pele wrote:Ер нь манай тоглолтын хэв маяг хоёр жигүүрийн хамгаалагчид үргэлж төврүү орж тоглодог. Жигүүрээс өгсөн хөндлөн дамжуулалтууд амжилт авчирах нь ховорхон байдаг
Энэ өгүүлбэрийг сайн ойлгосонгүй. Жигүүрийн 2 хамгаалагч үргэлж төв рүү орж тоглодог гэж?
Жигүүрээр их дайрч тоглодог гэх гээ байлгүй.
pele wrote:Волкотт энэ улирал сайн л байса ншдээ. Венгерийн ганц зэвсэг байсан гэж хэлж болно. Жаахан ухаалаг тоглодог болчихвол ч. Сайн финиш хийдэг бол яг төвийн довтлогчоор тоглуулбал хамгаалагчдаас сугарч гараад гоаал хийхгүй юу. Уг нь тэсрэлттэй огцом хурд гаргадаг, бөмбөг эзэмшилт сайжирч байгаа. Гэхдээ одоо Волкотын арсеналд хийдэг ганц юм нь баруун жигүүрээр л маш хурдан гүйх, хөндлөн дамжуулалт өгөхөөс өөр юм байхгүй байгаа. Дасгалжуулагчын л өгсөн үүрэг байх. Арай өөр маягаар тоглож гоалын байрлалд тоглуулбал олон гоал хийх боломжтой. Гэхдээ л балчираараа байгаа шдээ
Би их итгэдэг байлаа лдаа. Гэхдээ ер нь бол хараад байхад их л хэцүү харагдаад байгаа.
Энэ улирал сайн байсан гэдэг нь зүгээр л өмнөх улирлуудаа бодвол л сайн байсан. Тэрнээс багт бол жинтэй хувь нэмэр оруулахаар тоглолт гаргаж чадахгүй л байгаа.
Хурд бол байгаад байдаг, техник, ухаан, тоглолтоо мэдэрч чадахгүй л санагдаад байгаа юмлд.
Тэгээд сүүлд Чэлси дээр ямар гоё боломжуудийг хийсгэвээ...
Тэгээд физикал муу, түлхүүлээд л байхгүй болно, олигтой өөрийн эзэмшсэн гарын болгосон техник байхгүй. Нээх л их хурд байдаг.
erde wrote:Юун төвийн довтлогч. Жигүүрээр л пижигнүүлэх залуу даа. Удахгүй нэг аймаар жигүүр гарна гээд л хараад суугаад байхаас. Манай Английн шигшээд ч хэрэг болох гар байгаа юм.
Төвийн довтлогч ч хийхгүй л дээ. Туслах довтлогчоор л тоглоно шд.
Дараа улирлаас довтлогчоор туршиж үзэх хэрэгтэй гэж бодоод байгаа.
Манай экс Пэтит Валкоттыг довтлогчоор тоглуулвал илүү үр дүнтэй, яаагаад түүнийг ганцхан баруун жигүүрт тоглуулж байгаад гайхаад байна гэсэн байсан. Би ч бас санал нэгдээд байгаа.
Гэхдээ найз анх ирэхдээ л бөөн дуу шуу болж ирсэн болхооор хүмүүс асар их хүлээлт үүсгээд мань хүнд нэлээн дарамт өгч байгаа байх гэж бодоод байгаам. Тэгээд л жаахан тааруу тоглонгуут л Хмм...
гэх маягтай