by Realist » Tue Jun 09, 2009 1:00 pm
Таны мэдэхгүй 20 баримт
(2009-06-08)
“Рома”, “Милан”-д тоглож, “Парма”, “Ювентус”, “Милан”-ыг дасгалжуулж явсан итали мэргэжилтэн Карло Анчелотти долдугаар сарын 1-нээс “Челси”-д ирэхээр болоод буй. Түүний тухай зарим хов дуулгая.
1.Тэрбээр хоолонд нугасгүй ч юуны түрүүнд чанарыг эрхэмлэдэг, дараа нь хэмжээг.
2.”Юве”-гийн фэнүүд түүнийг гахайтай зүйрлэх үед “Амьтныг доромжилсон хэрэг” гэж хариулжээ.
3.Салес нутгийн үнэнч католик.
4.Морь унах хообийтой төдийгүй Режиоло дахь хөдөө гэрт нь хэд хэдэн морь бий.
5.Эхнэр Луиза нь чадварлаг нисэгч байсан бөгөөд бага оврын нисдэг тэргээр түүнийг гэрээсээ “AC Milan”-ын бэлтгэлийн төвд тээвэрлэсэн удаатай.
6.Хүү Давиде нь ноднин “Сери Д”-гийн “Боргоманеро” клубтэй гэрээ байгуулжээ.
7. 24 настай охин Кайя нь Италийн теле шоунд оролцож, “Челси ТВ”-д ажиллаж байв.
8. 30 настай румын хүүхэн Марина Кретутай сээтэгнэж байсан нь илэрч 25 жил ханилсан эхнэр Луйзадаа хаягджээ.
9.Залуу цагтаа маш олон тоглолт хийсэн хагас хамгаалагч, Карлетто nickname-тэй байв.
10.2005 оны Champions League-ийн өмнөхөн тавьсан мөрийгөө алдаж (“Милан” хожигдсон) хэсэг зуур тамхиа “мартсан” гэдэг.
11.Сүүлийн дөрвөн жилд “Ливерпуль”-ийн нэг ч тоглолтын бичлэг үзээгүй.
12.”Милан” “МЮ”-д хожигдох үеэр хэлсэн Алекс Фергюсоны ганц лонх улаан вино хувааж уух саналыг хүлээж аваагүй.
13.Зөвхөн “Ювентус”-т дасгалжуулагчаар ажиллах үедээ л тэднийг дэмжсэн гэж ам алджээ.
14.Домогт Зинедин Зидан түүнийг хамтарч ажиллахад ер бусын хүн хэмээн үнэлж байв.
15.Какаг “Милан”-д ирэх үед Анчелотти түүний талаар ямар ч мэдээлэлгүй байжээ.
16.Швед дасгалжуулагч Свен Горан Эрикссоныг үнэлдэг бөгөөд 1987 онд “Рома” түүнийг халсны дараа Карло тэдний клубээс явсан билээ.
17.Одоогоос таван жилийн өмнө Роман Абрамовичтой АНУ-д анх уулзсан. Тэдний орчуулагчийн үүргийг А.Шевченко гүйцэтгэсэн.
18.Champions League-д тоглогч, дасгалжуулагчийн хувиар түрүүлсэн зургаахан хүний нэг.
19.Тэрбээр 23 цом хүртээд буй.
20.”Парма”-д дасгалжуулагчаар ажиллах үедээ балчир Буффоныг багтаа авчээ.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР