ЮВЕНТУС

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Mon Jun 08, 2009 9:51 am

Манайхан Удинезегийн Д'Агустиног авах гэж нэлээд үзэж байгаа бололтой. Манайхан кэш өгье гээд байгаа ч Удинезегийнхэн кэш сонирхохгүй, Маркьюзио, Де Чельи, Жиовинко 3-ын заримынх нь хагас эрхтэй багахан хэмжээний кэш авна гэж зүтгээд....Секко тэгэхээр нь Де Чельигийн хагас эрх, Паулоччигийн хагас эрхийг 6 саятай тулгах гээд л сууж байх шиг байна.
Тэрээр залуудаа Де Росситой цуг Италийн ирээдүй гэгдэж байсан ч Рома түүнийг зарсанаас хойш бүдгэрсэн байна. Баахан удаан аялалын эцэст Удинезед ирж, 27 насандаа гэрэлтэж....сая шигшээд хүртэл дуудагдсан, зүүн талтай, Пирло стилийн тоглогч байна. Энэ нөхрийн талаар яг ч сайн мэдэхгүй л юм....Диего ирээд манайхан уламлалт 4:4:2-оо 4:3:1:2, 4:2:3:1 болгох гээд л зүүн талтай хөлбөмбөгч хайгаад унав уу даа :mrgreen: Недди явчихсан, Тьяго зүүн, баруунтай ч Тьягод итгэл хүлээлгэхгүй байх шиг байна.....Жиовинко жигүүрт тоглох ч төвийн хагас хамгаалагчаар тоглож чадахгүй....
Д'Агустино ирчихвэл Занетти, Тьяго нарын ирээдүй бүдэгрээд л явчихаар байна даа.

Өөр руморууд гэвэл......Ливерпулийн хог Доссена манайд хайр зарлууд ярилцлага энэ тэр өгчихөж, тэрээр өнгөрсөн жил Ливийг илүүд үзэж явчихсан бол энэ удаа ДАШТ бодогдоод байж сууж чадахгүй байгаа бололтой хог чинь....Доссенатай зэрэгцээд Интэрийн Максвелийн шум гарсан байна.

Трезеге баг дахь өөрийн ирээдүйг хүлээгээд л сууж байна. Саяхан Секкотой уулзах гэсэн боловч Феррараг дасгалжуулагчаар томилсонтой холбоотойгоор түр хойшилж....Диего ард нь тоглоход ч манай Трезеге яг нь машиндана даа....До байхад ДАШТ-д орох ямар ч найдваргүй тул манайдаа үлдвэл таарна....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Funky » Mon Jun 08, 2009 12:59 pm

Italy Captain Fabio Cannavaro: I Would Have Loved To Return To Napoli
дүү нь хаана тоглодог билээ дүүтэйгээ нэгт багт тоглох гээд бнуу мөнүү
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Mon Jun 08, 2009 1:23 pm

Каннаваро угаасаа Наполи угшилтай этгээд байгаа юм....санаа нь бол Наполидоо очих гээд л... за тэгээд үнэн ч юм уу худал ч юм уу....Зидан Марсельд зодог тайлна гэж мөрөөддөг гээд ярьдаг ч очоогүй л байхгүй юу :RD даанч тэр баг нь хөгширсөн ч чалхитай :mrgreen: байгаа манай хүний амьдралын болон эдийн засгийн шаардлагыг нь хангаж чадахгүй байгаа юм... Шаардлагыг нь хангаж чадахгүй байсаар байгаад зодог тайлуулж магадгүй. одоогоор дүү Паоло Каннаваро нь яг түүний байрлалд Наполид тоглодог юм. :mrgreen:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed Jun 10, 2009 9:52 am

June 9

Corriere dello Sport: Удинезетэй хийж байгаа Д’Агостиногийн талаарх яриа хэлэлцээр тасалдсан байна. Марино болон түүний багынхан Секкогийн тооцоолж байснаас илүү нэхсэн хэвээр. Юве бэлэн мөнгө, Паолуччи, Де Чельи нар дээр нэмээд хэн нэгнийг өгч магадгүй болсон гэнэ. Удинезегийн боссын мэдэгдэж байгаагаар Д’Агостино Юве руу явах нь тодорхой, зөвхөн цаг хугацааны л асуудал гэсэн байна.

La Stampa: Д’Агостиногоос өөр нэг хувилбар бол Лациогийн Кристиан Ледесма юм байна. Жиовинко, Маркьюзио 2-ын хувьд аль ч наймаанд оруулахгүй, баг хадгалж үлдэх нь...
Поульсенийг наймааны мөнгө босгох гэж зарахад бэлэн байгаа боловч мань Дани эр, аль хэдийнээ түүний төлөө 7 саяыг санал болгоод байгаа Фенербахче руу явахаас татгалзсаар байна.
Трезегөтэй уулзах уулзалтыг ойрын үед хийх нь....
Феррара Женоаг Кришитог худалдан авах опшноо биелүүлэхгүй гэж найдаж байгаа бөгөөд Кришитог Ювед буцаан авахыг хүсч байна. Бараг л 6 саяын үнэтэй опшныг биелүүлэхгүй болсон байна. Удинезе руу явж байгаа Де Чельиг түүгээр орлуулах бололтой. Харин Палладиногийн Женоа дахь зээлийг хэвээр үлдээх төлөвлөгөөтэй байна.
Ювегийнхэн Германы Штутгартын хамгаалагч Седар Ташиг авах яриа хэлэлцээгээ маргаашнаас эхлэнэ... амжилттай болвол тэрээр 2010 оны улирлаас багт нийлэх юм.

Tuttosport: Юве Депортивогийн зүүн хамгаалагч Филипе Луисыг анхааралтай ажиглаж байгаа ч Барселонагийн зүгээс хүчтэй өрсөлдөөнтэй учирч болзошгүй байна.
Юве болон Фиорентина багууд Сиенагийн баруун хамгаалагч Жуан Зунигаг авах уралдаан оржээ. Түүнийг 6 саяаар үнэлж байгаа юм байна.

Corriere Mercantile: Юве, Женоа 2 Палладиногийн гэрээг 1 жилээр сунгахаар болжээ.

Estadio Deportivo: Трезегөг сонирхогчидын жагсаалт уртассаар……Севилья, Рома, Милан, Лион, Марсель болон Ливерпуль.

La Provence: Дешам багаа хүчирхэгжүүлэхийг хүсэж, хэдийгээр багын хувьд нэлээд үнэтэй ч Тьягог сонирхсон байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Wed Jun 10, 2009 10:40 am

Кришито Маркизо Жиовинко 3-г ямарч байсан явуулж болохгүй

Клубыш цаашид авч явах бацаанууд шүү.Агостиноч давгүй л сонсогдож байна.

Ледезма ч байсан яахавдээ.Мауро зарна гэсэн байхын яаж байгаан бол доо баруундаа тэгээд

орлочих хүн байгаа билүү дэээээ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed Jun 10, 2009 12:11 pm

Image

Бодит санхүүгийн чадвар ийм л байна.....
1. Англи ...аймшигтай орлогоороо
2. Герман.....аймшигтай хэмнэлтээрээ
3. Испани......зөвхөн 2 л акул байдгаараа цалингын зардал энэ тэр хэмнэлттэй
4. Итали.....орлого өссөн ч цалингийн хувь хэмжээ өндөр хэвээр
5. Франц......өрсөлдөөнд шахуулж байна даа...цалингын хувь хэмжээ өссөн ч орлого муутай хэвээр
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby *R9* » Wed Jun 10, 2009 3:22 pm

Нөхдөө Деаго хэзээ анхны тоглолтоо хийх гэж байна. Энэ талаар мэдээлэл байна уу?
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: ЮВЕНТУС

Postby BuG » Wed Jun 10, 2009 4:09 pm

Диего гээд бичиж болохгүй байна уу? :smile:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: ЮВЕНТУС

Postby WALCOTT » Wed Jun 10, 2009 4:17 pm

Диего :mrgreen:
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: ЮВЕНТУС

Postby BuG » Wed Jun 10, 2009 4:26 pm

WALCOTT wrote:Диего :mrgreen:

Яав...? :smile:
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Jun 11, 2009 11:36 am

*R9* wrote:Нөхдөө Деаго хэзээ анхны тоглолтоо хийх гэж байна. Энэ талаар мэдээлэл байна уу?


Диегогийн хувьд томоохон тоглолтоо 7-р сарын дундуур болон Пийс Кап-д хийх байх аа....манайхан чинь аль багуудтай байлаа даа...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby CR7 » Thu Jun 11, 2009 11:39 am

Forza Juve wrote:
*R9* wrote:Нөхдөө Деаго хэзээ анхны тоглолтоо хийх гэж байна. Энэ талаар мэдээлэл байна уу?


Диегогийн хувьд томоохон тоглолтоо 7-р сарын дундуур болон Пийс Кап-д хийх байх аа....манайхан чинь аль багуудтай байлаа даа...

Наадах чинь Деагог яриад байхад чи өөдөөс нь Диего гээд байхын :mrgreen:
CR7
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
Маню&ПРТЛ үргэлж шилдэг нь
 
Posts: 2616
Joined: Mon Mar 02, 2009 8:44 pm
Location: Улаанбаатар

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Jun 11, 2009 11:51 am

June 10

Tuttosport: Блан Штутгарттай ирэх жил гэрээ нь дуусах Ташиг авах гэж хэлэлцэж байна. Түүнийг үнийг 8 сая гэж байгаа бөгөөд Трезегө, Поульсен, Мелльберг нарыг наймаандаа багтааж магадгүй юм байна.

Gazzetta dello Sport: Юве Фиорентинагийн Мануэль Паскаулийг авахыг сонирхож байгаа бөгөөд үүндээ Маркионнниг ашиглаж болзошгүй.... Паскаулийн хувьд гэрээ нь ирэх жил дуусах бөгөөд хямдхан хувилбар юм. Маркионнинигийн хувьд Паранделлитэй Пармад ажиллаж байсан, манай баг ирэх ажил вингер байнга ашиглахгүй, ашиглалаа ч Каморанези байгаа тул Маркионни тактикын сонголтоос болж илүүдэж магадгүй юм. Үүнийг нь ч агент нь баталсан байна.

Corriere dello Sport: Трезегөгийн агент түүнийг Рома руу явбал их баярлана, учир нь тэрээр Сенсигийн гэр бүлд их дуртай гэж /хэзээдээ ч тийм болчихов :mrgreen: / гэхдээ бас Севилья бол дажгүй гэсэн байна. Хэрвээ Трезегө явбал Пандевыг оронд нь авах санаатай, бас нэг хувилбар нь Росси эсвэл Кэйррисон юм байна.

Феррара багын бүх тоглогч авах трансферийг ирэх 7-р сарын 5-нд амжуулах хэрэгтэй гэсэн хүсэлтэй байгаа юм байна. Мань хүн бүх тоглогчдоо бүрдүүлж аваад л Пийс Капд оролцоод эхлэх нь дээ...тэгээд л зээлэхийг нь зээлж, явуулахыг нь явуулж эхлэх нь....манайх өнгөрсөн жил бас л трансфераа эрт дуусгасан санагдаж байна.

Манай ахлагч Дель Пьерогийн гэрээг сунгах асуудал яригдаж байна. Секко одоо зав муутай тул хойшлох шинжтэй, дам яриагаар ахлагчид жилийн 3.5 сая еврогийн гэрээ санал болгоод байгаа сураг байна. Ахлагчийн хувьд багт дахин 2 улирал тоглож, тэр үед ашиглалтад орох Ювегийн Спорт Пайв гэсэн шинэ цэнгэлдэхэд тоглочих хүсэлтэй байгаа юм байна. 2 улирал гэдэг ч чанга сонсогдож байна шүү...Довтлогчийн хувьд тэр үед бараг 36 нас хүрэх нь байна шдээ...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby bayarkhuu » Sat Jun 13, 2009 1:13 am

Image
Дель Пьеро Орландод очиж NBA-гийн финалын тоглолтыг үзсэн байна. Туркоглу турк юм гэсэн дээ ганц таньж байгаа юм байх даа.
Барсаг дэмжигч Италийн фен
User avatar
bayarkhuu
 
Posts: 680
Joined: Wed Dec 27, 2006 6:41 pm

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sat Jun 13, 2009 9:50 am

June 12

Tuttosport: Трезегө Вияйреалаас Россиг авчирахад гол түлхүүр болж магадгүй юм. Италийн шигшээ багын гишүүн маань Италид буцаж ирэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Трезегө дээр зөрүү гэж 10 сая евро өгөх магадлалтай.

Манай баг зүүн талын хамгаалагчаар Доссена, Абидал, Янсен, Паскуаль нарын нэгийг л авах гэж үзээд байгаа юм байх.

L'Equipe: Секко Трезегөг худалдахгүй гэсэн байна. Мөн Диего, Каннаваро 2-ыг авсан байгаа ч дахин наймаа хийх төлөвлөгөөтэй байгаа гэж.

Telenordia: Маркионнигийн агент түүнийг Рома, Сампдори 2 лавласан гэдгийг үгүйсгэсэн байна. Тэрээр мөн түүнийг Паскаулиар Фиорентинатай солино гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь тэдэнд Семиоли, Сантана нар байгаа юм.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Seikoni » Sat Jun 13, 2009 3:46 pm

Турколу... Орландо нь тэнд нухуулж энэ тэр...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: ЮВЕНТУС

Postby Gankhuu » Sat Jun 13, 2009 4:16 pm

Могги хэзээ банн нь дуусах билээ. Хурдан ирээсэй.

Наймаа харсан Италируу хийж байгаа олигтой юм нэг алга аа.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: ЮВЕНТУС

Postby Chingun » Sun Jun 14, 2009 2:19 am

Goal.com-с гаргасан Ювэнтүс энэ зун ямар наймаа хийх ёстой вэ гэсэн нийтлэл

--------------------Buffon

Zapata - Cannavaro - Chiellini - Grosso

-------------Sissoko - D’Agostino

------Camoranesi - Diego - Giovinco

----------------------Amauri

Сэлгээнд: Manninger, Chimenti, Zebina, Grygera, Ariaudo, Legrottaglie, Criscito, De Ceglie, Zanetti, Marchisio, Ekdal, Salihamidzic, Marchionni, Del Piero, Pandev, Iaquinta

Авах:
Fabio Grosso (Lyon) зүүний хамгаалагч
Domenico Criscito (Genoa) зүүний хамгаадагч
Cristian Zapata (Udinese) хамгаалагч
Gaetano D’Agostino (Udinese) хагас
Goran Pandev (Lazio) довтлогч/хагас

Зарах:
Olof Mellberg
Dario Knezevic
Cristian Molinaro
Sergio Almiron
Tiago
Christian Poulsen
Marcelo Zalayeta
David Trezeguet

гэсэн нийтлэл гарссан байнадаа
User avatar
Chingun
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 328
Joined: Thu Mar 30, 2006 6:18 pm
Location: Anfield Road

Re: ЮВЕНТУС

Postby El Payaso » Sun Jun 14, 2009 9:52 pm

Запата чинь төвийн хамгаалагч биз дээ... сайн залуу даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Mon Jun 15, 2009 4:59 pm

За юу байцгаана да Юве-чүүд минь

Хараал идсэн вируснээс болж 5 хоног Цонхоор орсонгүй 8+)

Реалыг суганууд галзуурдгаараа галзуурч л байг Ер нь багууд эхлээд Флорен тийм-г харчаад

наймаануудаа хийх гээд байгаа бололтой манайх ч гэсэн тэгээсэй

Янз янзын шуум их л байна манайх Агостино-г авдгаараа аваг дээр нь нэг хамгаалагч хэрэгтэй байна

Кришито чинь манайд байсан бусуу Жэноад лоондоогүймүү Форза хариу

Ер нь боломж байвал нэг довтлогч авсан ч яахав Трезегоол+мөнгө=HUNTELAAR or BENZEMA аль нь яахав

Бенз бол худлаа Реал харин Вилла Ибра энэ тэрийг авчуул Хунт заменд суухгүй нь тод
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Mon Jun 15, 2009 5:28 pm

Image

Зиа Секко -н хэлж байгаагаар

Зарах тоглогчдын нэрсэнд Маркионни нэмэгдэсэн гэнэ.Учир нь багийн тактик өөрчлөгдсөн

Багийн хамгийн эхний радарт Лионы Гроссо Ливерпүүлийн Доссена 2-н нэгийг нэрлээд байгаа аж.

Мөн 25-ны дотор Женоа Кришито-г авахгүй бол Юве-д буцна гэнэ. Тэр нь дээр биз Кришито-г явуулаад хэрэггүй

Канна -г авахын өмнө Штуттгарт -н Таши-г сонирхож байсанч одоо хэрэггүй болсон гэнэ.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby BilguunRM » Mon Jun 15, 2009 9:51 pm

LeMoN wrote:За юу байцгаана да Юве-чүүд минь

Хараал идсэн вируснээс болж 5 хоног Цонхоор орсонгүй 8+)

Реалыг суганууд галзуурдгаараа галзуурч л байг Ер нь багууд эхлээд Флорен тийм-г харчаад

наймаануудаа хийх гээд байгаа бололтой манайх ч гэсэн тэгээсэй

Янз янзын шуум их л байна манайх Агостино-г авдгаараа аваг дээр нь нэг хамгаалагч хэрэгтэй байна

Кришито чинь манайд байсан бусуу Жэноад лоондоогүймүү Форза хариу

Ер нь боломж байвал нэг довтлогч авсан ч яахав Трезегоол+мөнгө=HUNTELAAR or BENZEMA аль нь яахав

Бенз бол худлаа Реал харин Вилла Ибра энэ тэрийг авчуул Хунт заменд суухгүй нь тод

даанч алга болтциймаа чамайгаа саналаа шд тэгээ л зөрүүдлээд өөрийхөөрөө зүтгээд бдийшд энэ
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: ЮВЕНТУС

Postby *R9* » Tue Jun 16, 2009 11:31 am

Валенсийгаас Мореттийг хусчихаасаа дажгүй санагдаад байгаа юм. Бас шигшээдээ дуудагдаад байгаа санагдаж байна. Одоо гэрээ нь нэлээн бага үлдсэн тэгэхээр хямтхан хусчих боломжтой. Гроссо арай л хөгширсөн, Доссена удаан энэ миний бодлоор арай л димий юмшиг ээ.

Реал мэдээж Трезегоолыг авахгүй тийм болохоор Хантеларыг мөнгөөр л авч таарах байх. Францруу нь жаахан боломжийн үнээр шахчихмаар байна. Ситид ч юм уу :mrgreen:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Tue Jun 16, 2009 12:58 pm

[youtube]http://www.youtube.com/watch?v=hjguNTV3A2c[/youtube]

Стив Нэшийн буяны рекламны роликд манай ахлагч тоглосон байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Tue Jun 16, 2009 1:10 pm

June 15

Radio Radio: Д’Агостиногийн төлөөлөгч Франко Завагльи хэдий хэлэлцээ мухардалд ороод байгаа ч түүнийг Юве руу шилжих дээр өөдрөг бололтой байна.

Gazzetta dello Sport: Манай ахлагчийн гэрээ ирэх онд дуусах боловч манай хүнд одоо болтол гэрээ сунгах санал тавиагүй байгаа юм байна. Түүнийг гэрээгээ сунгахгүй бол Испаний Ла Лига, АНУ, Хятадын лигүүд санал тавиад хүлээгээд байгаа гэсэн цуу яриа гарч...

Жиовинкогийн агент түүнийг Ювегээс явах ямар нэгэн төлөвлөгөө, хүсэлгүй байгааг баталсан байна.

La Stampa: Трезегө 17-р заалтыг ашиглаж, өөрийнхөө гэрээг худалдаж авахгүй гэжээ.

Calciomercato.it: Кришитогийн агент Сандро Геддагийн мэдэгдэж байгаагаар түүний талаарх уулзалт маргааш Женоа, Ювентусын хооронд болж, асуудал шийдэгдэх юм байна. Манайхан 2008 оны өвөл Кришитогийн 50%-ийг Женоад зарахдаа цаашдаа түүний гэрээний үлдсэн талыг 7 саяаар худалдан авах опшнтойгоор хийсэн бололтой. Гэтэл Феррара одоо Кришитог авах гэж байгаа ч хамаг шийдвэр гаргах эрх мэдэл Женоад байгаа юм байна. Манайхан Кришитогийн хувь заяанаас шалтгаалж, зүүн хамгаалагч авах нүүдлээ цааш нь үргэжлүүлэх шинжтэй шиг. Асуудал энэ сарын 25-наас өмнө шийдэгдсэн байх ёстой.

Сүүлийн үед Интэрт харьяалагддаг залуу Аккафрескаг Юветэй холбосон яриа их гарч байгаа, үүнийг түүний агент Паоло Фаббри няцаасан байна.

Corriere dello Sport: Наполи манай Де Чельиг худалдан авах сонирхолтой байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 65 guests
cron