Зияк улирал дууслаа. Нойр хүрэхгүй байх чинь... жоохон юм бичхээс ккк....
Уучлана биз дээ хэтэрхий урт болчиж...
Dream come trueГайхалтай ялалт амжилт, хүсэн хүлээж байсан мөрөөдөл биелсэн гайхалтай улирал байлаа... Намайг хөлбөмбөгт, Барсад хайртай болгосон Ганхүүдээ мэхийн талархая. Хэхэ
Өмнөх улирал тун онцгүй дууссан ч миний хувьд Барсагийн талаар зарим нэг нийтлэлүүдийг орчуулж суухаар шийдэж, мухар сүсэгтээ автаж байв. Хэхэ. Мухар сүсэг гэсний учир нь өнгөрөгч улирал дуусахад би Барсагийн тухай олон, олон нийтлэлүүд чадлынхаа хэрээр форумд орчуулж аядан оруулаад байвал баг маань ирэх улиралд амжилтаар дүүрэн байх юм шиг санагдаад байсных. ккк
Шинэхэн дасгалжуулагч ирлээ... Үнэнийг хэлэхэд миний огт мэдэхгүй хүн байлаа... Хамгийн дотны анд Викигээсээ хайлаа...
Гуардила гэж хэн бэ? хөөш гээдл... аа мэдкү. Осолтой л нөхөр санагдлаа. Хар тамхи татсан хэрэгт холбогдсон л гэнэ, хэт залуухан туршлагагүй л гэнэ... Ах гэвч дотроо мангар мухар сүсэгтэй мань хүнийг муулаад байгаа нь сайн хэрэг, цагаан хэл амаас холуур гэжж...
Алвесыг авлаа. Кейтаг авлаа. Хлебыг авлаа... таалагдаж байна шүү... Гэтэл юу вэ? улирал эхэлмэгц л мань хүн бүтэлгүйтээд эхлэв... Нумансиад нухууллаа... бацаанууд каталаны цомд бас хусууллаа... за барцад арилаа биз гэж бодоод дараагийн тойрог харлаа байдгүй шүү тэнцээд наасан... Нөгөө Реал алжийнаа... бас бус багууд үнэн дээгүүр жаалж, маниус шал хавьцаа нэг оноотой туужийдаг...Аа ...с.да.... дахиад нэг бүтэлгүй улирал юм байхдаа?
Манайх Хихоныг 6-1 –длээ... Реал тэгсэн 7-1... "Өө бүткү бүткү... Гарууд гурав дараалж түрүүлкээд байнуудаа? Тэгснээс Валенси өнгөлөг байх чинь түрүүлээсэй билээ... Пэп угаасаа эхний жил юугаа шалихав... гол нь Эль Классикод л нухмаар байна..." гэх шүү юм байнга бодогдоостой...
Намар яг тэр үеэр Сайншандад ажиллах хэрэг гараад вагонд суулаа... купегээ хайгаад явжийсан нэг хүн Амараа... гэх нь тэр... хэн бэ? Өө хө сайт админ, “заналт дайсан” Одко, их сургуулийн анд хоёр мэлтийцэн суужийна шүү. Нэг буудалд орлоо мань гурав. Реал байнга манай багийн тоглолтыг дагаастай... байнга илүү гоолоор хожоостой. Одко бол зүгээр хайнга, угаасаа Ла лигид итгэлтэй наасан, гол өрсөлдөгч бол Валенси ухааны юм сэтгэцэн.
Одко: Хэй Поси... Танайх энэ жил баркү байхаа... юу гэж боджийно?
Би: Манайх энэ жил требле хийнэ дээ... /Өөртөө ч үл итгэнэ./
Одког инээж байхад нээрээ тэгээсэй билээ гэж залбирсаар л... ккк
Зия тэгээд Хүслийг биелүүлэгч Хан Баянзүрх уулын орон, Догшин хутагтын нутаг, домогт дорнын зэрэглээт говиос эргэн ирлээ... Мөрөөдөл маань биелэх шинжтэй шүү... Үнэхээр гайхамшигтэй өөлөх юмгүй гайхалтай цувралууд үргэлжилсээр... Өвлийн хүнд цувралд дайснуудыг бут ниргэн гарч ирлээ... Севийя, Валенси, Реал, Вийяреал, Майорка, Осасуна, Депортиво.... Бүгдийг нь нулиад гарлаа... бүтэн оноо цуглуулж чадлаа... Ла лигийг жинхэнэ утгаараа авчихсым бишүү? Ахад итгэл найдварын гал бадамлан асч эхэллээ.
Бас нэг гайхалтай, тэмдэглүүлтэй үйл явдал боллоо... Миний хувьд шүү дээ...
Ортиз-Эйт гэдэг шинэ гишүүн Барсагийн Монгол хэл дээрх вэб хийе, таны орчуулсан зүйлсийг ашигламаар байна гэлээ...тэгий тэгий гэв... Би ч анхандаа итгэхгүй л байлаа... гэвч ТЭР чадсаан... түүнд найз нь тусалсан... Бүх зүйл бодит болоод ирэх шинжтэй шүү... Эчнээ сайн мэддэг күлэнүүд рүүгээ зурвас илгээв... саналыг ТиЖэй, Кайо, Мозес хүлээн авч, тэкст орчуулан бэлтгэх ажилдаа шамдан орлоо.
Хөдөө ажлаар явчих гээд байдаг. Маш удаан хугацаанд хийсэн вэбээ эхлүүлчмээр байдаг. Хүсэхэд хясах гэгчээр тэр үед түрийвч маань нимгэрчээд байлаа... Мэддэгээр нь форумынхнаасаа л гуйлаа... хэхэ... Гайхалтай... Ерөөсөө өдрийн дотор л төсөв бэлэн... Одоо Датаком орьё...
www.barca.mn хүсэн хүлээсэн мөч...МОНГОЛЫН хамгийн анхны бүхэлдээ хөлбөмбөгийн ганцхан клубт зориулагдсан вэб сайт... Дизайн, агуулгыг бүтэн 4 сар зүсээ ч танихгүй шахам цөөхөн хэдэн хүн хэлэлцэж, уралдаж хийлээ... Гэвч тэр нэг өдөр бүтэлгүй байдлаар, үл ойлголцлоор нээлтээ сонин хийчихлээ... Хэт их флаш, зураг ашигласан тул бандвидт лимит нь хэтэрчээ... Ерөөсөө ганцхан шөнийн хугас л ажиллаад таг суулаа... дахин нэг өдөр ажиллууллаа... Зааз html гэдэг чинь ингэдэг гэж бид мэдсэнгүй... Дахин шинээр хийхээр боллоо.... Одоо бол Вордпресс, Жуумла хоёрын нэг дээр хийгдэнэ... ШАНТРАХГҮЙ ШҮҮ
гол нь цаг хугацаа л хэрэгтэй...
Харин нарлаг Пиренейд Каталанчууд ноёрхсоор л...
Гайхалтай цуврал үргэлжилсээр... Пинто эзэн хааны цомд багаа шалгаруулсаар, Лионыг нухаад, Баварийг цөмлөөд дийлдэшгүй мэт явсан ч заналт Эспаньол, Амлетико Мардридад эцсийн мөчид тэднээс авах бүх оноогоо бэлэглэчихлээ. Өө тэгсэн нөгөө миердануудын дуу нь орчихсон одоо талбай дээрээ нухаад тайтлыг булаан авна гэнэ үү? Боломжоо хэт өндөр үнэлжээ тэд.
5 сарын 3... Яг нэг сарын өмнө... Барсагаас өгсөн буяны мөнгийг (би тэгж бодоод байгаам
) Монголын бяцхан үрсийн ирээдүй хойчид зориулсан хөтөлбөрийн хэрэгжилтийн хөдлөнгийн үнэлгээгээр, ЮНИСЕФ-ын ажилтнуудтай, бас багштайгаа бүтэн сар шахуу эх сайхан монгол орноо хөндлөн гулд хэрэн хэсч, гэртээ ирсний маргааш орой гэсэн үг... догдлоод болдгүй шүү. Шөнө 15 минутын өмнө сэрээд хүлээлээ. Гэртээ сств5 дээр сувгаа тааруулаад хамгийн дургүй үндэстнийхээ хэлийг сонсоод хэвтэж байлаа... Лаптопоо асаагаад хажуудаа тавиастай. Мессенжэртээ нуугдаад орлоо... Одко харагдана... чамайг даа...
Тоглолт эхлээд тэнцүүхэн л үзэлцээд байдаг. Юу вэ? таг солгойгийн дамжуулалтыг Игуайн чулуу болгочихлоо... Тэгсэн ч сэтгэл нэг л тайван байх юм. Тэр дороо л Онри маань хийчихлээ... Онри бол Ронни явснаас хойш Барсад байгаа хамгийн хайртай тоглогч минь шүү дээ... Фифа2005 тоглосноос хойш Онрид учиргүй дуртай болж билээ...
1-1
1-2
1-3 хаха... Одкоруу мэссэж цохилоо хариу алга... Мэссэнжэрт хэвжийн муу золиг. Өдлөө хаха үнэхээр гайхалтай шүү...
2-3, 2-4, 2-5, 2-6 гайхалтай...
Хэзээ ч мартагдахгүй байхааУнтаж чаддаггүйээ инээд хүрээд цээжээр дүүрэн баяр хөөр оволзоод, хажуу өрөөнд аав ээж унтаж байхад бахирч чарлаж болдгүй. Хэхэ. Арай л гэж унтлаа... Өглөө нь ажилдаа хоцорч ирлээ... Үргэлж инээсээр байгаад л таарлаа... Хэзээ ч мартагдашгүй мөч, үхэн үхэтлээ мартахгүй л байх даа. Энэ цагийн Күлэ нарыг хамгийн азтай л гэх байх даа... за одоо тайтл гарт ороод ирсэн. Алдагданаа л гэж үгүй.
Европын тавцан дахь заналт дайсан Челситэй тооцоо бодноо... Требле хийчих юм шиг л санагдаад залбираад байлаа...
Өмнөх легтээ Камп Ноуд тэг тэгээр тэнцсэн ер нь байдал эвгүй гэж хүмүүс ярьж байна. Надад бол блауграна ялах юм шиг сэтгэгдэл төрөөд л... Гэхдээ хэлчихвэл бүткү болчих ч юм шиг... Мөрий тавья гэж Санжаа шордоод л... Зарчмын хувьд би мөрийтөй тоглож чаддаггүй тул үгүй гэлээ... Болзсон цагтаа, товлосон газраа уулзалдав. “Улаан морь” кафед форумын Челсик, Барсикууд цуглаж, хамтдаа үзлээ...
Челсигийнхэн харьцангуй давуутай байх шиг... гэхдээ сэтгэл нэг л тайван... ккк... Тоглолт эхэллээ... Юу вэ? зүрх түг түг... ямар аймаар догдолж байнаа... 16 дахь минут байхаа... Эссиенээс хамгийн их айж байсан... Түгшүүр бодит биелэлээ олж, аймшигтай гоол хийлээ... Үзэн ядахыг хүсэвч үнэхээр гайхалтай тоглогч... биширмээр шүү... Аз болж Челси хамгаалаад л байлаа, хамгаалаад л байлаа... Норвеги хүн хүний өөрийнхийг үл ялган тэнэгээс **н** шүүлт хийсээр л... Абидальд улаан өргөлөө... Ээ шит гэж... Челсигийн довтолгоо илт ширүүлссээр, зүүн талын ширээний гарууд пяавандаа халаад зогсохгүй, Смирнофф задалжийх сураг сонсдоно... Ялалтын уухай дорно этгээдээс цуурайтсаар... Буурал Мик үе үе жоготой инээж, “пассласан нь биш, гоолдсон нь хождоог гэж” хорон үг шидэлсээр... 90 минут дууслаа. 4 минут сунгалаа... Пэп Гууст баяр хүргээд байна уу даа? "Үгүй шүү" ингэж хурдан бууж өгч болохгүй... 90+2 гайхамшиг... үгээр илэрхийлэшгүй мэдрэмж... Би орсон гэж яг сайн харж чадаагүй ч зөнгөөрөө гоолдлоо л гэж бодсон... Алвесийн тоглолтын турш хаяггүй явсан пасс нэг юм Этүүд хүрч, мань эр тогтоож авч чадаагүй ч алдарт Эссиен алдаа гарган Мессид бөмбөг шилжүүлснээр... Иниеста...
Бас нэгэн үл мартагдах эгшин...ИТГЭЛ НАЙДВАР ЭЦСИЙН МӨЧИД ТАСАРДАГ... яасан үнэн үг вэ?
92 минутын турш огт дуугараагүй байсан хоолой маань ганцхан удаа чин сэтгэлээсээ орилж чарлаж, бахирч чахрахад сөөцнийг Гүнжээ гэрчлэнэ... Тийм биддээ?
Үлдсэн 2 минут тэрэн шиг удаан хоёр минутыг би үзээгүй шиг санаж байна. Челси галзуурсан мэт балбасаар... Ёоох гэж... Одоо л нэг амьсгаа авахтайгаа боллоо...
Батка, Гүнжээ, ТиЖэй, Ууганаа, Мэндээ, Гүүнэр... Мэдээж би бас л тийм гэрэл гийсэн, мишээл тодруулсан царайтай байсан байх... Гунигт Мик, Санжаа, Аагий, Наска ... энэ дүр төрхүүд хэзээ ч үл мартагдах биз... Би бүтэн хоёр өдөр инээд баяслаар дүүрэн явлаа... Бүх зүйл гэгээлэг харагдаад л... ямар сайхан гээч...
Эзэн хааны цомыг хүртлээ... гайхалтай хожил... Улаанчөтгөрүүдтэй нэг өдөр лигийнхээ аварга боллоо. Одоо хэн нь илүүгээ үзнэ. Элбэгээ ялсан өдөр 10-тай талбай дээр очиж баярлалдав. Цагаан морин өдөр.
Аваргуудын лигийн финалыг цонхынхон зохион байгуулалттайгаар үзэцгээлээ... гэхдээ дараа жилийнхийг илүү гоё том газар үзвэл зүгээр юм даа... Хоёр гурав тасраад байх юмгүй. Тоглолтын өдөр нэр байхгүй жэрсигээ нэртэй болгохоор шийдэж, сонгосон нэрийг Сүлдээгээр зоолгууллаа...
[b]ИНИЕСТА[/b] гэж... Хүсэн хүлээсэн шигшээ тоглолт эхэллээ. Челситэй тоглосон шиг тэгж догдолсон ч үгүй. Гэхдээ л эхний 10 минутыг бөмбөгдөлтийг хараад за баларлаа шүү гэж бодлоо. Стат харсан чинь цохилтын тоо 0-5 гэж байх шиг. Эдлүүлж байнаа...
Иниеста, гайхамшигт Иниеста!!! Уруул минь дагзандаа байсан бол нуруун дахь шинэхэн нэрээ үнсэх байсан байхаа...
Каррик, Андо нарын дундуур сүлжин гараад Этүүд хаялаа... ГООООЛ... Харамсалтай нь хоолой маань сөөчлөө...
Миний хоолой ч мия юмаа. Тоглолт цааш тодорхой үргэлжилсээр... Манайхны мөнхийн давамгайлал... Месси улаан чөтгөрүүдийн ихэр цамхагийг давж мөргөлөө... Саарын ангайсан төрхийг бас л мартахгүй шүү...
Энэ эгшингИнгээд миний мөрөөдлийн нэг хэсэг биелэлээ олжээ. Одоо өөртөө болон бусдад амалсан, зориглон эхлүүлсэн ажлаа дуусгана даа заавал ч үгүй... Энэ зун бид вэбээ хийж дуусгаваас дараа жил манайх дахин требле хийх ч юм билүү? Хэн мэдлээ...
За нөхөд ийм гайхалтай улирлын төлөө уулзацгааж, буу халж, бас бус ажил хэрэг, мөрөөдлөө ярьж, пяав уух нь пяаваа ууж, жимсний шимүүс уух нь дуртай шимүүсээ ууж хэдэн мөчийг хамтдаа өнгөрүүлбэл ямархан бэ?