by Nomer 10 » Fri Jun 12, 2009 4:35 pm
За хөөрхий, явчихдаг юм байжээ. Гэхдээ хамгийн их алдаа хийсэн хүн нь Роналдо өөрөө болж хувирах байх даа. Реалд Каррик, Рүүний, Флэтчер, Эвра, Гиггз нар шиг дэм болж өгөх хүмүүс хэр байх юм бол доо. Манайх тактикаа янз янзаар сонгодог, гэхдээ Роналдо дээр бүгд суурилдаг байсан. Реалд бол байдал их л өөр дөө. Цаг хугацаа л харуулна доо. Перез хамгаалат гэж юу байдгийг мартчихсан хүн байсан, одоо яах юм байгаан. Довтлогч тоглолтыг хождог, харин хамгаалалт тайтлыг авчирдаг гэсэн нэг үг бий. Манайх Видагаа л алдмааргүй байна. Виганы тоглолтыг харж байхад тэр Валенси их сайн нөхөр байна лээ. Манайд ирчих байх аа. САФ угаасаа араа бодож Тошичийг авсан. Нани Моутиньогоор солигдвол болж л байна. Үлдсэн ч ялгаа алга. Роббен Челсиг сайн чирэлцсэн хүний нэг дээ. Энэ өвлөөс хойш нэг ч гэмтэлгүйгээр Реалыг чирсэн. Гэхдээ манайд тохирох эсэх нь мэдэхгүй, их амиа хүн шүү дээ. Тевез үлдэх эсвэл Бэнжемаг авах. Энэ л чухал байна. Роналдогүй бол баг биш гэж олон нөхдүүд хэлдэг. Ямар баг гэдгээ харуулах л болно. Юнайтед бол Юнайтед. 3 жил тайтл авлаа, ирэх жил энэ залуусаа том од болох дөрөөг нь улам л их сүүгээр мялаагаад өгвөл болоо. Угаасаа энэ жил хүүхдүүд бүгд өөрсдийгөө хангалттай харуулсан. Одоо туршлагыг нь нэмээд өгөх хэрэгтэй. Ямар ч бүрэлдэхүүнтэй байсан манайх тайтлын төлөө үзэх хамгийн хүчтэй баг гэдэг нь тодорхой шд.
Hup Holland Hup