Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 08/09

Postby Tomroo_Kop » Wed Jun 03, 2009 1:12 am

Барсагийнхан баяраа хийсээр л байна.
http://www.youtube.com/watch?v=dPq9EUPHRfY Месси нэлээн халчихжээ
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: FC BARCELONA 08/09

Postby poseidon » Wed Jun 03, 2009 2:06 am

Зияк улирал дууслаа. Нойр хүрэхгүй байх чинь... жоохон юм бичхээс ккк.... 8-) Уучлана биз дээ хэтэрхий урт болчиж...

Dream come true

Гайхалтай ялалт амжилт, хүсэн хүлээж байсан мөрөөдөл биелсэн гайхалтай улирал байлаа... Намайг хөлбөмбөгт, Барсад хайртай болгосон Ганхүүдээ мэхийн талархая. Хэхэ :???:

Өмнөх улирал тун онцгүй дууссан ч миний хувьд Барсагийн талаар зарим нэг нийтлэлүүдийг орчуулж суухаар шийдэж, мухар сүсэгтээ автаж байв. Хэхэ. Мухар сүсэг гэсний учир нь өнгөрөгч улирал дуусахад би Барсагийн тухай олон, олон нийтлэлүүд чадлынхаа хэрээр форумд орчуулж аядан оруулаад байвал баг маань ирэх улиралд амжилтаар дүүрэн байх юм шиг санагдаад байсных. ккк :mrgreen:

Шинэхэн дасгалжуулагч ирлээ... Үнэнийг хэлэхэд миний огт мэдэхгүй хүн байлаа... Хамгийн дотны анд Викигээсээ хайлаа... Гуардила гэж хэн бэ? хөөш гээдл... аа мэдкү. Осолтой л нөхөр санагдлаа. Хар тамхи татсан хэрэгт холбогдсон л гэнэ, хэт залуухан туршлагагүй л гэнэ... Ах гэвч дотроо мангар мухар сүсэгтэй мань хүнийг муулаад байгаа нь сайн хэрэг, цагаан хэл амаас холуур гэжж...

Алвесыг авлаа. Кейтаг авлаа. Хлебыг авлаа... таалагдаж байна шүү... Гэтэл юу вэ? улирал эхэлмэгц л мань хүн бүтэлгүйтээд эхлэв... Нумансиад нухууллаа... бацаанууд каталаны цомд бас хусууллаа... за барцад арилаа биз гэж бодоод дараагийн тойрог харлаа байдгүй шүү тэнцээд наасан... Нөгөө Реал алжийнаа... бас бус багууд үнэн дээгүүр жаалж, маниус шал хавьцаа нэг оноотой туужийдаг...Аа ...с.да.... дахиад нэг бүтэлгүй улирал юм байхдаа? :sad:

Манайх Хихоныг 6-1 –длээ... Реал тэгсэн 7-1... "Өө бүткү бүткү... Гарууд гурав дараалж түрүүлкээд байнуудаа? Тэгснээс Валенси өнгөлөг байх чинь түрүүлээсэй билээ... Пэп угаасаа эхний жил юугаа шалихав... гол нь Эль Классикод л нухмаар байна..." гэх шүү юм байнга бодогдоостой...

Намар яг тэр үеэр Сайншандад ажиллах хэрэг гараад вагонд суулаа... купегээ хайгаад явжийсан нэг хүн Амараа... гэх нь тэр... хэн бэ? Өө хө сайт админ, “заналт дайсан” Одко, их сургуулийн анд хоёр мэлтийцэн суужийна шүү. Нэг буудалд орлоо мань гурав. Реал байнга манай багийн тоглолтыг дагаастай... байнга илүү гоолоор хожоостой. Одко бол зүгээр хайнга, угаасаа Ла лигид итгэлтэй наасан, гол өрсөлдөгч бол Валенси ухааны юм сэтгэцэн.

Одко: Хэй Поси... Танайх энэ жил баркү байхаа... юу гэж боджийно?
Би: Манайх энэ жил требле хийнэ дээ... /Өөртөө ч үл итгэнэ./
Одког инээж байхад нээрээ тэгээсэй билээ гэж залбирсаар л... ккк :)

Зия тэгээд Хүслийг биелүүлэгч Хан Баянзүрх уулын орон, Догшин хутагтын нутаг, домогт дорнын зэрэглээт говиос эргэн ирлээ... Мөрөөдөл маань биелэх шинжтэй шүү... Үнэхээр гайхамшигтэй өөлөх юмгүй гайхалтай цувралууд үргэлжилсээр... Өвлийн хүнд цувралд дайснуудыг бут ниргэн гарч ирлээ... Севийя, Валенси, Реал, Вийяреал, Майорка, Осасуна, Депортиво.... Бүгдийг нь нулиад гарлаа... бүтэн оноо цуглуулж чадлаа... Ла лигийг жинхэнэ утгаараа авчихсым бишүү? Ахад итгэл найдварын гал бадамлан асч эхэллээ.

Бас нэг гайхалтай, тэмдэглүүлтэй үйл явдал боллоо... Миний хувьд шүү дээ...
Ортиз-Эйт гэдэг шинэ гишүүн Барсагийн Монгол хэл дээрх вэб хийе, таны орчуулсан зүйлсийг ашигламаар байна гэлээ...тэгий тэгий гэв... Би ч анхандаа итгэхгүй л байлаа... гэвч ТЭР чадсаан... түүнд найз нь тусалсан... Бүх зүйл бодит болоод ирэх шинжтэй шүү... Эчнээ сайн мэддэг күлэнүүд рүүгээ зурвас илгээв... саналыг ТиЖэй, Кайо, Мозес хүлээн авч, тэкст орчуулан бэлтгэх ажилдаа шамдан орлоо.

Хөдөө ажлаар явчих гээд байдаг. Маш удаан хугацаанд хийсэн вэбээ эхлүүлчмээр байдаг. Хүсэхэд хясах гэгчээр тэр үед түрийвч маань нимгэрчээд байлаа... Мэддэгээр нь форумынхнаасаа л гуйлаа... хэхэ... Гайхалтай... Ерөөсөө өдрийн дотор л төсөв бэлэн... Одоо Датаком орьё... yes_sir

www.barca.mn хүсэн хүлээсэн мөч...МОНГОЛЫН хамгийн анхны бүхэлдээ хөлбөмбөгийн ганцхан клубт зориулагдсан вэб сайт... Дизайн, агуулгыг бүтэн 4 сар зүсээ ч танихгүй шахам цөөхөн хэдэн хүн хэлэлцэж, уралдаж хийлээ... Гэвч тэр нэг өдөр бүтэлгүй байдлаар, үл ойлголцлоор нээлтээ сонин хийчихлээ... Хэт их флаш, зураг ашигласан тул бандвидт лимит нь хэтэрчээ... Ерөөсөө ганцхан шөнийн хугас л ажиллаад таг суулаа... дахин нэг өдөр ажиллууллаа... Зааз html гэдэг чинь ингэдэг гэж бид мэдсэнгүй... Дахин шинээр хийхээр боллоо.... Одоо бол Вордпресс, Жуумла хоёрын нэг дээр хийгдэнэ... ШАНТРАХГҮЙ ШҮҮ :sup: гол нь цаг хугацаа л хэрэгтэй... ;)

Харин нарлаг Пиренейд Каталанчууд ноёрхсоор л...

Гайхалтай цуврал үргэлжилсээр... Пинто эзэн хааны цомд багаа шалгаруулсаар, Лионыг нухаад, Баварийг цөмлөөд дийлдэшгүй мэт явсан ч заналт Эспаньол, Амлетико Мардридад эцсийн мөчид тэднээс авах бүх оноогоо бэлэглэчихлээ. Өө тэгсэн нөгөө миердануудын дуу нь орчихсон одоо талбай дээрээ нухаад тайтлыг булаан авна гэнэ үү? Боломжоо хэт өндөр үнэлжээ тэд. :grin:

5 сарын 3... Яг нэг сарын өмнө... Барсагаас өгсөн буяны мөнгийг (би тэгж бодоод байгаам :mrgreen:) Монголын бяцхан үрсийн ирээдүй хойчид зориулсан хөтөлбөрийн хэрэгжилтийн хөдлөнгийн үнэлгээгээр, ЮНИСЕФ-ын ажилтнуудтай, бас багштайгаа бүтэн сар шахуу эх сайхан монгол орноо хөндлөн гулд хэрэн хэсч, гэртээ ирсний маргааш орой гэсэн үг... догдлоод болдгүй шүү. Шөнө 15 минутын өмнө сэрээд хүлээлээ. Гэртээ сств5 дээр сувгаа тааруулаад хамгийн дургүй үндэстнийхээ хэлийг сонсоод хэвтэж байлаа... Лаптопоо асаагаад хажуудаа тавиастай. Мессенжэртээ нуугдаад орлоо... Одко харагдана... чамайг даа... :RD

Тоглолт эхлээд тэнцүүхэн л үзэлцээд байдаг. Юу вэ? таг солгойгийн дамжуулалтыг Игуайн чулуу болгочихлоо... Тэгсэн ч сэтгэл нэг л тайван байх юм. Тэр дороо л Онри маань хийчихлээ... Онри бол Ронни явснаас хойш Барсад байгаа хамгийн хайртай тоглогч минь шүү дээ... Фифа2005 тоглосноос хойш Онрид учиргүй дуртай болж билээ... :RD
1-1
1-2
1-3
хаха... Одкоруу мэссэж цохилоо хариу алга... Мэссэнжэрт хэвжийн муу золиг. Өдлөө хаха үнэхээр гайхалтай шүү... 2-3, 2-4, 2-5, 2-6 гайхалтай... Хэзээ ч мартагдахгүй байхаа
Унтаж чаддаггүйээ инээд хүрээд цээжээр дүүрэн баяр хөөр оволзоод, хажуу өрөөнд аав ээж унтаж байхад бахирч чарлаж болдгүй. Хэхэ. Арай л гэж унтлаа... Өглөө нь ажилдаа хоцорч ирлээ... Үргэлж инээсээр байгаад л таарлаа... Хэзээ ч мартагдашгүй мөч, үхэн үхэтлээ мартахгүй л байх даа. Энэ цагийн Күлэ нарыг хамгийн азтай л гэх байх даа... за одоо тайтл гарт ороод ирсэн. Алдагданаа л гэж үгүй. :gold Европын тавцан дахь заналт дайсан Челситэй тооцоо бодноо... Требле хийчих юм шиг л санагдаад залбираад байлаа...


Өмнөх легтээ Камп Ноуд тэг тэгээр тэнцсэн ер нь байдал эвгүй гэж хүмүүс ярьж байна. Надад бол блауграна ялах юм шиг сэтгэгдэл төрөөд л... Гэхдээ хэлчихвэл бүткү болчих ч юм шиг... Мөрий тавья гэж Санжаа шордоод л... Зарчмын хувьд би мөрийтөй тоглож чаддаггүй тул үгүй гэлээ... Болзсон цагтаа, товлосон газраа уулзалдав. “Улаан морь” кафед форумын Челсик, Барсикууд цуглаж, хамтдаа үзлээ...

Челсигийнхэн харьцангуй давуутай байх шиг... гэхдээ сэтгэл нэг л тайван... ккк... Тоглолт эхэллээ... Юу вэ? зүрх түг түг... ямар аймаар догдолж байнаа... 16 дахь минут байхаа... Эссиенээс хамгийн их айж байсан... Түгшүүр бодит биелэлээ олж, аймшигтай гоол хийлээ... Үзэн ядахыг хүсэвч үнэхээр гайхалтай тоглогч... биширмээр шүү... Аз болж Челси хамгаалаад л байлаа, хамгаалаад л байлаа... Норвеги хүн хүний өөрийнхийг үл ялган тэнэгээс **н** шүүлт хийсээр л... Абидальд улаан өргөлөө... Ээ шит гэж... Челсигийн довтолгоо илт ширүүлссээр, зүүн талын ширээний гарууд пяавандаа халаад зогсохгүй, Смирнофф задалжийх сураг сонсдоно... Ялалтын уухай дорно этгээдээс цуурайтсаар... Буурал Мик үе үе жоготой инээж, “пассласан нь биш, гоолдсон нь хождоог гэж” хорон үг шидэлсээр... 90 минут дууслаа. 4 минут сунгалаа... Пэп Гууст баяр хүргээд байна уу даа? "Үгүй шүү" ингэж хурдан бууж өгч болохгүй... 90+2 гайхамшиг... үгээр илэрхийлэшгүй мэдрэмж... Би орсон гэж яг сайн харж чадаагүй ч зөнгөөрөө гоолдлоо л гэж бодсон... Алвесийн тоглолтын турш хаяггүй явсан пасс нэг юм Этүүд хүрч, мань эр тогтоож авч чадаагүй ч алдарт Эссиен алдаа гарган Мессид бөмбөг шилжүүлснээр... Иниеста... Бас нэгэн үл мартагдах эгшин...

ИТГЭЛ НАЙДВАР ЭЦСИЙН МӨЧИД ТАСАРДАГ... яасан үнэн үг вэ? :beer

92 минутын турш огт дуугараагүй байсан хоолой маань ганцхан удаа чин сэтгэлээсээ орилж чарлаж, бахирч чахрахад сөөцнийг Гүнжээ гэрчлэнэ... Тийм биддээ? :kissing: Үлдсэн 2 минут тэрэн шиг удаан хоёр минутыг би үзээгүй шиг санаж байна. Челси галзуурсан мэт балбасаар... Ёоох гэж... Одоо л нэг амьсгаа авахтайгаа боллоо... :)(

Батка, Гүнжээ, ТиЖэй, Ууганаа, Мэндээ, Гүүнэр... Мэдээж би бас л тийм гэрэл гийсэн, мишээл тодруулсан царайтай байсан байх... Гунигт Мик, Санжаа, Аагий, Наска ... энэ дүр төрхүүд хэзээ ч үл мартагдах биз... Би бүтэн хоёр өдөр инээд баяслаар дүүрэн явлаа... Бүх зүйл гэгээлэг харагдаад л... ямар сайхан гээч... :mrgreen:

Эзэн хааны цомыг хүртлээ... гайхалтай хожил... Улаанчөтгөрүүдтэй нэг өдөр лигийнхээ аварга боллоо. Одоо хэн нь илүүгээ үзнэ. Элбэгээ ялсан өдөр 10-тай талбай дээр очиж баярлалдав. Цагаан морин өдөр.
Аваргуудын лигийн финалыг цонхынхон зохион байгуулалттайгаар үзэцгээлээ... гэхдээ дараа жилийнхийг илүү гоё том газар үзвэл зүгээр юм даа... Хоёр гурав тасраад байх юмгүй. Тоглолтын өдөр нэр байхгүй жэрсигээ нэртэй болгохоор шийдэж, сонгосон нэрийг Сүлдээгээр зоолгууллаа... [b]ИНИЕСТА[/b] гэж... Хүсэн хүлээсэн шигшээ тоглолт эхэллээ. Челситэй тоглосон шиг тэгж догдолсон ч үгүй. Гэхдээ л эхний 10 минутыг бөмбөгдөлтийг хараад за баларлаа шүү гэж бодлоо. Стат харсан чинь цохилтын тоо 0-5 гэж байх шиг. Эдлүүлж байнаа... :sad:

Иниеста, гайхамшигт Иниеста!!! Уруул минь дагзандаа байсан бол нуруун дахь шинэхэн нэрээ үнсэх байсан байхаа... :-o Каррик, Андо нарын дундуур сүлжин гараад Этүүд хаялаа... ГООООЛ... Харамсалтай нь хоолой маань сөөчлөө... :lol: Миний хоолой ч мия юмаа. Тоглолт цааш тодорхой үргэлжилсээр... Манайхны мөнхийн давамгайлал... Месси улаан чөтгөрүүдийн ихэр цамхагийг давж мөргөлөө... Саарын ангайсан төрхийг бас л мартахгүй шүү... Энэ эгшинг

Ингээд миний мөрөөдлийн нэг хэсэг биелэлээ олжээ. Одоо өөртөө болон бусдад амалсан, зориглон эхлүүлсэн ажлаа дуусгана даа заавал ч үгүй... Энэ зун бид вэбээ хийж дуусгаваас дараа жил манайх дахин требле хийх ч юм билүү? Хэн мэдлээ... :sup:

За нөхөд ийм гайхалтай улирлын төлөө уулзацгааж, буу халж, бас бус ажил хэрэг, мөрөөдлөө ярьж, пяав уух нь пяаваа ууж, жимсний шимүүс уух нь дуртай шимүүсээ ууж хэдэн мөчийг хамтдаа өнгөрүүлбэл ямархан бэ? :gold :gold :gold :beer :beer :beer
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA 08/09

Postby Mr S » Wed Jun 03, 2009 9:24 am

Бамбууш wrote:Аргентины шигшээн Ахлагч Ливерпүүлийн тоглогч Хавиер Машерано
Лионел Мессигийн аваргуудын лигийн финалд Улаан чөтгөрүүдийн эсрэг тоглосон
тоглолт нь түүнийг дэлхийн шилдэг хөлбөмбөгчин гэдгийг батлаж байна гэж итгэж байгаа аж.
Барселонагын залуу од Манчестер Юнайтедэд хоёр дах гоолийг хийж багаа аваргалахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Маше одоо түүнийг дэлхийн номер нэг болоход асуудалгүй гэж үзэж байна.
- Нээх олон биш баг Барса шиг тоглож чадна гэдэгт эргэлзэж байна.
Тэд өөрсдийн тоглодог стиль арга барилдаа их үнэнч , тийм байсаар ирсэн энэ бол багийн хувьд маш чухал зүйл шүү. Тэд яг одоо дэлхий дээр хамгийн шилдэг баг, яагаад гэдгээ ч Аваргуудын Лигийн финалд хангалттай харуулсан.
ФИФА -д одоо Мессиг номер нэгээр нэрлэхэд ямарч шалтаг олдохгүй болсон
Месси алтан бөмбөгийг энэ жил хүртэх ёстой. Тэр энийг хүртэж чадна гэдгээ харуулсан. Яг одоогоор Барса багийн түвшинд дэлхийн шилдэг бол Месси тоглогчын түвшинд дэлхийд номер 1 юм. Том хамарт бол дэлхийн шилдэг

Бамбууш хөрвүүлэв.
Эх сурвалж http://www.liverpoolfc.tv

Манай Маше нутаг нэгтэнгээ ингэж магтаж дээ. Гэхдээ танайх манайтай тоглосон бол Маше танай дунд шугамыг үнэн ажилгүй болгох байсан шүү. :mrgreen:
Дараа жил Аваргуудын Лигт нэг хэсэгт багтаасай.
Барсатай тоглож байж багийн калибраа мэднэ.Энэ аймшигтай формоо дараа жил ч
гэсэн үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа.


нээх сайхан мэдээ оруулж бснаа сүүлд нь хэрэггүй юм бичихийм........ :smile:
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Mr S » Wed Jun 03, 2009 9:27 am

Munkhjin wrote:Гудигiн аав бас түүний агент Арнон Гудьонсен Aujourd`hui Sport интервьювд: Бид францын ямарч клүбтэй ярилцаагүй, бидэнтэй ямар нэгэн клуб xолбоо бариагүй байгаа. Xэрвэ францын шилдэг клүбүүд болоx - "Бордо", "Лион", "Марсель" - ийн аль нэгэн бидэнд санал явүүлбал Гуди энэ саналыг бодолцоx болно гэжээ. Манай xүн ч Францлуу л яваx санаа байгаа юм байндаа...
Image


ЕПЛ руу явсан нь дээр дээ........ эсүүл бж л байг дээ..... дараа жил хэрэг болж л таараа...........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Mr S » Wed Jun 03, 2009 9:29 am

Norman_Whiteside wrote:
Бамбууш wrote:
moses wrote:
Hotspur wrote:7 сард Вемблей капт танайхтай тоглоно... Тэгээд 1-р бүрэлдэхүүнээ гаргаарай дааа. Английн багийн чансааг харуулнаа :RD


Английн багуудын чансааг аль хэдийн шалгаад дунд дүн тавиад явуулсан
шүү дээ.

Та нар бас яах нь вэ. Б багийн залуучуудаа гаргаад пижигнүүчдэг хэрэгээ. :RD

Хотспар муу хөөсөн мантуу битгий Английн бүх багуудыг төлөөлж яриад бай.
Лондонгын багуудын чансааг үзүүлье энэ тэр гээ.
Булайгаа чиртэлээ хожигдож бөгс улайлгах нь[/quote

Засссс одоо манай Халл СИТИ ч яс үзвэл барса-г *a*ж мэднэ шүү.


ХАЛЛ-г ЧЛ-т оруулаад ир л дээ....... арьсыг хуулаад алаад өгье..........
:lol:
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Miro Klose » Wed Jun 03, 2009 10:35 am

Barcelona Farbegasiig avahiin tuld Arsenald 45 say euro sanalbolgood bna gehdee busad nohtsoliin ulmaas osgoh yum shig bna

Image
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: FC BARCELONA 08/09

Postby Галмандах » Wed Jun 03, 2009 12:34 pm

BilguunRM wrote:
WALCOTT wrote:http://www.youtube.com/watch?v=dPq9EUPHRfY
согтуу мэсси :mrgreen:


haha :-o :-o :-o


xa xa xa xa xa xa xa xa xa xa
:lol: :lol: :lol: :lol: :lol:
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Mr S » Wed Jun 03, 2009 2:48 pm

Пэп-н нөгөө финалын өмнө тоглогчиддоо үзүүлсэн бичлэгийг үзлээ..... /юутуб ордоггүй болохоор өөрсайтаас/ тасарчихсан юм бна аа.....
:eek: Пэп зүгээр л тулаан дайн гэж үзжээ.... Пэп агуу юм аа.... зүгээр эх оронч сэтгэл дээр нь.....
ийм бичлэг үзсэн гарууд ч ойлгомжтой.... гайхалтай супер..... :-D
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby WALCOTT » Wed Jun 03, 2009 2:53 pm

Miro Klose wrote:Barcelona Farbegasiig avahiin tuld Arsenald 45 say euro sanalbolgood bna gehdee busad nohtsoliin ulmaas osgoh yum shig bna

Image

ene pique mnuu zogsoj bgaa(gk-iin hajuudah) :mrgreen:
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: FC BARCELONA 08/09

Postby Mr S » Wed Jun 03, 2009 2:56 pm

мөн лб на..
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Цэнгүүн » Wed Jun 03, 2009 4:25 pm

Поси-н бичсэныг уншсан энэ улиралын бүх үйл явдал,гайхалтай ялалтууд торгон агшинууд нүдний өмнө харагдах шиг боллоо..Бид азтай Күлэнүүд шүү :D

Пэп :)(
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 08/09

Postby Цэнгүүн » Wed Jun 03, 2009 4:36 pm

"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 08/09

Postby Цэнгүүн » Wed Jun 03, 2009 4:46 pm

Энэ зуны тоглолтын хувьаар

Friday 24 July, London
Tottenham - Barcelona

Sunday 26 July, London
Al-Ahly - Barcelona

Saturday 1 August, Pasadena
Los Angles Galaxy - Barcelona

Wednesday 5 August, Seattle
Seattle Sounders - Barcelona

Saturday 15 August, Bilbao
Athletic - Barcelona

Tuesday 18 August, Barcelona
Barcelona - Athletic

Friday 28 August, Monaco
Barcelona - Shakhtar Donetsk

Өөрчлөгдөж магадгүй юм.
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 08/09

Postby Mr S » Wed Jun 03, 2009 5:23 pm

Image

эхний тоглолтууд нь Вимбли Кап-н тоглолтууд юм бна......
Тоттэнхэм Эгиптийн Ал Али, Сэлтик нартай..... энэ цомын төлөө өрсөлдөх нь..... Вимблид манайхан анхны Европын цомоо хүртэж бсан.......
7 сарын 21-нээс 26-нд баг Лондонд бх бөгөөд 2 нөхөрсөг хийх аж....
тэгээд 24-нд СПАРС-тай, 26-нд Ал Алитай.....

Пэп энэ тухайд......
“The Wembley Cup is a fantastic opportunity for our fans in the UK to watch Barcelona play in the incredible surroundings of Wembley Stadium,” “The club has happy memories of Wembley having won the European Cup there in 1992 so it is great to be returning.”
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby carlsberg_mgl » Wed Jun 03, 2009 6:09 pm

A more affordable and realistic prospect for Madrid is Diego Forlan, who is expected to leave Atletico but was being touted as Barcelona's next signing. Barca will only buy him if they sell one or both of Thierry Henry and Samuel Eto'o. Madrid will pay £32m while Barca will offer £22m plus the loans of Bojan and Martin Caceres. Madrid also fancy Porto's Bruno Alves at a whopping £27m.
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: FC BARCELONA 08/09

Postby Галмандах » Wed Jun 03, 2009 6:33 pm

Asked about the rumours linking him with an exit on loan, Barcelona forward and Spanish youth international Bojan Krkic has said in an interview with Catalan radio station Catalunya Ràdio that he's not planning to leave:

"I will continue at this club. I've always said that I want to play and to play here will be wonderful. I prefer not to be aware of the rumours because I'm focusing on keeping the confidence and believing in my capacities.

Not having had the chance to play in the Champions League final didn't leave me with a bad feeling, because you cannot feel bad when you win the Champions League when you're 18 years old, but the truth is that I indeed expected to play. But this has been a spectacular season and we're still trying to understand what we have achieved. I will never forget the celebrations and I hope that we can repeat this one day."
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Галмандах » Wed Jun 03, 2009 6:43 pm

Sylvinho маань Барсагаас явна гэж байна. Харин хаашаа явах юм бол доо.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby suldees » Wed Jun 03, 2009 7:37 pm

ингэхэд Наниг бид яагаад сонирхохгүй гэж айн авчихад зүгээр шиг .
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: FC BARCELONA 08/09

Postby suldees » Wed Jun 03, 2009 8:28 pm

жирков би яваагүйл гэж байнада.
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: FC BARCELONA 08/09

Postby Фүүтгоол » Wed Jun 03, 2009 10:19 pm

Пип довтлогч сонирхоол, Этогоо жийх гээд байнаа даа
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ
User avatar
Фүүтгоол
 
Posts: 635
Joined: Sun May 24, 2009 10:49 pm
Location: Зодохын Сансарын буудал

Re: FC BARCELONA 08/09

Postby Галмандах » Wed Jun 03, 2009 11:43 pm

Этo тоглохbIн хувbд бол нэх асуудалгvй л байгаа шдээ. Øøр л юм байна даа.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Ms.G » Thu Jun 04, 2009 1:50 am

Поси гоё бичжээ... :-D :eek:

Манайхан тэгээд баяра хэзээ тэмдэглэх вээ?? заавал манайхан гэхгүй форумаараа нэгэн улиралаа үдэн зуны налгар шоуны өдрүүдээ угтаж нээлтээ хийе л даа гэсэн лол..

дараа зун ч сайхан даа
Image
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby TheO » Thu Jun 04, 2009 2:36 am

Image
:D
"Би амьдралыг байгаагаар нь бус үүнийг ямар байлгамаар байгаагаа буулгадаг"
Robert Doisneau .

Социалист Их буучин.
User avatar
TheO
 
Posts: 258
Joined: Fri Apr 03, 2009 9:33 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Barcik » Thu Jun 04, 2009 10:04 am

Mr S wrote:Пэп-н нөгөө финалын өмнө тоглогчиддоо үзүүлсэн бичлэгийг үзлээ..... /юутуб ордоггүй болохоор өөрсайтаас/ тасарчихсан юм бна аа.....
:eek: Пэп зүгээр л тулаан дайн гэж үзжээ.... Пэп агуу юм аа.... зүгээр эх оронч сэтгэл дээр нь.....
ийм бичлэг үзсэн гарууд ч ойлгомжтой.... гайхалтай супер..... :-D

http://www.megaupload.com/?d=073PQMCY
Татаж авхаар.
318 мб.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Barcik » Thu Jun 04, 2009 10:12 am

Силвиньёогийн гэрээг нь сунгахгүй юм байна аа. Угаасаа энэ шийдвэрийг эртнээс л гаргачихсан байсан болтой. СИлвиньёо Ромын финалын дараа тэгж их сэтгэл нь хөдлөж, уйлж байсан нь ч бас тэрэнтэй холбоотой биз.
Үнэхээр гайхалтай скуад тоглогч байлаа манай хувьд. Жинхэнэ профэшёнал хүн ямар байх ёстойг үлгэр жишээ харуулсан. Заменд олон юм ярихгүй сууж байгаад л, хэрэгтэй үедээ дуудагдаж сайн тоглоод л... Сүүлийн тоглолтондоо АЛ-ийн аварга болоод, күлэнүүдийн дунд хайртай тоглогч нь болоод явж байгаа нь, нэг бодлоор Ларссонтой адилхан юм...
Хийсэн бүхэнд чинь баярлалаа.

Image
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 25 guests
cron