Бенеамата 2008-2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Өнгөрсөн улирлын шилдэг тоглогч хэн бэ?

1. Хулио Сезар
9
27%
2. Майкон
3
9%
3. Станкович
1
3%
4. Ибрахимович
20
61%
 
Total votes : 33

Re: Бенеамата 2008-2009

Postby Forza Juve » Wed May 27, 2009 10:32 am

Хэ Хэ Португалчууд ДАШТ-д ирэх жил орж чадахгүй биш үү :mrgreen: Эрхээ авсан нөхцөлд харин ч Куаресма Женоад гялалзаад л шигшээд дуудагдах боломж өндөрсөнө....Интэрт флопдож байхаар....Женоа ер нь сүүлийн үед оддыг гялалзуулдаг, тоглогчдыг гаргаж чаддаг баг болж байна шүү...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Wed May 27, 2009 11:24 am

Күйрежмаг угаса би хэлдэг байсан... Португийн хэмжээний багт л байх хүн гэж... Женоад сайн тоглох байх тйиэмрхүү багт сайн үзнэ... топ багт бол дачихгүй... Женао харин нэг их хүчээ сулруулсангүй... Креспо нэг жилдээ гоолдоод байна биз...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby zigo » Wed May 27, 2009 11:36 am

Gooner wrote:СэриА-д ингэж хэд дараалж түрүүлчээд дараа жил МанЮ-г СЛ-ээс нэг мултлаатхаач... Чадвал...


Нээрээ шал онцгүй юмаа. хэхэ Лигидээ 4 дарааллан түрүүлж байж АЛ-д зүгээр л начнаа баталдаг бөх шиг л байх юм. хэхэ
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Wed May 27, 2009 8:36 pm

Ирээдүйн одууд хэн бэ?

Хосе Моуриньо өнгөрсөн 7 хоногт нэгэн ярилцлагандаа: Бид ирэх улиралд Сантон, Балотелли нар шиг 4-5 залуусыг дэмжиж гаргаж ирнэ гэсэн. Харин эдгээр ирээдүйн манай одууд хэн бэ?
Энэ талаар өөрийн бодлоо бичлээ.

Image

Франческо Болзони - Манай өсвөрийн багаас гарч ирсэн залуу хагас хамгаалагч. Өнгөрсөн улиралд Манчинигийн удирдлаган доор Аваргуудын лигт хүртэл тоглоод авсан ба 19 насны Италийн шигшээд тоглож байсан бол одоо 21 насны шигшээ багтаа тоглож буй.
Энэ улирлаас жинхэнэ мэргэжлийн тоглогчийн үүднээс багтайгааа гэрээ байгуулж тоглож эхэлсэн. Харамсалтай нь улирлын хэдэн сар бэртлээс болоод тоглолтуудад оролцоогүй.

Image

Роберто Акуафреска - Хагас Польш, хагас Итали. Польш түүнийг шигшээ багтаа урьсан ч манай залуу Италид тоглохыг илүүд үзсэн. 21 насны Италийн шигшээгийн үндсэн довтлогч. Кальярид зээлээр 2 дахь жилдээ тоглож байгаа. Ирэх улиралд багтаа дуудна гэдгээ Моратти, захирал Марко Бранка нар хэлсэн удаатай. Круз, Креспогийн орыг залгах өндөр магадлалтай залуу

Image

Эмилиано Вивиано - Урьд нь Италийн 21 насны шигшээ багт тоглодог байсан. Одоо сэри Б-д Брешиагийн хаалгыг манаж буй. Хэдхэн сарын өмнө манайхан түүнийг өөрийн болгосон. Түүнийг 2-р хаалгач Тольдог орлуулна гэж яригдаж байсан ч саяхан Тольдотой манайхан дахин 2 жилийн гэрээ хийсэн болохоор 2 жилдээ лав тоглохгүй байж магад. Эсвэл 3-р хаалгачаар, магадгүй 2-р хаалгачаар ч үндсэн багт тоглож магадгүй.

Гадсон Авако - Ганийн 19 настай жигүүрийн хамгаалагч. Тэрээр сүүлийн 14 хоног Интэрийнхэнтэй бэлтгэл хийсэн ба энэ хугацаандаа Моуриньод нэлээд үнэлэгдсэн гэнэ. Түүнээс гадна Фигу, Камбиассо, Златан, Вьеира нар ч өндрөөр үнэлсэн байна.
Түүнийг өнгөрсөн 2-р сард Африкийн 20 насны тивийн аваргын тэмцээнд түрүүлэхээс нь томчууд сонирхож эхэлсэн ба өөрийнх нь хэлснээр ирэх 6-р сард Интэрийн тоглогч болно гэж.

Вивиано 85 оных, Акуафреска, Болзони нар 87 оных болохоор магадгүй дээрх хэлсэн Моуриньогийн залуусын дунд орохгүй байж магад.

Хэрвээ тийм бол академийнхээ ¨бүтээгдэхүүнүүдтэй¨ танилцъя.

Image

Маттиа Дестро - Манай залуусийн багт хамгийн их тоглодог залуу, Сантон байхдаа түүн шиг л байсан. Туслах дасгалжуулагч Баресид өндрөөр үнэлэгдэж, ирээдүйн Интэрийн довтлогч гэгдээд авсан.

Image

Айман Наполи - Балотеллитэй хамт өсвөрийн багт хослон тоглож байсан ба залуусийн багийн ахлагч хийж буй. Тэрээр одоо Балотеллигийн өнгөрсөн улирлаас ч олон гоол хийгээд буй.

Image

Андре Мэй - inter.it -р ордог ямар ч Интэристагийн мэддэг тоглогч. Тэрээр залуучуудын багт төвийн хамгаалагчаар тоглодог ба өнгөрсөн зун томчуудтайгаа зуны цугларалтанд хүртэл гарч байсан. Магадгүй ирэх улирлаас дээд багтаа тоглох эхлэх байх.

Image

Лука Силигарди - Довтлогч чиглэлийн хагас хамгаалагч түүнтэй манайхан өнгөрсөн жил 4 жилийн гэрээ буюу 2012 оныг хүртэлх гэрээ байгуулсан ба сэри Б-н Бари багт энэ улирал зээлээр тоглуулж буй. Тэрээр залуучуудын багтаа түлхүү тоглогч нь байсан билээ.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Thu May 28, 2009 8:39 pm

Балотелли манай 10 номер

Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Thu Jun 04, 2009 11:50 am

6 сард болох улсуудын нөхөрсөг болон ДА-ын урьдчилсан шатны тоглолтуудад манай 15 тоглогч шигшээдээ дуудагджээ. Тэдэн дунд Сантон хүү ч багтаж :-D

Davide Santon (Italy): friendlies - Italy v Northern Ireland (Pisa, Saturday 6 June at 20:50) and Italy v New Zealand (Pretoria, Wednesday 10 June at 20:50)

Mario Balotelli (Italy Under-21): friendly - Denmark v Italy (Copenhagen, Tuesday 9 June at 18:00); Under-21 European Championship, Italy v Sweden (Helsingborg, Tuesday 16 June at 20:45), Italy v Serbia (Helsingborg, Friday 19 June at 16:00) and Italy v Belarus (Helsingborg, Tuesday 23 June at 20:45)

Julio Cesar, Maicon (Brazil): 2010 World Cup qualifiers - Uruguay v Brazil (Montevideo, Saturday 6 June at 20:00 CET) and Brazil v Paraguay (Recife, Wednesday 10 June at 01:50 CET); Confederations Cup - Brazil v Egypt (Mangaung, Monday 15 June at 16:00), USA v Brazil (Pretoria, Thursday 18 June at 16:00) and Italy v Brazil (Pretoria, Sunday 21 June at 20:30).

Zlatan Ibrahimovic (Sweden): 2010 World Cup qualifiers - Sweden v Denmark (Solna, Saturday 6 June at 20:00) and Sweden v Malta (Gothenburg, Wednesday 10 June at 19:00).

Cristian Chivu (Romania): 2010 World Cup qualifier - Lithuania v Romania (Marijampole, Saturday 6 June at 20:00)

Dejan Stankovic (Serbia): 2010 World Cup qualifier - Serbia v Austria (Belgrade, Saturday 6 June at 20:30) and Far Oer v Serbia (Torshavn, Wednesday 10 June at 20:15).

Nicolas Burdisso, Javier Zanetti: 2010 World Cup qualifiers - Argentina v Colombia (Buenos Aires, Saturday 6 June at 22:00 CET) and Ecuador v Argentina (Quito, Wednesday 10 June at 21:00 CET).

Patrick Vieira (France): friendlies - France v Nigeria (St. Etienne, Tuesday 2 June) and France v Turkey (Lyon, Friday 5 June).

Sulley Muntari (Ghana): 2010 World Cup qualifiers - Mali v Ghana (Bamako, Sunday 7 June) and Sudan v Ghana (Omdurman, Sunday 21 June).

Ivan Ramiro Cordoba (Colombia): 2010 World Cup qualifiers - Argentina v Colombia (Buenos Aires, Saturday 6 June at 22:00 CET) and Colombia v Peru (Medellin, Wednesday 10 June at 24:00 CET).

Victor Obinna (Nigeria): friendly - France v Nigeria (St. Etienne, Tuesday 2 June); 2010 World Cup qualifiers - Nigeria v Kenya (Abuja, Sunday 7 June) and Tunisia v Nigeria (Rades, Saturday 20 June).

Vid Belec, Renè Krhin (Slovenia Under-19): Under-19 European Championship - Russia v Slovenia (Lendava, Thursday 4 June at 17:00), Slovenia v Holland (M. Sobota, Saturday 6 June at 17:00) and Belarus v Slovenia (M. Sobota, Tuesday 9 June at 17:00).
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby CAHAKA » Fri Jun 05, 2009 9:38 pm

эл хуль болж дээ....xов xоосон...шүгэлдсэн чинь цуурайтаж байна ккккк
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Бенеамата 2008-2009

Postby ТӨӨГӨӨ » Fri Jun 05, 2009 10:29 pm

KRH wrote:эл хуль болж дээ....xов xоосон...шүгэлдсэн чинь цуурайтаж байна ккккк

:-o
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бенеамата 2008-2009

Postby Funky » Sat Jun 06, 2009 7:28 pm

сантон нь шигшээд дуудагдсан бхад хар довтлогч нь андер 21т дуудагдах шив
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Sun Jun 07, 2009 5:16 pm

KRH wrote:эл хуль болж дээ....xов xоосон...шүгэлдсэн чинь цуурайтаж байна ккккк


манайхан блогоороо эргэлдэж байгаа биз.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Sun Jun 07, 2009 6:28 pm

Image

Манай домогт хаалгач Валтер Зенга жил гаран Катанияг удирдсаны эцэст Сицили арлын нөгөө баг болох Палермод очлоо. Тэрээр тэдэнтэй 2 жилийн гэрээ, 1 жил нэмж болохоор нөхцөлтэй юм байна. Хэдий тийм боловч Палермогийн ерөнхийлөгч Зампарини нь маш олон дасгалжуулагч сольдог. Зенга багаа муу л удирдвал хусуулахад гайхах зүйлгүй. Гэхдээ Зенга чадах байхаа. Хуучин баг Интэрийнхээ дасгалжуулагч болохыг хүсдэг түүнийг бид хэзээ нэгэн цагт ирнэ гэдэгт итгэж байна.

Image

1 сард томчуудтайгаа анхныхаа тоглолтоо хийсэн, улмаар багийн гараанд гарч аваргуудын лигт хүртэл тоглож, Италийн шигшээгийн 21 насны ангилалт дуудагдаж байсан манай залуу хамгаалагч Давид Сантон энэ удаа Италийн шигшээд дуудагдаж, эхний тоглолтоо бүтэн хийлээ .Тэд энэ удаа Ирландтай нөхөрсөг тоглолт хийсэн юм. Тийм болохоор дасгалжуулагч олон сэлгээ хийж болдог ч манай Сантон бүтэн тоглолоо. Улмаар шигшээ багтайгаа Африкт очиж тэмцээнд орох юм. Тэрээр ахлагч Каннаваротой уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа юм байна.

Image

Харин Балотелли маань 21 насны Италийн шигшээдээ бэлтгэл хийж буй бөгөөд 10 хоногийн дараа эхлэх 21 насны ЕА-д оролцох юм.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Thu Jun 11, 2009 2:35 pm

Image
Манай Майкон явмаар байна гээд ярилцлага өгч. Багтаа happy биш байна учир нь клуб
Ибрагийн талаар л анхаарлаа хандуулаад байна. Гэрээг минь шинэчлэх талаар санаа тавихгүй байна гэж.
Үнэн ш дээ. Энэ Ибрагийн талаархи шуумнуудаас залхаж байна. Свап энэ тэрээ хийвэл хиймээр юм.
Харин Майконыг алдахгүй байлгүй дээ
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby haka » Thu Jun 11, 2009 2:39 pm

Amatory wrote:Манай Майкон явмаар байна гээд ярилцлага өгч. Багтаа happy биш байна учир нь клуб
Ибрагийн талаар л анхаарлаа хандуулаад байна. Гэрээгээ шинэчлэх талаар санаа тавихгүй байна гэж.
Үнэн ш дээ. Энэ Ибрагийн талаархи шуумнуудаас залхаж байна. Свап энэ тэрээ хийвэл хиймээр юм.
Харин Майконыг алдахгүй байлгүй дээ

Болдог бол Майконыг Ливерпүүлдээ тоглуулах юмсан. :mrgreen:
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Thu Jun 11, 2009 2:49 pm

Майкон одоо скудето хангалттай авсан бууриа сольмоор байгаа биз...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby haka » Thu Jun 11, 2009 2:53 pm

El Payaso wrote:Майкон одоо скудето хангалттай авсан бууриа сольмоор байгаа биз...

Бас CL-д түрүүлэхийг хүсч байгаа :mrgreen:
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Thu Jun 11, 2009 3:10 pm

Би ч ЧЛ-н аварга болохыг зөндөө хүлээж байна хүлээсээр ч байх болно гэдэг болчихоод байна :mrgreen: Тоглогч нарын хувьд хэцүү л дээ. Мэдээж ЧЛ-д л түрүүлэхийг хүсч байгаа. Явуулж ерөөсөө болохгүй :RD
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Thu Jun 11, 2009 3:14 pm

Image
Түүний агент Райола хэлэхдээ Ибра бол багт маш хэрэгтэй мөн Кака, Роналдо-с ч илүү үнэ цэнэтэй тоглогч.
Баг болгон л түүнийг багтаа элсүүлэхийг хүсдэг ч одоогийн байдлаар бид ямар нэгэн санал хүлээж аваагүй л байна.
Түүнийг авахын тулд эхлээд багтай холбогдох хэрэгтэй гэжээ :RD . За тэгээд яахыг нь харж л байя дөө
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Thu Jun 11, 2009 3:17 pm

Image
Манай бацаан Under-21 улсуудын нөхөрсөг тоглолтонд Данийн эсрэг хийсэн тоглолтонд эхний гоолийг хийж.
Гараанд гарч 59 минут тоглохдоо 13 дахь минутад чөлөөт цохилтоос гоолдсон.
Акуафреска, Dessena, Ranocchia нар нэмж гоолдсоноор 4-0 хожжээ
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby bayarkhuu » Fri Jun 12, 2009 5:30 am

Ибра бол явж болж байнөө. Харин Майконаа алдвал T1 л байна. Гэхдээ Майкон Испанид тогловол Алвес шиг лаана даа.
Барсаг дэмжигч Италийн фен
User avatar
bayarkhuu
 
Posts: 680
Joined: Wed Dec 27, 2006 6:41 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Mr S » Fri Jun 12, 2009 3:36 pm

Mourinho: "I am sure Ibrahimovic will stay"
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Sat Jun 13, 2009 9:58 pm

Өнгөрсөн улирлын шилдэг тоглогч хэн бэ?

2008-2009 оны улирал амжилттай сайхан болж өнгөрлөө. Харин энэ улиралд багийн амжилтад хэн илүү нөлөөлөв? Мэдээж манайх хэн нэгнээс хамааралтай баг биш ч хэн нэгнийг онцолъё. Үүндээ дээрх тоглогчдыг дурьдаж байна.

1. Хулио Сезар - Сүүлийн хэдэн жил манайх лигийн шилдэг хамгаалалттай баг байсан. Үүний локомотив нь мэдээж хаалгач маань байсан. Өнгөрөгч улиралд онцгой сайн тоглосныг нь онцолъё. Дэлхийн шилдгээр Буффоныг нэрлэдэг ч олон хүмүүс Сезарыг түүний хэмжээнд хүрсэн, лигийн шилдэг хаалгач гэдэг болсон. Манай амжилтын салшгүй хэсэг нь түүний шилдэг тоглолтууд байсан. Манчестер Юнайтед, Лечче, Болоньятай хийсэн тоглолтоос түүний хэр мундаг хаалгач гэдгийг харж болно.

2. Майкон - Гоол.комоос гаргасан улирлын шилдэг хамгаалагчаар нэрлэгдсэн. Тэрээр яал ч үгүй шилдэг байлаа Италид. Түүний дамжуулалтаар Ибрагийн гоол хийх нь хамаардаг хэвээрээ байна. Энэ улиралд тэрээр 28 тоглолтонд оролцож, 4 гоол хийсэн. Тэрээр шилдэг тоглолтынхоо ачаар багтайгаа гэрээгээ уртаар сунгасан. Харамсалтай нь Бразилийн шигшээдээ тоглож байхдаа удаан хугацааны бэртэл авсан ч лигийн сүүлийн тоглолтондоо амжиж ирсэн. Дэлхийн шилдэг биш юм гэхэд, дэлхийн шилдэг баруун жигүүрийн хамгаалагчдын нэг.

3. Станкович - Моуриньо бараг бүх амьдралынхаа туршид 4-3-3 гэсэн системээр тоглож ирсэн. Харин энэ жил Италид ирээд энэ схемээ яалт ч үгүй солих болсон. Анхнаасаа 4-3-3 гэсэн тооцоотой байсан болохоор жигүүртээ Куаресма, Манчини нарыг авсан. Яваандаа энэ тактикаа сольж, 4-3-1-2 тактикт шилжихэд Станкович хагас довтлогчийн байрлалд байхалтай зохицсон. Тэрээр Манчини, Куаресма, Химэнэз нарыг ганцаараа суулгах болсон юм. Энэ улирал түүний хувьд үнэхээр шилдэг гэж болохуйц байсан. Олон чухал тоглолтуудад гоол хийсэн. Хамгийн сайхан, чухал гоол нь 270 дахь Миланы дербид хийсэн хожлын гоол юм. Өнгөрөгч улирлын манай шилдэг тоглогчдын нэг яалт ч үгүй Деки юм

4. Ибрахимович - Тэрээр 3 жилийн өмнө зөв багтаа ирсэн нь одоо хүртэл харагдаж байна. Ирснээсээ хойш Италийн аварга жил бүр боллоо. Улирал ирэх тусам түүний багтаа үүрэх үүрэг роль, оруулсан гоол ч нэмэгдсээр байна. Ирэх улиралд хэрвээ байхаар бол энэ статистикаа үргэлжлүүлэх байх гэж найдъя. Тэрээр энэ улиралд 25 гоол хийж, лигийн мэргэн буудагч болсон. Мөн өвөрмөц, гайхалтай гоолуудыг ч хийж байсан. Фиорентина, Болоньягийн эсрэг хийсэн гоолууд бол үнэхээр мундаг. 1955 онд Шведын довтлогч Гуннар Нордалаас хойшхи Италийн мэргэн буудагч болсон, 2003 онд Интэрийн довтлогч Кристиан Вьеригээс хойшхи Интэрийн анхны мэргэн буудагч болсон билээ. Эргэлзээгүй дэлхийн шилдэг тоглогчдын нэг.

Ингээд та бүгдийг санал асуулгад идэвхитэй оролцохыг уриалж байна. Санал асуулга маань блогийн үндсэн нүүрний баруун доод буланд бий.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby BilguunRM » Sat Jun 13, 2009 11:50 pm

4
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: Бенеамата 2008-2009

Postby a_odko » Sun Jun 14, 2009 12:46 pm

санал асуулга нэмчихлээ...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Бенеамата 2008-2009

Postby Lucifer » Sun Jun 14, 2009 12:59 pm

Майконоо алдах гээд байна уу даа. Тэр Шнайдер нь танайд хэрэг болох юм уу.
Уг нь сайн тоглогч. Калчиод хэр идээших юм бол. Миерда рамос байхад
Майконоор яадаг байнаа.
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Бенеамата 2008-2009

Postby Seikoni » Sun Jun 14, 2009 8:28 pm

Мозес нээрээ манайд аймаар санаа тавьж, санаа зовж байна аа.. дундаж бичлэг чинь бараг талаас нь илүү нь Реалын тухай болж байгаа байхаа... :-o

у Майкон Рамосын саб л болох биз өөр яадаг юм... угаасаа Рамосыг орлочих сайн саб манайд байхгүй байгаа..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 57 guests
cron