sansar wrote:би уг нь хэрүүлд дургүй хүн л дээ. гэхдээ энэ барсагийнхан хүсээд байвал одоо яая гэхэв дээ хариуг нь өгөхөөс.
за тэгэхээр мундаг хөлбөмбөг ойлгодог хүнгуай нэгдүгээрт чи хөлбөмбөг ойлгодог болоод раулийг доромжилж байгаа юм уу. раулд чи байтугай чамаас цаадах нь толгой бөхийнө. тасралтгүй ингэж олон жил гараанд тоглож чаддаг тоглогчийг чи нэрлэ дээ. энэ хүн талбай дээр байгаагаараа л агуу юм. тамирчин хүний зовлон жаргалыг үзээгүй дээ чи.
хоёрдугаарт реалын зарж байгаа мөнгөнд чиний уур их хүрч байгаа бололтой. тэгэхээр энэ мөнгөөр перез зөвхөн реалыг авраад зогсохгүй цаашлаад европын хөлбөмбөгийг аварч байгаа юм. какаг 65 саяар зарахгүй бол милан юугаараа багаа шинэчлэх байсан юм. виллаг 40 саяд зарахгүй бол валенсия юугаараа өрнөөс гарах юм. роналдог 80 саяд зараад манчестер мөнгөтэй золгож байна. одоо эдгээр багууд хүнээ нөхөхийн тулд шинэ залуучуудад мөнгө хаяж эхэлж байна. өөрөөр хэлбэл реалын цацах 200-300 сая еврог европын хөлбөмбөгийн багууд тэрчигээрээ хувааж иднэ. мөн шинэ залуучуудад орон зай олгож байгаа юм. хэрвээ реал энэ мөнгийг танайхан шиг хав дараад суучихсан бол милан какатайгаа, манчестер роналдотойгоо, валенсия виллатайгаа санхүүгийн хямралаар сүүрэх байсан. тэгээд өрсөлдөгчгүй болохоор танайх энэ жил олсон хэдэн цаасаа тэврээд л мөхөх байсан биз. реал бол хөлбөмбөгийн ертөнцийн толгой баг энэ үүргээ ч сайн биелүүлж ирсэн, харин танайхан атаархаж үг хаяхаас өөр юу хийсэн юм бэ дээ. ерөнхийлөгчтэйгөө нийлж хүний бөгс л ухаж яваа биз дээ.
чамайг өөрийгөө яагаад христос гэж нэрлэснийг мэдэхгүй юм. есүс христосгуай таныг модон загалмайд цовдлуулчихсан завгүй байхад чинь перез гэж хүн энд байгаа бүхнээрээ дэнчин тавьж хөлбөмбөгийн ертөнцөд амь тариа хийж байна. тэгэхээр дээр байгаа бурхнаас дэргэд байгаа чөтгөр дээр гэдэг үгийг ойлгоод битүүхэндээ залбирч яв.
эцэст нь хөлбөмбөг гэдийг нийлүүлж бичдэг юм. салгаж биш.
1-т Раулийг замэнд суулгаж болохгүй энэ тэр гээд Реал их алдсан. Рауль бол одоо динозавр шиг л домог, яг үедээ зодог тайлчих байсан юм. Раулийг зодог тайлахад Мальдини шиг манай ганц гоолчин Бутрагеньо эсвэл вальдано байсан гээд плакат гарж ч магадгүй. Яг одоо Реалын фэнүүд юу бодож байгаа, эсвэл 1-5 жилийн өмнөөс Рауль хэрэггүй гэж бодож байсан ч юм билүү Монголд байгаа бид нар мэдэхгүйг Мальдинигийн жишээ харууллаа. Миланы монгол фэнүүд Мальдиниг тэгнэ гэж ер зүүдлээгүй гэхэд мөрийцсөнө ч яахав.
2-т перес Европын хөлбөмбөгийг аварж байгаа юм шиг яриад яахав. Какаг зараагүй бол, Роналдуг зараагүй бол Милан МЮ үхэх гээд байсан нь юу бол.
3-т Чи пересийгээ нэг их сайхан гэмгүй цайлган хүний төлөө гүйж байгаа амьтан гэж бодоод хэрэггүй