Мэдээж клуб бол клуб. Ямар ч тоглогч явлаа ч тэр багийн суурь бол үлдэнэ.
Гэхдээ яг өмнөх шигээ байна гэж бол худлаа.
Өвгөн үнэхээр ганц чадах зүйл нь ганц улирал л аргамжих байсан юм байна. Түрүү кун явна явна гэж байгаад больчихсон. Дараа зун явуулчий дахиад нэг жил трофи авчирчих гэсэн юм ярьцгаасан бололтой.
Миний хувьд МанЮ дараа улирал хэцүүднэ гэсэн прогнозтой л байна
МанЮ-г хэн гоолтой залгуулдаг байсан - Рон,
Хэн ассист өгдөг вэ - Рон
Хэн фрий кик хийдэг вэ - Рон
Хэн толгойгоор гоолддог вэ /Толгойгоор хийсэн гоолын 60-н хувийг нөхөр хийсэн байсан/ - Рон
Хэн багийн лидэр вэ - Рон
Хэн тоглолтын сүүлд хожлын гоол хийдэг вэ - Рон
Хэн дээр хамгаалагчид шавж сул зай гаргадаг вэ - Рон
Бүх асуулт Роналду гэсэн хүн дээр л чиглэгдээд байна даа.
Тэгээд өшөө Тэвэз явна. Улирал дуусч байхад надтай ярилцаагүй байж түргэн авч одоо гэрээ хийнэ гэсэн асуудал байхгүй гэсэн байна лээ.
Видич бол улирал эхлэхэд л Испанид тоглоно гэдгээ мэдэгдсэн л байсан.
За яахав Тэвэз довтолгооны лидэр биш юмаа гэхэд гоол хийдэг, хамгаалдаг 2 хүн явчихаар яах аргагүй 2-ийн 2 том нүх гарна.
Манайх лав ийм зовлонг сайн мэднэ л дээ
Глэб Фламини явахад асуудал үүссэн гэдгийг бүгд л мэдэж байгаа.
Тэднийг орлуулж Насриг авчирсан, Сонг /Дэнилсон/ шинээр гараанд гарч тоглосон.
Яг үүнтэй адилаар МанЮ тэднийг орлох хүн авчирна. Гэхдээ яг л Насри шиг анхны улирал тийм ч амар байхгүй.
Тэгэхээр МанЮ-г тайтлын тулаанаас хаслаа