ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Далай аварга зодог тайлчихлаа, та vvнийг юу гэж бодож байна?

Зєв
34
29%
Буруу
50
42%
Мэдэхгvй
34
29%
 
Total votes : 118

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Bayara » Tue Apr 28, 2009 10:23 am

Сумъяа ч Сүхбатыг голдуу л хаядаг байсан даа. Сумъяа Сүхбат, Цэрэнпунцаг 2г хаячих талдаа, тэгсэн хэрнээ Өсөхбаярт уначихдаг, Өсөхбаяр болохоор Сүхбат, Цэрэнпунцагт уначих гээд байдаг, Сүхбат Өсөхбаярыг хаядаг ч Цэрэнпунцагийг бардаггүй, Цэрэнпунцаг Сумъяаг яагаад ч бардгүй бусдыг хаячих талдаа, Гантогтох Цэрэнпунцаг, Сумъяа, Сүхбат 3тай өгөө аваатай, Өсөхөөг бардаггүй талдаа л байсан даа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Чуугий » Tue Apr 28, 2009 3:29 pm

Эрэл-н 10 жилд Цэрэнпунцаг түрүүлсэн Бат-Эрдэнэ аварга үзүүрлэсэн шдээ........
Сүхбат Сумъяа-н хөлийг нь аваад унадаг шдээ.........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ТӨӨГӨӨ » Tue Apr 28, 2009 3:38 pm

Чуугий wrote:Эрэл-н 10 жилд Цэрэнпунцаг түрүүлсэн Бат-Эрдэнэ аварга үзүүрлэсэн шдээ........
Сүхбат Сумъяа-н хөлийг нь аваад унадаг шдээ.........

Пунцагаа гарьд түрүүлсээн. Кудашаа яагаад бна? Тэгээд байраар шагнууулж бсан 120-д харин сумьяагийх тэр байранд бол Компаны бөх гэдэг утгаар л орсон байх нарийн сайн мэдэхгүйм
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Даян аварга А.Сvxбат

Postby meesh » Tue Apr 28, 2009 3:48 pm

Aagii_03 wrote:Жавхлан тоглолтон дээрээ энэ дууг дуулаад хүмүүсийг уйлуулсан гээ биз дээ.

Сайхан аварга шүү, хамгийн гол нь үнэхээр уран, ухаантай барилддагт нь дуртай байдаг байсан. Нутгийн аваргын /Өсөхөө/ мөнхийн өрсөлдөгч байсан ч гэсэн битүүхэн дэмжиж байдаг байлаа. хэхэ



Өө энэ манай тийрдэг байна... :mrgreen:
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Чуугий » Tue Apr 28, 2009 7:02 pm

Боохой Данзаны барилдаанд Сүмбээ 4т үлдсэн юм шүү............Одгэрэлээ.........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Suugii » Sat May 02, 2009 12:34 pm

Ер нь бол Аварга маань нөгөө 5-тайгаа бүгдтэй ижилхэн жигд давуу барилддаг байсан гэхэд хэн ч маргахгүй байхдаа...

Өөрөөр хэлбэл Сумьяа Өсхөөг бардаггүй байлаа... Өсөхөө нь Пунцагт нухуулдаг ч Пунцагааг Сумьяа нь гаргадаггүй байлаа..... Тэгсэн Гантогтох нв Сумьяагаа гаргадаггүй байлаа.... Ганбат бас Пунцагыг их айлгадаг байлаа.... Ганбат Гантогтох 2 тэгсэнээ Өсөхөөд алуулж дуусна... гээд бие биенээ тойроод л явна харин аварга маан бүгдийг нь жиргээд хаячихдаг байж билээ :mrgreen:
Аваргатай цөөхөн барилдсан боловч ойролцоо хаялцсан нь Пунцаг....
Аваргад хамгийн олон ДЭЭРЛЭХҮҮЛСЭН нь Өсөхөө....
Аваргатай олон барилдсан боловч ойролцоо хаялцсан нь Сумьяа
Ганаа Гаэбат 2-ийг бол авараг жинхэнэ жиргэдэг байсоон.... Ганаад эхнэр аав 2-оо бодож хаа нэг унаж өгдөг байсан байх :mrgreen:
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby H[u]LK » Fri Jun 05, 2009 12:55 am

Bayara wrote:Сумъяа ч Сүхбатыг голдуу л хаядаг байсан даа. Сумъяа Сүхбат, Цэрэнпунцаг 2г хаячих талдаа, тэгсэн хэрнээ Өсөхбаярт уначихдаг, Өсөхбаяр болохоор Сүхбат, Цэрэнпунцагт уначих гээд байдаг, Сүхбат Өсөхбаярыг хаядаг ч Цэрэнпунцагийг бардаггүй, Цэрэнпунцаг Сумъяаг яагаад ч бардгүй бусдыг хаячих талдаа, Гантогтох Цэрэнпунцаг, Сумъяа, Сүхбат 3тай өгөө аваатай, Өсөхөөг бардаггүй талдаа л байсан даа.


тийм шүү тэр хэдийн барилдааныг санаж байна шүү даанч үе нь дуусчээ
User avatar
H[u]LK
 
Posts: 11
Joined: Tue Jun 02, 2009 3:19 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby avarga » Fri Jun 05, 2009 8:24 pm

Чуугий wrote:Боохой Данзаны барилдаанд Сүмбээ 4т үлдсэн юм шүү............Одгэрэлээ.........

Тийн. Тэгээд шөвгийн 4 бөх тойргоор барилдаж байсан санагджийна...
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Даян аварга А.Сvxбат

Postby jugder_08 » Thu Jun 11, 2009 7:46 pm

Муу горзгорыг гэчихчээ. Ингэж бүдүүлэг байж яахав дээ. Г.Өсөхбаяр аварга бол Даяар Монголын Далай аварга бөх шүү. Чамд ингэж хэлэгдэхгүй л хүн дээ.
Сүхбат аваргын зодог тайлах болсон нэг шалтгаан нь Өсөхөө, Сумъяа 2-оо барахаа болио л тайлсан байх. Гэхдээ энэ нь бол зөв алхам өөрөөрөө, бөхчүүддээ үлгэрлэсэн, аварга хүн бол аваргын барилдаан л гаргах ёстой шдээ. Тэгэхэд нөгөө том Дархан аваргууд начны найраа хийгээд эсвэл цагаан сарын барилдаан үймүүлээд жудаггүйтээд л явдаг байсан шүү.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Olzii » Wed Jun 17, 2009 4:43 am

del
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Olzii » Wed Jun 17, 2009 10:51 am

Уран хурц, дайчин шаламгай, үзэгчдийг шуугиулсан барилдаанаараа олны талархлыг хүлээсэн миний хамгийн хайртай бөх бол "Жижиг" Сүхбат аварга маань билээ. Монгол бөхийн дэвжээнээ тодрон гарсан дахин үл давтагдах гайхамшигтай мэдрэмжтэй бөх бол даян аварга Сүхбат. Энэ сайхан аварга маань зодог тайлснаас хойш би хувьдаа Монгол бөхийг бараг үзэхээ байсан бөгөөд тоотойхон үзсэн барилдаануудаас маань үнэхээр сэтгэл хөдөлгөсөн, хамт хазайлгасан, орилоод босч ирүүлсэн сайхан барилдаан үзсэнээ ер санахгүй юм. А.Сүхбаттай барилдаан бүр тийм байж билээ.

Үзэгчдийг байлдан дагуулж явсан идэр залуу аваргад маань зориулаад нэгэн сайхан дуу зохиогджээ. С.Жавхлан өөрөө шүлгийг нь зохиож аваргадаа зориулан дуулсан уг дууны клипийг миний дүүгийн GO студи бүтээсэн байна.

Хайртай аваргынхаа тухай дууны клипийг хамгийн анх олон түмэндээ түгээж байгаадаа миний бие тун их баяртай байна. Аварга маань энэ зун наадмын зүлэг ногоон дэвжээнээ дахин зодоглож бид бүхнийгээ баясгах болтугай !

[flv]<object width="480" height="385"><param name="movie" value="http://www.youtube.com/v/10GJiG5MCm0&hl=en&fs=1&"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/10GJiG5MCm0&hl=en&fs=1&" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="480" height="385"></embed></object>[/flv]

Энэ клипийг татаж авахыг хүсвэл миний блогоор зочлоорой !
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Даян аварга А.Сvxбат

Postby barsa68a » Tue Jun 23, 2009 7:37 pm

Minii gants hairtai avarga
barsa68a
 
Posts: 304
Joined: Fri Jan 30, 2009 4:06 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby avarga » Thu Jun 25, 2009 6:44 pm

Үзсэн. ТВ - ээр хоёр ч удаа дараалаад гарсан. Эвгүй болж байна лээ. Хажууд хүн байсан тулдаа арай уйлчихаагүй ... :mrgreen:
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Даян аварга А.Сvxбат

Postby haka » Mon Jun 29, 2009 2:11 pm

Image
А.Сүхбат: Би монгол бөхийн сайн сайхны төлөө тэмцэх болно
Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга Агваансамдангийн Сүхбат Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монголын ард түмэнд хандан тунхаг бичиг илгээжээ.

“Монгол Улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг, ардчилал, шударга ёсыг тогтоогч, хүндэт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монголын ард түмэндээ илгээх тунхаг бичиг” хэмээн хаягласан энэхүү захидалд даян аварга А.Сүхбат монгол үндэсний бөхөд шударга барилдаан, шударга ёс зүй тогтоох цаг болсныг уламжилж, одоогийн бөхийн барилдаан, бөхчүүдийн талаар өөрийн саналаа багтаасан бөгөөд Монгол үндэсний баяр наадам, бөхийн барилдаан маань цэвэр ариун ёс зүйтэй байг хэмээн уриалжээ. Даян аваргын захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.


“Зодог тайлах шийдвэр гаргасан нь найрааг эсэргүүцсэн, найраа хийдэг биеэ хэдэн халтар төгрөгөөр үнэлдэг улсын цолтой бөхчүүд рүү чиглэсэн алхам байсан”

Анх Монголын үндэсний бөхийн барилдааныг ямар хүмүүс зохион, ямар дүрмээр барилдаж, ямар цол өгч, түүнийг нь ямар байдлаар овог аймагтаа хүлээн авч байсан бэ гээд манай бөхийн үүсэл хөгжлийн талаарх олон асуулт урган гарч ирдэг. Энэ нь их үндэстэн байсан бидний аугаа их бахархал гэлтэй.

Бид бүхний таамаглаж байгаагаар эзэн Богд Чингис хааны үед л гэхэд Хавт Хасар, Бүрч бөх, Бэлгүтэй нараа барилдуулж, түмэн олноо цэнгүүлж, жилийнхээ өнгийг шинжиж байсан түүх байдаг. Улмаар монгол бөх нь халх, үзэмчин, ойрад гэх мэт өөр өөрийн онцлогийг агуулсан үндэснийхээ өв соёлыг шингээсэн бие даасан спорт болж, өнөөгийн хөгжилд хүрсэн юм. Монгол үндэсний бөх нь үндэстний бахархал болж ирсэн төдийгүй бие бялдрын хүмүүжил, сахилга бат, тэсвэр тэвчээр олгож, авьяас чадварыг хөгжүүлж ирсэн байдаг. Үүний нэг жишээ гэвэл, хүү төрвөл бөх, эр унага төрвөл ажнай хүлэг болоорой гэж ерөөдөг уламжлал тогтжээ. Бөхийн барилдааныг үндэснийхээ спорт болгосон улс орон олон байдаг.

Иран, Турк улс гэхэд тосон барилдаан болон бөхийн чөлөөт барилдааныг үндэстнийхээ хэмжээнд бодлогоор хөгжүүлж, өндөр түвшинд аваачсан бол япончууд сумо барилдааныг олон улсад дэлгэрүүлж, 16 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ амжилттай зохион байгуулж, улмаар дараагийн олимпийн их наадамд үзүүлэх тоглолтоор үзүүлэх тоглолтоор орж, олимпийн төрөлд багтаахаар шаргуу ажиллаж байна. Би энд юуг гаргаж ирж хэлэх гээд байна вэ гэвэл, манай үндэсний бөх бол дэлхийн шилдэг бөхийн барилдаан гэдэгт огт эргэлздэггүй. Манай монгол бөх барьцтай, барьцгүй, сэрвүү, хав золгож барилдах гээд бусад барилдааны сонгомол арга мэхүүдийг өөртөө шингээсэн “Их монгол-Их бөх” болж чадсан юм.

Барилдаан эхлэхээс өмнө бөхчүүд хүчтэй амьдтыг дуурайн гараа, дэвээ, шаваа хийх болон алдар цолоо уянгалуулан дуудуулж, дахин давтагдахгүй уран, хурц, дайчин шаламгай барилдааныг хийж, үзэгч түмнээ уухайн дуунд баясгаж, нааддаг онцлогтой, гайхамшигтай урлаг, спортын хослол юм. Харамсалтай нь, сүүлийн үед энэ шударга спорт маань элдэв луйвар, бууж өгөлт, найраа гэх ёс бусын үзэгдэлд автаж, мөхөхөд хүрч байна.

Миний хувьд улс хувьсгалын 70 жилийн ойгоор 1991 онд хоёрын даваанд одоогийн улсын аварга /тэр үед заан цолтой байсан/ О.Балжиннямтай таарч, өвдөг шороодож байсан. Тэр наадамд намайг хаясан бөх маань түрүүлж, улсын арслан болж байсан ба би өсч өндийгөөд 80 жилийн ойн баяраар түрүүлж байсан түүхтэй. 1990 он гэхэд бидний залуу бөхчүүд найраагаар тэр тэр начин болсон гэсэн, нас нь ахиж, амжилт гаргахаа байсан цолтой бөхчүүд найраа хийж, мөнгө авч начин төрүүлдэг гэдгийг анх удаа мэдсэн юм. Үүний эсрэг өнөөдрийг хүртэл бөхчүүд бид бүхэн болон МҮБХ дорвитой арга хэмжээ авч, энэ алдаа завхралыг засахын төлөө юу ч хийж чадсангүй. Тухайлбал, намайг ид барилдаж байхад улсын цолонд хүрдэг даваануудад янз бүрийн гуйлт ирж, зовоодог байлаа. Намайг битгий амлаач, тэр бөхийн амлалгүй өнгөрөөгөөч, авсан ам угтуул бөхөө сольчих л доо... гэх мэтээр.

Би багш, сурган хүмүүжүүлэгч хүн. Бидний ирээдүй хойч үе, бахархал болсон энэ сайхан залуучууд авлига, найраагаар амьдарч, түүнд дасчихсан, залгамжлагч нэгэн болох нь ээ гэж үргэлж санаа зовинож яваад нэг л мэдэхэд ид барилдаж байсан цаг үедээ гэнэт зодог тайлсан.




Энэ шийдвэр маань найрааг эсэргүүцсэн, найраа хийдэг биеэ хэдэн халтар төгрөгөөр үнэлдэг улсын цолтой бөхчүүд рүү чиглэсэн алхам байсан. Хөл дээрээ тогтож чадахгүй шахам өтөлсөн ахмад бөхчүүд идэр залуусыг тэрий хадтал унагасаар дээд даваанд хүрдэг жүжигт үнэмшдэг нэг ч наадамчин байхгүй. Ийм улайм цайм, худлаа барилдаан хийж, авлигыг дэлгэрүүлж байгааг харан баясах гэж ард түмэн наадамд очдоггүй юм. Энэ хэдхэн тооны нөхдөөс болж, монгол бөх ёс зүй, өөрийн дархлааг алдах ёсгүй. Бид бүхэн бөхчүүд, ард түмэн, монголчууд бүгдээрээ энэ байдлыг илчлэн гаргаж, шахан зайлуулах хэрэгтэй. Миний хийдэг гол ажил бөх барилдах байсан. Би улсад гурав түрүүлэхдээ нийтдээ гурван сая төгрөгийн шагнал авсан. Би маш их бэлтгэл сургуулилт хийж, ядарч сульдан, ялж ялагдаж байж амжилтад хүрсэн. Гэтэл найраа хийж, начин төрүүлсэн нэг нөхөр түрүү бөхийн шагналаас 40-50 дахин илүү буюу 40-50 сая төгрөг өвөртөлчихөөд тунаж барилддаг бидний ховор агшныг үзээд маасайтал инээгээд сууж байхыг нь харахаас ой гутдаг юм. Одоо найраа гэгч улам л залуужиж байна. Саяхан болсон Бүх цэргийн наадам дээр найраа яг наадам дээр болдог шиг болж чадаж байна. Бөхчүүд залуу үедээ найрааг сайн зааж, сургаж өвлүүлсэн байна. Нэгийн даваанаас найраа явж, улсын цолонд ойрхон яваа залуучууд... тухайлбал, цэргийн арслан А.Бямбажав, аймгийн арслан Ч.Содномдорж, Б.Батмөнх, Б.Сангисүрэн нар бууж өгч, цэргийн начин төрүүлж байх жишээтэй. Залуу хойш үе маань аз хийморьтой явах, хийморио үхүүлэхгүй байх талаар бодохоо ч байчихаж... Бид бүхний жаргалант ирээдүй болсон үр хойчдоо найраа гэж байдаг юм аа, найраагүй наадам гэж байдаггүй юм гэж хэлэх үлдлээ гэж үү.

Тийм биш ээ, огтхон ч тийм зүйл байж болохгүй. Бидний хувьд манай “Олимп” сургуулийн хамт олон болон зөв шударга үзэлтэй олон хүмүүсийн хувьд найраа авлига хэзээ ч хийлгүйгээр шударгаар тэмцэлдэхийг уриалсаар ирсэн юм. Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн эрийн гурван наадам бөхийн барилдаанаа ариун сайхан рашаан лугаа цэвэр авч явцгаая.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуайд хувь хүнийхээ болон хамт олныхоо өмнөөс шударга байхыг уриалж буй нь талархаж буйгаа илэрхийлье. Өнөөдөр зөв шударгы байхын талаар зөв ажиллаж, зөв ярихын талаар, зөв амьдрахын талаар цаг алдалгүй ярьж, зааж сургахгүй бол Монголын үр хойч өнөөдрийн байдлаар иймэрхүү л байна. Зөвхөн бөхийн төлөөлөл болсон хэдхэн бөхчүүд гэхэд найраа авлигачдад идэгдчихсэн, олон нийтэд нэр хүнд нь уначихсан байна. Энэ байдлаа даруй засахгүй бол үзэгчид ирэхгүй, үзэгчид үзэхгүй бол наадам болохгүй гэсэн үг биз дээ.

Миний зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч болон нийт ард түмэндээ намайг дэмжсэн энэ авлига найрааг зогсоохийн төлөө санал сэтгэгдлээ хэвлэл мэдээллээр илэрхийлж, хамтарч ажиллахыг хүсч байна. Энэ жилийн наадам найраагүй сайхан болоосой. Монгол наадам, Монгол бөх шударга барилдаанаар үргэлж наадамчдаа баясгаж байдаг. Би монгол бөхийн сайн сайхны төлөө тэмцэх болно. Та бүхнийг хүндэтгэн ёслов.

Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга А.Сүхбат.

2009.06.28

Ерөнхийлөгч цол олгодог нь шал дэмий юм байга шдээ. Бөхийн холбоо нь шийднэ биз. Нямдорж гуай зүгээр суудлаа тавиад өгчихөд болно доо. Тэртээ тэргүй үндэсний бөхийн төлөө хийсэн бүхнийг бүгд хүлээн зөвшөөрч, үгүйсгэх хүн гарахгүй дэг.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Барнаба » Wed Jul 08, 2009 7:58 am

Image

Image

Image

Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby 1220 » Wed Jul 08, 2009 12:38 pm

:eek:
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Эрдэ » Wed Jul 08, 2009 3:42 pm

:eek: :mongol:
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Makaveli » Wed Jul 08, 2009 8:43 pm

[quote="Suugii"]Ер нь бол Аварга маань нөгөө 5-тайгаа бүгдтэй ижилхэн жигд давуу барилддаг байсан гэхэд хэн ч маргахгүй байхдаа...

.... Ганбат бас Пунцагыг их айлгадаг байлаа....
Ganbatiin erleg chini harin Puntsag sh dee, aimgiin arslan, nachin bolno gej baisan huniig Puntsag 3iin davaand avaad yaj hayalaa, Puntsag maani odoo bainga beltgeltei Ragchaatai barildahad gargaahgui baina lee shuu. zov medeelel hiij baimaar daa
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Makaveli » Wed Jul 08, 2009 8:48 pm

Suhbat avraga barildaanch ch hun chanar muutai, doping hergelseer baigaad tsaashaa barildah tenhelgui bolson hunshuu dee. hairluulj baisan humuusiinhee ovorluu oshigloson hogiin hun dee. ih l demjdeg bailaa daa. hairladag, iveen tetgedeg humuustei ni uulzahaar neriig ni ch dursahaas durguitsdeg l yum baina lee. mongol bohiin yos judagand iim yum baih demii l dee. :mrgreen: :mrgreen: :mrgreen:
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Даян аварга А.Сvxбат

Postby jugder_08 » Wed Jul 08, 2009 11:38 pm

Өсөхөө, Сумъяа хоёр аварга 2006 оны цагаан сарын барилдаанд Бат-эрдэнэ аваргад унаж өгснөөс өөр бол худлаа барилдаж байгаагүй наадмаар бол бүр худлаа барилдаагүй байхаа хоорондоо таарсан ч яс үздэг байлаа. Харин Сүхбат аварга худлаа барилдаан ихтэй юмаа Гантогтох гарьдад нэг худлаа, Амгаланбаатарт нэг худалаа унасан.
Мягмарсүрэн заанд яасныг сайн мэддэггүй юм зарим хүмүүс худлаа л гэдэг юм.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Даян аварга А.Сvxбат

Postby MyLoVe » Thu Jul 09, 2009 7:31 pm

Хөөрхий аваргыг хийсэн хэвээрээ шив дээ тэхдээ бөх гэдэг ямар сайхан спорт гэдгийг таниулж чадсан аваргдаа баярлаж явдаг да
Атаархсан хүмүүс юу гэх нь хамаагүй миний бөх сонирхож эхэлсэн Сүхбаттай эхлээд Сүхбатаар дууссан даа
Keep The Blue Flag Flying High
User avatar
MyLoVe
Fanat
 
Posts: 1238
Joined: Tue Jan 23, 2007 3:55 pm
Location: цэнхэр уулсын дунд

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Батгэрэл » Thu Jul 09, 2009 7:36 pm

jugder_08 wrote:Өсөхөө, Сумъяа хоёр аварга 2006 оны цагаан сарын барилдаанд Бат-эрдэнэ аваргад унаж өгснөөс өөр бол худлаа барилдаж байгаагүй наадмаар бол бүр худлаа барилдаагүй байхаа хоорондоо таарсан ч яс үздэг байлаа. Харин Сүхбат аварга худлаа барилдаан ихтэй юмаа Гантогтох гарьдад нэг худлаа, Амгаланбаатарт нэг худалаа унасан.
Мягмарсүрэн заанд яасныг сайн мэддэггүй юм зарим хүмүүс худлаа л гэдэг юм.

Bas Monkhbaatart
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Бамбууш » Sat Jul 11, 2009 6:59 am

MyLoVe wrote:Хөөрхий аваргыг хийсэн хэвээрээ шив дээ тэхдээ бөх гэдэг ямар сайхан спорт гэдгийг таниулж чадсан аваргдаа баярлаж явдаг да
Атаархсан хүмүүс юу гэх нь хамаагүй миний бөх сонирхож эхэлсэн Сүхбаттай эхлээд Сүхбатаар дууссан даа

Энд ёстой гоё хэлжээ. :eek:
Аваргын барилдааныг үзэх гэж монгол бөх үздэг байлаа.
Түүнийг зодог тайлаад уйлахыг хараад гашуун нулимас өөрийн эрхгүй
гарч байсан юм. Зарим нөхдүүд бүү худлаа Шааж буяндаа бузар хийгтун.
Аварга аваргаараа л үлдэнэ. Тэр түүхэнд Өсөхбаяр, Сумъябазар нараас илүүтэйгээр
бичигдэн үлдэх болно. Шавь нар нь түүний үйл хэрэг хүрээгүй алдарыг хүртэнэ.
Гэхдээ аваргаа цолоо дуудуулан наадмын талбайд дахин нэг удаа гарч ирээсэй
хэмээн их хүсч байна.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Цэнгүүн » Sat Jul 11, 2009 9:45 pm

Ганц хайртай бөх минь.дахиад барилдахын харахсандаа :)
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ТӨӨГӨӨ » Sun Jul 12, 2009 12:15 pm



Энийг үзсэн чинь бас эвгүй болж бна шүү! нулимас гараад! Анх удаагаа Жавхлан сонсжиноо
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron