by suldees » Wed Jun 17, 2009 6:32 pm
нэээрээ заал авч байгаа талаар хэлээгүйн байна ирж багаа дэмжээрээ гээд нэгэн кулэгийнхээ юмыг орууляааа
Хожих бид чимээгүй байхад хожигдох энэ хэд нээх багаа танилцуулцан нтр, болж байгаамуу.
За манай багийн нэр Куле чөтгөрүүд.
Манай багийн уриа бид охидод хайртай, бүсгүйчүүдэд дуртай.
Манай багийн зорилго бусад багуудыг бүгдийг нь хожиж, ээмэгтэнгүүдийг нь олзолж авах.
Манай багийн эрхэм зорилго бол багийн тамирчид заяаны ханиа олох.
Багийн эзэн - Хоан Лапорте
Дасгалжуулагч - Пэп
Туслах дасгалжуулагч - Тити
С: Сүлдээс:
1980 оны 1 сарын 1-нд төрсөн. Үхэр жилтэй, үхрийн орд. Амьтан судлаач мэргэжилтэй. Үхрийн талаар нэг сэдэвт бүтээл 30-аадыг туурвисан. Багадаа үхэр зурах дуртай хүүхэд байсан. Амралтаараа хөдөө явж, үхрийн талаар судалгаа хийдэг. Унших дуртай ном Үхэрчин хүү Цэрэндорж...
Сагсан бөмбөгийн хувьд Чикагогийн, ер нь хаанахийн ч бай Бухнууд багийг дэмждэг...10 настайгаасаа сагс тоглож эхэлсэн, ид сайхан насандаа үхэр судлалын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалах гээд сагсан бөмбөгөө орхисон. Гэхдээ хуучны юм байгаа, Аваргыг бол хөнгөхөн маллана гэж ам гарч байгаа, тэгэх ч байх гэж итгэж байна.
Тоглолтын арга барилын хувьд Крис Уэббэртэй төстэй. Оноо авна, пасслана, олон талтай. Сул тал нь торгуулийн шидэлтийг нүдээ аньж шидэх дуртай, энэ хэнэггүй ч гэмээр, баавартай ч гэмээр зангаасаа болж коллежид тоглож байхдаа Майк Шишевскид олон удаа загнуулсан. Адидас фирмийн пүүз өмсдөг, гэхдээ шилбэн дээрээ Бух шивүүлснийг нь Адидас сүүлд олж мэдээд Найкийн Жорданы багийг дэмжлээ гэж шүүхэд хандан төлбөрт унагасан. Тиймээс Монголдоо зугатаж ирсэн...
Форумын лигийн мост доминант төвийн тоглогч. Түүний эсрэг тоглох хүсэлтэй төв форумд байхгүй, Буучдын Наскатай хийсэн матч-апт байнга үнэмлэхүй ялдаг...
Эсрэг багийнханд л гэж хэлэхэд болгоомжтой байгаарай...
PF:ТиЖей.
ТЖ гэж Тим Жанканы товчлол...Данкантай төстэй тоглолттой. Яг л цагийн баадуу шиг. Тоглолтонд нь уран чадварлаг зүйл юу ч байхгүй, довтолно, хамгаална. Өөр юу ч мэдэхгүй. Гэхдээ сагсан бөмбөгт энэ нь л хэрэгтэй. Дараагийн тоглолтонд нэг ч бөмбөг шидэж, хувийн тоглолт хийхгүй, самбараас аваад л дамжуулна, дандаа хар ажил хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн...Манай багийн чухал тоглогч.
SF: Цоомоо.
Пиппен, Пенни нарыг шүтдэг. Гэхдээ тоглолтын хувьд Кобитой төстэй хаха лоллл. наргисийн...Нумын орд. Түүнд таалагдах охин дэлхий дээр 100 сая байгаа ч тэдгээрээс нэгэнтэй ч учраагүй яваа. Тэднийг хайсаар л байгаа...
SG: Гүнжээ.
Багийн оноо авах гол тоглогч. Сайн хамтрагчдын хүчээр юу ч чаддаггүй байж од болоод байгаа. Гэхдээ ойрд баруун гарын долоовор хурууны хумсны бэртлийн улмаас тоглохгүй байгаа. Энэ нэлээн хүнд гэмтэл гэж өөрөө "Гялбаа" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа мэдэгдсэн. Харин бусад хүмүүс үүнд нь эргэлзэж байгаа. Учир мэдэх хүмүүс түүнийг саяхан Массаас Буучдын Гунертэй хамт гараад явсныг баталж байгаа бөгөөд үүнээс болж ойролцоогоор 9 сар орчим хугацаанд тоглож чадахгүй болсон гэж үзэж байгаа...
PG: МрС.
Саруул өөр багт байсан бол шууд төвийн тоглогч болох байсан ч Куленүүдийн багт холбогч хийхээс өөр арга байхгүй. Өөрөө ч үүнийгээ ухамсарлаж, яг л Мо Уилльямс шиг холбож байгаа. Гэхдээ улирлын эхний тоглолтын урд өдөр алкохолик түүнийг уруу татан, тактикийн чанартай архи уулган согтоож, эхнэрт нь согтуу ту*a*снаар эхнэр нь түүнийг нэг тоглолтоор бандсан. Үүний улмаас манай баг талбай дээр 4 хүнтэй тоглож золтой л хожигдчоогүй. Дахиж ийм алдаа гаргавал хатуу арга хэмжээ авна хэмээн багийнхан нь үзэж байгаа. Тухайлбал өөрийнх нь уусан Абсолют водкаг багийнхаа гишүүддээ авч өгөх хүртэл шийтгэл хүлээлгэнэ.
SG: Ортиз.
Хамгийн сайн бөмбөг залдаг тоглогч. Энэ улиралд үнэхээр хойд талын 4 байрлалд, дасгалжуулагчийнхаа хүссэн байрлал болгонд гайхалтай тоглолтуугыд хийсэн. Өчигдрийн тоглолт ч ялгаагүй гайхалтай байсан. Эхний үед Рүүний, 2-р үед Роналдог зүүнд жигүүрээр орж ирхэд үнэхээр гаргасангүй ээ. 2 ч гоол хийчихээр боломжтой байсан, жаахан аз дутлаа.
Кайо:
Энэ жил 35 гоол! Өнгөрсөн жил Пэп түүнийг явуулхыг оролдсон ч гүрийсээр байгаад үлдсэн нэгэн. Өөрийгөө Пэпт ч, фэнүүдэд ч хэн гэдгээ нотлож чадсан. АЛ-ийн финалд нийт хоёр гоол хийчихлээ, дандаа хамгийн чухал эхний гоол тэр нь. Сүүлийн тоглолтуудад жаахан тааруухан формтой байсан, хэтэрхий их Пичичид анхаарлаа хандуулаад тэгсэн байх. Пичичигээ алдчихсан болхоор одоо нэг сайхан тоглох болов уу гэсэн үнэхээр гоолдлоо. Гоол хийнэ гэдэг үүргээ бол 100% биелүүлдэг. Энэ зун гэрээгээ сунгаад улам олон жил болоосой. Лэжэнд!
Бат-Оргил:
Түүний түүх бол үнэхээр л үлгэр л гэсэн үг. Камп Ноуд бөмбөг авч өгдөг байсан хүү, Кройффын Дрийм Тиймийн хөдөлгүүр болж, багийн ахлагч болж, тоглогч байхдаа бүх авч болхыг Барсатай авсан. Харин дасгалжуулагч болоод эхний жилдээ бүгдийг нь авлаа. Өнгөрсөн жилийн баг дээр тийм ч их өөрчлөлт хийгээгүй, угаасаа Франкийн багийн үндэс нь сайн байсан. Харин дээрээ л гол хэдэн тоглогч нь ялзарчихаад, бусаддаа нөлөөлөөд байсан. Энэ асуудлыг зоригтойгоор шийдэж, манайханд дутагдаад байсан дисциплин гэж юмыг авчирсан.
Барсик:
Дэлхийн шилдэг сагсан бөмбөгч. Зөвхөн өчигдөр хожсон болхоор ч биш, энэ жил, ялангуяа эхний хагаст үнэхээр Барсаг ганцаараа л чирсээр байгаад ирлээ. 38 гоол! Финалд 40 оноо, 23 оновчтой дамжуулалт. Цэвэр сагсчин биш ч үнэхээр агуу. Бас дахиад 20-оод стил. Өчигдөр Пэпийн тактикаар довтлогчоор ганцаараа голд тоглосон. үүрэг нь угаасаа МанЮ-гийн хоёр ЦБ-г өөртөө татаж, Анри, Этоо хоёрт илүү зай гаргаж өгөх явдал байсан болхоор л тэр. Үүргээ ч гайхалтай биелүүлсэн. Анри, Этоо хоёр нэг нэг хамгаалагчийн эсрэг гарч ирэх боломж бүрдэж байсан. Манай хүн тэгээд зүгээр ч тэгээд байсангүй, нэлээн хэд айлын хамгаалалтын дрибблээрээ нэвтэлж байсан. Бүр талбай дээрх хамгийн намхан тоглогч байсан мөртлөө, айлын аварга хамгаалалтын дээгүүр мөргөөд гоолдчихсон. Манай энэ жилийн МВП. АЛ-ийн МВП!
Оранжмэн:
Энэ жилийн манай бас нэгэн гол тоглогч. Сүүлийн хэдэн жилүүдэд ер нь л туслах дүрд их тоглодог байсан бол, энэ жил үнэхээр бүрэн цэцэглэж, гол дүрийн тоглогч болсон. Гэмтэл бэртэл гээд жаахан аз муутай байсан. 3 ч удаа 1-2 сар гэмтчихсэн. Гэхдээ гэмтлээс ирэх болгондоо улам ч сайн формтой буцаж ирж байсан. Зүүн жигүүрт, талбайн голд гээд ер нь тоглохгүй газар алга аа. Хэдэн жилийн өмнө Чави-Иниэста гэсэн ЦМ-ийн хослол ажилдаггүй гэсэн ойлголт байсан. Гэхдээ энэ жил энэ хоёр нийлээд дэлхийн хамгийн шилдэг ЦМ-ийн хослол болсон. Өчигдөр МанЮ-ийн тоглогчдын дундуур чөлөөтэй л дрибблдээд гарч байсан, тэгж байгаад л Этоод чухал эхний гоолны пассыг өгсөн. Гэмтэл нь бүрэн эдгээгүй байсан гэхэд гайхалтай тоглосон.
Христос:
Энэ жилийн манай гол тоглогчдын нэг. Анх сураггүй гар л ирсэн, одоо дэлхийн хамгийн шилдэг ДМ-үүдийн нэг болоод байна. АМ, ЦМ, ДМ, сүүлийн хэдэн тоглолтонд ЦБ гээд үнэхээр л ноён вэрсатилити. Хамгийн чухал 2 тоглолтонд дасаагүй ЦБ байрлалд тоглож, Дрогба, Роналдо гэсэн шилдэг довтлогчдын эсрэг хийгүй сайхан тоглолт үзүүллээ. Олон жил манай асуудалтай байрлал болоод байсан ДМ-ийг үнэхээр өөрийн болголоо.
Мөнхжин:
Яагаад Барсагийн номер 1 гэдгээ өчигдөр дахин баталлаа. Хааяа нэг хийдэг алдааг нь хүмүүс өлгөж авч, манай хүнийг хэлэхгүйгээр л хэлдэг. Гэхдээ Парисын финал, өчигдөр, ер нь энэ улиралд үнэхээр гайхалтай байлаа. Хамгийн хэрэгтэй үед хэзээ ч прэшүрт ялагдаагүй ээ. Өчигдөр Роналдогийн хоёр аюултай цохилтыг хааж багаа аварсан. Том үүрэг гүйцэтгэсэн. Гэрээгээ сунгаад дахин олон жил Барсад тоглоно гэдэгт итгэлтэй байна.
Цэнгүүн:
Өвөө өчигдөр манайхны, бүх күлэнүүдийн, магадгүй Пэпийн ч бас, хамгийн санаа зовуулж байсан зүүн хойд талд ямар ч алдаагүй, хийгүй, сайхан тоглолт хийсэн. Профэшёнал гэдэг хүн ямар байх ёстойг Силвиньёо энэ жил үнэхээр харуулж байна. Хичнээн их замендуулж, Абидал гэмтсэн ч Пүёолыг өөрийх нь оронд тоглуулж байсан ч хэзээ янз бүрийн юм ярьж явалгүй, зүгээр л ажилаа хийдгээрээ хийгээд л Пэпт итгэж ирсэнийх нь хариу үнэхээр өчигдөр илэрлээ.
Барсафоревер:
Түрүү жилийн өдийд 4-т дивизионд тоглож байсан хүүхэд, одоо ингээд Европын (магадгүй дэлхийн) хамгийн том тавцанд, хамгийн шилдэг тоглогч нартай зэрэгцээд тоглож байна. Түүний хувьд үнэхээр зүүд шиг л байгаа байх, гэхдээ тэр талбай дээр аль хэдийн хэдэн жил тоглочихсон вэтэран шиг л гайхалтай тоглолуудыг энэ жил үзээлсэн. Өндөр юм байж, маш сайн техниктэй, бөмбөгөө авхаасаа айдаггүй, алдаа хийлгэхээс айдаггүй. Энэ жил эсрэг багт хамгийн их шар идүүлээд байгаа тоглогч. (Бас хамгийн их шар авсан тоглогч). Энэ маягаараа улам сайжираад байвал ч Яаяад санаа амрах зав гарахгүй л байх.
Посейдон:
Өнгөрсөн жил маш их хүний шүүмжлэлийг хүртсэн. Өөрөө ч зүүн жигүүрийн тоглогч биш гэж их ярьж өөрийгөө өмөөрсөн. Энэ жил Пэпийн удирдлаган дор зүүн жигүүрийг эзэмшлээ. Гайхалтай. Манайд АЛ авах гэж л ирсэн, тэр зорилгоо ч биелүүллээ. Өмнөөс нь үнэхээр баяртай байна. Энэ жил том багуудын эсрэг үнэхээр сайн тоглосон. Маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Өчигдөр гэмтэлтэй тоглосон ч гэсэн Риог бол нэлээн зовоогоод амжсан. Нэг гоол уг нь хийх байсан юм, жаахан аз дутлаа.
Мозес:
барүүн жигүүр. Алвэст ер нь РБ биш шинэ нэр өгөх хэрэгтэй. Үнэхээр гайхалтай байлаа энэ улирал. Үнэхээр ялагч! Сэвиллд байхад нь дургүй байсан ч гэсэн, ийм тоглогч өөрийн багт байхаар угаасаа бүгд л хайрладаг.
Эсүнгэ:
Сүүлийн хэдэн жил нэлээн форм муудаад байсан, гэхдээ энэ жил Пэпийн итгэлийг аваад үнэхээр буцаад формдоо орсон. Түүн шиг гоё пасстай ЦБ байхгүй.
Баатар316:
Пэпийн дуртай тоглогчдын нэг. Заменд дуугүй суучихна, орж ирээд хааяа гоолдчихно. Манай голд хааяа дутагдаад байдаг, хүчний тоглолтыг авчирдаг. Өчигдөр ч хэдэн минут тоглоод амжсан. Энэ жил үүргээ сайн биелүүлсэн.
ХероЛио:
Өчигдөрийн МОМ. Энэ улирал манайхан ийм сайн тоглож байгаа нь ерөөсөө л Чавитай холбоотой. Өнгөрсөн зуны Еврогоос эхлээд л шилдэг тоглолтуудыг долоо хоног болгон хийсэн. Энэ жил хамгийн их тоглосон тоглогч. Бараг л долоо хоногт хоёр удаа тогтмол тоглосон. Аргагүй, Чавиг байхгүй бол манайхан энэ гоё бөмбөг эзэмшилт, посэшён хэцүү болдог. Тоглолтын хувьд Пэпийг ч аль хэдийн давчихаад байгаа. Өчигдөр бол талбайн голд үнэхээр тоглолтыг удирдсан. Андэрсон, Каррик, Гиггз нарт ямар ч боломж олгосонгүй ээ. Нэг шон хуссан. Нэг ассист. Класс!
addictive:
Дэлхийн хамгийн шилдэг хамгаалалтын хослол гэж яригдаж байсан Рио-Видич хоёрын эсрэг Мэсси гэж 169см гар, бараг толгойгоороо гоолдож үзээгүй гар мөргөөд гоолдчихсоных нь л Irony-ыг гаргасан нь тэр. Тэрнээс Мэсси Риогоос өндөр үсрээд мөргөчихөөгүй нь л лавтай. ... хэхэ
Shinoda:
Манчестер Юнайтед Реалын тавьсан 80 сая фунтын саналыг хүлээн зөвшөөрснөөр Роналду Реалынх боллоо. Реал ч миарна даа.
тэвчээр заа