Сапь үсэрсэн хорвоогийн затир замаар...

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Бамбуушын тухайд

1.Kopties -н цустай нөхөр
43
32%
2.Зүгээр гар
41
30%
3.Мэдрэлдээ юмтай байх
27
20%
4.Духлаа нөхөр.
25
18%
 
Total votes : 136

Re: Амьдралаасаа...

Postby Тэрри_10 » Fri Jun 12, 2009 10:55 am

Улаан авсан хүнийг л батлан даадаг шард тийм юм байхгүйлдээ..
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Амьдралаасаа...

Postby Ladykop » Mon Jun 15, 2009 3:25 pm

Бичлэг нь таалагдахгүй бол гарцгаа! Хүнийг байхгүй үед орж ирж сонин сонин юм ярьцгаагаад :mrgreen:
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Tue Jun 16, 2009 10:41 am

Аавийнд орохоосоо өмнө баахан л хавх тавиад гарсан юмсан .Хмммм
энэ Хулганаа аалз яаж орж ирээд гэр орон үймүүлээд байнаа?
За нэг гэрээ цэвэрлээд хоол унд хийж архи дарс авч гарсанаа тэмдэглье..
Бүгд Бамбуушын үдэшлэгт тавтай морил..
Image
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby Munguu » Tue Jun 16, 2009 11:25 am

Бамбуушын БАН дуусаа юу бичээд байгаарай :eek:
1-20
User avatar
Munguu
Манчестер Юнайтед
 
Posts: 518
Joined: Tue Sep 30, 2008 6:10 pm
Location: Mongolia

Re: Амьдралаасаа...

Postby Адмирал » Wed Jun 17, 2009 6:32 pm

Бамбуушийн аватарыг харсан чинь дээхнэ миний сараачиж байсан зурагтай адилхан юм байна хэхэ...

Image
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Амьдралаасаа...

Postby MJ » Wed Jun 17, 2009 8:32 pm

Амидрал чин бас лаг л сараачдаг юм бна
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: Амьдралаасаа...

Postby avarga » Wed Jun 17, 2009 8:45 pm

Поох хэхэ...
God is music is god
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Re: Амьдралаасаа...

Postby Deck » Thu Jun 18, 2009 12:56 am

Бамбууш чинь аватар дээрээ өөрийнхөө зургийг тавьцийн шдээ.
Deck
 

Re: Амьдралаасаа...

Postby Адмирал » Thu Jun 18, 2009 10:17 am

Image
Энийг зураад нэг хүнд бэлэглэж байлаа гэсс :mrgreen:
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Амьдралаасаа...

Postby Хулганаа » Thu Jun 18, 2009 8:04 pm

өө миний найз бамбууш гараад ирчээ юу ашгүй дээ :mrgreen:
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: Амьдралаасаа...

Postby Villa_Bayaraa » Thu Jun 18, 2009 10:09 pm

За бан аас гарсанд баяр хүргэе. Энэ хүмүүс нээрээ алхиймаа хар гэр байхдаа яахав дээ.
Хар гэр гэснээс 2,3-н жилийн өмнө нэг балай хилс хэргээр 2 сар орчим Ганц худгийн мөрдөнд сууж билээ. Бас л чанга газар шүү.
Анх гарийн хээгээ өгөөд 72-луу нь ороод дараа нь тэндээс нэг тийм шар бичиг аваад л тэгээд л шалганаар дамжаад ганцын мөрдөн рүү ороод явчихна гэж. Тэгээд л явган суугаад л хянагч нарт дарамтлуулал эхэлжайгаам даа. Шалган дээр нэгжүүлээд, мөрдөнгийн шалган дээр нэгжүүлээд, давхартаа гарч нэгжүүлээд тэгээд л баахан шинэкөвүүдтай хүлээлгэндээ орно доо /хүлээлэг гэж нэг жижигхэн камер/. Тэгж байгаад л нэг 2 хоногоос тал тал тийшээ хийсэн хийсэн хэргээсээ хамаараад өөр өөр камерууд руу хуваарьлагдана. Тэндээ очоод л тэгээд л амьтан болжайгаам даа. Аз би болж миний үеийн хэдэн залуус бүхий жижигхэн камерт орж билээ... Камер бүхэн өөрийн дэгтэй, бас л чанга газар шүү...
за тэгээл шүүхээс гэм буруугүйг тогдоож цагаатгасугай гээл алх буух үед за одоо л хүн шиг амьдарна даа гэж бодоол, амьдрал тэр чигээрээ рэс хийцэн юм шиг болжайгаам чинь хаха...
за за балай балай юм биччихлээ.
Дараа нэг өөрийнхөө блогийг нээхээрээ сонирхолтой юм их бичнээ. Би гэдэг хүн чинь 23 хан насандаа бас л их юм үзсэн хүн шиг байгаа юм....

хэхэ за юутай ч вэлкам байк Халзан!
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Thu Jun 18, 2009 11:22 pm

Яасан юм гэмт хэрэг хийснээ дурсаж байгаа юмуу?
За тэгээд одоо бидний үеийнхэн ч зөндөө л алдаж онож байдаг.
Би ч бас тэр нэг Хараал идсэн нүхрүү орох дөхсөн.
Ээж байгаагүй болч өдийд одоо юу хийж яваа бол
ямарч байсан форумдаж яваа гэж үнэндээ бодохгүй байгаа.
Дараа нэг тухтайхан бүтэл муутай хэрнээ өөрийнхөө хэмжээдн
адал явдалтай туулсан амьдралаасаа чимхийг бичнэ гэж байгаа.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Sun Jun 21, 2009 11:10 am

Анд.....

Анд минь чамтай л хамт уулаа.
бид бүгдээрээ бүгдийг цуулаад
би хамтдаа бүүр тээр холоос
асч өндийсөн бүүр тээр доороос..........

Анд гэсэн гурван үсгээс бүрдсэн үг... Гэхдээ гуч дөчин үсгээс бүрдсэн ямарч үгнээс илүүтэйгээр амьдралд минь том байр суурь эзэлдэг юм. Найз гэдэг үг бол яахав завсрын зуурдын үг шиг санагддаг. Хүнд өчнөөн найзууд бий. Ажлын найз, Байрны найз, Сургуулийн найз, Гэр бүлийн найз гээд л цаашаагаа хөвөрч өгнө. Харин Анд бол ховор. Зүгээр ч нэг ууж идчихээд инээж ханиагаад явдаг хүмүүсийг энэ тоонд орууламгүй. Цаг хугацааны явцад шалгарсан хэдэн сайхан Анд надад бий. Тэд юугаар шалгарсан юм хэн тэднийг шалгаруулсан юм? Мэдээж тэд амьдралын явцад шалгарсан мөн би тэднийг шалгаруулсан юм...Нөхдөд нөхөд биш ноход болсон энэ цагт ч гэсэн би тэднийгээ халуурнаар дурсаж сууна. Балчир байхаасаа эхлэн найзлаж нөхөрлөсөн бидний зам дандаа дардан байгаагүй. Бидний дотор алдаж эндсэн , энэ хараал идсэн ****4 амьдралын хатуун ширүүнд хөл алдсан нэгэн ганц хоёр бий..
Халзан балчир байхдаа 10 дугаар хороололын далан дээр чулуугаар сүрхий байлддаг байв. Хороололын банди нар их зэвүүн. Манай 10-ыг хонхор 10 гээд л өдөж өгнө. Харин маниус өөдөөс нь дэнж 3 гэж дууддаг байв. Тэр үед 5-6 дугаар анги л байсан үе... Гэр бүлийг маань монголд үй олноороо байдаг хэрүүл тэмцэл, зодоон нүдээн тойрч биш дайрч гарсан тэр үед би далан дээр очиж чулуугаар байлдаж эсвэл найз нөхөдтэйгээ өдөржин тэнэж л тэр бүхний өөдөөс эсэргүүцлээ гаргадаг байсан. Далан дээр чулуугаар байлддаг байхад манай ангийн Жамбал гээд нөхөр жинкэнэ түйвээдэг байлаа. Мань эрийг хараад л хороололын банди нар бажига алдан зугтаана. Манай хүн өөрөө ч зүрх зориг гэж баавгайн цас идсэн нөхөр аятай л чулуугаар байлдана. Гар мэргэн ч гэж жигтэйхэн. Хэд хэдэн нөхдүүдийн тархийг чулуугаар хага ярсан санагдана. Мань хоёр сүрхий Хамууд.. Жамбал маань зөвхөн чулуугаар ч биш нударгаараа бас гаруудыг жинкэнэ гашраадаг гар байж. Аймар сэтгэлийн хөөрөлтэй цагаан цайлган ойворгон нэгэн. Томчуул тэрийг зодоод ир энтэй зодолд гэвэл найз байсан ч дайсан байсанч хамаагүй нүдчихнэ. Харин ёстой маньтай тэгж байгаагүй. Муусайн аханцарууд мань хоёрыг хооронд нь тулуулах гэж их үзнэ. Би ч яахав духлаа яасан ч яахав энэ тэр гэдэг байсан бол манай хүн бол үгүй гэдэг байсан юм. Ухаантай аалз байж. Тэрнээс биш намайг зодолдвол ч ёстой индүүднэ л дээ. Тэрийгээ мэддэг байсан шиг байгаа юм. Тийм ч учраас намайг олон удаа даварч далдайхад минь өөрийг нь бусдын дэргэд доош хийж өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэсэн өчүүхэн занд минь тун хүлээцтэй ханддаг байжээ. Ёстой даварсан мулгуу цабаан байжээ би.. Нэг удаа сагсны шийдэн дээр тоглож байлаа. Манай доод талын үеийн шазруун зантай нэг өлөгчин байх. Тэр муу бацаан дургүй хүргээд байхаар нь Бамбууш ч яахав батираад л хаячлаа. Тэгсэн ахыгаа дуудаж ирдэг юм аалз чинь. Ах нь манай төрсөн эгчийн анги. Надаас хоёр анги дээр. Сагс сайн тоглодог сайн аалз бас дээр нь овоо хөдөлгөөнтэй. Шууд хүрч ирээд- Мөнхзаягын Цабаан давраад байна уу гээд намайг бариж аваад ёстой Нипон үнэлгээ өгмөөр газар савдаг юм. Тэр үед ч дээд үеийнхнээсээ бол айгаастай хүндлээстэй л байсан. Хий дэмий л уруулаа зус шүүртэл базаад дуугүй муухай хараад л доошоо хараад зогсоод байсан. Өнөө аалз чинь намайг босгож ирсэнээ алгадаад шанаадаад өчүүхэн ч гэсэн өөр өөртөө бас том санагдам нэр хүндээр минь шал арчиж өгч байнаа. Энэ үед манай эрэлхэг Жамбал хаанаас ч юм гараад ирдэг юм. Гэртээ байж байхад нь Бацаанууд очоод Бамбууш балбуулж байна гэж хэлсэн шиг байгаа юм. Манай хүн амьсгаадчихсан хүрч ирээд шууд л чи манай найзыг зодохоор намайг зод гээд л .... Майга аалзын өөдөөс маниус тэгэхэд нээх үг сөргөөд байдаггүй байсан Майга аалзын гэхдээ үйлс нь тэр үед үнэн хазайчихсан байж. Би гэж аалз зүв зүгээр байж байгаад Хамыгаа харангуутаа уйлчихдаг юм. Би ч угаасаа нэг тиймэрхүү л байсан. Зодуулж нүдүүлж байхдаа бол нулимас дусаана гэж гонж хэрнээ дараа нь хэн нэг хүн аргадах юмуу өмөөрөх юм бол мэлмэрээд Шаачихна. Манай хүн Майгатай тэгсэн шууд хоюулаа тулая гэв. Майга бүүр шок аашч энэ тэр. Тэгсэнээ цабаан энэ тэрээсээ ичсэн үү яасан шууд л Хамтай маань нүдэлцээд эхлэдэг юм. Тэр зодооныг ч тод санаж байна. Угаасаа нэг иймэрхүү юмнууд мартагдах нь ховор байдаг. Өөрөөсөө 2 ах бас овоочгүй бялдарлаг тэр нөхрийг Жамбал минь аалз болгосон. Манай хүн бяр тэнкээ гэж нилээн яггүй. Гарыг бол гамбирдаад л хаясан даа. Хөөрч цус маань буцласан би хүртэл хажуунаас Шааж ороод Майга аалзыг өшиглөж энэ тэр тээ.. Тэр орой Майга найзуудтайгаа биднийг ТМС-д( Манай байрны ард барилгын ТМС байдаг байв) байхад олж ирээд хамыг минь найзуудтайгаа нийлж байгаад гамгүй балбаж билээ. Бид нар 6 уулаа дээр нь 7 дугаар ангийн цабаанууд. Өнөөдүүл 9 дүгээр анги дээр нь 7 уулаа. Өөдөөс нь яг зодолдсонч аль аль талаараа барахгүй байсан. Жамбалаа зодуулж дэвсүүлч байхыг арчаагүйтэн хараад зогсож байхдаа өөртөө жигтэйхэн гутарч билээ. Духлаа уйлахаас цаашгүй. Харин манай хүн бол зодуулсан ч хээвнэг Шааж байгаа юм чинь.. Манай Шар Бямбаа маань л тэднийг нэг болиулах гэж оролдсон санагдана. ... Тэр шөнө манай хэд 3 цаг хүртэл ТМС-д юм яриж сууцгаалаа. Дахиж ийм юм болохгүй энэ тэр тээ.. Хөөрхөн цабаанууд мафи энэ тэр үүсгэхгээд байгаа юмуу хаашаа юм. Гарцыг манай Шуурга хочит найз минь олсон.
10 дугаар хороололын нэг хэсэг байрууд 9 давхар цэнхэр байрууд үлдсэн хэсэг нь 5 давхар цагаан байрнууд. Шуургын амьдардаг байр хавьцаа жаалууд гэж нэг бүлэглэл байх. 1990 ээд оны дунд хавьцаа Хар Сарнай нэг хэсэг моод Шаасан бүгд санаж байгаа байх. Амтай болгон Хар Сарнай бидний зүрх зүрх зүрх ..
Хөлтэй эвсэлтэй болгон хамтлаг байгуулан нэг хоёр гурав гэсэн командын дараагаар тухайн хамтлагын аянд бүжиглэж энэ тэр... Тэднийг дууриадаг байсан шиг санагдана тэр Жаалууд.. Хүнд гарууд байсан даа. 10-ын нэрийг Одод болох Хүслэн дээр тэд нар л гаргана. 10 -аар хэр баргийн нөхдүүд хөндлөн алхахгүй ах нар бол бариж аваад юутай хээтэй нь дээрэмдээд зодоод Хуцвал гөбсдөөд явуулдаг байлаа. Сонин энэ тэр ч Жаалууд хэмээх дээрмийн бүлэглэл 10 дугаар хороололд байдаг гэнэ энэ тэр гээд л..
Мань Шуургад жаалуудын зарим нэг гарууд их сайн цабаанаа гэж авч үзнэ. Манай хүн маргааш нь нөгөө Тамаан нөхөрт хов хүргэв. Тамааныг бас зүгээр хөдлөгөхгүй. Бид нар дундаасаа гөнгө зохицуулж байгаад нэг шил юм хум авч өгөөстэй. Архиндаа халж авъяас онгод нь орсон Тамаан маниусыг дагуулаад л Майга аалзын найзууд дээр тууж хүрлээ. Майгын нийлдэг нэг гар нь сагс энэ тэр сайн тоглодог сургуулийн өмнөөс тэмцээн уралдаанд байнга ордог овоо нэр хүндтэй хүнд гар . Гэхдээ л Жаалууд гэдэг нэр анги сургууль хавьцаа тодорсон тийм гарын нэр хүндийг сүнстэй нь гөбсдөж чадахаар хүчтэй. Тамаан тэд нарыг та нар цабаанууд яагаад дээрлэхээд байна энэ тэр гэж хэсэг янагласнаа хоншоортой юм бол чи гэж өнөө Сагсчин нөхрийг манай хоёр цабаантай халзгана гэж тулгалаа. Сагсчин угаасаа үл тоосон маягтай тэгье л гэдэг юм байгаа биз дээ. Манай Шар , Жамбал хоёр ч маниусын эгнээнээс гарч ирцгээв. Урд шөнийн өсөө Жамбал маань одоо тайлах цаг нь болсон. Тэр хоёроос нилээн өндөр бас ч үгүй шөрмөслөг Сагсчин эхэндээ мань хоёрыг ойртуулахгүй хүрч ирсэнийг нь л жийгээд холдуулаад байв. Жамбал харин нэг жийхэд нь хөлнөөс нь бариж аваад зууралдахад Шар маань ч үсрэн очиод газар унагаагаад л пин пан пүн түс тас нис ба нисын Амгаа.... тамааны сүрэнд дарагдсан өнөө нөхдүүд хий дэмий л наад цабаануудаа алаад өг гэж орлихоос найзыгаа хоёр цабаанд зодуулахыг хараад л зогсож байхиймдаа. Миний цус хөөрчихсөн ( угаасаа ч цабаан байсан зодоон үзэхээр цус хөөрөөд л тээ. Дээр нь найзууд нэг аалзаар наадаж байдаг ) Майга аалз дээр шааж очоод -Чи муу өчигдөр манай жамбалыг ялаа муу *&%$£ %$£* гэж хэлээд л номхон команд авсан шинэ цэргийг дэглэж байгаа Жа шиг нүүрэн дундуур нь түс.. Яаая сайхан мэдрэмж шүү. Өш Хонзоон гэж.. Ялангуяа халуун дээрээ амттайг нь хэлээд юу гэхэв. Шуурга мань хоёр Майга аалзыг балинтай нь хутгаад л тэнд Жамбал Шар хоёр Сагсчинг Амгаа болгоод л....

Чимээгүй сонсч байгаамдаа
чи бид хэд ямар байсныг санадаа
Тиймээ би Бамбууш байна
тэр чигээрээ л өөрийнхөөрөө байна

Шуургын маань аав ээж хоёр хоюулаа Со гараад 4-5 жил болчихсон байсан. Мань хоёрын амьдрал их төстэй. Хуюулаа гэртээ орох дургүй шөнө дөл болоод бусад маань гэрлүүгээ ороход мань хоёр юм ярьсаар үлдэнэ. Эмээ өвөө ах эгч гээд 9-н шидийн нөхдүүдтэйгээ хамт амьдрадаг Шуурга маань орохоос төвөгшөөгөөд л. Мань хоёр дуу муу зохиож дуулаад л Тэнэгрэж өгнө дөө харин ч нэг..Бидэн дундаа хамгийн алиа хөгжилтэй нь хэл ам гэж дийлдэхгүй.. Хийлцэх юм бол бараг хэнбүгайг ч хийнэ дөө энэ нөхөр. Гэхдээ шударга Шуурга... Өөрөөсөө сул дорой нэгнийг дээрэлхэхийг тэвчигүй. Шууд л маниусыг загнаад л болиулна. Гэхдээ эр хүн шиг халзганаж бол чаддаг гар. Мань хоёр бие биенээ их л ойлгодог юм. Сүүлднамайг наашаа ирэхээс өмнө нэг жил Компьютерын нэг жилийн Курсд хамт явж л байлаа.
Манай нөхдүүд нэг ийм дуу бөөнөөрөө дуулдаг байсан санагдана.
Сурагчын ширээний хойхон талд суудаг байлаа чи бид хоёр
Сурлагаар би чинь мааруухан сахилгаар чи минь тааруухан
Сургуулийн хашааны хойхон талд Субботник хийж байлаа
гэнэн хонгор чамайг дуудахад эргэж хараагүй нь юу билээ( утгын авцалдаа үнэн муу)
Тамхины үнэр ханхалсан танкай залуу ирж явна
гэнэн хонгор чамайгаа тамхинд орсоныг сая мэдлээ
Архины үнэр ханхалсан атаман залуу ирж явна
гэнэн хонгор чамайгаа архинд орсоныг сая мэдлээ
4-замын уулзвар дээр Чинжаал хутга гялс хийлээ
Гэнэн хонгор чамайгаа гэмтэлд очсоныг сая мэдлээ
Цагаан халаат нөмөрсөн цайлган сэтгэлд эмч танай
гэнэн хонгор чамайг минь аварч чадаагүй нь юу билээ...
Орцны дуу байсан шиг байгаа юм. Бидэн дунд Сэвхтэй царайтай гялалзуур хөдөлгөөнтэй онигор нүдтэй нэг нөхөр байх. Аав нь хөлбөмбөгийн дасгалжуулагч аймар хатуу гар. Ах нь жаалуудын гар хөл болсон бас нэг хүнд гар. Одоо бүүр майр томорсон сурагтай. Дамбийн Хишгээгийн гар хөл болж өр мөрийг нь цуглуулж явдаг нөхөр болсон гэлцэнэ. Шорон орон гөөмөн ч олон орж гарсан даа. За тэрч яахав онигор маань бас тун бөх зүрхтэй Шаар. Далан дээр Жамбалаас дутахгүй нэр хүндтэй. Гурван чулуу атгаж ороод л тав зургаан гартай ганцаараа тулна. Нөгөөдүүл нь чулуугаа шидэж дуусангуут 3 чулуугаа далайгаад буцаад л байр хүлтэр нь элдчихнэ. **н** ч гэж хэлэх л байх. мань эр надаас нэг дүү миний доод талын анги. Нэг өдөр өглөө манайд уйлчихсан ирэхэд нь гайхаад юу болсон талаар асуусан Ээж нь хойно машинд дайруулаад бурханы оронд заларсан байна гэнэ. Андыгаа чадах чинээгээрээ л аргадсан даа. Тэр өдрөөс хойш харц нь нэг л үхээнц болчихсон. Ээжийг нь дайрч алсан жолоочыг хэдүүлээ оросд очиж байгаад ална энэ тэр гэж төлөвлөгөө болосвруулсан гээд л бод. Мөн Ээжийг нь бурханы оронд залсан тэр аалз шүүх хурал болоод маш их төлбөр төлнө гэсэн яриа гарсан байсан. Манай хүн чинь Ээжийн хүүхэд. Аавыгаа нээх хайхрахгүй. Амьдралын хатуу тоглоомонд хэтэрхий эрт ороод идэгдчихсэн. Энэ жил зүүн хараагын чанга дэглэмтэй шоронд жил 6 сарын хугацаагаар суугаад гарч ирсэн юм. Болох бүтэхгүй нөхдүүдтэй нийлж яваад нөгөөдүүл нь нийлээд пойлтонгуут нь шил хагалаад гаруудыг хэд хэд сийчсэн гэх.. Нөгөөдүүл нь новшроод анд минь аавынд хэсэг хугацаанд.... Цайлган зантай муу санаагүй хамт байхад хөгжилтэй Анд гэдэг үгний утгыг мэддэг эр хүн юмсан.

Манай байрны хажууд 4 дүгээр байр залгаастай. 10 т нүүж ирээд удаагүй байхдаа тэр хавийнхаа багачуулын тамаан гэгддэг биерхүү нөхөртэй танилцсан санагдана. Багадаа их л нийлж гүйнэ. Бөглөө, Мортал Комбат, Гүйдэг Маадаг, Нууц бичиг нуух энэ тэр гэсэн тоглоомууд сайхан тоглодог байж билээ. Мань эр нэг хэсэг намайг байранд их өмөөрдөг байсан байна. Бөглөө гэж доёолно. Гөблөө маань намайг арай нэг гайгүй болж эхлэж байхад Сансар нүүчихсэн. Тэгээд би Хамуудтайгаа ид нийлж байхад буцаж ирээд бидэнтэй наалдан пад.... Хамгийн сайн найз нарын маань нэг... бас л эвгүй гар шүү дээ. Манайхан ерөнхийдөө эр хүн шиг нэг нэгээрээ сайн үздэг нөхдүүд байж. Надаас бусад нь . Хүмүүс бие биенээ олоод нөхөрлөчихдөг юм шиг. Маниус том болох хэрээрээ өндөр болж байхад гөблөө маань өсдөггүй. Гөбтөрдүү нуруутай байсан болохоор нь Шуурга мань хоёр нийлж байгаад Квазимода гээд нэр өгчихсөн. Нотр Дамын бөгтөр..
Эсмерельда та хоёр өчигдөр их байнаа тээ ?
Орогнол орогнол орогнол гэж орлиод л.... Америкын хийсэн Нотр Дамын Бөгтөр гээд кинон дээр Квазимода Эсмерельдаг аварчихаад сүмийнхээ орой дээрээс орогнол орогнол Орогнол гэж орлидог шиг.. тэгсэнээ нэрийг нь бүүр Орогнол болгоод хаячихсан. Сүүлдээ зүгээр л Орогоо.. АНд минь намайг олон ч удаа хүнд байдлаас аварч байсан. лагер энэ тэр дээр өвөр түрийндээ ороод л унтана. Бас л нэг амьдралын хатуу тоглоомын золиос. Аав ээж хоёр нь салчихсан. Аавтайгаа .. Аав нь сайхан ууна. Аавыгаа өширхөж чадахгүй өрөвддөг. Аавыг нь муулсан хэнбүгайг ч өршөөж байгаагүй. Нэг цагдаа аавыг нь чирээд аваад явж байхыг хараад гүйж очиод тэр цагдаатай зодолдож байсан нь санаанаас гарахгүй юм. Тэр Хуцвал бидэн дундаас хамгийн зоригтой нь байсан байх. Манай дээд талын үеийнхэн мөн онжавууд доод талынхан ч орогнолыг маань аймар хүндэлнэ. Манай хүн харин бид нарын тоглоом шоглоомны бай...

Хүслээрээ амьдраж чадахгүйгээс хойш
Амьдралд юунд ам гарах вэ дээ гээд
Бидэнд үлдээд сэтгэл зүрхээ нэгээд
юу болсоноо нуулгүй хэлээд үлдээгээрэй
Хэн хэндээ гонсгоноод яахвээ
Амьдралыг ер нь хэн ер нь таах вэ
Бид хамтдаа үргэлж бид цугтаа
Тиймээ бид үргэлж хамт цугтаа


Намайг 3 дугаар ангид байхад манай ангид нэг өндөр монкор хамартай нөхөр нүүж орж ирэв. Тэгсэн тэр бид хоёр нэг орцонд амьдрадаг байж таарлаа. Манай хүн 9 давхарт би нэг давхарт. Нөгөө Манай ангийн 2 дугаар тамаан бондгор мань хоёрыг их дээрлэхнэ. Мань хоёр энийг алах юмсан гэж хэлэхээс өөр зүйл хийж чадах биш. харин Шар бид гурав нэг хэсэг их сайхан нийлсэндээ. Хамтлаг байгуулж хүслэнд орно морно ч гэх шиг гурван модон хөлтөнгүүд.. Мань хоёр ангийнхаа хамгийн царайлаг охинд үнэн сайн. Хоюулаа ямар сайндаа тэдний байр майранд очиж түүнийг харах гэж зогсцоодог байв шүү. тэр Охин Жаалуудын эзэмшилийн нутагт амьдрана. тийм болохоор мань мэтийн нөхдүүд орно гэж гонж хий дэмий холоос л харж сэтгэлээ баясгацгаана. Манай хүн нэг жил суучиад Кабенитрүү нүүгээд шилжээд алга болов. Тэгсэн 6 дугаар ангид буцаад ороод ирдэг юм даа. Хичнээн өөрчлөгдөө бэ аалз чинь. Казакын эрлийз юм болохоор царайлаг гэж жигтэйхэн. Майр өтгөн хөмсөг цав цагаан царай өндөр нуруу.. Охидууд хайлан уясав. Муу хамарыг ( Миний өгсөн хоч одоо ч энэ хочоороо явдаг) орж ирэхээс өмнө Халзан толгой ангидаа бас гайгүйд ордог байв. Духлаа аашч Маашаагүйгээр үнэнгээ хэлэхэд охидууд надад бас гайгүй тээ. Ээж өдөр болгон цагаан цамцыг минь цэвэрлэж угааж индүүдэж өгнө. Үсчин байсан болохоор тэр үед ид мандаж байсан Арын Гудамжны Залуусын Ник шогоногыг дууриаж үсээ өгзөг хувааж үзүүрийг нь шараар будуулж энэ тэр... Ээ хөөрхий сайхан байж дээ. тэгсэн Муу хамар орж ирээд л Бамбуушын нэр хүнд хадиад л газартаа шороо манаргаад л дуусаа.... Ангийн бараг бүх охин манай хүнд сайн болж энэ тэр . Харин мань хоёрын шохоорхол нээх их юманд авч хэлэлзээгүй юм шиг байгаа юм. Орж ирээд л Шар мань хоёртойгоо нэг груб. Би бондгорыг аль кэдийн цавччихсан байсан ч манай хүн өөрөө цавчиж байж санаа нь амраж энэ тэр...
Ингээд нийлдэг нөхдүүдийн тоо нэгээр нэмэгдэв..
ХИ Хо ид мандаж байх үед манай хамар шар гутал цасны шил 120 мянгын ориг Коби, улаан Комбинзон өмд Аляаск куртик.. яааая бүүр дээд ангийн эгээ нар ч хайлан уясч байгаа юм чинь.. Доод ангийнхан бол ярилтгүй.. Манай хүн ч бидэн дундаа толгой нь болж эхлээд л..

Омголон насандаа бид инээж баясан явсан найз минь
Оргилуун гал зүрхэндээ бид асан дурсаж явсан найз минь
Он цагын урсгалд хамтдаа бид үргэлж цугтаа найз минь
Одоо хамт уйлья хамт дуулья хамт цуулья найз минь

Далан дээр байлдаж явахад тойргын нэг Өвгөн Монкоо гээд нөхөр бас Жамбал шиг балладаг байв. Чулуугаа хойноо атгачихаад л өвгөн шиг гаруудын өмнөөс алхаад очно. Чулуу мулуу хажуугаар нь өнгөрч байхад тоож байгаа ч юм байхгүй..
Хороололын банди нар дунд нэг Мэнгэтэй нөхөр байсан. Мөн өөрийгөө Найк гэж нэрлэсэн нөхөр байсандаг. Аайн бас x-Томъёогын Очироогын дүү гээд нэг репчин царайтай нөхөр байсан нэрийг нь санадаггүй. Энэ хэд л Манай Жамбал Монхоо хоёрын өөдөөс тулдаг байв. Бусад нь бол бараанаар нь зугтаастай. Монкоо хар багын л барилдчихдаг монгол баатар шиг царайтай мөн биетэй тийм нэгэн байсан. хүч чадал ч гэж ярих юм байхгүй. 6 дугаар ангийн цабаан 10 дугаар ангийн гарийг гурав барилдахад гурав давж байгаа юм чинь. Цайлган зантай аалз.. Бас л Шуурга Орогнол Шар гурвын доог тохууны зугаа.. Нөгөөдүүл нь манай хүнийг байнга өдөөстэй. Нэг өдөр тэсэхгүй гурвалнг нь ална гэж дайраад тэгээд гомдож уйлаад л муу уяхан нохой. Хүүхэд байж дээ. Бидэн дундаасаа хамгийн ажилсаг мөн биеийн хүч чадал сайтай нь манай Монкоо, Жамбал хоёр... Тэгээд ч хуваагдаж зодолдох болбол Жамбал Монкоо хоёрыг авах гэж бөөн юм болдог байв. Хоёр махан бөмбөг үнэн даяргаатай... Сая нэг Солонгост жил шахуу болоод буцаад монгол буцах шиг боллоо.

Олон ааш олон бааш гаргаж явсангүй би найз минь
Орчлонг тааж амьдралыг зааж даанч би мэдсэнгүй ээ найз минь
Аяа гэвч Анд гэдэг үгний утгыг нь сайн мэднэ найз минь
Алдаатай оноотой замд бие биенээ түшлээ найз минь
Энэ л нас гэнэн нас ард бас үлдлээ найз минь
Эгэлхэн эгшигхээн жаргал дүүрэн инээ найз минь
алив энэ зуу май энэ зуу
эр хүн шиг хуучлья найз минь
Атагхан зүрхнийхээ гүнд бие биенээ уучлья найз минь..............


За ийгээд сэтгэл зүрхэнд мөнхөд орших андууд гэвэл иймэрхүү. Өшөө хэд хэдэн хүмүүс бий тэднийгээ дараа завтай үедээ оруулнаа. Гэхдээ энэ хэд маань л арай сэтгэлд ойр байх юм.
Царайлаг Хи Хо хамар маань Со-д сургуульд сурч байгаа. Гэхдээ тэр 10 төгсөх жилээ мөрөөдлийн охин, бид хоёрын анхны хүчтэй шохоорхол охинтойгоо үерхээд намайг ийшээ ирсэнээс нэг жилийн дараа тэр хоёр хүүхэдтэй болсон юм. Би хүүхдийнх нь загалмайлсан эцэг. Мөн нэрийг нь өгсөн. Гэхдээ нэг алиа юм байдаг нь гэвэл би эхнэрийг нь эхлээд үерхье гэж гуйсан юм шд уг нь... Тэгсэн үгүй гэж надад эелдэгээр хэлчээд дараа нь манай хүнийг гуйсан чинь зөвшөөрсөн гэсэн... Энэ Халзан толгой амьдралд үргэлж л хоёрдугаар дүр байж. Түүндээ ч дассан юм шиг байгаа юм. Нэгдүгээр дүрлүү би хэзээ ч хүсэн тэмүүлж чадахгүй угаасаа хүн хэмжээгээ мэддэг.
За тэр ч яахав . Манай хоёр одоо сайхан л амьдраж байна. Манай ангиас гарсан анхны кос.. Мөн хоюулаа миний эрхэм дотно күмсүүд.. Тэдний төлөө Төрөө чадал байвал юуг ч хийх болно.
Орогнол маань мөн л эхнэр хүүхэдтэй.... Эхнэр нь өөрөөс нь дүү хэрнээ овор ихтэй нэгэн. Манай орогнол угийн эвсэг зантай тул эхнэр нь элэг барьдаг гэсэн. Зодож цохиж энэ тэр.. Хуцвал нээх олон аавын хүү миний Хамд гар хүрч үзээгүй байхад тэр муу охин юу бэ очиж байгаад сургааль айлдана. Охинтой болсон. Охины нэрийг мартжээ. Уушиглаарай Орогнол анд минь
Шуурга маань улаан хакерчин болсон сурагтай. Мөн хүүхэдтэй нэгэн бүсгүйтэй дэр нэгтгэж байгаа . Хүүхдийг нь миний хүү л гэж дуудна. Би түүнд чи тэгээд өөрийнх шигээ хайрлаж чадах уу гэсэн чаднаа л гэсэн жинкэнэ эр хүн.. Анд нь хааяа хааяадаа чамд амласан юмаа мартчих юм. Андыгаа уушиглаарай хам нь гэхдээ та гурав дээр том очноо...
Жамбал маань 17 той байхдаа аав болсон толгой. Тэр үед хүүхэд энэ тэр гэж боддог ч үгүй байхад хүнд гар нэг охинтой үерхээд тэрэндээ шаариг залгиулаад 9 сарын дараа биднийг бүгдийг авга ах болгочихсон. Тэгсэн сураг сонсохнээ авгайгаасаа салаад өөр хүүхэнтэй дэр нэгтгэн тэрийгээ бас шаариг залгиулж амжсан сурагтай. Багадаа над шиг л ээмэгчингийн хүйс энэ тэрийг ялгадаггүй нохой байсан чинь томронгуутаа жинкэнэ Жомбого болдог юм даа аалз чинь...
Нөхдүүдээс сонсоход манай хүн уучихаарай айхтар агсан болдог сурагтай. Төрийн цагдааг цустай нь хольж мөрдөсийг нь хуулаад ганц руу ачигдах шахаад гарж ирсэн гэсэн. Андтайгаа ярисангүй майр удаж байна. Тэр багын нэг зуурчихсан замбай шиг царайг нь хальт санах юм. Гэхдээ миний Анд сайн явж байгаа гэдэгт би итгэж байна. Угаасаа эр хүн шиг эр хүн сайн л явж таараа.

Монкор аалз солонгост байж байхад нь авгай нь жирэмслээд хүүхдээ харах гэж монголд очиод буцаж Визнд хандсан боловч Виз өгөөгүй гээд монголдоо үлдэхээр болсон гэсэн. Одоо тэндээ нөхдүүдтэй нийлээд нэг барилгын ажилд ажиллаж байгаа гэнэ. Авгай энэ тэрийг нь би үнэндээ мэдэхгүй юм. Би уг нь тэнд байсан бол гаруудын авгай нарыг шинжиж өгөх байлаа. Даанч **н** мантуу энд болохоор надгүй авгай авцгаасан юм шиг байна. Монкор маань ч багаасаа л Наран-Туул дээр кантенер энэ тэр буулгаж лангуу энэ тэр ажилуулдаг байсан болохоор амьдралдаа их арчаатай байсан. Одоо ч өөдсийн чинээ үр авгайгаа тэжээх гэж зүтгэж яваа монгол эр.....
Чамтай нэг барилднаа муу монкор аалз минь гэхдээ энэ удаа би чамайг барах байх гэж бодоод байгаа.


Онигор сэвтэй нөхөр аавынхаас гарч ирээд хөдөө ажиллаж байгаа сурагтай. Бид хоёр хааяадаа нэг чатлана. Амьдрал хуурамч гэдгийг ойлголоо Төрөө хөгшөөн гэхдээ мань одоо дахиж тэр хар нүхрүү орохгүй тэгсэнээс үхсэн нь дээр гэж байна билээ..
Гэр нь нүүгээд бидэнтэй нэг хэсэг нийлэхээ байсан. Тэгээд буцаж ирэхэд нь бид их өөрчлөгдсөн байсан тул манай бацааны армитай нийлж эхлээд холдсон. Ингэх шалтгаан бол нэг аалзад их байсан тэр талаар дараа бичнээ.
Өө тийм манай хүн авгайтай болсон гэсэн. Бас авгай нь жирэмсэн..

Шар маань хамгийн бүтэлгүй амьдралтай яваа. бас л жамбалын дараагаар 18 насандаа хүүхэдтэй болсон ч өөрөө лонхонд толгойгоо мэдүүлж явсаар авгай нь салан одож өөр хүнтэй сууж хүүхэдтэй нь уулзуулдаггүй гэсэн. Намайг монголд байхад л аалз их уудаг байсан юм. Ямар сайндаа 10 -т хүмүүс энэ танай Шар эрүүл явдаг удаа байна гэж байхав. Мануус хамтраад 7 хоногоор ч тасралтгүй уудаг байсан ч буцаад хэвийн амьдралдаа орж чаддаг байсан бол мань хүн үгүй. Элэг муу байж муу Аалз өөрийнхөө үхлийг алхам алхамаар хурдасгах юм. Муу аалз багадаа хичнээн сэргэлэн амьдралын идэвхитэй байлаа. Одоо тэгсэн хаа нэгтэй утасдахаар л амьдралд л гутарсан нэгэт толгой.. Заа яахав Хам нь очиж байгаад чамд нэг ухаарлын шанаа өгнөө чи... Чадал хүрвэл чамайг засч авна. Яг л балчир байхад чи надад туслаж байсан шиг.. Тэр болтол амьд байгаарай үхвэл хойноос чинь очиж байгаад шар турсгыг чинь хуулна шүү.

Эд нараас гадна зөндөө олон Анд надад бий гэхдээ яг энэ хэд бол миний багын амь нэгтэй нөхөд. Тэдэнтэйгээ дэлхийг эзлэж чадах ч юм шиг санагддаг. Тэд маань зарим нэг хүний найз нөхөд шиг машин тэрэгтэй Компани Момпани гэж баасан улс бол биш. Надтайгаа л таарсан ядарсан хоосон хоёр идэхгүй хоосон хонохгүй нөхөд. Гэхдээ тэглээ гээд Миний хувьд тэд бол одоо үед олон болсон гүзээгээ чирсэн машин унаж чамин утасаар гангарч контоорт ажил нэртэй амралтын газар сууж байдаг нөхдүүд, Худлаа инээж гөнгө байвал ирж наалдаад үгүй бол санан дурсдаггүй аалзнуудаас мянга дахин илүү юм. Учир нь бид бол Андууд..
Муу хам чинь хүний нутагт их л юм үзэж явна. Заримдаа та хэдийг энд байсан бол гэж бодох юм. Одоо хүүхэд шиг зодоон нүдээн охин хүүхэн ярьж явдаг нас өнгөрсөнийг мань дэндүү мэднээ. Гэхдээ л та хэдтэйгээ нэг уулзаад тэр байрны гадаа цуглараад нэтэг нэтэг юм яриад нэг лонх юм хоослоод л сайхан охин хүүхэн ярьсан шээг, эгзэг нь таарвал дургүй хүргэж гөбс малтсан нэгний хамрыг хамтран дэлсээд л ... Тэгнэ ч гэж бодож байгаа тун удахгүй хамуудаа. Мань нэг ажил амжуулчих юм бол эх нутаг руугаа Эмээ Өвөө хоёруугаа мөн багын нөхдүүд та нарлуугаа нэг үсрэнэ. Тэр үед сайхан байнаа яг л бага байхдаа байсан шиг байх болно....


Зүрхэндээ галтаа явахад цасаар шуурсан ч чи даарахгүй
Зүсэр бороо гуниглан шиврэхэд Анд минь гэсэн итгэл саарахгүй...
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby Villa_Bayaraa » Sun Jun 21, 2009 12:20 pm

Бага насыг харагдтал бичжээ. Халзаан...
Гэхдээ хувь тавилангийн эрхээр 2-уулаа эсрэг талд дайтаж явсан бололтой. Мань чинь 4-р хорооллын эцэст хүүхэд насаа өнгөрөөсөн хүн. Танай 10-нхантай мөн ч их чулуугаар байлдаж мөн ч олон хүүхдийн тархийг хагалж, мөн ч олон айлын цонхыг хагалсан даа...
10-р хорооллынхон ч шороон түмэн амьтан байдаг байсийшүү. Манай хэд арай цөөхөн ч стратегийн хувьд ашигтай /далангийн дээр/ байрлалтай байсан учир нилээд үздэг байсан санагдана. Гэхдээ дийлэхээ болихоор хорооллын өвөр зуурын тэмцлээ зогсоогоод 33-нхан /оонд 29,30,31,32,33-р баирнууд орно/ 16-нхан /үүнд 11, 12 ,13 ,14,15,16 байрнууд орно/ Харнахуйнхан /одоогийн СОТ-н байрнууд/ зүүн тийшээгээ Данжэр боёсын нутаг буюу 50,51 ...-нхэнтэй нийлж аваад л тэгж абиж энэ муу 10-нхантай арай гэж тоогоор тэнцдэг байж билээ... Бусад үед ч манай хэд ч хоорондоо хонь чоно шд...

Би 16-р байранд ухаан орохоосоо л байсан. Харин тэр Мэнгэт /Билгүүн байхаа нэр нь/ Оргил тэгээд өөр хэн хэн ч билээ банди нартай чинь /тэр хэд 33-р байрных/ бас л их зодолддог байсан шүү. Сургууль дотор нь орж /86-р сургуулийнхан байсан/ зодчоод маргааш нь тэд нарыг Х-томьёогийн дүү нар гэж сонсоод л сургуулийнхаа үүдэнд тэд нарын өмнө жагсаж шанаа авч энтэр... атамануудаас ч гөл авдаг байж дээ.

Би нэг байлдаан дээр л нэг найзтайгаа 10-р хорооллын нэг гартай бараг нүү нүүрээрээ тулж чулуу шидэлцсэнээ мартдаггүй юм. Дунд зэргийн нуруутай, шардуу царайтай шазруун баирын нөхөр байсан. Танай найз ч байж магадгүй. Чулуугаар байлдагчдын онол бол юу ч болж байсан шидээд урагшлаад бай тэгвэл цаадах чинь ухарна... Гэтэл энэ муу нөхөр ухардаггүй. Ёстой кинон дээр гардаг шиг сумгүй болохоороо малгайгаа шиддэг шиг юм болсон доо. Хэхэ
Тэгээд яалаа да байз араас нь баахан том ах нар ирээд би зугатаасан санагджийн... яаж баригдчаагүйин. Тэгсэн бол утгаараа алуулахгүй юу.

Хамгийн сүүлд 10-нхантай чулуугаар байлдсанаа мартдаггүй юм. Өглөө манай найз хаалга нүдээд далан дээр алаан болжийн явцгаая гээл тэгээл өглөөнөөс шөнө хүртэл байлдсан даа. Согтуу ах нар дайрч очоод баахан амьтан зодоод сүүлдээ бааахан зодоон болоод утгаа алдсан. Тэгээд нохойтой цагдаа нар ирээд байрны ах нарыг бүгдийг нь баривчилж аваад л дууссан даа. Тэрнээс хойш байлдаагүй санагддын. Бидний байлдааны талбар дээр Сайхан Самбуу өөрийнхөө орд харшийг бариад /муу новш тэнд байсан манай аавын гараашийг буулгаад хаячихсан/ тэгээд л миний мэдэх ухаан орохоос л байсан дайн дууссан даа...

Би л лав нээх их зодоон хийдэггүй /хийхдээ голдуу дийлдэг байсан юм шиг байгаан зодуулснаа л нээх санадгүй юм/ томоотой хүүхэд байсан юм шиг байгаан. тэгэхдээ ангидаа ч тэр байрандаа ч тэр хэнд ч дээрэлхүүлдэггүй, хэнийг ч дээрэлхдэггүй /манай аавын намайг хүмүүжүүлсэн хүмүүжил/ тийм л хүүхэд байсан юм шиг байгаан. Яагаад ч юм одоо ч гэсэн энд тэнд очиход тэр атаман энтэр нь намайг нээг их оролддоггүй юм. Би заримдаа өөрөө ч гайхдын. Тийм эерэг царайтаймуу, эсвэл энэ мууг дээрэлхээд яахав гэж боддогийму яадгийн бүү мэд. хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Амьдралаасаа...

Postby Hotspur » Sun Jun 21, 2009 1:22 pm

Уяхан юм болохоор уйлчих гээд байх юм хаха :mrgreen: \

Баяраа тэр мэнгэт, оргил эдэр одоо 33т байдагиймуу
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Амьдралаасаа...

Postby Villa_Bayaraa » Sun Jun 21, 2009 3:47 pm

Hotspur wrote:Уяхан юм болохоор уйлчих гээд байх юм хаха :mrgreen: \

Баяраа тэр мэнгэт, оргил эдэр одоо 33т байдагиймуу


Одоо мэдэхгүй ээ. Тэр үед л байдаг байсан. Яасан? чи бас танидиймуу?
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Амьдралаасаа...

Postby El Payaso » Sun Jun 21, 2009 9:41 pm

аа бас л овоо бичдэг гар шүү...

10 дээр ч ганц 2 очиж чулуу шидэж л байсан... гэр 3-т болохоор нээх байлдадгүй... сургууль дээр тоглож бариж байхад байлдаан болоол тэгээл хааяа оролцдог байсан ш дээ... тэхдээ би ч та нарын дээд үе байсым шиг байна... би нээрээ яг тэр далан дээр чинь 77-д сурч байгаад төгссөн ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Амьдралаасаа...

Postby Bibby » Sun Jun 21, 2009 10:10 pm

Би бас ганц 2 байлдаж л явлаа .... магадгүй Бамбууштай мөр зэрэгцэн байлдаж явсан бх :-o .... 43, 56 2 хоорондоо байлдана... тэгснээ нийлж далангийнхантай байлдаж нтр .... 10т сурж бсан үеээ санахаар, Өвөл цасан дээр барилддаг бсан үе л тод санагдаж бна ... зун нь байвгайн чихдэнэ ... заримдаа 2 тал болж бгаад цасан дээр алалцдаг бсан ... инээдтэй нь Чунт, Баяраа 2 нэг тал бусад нь нөгөө тал :-o .... хөлбөмбөг тоглоход ч тэр 2 нэг тал болно ... тгд бусад нь нөгөө тал хаха ... зодоон нтрийн хувьд нээх иймээ тиймээ юм болдоггүй бсан ... би чинь онц сурлагтан тийм юмнаас хол байлаашд :RD ... мөрөөрөө л явж бдаг блаа ...
сүүлд манайх 10т нүүж очсон ... 24р байр ... манай байрны урд нөхдүүд их цуглана .... шийдэн дээр тоглоостой ... 10ын ганц гайгүй шийд нь .... хаяа гарч тоглоноо бас ... 10аа гэж ....
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Амьдралаасаа...

Postby Yes Man » Sun Jun 21, 2009 10:16 pm

10ынхан цугларцан юм шив дээ.... Би бас аравт байлаа штээ, гэхдээ 44т л дөө..... 56д нэг хэсэг явдаг байжыгаад 80 руу шилжсэн л болхоос биш...... 81 ч билүү.....

Гэм нь хүн бараг танихгүй л дээ, нээх ч гадаа гарч хүн амьтантай нийлээд сүрхий зодоон энэтэр хийдэггүй байсан..... 43ын цонхыг хагалаад манаачид нь баригдсан ганц "гашуун" түүх л бий...... Чулуугаар бол....... Тэгээд аавд алуулаад дахиж чулуу оролдоочгүй.......

жич: 9 дүгээр байранд амьдардаг байлаа, сүүлд 44т нүүж ирсэн...... хөлөг, хас гээд дэлгүүрүүдээр хөгтөй юм их болноо..... цэцэрлэгийн мангар бацаан байхдаа аавынхаа кармаанаас эсвэл ээжийнхээ цүнхнээс хэдэн төгрөг цохьчихоод хөлөг дэлгүүрт орж баян хүн шиг загнаж бөөн бөөн тоглоом бөөнөөр нь авна..... Авснаа бага багаар нь гэртээ оруулж ирнэ дээ....... Гэхдээ нэг удаа цагдаад баригдаад олны нүдэн дээр аваад явдаг юм байна.... Цэцэрлэгийн мангар бацаан хэрийн том хүний ч хийж чадахгүй зүйлээр тансаглах гэдэг тэр үедээ л гайхалтай санагдсан ч байж болох л юм......
Yes Man
 

Re: Амьдралаасаа...

Postby Deck » Mon Jun 22, 2009 1:09 am

ИХ бичих юмаа бас. Бичсэн текстийг шууд select-лээд copy paste хийж байгаад оруулаад тэрийг нь тухай бичсэн хэлээр нь уншаад өгдөг тийм программ байна уу. :help: :mrgreen:
Deck
 

Re: Амьдралаасаа...

Postby Uugii » Mon Jun 22, 2009 2:43 am

итали бразил хамаарахүй л уншлаа гэснээс хагсраа агэнтлагийн захиралд төрсөн өдрийн мэнд сайхан баярлаарай :birthday :birthday :birthday
Uugii
AC MiLaN VaLeNciA FaN
 
Posts: 402
Joined: Tue Mar 18, 2008 9:05 am
Location: estadio mestalla,san siro

Re: Амьдралаасаа...

Postby Бамбууш » Tue Jun 23, 2009 12:20 am

За нөхдөө эрхэм хүндэт форумынхаан өнөөдөр би төржээ.
Надад амжилт хүсээрэй өнөө шөнө би энд Самаранд явах болно.
Амжилт хүсээрэй. Адаглаад л Боргоцой энэ тэр дээр буусан ч яахав.
Энэ амьдралыг утгыг нь алдтал уух болно. Хүндэт Копууд гэр оронд Хулгана зурам
Чөтгөр шулмас, Гей хэнцэр гэсэн нөхдүүдийг бага оруулаарай.
Аа тийм Мэлхий чи шүү гэхдээ чи бас биш шүү..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Амьдралаасаа...

Postby Хулганаа » Tue Jun 23, 2009 12:22 am

:birthday
баярын мэнд :eek:
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: Амьдралаасаа...

Postby Тунгаа » Tue Jun 23, 2009 12:46 am

Хулганааг оруулахгүй гэжээхэд ороод ирчихсэн байхиймаа. Хаагуур орж ирсэн чи. :mrgreen:
...
Тунгаа
Тугал
 
Posts: 1979
Joined: Thu May 24, 2007 5:13 pm
Location: Ulaanbaatar

Re: Амьдралаасаа...

Postby white » Tue Jun 23, 2009 9:16 am

:birthday
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests