СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: СYМO МЭДЭЭ

Postby Yes Man » Tue May 05, 2009 12:20 pm

Залгамж халаагаа бэлтгэх нэрийн доор ч сайхан нуугдаж байна аа шаарууд.....
Yes Man
 

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Wed May 06, 2009 9:30 am

Озэки Котоошю сүй тавилаа

Мэргэжлийн сумо бөхөд амжилттай барилдаж буй Болгарын бөх, озэки Котоошю өнөөдөр сүй тавилаа. Өдгөө 26 нас хүрч буй озэки Котоошю 29 настай Асако Андо гэгч япон бүсгүйтэй гэрлэхээр болжээ. Озэки Котоошю сүйт бүсгүйтэйгээ таван жилийн өмнө танилцжээ. Тэр үед Болгарын сумоч мэргэжлийн сумо бөхийн жюүрё зиндаанд барилддаг байсан гэнэ. Озэки Котоошюгийн сүйт бүсгүй нэгэн хувийн компанид ажилладаг ажээ. Хосууд ирэх 2010 оны хоёрдугаар сард хуримаа хийхээр төлөвлөж байгаа юм байна.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Fri May 29, 2009 10:08 pm

Ирэх 8 сарын 29нд японы токио хотод мэргэжлий сумогийн 68 дахь их аварга Асашёорюү-н санаачлагаар "THE ASASHORYU CUP OF WANPAKU SUMO" буюу "Өсвөрийн сумочид олгох Асашёорюүгийн цом" нэртэй өсвөрийн сумочдын тэмцээн болох юм гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Sun Jun 14, 2009 4:03 pm

Мэргэжлийн сумо бөхийн залуу озэки Харумафүжи Д.Бямбадорж өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын гавьяат тамирчин цол, тэмдгээ гардахаар эх орондоо ирсэн билээ. Тэгвэл озэки Харумафужийг Монголд ирэхээс өмнөхөн марихуана болон хөнгөн мансууруулах бодисны шинжилгээг авчээ. Энэ нь Японы мэргэжлийн сумогийн холбооны бөхчүүд, дасгалжуулагч, ажилтнуудаас авч буй гурав дахь хэсгийн шинжилгээ юм. Өмнө нь дөрөвдүгээр сард эхний 101 хүнээс авахад тэдний тоонд Асашёорюү байсан ба энэ ээлжийн бөхчүүдээс ямар нэгэн зөрчил илрээгүй юм. Хоёрдугаар ээлжийн 101 хүнээс өнгөрсөн долоо хоногт уг шинжилгээг авахад ёкозүна Хакухо тэргүүтэй сумочид багтсан байсан билээ.

Энэ жилийн нэгдүгээр сард Вакактоин гэх 25 настай япон бөх мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдсаны дараа Сумо бөхийн холбоо багш дасгалжуулагч нар, бөхчүүд, шүүгчид, үсчингээсээ хүртэл мансууруулах бодисны шинжилгээг авахаар шийдсэн юм.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Tue Aug 11, 2009 11:24 am

Монголын сүмогийн ерөнхийлөгч, УИХ-ийн гишүүн Кёкүшюүзан Д.Батбаяр Монголын анхны сүмо бөхийн дэвжээг байгуулахаар болжээ.

“Кёкүшюү” нэртэй сүмогийн дэвжээ энэ сарын сүүлчээр нээлтээ хийнэ. Ирээдүйн сүмогийн ёкозүна, озэки болох хүүхдүүдэд Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэн болон Япон улсаас сүмогийн дасгалжуулагч нар ирж багшлах юм байна.

Б.Ирээдүй
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Sun Aug 16, 2009 11:19 am

Мэргэжлийн сумогийн есдүгээр сарын барилдаан эхлэх гэж буйтай холбогдуулан тойргийн барилдаан эхэлжээ. Жюнгёд маkүчи, жюүрёо зиндааны 70 гаруй бөх өчигдрөөс тойргоор барилдах ч Tокинтэнкү А.Хүчитбаатар нарын 10 бөх гэмтлийн улмаас энэ удаад чөлөөлөгдсөн ажээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Tue Aug 18, 2009 10:53 am

Жюүрёо зиндааны бөх, 25 настай Коорюү Э.Мөнх-Оргил гахайн томуу буюу H1N1 вирусын халдвар авсан тухай нэгэн сайтад мэдээлжээ. Түүний хамт нэгэн залуу бөх болон үсчин /токояма/ хоёр мөн дээрх вирусээр өвчилсөн байна. Хоёр сумоч болон үсчинд өвчний анхны шинж тэмдэг илэрсэн тул яаралтай шинжилгээ авсан бөгөөд одоогоор шинжилгээний хариу эцсийн байдлаар хараахан гараагүй байгаа аж.

Бөхчүүд үзүүлэх тоглолт хийхээр Ивата мужийн Хатимантай хотод ирсний дараа Коорюү Э.Мөнх-Оргилоос H1N1 халдварын вирус илэрсэн байна. Тиймээс үзүүлэх тоглолтын хөтөлбөрт яаралтай өөрчлөлт оруулж, хүүхдүүдийн барилдааныг цуцалж, бөхчүүдэд үзэгчидтэй ойр харьцахгүй байх хязгаарлалт тавьжээ. Сумо бөхийн зуны үзүүлэх барилдааны цувралд оролцож байгаа бөхчүүд Сайтама болон Яманиси мужид хоёр удаа барилдах ёстой. Эмч нарын хэлснээр халдвар авсан бөхчүүд болон үсчинд шаардлагатай эмчилгээ хийж байгаа учир удахгүй эрүүл болох бололтой. Японд гахайн томуугаар өвчлөгсдийн тоо 5000 хүрээд байгаа бөгөөд ямар нэгэн эмгэнэлт тохиолдол гараагүй байгаа юм.


Ш.Самбуу
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby WALCOTT » Mon Nov 02, 2009 7:45 pm

Хакүхо Шёотэнрог “хашраав”


Их аварга Хакүхо намрын тойргийн барилдааны үеэр маэгашира Шёотэнрог бэлтгэлийн үеэр гэмтээжээ. Бага зэрэг гэмтэлтэй хэмээн дохёо дээр гарахгүй байсан Хакүхо түлхэх дасгалын үеэр түүнийг нэр зааж дуудан барилджээ. Долоон минут үргэлжилсэн бэлтгэлийн дараа Шёотэнро эмнэлэгт хүргэгджээ. Есдүгээр сарын тэмцээнд их аварга Хакүхог Шёотэнро унагаж түрүүлэх замд нь саад болсон билээ. Шёотэнро хэмээх Д.Нямсүрэнг Хакүхо унах бүрт нь цохин босгож, аваргын сүр хүчийг үзүүлсэн юм байх. Харамсалтай нь тэрбээр нэлээд хүнд гэмтэл авах шиг боллоо.
Шёотэнро Токиод буцаж ирэн , эмнэлэгт шинжлүүлсэн бөгөөд арваннэгдүгээр сарын тэмцээнд барилдах эсэх нь тодорхойгүй байна.

eh survalj tv9.mn
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: СYМO МЭДЭЭ

Postby Khosoo » Mon Nov 02, 2009 8:32 pm

Манай энэ хэвлэлийнхэн хувийн үзлээ ажилдаа гаргахаа болимоор юм.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Mon Dec 07, 2009 10:05 pm

Кюүшю башё өнгөрөөд удаагүй байгаа ч Мэргэжлийн сумо бөхийн холбооны бөхчүүд өвлийн үзүүлэх барилдаанд оролцож эхэллээ. Тэд Японы баруун хэсэгт орших Кюшю арлын Кумамото хотод өнгөрсөн ням гаригаас /12.06/ эхлэн сумог сурталчлах зорилготой үзүүлэх тоглолтод оролцож эхэлсэн байна. Үзүүлэх барилдааны эхнийхэд Хакухо М.Даваажаргал 12 ялснаар түрүүлсэн бол их аварга Асашёорюү Д.Дагвадорж ханиад хүрсэн болоод баруун мөрний бэртлийн улмаас оролцож чадаагүй байна. Ирэх 10 хоногт бөхчүүд Кумамото хотод долоон удаа үзүүлэх барилдаан хийх бол энэ сарын 16-наас эхлэн Окинава мужид барилдааныг үргэлжлүүлэх аж. Энэ удаагийн өвлийн үзүүлэх барилдаанд Харумафүжи, Чиётайка, Ямамотояма, Тамасуга, Футэно нарын бөхчүүд өвчин болон гэмтлийн улмаас оролцож чадахгүйд хүрсэн байна.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Sun Dec 13, 2009 6:23 am

Манайхнаас дахиад нэг нь Японы иргэншил авч байгаа гэнэ. Дайтоншо гээд макушитад барилддаг залуу бололтой. Дахиад нэг орон тоо гарч л байгаа юм байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Sun Dec 13, 2009 9:46 am

21Grams wrote:Манайхнаас дахиад нэг нь Японы иргэншил авч байгаа гэнэ. Дайтоншо гээд макушитад барилддаг залуу бололтой. Дахиад нэг орон тоо гарч л байгаа юм байна.


Дайтоншо Аюурзана
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Sat Jan 02, 2010 10:37 pm

Манайхаас дахиад маегашира Моконами Базарсад болон түүний дэвжээний анд Даяоноуми (монгол нэрийг нь мэдэхгүй юм) нар Японы иргэн болжээ.

Мань хоёр Японы иргэн болсоноор дэвжээ нь дахин нэг гадаад бөх авах эрхтэй болж тэрэнд нь Чулуунбат гэдэг 22 настай залуу оржээ. Чулуунбатыг их аварга Асашорюү сонирхож сумоч болгохоор аваачаад байсан юм байна. Гэвч сумогийн холбооны нэг дэвжээ нэг л гадаад бөхтэй байх дүрмийн дагуу залуу эрд мэргэжлийн сүмод хүч үзэх боломж өдий болтол гараагүй явжээ. Их аваргын бөх таних хэр нүдтэйг бид одоо харах нь ээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Г.Баяраа » Sun Jan 03, 2010 2:35 pm

эх сурвалж ? :help:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: СYМO МЭДЭЭ

Postby ТӨӨГӨӨ » Sun Jan 03, 2010 2:39 pm

Г.Баяраа wrote:эх сурвалж ? :help:

Би баталж бна :mrgreen:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: СYМO МЭДЭЭ

Postby Г.Баяраа » Sun Jan 03, 2010 3:18 pm

Бадруул wrote:
21Grams wrote:Манайхаас дахиад маегашира Моконами Базарсад болон түүний дэвжээний анд Даяоноуми (монгол нэрийг нь мэдэхгүй юм) нар Японы иргэн болжээ.

Даяоноуми Ууганбаатар гэдэг байсан санагдаж байна.
Хайран ч халхын хүүхдүүд. Шил шилээ дараад л харийн иргэншилтэй болоод байх юмдаа.
Харамсмаар юм... 8+)

Б.Ууганбаяр ....бас тэр шинээр орж ирж байгаа залуу Б.Баттөгс гэдэг юм байна
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Mon Jan 04, 2010 11:52 pm

Battugs, 22nastai, 187cm, 122kg. :eek:

Image
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby asa » Tue Jan 05, 2010 9:49 am

Хэдүүлээ юу яах уу сумо үзэхээ болих уу. 8+) . Яагаад ингээд иргэншлээ солидог байнаа факк
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby aapyyl » Sat Jan 23, 2010 2:38 am

Аса аврага өнгөрсөн долоо хоногийн сүүлээр сархад хүртээд менежирээ зодоод, цагдаа сэргийлэх болж нэлээд түүвээсэн сурагтай. Сумогийн холбоо башёгийн дараа дүрсгүй шавиа дагуулаад ирээрэй гэж Оягатад нь хэл хүргэж. Омголон хэвээрээ бна. :-o
Arsene Wenger - 'Today we have seen outstanding combinations'
User avatar
aapyyl
Сэтгэлийн жигүүр
 
Posts: 1937
Joined: Fri May 26, 2006 4:51 pm
Location: PCНИй ард.........

Re: СYМO МЭДЭЭ

Postby ТӨӨГӨӨ » Sat Jan 23, 2010 2:51 am

Менежер нь ямар ч гомдолгүй дандаа л зодуулж бдаг дасцан ухааны юм ярьсан гэж блээ шд. :mrgreen: Аса-д бнга цохиулаад явдаг гэхээр овоо л гар бгаа байхдаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Wed Jan 27, 2010 2:12 pm

Гуравхан хоногийн өмнө өндөрлөсөн Хацу башёгийн чимээ шуугиан намжиж амжаагүй байхад Их аварга Асашёорюүг тойрсон нэг дуулиан дэгдлээ. Одоогоос ес хоногийн өмнө Өглөөний хөх луугийн тухай нэгэн мэдээлэл “FRIDAY” сонинд гарчээ. Тус сонинд бичсэнээр бол нэгдүгээр сарын 16-ны өглөөний 04.00 цагт Өглөөний хөх луутай холбоотой дуудлага цагдаагиинханд ирсэн байна. Тэд дуудлагын дагуу Токио хотын нэгэн цэнгээний газарт очиход Их аварга найзуудтайгаа сууж байсан бөгөөд тэрбээр өөрийн хувийн менежерээ шанаадаж унагаасан байна. Хувийн менежер гэх тэр залуу нь Такасаго сургуулийн эзний хүү ажээ. Их аваргын хохирогч болох менежер залуу иймэрхүү зүйл байж л байдаг хэмээн цагдаад гомдол гаргаагүй учраас дээрх үйлдэлд нь хэрэг үүcгэж мөрдөн байцаалт явуулах боломжгүй болсон байна. Гэхдээ Их аварга энэ хэрэгтээ уучлалт хүсчээ.

Харин Их аваргын энэхүү үйлдэлтэй холбоотойгоор Сумогийн зөвлөл хуралдаж хэрхэх талаар зөвлөлдөж, Их аваргыг сумогоос хөөх үү гэдэг дээр санал хураахад зөвхөн хоёр л хүн хөөх нь зөв хэмээн шийдсэнээр түүнийг энэ удаа сумогийн дэвжээнд үлдээжээ. Харин дахин нэг л удаа алдаа гаргавал уучлахгүй гэдгээ Сумогийн зөвлөл хатуухан мэдэгджээ. Үүнээс өмнө Их аварга таван удаа сануулга авч байсныг мөн мэдээлэлд дурдсан байна. Дээрх хэрэгтэй холбоотойгоор түүний дэвжээний багш Ояката Такасаго мөн уучлал гуйсан байна.

Б.Анар
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby hosko » Wed Jan 27, 2010 11:45 pm

Хэд түрүүлчээд хөөгпөх юмсандаа... Жаахан тавьтартай байхад яадаг байнаа :mrgreen:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Thu Jan 28, 2010 12:03 pm

Асад цохиулсан тэр нөхөр нь менежер нь биш харин орсон баарных нь ажилтан байсан гэнэ.
Цохиулсан залуу цагдаад албан ёсоор шалгуулж өгөхийг хүссэн албан бичиг явуулах юм бол Асаг баривчилж магадгүй гэнэ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Fri Jan 29, 2010 1:45 am

Хэрвээ цагдаа, шүүх хурал энэ тэртээ хүрвэл манай аваргыг сүмогийн холбооноос хөөх хүртэл хэмжээнд ярилцах бололтой. :help:
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Eternity » Fri Jan 29, 2010 4:06 am

Ядаргаатаййн,дандаа чихнээс хонх уяж байхын,,хөөгдүүл хөөгдөөсэй. :mrgreen:
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron