралд Ферраргийн ашиглаж магадгүй байгаа системүүдтэй төстэй системд сайн тоглож байсан. Гэхдээ Тьяго өөрийгөө Сери А-гийн хүн биш юм байна гээд байсан, гайгүй үнээр авчих баг олдохгүй үлдэхээр болсон юм байхдаа. Энэ жил уг нь Атлетико сонирхож байна гэсэн цуу гараад байсан. Маниш явсан тул уг нь зай баймаар л юм.

Image
Манай Амауригийн хувьд Италийн иргэн болох нь тодорхой болсон. Ирэх 9 сард пасспортоо явах юм байна. Мөн энэ үе нь ч яг л гоё таарсан үе болж байх шиг. Яквинта, Жилардино, Тони, Кваглирелла гээд л шигшээгийн хэдэн довтлогчид Конфедерэйшн Кап-д флопдоод л :mrgreen: Уг нь түүний ерөнхий стиль Тонитой ойролцоо тул бүр ч их боломж гарч байх шиг. Саяын азгүй явдлаас хойш Тониг шигшээд битгий ав гээд нэлээд хүчтэй шүүмжлүүлж байгаа бололтой.

Image
Манай домог Антонио Контэ Баригаас явжээ. Саяхан л багын боссоор ирэх хувилбарт орж байгаад Баритайгаа гэрээгээ шинэчлээд л байсан чинь багын наймааны бодлого дээр таарахгүй гээд ажлаасаа гарчээ.

Манай шигшээгийн хэд амралтаа авчээ. Ирэх сарын 16-нд бэлтгэлийн бааз дээрээ бэлэн байх хэрэгтэй юм байна.

Манай шигшээгийн ахлагч Каннаваро саяын амжилтгүй тэмцээний дараах шүүмжлэлүүдэд хариуг нь барьсан байна. Түүнийг хэтэрхий хөгшин гээд байвал байраа тавьж өгөхөд бэлэн ч түүнийг залгамжлах олигтой тамирчин алга. тэгээд ч энэ бол зөвхөн хэдэн тоглогчийн насны асуудал биш, Италийн хөлбөмбөгт шинэчлэл хийх цаг болсныг харуулж байна гэсэн байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Wed Jun 24, 2009 11:36 am

Диего угийн төвд л довтлогчдоо дэмжихээс өөр аргагүй Жио-г зүүнд камо-г баруунд тэгээд Сиссоко г голд тавиад

Манайх уг нь хөгшин довтлогчдынхоо нэгийг зараад арай залуу хүн авах хэрэг байнаа.тэхгүй бол бүгд хөгшин

Трез-г үлдээсэнч яахавдэ болку бол ЯАК-г зарчихгүй юу.Миний бодлоор Тиаго гараанд гарна гэдэг юу л бол тиймээс

зарсан нь дээр.Амаури -н хувьд сайхан мэдээ байна.Форза-н хэлдэг зөв Амаури яг Тони стильтэй харин хурд дрибл

гээд илүү ч байж магад Италийн шигшээд Росси Амаури гэдэг хослол гарвал алах л байх.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Wed Jun 24, 2009 11:45 am

Буффон

Grygera Canna Chiellini Molinaro or Grosso irvel Dossena zail turuun shaal uur hurgesen bitii avasai

Camorenasi Diego Sissoko Giovinco

Amauri Del Piero


Би бол ингэж л гаргамаар байх юм. Жио-г сэлгээнд суулгах цаг нь дууссан гэж бодоод байгаашдэ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Jun 25, 2009 7:27 am

Миний бодлоор Жиовинко хичнээн авьяастай байсан ч бие нь арай л жижигхэн байна аа. Гормон, уураг юу байдаг юм ууж том болохгүй бол ч цаашдын амжилтад сөргөөр нөлөөлнө өө. Манай Хакухогоос жор авмаар юм. Манай Хакухо чинь анх хүн тоохгүй жижигхэн байсан гээ биз дээ. Жиовинко хэтэрхий жижигхэн биетэй байна аа. Месси, Марадона нараас ч жижигхэн байх аа :mrgreen:

Манай Де Чельи гэсэн бүтэлгүй хүү андер 21-р хэсгийн сүүлийн тоглолтод гэмтсэн байна. Өнгөрсөн улиралд нэлээд гэмтсэн, одоо үргэжлэн бэртсээр. Энэ жил багт үлдээхгүй, бүр наймааны хэсэгт оруулна гэсэн шум яваад байсан, гэмтсэн юм чинь үлдэх нь дээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby *R9* » Thu Jun 25, 2009 4:05 pm

Жиовинког гараанд гаргах хэрэгтэй. Гэхдээ нэг довтлогчтой тоглосон дээр байхаа. Тэгээд Түүний ард Жиовинко, Диего 2-ийг тавихад болчихношүүдээ. Тэгэхгүй бол Жиовинко яах аргагүй замендаж таараад байгаа юм. За тэгээд дасгалжуулагч нэг юм мэдэж байгаа байлгүйдээ.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: ЮВЕНТУС

Postby ТӨӨГӨӨ » Thu Jun 25, 2009 11:15 pm

Энэ Санжаа Диегог дагаад Ювэрүү явцан бна шд уг нь бундест Бремений сэдэвт юм биээд овоо бсан чинь хааяа орж гарч бай л даа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Fri Jun 26, 2009 8:31 am

Image
Ирэх 7 хоногт гэрэнь дуусах байсан манай чэйрмэн Жильи үргэжлүүлэн ажиллахаар болжээ. Түүнийг Раньери дээр шийдвэртэй арга хэмжээ түргэн авч чадаагүй, наймааны асуудал дээр хэтэрхий зөөлөн гэж шүүмжилж байсан ч үлдээхээр болж. Үндсэн шалтгаан нь гол хувьцаа эзэмшигч ФИАТ-ын гэр бүлийн Эльканы хэдэн залуус завгүй болсон шиг байна.

Image
Камогийн замен Маркьонни Фиорентина руу явжээ. Удахгүй албан ёсоор зарлах юм байна. Түүний гэрээний талыг 2,5-3 сая еврогоор зарсан шиг байна. Түүний хувьд дасгалжуулагч солигдсон, тодорхой наймаанууд хийгдсэнтэй холбоотойгоор тоглолтын тактик өөрчлөгдөх тул цаашид багт тоглох магадлал эрс муудсанаас ийм шийдвэр гаргасан болов уу.

Image
Удинезегээс Д'Агостиног авах яриа хэлэлцээр амжилтгүй болжээ. Өчигдөр манайхан уулзсан боловч тэдний зүгээс 20 сая евро төл, эсвэл Жиовнико, Маркьюзио нарын талыг оролцуул гэсэн этгээд шаардлагаа тавьсаар байна. Манайхан 14-ыг Де Чельигийн хагастай өгье гэсэн бүтэлгүйтсэн байна. Арай дэндүү үнэ нэхэж байна аа Удинезегийнхэн, Дагогийн гэрээ нэлээд хэдэн жилийн байсан юм байх даа.
Даго болохоор өөрөө Ювед очих чин хүсэлтэй, багаасаа Ювегийн фэн байсан, Ювед очвол одоогийн цалингаа бууруулахад бэлэн, Удинезегийн босс Поззи намайг том баг руу явуулахыг зөвшөөрнө гэж ам гарсан гээд л баахан л ярьж :mrgreen: Манайхан энэ залууг авахыг нэлээд хүсч байгаа бололтой. Маргааш Миланд дараагийн уулзалтаа манайхантай хийх төлөвтэй.

Image
Палладиногийн гэрээг дахин 1 жилээр сунгаж Женоад үлдээхээр болжээ. Манай хүн өнгөрсөн улиралд сэлгээнээс орж тоглоод байсан бол сүүл рүүгээ Скуллиг сэлгээ рүү жийгээд гараанд гардаг, жигүүрт тоглодог болсон байсан. Раньеригийн эхний жил одоо яг л Жиовинког гараанд гарга гэдэг байсан шиг Палладиног гараанд гарга гээд л фэнүүд орилолддог байсан, бас л яг Жиовинко шиг их авьяастай гээд л Арсенал хүртэл сонирхсон гэдэг цуу явж байсан. Гэтэл багтаа нэг их тоогдохгүй хүн болчихсон шиг ээ. Овоо сайн идээшээд, дажгүй жигүүр болчихоосой. Жиовинкогоос илүү жигүүрийн байрлалд сайн тоглох залуу шиг санагддаг юм.

