Бенеамата 2008-2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Өнгөрсөн улирлын шилдэг тоглогч хэн бэ?

1. Хулио Сезар
9
27%
2. Майкон
3
9%
3. Станкович
1
3%
4. Ибрахимович
20
61%
 
Total votes : 33

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Sun Jun 14, 2009 10:17 pm

Цезарь Майкон 2-ын нэг нь л шилдэг байх болов уу? гэхдээ СЛ дэхь тоглолтуудыг нь бодохоор Майконы оноо хасагдана л даа... Цезарыг ёстой ийм сайн хаалгач болно гэж тооцоогүй шүү... дундаж л гар байсан... тэгсэн сүүлийн 2 жил бол аймаар сайжирсан... Ворльд Класс гэхгүй ч Валдез Барсад сайн тоголдог шиг Цезарь Интерт бол хангалттай...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby Lucifer » Sun Jun 14, 2009 11:27 pm

Seikoni wrote:Мозес нээрээ манайд аймаар санаа тавьж, санаа зовж байна аа.. дундаж бичлэг чинь бараг талаас нь илүү нь Реалын тухай болж байгаа байхаа... :-o

у Майкон Рамосын саб л болох биз өөр яадаг юм... угаасаа Рамосыг орлочих сайн саб манайд байхгүй байгаа..


Манайд авах барих хүн байхгүй шдээ. Төгс баг бүрдчээд байхад, хэнийгээ ч авна гэж
юм бичих вэ. Яахав Рибери ирвэл тэр л биз. Ирэхгүй бол дараа жилээс Анригаа явуулаад
авж л орхино.
Калчиогоос Интерийг харж явдаш болохор л бага зэрэг санаа зовчлоо. :mrgreen:
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Mon Jun 15, 2009 9:16 am

Image

Реалын босс Ф.Перез довтлогчоор Д.Виллаг авахаар сонирхож байснаа болиод манай Ибраг авахын тулд Г.Хигуайн+40-50 сая еврогийн санал бэлдэж байгаам байна.
Манайх болохоор зөвхөн cash санал болгосон тохиолдолд Ибраг зарах санаатай байгаа. 94 сая еврогоос нааш зарахгүй

Перез мөн манай баруун ар Майконыг авахаар санаархаж байгаа ч бас хотон шувуунуудын А.Арбелоаг давхар сонирхож байгаа гэнэ.
А.Арбелоаг л авбал таарна. Майконыг бол зарж болохгүй эээ :RD
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Tue Jun 16, 2009 12:24 am

Майкон Реалын сэлгээнд суух гэж явахгүй л дээ. Байрлалдаа Рамосоос илүү болохоор Рамос л төвд тоглож магадгүй. Гэхдээ явахгүй байхаа даа Майкон.

Бүүр явах боллоо гэвэл бидэнд тэгтлээ харамсаад байх юм алга. Удирдлагууд ч хэнийг ч зарахгүй гэсэн баталгаа байхгүй гэсэн байсан. Майконыг Занетти, Сантон 2 хангалттай оролчих байх.
Гэрээгээ хүндлээд багтаа үлдвэл баярлах л болно. Үнэхээр өөр багт тогломоор байвал яваг дээ.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Барнаба » Tue Jun 16, 2009 6:42 am

Майкон шилдгүүдийн нэг, Рамос-с хол илүү, явуулахад бас асуудалгүй .... Яагаад гэвэл Дэвид Сантон гэж гайхалтай залуу гарч ирсэн... Тэр хүүг л Интер барьж байх хэрэгтэй...
Явуулахаар бол Ливерпүүл рүү маань явуулдийм шүү... энэ 2-н аль ч байсан яахав.. :mrgreen:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby a_odko » Tue Jun 16, 2009 11:47 am

Шилдэг нь шилдэг л дээ.. гэхдээ нэг их хол илүү нь ч юу юм бээ...
Майконы төлөө 40 саяыг нэхэж байгаа гэсэн... их мөнгө лдөө... Авбал Рамосыг бол төв рүү татчих бодолтой байгаа биз.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Бенеамата 2008-2009

Postby Seikoni » Tue Jun 16, 2009 6:52 pm

хэрвээ ирвэл байрлалдаа Рамосыг суулгаад баруунд гарахыг нь харий л даа.. Рамос төвд сайн тоглож байгаагүй... харин баруундаа Майконыг Интэрт ирэхээс ч өмнө тодорчихсон... шилдэг РБ...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Бенеамата 2008-2009

Postby spain man » Wed Jun 17, 2009 6:21 pm

ккк .. Мэдээж Рамосыг суулгаж чадахгүй ... Тэхдээ Майкон Рамосоос арай илүү юм шиг санагддаг шд .. Хамгаалалтаараа дутуу л даа Рамос ... Угаасаа ч Манай хүн ер хамгаалалтанд тийм ч супер биш боломжийн .. Довтолгоог дэмжих тал дээр харин дутахгүй ээ..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Fri Jun 19, 2009 9:20 pm

Манай баг энэ жил 17 дахь удаагаа Италийн аварга буюу скудетто авсан. Ганц манайх ч гэлтгүй ямар ч багийн хувьд тэр жилдээ, ирэх улиралд тэр авсан аваргын тоо нь эрхэм байдаг. Харин энэ жил манайхны хувьд 17 гоосоо илүү 0 гэдэг тоо илүү, гоё, сонирхол татам байлаа.
Учир нь энэ оны эхний сард Моуриньо багаа элдвийн гүтгэлэг, шүүмжлэлээс өмөөрч байхдаа Милан болоод Ювентусыг энэ жил цомгүй хоосон үлдэнэ ( zero title ) гэсэн. Үнэхээр ч тэд энэ улиралд хоосон үлдсэн юм. Манайх скудеттог, бидний найзууд болох Лациогийнхон цомоо авсан. Тухайн үед түүний тэр ярилцлагыг ерөнхийд нь бүгд л ярьж, шүүмжлэх нэг нь шүүмжилж, дэмжих нэг нь дэмжиж байсан ч zero title гэдгийг нь олон хүн анзаарсангүй. Харин манайхныг скудеттогийн болзлоо хангах үед интэристи нар үүнийг мартаагүй гэдгээ харуулж, бүр Моуриньогийн тэр хэлсэн үгийг баярынхаа нэгэн хэсэг, баяр бахдал болголоо.

Доорх зургуудын заримд нь szeru tituli гэж бичсэн нь Моуриньогийн хэлж байгаа байдал буюу түүний аксенттай холбоотой гэнэ. Яг Италиараа бол zero titoli гэж бичдэг юм байна

Image

Image

Image

Image

Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Funky » Fri Jun 19, 2009 9:56 pm

шоурино нээрээ хэхэ
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Бенеамата 2008-2009

Postby Gooner » Sat Jun 20, 2009 12:38 am

Ernesto Paolillo gej Interiin yu hiideg gar ve
Ibragaa Kakagaas iluu une hurne gehdee Ronaldod arai hurehgui uneer ugchihnu uhaanii yum yarisan bna. Bas arai badarchihsan gar yumaa neere...
Ibra tengeriin amitan bolchih gej. Gavitai toglogch bish baij
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Sat Jun 20, 2009 1:47 am

Бид нар тэгээд хэлчихсэн биш, яахав дээ тэгж л байна биз. Манай багын наймааны бодлого надад бүр таалагддаггүй. Бусад багуудын хийж байгаа наймааг харахаар атаархах юм
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Sat Jun 20, 2009 9:50 am

Моратти наймаанд өөөрөө их нөлөөлдөг юм биш үү? би тэгэж ойлгоод байдаг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby Amapaa » Sun Jun 21, 2009 4:30 pm

Арнатович гэж залуу ирж байгаа гэнэ...
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Sun Jun 21, 2009 7:19 pm

Липпи бэлтгэл дээрээ тоглогчдоо тоглуулж. Үүнд нь Буффон, Сантон, Канна, Кьеллини, Монтоливо, Пирло, Де Росси, Тони, Яквинта, Каморанеси гэж тоглуулж. Харин солилцоондоо Замбротта, Паломбо, Росси гэж гаргаж. Манай Сантон гараанд гарч магадгүй юм байна.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Seikoni » Mon Jun 22, 2009 9:44 am

хб-ын аватар гоё харагдаж байна...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Mon Jun 22, 2009 9:50 pm

tnx, seikoni
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Mon Jun 22, 2009 9:53 pm

Шинэ дасгалжуулагч Хосе Моуриньо Интэрт өнгөрүүлсэн эхний жилдээ 86 оноо авсан 38 тоглолтоос. Харин 34 тоглолтонд 77 оноо авч. Тэгвэл сүүлийн 10 жилд Италийн аварга болсон багийн авсан оноог сонирхоцгооё.


2009 - 86 ( Интэр )

2008 - 85 ( Интэр )

2007 - 97 ( Интэр )

2006 - 76 ( Интэр )

2005 - 86 (Ювентус ) Гэсэн ч тэдний оноонуудыг хүчингүй болгож доод лиг рүү унагасан. Харин тэдний дараа Милан 79, Интэр 72 оноотой лигийг дуусгасан ч скудеттог хэнд ч өгөөгүй Италийн хөлбөмбөгийн холбооноос.

34 тоглодог жилүүдэд :
2004 - 82 ( Милан )

2003 - 72 ( Ювентус )

2002 - 71 ( Ювентус )

2001 - 75 ( Рома )

2000 - 72 ( Лацио )

Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэрвээ Моуриньо 2000 оны зун Интэрт ирсэн болоод 86 болон 77 оноог ирсэн жил бүрдээ тогтмол авна гэж үзвэл бид өнгөрсөн 10 жилий хугацаанд 4 биш 9 скудетти авч болох байж. Ингэсэн тохиолдолд бидний скудеттигийн тоо 22 болж, Милан 16, Юве 25тай болно. Энэ бол шинжлэх ухаанаар баталж нотлогдсон зүйл биш. Жил бүр энэ оноонуудаа Моу авахгүй нь тодорхой, магадгүй илүү оноо авах ч байсан юм билүү :mrgreen: . Зүгээр л статистикуудыг харьцуулсан харьцаа. Гэхдээ мундаг л үр дүн байна. Форза Моуриньо
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Tue Jun 23, 2009 9:56 am

Майкон явчих гээд л байна даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Tue Jun 23, 2009 10:27 am

Нэмэгдээд Ибра бас явчихгээд л байна. Майкон :grin:
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby Forza Juve » Tue Jun 23, 2009 1:34 pm

Майкон, Ибра 2 явчихвал ч Интэр баларна даа. :mrgreen: Ер нь багыг нь авч явж байгаа 2 гол тоглогч байдаг. Энэ Майкон яачихсан юм вэ? нэг л гомдсон, тунирхсан хүн.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Tue Jun 23, 2009 2:02 pm

Хэлээд юүхэв зүгээр... Гэхдээ мань эр багт класс хэд хэдэн тоглогч хэрэгтэй байна... Хэрэв тийм тоглогч нэмж авахгүй бол би явлаа энэ тэр гэж гомдоллосон юм уу даа... Моратти муу чөтгөрт уур хүрээд байх юм... Ибра, Майкон 2-г зарж болно энэ тэр гэсэн байна лээ... Ибра ч яахав, Майконыг бол болохгүй... Кон.кап-д Д.Алвесыг ажилгүй болгож байна шд.
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Thu Jun 25, 2009 10:29 pm

Шиамо Ной Кампионе Ди Италиа

Улирал эхлэхээс л өмнө бүгдийн анхаарал Италийн аваргууд дээр төвлөрч байсан. Өнгөрөгч зунаас л Ибрагийн явах нь анхаарал татаж байсан. Түүнээс ч сонирхолтой байсан зүйл нь мэдээж 3 скудетти авч өгсөн Манчиог үдэж, онцгой нэгнийг багийнхаа дасгалжуулагчаар авчирсан нь юм. Түүнийг ч дэлхийн хамгийн өндөр үнэтэй дасгалжуулагчаар авчирсан.

Шинэ дасгалжуулагч багтаа онцын өөрчлөлт хийхийг хүссэнгүй. Мэдээж санасныхаа зоргоор бүгдийг сольж, өөрчлөх нь нэг зуны дотор хийх ажил биш. Түүний авахыг хүссэн 3 тоглогчийн нэрээ ерөнхийлөгчид өгсөн. Эдгээр нэрсэд Куаресма, Манчини, Лампард нар байсан. Лампардаас бусад нь ирсэн ч түүнийг орлуулж Мунтариг багтаа элсүүллээ.

Италийн цом: Уг тэмцээнд манайхан шигшээ 16-с оролцсон. Эхний тоглолтондоо Женуаг 3:1 гэж хожиж, дараагийн тойрогт Ромаг 2:1 гэж хожсон. Энэ тоглолт маш онцлогтой тоглолт болсон. Учир нь Залуу хамгаалагч Сантон дебутээ хийсэн. Эхний тоглолтоосоо л тэр бусдад өндөр сэтгэгдэл үлдээж ирсэн. Моуриньо, Липпи гэх мэт. Энэ улирлын манай гэлтгүй калчиогийн нээлт. Харин цомын хагас шигшээд Сампдориятай тоглож хожигдож, хожсон ч бөмбөгний зөрүүгээс хасагдсан.

Аваргуудын лиг: Сугалаа харахад амар юм шиг хэрнээ тэгж хэлэхээргүй байлаа. Киприйн Анортосисыг ямар баг байдгийг нь Кипрууд л мэдэж байсан байх. Тэдэн дээр нэмэгдээд Панатинайкос, Вердер. Бидэнд хэсгээ тэргүүлэх нь асуудалгүй байсан ч хэсгээсээ 2-р гарч том багуудтай таарч, өөрсдийгөө сорих, тоглогчдоо улам идэвхитэй бэлтгэлтэй байлгах үүднээс хэсгээсээ 2-р гарлаа. Харин шигшээ 16д Европ, дэлхийн аваргууд болох Манчестертэй таарсан. Эхний тоглолтондоо хаалгач Сезарын гайхалтай тоглолтоор талбай дээрээ тэнцсэн. Гоол алдаагүй гэсэн давуу талтай болсон ч айлын талбайд 2:0 гэж хожигдсоноор тэмцээнээс хасагдсан. Эхний гоол дээр Видичийг Вьеирагаар бариулсан ч нөгөөх нь алдаад гоол хийлгүүлсэн. Энэ хариуцлагагүй байдлыг нь шийтгэх маягаар дараагийн лигийн тоглолтонд Моу түүнийг дуудаагүй. Гэсэн ч манайд тэнцэх боломж байсан. Ибрагийн мөргөлт хөндлөвч оносон бол Адрианогийн цохилт шонгийн дотор тал оноод хаалганы өмнүүр өнгөрөв. Энэ 2 гоол орсон бол бид дараагийн шатанд шалгарах байлаа. Аз гэдэг ч яалт ч үгүй хэрэгтэй байх юм даа.

Кампионато: Анх тооцоолсон хувилбарынхаа дагуу Моу 4-3-3 гэсэн системдээ тааруулж Манчини, Куаресма нарыг авсан. Бараг бүх насаараа тоглож байсан энэ системээ солих шаардлага Моуриньод Италид тохиолдлоо. Тооцооноос гадуур хувилбараар тоглох болсноор жигүүрийн дээрх 2 тоглогчид талбайд гарах нь эрс цөөрсөн. Дээрээс нь Куаресма ЕА-с хойш бэлтгэлгүй байж байгаад 9 сард Италид ирсэн нь. Шинэ соёл, орчин, шинэ багт бэлтгэлгүй хүн тоглох хэцүү байсан нь ойлгомжтой. Ингээд Моу шинэ тактикаар тоглох төлөвлөгөө гаргалаа. Түүний тооцоо нь 4-3-1-2 байлаа. Жигүүрийн тоглогчдын оронд Станкович хагас довтлогчийн байрлалд гайхалтай зохицсон. Түүний хэлснээр шилдэг улирлуудынх нь нэг нь яалт ч үгүй энэ улирал байлаа. Мөн шинэ цэрэг Мунтари маш амжилттай тоглосон. Гарааны үндсэн тоглогчдын ч нэг болсон.

Улирлын онцлог үйл явдал гэвэл ахлагч Занетти маань Интэрт хамгийн олон тоглолт хийсэн лидерүүдийн 2т орж ирлээ. Миланы ахлагч Малдинигийн хийсэн сүүлийн дербид спорт соёл гэдгийг дэлхийд харуулсан. Бид заналт өрсөлдөгчдийнхөө ахлагчид түүнийг хүндэлсэн, хүндэтгэсэн сайхан үгтэй баннер барьж, олон жил өрсөлдсөнийг нь хүндэтгэсэн. Түүний эцэг Чезари Малдини үүнийг харж сэтгэл нь их хөдөлсөн гэдгээ нуугаагүй. Харин гэртээ хийсэн сүүлийн тоглолтон дээр нь зарим Миланисти нар эсрэгээрээ түүний эсрэг байсан. Гэртээ хийсэн Лациог хүлээж авсан тоглолтон дээр жил гарангийн өмнө цагдаад буудуулж наc барсан Лациогийн фэн Габриелийн нэрийг стадиондоо томоор барьж, түүнийг болоод анд найз гэж болох Лациог хүндэтгэлээ.

Интэр яагаад Италийн аварга болов?

- Тэд сүүлийн хэдэн жил лигийн шилдэг хамгаалалттай баг байсан ба энэ удаа ч 38 тоглолтонд 32 гоол алдсан.

- Өнгөрсөн улиралд шилдэг довтолгоотой багийн 3т жагсаж байсан бол энэ удаа Миланы хамт 70 гоолтойгоор шилдэг довтолгоотой баг боллоо.

- Ибра 25 гоолоор мэргэн буудагч болсон.

- Онцгой нэгэн. Калчиогийн түүхэнд эхнийхээ жилдээ аварга болсон анхны дасгалжуулагч боллоо. Гэртээ хожигддогүүй цувралаа ч Италид үргэлжлүүлсээр.

- Бусдын нүдээр бол бусад лидер багуудынхаа бэртэл дээр түрүүлсэн гэдэг ч энэ бол огт худал. Манайхны хувьд бэртэл маш ихээр гай болсон. Бид энэ улиралд 8 хос төвийн хамгаалагчдыг өөрчилж тоглосон. Бэртлээс ирээд удаагүй Ривас, Кучутай хүртэл тоглож байсан. Олон талт, бүгдийгээ тоглолтонд дайчилдаг Кучуг үнэлж баг нь түүнтэй 5 жилийн гэрээг асуудалгүй байгуулсан.

- Кальяригаас бусад 18 багуудыг багадаа л бүгдийг нь нэг хожсон. Сардин арлынхантай гэртээ тоглож тэнцсэн бол аварга болсныхоо дараа ашиггүй тоглолтонд хожигдсон.

Дүгнэж хэлэхэд хүнд үе олон байсан ч бид давж чадсан. Ерөнхийлөгч Мораттигийн төрсөн өдрөөрөө аваргын болзлоо хангасан нь олон баяр давхацсан дурсгалтай зүйл болсон. Сүүлийн хэдэн жил бид Шиамо ной, шиамо ной, кампиони ди Италиа, шиамо ной гэдэг дууг дуулж байна даа. Цаашид ч олон жил дуулна гэж найдаж байна.
Ирэх улиралд гаргасан амжилтаа давтаж, өшөө том амжилт гаргахыг хүсч байна. Бид чаднаа
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Sun Jun 28, 2009 7:26 pm

Ибра бараг үлдэх болж байх шиг байна даа. Моуриньо Ибрагийн харьцаа маш сайн, тэгээд АЛ-т түрүүлж чадна гэсэн итгэлтэй, хоёулаа л үүнийг ихээр хүсч байгаа болохоор ирэх улиралд зорилгынхоо төлөө зүтгэх нь тодорхой болов уу.

Майкон ч гэсэн үлдэж магад. Гэхдээ Деку, Карвальюгийн наймаанд л оролцуулчихгүй бол бараг үлдэнэ.

Вьеира харин нутаг буцаж магадгүй юм даа. Круз, Креспо, Манчини, Фигу, Вьеира нар явах нь яваад, явуулахыг нь явуулаад жилд багадаа л 20 саяыг хэмнэж болох байгаа юм. Тэгээд дажгүй залуус авбал зүгээр байдаг.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby shinoda » Mon Jun 29, 2009 3:20 pm

хэй залуусаа, Интерийн сайн чанартай дүрслэлтэй бичлэгүүд байвал хуваалцаач, рекламанд ашиглах гэсэн юм, яаралтай тус болооч
User avatar
shinoda
 
Posts: 1882
Joined: Sat May 20, 2006 7:43 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron