ЮВЕНТУС

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЮВЕНТУС

Postby Г.Баяраа » Mon Jun 01, 2009 3:38 pm

Недди ч агуулдаа ..мангар холоос гүймэн хүчтэй гусна шүү ...аргагүй л пуужиндаа ....амжилт хүсье ....ирээдүйд Чехийн шигшээг удирдаж магадгүй л юм :eek:
Image
тэр цаана одоо Жио юу бишүү :mrgreen:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Mon Jun 01, 2009 7:15 pm

Зиа Зиа улирал-н бүх бичлэгүүдийг сөхөж уншлаа.Бэртэл гэмтэл ихтэй байсан ч давгүй улирал боллоо.

Бүтэн жил Манайхыг дэмжиж байсан бүх Бианкочууд болон бусад форумчиддаа баярлалаа.

Ирэх жил олон цом авах болтугай
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby Цэнгүүн » Mon Jun 01, 2009 8:51 pm

Недди :-D :-D :-D
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Tue Jun 02, 2009 9:58 am

Image
Манай багын эмнэлгийн албаны дарга Риккардо Агрикола хөлбөмбөгөөс явахаар шийдэж, тэтгэвэрт гарч...ирэх улирлаас түүнийг Бартоломео Гоитре залгамжилж, спортын эмнэлгийн албаны даргаар ажиллах юм байна. Тэрээр Ювед 23 жил ажилласан билээ. Өнгөрсөн улиралд маш их гэмтэлтэй байсан нь энэ шийдвэрт нөлөөлөв үү яав.

Манай босс Жильи багын дасгалжуулагчийг энэ 7 хоногын сүүлээр зарлана гэсэн байна. Тэрээр бол итали, залуу дасгалжуулагчийг сонгох бодолтой байгааг хэлж....тэгэхлээр Бордөгийн Блан гэж цуураад байсан худлаа болох нь....Феррара, Контэ, Спаллетти 3 л үлдэх нь дээ.... :mrgreen:

Яквинта багтайгаа 2013 он хүртэл гэрээгээ сунгасан байнав Саяхан өвлийн цонхоор л Зенитээс санал ирээд, гараанд гарахгүй хэцүүдээд байсан Италийн шигшээгийн довтлогч маань Амауригийн форм муудаж, гэмтсэнээс хойш маг сайн тоглож, Трезегөг гараанд гаргахгүй болгосон билээ. Одоо манай Трезеге явах талаар яриад уналаа. Манайд ч өрсөлдөөн их байна шүү....АЛ-дээ л сайн үзэхгүй бол хавар эрт хэдэн шилдэг довтлогчид ажилгүй болчих юм. :mrgreen:

Манай багын Легро, Каннаваро, Кьеллини, Каморанези, Яквинта, Буффон нар Конфедерэшн КАП-д орохоор ӨАБНУ-ыг зорих нь.....энэ зун ч амралт багатай байх нь дээ....балай юм....дараа нь Дэлхийн цом гэсэн нөхөрсөг тэмцээн, тэгээд Ривер Плэйттэй 2 тоглолт, дараа нь улирлын өмнөх уламжлалтууд гээд л.....их л ачаалалтай зун болох нь дээ.. :smile:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby El Payaso » Tue Jun 02, 2009 10:01 am

Спа чинь залуу биш биз лээ кэкэкэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЮВЕНТУС

Postby Mr S » Tue Jun 02, 2009 11:21 am

тоглолт үзэж бхад........ гэнэт бүгд Нэдвэд руу гүйлдээд очихоор нь гоол орчихсийм бх даа гэж бодсон мань эрийг суулгаж бсан юм билээ........
:mrgreen:
гайхалтай тоглогч..... Чэхийн пуужин...... :-D
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЮВЕНТУС

Postby BilguunRM » Tue Jun 02, 2009 1:01 pm

[quote="Forza Juve"]Image

:-D :-D :-D
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: ЮВЕНТУС

Postby haka » Tue Jun 02, 2009 2:04 pm

Гайхамшигтай тоглогч шүү. :-D
Диего ирж байгаа юм чинь сайн орлоно гэж найдаж байна. :eek:
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: ЮВЕНТУС

Postby *R9* » Tue Jun 02, 2009 4:49 pm

Диегогийн товч намтрыг оруулчихъя.

Diego Ribas da Cunha

Image
1985 оны 2 дугаар сарын 28-нд Бразилын Робейрро Претод төрсөн. Анх 1996 онд Сантосын хүүхдийн багт тоглож байсан. Сантосын үндсэн бүрэлдэхүүнд 2002 ондоо 16 насандаа тоглож байсан байна. 2002 онд Сантост Робиньо тоглож байсан. 2004 оныг дуустал Сантост нийт 64 тоглолт хийж, 21 гоолыг хийж байсан байна. Төвийн хагаст тоглодог гэхэд маш өндөр үзүүлэлт билээ. Найруулагчийн үүргийг маш чадварлаг гүйцэтгэж байгаа, бөмбөгийн төгсгөл зэргийг сайн хийж байгаа том багуудын анхаарлыг их татах байсан.
Image
2004 онд түүнийг Португалын Порто өөрийн болгосон байна. Гэвч тэд түүний хүчин чадлыг бүрэн ашиглаж чадахгүй байсаар 2006 онд Вердерт 6саяаар алдсан билээ. Портод нийт 48 тоглолт хийж 4-хөн гоол оруулсан байна.
2006 онд Вердер Диегог худалдаж аван 5 жилийн гэрээ үзэглэн хорхойтой араандаа хийж авсан билээ.
Вердерт анхны тоглолтоо 2006 оны 8 сарын 5-нд Германы цомд Мюнхений эсрэг хийж тухайн тоглолтонд Вердер 0:2-оор хожиж байсан байна.
Анхны гоолоо Hannover 96 хийж байсан байна. Германд ирснээр Диего өөрийгөө нээх, Бразилын шигшээд багтах хүн гэдгээ харуулж чадсан билээ. 2006-2009 онд Вердерт байх хугацаандаа нийт 84 тоглолтонд оролцож 38 гоолыг эсрэг багийнхаа хаалганд оруулсан байна. Тэрээр Вердерийн амин сүнс нь, гол хөдөлгөгч хүч нь яах аргагүй болсон байлаа.
2008 он гарснаар Ювентус, Реал гэх мэт том багуудтай нэр холбогдох болсон билээ. Олон хөл бөмбөг сонирхойгчид түүнийг илүү амжилт үзүүлэх багт очихыг хүсэж байсан билээ.
Ингээд 2009 онд миний хүсэл ч биелж тэрээр Дэлхийн хэмжээний баг болох Ювентуст газардсан билээ.

Вердерт хэрхэн байсныг манайхан бүгд сайн мэдэж байгаа болохоор жаахан залхуу хүрээд бичихээ байлаа. :mrgreen:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Tue Jun 02, 2009 6:09 pm

Image

Блан -г аваад ирэх хэрэгтэй байна да уг нь

Гигли болохоор Итали хүн дасгалжуулагчаар авна гээд гүрийгээд байна
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed Jun 03, 2009 10:11 am

Image

За даа Конте ирэх ч худлаа болоод явчихлаа даа....Мань хүн ирэх улиралд хаана байхаа мэдэхгүй байна гээд байсан, Баритайгаа гэрээгээ сунгачихлаа. Тэгэхлээр Феррара, Спалетти 2 л үлдэх нь....Спалетти манайтай холбоотой шуугианыг эрс няцаасан байна. нээрэн Женоагийн шуугиан тариад байгаа Гасперини чинь 2 жилийн өмнө л манай залуучуудын дасгалжуулагч байсан юм байна лээ шдээ :mrgreen: Гэнэт хүрээд ирчих юм биш байгаа даа...Женоа чинь манай дүү баг шүү бараг :D

Image

Манай Амаури өнөөдөр 29 нас хүрч байна. Өдий насыг зооглосон ч хийсэн бүтээсэн юм маруухан л байна. Цаашдаа үүн дээрээ анхаараад цаашдаа багтайгаа амжилт гаргаарай гэж ерөөе дээ.

Недди маань бас л зодог тайлчихаагүй эргэлзээд л байгаа бололтой. Тэрээр Лациогийн жерситэй ирэх улиралд гарч ирж магадгүй л болчихоод байх шиг...харж л байя.

Манай Мелльбергийг Олимпиакос 3 сая еврогоор авья гэсэн байна. Каннаваро ирэхээр манай хүн 4 дэх төвийн хамгаалагч болох тул ирээдүй бүрхэг болоод явчихаж байгаа юм.

Трезеге Жильигийн үгийг баталж, хэрвээ сайхан санал ирвэл багыг орхиход бэлэн байна гэжээ....Гэхдээ түүнийг сонирхож байгаа багууд нь Францын хэдэн л баг шиг байна. Тэгэхлээр тэдэнд Трезегег тоглуулчих санхүүгийн чадвар байхгүй ээ :mrgreen: ядуучууд......Францаас өөр опшн байхгүй бол үлдэх биз дээ...Үлдээсэй, Диего ард нь тоглоод эхлэхээр гоолыг ч ёстой машиндах байх даа....мань хүнийг сайхан дэмжээд өгвөл боломжийг алдахгүй, жинхэнэ киллер инстикттэй довтлогч шүү...манай нөгөө 3-д байхгүй чанар... :-D
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed Jun 03, 2009 10:32 am

Манай фэн сайтуудын нэг дээр зуны үед Кальчиомеркато гэсэн мэдээ байнга гардаг юм. Их зүгээр....Италийн хэвлэлийн мэдээллүүдийг нэгтгэсэн....эхнийх нь гарч...

June 2

Corriere dello Sport: Манайхан Удинезетэй Д'Агустиног авах дээр хэлэлцэж эхэлсэн байна. Удинезе 15 саяыг нэхээд байгаа....тэрэн дотроо Кришитог багтаачих гээд л үзээд байгаа гэсэн байна. /Кришитог ирэх улиралд зээлээс нь авчираад Де Чельиг явуулбал таарна./

Юве Интэрийн гэрээ дуусч байгаа Хулио Крузыг сонирхож...../Трезегег явбал гэж байгаа бололтой./

GR Parlamento: Жильи Д'Агустиног сонирхож байгаагаа баталсан байна. /Зүүн төвийн хамгаалагч юм....яах гээд сонирхоод байгааг ойлгохгүй юм...авбал Тиаго, Занетти 2-ыг явуулбал таарна....Тьяго багтаа идээшихгүй байгаа, өнгөрсөн улиралд дажгүй тоглосон, шигшээдээ дуудагдаж байсан тул хөөрхөн үнээр зарчихна....Занеттигийн хувьд нас нь явж байгаа дээрээ алдаа их хийдэг болсон..../

Gazzetta dello Sport: Юве ирэх улирлаас дасгалжуулагч хэн байхаас хамаарахгүйгээр зүүн талын хамгаалагч авах гээд байна. Фиорентинагийн Мануэль Паскаулийн нэр орсон л явна. /Уг нь энэ залууг авчихвал ч....Паранделлид үнэлэгддэггүй юм....Варгасд даруулаад байдаг ч улирлын төгсгөл рүү яах аргагүй Варгасыг ялж гарч ирээд байр сууриа олсон...гэхдээ л Варгас формондоо орчихвол хэцүүднэ гэдгээ мэдэж байгаа....авьяастай залуу/

Radio Kiss Kiss: Де Чельиг Наполи болон Ливерпуль багууд сонирхож байгааг агент нь батласан байна. /Манай залуу довтолгоонд дажгүй байдаг ч хамгаалалтандаа муу тул одоогоор манайд хэрэггүй мэт харагдаад байгаа. Хамгаалалтандаа сайнаар нь Молинарог бэнчэд байлгавал болно./
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby *R9* » Wed Jun 03, 2009 10:35 am

Трезеге Анригаас илүү гэж үздийштэй. Энэ Францын дасгалжуулагчид нь үнэлдэггүй юмшиг байгаа юм. Ирэх улирал Ювед харна гэж найлаж байна.

Энэ Амаури одоо хүртэл ямар нэг шигшээд тоглоогүй байдаг. итали шигшээдээ дуудах болов уу? Манай хүн бүтэн улирал даах чадваргүй юмшиг санагдсан. Пормоо удаан хадгалж чаддаггүй. Энэ байдал нь Дунгад таалагдахгүй байхшиг байгаа юм. :birthday амжилт.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: ЮВЕНТУС

Postby *R9* » Wed Jun 03, 2009 10:39 am

Нэрээ Францын жигүүр бацаан Мунез билүү хэн билээ. Тэр залуу байгаа юу?
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: ЮВЕНТУС

Postby haka » Wed Jun 03, 2009 10:46 am

*R9* wrote:Нэрээ Францын жигүүр бацаан Мунез билүү хэн билээ. Тэр залуу байгаа юу?

Тэр чинь Ромынх шдээ.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: ЮВЕНТУС

Postby Тэрри_10 » Wed Jun 03, 2009 10:46 am

*R9* wrote:Нэрээ Францын жигүүр бацаан Мунез билүү хэн билээ. Тэр залуу байгаа юу?


нэрээ байн байн солиод л, гэртээ ч үзэгдэхгүй чи сонин байгаа шүү. ингэж явдаг вийвий ... харь чи :boxing: :mrgreen:
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: ЮВЕНТУС

Postby rednasca » Wed Jun 03, 2009 10:47 am

кину хольж яриад мангартажийнуу? :-o
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ЮВЕНТУС

Postby *R9* » Wed Jun 03, 2009 11:37 am

rednasca wrote:кину хольж яриад мангартажийнуу? :-o


Юу нь сүртэй юм. андуураал биз. :mrgreen:

Ювечүүдээ хойтон Серий А ш а ана биздээ. :mrgreen:
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: ЮВЕНТУС

Postby Taboo » Thu Jun 04, 2009 9:16 am

Наполигийн Лавеззи ирж байгаан биш үү.
Жилийн 2.5 сая. 5 жилийн гэрээ ....

Улам л хүчирхэгжээд бн у даа. Трезеге ч явах нь тодорхой юм бн л даа ...
Амьдрал гэдэг шүүдэр, шүүдрийн ганцхан дусал ч байг ... Гэлээ ч гэсэн дээ ...
User avatar
Taboo
 
Posts: 110
Joined: Wed May 24, 2006 8:30 pm
Location: УБ

Re: ЮВЕНТУС

Postby BilguunRM » Thu Jun 04, 2009 12:50 pm

Танайх ч дараа жил баллахнээ... Лэмон гуай тэнд зугээр баярлаад л байна уу
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Fri Jun 05, 2009 2:05 pm

Манай Раньери Палермод очих гээд хэлэлцээ хийгээд явж байгаа сурагтай. Өмнөх дасгалжуулагч нь ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, эзнийхээ дургүйг хүргэсэн юм.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Г.Баяраа » Fri Jun 05, 2009 2:28 pm

Зооз Феррара ирэх шивдээ ... тоглогчдийн хувьд гайхалтай эр ...харин ямархуу менежер болохыг нь би таашгүй ээ гэж ... анхны жил туршлагагүйтэж мэдэх л юм
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sat Jun 06, 2009 10:17 am

Контэ, Спалетти нар багтаа үлдэнэ гэж шийдсэнээр манайхан Феррараг үндсэн дасгалжуулагчаар томиллоо. Тэрээр 2 жилийн гэрээ байгуулж, ажилдаа орлоо. Феррарагийн талаар mixed feeling-тэй л байна даа....юу болохыг харж л байя....Амжилт хүсье дээ. :-D ямар ч байсан итгэлтэй байгаа зүйл бол Феррара Италийн цомыг яах аргагүй баталгаатай авчихаж чадна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Sun Jun 07, 2009 1:39 pm

BilguunRM wrote:Танайх ч дараа жил баллахнээ... Лэмон гуай тэнд зугээр баярлаад л байна уу


Мань хэлээ л байгаа гах гах нэт орох завгүй явж байнөө

Манайх одоо тийм мөнгөтэй л байгаам байх даа
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Sun Jun 07, 2009 1:40 pm

Forza Juve wrote:Контэ, Спалетти нар багтаа үлдэнэ гэж шийдсэнээр манайхан Феррараг үндсэн дасгалжуулагчаар томиллоо. Тэрээр 2 жилийн гэрээ байгуулж, ажилдаа орлоо. Феррарагийн талаар mixed feeling-тэй л байна даа....юу болохыг харж л байя....Амжилт хүсье дээ. :-D ямар ч байсан итгэлтэй байгаа зүйл бол Феррара Италийн цомыг яах аргагүй баталгаатай авчихаж чадна.


Би Феррара-г ФҮҮТБООЛ менежер дээрээ туслах ажиллуулсан чинь баллаж байгаашд

хаха
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 26 guests