Image
Ланзафамэгийн Палермод тоглох зээлийн гэрээг дахин 1 жилээр сунгахаар болж. Мань хүнийг Италийн Кристиано Роналдо л гээд байдаг юм :mrgreen: Төрх нь, бас тоглолтын арга барил нь ойролцоо гээд л хөөргөөд байдаг юм харж л байя. Гэнэт 20 гаран насны дундуур цоорох ч юм билүү. Палермод Мукколи, Кавани 2-ын заменээр үе үе гараад байдаг юм.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sat Jun 27, 2009 9:28 am

Поульсеныг Фенербахче авья, одоогийн цалин болох жилийн 3 сая еврог 4 сая болгоё гэсэн ч мань хүн хөдөлсөнгүй ээ. Хатагтай Поульсенд Турк явах таалагдаагүй учир Поульсен Ювед үлдэнэ гэдгээ илэрхийлж. Гэхдээ Гамбург сонирхоод байвал татгалзахгүй юм шиг байна. Гамбургын хувьд хямд аваад, гайгүй тоглуулж байгаад үнэтэй шахдаг бизнес эрхэлдэг баг магадгүй л юм. :mrgreen:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Tue Jun 30, 2009 9:46 am

Image

За манай Спорт 5 гэсэн шинэ цэнгэлдэхийг барих ажил гараанаас эхэллээ. Өнгөрсөн хугацаанд хуучин Делли Алпиг нурааж, бэлтгэлийг хангасан. Италийн хөлбөмбөгийн багуудаас анх удаа өөрөө эзэмшдэг, ашиг орлогоо өөрөө авдаг цэнгэлдэхийг манайхан барьж эхэлж байна. Бусад багуудын хувьд тухайн хотынхоо захиргаанаас түрээслэж авдаг юм. Жишээ нь нөгөө алдарт Сан Сиро, Олимпико энэ тэр бол бүгд багуудын өмч биш бөлгөө. Манайхан цэнгэлдэх барих гээд л хотын захиргааныхантай сүрхий уулзаад л, хэлэлцээ хийгээд л байсан ийм учиртай байсан.
Цэнгэлдэх хүрээлэн барих бол манай ГЗ Бланы санаа юм. Тэрээр Калькополигийн дараа аймшигтай буурсан багын орлогыг нэмэгдүүлэх тал дээр их зүйл хийж байгаа жинхэнэ сайн менежер харагдаад байгаа юм. :mrgreen:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby haka » Tue Jun 30, 2009 9:51 am

40,000 гаруй хүний суудалтай гэл үү.
Арай бага биш үү? Ядаж 60,000 бол бас гайгүй юм шиг :mrgreen:
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed Jul 01, 2009 9:06 am

Цэнгэлдэхийн хувьд болох байлгүй дээ. Үзэгчдийн суудал бага ч гэсэн цэнгэлдэхийг Спорт 5 Арена гэж нэрлүүлсний төлөө багагүй мөнгө авна, тэгэхлээр орлогын дутуугаа гүйцээх байх. Мөн дээрээс нь Делли Алпи гээд 60 000 хүний суудалтай, гүйлтийн замтай цэнгэлдэхийн араг ясыг ашигласан болохоор үзэгчдийн суудлаа яваандаа нэмэгдүүлээд байх нөөцтэй байлгүй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Jul 02, 2009 9:50 am

Манай боард 4-5 хоногын өмнө хуралдаж, энэ зуны наймаанд нэмэлт хөрөнгө тусгайлан гаргахгүй гэж шийдвэрлэсэн нь үнэн бололтой Жильи энийг баталж :smile: Одоо тоглогчидоо зарж л мөнгө босгож, дараагийн наймаагаа хөдөлгөх юм гэнэ. Эхнээсээ Кришито, Мелльберг гээд эхэлсэн... Цаашдаа Маркионни /Фиорентина руу хараахан яваагүй болтой юм/, Поульсен, Тьяго, Трезеге, Алмирон, Де Чельи, Залаейта, Зебина гээд л зармаар байгаа тоглогчид зөндөө л байгаа бололтой. Гэсэн ч багт дажгүй санал ирэхээр тоглогчид нь зөвшөөрөхгүй, гацаатай, гачлантай л байгаа болтой.
Тэгэхлээр чинь баахан л тоглогчдыг сольсон юм болох гээд байна аа даа янз нь :mrgreen:

Д'Агостиногийн наймаа гэж сайхан сунжирсан юм болж байна аа. Удинезегийнхэн 20 саяыг нэхээд л манайхан 12-13 орчимоор авчих гээд л. Удинезегийн олон юм яриад л.... Ювегийнхэн Д'Агостиногийн жинхэнэ үнэ цэнийг ойлгохгүй байна, тэр бол Пирлогийн дараа орох шилдэг тамирчин, удахгүй од болон гялалзана гээд л, бүр хадуураад Ювегийнхэн тийм их үнэ төлж аваад 4:3:1:2 гэсэн тактикт манай хүнийг ашиглаж гэж байгаа бол хэцүү дээ.. өнгөрсөн улиралд манай хүн уг ийм тактикд идээшиж чадаагүй ч гэх шиг манай багынханд зааж энэ тэр болчихсон.
Гэтэл нөгөө талд ДАго нь ер нь Удинезегээс явна гэж төлөвлөсөн байгаа Юве биш бол гадагшаа ч гэсэн яадгийн явна гээд л...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun Jul 05, 2009 9:40 am

Юм гэдэг ч сонин тийшээ болж магадгүй л байх юм.

2006 оны Кальчиополигийн скандалын үеийн давж заалдах шатны шүүх хурлууд өдийг хүртэл явагдсаар, тэр үед шийтгүүлсэн албан тушаалтнууд одоо болтол цөхрөлтгүй явсаар байна. Энэ нь ч үр дүнгээ өгч эхэлж байх шиг.
Шуугиан гарч байх үед Италийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч байсан Франко Карраро Кальчиополигийн шугианы үеэр түүнийг шүүгчдийг хэдэн клубэд ашигтайгаар шүүлгэх гэж дарамталж байсан гэсэн үндэслэлээр хөлбөмбөгийн ертөнцөд байх эрхийг 4,5 жилээр хасч байсан билээ. Гэтэл түүнийг 3 дахь шатны шүүхээс гэм буруугүй гэж үзээд бүх шийтгэлийг нь хүчингүй болгосон байна. Хөөрхий уг ч өдийг хүртэл 3 жил хэлмэгдэж явж дээ. Түүнтэй хамт мөн холбооны нарийн бичиг Франческо Гирелли цагаадсан байна.
Манай босс Моггиг энэ удаа шүүхийн хуралдаанд өөрийгөө өмгөөлөн үг хэлэх боломж олгох юм байна. Өнгөрсөн 2006 онд мань хүнийг үг хэлүүлэлгүй шийтгэж байсан. Мөн спортын шүүхийн хувьд иргэний шүүхийг бодвол баримт дээр муухан тулгуурладаг, хийх гэсэн санаа байсан гэж үзэхээр байхад л шууд шийдвэрээ гаргачихдаг гэсэн юм хэлээд байна харж л байя. Хамгийн сүүлд л гэхэд Барсагийн босс Гвардьола бэндуулсан байж байгаад олон жилийн дараа, саяхан сэргээш хэрэглээгүй гээд нэрээ цэвэрлэсэн байх жишээний :D
:mrgreen: Ингэж цагаадсаар байгаад манай баг хураалгасан 2 аваргаа буцааж авч, багын эсрэг хачин шуугиан гаргасан нөхдүүдээ хохирлоо нэхэмжлээд дуусах юм биш байгаа даа. Бүхнийг цаг хугацаа л харуулна даа.
Тухайн үедээ манай багын хувьд их дарамтын дунд шүүхийн шийдвэрийг хүлээж авсан л даа. Европын улирал эхлэх гээд УЕФА-гаас цомын тэмцээнүүдэд орох эрх авсан багын нэрсээ хурдан өг гээд л өгөхгүй бол Италийн лигийн эрхийг хурлаар авч хэлэлцээд 2 жил хасна ч гэх шиг. Манайхан шүүхдээд явсан бол энэ шиг хэдэн ч жил үргэлжлэж болох тул шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр хариуцлагыг үүрээд л, бусдаа илүү хохируулахгүй гээд л гарсан.

Шуугиан гарсаны дараа Могги энэ хэргийг тайлбарлахдаа улс төрийн тоглоомны нэг хэсэг болсон, багын эзэн, нөлөө бүхий иргэн Жианни Аньелли 2005 онд нас барсан тул боломжийг олгосон гэсэн юм ярьдаг байсан.

Могги сая Болоньягийн постыг сонирхож байна гэж ярилцлага өгөхдөө тэрээр хичнээн баларч, сүйрч, хөлбөмбөгийн ертөнцөөс хаягдсан ч түүний танилын болон бизнесийн сүлжээ хэвээрээ байгаа гэсэн байна лээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Tue Jul 07, 2009 9:58 am

Манайхныг Фелипе Мелог авах гээд Арсеналтай өрсөлдөөд эхэлсэн гээд л бичиж эхэлж.
Image
Удинезегээс Д'Агостиног авах яриа хэлэлцээр үнэ дээрээ тохирохгүй болоод эхлэхээр өөр сонголт байгааг тэдэнд сануулах, үнийг нь буулгах гэж Мело гээд байна гэсэн чинь бүр одоо сонирхоод эхэлж. Харин Д'Агостиног бүр авч чадахгүй болсон байна. Босс нь үлдэнэ гэдгийг хэлсэн байна. Хөөрхий Д'Агостино нэлээд хэцүүхэн байгаа байх аа. Манайд ирээд тогловол ирэх ДАШТ-аар шигшээд дуудагдах нь ойлгомжтой байсан :mrgreen: Одоо ч Удинезегээс ч мэдэхгүй ээ, бараг л үгүй байх.
Image
Ялангуяа манайд илүүдээд байгаа Марькионнигийн гэрээний 50%-ийг 2 сая еврогоор Фиорентинад зарсан нь энэ яриад хүч нэмж. Марькионни маань ирэх жилээс Фиорентинад зүгтэх нь.
Манайхан Марькиони дээр Григураг бас Фиорентинад санал болгоод байгаа юм шиг. Фиорентинагийн хувьд Комотто гэсэн л RB байдаг тул энэ байрлал дээр хүн сонирхох хүчтэй шалтгаан байгаа бөгөөд Мелог зарахаар болвол бэлэн мөнгө биш, тоглогч сольж санаатай шиг тул манайд хэрэгтэй юм. Нөгөө талаас Арсенал бас уралдаанд орсон, Фиорентинагийн хувьд Эбуэг өгье гэвэл наймаа хийх талаар бодно гэсэн шиг. Сайхан нөхцөл Арсеналаас санал болговол Фиорентина бараг л манайд өгч хүчийг нэмж байснаас Арсенал л гэх байх даа.

Манай хувьд Сиссико, Маркьюзио, Поульсен, Занетти, Тьяго гээд байгаа ч яг ирэх улиралд Феррарагийн төлөвлөж байгаа 4:3:1:2-д таарах хагас бас л хэрэгтэй байгаа бололтой. Мелогийн хувьд ер нь хамгаалалт, өрсөлдөгчийн довтолгоог таслах дээрээ сайн, дайчин үздэг ч яг манай Занетти шиг бохир тоглолттой шиг ээ. Өнгөрсөн улиралд 9 шар, 3 улаан авсан байна. :mrgreen:
Мелог Григурагаар сольж авахаар RB бас нэмж авах болох нь дээ....LB бас авна. Тийм их мөнгө байгаа л юм байх даа. Элькан, Секко нар цаашаа наймаа хийнэ л гээд байгаа. Феррара болохоор маргааш эхлэх улирлын бэлтгэл дээр баг бүрдсэн байвал сайн гээд байсан.
Маргаашийн бэлтгэл дээр Диего, Каннаваро 2-ыг танилцуулж, улирлын жерсины нээлт болох байх аа :D
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Чуугий » Wed Jul 08, 2009 9:10 am

Фелипе Мелог авцан байна шдээ................
Занетти,Поулсэн,Тиаго нтр-н ирээдүй ч бүрхэг болж байна даа.............
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ЮВЕНТУС

Postby Gankhuu » Wed Jul 08, 2009 12:31 pm

За за сайхан хүчирхэгжиж л байвал болоо. Манайх бол угаасаа дамрах нь тодорхой хаха.

Лигд Интерийг нухаад аваргуудын лигт финал нтр хүртэл явдагүй маа гэхэд 4 хүртэл яваасай.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: ЮВЕНТУС

Postby spain man » Wed Jul 08, 2009 12:38 pm

Лиг лигээрээ алалцах шинжтэй ккк ... Интер Ибра майкон хоёроо тавиад туучихгүй бол ирэх жил аягүй бол ахиа л түрүүлнэ дээ.. Юве ч уул нь дундаа найс болжээ ... Одоо ганц вингер олоод ирвэл ч .. :eek:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 54 guests
cron