by xb » Thu Jun 25, 2009 10:29 pm
Шиамо Ной Кампионе Ди Италиа
Улирал эхлэхээс л өмнө бүгдийн анхаарал Италийн аваргууд дээр төвлөрч байсан. Өнгөрөгч зунаас л Ибрагийн явах нь анхаарал татаж байсан. Түүнээс ч сонирхолтой байсан зүйл нь мэдээж 3 скудетти авч өгсөн Манчиог үдэж, онцгой нэгнийг багийнхаа дасгалжуулагчаар авчирсан нь юм. Түүнийг ч дэлхийн хамгийн өндөр үнэтэй дасгалжуулагчаар авчирсан.
Шинэ дасгалжуулагч багтаа онцын өөрчлөлт хийхийг хүссэнгүй. Мэдээж санасныхаа зоргоор бүгдийг сольж, өөрчлөх нь нэг зуны дотор хийх ажил биш. Түүний авахыг хүссэн 3 тоглогчийн нэрээ ерөнхийлөгчид өгсөн. Эдгээр нэрсэд Куаресма, Манчини, Лампард нар байсан. Лампардаас бусад нь ирсэн ч түүнийг орлуулж Мунтариг багтаа элсүүллээ.
Италийн цом: Уг тэмцээнд манайхан шигшээ 16-с оролцсон. Эхний тоглолтондоо Женуаг 3:1 гэж хожиж, дараагийн тойрогт Ромаг 2:1 гэж хожсон. Энэ тоглолт маш онцлогтой тоглолт болсон. Учир нь Залуу хамгаалагч Сантон дебутээ хийсэн. Эхний тоглолтоосоо л тэр бусдад өндөр сэтгэгдэл үлдээж ирсэн. Моуриньо, Липпи гэх мэт. Энэ улирлын манай гэлтгүй калчиогийн нээлт. Харин цомын хагас шигшээд Сампдориятай тоглож хожигдож, хожсон ч бөмбөгний зөрүүгээс хасагдсан.
Аваргуудын лиг: Сугалаа харахад амар юм шиг хэрнээ тэгж хэлэхээргүй байлаа. Киприйн Анортосисыг ямар баг байдгийг нь Кипрууд л мэдэж байсан байх. Тэдэн дээр нэмэгдээд Панатинайкос, Вердер. Бидэнд хэсгээ тэргүүлэх нь асуудалгүй байсан ч хэсгээсээ 2-р гарч том багуудтай таарч, өөрсдийгөө сорих, тоглогчдоо улам идэвхитэй бэлтгэлтэй байлгах үүднээс хэсгээсээ 2-р гарлаа. Харин шигшээ 16д Европ, дэлхийн аваргууд болох Манчестертэй таарсан. Эхний тоглолтондоо хаалгач Сезарын гайхалтай тоглолтоор талбай дээрээ тэнцсэн. Гоол алдаагүй гэсэн давуу талтай болсон ч айлын талбайд 2:0 гэж хожигдсоноор тэмцээнээс хасагдсан. Эхний гоол дээр Видичийг Вьеирагаар бариулсан ч нөгөөх нь алдаад гоол хийлгүүлсэн. Энэ хариуцлагагүй байдлыг нь шийтгэх маягаар дараагийн лигийн тоглолтонд Моу түүнийг дуудаагүй. Гэсэн ч манайд тэнцэх боломж байсан. Ибрагийн мөргөлт хөндлөвч оносон бол Адрианогийн цохилт шонгийн дотор тал оноод хаалганы өмнүүр өнгөрөв. Энэ 2 гоол орсон бол бид дараагийн шатанд шалгарах байлаа. Аз гэдэг ч яалт ч үгүй хэрэгтэй байх юм даа.
Кампионато: Анх тооцоолсон хувилбарынхаа дагуу Моу 4-3-3 гэсэн системдээ тааруулж Манчини, Куаресма нарыг авсан. Бараг бүх насаараа тоглож байсан энэ системээ солих шаардлага Моуриньод Италид тохиолдлоо. Тооцооноос гадуур хувилбараар тоглох болсноор жигүүрийн дээрх 2 тоглогчид талбайд гарах нь эрс цөөрсөн. Дээрээс нь Куаресма ЕА-с хойш бэлтгэлгүй байж байгаад 9 сард Италид ирсэн нь. Шинэ соёл, орчин, шинэ багт бэлтгэлгүй хүн тоглох хэцүү байсан нь ойлгомжтой. Ингээд Моу шинэ тактикаар тоглох төлөвлөгөө гаргалаа. Түүний тооцоо нь 4-3-1-2 байлаа. Жигүүрийн тоглогчдын оронд Станкович хагас довтлогчийн байрлалд гайхалтай зохицсон. Түүний хэлснээр шилдэг улирлуудынх нь нэг нь яалт ч үгүй энэ улирал байлаа. Мөн шинэ цэрэг Мунтари маш амжилттай тоглосон. Гарааны үндсэн тоглогчдын ч нэг болсон.
Улирлын онцлог үйл явдал гэвэл ахлагч Занетти маань Интэрт хамгийн олон тоглолт хийсэн лидерүүдийн 2т орж ирлээ. Миланы ахлагч Малдинигийн хийсэн сүүлийн дербид спорт соёл гэдгийг дэлхийд харуулсан. Бид заналт өрсөлдөгчдийнхөө ахлагчид түүнийг хүндэлсэн, хүндэтгэсэн сайхан үгтэй баннер барьж, олон жил өрсөлдсөнийг нь хүндэтгэсэн. Түүний эцэг Чезари Малдини үүнийг харж сэтгэл нь их хөдөлсөн гэдгээ нуугаагүй. Харин гэртээ хийсэн сүүлийн тоглолтон дээр нь зарим Миланисти нар эсрэгээрээ түүний эсрэг байсан. Гэртээ хийсэн Лациог хүлээж авсан тоглолтон дээр жил гарангийн өмнө цагдаад буудуулж наc барсан Лациогийн фэн Габриелийн нэрийг стадиондоо томоор барьж, түүнийг болоод анд найз гэж болох Лациог хүндэтгэлээ.
Интэр яагаад Италийн аварга болов?
- Тэд сүүлийн хэдэн жил лигийн шилдэг хамгаалалттай баг байсан ба энэ удаа ч 38 тоглолтонд 32 гоол алдсан.
- Өнгөрсөн улиралд шилдэг довтолгоотой багийн 3т жагсаж байсан бол энэ удаа Миланы хамт 70 гоолтойгоор шилдэг довтолгоотой баг боллоо.
- Ибра 25 гоолоор мэргэн буудагч болсон.
- Онцгой нэгэн. Калчиогийн түүхэнд эхнийхээ жилдээ аварга болсон анхны дасгалжуулагч боллоо. Гэртээ хожигддогүүй цувралаа ч Италид үргэлжлүүлсээр.
- Бусдын нүдээр бол бусад лидер багуудынхаа бэртэл дээр түрүүлсэн гэдэг ч энэ бол огт худал. Манайхны хувьд бэртэл маш ихээр гай болсон. Бид энэ улиралд 8 хос төвийн хамгаалагчдыг өөрчилж тоглосон. Бэртлээс ирээд удаагүй Ривас, Кучутай хүртэл тоглож байсан. Олон талт, бүгдийгээ тоглолтонд дайчилдаг Кучуг үнэлж баг нь түүнтэй 5 жилийн гэрээг асуудалгүй байгуулсан.
- Кальяригаас бусад 18 багуудыг багадаа л бүгдийг нь нэг хожсон. Сардин арлынхантай гэртээ тоглож тэнцсэн бол аварга болсныхоо дараа ашиггүй тоглолтонд хожигдсон.
Дүгнэж хэлэхэд хүнд үе олон байсан ч бид давж чадсан. Ерөнхийлөгч Мораттигийн төрсөн өдрөөрөө аваргын болзлоо хангасан нь олон баяр давхацсан дурсгалтай зүйл болсон. Сүүлийн хэдэн жил бид Шиамо ной, шиамо ной, кампиони ди Италиа, шиамо ной гэдэг дууг дуулж байна даа. Цаашид ч олон жил дуулна гэж найдаж байна.
Ирэх улиралд гаргасан амжилтаа давтаж, өшөө том амжилт гаргахыг хүсч байна. Бид чаднаа